Categories
мэдээ цаг-үе

Уул уурхайн салбарынхан ашиглалт өндөр, хэмнэлттэй техникийг илүүд үзэж байна

Хүнд даацын тоног төхөө­рөмжийн үйлдвэрлэлээр дэл­хийд тэргүүлэгч Японы “Комацу” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” компаниас “Ил уурхайн то­ног төхөөрөмжийн ашиглалтын зар­дал” хэлэлцүүлэг, семинарыг Кемпински зочид буудалд өн­гөр­сөн баасан гаригт зохион байгууллаа. Хэлэлцүүлэг, се­ми­нарт Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуул­даг томоохон аж ахуйн нэгжийн төлөөлөл бо­лон бусад байгууллагын төлөө­лөл хүрэлцэн ирж тоног тө­хөө­рөмжөөс хамааралтай ашиг­лалтын зардлын талаар санал бодлоо солилцсон юм. “Трансвест Монголиа” компанийн ху­вьд хүнд даацын техник, тоног төхөөрөмжийн дэлхийд тэргүүлэгч Японы “Комацу”-гийн Монгол дахь онцгой эрхт албан ёсны дистрибьютерээр ажиллаж байгаа юм. Өдгөө дэл­хийн улс орнуудад уул уур­хайн олборлолт нэмэгдэхийн зэрэгцээ түүнийг нь дагасан техник, тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлага олон ком­панийн өмнө тулгамдаж байгаа нэг асуудал нь болоод байгаа билээ. Товчхондоо ашигт малт­мал олборлолт нэмэгдэх тусам төдий хэмжээний тоног төхөөрөмжийн хүчин чадлыг шаардаж байдаг. Ялангуяа ма­найх шиг уул уурхайн салбар нь хурдацтай хөгжиж байгаа өнөө цагт орчин үеийн тоног техник, тоног төхөөрөмжийг ашиглах зайлшгүй шаардлагатай тул­гараад байгаа. Нөгөөтэйгүүр, ногоон хөгжлийн талаар хүчтэй ярьж эхэлсэн энэ үед байгаль орчинд хор хөнөөл багатай, ашиглалт өндөртэй, хэмнэлттэй тоног төхөөрөмжийг ашиглахыг уул уурхайн компаниуд илүүд үзэх болсон. Тэгвэл энэ бүх асуултад “Ил уурхайн тоног төхөөрөмжийн ашиглалтын зар­дал” хэлэлцүүлэг бага ч гэсэн хариулт өглөө. Тухайлбал, Японы “Ко­мацу” брэндийн техник, тоног төхөөрөмжүүд явдал зөөлөн, ашиглалтын эдэлгээ урт. Мөн засвар үйлчилгээ хийхэд хялбар бөгөөд техникийн хамгийн дэвшилтэт технологийн агуулсан байдгаараа уг брэнд онцгойрдог гэдгийг онцлон хэлж байв. Хамгийн гол нь Комацу брэндийн ил уурхайн тоног төхөөрөмж ашиглалтын хувьд эвдрэл багатайгаас гадна урсгал зардал болох тос тосолгоо, шатахуун хэрэглээ зэрэг дээр хэмнэлт гаргадаг нь хэрэглэгчдийн анхны хөрөнгө оруулалтыг богино хугацаанд нөхдөгөөрөө давуу гэдгийг тодотгож байлаа. Ингээд хэлэлцүүлгийн үеэр албаны хүмүүсийн байр суурийг сонирхлоо.

Трансвест Монголиакомпанийн Худалдааны хэлтсийн дарга Д.Болдсүх: Бид техник технологийн дэвшилттэй шинээр бүтээсэн тоног төхөөрөмжийг нийлүүлэхийг зорьдог

-Манай компанийн зүгээс харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ дунд ил уурхайн тоног төхөө­рөмжийн ашиглалтын зард­лын талаар хэлэлцүүлэг, се­ми­нарыг зохион байгуулж бай­на. Хэлэлцүүлэгт нийт 100 гаруй төлөөлөгч ирсэн байна. Ерөнхийдөө гуравдугаар са­рын сүүлчээр уул уурхайн ком­паниуд ид ажилдаа гарч эхэлдэг. Тиймдээ ч энэ үед нь зохион байгуулж байгаагаараа онцлог. Үүнээс цаашаа залгаад уул уурхайн нэлээд олон ажил явдаг. Дээр нь, дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ ханш уналттай байгаа энэ үед аль болох өртөг зардал багатай, ашиглалт найдвартай, урт ху­га­цаанд ажилладаг тоног тө­хөөрөмж авахад нь өнөөдрийн хэлэлцүүлэг нэлээд мэдээллийг өгч байгаа.

Хэлэлцүүлэгт хэчнээн ком­пани оролцож байна вэ?

-50 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл ирсэн байна. Өөрөөр хэлбэл, Монголын төр болон хувийн хэвшлийн уул уурхайн чиглэлээр бүхий л төрлийн үйл ажиллагаа явуулдаг то­моо­хон компаниудын төлөө­лөл ирсэн байна. Мөн алт, нүүрс, төмрийн хүдэр, зэс олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд хамрагдлаа.

-“Трансвест Монголиакомпанийн хувьд хэчнээн аж ахуйн нэгж байгуулагчтай хамтарч ажилладаг юм бол?

-Манай компанид бүртгэлтэй идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 120 гаруй харилцагч компани байгаа. Дан ганц машин механизм гэлт­гүй сэлбэг, тоног төхөөрөмж нийлүүлэхэд хамтарч ажилладаг ком­па­ниудыг оруулаад шүү дээ. Мөн шатах тосны материал авдаг компани ч бий. Өнөөдрийн арга хэмжээнд уул уурхайн томоохон компаниудын төлөөлөл ир­сэн байна лээ. Жишээ нь, Оюутол­гойн ил уурхайд ажиллаж бай­гаа хүмүүсийн төлөөлөл ирсэн байна. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Шарын голын нүүрс­ний уурхай, “Багануур”, “Шивээ-Овоо” зэрэг томоохон компаниудын төлөөлөл өнөөд­рийн хэлэлцүүлэгт ирж санал бодлоо солилцож байна.

Цаашид танай компанийн зүгээс ямар ажлыг хэрэгжүү­лэхээр төлөвлөөд байна вэ?

-Ерөнхийдөө манай ком­панийн хувьд аль болох тех­ник технологийн дэвшлийг агуулсан шинээр бүтээсэн тоног төхөөрөмжийг нийлүүлэхийг зорьдог. Мөн ашиглалтын зардал багатайгаас гадна түлшинд хэм­нэлттэй байх ёстой. Хамгийн гол нь, байгаль орчинд үзүүлэх хор нөлөө, дуу чимээ багатай тоног төхөөрөмжийг нэвтрүүлж ажиллана.

Тоног төхөөрөмж нь сүү­лийн үеийн дэвшилтэд технологид суурилсан байх тусам ашиглалтын зардал нь багасдаг гэсэн. Ер нь манайд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компанудын ху­вьд тоног төхөөрөмж нь ямар төвшинд яваа бол?

-Маш сайн болж байгаа. Бүгдээрээ л дэлхийд танигдсан найдвартай тоног төхөөрөмжийг ашигладаг болсон байна лээ. Өмнө нь бол хэцүү байсан. Харин 2010 он буюу уул уурхайн үсрэнгүй хөгжлийн үеэс техник технологийн дэвшил агуулсан бүх бүтээг­дэхүүн нийлүүлэгдсэн.

“Хишиг Арвин” компанийн ашиглалтын инженер К.Мөнх-Эрдэнэ: Тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, засвар үйлчилгээний тал дээр сайн байгаа нь харагд­сан

-Манай компанийн хувьд “Трансвест Монголиа”-тай 2010 оны арванхоёрдугаар сараас хамтарч ажиллаж байна. Манай уурхайн хувьд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд олборлолт явуулдаг. Үйл ажиллагаа явуулж эхлэхээс өмнө “Transwest Mongolia” компаниас “Komatsu PC-2000” экскаваторыг нийлүүлсэн. Одоог хүртэл тасралтгүй ажил­лаж байна. “Трансвест Монголиа” компанийн хувьд тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, зас­вар үйлчилгээний тал дээр сайн байгаа нь харагдсан.

Орос, Монголын хамтар­сан уулын баяжуулах “Эрдэ­нэт” үйлдвэрийн Авто тээв­рийн байгууллагын дарга Д.Мөнхбаатар: Ямар бодлого баримталж ажиллах талаар мэдээлэлтэй болоо

Өнөөдрийн хэлэлцүүлэг, семинарын ач холбогдлыг юу гэж харж байна вэ?

-Уул уурхайн тоног төхөө­рөмжийн ашиглалтын зардлын тухай хэлэлцүүлэгт үйлдвэрээ төлөөлж оролцож байна. Хэлэл­цүүлгийн үеэр монголын уул уурхайн компаниудад ашиглаж байгаа тоног төхөөрөмжүүд ямар төвшинд явааг харлаа. Тиймдээ ч цаашид ямар бодлого баримталж ажиллах талаар нэлээд мэдээлэлтэй боллоо.

Эрдэнэт компанийн хувьд ямар техник тоног төхөө­рөмжийг ашиглаж байна вэ?

Манай компанийн тоног төхөөрөмжийн хувьд ОХУ-ын белазыг ашигладаг. Товчхондоо нэг хийц, нэг маркийн өөрсдөдөө тохирсон белазуудыг ашиглаж байгаа. Гэхдээ цаашид ашиг­лалтын зардал, тоног төхөө­рөмжийн засвар үйлчилгээг нарийн тооцоолж гаргаж байх учиртайг мэдэж авлаа.

Categories
мэдээ цаг-үе

Амжилтаар жигүүрлэж, aлдараараа манлайлсан он жилүүд

Монголын санхүүгийн групп ББСБ-ын гүйцэтгэх захирал Ө.Цолмонбаяртай ярилцлаа.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.

-Баярлалаа. Танд болон танай сонины хамт олон, та­най сонины уншигч, мөн нийт харилцагч нартаа энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Монголын санхүүгийн группын талаар ярилцлагаа эхлэе Монголын санхүүгийн групп ББСБ нь 2009 онд үүсгэн байгуулагдсан ба 6 дахь жилдээ Монголын сан­хүүгийн салбарт хүчээ үзэн ажиллаж байна. Бид “Таны агуу ирээдүйн төлөө” уриан дор эрхэм хүн­дэт харилцагчид хамтран ажиллагч түншүүдийнхээ бидэнд хүлээлгэсэн итгэл найдвар болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад сан­хүүгийн иж бүрэн үйл­чил­гээг чанарын өндөр түв­шинд хүргэж бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан нийгмийн хариуцлагаа хэрэг­жүү­лэх зорилгод тэмүүл­сэн хичээл зүт­гэлийнхээ үр ши­мээр Монго­лын банк бус сан­хүү­­гийн салбарт тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байна. Бид 6 жилийн хугацаанд 3 салбар нэгжээрээ дамжуулан 1000 гаруй ажлын байрыг нэмэгдүүлэн ажилласан ба зорилтот харилцагчийн тоогоо жил бүр нэмэгдүүлсээр ирс­нийг хэлэхэд таатай байна.

Та сая зорилтот харил­цагчаа нэмэгдүүлсэн гэлээ. Энэ талаар?

-Манай зорилтот харил­цагч гэвэл банкны тэр бүр хүрч үйлчилдэггүй, банкны шаардлага хангахгүй, барь­цаа хөрөнгийн дутаг­далтай, орлогоо шууд то­дор­хойлох боломжгүй, амь­жиргааны түвшин дунд болон дундаас доогуур мөн хөгжлийн бэрх­шээлтэй иргэд­ рүү голчлон чиглэн ажилладаг ба энэ ч хүрээнд жижиг зээлийг түлхүү олгодог юм. Бид өнөөдрийн байдлаар 7000 гаруй харил­цагчдад хүрч үйлчлэн ажилласан байна.

Монгол Улсад ББСБ-ын тоо их өссөөр байна. Хадгаламж зээлийн хор­шоо ББСБ-ын ялгааг хэлж өгөөч.

-Манай улсад нэг хэсэг Хадгаламж зээлийн хор­шоод ар араасаа бороо­ны дараах мөөг шиг гарч ир­сэн. Яг үүн шиг Банк Бус Санхүүгийн Байгууллага сүү­лийн жилүүдэд маш ихээр үүсгэн байгуулагдаж байна. 2014 оны эцсийн байдлаар400 шахам ББСБ байна гэж СЗХ-нд бүртгэгдсэн байдаг. ББСБ-ын тоо өснө гэдэг маань бидний хувьд 2 талаас нөлөөлж байна гэж үзэж бай­на. Нэгдүгээрт ББСБ-уудын эрүүл өрсөлдөөн бий болж байна. Нөгөө талаас энэ олон ББСБ бий болж байгаа нь салбарын эрсдэл орох магадлалтай. Мөн манай иргэд дийлэнх нь ББСБ, ХЗХ хоё­рыг адилхан гэж ойлгодог. Энэ талаархи ойлголтыг товч­хон хэлэхэд ББСБ маань арилжааны банк болон ХЗХор­шоо­доос ялгагдах гол онцлог нь бид өөрсдийн хөрөнгөөр бусдад санхүүгийн тусламж үзүүлдгээрээ ял­гаа­тай байдаг юм. Нийгэмд үүссэн ББСБ-ын сөрөг ойл­голтыг арилгахын тулд ма­най компани бие дааж болон Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагын холбоотой хамтарч олон төрлийн ажлуудыг зохион байгуулсан.

Бусад ижил төстэй ББСБ-даас танай ББСБ юугаа­раа ялгаатай вэ.

Монголын санхүүгийн групп ББСБ маань харил­цагчийн эрэлт хэрэг­цээнд тулгууралсан маш олон төр­лийн бүтээгдэхүүн үйлчил­гээ­тэй.Уг бүтээг­дэхүүнээрээ дамжуулан нийгмийн хариуц­лагыг хэрэгжүүлэх бодлогыг баримтлан ажилладаг нь бу­­сад ББСБ-аас ялгаатай бай­даг. Мөн бид маш олон төрлийн ажлуудыг санхүү­гийн салбартаа анхлан зо­хион байгуулж байсан. Зөв­хөн нэг ажлыг дурдахад Хөгж­лийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Дэвшил зээлийн бүтээгдэхүүнийг анхлан нэвтрүүлсэн юм. Мөн санхүүгийн салбарт анхлан нэвтрүүлсэн бүтээгдэхүүнээс дурдвал Газар капитал, Орон сууцны түрээсийн зээл, Так­си зээл, Өдрийн зээл гэх мэт олон бүтээгдэхүүн бий. МСГ маань 21 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй. Энэ ч үүднээс Монголын Банк Бус Санхүүгийн Бай­гууллагын холбооноос зохион бай­гуулдаг оны шилдэг ББСБ-ыг шалгаруулах наад­маас сүүлийн 3 жил дараа­лан “Шилдэг ниймийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага”, мөн “Шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй байгууллага”-аар тус тус шалгараад байна. Мөн Мон­гол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулдаг ТОР-150 аж ахуйн нэгж байгууллагаас “ТОР-10 ББСБ”-аар сүүлийн 4 жил шалгараад байна.

Та Дэвшил зээлийн бү­тээг­дэхүүнээ тайлбар­лаач.

-Хөдөлмөр эрхлэх бо­ломж­той, хүсэл зорил­го­той, Хөгжлийн бэрх­шээл­тэй иргэдийг хөдөлмөр эрх­лүүлж, орлого олох болом­жийг нь дэмжиж, сан­хүү эдийн засгийн эрх чөлөөтэй байх сайн сайхныг мэдрүүлэх шаардлагатай байгаа юм. Манай нийгэмд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг зөвхөн халамжаар шийдэх нь маш их мөнгө зардаг бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь үр дүнтэй, өртөг багатай, үр дүн нь тодорхой байдаг. Иймд “Монголын санхүүгийн групп” ББСБ нь нийгмийн хариуцлагыг ухамсарлагч байгууллагын хувьд 2012 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судал­гааг хийж“ Хөгжлийг хамтдаа бүтээцгээе!” уриан дор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж, эд­гээр хүмүүст зориулсан хөдөл­мөрийн зах зээлийг хамт­даа бий болгох зорилгоор “Монголын Хөгжлийн Бэрх­шээлтэй Иргэдийн Бизнес Инкубатор төвтэй” хамтран ажиллах гэрээ байгуулж, банк бус санхүүгийн бай­гууллагын салбартаа анх удаа хамгийн бага хүүтэй урт хугацаатай барьцаа хөрөнгө шаардахгүй “ДЭВШИЛ” зээ­лийн бүтээгдэхүүн шинээр гаргаж эхэлсэн ба энэ бүтээг­дэхүүнээр дамжуулан 250 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзаж санхүүгийн зөвөлгөө өгч тэдгээрийн бизне­сийг дэмжин ажиллаж байна.

Бүтээгдэхүүн үйлчил­гээ­гээр дамжуулан нийг­мийн хариуцлагаа хэрэг­жүүлж байна гэдгээ тод­руулаач

-Бид бүтээгдэхүүн үйлчил­­­гээ­гээрээ дамжуулан нийгмийн хариуцлагаа хэрэг­жүүлдгээс гадна дээр дурдсан зорилтот харилцагч нарт санхүүгийн зөвлөгөө өгөх, санхүүгийн анхан шатны мэд­лэг олгох сургалтанд хам­руулах ажлуудыг тогтмол хийдэг ба 2013 онд Олон улсын Smart Campaign буюу Олон улсын харилцагчдын эрх ашгийг хамгаалах хө­дөлгөөнд гишүүнээр элсэн орсон. Энэ нь харилцагчдын бүхий л эрх ашгийг олон улсын жишигт нийцүүлэн ажил­лаж байна. Мөн манай компанид ажиллаж байгаа ажилчид ч гэсэн нийгмийн сайн сайхны төлөө ажил­лаж зүтгэж байгаагийн хувьд бид ажилчдынхаа өм­нө хүлээсэн нийгмийн хариуц­­лагаа ухамсарлан ажилла­даг баажилчдыг өө­рий­гөө хөгжүүлэх тогтмол сургалтанд хам­руулах, жил бүр эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт хам­руулах, мөн тэдний ар гэрт шаардлагатай хандив тусламжийн ажлыг байнга зохион байгуулан ажилласаар ирлээ.

Цаашид нийгмийн ха­риуц­лага болон банк сан­хүүгийн зах зээлд хийх аж­лын талаар чинь сонирх­вол?

-Хийж хэрэгжүүлэх ажил маш их байна. Хамгийн эхний ээлжинд Олон улсын рейтинг тогтоох байгууллагаар ББСБ-ын­хаа рейтингийг тогтоол­гохоор ажиллаж байна. Энэ нь манай ББСБ маань олон улсын рейтингээр ямар түвшинд явж байна, цаа­­шид юун дээр анхаарч ажиллах хэрэгтэй гээд маш олон зүйлийг нэвтрүүлэхэд хэрэг болно. Ер нь Монголын ББСБ-д дэлхийн жишигт хүрч ажиллаж чадаж байна уу аль түвшинд явж байгаагаа харах ихээхэн боломж юм даа. Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд суурилсан бү­тээг­дэхүүн үйлчилгээг са­нал болгохоор зорьж бай­на. Монгол Улсын нийгэм эдийн засгийн амьдралд гарч буй үсрэлт тэлэлтийн он жилүүдэд Мон­голын санхүүгийн групп ББСБ-ын удирдлага, нийт хамт олон харилцагч бүрийн эрэлт хэ­рэгцээнд тулгуурласан санхүүгийн цогц үйлчилгээг хүргэн нийгмийн хариуцлага болон компанийн сайн засаг­лалыг хэрэгжүүлэгч тэргүүний санхүүгийн байгууллага бол­но гэсэн эрхэм зорил­годоо тууштай байж, улс орны­хоо эдийн засаг, нийг­мийн тогтвортой хөгжил, иргэ­­дийнхээ сайн сайхны төлөө чиглэсэн сайн сайхан үйлсийг санхүүжүүлсээр байх болно. Манай компанитай харилцаж хамтран ажиллаж буй нийт харилцагч, түн­шүү­дийнхээ итгэл найдварт дахин талархал илэрхийлж цаашдаа олон жил хамтран ажиллах болно гэдгээ баттай хэлж байна.

Баярлалаа.

Э.МИШЭЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатар дахь Америк сургууль даяаршиж буй нийгэмд ирээдүйн удирдагчдыг бэлтгэж байна

Улаанбаатар дахь Америк сургуулийн хичээлийн эрхлэгч нартай тус сургуулийн эрхэм зорилго,хэтийн төлөвийн талаар ярилцлаа. Ахлах сургуулийн хичээлийн эрхлэгч Диана Филд энд 2 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд боловсролын салбарт ажлын арвин туршлагатай нэгэн. Харин Рожер Датчерурьд нь багшилж байгаад одоо бага сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж, Монголд 4 дэх жилдээ амьдарч байна.

Танай сургуулийн хэтийн төлөв юу вэ?

-Улаанбаатар дахь Америк сургууль нь сурагчдынхаа оюун ухаан, бие бялдар, авьяас чадварыг идэвхтэй нээж хөгжүүлэхэд бүрэн дэмжлэг болохуйц сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Бид сургалтын үндсэн буюу туслах хөтөлбөрөөрөө дамжуулан даяаршиж буй өнөөгийн нийгэмд хүүхдийг боловсролтой иргэн болгож төлөвшүүлэх, манлайлагч байх, ёс зүйтэй, нийгэмд тустай хүн болгохын сацуу бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл байхад зайлшгүй хэрэгтэй мэдлэг, ур чадвар, онцлогийг эзэмшүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна. Манай сургууль монгол хүүхдүүдэд ерөнхий боловролыг англи хэл дээр олгож, бусад улс оронд байдаг олон улсын боловролын жишгийг Монголд нэвтрүүлэх хэтийн зорилготойгоор анх үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Сургуулийн хэтийнзорилго нь олон улсын жишигт нийцсэн боловсролын системийг ирээдүйн монгол иргэдэд эзэмшүүлэх бүхий л боломжоор ханган ажиллах юм.

Олон улсын жишигт нийцсэн боловсролын сис­тем гэж юу вэ? гэдгийг тайл­барлаач.

-Бидний заах арга барил бол сурагчдынхаа өөрийгөө боловсруулах болон сэтгэхүйг хөгжүүлэх тал дээр түлхүү анхааран ажилладаг. Тий­мээс манай өдөр тутмын сур­галт сурч боловсрохыг эрмэлзэгч, бүтээлчээр сэт­гэгч, нийгэмд идэвхтэй иргэн байх, харилцааны өндөр чад­вартай болох, амьдралын туршид өөрийгөө дайчлагч, сэтгэгч байх урчадваруудыг эзэмшүүлэхэд чиглэгддэг.

Сургуулийн бүтэц зохион байгуулалтын хувьд?

Бага сургууль нь цэ­цэр­лэгээс 5-р анги, ахлах сургууль нь дунд анги болох 6-8-р анги, ахлах анги болох 9-12 –р ангиудаас бүрдэнэ.

Бага сургуулиа төгсөждунд ангид (6-8-р анги) дэвшин сурал­цаж байгаа тохиолдолд ерөнхий шалгалтыг өгөх шаард­лагагүй.

Бага, дунд, ахлах сургуу­лийн үндсэн хичээлүүд ерөн­хийдөө ижил боловч бага сургуульд англи хэл нь бусад хичээлээс илүү давамгайлж ордог. Харин бусад хичээл ньуран зохиол, математик, шинжлэх ухаан танин мэдэхүй, дуу хөгжим, уран зураг, драм, бүж­гийн хичээл, мэдээлэл зүй, биеийн тамир,түүх, нийгэм судлал, бусад төрлийн дугуй­лан, хичээлээс гадуурх арга хэмжээнүүд юм.

Бага сургуулийн дүнгийн үнэлгээг тухайн сурагчийн идэвх, чадвар дээр тулгуурлан дүг­нэ­дэг. Энэ нь хувь болон үсгэн дүнгийн системээс илүү бодит үнэлгээг өгдөг бөгөөд ингэснээр багш нарт хүүхэд бүрийн ямар түвшинд суралцаж байгааг илүү тодор­хой болгодог.

Манай сурагчид сургууль дээрээ өдөрт 7 ба түүнээс дээш цагийг зарцуулдаг ба сурагч хичээлийн цагт оноо­сон даалгавраа багтаан хийж чадаагүй тохиолдолд гэрийн даалгавар хийх шаард­лага­тай.

-Cурагчидаа хариуцлага­тай байхад нь хэрхэн дэмж­лэг үзүүлдэг вэ?

-Хувь хүүхдийн зан чана­рыг төлөвшүүлэх ньманай сургуулийн сургалтынонц­логттуссан байдаг. Энэ юу вэ гэхээр бид өдөр бүр су­­рагчдыгаа урамшуулах, аливаа сайн үйлдэл, сонголт дээр нь улам илүү урам зори­гийг хайрладаг. Ямар нэг муу үр дагавартай үйлдэл сонголтыг явцын дунд авч хэлэлцэж хэрхэн яаж зөв тал руу нь чиглүүлэх тал дээр ажилладаг. Манай сураг­чид аливаа асуудалд шүүмжлэлтэй хандах ханд­лагыг мөн сурдаг. Бүх су­раг­чид өөрсдийн үзэл бо­дол, санаагаа чөлөөтэй илэр­хийлдэг бөгөөд яагаад тэ­гэж бодож байгаагаа нь ч гэсэн чөлөөтэй яриулж танил­цуулдаг.

Бусад олон улсын сур­гуулиудаас Америк сургууль юу­гаараа ялгаатай вэ?

-Мэдээж бусад олон ул­сын сургуулиуд барууны бо­ловс­ролыг тулхүү хэрэг­­жүүлээд зогсохгүй Монголынхоо хэл соёлыг хүртэл орхидуулдаггүй байх. Манай сургуулийн дий­лэнхи нь монгол сурагчид. Тэд бүгд л дэлхийн том том их, дээд сургуульд элсэн орж суралцах хүсэлтэй байдаг. Манай сургууль сургалтын системдээ барууны сургууль коллежуудын итгэмжлэлийг авсан. Чанартай төгссөн сураг­чид дараагийн их, дээд сургууль, коллежид ороход бүрэн бэлтгэгдсэн байдаг.

Танай сургуулийн су­раг­чид дэлхийн аль аль сургуулиудад элсэн орсон бэ?

-Манай сургуулийг төгссөн сурагчид дэлхийн шилдэг сургуулиудад элсэн орсоор байгаа. Тухайлбал ,Канад улсад гэхэд Торонтогийн Их Сургууль, Бритиш Колумбиа Их Сургууль, Викториагийн Их Сургууль, Канад дахь Нью-Йорк Их Сургууль гэх мэт.

АНУ-д гэхэд Берклийн Их сургууль,БостоныИх сургууль, Нью -Йоркийн Их Сургууль, Колорадо Мужийн Их Сургууль, Калифорнийн Их Сургууль, Смит Коллеж, Пратт Сургалтын Төв гэх мэт. Австрали улсад Брисбены Их Сургууль, СиднейнИх Сургууль, Күинсландын Их Сургууль гэхчлэн нэрлэж бол­но.

Нэмээд хэлэхэд, манай төгсөгчид мөн Европын их, дээд сургуулуудад сурдаг. Монголын их,дээд сургуульдч сурч буй оюутан бий.

Нэмэлт мэдээллийг Аме­рик Сургуулийн цахим хаягаас авна уу.

www.asu.edu.mn

Categories
мэдээ цаг-үе

“Хүннү молл” ашиглалтад орж нийслэлчүүдийн хөлд дарагдав

“Хүннү молл энтертэйнмент” энэ сарын 20 буюу өнгөрсөн тав дахь өдөр нээлтээ хийсэн билээ. Нээлтээ хийгээд гурав хонож байгаа ч олны хөл тасрахгүй байна.

Монголын анхны томоохон худалдаа үйлчилгээний цогцолбор төв болох “Хүннү Молл” 50,000 м2 талбай бүхий, нэг дор 12,000 хүн хүлээн авах хүчин чадалтай ажээ.“Хүннү Молл” жилийн дөрвөн улирлын турш ажиллах мөсөн гулгуур, мянган хүний суудалтай Multifunctional кинотеатр, бүх насны хүүхдүүд үйлчлүүлэх боломжтой тоглоомын төв, зохион бүтээх сэтгэлгээг хөгжүүлж, өөрийн гараар хийж бүтээх сэдлийг төрүүлдэг, гэрээ бахархан дээдэлдэг хүн бүрт зориулсан Home DIY дэлгүүр, Молл доторх цэвэр агаар байгалийн амьд орчинг мэдрүүлсэн Хүннү цэцэрлэгт хүрээлэн, Олон үндэстний зоогийн газрууд, албан ёсны эрхтэй брэнд дэлгүүрүүд болон бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой болжээ. Энэ нь иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх болон бүх үйлчилгээг нэг дороос авах өргөн боломжийг нээж өгчээ. Амралтын өдөр Яармагийн гүүр даваад худалдааны төвийг зорих машины цуваа их байсан. Зогсоол олдохгүй Viva city өнгөрөөд замын хоёр талаар машинаа тавьцгааж иргэд “Хүннү молл” руу алхаж байлаа.

Хүннү моллын энтертэйнмент хэсэгт Хүннү Молл кино театр нь хамгийн сүүлийн үеийн 3D, Долби Сурраунд 7.1 системээр тоноглогдсон дөрвөн танхим бүхий нийт мянган хүний суудалтай юм байна. Кино театрын дуу дүрсний суурилуулалт, тохиргоог Герман инженерүүд гүйцэтгэж байгаа ба Моллын нэгдсэн агааржуулалт, агаар халаагч системээр тоноглогдож галын болон камерын хяналтын системийн цогц шийдэлтэй. Мөн попкорн, амттан ундааны, автомат тоглоомын болон хүлээлгийн хэсгүүдээс бүрдэнэ. Түүнчлэн үзэгчдэдээ хамгийн сүүлийн үеийн Холливудын болон Монгол кинонуудыг толилуулахаас гадна арга хэмжээ, хурал зөвлөгөөн гэх мэт олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой кино театр болж байгаа гэнэ. Хүннү молл кино театрт том хүн 2D кино үзэхэд 7000,3D кино 8000, хүүхэд 2D кино 4000, 3D кино 5000 төгрөгийн үнэтэй байна. Ажлын таван өдөр таван цагаас өмнөх үзвэрүүд хямдралтай байх гэнэ. Одоогоор “Аав”, “Аюултай харилцаа”, “247 градус”, “Содура”, “Ciderella” зэрэг кино тус театрт гарч байгаа юм байна.

Монголын анхны дотор мөсөн гулгуурын талбай нь нэг дор 150 хүн гулгах нийтдээ 500м2 талбайтай. Талбайн гүйцэтгэлийн ажлыг Европын техник, тоног төхөөрөмж ашиглан ОХУ-ын мэргэжлийн инженерүүд суурилуулсан байна. Мөсөн гулгуурын талбайд найзууд, хамт олон, гэр бүлээрээ цагийг зугаатай, эрүүл мэнддээ ашигтайгаар өнгөрүүлэх боломжтойгоос гадна жилийн дөрвөн улирлын турш ажиллах юм. Хүүхэд нэг цаг нь 5000, том хүн 6000 төгрөг юм байна.

2000 м2 талбай бүхий нийт 120 хүүхэд тоглох багтаамжтай олон төрлийн тоглоомуудтай орчин үеийн шинэлэг тоглоомын төв байна. Үүнд 3-12 насны 12 хүүхэд зэрэг тоглох боломжтой морин тойруулга, 12-оос дээш насны хүүхдүүд тоглох боломжтой Go-Kart уралдааны таван машин, 2-12 насны 100 хүүхэд зэрэг тоглох боломжтой зөөлөн тоглоомын талбай гэсэн хэсгүүдтэй аж. Түүнчлэн 10-25 хүүхдийн багтаамжтай хүүхдийн төрсөн өдрийн өрөөтэй гэнэ. Тус тоглоомын төвд 1-3 цаг 10000 төгрөг байх аж.

Мөн жилийн дөрвөн улиралд байгалийн бодит мэдрэмж, гол усны чимээг сонсон, тав тухтай амралтын орчинд олон үндэстний зоогийг амталж суух боломжтой Хүннү цэцэрлэгт хүрээлэнг харж сэтгэлээ амраах боломжтой болжээ.

Моллд долоон орны сонголттой хоолны газар байх бөгөөд үйлчилгээ талаас нь банк, АТМ, салон, гоо сайхан, үсчин байрлаж байгаа аж.

Хүннү молл нээгдээд 200 гаруй шинэ ажилчинтай ажиллаж байгаа бөгөөд нээлт хийснээс хойш ачаалал тооцож байснаас гурав дахин их байна гэж үйл ажиллагаа хариуцсан менежер П.Ариунцэцэг ярилаа. Мөн тэрээр нийслэлчүүдэд нэг дор цогц үйлчилгээ авах болон чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар үгүйлэгдсэн нь харагдаж байна хэмээв.

Хүннү молл нийтдээ 80 гаруй брэнд дэлгүүр оруулах боломжтой талбайтай ч одоогоор дүүргэлт 65 гаруй хувьтай явж байгаа аж. Дүүргэлт бүрэн явагдаж дууссаны дараа буюу зун Хүннү моллын албан ёснынээлт болох юм байна.

Баянзүрх дүүргийн иргэн Ц.Тогтох “Хүннү молл нээгдсэн гэж сонсоод амралтын өдөр гэрийнхнийгээ дагуулаад ирлээ. Хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, иргэдэд үйлчлэх тав тухтай орчныг үнэхээр бүрдүүлж чаджээ. Хүүхдүүд маань их дуртай байна. Цаашдаа дахиад нэг ийм дэлгүүр нээчихвэл зүгээр л юм байна” хэмээв.

С.АРИУН

Categories
мэдээ цаг-үе

С.Үнэн: Усыг дэлхий нийтэд тэргүүлэх салбар гэж хүлээн зөвшөөрч байна

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд Дэлхийн усны өдөр тохиодог. Үүнтэй холбогдуулаад Улаанбаатар хотын усан хангамж, хэрэглээ, нөөц ямар түвшинд байна вэ. Энэ салбарын хамгийн тулгамдсан асуудал юу байгаа, түүнд ямар гарц шийдэл байж болох талаар Ус сувгийн удирдах газар /УСУГ/-ын дарга С.Үнэнтэй ярилцлаа.

Дэлхийн усны өдрийг цэнхэр гаригт өргөн тэмдэглэдэг. Манай улсын хувьд энэ хүрээнд ямар арга хэмжээ зохиож, хэрхэн тэмдэглэх гэж байна вэ?

-Манай улсын хувьд жил бүрийн гуравдугаар сарын 22-ноос эхлээд зургадугаар сарыг дуустал гурван сарын хугацаанд Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил дэлхийн усны өдрийн хамгийн том арга хэмжээ болох дөрвөнжилд нэг удаа болдог усны форум БНСУ-д ирэх сарын 12-17-нд болох гэж байна. Дэлхийн усны өдрийг энэ удаа Улаанбаатар хотод “Ус тогтвортой хөгжил” сэдвийн дор тэмдэглэж өнгөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. БОНХЯ, Усны үндэсний Хороо, “Монгол ус” ТӨК, УСУГ, Хот, суурин газрын усны зохицуулах зөвлөл ажлаа энд чиглүүлж ажиллаж байна. Эрдэмтэн мэргэд усны салбарын ажилтнуудын дунд өнгөрсөн долоo хоногоос томоохон хурал зөвлөлгөөн болоод эхэлсэн. Мөн манай УСУГ-аас захиалж, “Монгол шуудан” болон “Монгол марк” компанитай хамтарч ‘’Ус-шингэн алт’’ сэдэвтэй маркгаргаж, энэ сарын 20-нд албан ёсоорнээлт хийлээ. Энэ бол машсайхан үйл явдал. Марк гарч байгаа нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн салбар үнэлэгдэж,төр, засаг нь тодорхой хэмжээнд анхаарч, цаашид хөгжүүлэх зорилт тавьж байгаагийн тэмдэг гэж үнэлдэг. УСУГ-ынхувьд усны өдрүүдийг маш өргөн дэлгэр тэмдэглэдэг. Бид Усны үнэ цэнэ гэсэн тусгай хөтөлбөр гаргаж ажиллана. Ерөнхий боловсролын хүүхдүүдийн дунд зургийн болон усны сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна. Тодорхой хэмжээний техникийн нөхцөл болон ус хангамжийн талаар зөрчилтэй байгууллагуудтай тусад нь үйл ажиллагаа явуулж, зөрчлийг нь арилгуулах, үйл ажиллагааг нь дэмжин ажиллах чиглэлээр олон ажил зохиодог.Үүнээс гадна манай газраас хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа гэж томоохон судалгаагжил бүр хийдэг. Энэ судалгаа маш нарийн хийгддэг. УСУГ-с боловсруулсан усны аюулгүй байдлын төлөвлөгөөгөө /УАБТ/ сурталчилна, харъяа болон салбарынхаа байгууллагуудын дунд тэмцээн уралдаанууд зохион байгуулна.

Өнгөрсөн жил Дэлхийн усны өдрийн тохиолдуулан танайх тэргүүтэй усны байгууллагууд, эрдэмтэн судлаачдын төлөөлөл усны үнэ цэнэ, үнийн асуудлыг хөндөн хэлэлцэж, олон нийтэд ойлгуулах чиглэлд нэлээд зүйл хийсэн. Үүний үр дүнд усны үнийг ч тодорхой хэмжээнд нэмэгдүүлсэн. Ингэснээр танай байгууллагын өр авлага буурч, олон жилийн насжилттай шугам хоолойг засварлах мөнгөн хуримтлал үүсэх боломж бүрдсэн үү?

-2013, 2014 он дамнаад бид усны үнийг нэмэгдүүлэх, усны үнэ цэнийг олон нийтэд ойлгуулж, хэмнэлт бий болгохгэсэн чиглэлд нэлээд ажилласан. Сүүлийн 8-9 жилийн турш усны үнэд өөрчлөлт ороогүй учраас иргэд усыг ямар ч үнэ цэнэгүй мэт бодож ашиглаж байдаг хэвшил тогтчихсон. Бид үнийн асуудлыгсайн ярьсаны хүчинд үнийг тодорхой хэмжээгээр нэмсэн. УСУГ-ын хувьд усны салбарын хамгийн том хангагч байгууллагын хувьд эдийн засаг санхүүгийн, өр авлагын асуудал одоогоор шийдэгдээгүй байна. Орон сууцны оршин суугчдын хэрэглэж байгаа усны үнэ НӨАТ-тайгаа32 мөнгө байсныг 20-30 хувиар буюу 48 мөнгө болгож нэмсэн. Валютын ханшийн өсөлт, инфляци зэрэг нөлөөлөөд дээрх үнийн нэмэлт зардлынхаа түвшинг нөхөхгүй байдалтай болчихсон. Одоо эн тэргүүний асуудал дахиад л үнэ хэвээр байгаа. Гэхдээ үнийг хөдөлгөж болдог гэдгийг харууллаа. Усны зүй зохистой, хэмнэлттэй хэрэглээ байх ёстой юм байна гэдгийг иргэдэд ойлгуулж чадсан. Одоо бол иргэд усыг хэмнэлтэй ашиглаж, үргүй ус зарахаа больж эхэлсэн гэж хэлэхэд болно.

Сайхан мэдээ байна. Та тэрийг ямар үзүүлэлтээр баталгаажуулж хэлэх вэ?

-Ямар үзүүлэлт дээр үндэслэж ярьж байна вэ гэхээр манай усны борлуулалтын орлого 10 хувиар буурсан. Орлого буурна гэдэг бид борлуулалтаа муу хийж байна гэсэн үг биш. Энд судалгаа хийгээд үзэхэд манайх үйлдвэрлэсэн усаа хангалттай сайн борлуулсан. Гэхдээ Борлуулалтын түвшин буурсан. Хамгийн гол зөв хэрэглээ хаана тогтож эхэлсэн бэ гэхээр үйлдвэр аж ахуйн байгууллагууд усны хэрэглээгээ огцом бууруулсан. Нэг жишээ хэлэхэд “Эм Си Эс”-ийн “Кока кола”үйлдвэр хэрэглээгээ бараг 20 хувь орчим бууруулсан. Бусад том байгууллагууд, хүнсний үйлдвэрүүд мөн ингэж ажилласан. Дээрээс нь бид арьс ширний үйлдвэрүүдтэй хатуу ярьж, харилцан эдийн засгийн хөшүүрэгтэй ажиллаж эхэлсэн. Арьс ширний үйлдвэрүүд мөн тодорхой хэмжээгээр хэрэглээгээ бууруулсан байгаа. Энэ бол бодлогын үйл ажиллагаа тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч эхэлсэн гэсэн үг.Гэхдээ хэрэглэгчдийн усны хэмнэлт хангагч байгууллагын хувьд манайд цохилт болж орж ирсэн. Манай байгууллага энэ жилд14-15 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах байх гэсэн тооцоо байгаа. Гэтэл боруулалтын орлого багасах нь тодорхой хэмжээнд эдийн засаг, санхүүгийн байдалд нөлөөлж байгаа. Үнэ нэмсэнтэй холбоотой нэг ч удаагийн гомдол санал манайд ирээгүй. Ер нь олон улсын туршлагыг судалж байхад усны үнэ тарифын асуудал дээр тухайн жилийн эдийнзасгийн байдалтайгаа уялдуулсан, валютын ханшийн өөрчлөлтийг тооцсон олон хувьсагчтай томьёолол ашигладаг юм билээ. Энэ бол манайд ч гэсэн байх л ёстой асуудал. Тэр томьёоллоо УИХ хэлэлцэж баталдаг. Ингэсэн тохиолдолд ямар ч төр, засаг гарч ирсэн хамааралгүй, иргэдийн хувьд ч усны үнэ их байна, бага байна гэж санал гомдол хэлэх шаардлага байдаггүй. Харин хэрэглэгчдийн ой тойнд нь усанхангамжийн байгууллагаа дэмжих ёстой гэсэн ойлголт суусан байдаг юм билээ.

Өнөөдрийн усны хэрэглээгээрээ явбал Улаанбаатар хот 2015 он гэхэд ундны усны дутагдалд орж, гүний усны нөөц эрс багасах аюул нүүрлэнэ гэсэн эрдэмтэн мэргэдийн анхааруулга, зарим судалгааны дүн ч нэлээд олон жилийн өмнөөс сонсогдож ирсэн.2015 оныгарчихлаа.Улаанбаатар хотын усан хангамж ямар түвшинд байна вэ?

-2015 оны түвшинд Улаанбаатар хотын усан хангамж ямаршуу байдалтай байна вэ гэхээр 2013, 2014 онд Засгийн газраас манай салбартихээхэн дэмжлэг үзүүлсэн учраас2014 онд бид Японы буцалтгүй тусламжаар байгуулсан Гачууртын усан хангамжийн систем, БНСУ-ын буцалтгүй тасламжийн Яармагийн усан хангамжийн систем, мөн Засгийн газрын хөрөнгө оруулалтаар баригдсан Нисэхийн Шинэ усан хангамжийн системийг тус тус шинээр хүлээн авлаа. Ингээд нийтдээ зөвхөн 2014 онд хоногт 70.000 шоо метр ус олзворлож, нийлүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж чадсан. Тэгэхээр дээрх хэмжээгээр хоногт олзворлох усны хэмжээгээ нэмэгдүүлсэн, нөгөө талаасаа эрдэмтэн мэргэд судлаачид 2018, 2020 он гэхэд гүний усны нөөц багасна усны хомсдол үүснэ гээд байна. Энэ хоёр эсрэг тэсрэг юм шиг боловч нөгөө талаасаа уялдаатай. УСУГ-н хэмжээнд УБхотын нийт усны хэрэгцээг хангахаар Туул голын дагуу байрласан ундны усны Эх үүсвэрын бүсээсус авах боломжтой нөөцийн хэмжээ хоногт 237 мянган шоо метр гэсэн судалгаа байдаг. Гэтэл Улаанбаатарын маань хоногийн хэрэглээ 320-330 мянган шоо метр. Гэтэл өнөөдрийн хэмжээнд 160-170 орчим мянган шоо метр усыг УСУГ-аас Улаанбаатарын хэрэгцээнд нийлүүлж байна.

Нөөцийн хэмжээ, усны хэрэглээ­ний тоонууд яагаад ийм зөрүүтэй байдаг бэ?

– Улаанбаатар хотыг тойроод гэр хорооллын айл өрхүүдийн хашаанд маш олон тооны хувийн худаг байгаа. Дээрээс нь манай эрчим хүчний салбар өөрсдийн гэсэн усан хангамжийн системтэй. ТЭЦ -3,ТЭЦ-4 тус тусдаа усаа газрын гүнээс авдаг ч мөн л Улаанбаатарын усны эх үүсвэр бүс болох Нисэх, Шувуун фабрикийн орчмоос авдаг. Эрчим хүчнийхэн хоногт 70 орчим мянган шоо метрийг авч хэрэглэдэг.Үүн дээр сүүлийн жилүүдэд Зайсан, Яармагийн гүүр орчмоор ашиглалтад орж байгаа “Вива сити” гэхмэт орон сууцны хорооллууд мөнхувийн усан хангамжтай. Эдгээрийг нэгтгэхээр Улаанбаатар хотын хэмжээнд дээр хэлсэн хоногт 320-330 мянган шоо метр ус хэрэглэж байгаа тоо гардаг.

Дээрээс нь гэр хорооллыг дахин төлөвлөх, гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбохгээд том зорилтууд байна. Засгийн газраас чорон сууцжуулах том хөтөлбөрүүд явж байна. Маш олон хувийн компаниуд барилга барьж байна. Энэ барилгажилтийн үйл явц усны хэрэглээг маш ихээрнэмнэ. Гаднын байгууллагууд болон манай эрдэмтэн мэргэдийн судалгаагаар Улаанбаатарын хоногийн усны хэрэглээ 2018-2020 оны түвшинд 400.000 шоо метрт хүрнэ гэсэн тоо бий. Бид гүний усыг маш их хэрэглээд эхлэхээр гүний усны нөөцийн асуудал маш ноцтой тавигдах нь мэдээж. Өнгөрсөн онд БОНХЯ дээр усны нөөц, эх үүсвэрийн байдлыг тодорхойлох төсөл хэрэгжсэн. Усны өдрүүдээр тус яам энэ тайлангаа тавих байх гэж бодож байна. Ингэснээр иргэд усны нөөцийн асуудлаарилүү бодитой мэдээлэлтэй болох байх. Би Улаанбаатар хотын боломжтой усны нөөц хэд юм бэ гэдэг асуудлаар УСУГ-ын техникийн зөвлөлийгхуралдуулсан. Манайх шинжлэх ухааны байгууллага биш, судалгааны групп ажилладагүй учраас бидний тоо баримт бол практикийн шинжтэй. Гэхдээ өнгөрсөн 2013, 2014 онд бид газрын гүний усны эх үүсвэрийнхээ түвшинг үзэж шалгаж, тодорхойлж, хянаж байхын тулд 20 ш хяналтын цооног өрөмдөж тоноглож ажиллуулж байгаа. Манайхан бол ойролцоогоор хоногт 286 мянган шоо метр усыг аваад хэрэглэх бололцоотой гэдэг тоог хэлдэг.

Усны хомсдолд орчихгүйн тулд одооноос нөөцөө зөв тодорхойлж, гүний усаа бага хэрэглэх талаар ямар арга хэмжээ авбал зохилтойвэ?

-2020 оны түвшинд бид гүний усны дан ганц хэрэглээгээ өөрчилж, хосолмол хэрэглээтэй болох ч юм уу өөр хэрэглээнд шилжих шаардлага бий. Тийм гарц байна уу гээд харахаар байгаа. Манайд маших хэмжээний цас мөсний, үерийн, голын ус агаарт дэгдээд, газрын хөрсөнд шингээд алга болдог, эсвэл гол мөрнөөрөө дамжаад гадагшаа урсчихдаг. Тэгэхээр бид энэ гадагшаа урсажбайгаа усаа дотоддоо тогтоон барьж, ашиглах ёстой. Гадаргуугийн усны цогцолборыг барьж байгуулах, борооны усыг хуримтлуулж ашигладаг болох хэрэгтэй. Голын усыг цэвэршүүлдэг технологийг хөгжүүлэх, дээрээс ньсаарал ус ашиглах цогц шийдлүүд рүү явах учиртай юм.

УСУГ-аас санаачлаад 2013 оны зургадугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн удирдлагын зөвлөлийн зөлөлгөөнийг Тэрэлж, Туул голын бэлчирт зохион байгуулсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн удирдлагын зөв­лөлөөс түүхэн гэмээр шийдвэр гаргасан байдаг. Энэ нь юу вэ гэхээр Туул голын усан цогцолбор төслийг хэрэгжүүлэх бүтээн байгуулалтыг хийх нь зүйтэй. Гадаргуугийн усан хангамжид яарал­тай шилжих шаардлагатай гэсэн шийдвэр гаргасан. Туул голын бэлчрээс авахуулаад их хэмжээний ус урсаж алга болдог. Манай эрдэмтэнмэргэд үүнийг бүр 1980-аад оноос эхлээд судалсан байдаг. Гаднын судалгааны байгууллагуудын судалгаа ч нэг биш бий. Гадаргуугийн ус ашиглахтай холбоотой тодорхой хэмжээний Мастер төлөвлөгөөнүүдийг ч Франц, Япон, Орос ул­сын тусламжтайгаар хийсэн байдаг. Туул Тэрэлжийн бэлчрээс гадаргуугын ус ашиглах боломжтой. Азаар газрын налуугийн байдал нь ч аятайхан байгаа учраас усан санд хуримтлуулсан ус өөрийнхөө урсгалаар хүрээд ирэх боломжтой. Энэ бол зардал бага гарах нэг давуу тал.

Концессын гэрээгээр байгуу­лахаар боллоо гээд л ЭЗХЯ хувийн хэвшилтэй гэрээнд гарын үсэг зурж байсан энэ асуудал юу ч биш болж хувирсан нь харамсалтай.

-Хармсалтай нь нийслэл энэ асуудал дээр шийдвэр гаргасан чяам, тамгын газрууд Ажлын хэсэг байгуулж ажиллана гээд асуудлыг шүүрээд авдаг. Яамны хэмжээнд асуудлыг шийдэх гэж байна уу, 2-3 яам дамнасан ажлын хэсэг ажиллахаараа хэр үр дүнтэй байдаг юм бол гэхээр ерөөсөө ажил нь урагшаа явдаггүй ийм байдлаар 2013, 2014 оныг өнгөрөөлөө. Эдийн засаг хөгжлийн яам, БОНХЯ манайхтай нийлээд ажлын хэсэг байгуулсан. Бид баахансудалгаагаа өгөөд ажиллах юм бодож байтал гэнэт л ЭЗХЯ-наас болиод БОНХЯ-нд ажлын хэсэг байгуулах болсон.Гэтэл хамгийн сонирхолтой нь БОНХЯ байгуулсан ажлын хэсэгтээ УСУГ-аас хүн оруулаа­гүй. Нийслэлээс ганц хүн авсан дуулд­сан. Гэтэл УСУГ Улаанбаатар хотын усан хангамжийг дангаараа хариуцаж байгаа байгууллага. Ингээд тэр аж­лын талаар бид огт мэдээлэлгүй болсон. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт Улаанбаатарын усан хангамжид гадаргуугийн ус ашиг­лах асуудал байгаа. Нөөгтэйгээр нийслэлийн Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт бас байдаг. Энэ мөрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, гарцаагүй шаардлага байгаа гэдэг үүднээсэ бид УСУГ-ын бизнес төлөвлөгөөнд энэ жил тодорхой хэмжээнд мөнгө суулгасан. Энэ ямар учиртай мөнгө вэ гэхээр Туул голын усан цогцолборын ТЭЗҮ-ийг нарийвчилсан зураг төсөл, зөвлөхийн үйлчилгээтэй хийж авах зорилготой. Бид өндөр түвшний зураг төсөлтэй байж Туул голын цогцолборыг байгуулах асуудлыг ярина. Ямар компаниар, төр засгийн ямар дэмжлэгээр хийлгэх вэ, хөрөнгө санхүүг хэрхэн шийдэх вэ гээд явахаар сайтар бэлдсэн зурагүйгээр явах аргагүй. Зураг төсөлд 3.0 тэрбум төгрөг тавьсан. УСУГ-ын хувьд маш том мөнгө.Энэ жилдээ багтаад тендерийг нь зарлана. Гэтэл зургийн ажлын даалгавар гэдэг зүйлийг хийхэд манай газар дангаараа хийх боломжгүй. Энэ дээр эрдэмтэн мэргэд, төрийн байгууллагууд, нийслэлийнхээ туслалцааг авна. Бүр болохгүй бол гаднын байгууллагын зөвлөхүйлчилгээг авах санаатай байна.

Тэгэхгүй бол 2020 онд бид усны нөөцийн хомсдолд орж болзошгүй. Би баталгаатай хэлж чадах нэг зүйл бол 2020 он гэхэд маш их бүтээн байгулалт явагдсан байна. Усны хэрэглээ маш их болно. Энэ үед дээрх ажлыг алгуурласнаар асар их хохирол амсаж болзошгүй.

Та УСУГт ирээд өнөөдрийг хүртэл хийж ирсэн ажлаасаа онцолж хэлэх зүйл бий юу ?

-2012 оны наймдугаар сарын 10-нд би Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн тушаалаар УСУГ-ын даргаар томилогдсон. Ирсэн даруйдаа ажилтайгаа танилцах, энэ байгууллагыг яаж зөв ажилуулах вэ гэдэг талаас нь их харж, үзэж судалсан, гадаад дотоодын олон ч хүнтэй уулзаж санал солилцсон. Намайг ажил авах үед хамгийн хурцаар тавигдаж байсан зүйл юу вэ гэхээр хариуцлагын тогтолцоог сайжруулах, бүтцийн зөв хэлбэрээр ажиллах, ажилтнуудын ахуй хангамж нийгмийн асуудлыг шийдэх, УСУГ-ын ирээдүйн хөгжлийн төлөвийг зөв харж, тодорхойлж хүчтэй үйл ажиллагаа явуулах. Хамт олныг мэргэжлийн хувьд сайжруулах гэсэн асуудлууд харагдаж байсан. Өнгөрсөн хугацаанд хүчтэй ажиллах гэж оролдлоо. Хамгийн тулгамдсан асуудал үнэ тариф байсан. Үнийг хөдөлгөж чадсан. Ажилтнуудын орон сууцжуулах, нийгмийн хангамжийн асуудал дээр нэлээд анхаарч ажилласан. Бид 160 айлын орон сууцны барилгыг эхлүүлж байна. Энэ чиглэлд байгууллагынхаа бизнес төлөвлөгөөндөө тодорхой хэмжээний хөрөнгө тусгасан. Улаанбаатар хотын орон сууцны асуудал хүнд байгаа Нийслэлийн засаг захиргаа иргэдээ орон сууцаар хангах гэж чармайж байгаа энэ үед манайх нийслэлийн өмчит аж ахуйн байгууллагын хувьд өөрийнхөө ачааг өөрөө үүрье гэсэн бодлогоор ажил лаж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нээс байгууллагынхаа цалинг 15 хувиар нэмсэн. Энэ жил дахиад мөн хэмжээгээр нэмэх төлөвлөгөөтэй байгаа. УСУГ-н 125 мэргэжилтэн ДЭМБ-н дэмжлэгтэйгээр УАБТ-г боловсруулж НИТХ-р хөтөлбөр болгон батлуулж чадсан.

Техник технологийн шинжтэй гурван том асуудал байгаа. Нэгдүгээрт, шугам хоолой янзлах асуудал дээр Засгийн газраас дэмжиж ажилласан тул шугам хоолойн доторлогооны ажлыг эхлүүлэх гэж байна. Хоёрдугаарт, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудал маш чухал. Нийслэлтэй хамтарч зураг төсөл гаргаж, төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ТЭЗҮ хийх тендерийг зохион байгуулсан. Зураг төслийн ажлын гэрээ хийгдэж байна. Туул голынусан цогцолборын асуудлыг шийдэхээр явж байгаа тухай ярьсан. Үнэ тарифын асуудлаа тавина. УСУГ үйлчилгээний байгууллага учраас Нийслэлийн Захирагчийн ажлын албаны санаачилгаар энэ оны нэгдүгээр сарын 1-нээс бүтэц зохион байгуулалтын шинэчлэл хийсэн.

Эцэст нь хэлэхэд, би 2016 оны сонгууль хүртэл энэ ажилд томилолт авч ажиллаж байгаа, мөн НИТХ-ын төлөөлөгчийн хувьд ч гэсэн энэ салбарыг сайжруулж, намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилттой ажиллаж байна.

Манай УСУГ энэ жил нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа нь бүрэн хангалттай сайн явж байна гэж дүгнүүл­сэн долоон байгууллагын нэгээр шалгарсан. Мөн дэлхийн усны өдрийг тохиолдуулаад бид нийслэлчүүдэдээ бэлэгтэй байгаа. Дэлхийн 90 гаруй оронд судалгаа хийж, шалгаруулалт явуулдаг Дэлхийн Худалдааны ли­дерүүд клубаас УСУГ-ын өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн аж­лыг өндрөөр үнэлж, шилдгээр шалгаруулсан байна. Үүнийг нийт хэрэглэгчдэдээ барьж байгаа бидний бэлэг гэж ойлгож байгаа.

Ц.СОНОР

Categories
мэдээ цаг-үе

Хууль хяналтын байгууллагын дарга нарыг урьж байна

Хууль хяналтын байгуул­лагад хандаж байгаагаа шударга ёсонд хандаж байна гэж ойлгож байлаа. Шүүх, Прокурор, Цагдааг шударга ёсны баталгаа гэж үзэж аливаа хууль бус үйлдлийг хуулийн хүрээнд шийдүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах гэж иргэд хандаж ирсэн уламжлал, түүхтэй. Энэхүү төрт ёсны уламжлал хадгалагдаж байгаа гэж ойлгож, гагцхүү хуульд захирагдаж, хуулиар л ярьж, хууль хэрэгжүүлнэ гэж бодож өчүүхэн асуудлаар дээрх байгууллагуудад хандсан маань лө-лө болсон. Маргаан үүссэн нөхцөл, шалтгаан нь тодорхой хэргийг шийдвэрлэх биш будилуулж дөрвөн жилийг өнгөрөөлөө. Шуудхан хэлэхэд, шударга ёсны баталгаагаа эрх мэдэл, эд хөрөнгөнд алдсан юм байна. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан, хэтрүүлэн хууль хэрэгжүүлэхгүй, шүүхийн шийдвэр биелүүлэхгүй ажиллалаа гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл, Прокурор, Цагдаа, Авлигатай тэмцэх газруудад гомдол гаргаж ирлээ.

Төрийн албан хаагчдын хууль бус үйлдэл, эс үйлдэл нь нүдэнд харагдахуйц биет зүйлээр хэлбэржсэн, хэрэгжүүлж ажиллах ёстой хууль, дүрэм, биелүүлэх ёстой хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд бүгд байж байна. Харамсалтай нь хэргийн талаар шийдвэр гаргах болохоор хуулиа зөрчиж ажиллахаас өөр аргагүй байдалд ордог бололтой юм. Энэ нь далдын татах хүч үйлчилж байна гэж хардахаас өөр аргагүй байдлыг үүсгэнэ. Хуулийн бүх байгууллага бүгд ижил төстэй шийдвэр гаргаж байгаа нь хуулийг нэг мөр ойлгосондоо биш Ашиг сонирхол, Захиалга-Нөлөөлөл бүх газарт байгааг харуулж байгаа хэрэг.

Маргаан бол өчүүхэн, бүх үйлдэл нь нотлох баримттай тэр нь хэрэгт авагдсан. Баянгол дүүргийн IV хорооны нутагт баригдсан “Голден парк” хотхоны хоёр дугаар ээлжийн гурван байрыг ашиглалтад оруулсанулсын комиссын актыг эс зөвшөөрсөнтөй холбоотой үүссэн маргаан гэдгийг бүгд мэдэх байх. Хэргийн талаар мэдээллийн хэрэгслээр олон удаа нийтэд цацагдсан байдаг. Мэдээлэл нь хуулийн байгууллагынханд нөлөөлөх оролдлого биш шударга үнэний дуу хоолой гэж ойлгох ёстой.

Хуулийн байгууллагынхан шударга ажиллахгүй учраас өөрсдийнх ньажлын ачаалал нь нэмэгдэж байна. Үнэхээрийн хууль бус шийдвэр гаргаад байгаа болохоор хүмүүс янзыг нь үзэх гэж дахин дахин гомдол гаргадаг. Энэ нь хэзээ нэгэн цагт хэн нэгэн шударга хүн хэргийг унших болов уу гэж үнэний эрэлд гарсан хүний цөхрөл гэж ойлгоорой. Хийж болохгүй үйл гэж хүн болгонд байдаг Тэр дундаа хууль хяналтынбайгууллагын нөхдөд хууль зөрчих гэдэг зүйл байж болдоггүй

Барилга ашиглалтад оруулсан улсын комиссын актыг хүчингүй болгуулах (өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байна) гэсэн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн шүүхээс, газрын маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр байна гэж тэмдэглэсэн атлаа гаргаж байгаа шийдвэр нь шүүхийн шийдвэр биелүүлээгүй нь зөвгэсэн утгатай байдаг. Тухайн шийдвэрийгнь албадан биелүүлэх хүсэлт гаргахаар “… шийдвэрийг албадан биелүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас олгох үндэслэлгүй…” гэж хариу өгнө. Биелүүлж болдоггүй юм бол хэрэг шийдэх хэрэг юу байна.

Шүүх хэргийг эцэслэн шийдчихээд шийдвэрээ биелүүлэх үндэслэлгүй гэж байхыг анх удаа л үзэж сонслоо. Дээд шүүхгомдлын хариуд “Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Барилгын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт хийж, … дараагийн мөрөнд нь таны гомдолд дурдсан үндэслэлээр … дүгнэлт гаргахгүйгэж шийдвэрлэснийг танд мэдэгдье …” гэсэн

Гэтэл Хүний эрхийн үндэсний комисс, мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Л.Батхүү, Т.Энхтүвшин нар Барилгын тухай хуулийн 9.1.4 дэх хэсгийг зөрчсөн байна гэсэн зөвлөмж, акт гаргаж, зөрчил илрүүлсэн байдаг. Шүүх шударга зөв шийдээд байгаа юм бол хууль бус зөвлөмж, акт гаргаад байгаа мэргэжлийн байгууллагуудтай хэн хариуцлага тооцох вэ гэсэн хариулт нэхсэн асуудал гарч ирнэ. Иргэн хүний хувьд төрийн байгууллагын шийдвэрүүд туйлын үнэн гэж ойлгожтэдгээрийг биелүүлэх хүсэлтэй байлаа.

Прокурор “… хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй гэх асуудал нь Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлийн 258.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үздэг..“ боловч хариуцлага тооцох гэхээр болж өгдөггүй. Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сар өнгөрсөн гэсэн хугацаа тооцоод байдаг юм билээ. Хуурамч бичиг баримт үйлдэн хууль бус үйлдэл хийж, олонзуун суугчдын мөнгийг төвлөрүүлж авсан, энэ үйлдлийг хийх боломжийг олгож тусалсан төрийн албан хаагчдын үйлдэл яахаараа хөнгөн гэмт хэрэг болдог юм бэ.

Түүнээс гадна хариуцлага тооцож болох үндэслэл бүхий зүйл заалтууд хуулинд байгаад байхад хэрэглэхгүй ганцхан эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсгийг сонгож аваад байгаа нь зориудын бодлоготой болохыг харуулаад байна. Прокурорын байгууллагыг шүүхийн шийдвэр гүйцэтгэдэг байгууллага гэж андуураагүй Монгол улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах чиг үүрэг бүхий байгууллага байх гэж хандсан. Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүзйлийн 9.1.1-9.1.4, 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.5, 15.4, 16 дугаар зүйлийн 16.6 дэх хэсэг, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийг зөрчиж ажилласан тухайн хэрэг дээр Эрүүгийн хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар прокурор ажиллах сонирхолгүй байна.

Хуулийн хэрэгжилтийг хангуулах эрх үүрэгтэй байгууллагууд хуулийн хэрэгжилтэн дээрээ ажиллахгүй, хэргийн оролцогчийн нэг талд ажиллан хууль хэрэгжүүлэх хүсэл сонирхолгүй хүн /дарга нар/ олон болжээ. Тэр бүү хэл хэргийн оролцогчид үүрэг чиглэл өгч хэрэг шийдсэн гэж хэлж болно. Гарцаагүй үнэн зүйл дээр мэргэжлийн чиглэл өгч хэрэг шийдсэн бол хэн ч маргахгүй Мэргэжлийн хяналтын газраар Барилгын улаан шугам татсан акт, ил далд ажлын актыг мэдээгүй мэдэх боломжгүй зүйл гэсэн хүсэлтийг гаргуулж хэрэг шийддэг шүүхтэй, Шүүхийн хэлснээр хүсэлт гаргадаг Мэргэжлийн хяналтын газартай байхад юун шударга ёс тогтох болон шүүхийн шинэчлэл гэж байхав дээ. Дээрх актуудыг шүүх шаардан авахаастатгалзах ёстой байсан. Хуулийн байгуулагынхан бусдад зөвлөж хамтрахдаа жудагтай баймаар юм. Ингэж хууль бусаар хамтрагч нарт Барилгын улаан шугам татсан акт, ил далд ажлын акт байдгийг мэдтүгэй, мэдүүлт үгэйгэж сануулах байна.

Хэргийг шударга шийднэ гэдэгт, мөрдөн шалгах, нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөх, ял оноох, шүүх шийдвэр гаргах, шүүхийн шийдвэрийг биелүүлэх шат болгонд хуулийг мөрдөж ажиллах болов уу гэж бодож хуулийн байгууллагуудад хандаж ирсэн. Шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн бодит байдал, амьдрал гэж ойлгож байдаг. Хууль бусаар ажиллаж амьдраад баймааргүй байна.Хуульч нарт хариуцлага тооцдог механизм байхгүй болсноос шалтгаалаад дураараа авирладаг болсны нэг жишээ нь гомдлыг хуульд нийцүүлж шалгахгүй байна.

Сүүлийн үед гарч буй сэтгэл сэртхийлгэм хэрэг, ёс зүйн хэм хэмжээгээ алдсан үйлдлүүдийг бодох аваас хуульч нар шударга ажиллахгүйгээс болж байх шиг байна. Хүний ёс зүй, зан харилцаа, шударга байдлын төлөвшилд эрх зүйч (хуульч) мэргэжил нөлөөлж чадахгүй байгаа нь сэтгэлгээний доройтолд орсныг харуулж байна. Ийм байдал нь ажиллагсдын цус ойртох, бүлгэрхсэн,эрх мэдэл горьдсон, хуулийн нэрээр хувийн ажлаа амжуулдаг арчаагүй муу муухайг араасаа дагуулах болно.

Хууль зөрчин ажиллаж барилга ашиглалтад оруулсан улсын комиссын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл бүхий маргаан дөрвөн жил үргэлжлэн шийдэгдэж чадахгүй байгаа шалтгаан нь төрийн албан хаагч нартай холбоотой. Шударга шүүхээр шүүлгэж шүүгчээс үйлчилгээ авах гэсэн биш давуу эрх олж авах гэлээ гэж загнуулж байлаа. Хууль бус үйлдэл хийсэн төрийн албан хаагч уучлалт гуйдаг хүмүүжилухамсартай болтолуг хэргийн талаар мэдээлэх болно. Хэрэв хүн гүтгээд байгаа болгэм буруугаа хүлээе, хууль хэрэгждэг ёстой бол түүнийг хэрэгжүүлье. Шүүхэд цуглуулж өгсөн нотлох баримт, гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн гэж үзэж байгаа тул маргаан үүссэн хэргийн газар дээр хууль хяналтын бүх байгууллагын дарга нарыг ирж үзэхийг урьж байна.

Хаяг: Баянгол дүүрэг, IV хороо “Голден парк” хотхон иргэн Г.АЮУШМАА

утас 70079924

Categories
мэдээ цаг-үе

“Тоёота” машины дэлхийн стандартад нийцсэн засвар, үйлчилгээний төв үүдээ нээлээ

Автомашины салбартаа дэлхийд тэргүүлэгч “Тоёота Мотор корпорац”-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр “Таван богд” ХХК ажилладаг.Тус компани саяхан “Тоёота”албан ёсны засвар, үйлчилгээний төвөө нээсэн юм.Засварын газар гэмээргүй гял цал энэ орчныг Япон стандартаар барьж, тохижуулжээ. Энэхүү төв уртасгасан цагаар ажилладаг.Өглөө 07 цагаас орой 23 цаг хүртэлзасвар үйлчилгээний төвийнхөн хоёр ээлжээр ажиллаж, “Тоёота”-гийн машинуудыг “эмчилж” байна. Тус төвд50 гаруй инженер, техникийн ажилтнууд үйлчилдэг аж. Өдөрт 80-100 автомашин хүлээн авах хүчин чадалтай гэнэ. Машинаа засварт өгсөн хүмүүс тохилог хүлээлгийн танхимд суунгаа камер, iPad-аар засварын ажлыг хянах боломжтой.Тохилог кофе шоп ч байна лээ. Машины ямар нэг эд анги, ажил үйлчилгээтогтсон тарифтай аж.

“Таван богд” группийн дэд захирал П.Бат-Ерөөлөөс шинэхэн засвар, үйлчилгээний төвийнх нь талаар тодрууллаа.

Засварын төв байгуулах санаа хэдийнээс төрсөн бэ?

-Бид 2013 оны эхнээс “Тоёота” брэндийн машиныг албан ёсоор Монголын зах зээлд нийлүүлж эхэлсэн юм. Түүнээс хойш 1100 автомашин зах зээлд борлуулсан. Худалдан авагчид бүгд эргээд үйлчилгээ авахыг хүсдэг учраас “Таван богд” группийн дараагийн алхам “Тоёота”-гийн албан ёсны засварын төвийн эрхийг авч, засвар, үйлчилгээний төв нээх байлаа. Энэ барилгын зураг төслийг “Тоёота”-гийн зураг төслийн газарт хийсэн. Дэлхийн жишигт нийцсэн авто засварын төв юм. Манай тоног төхөөрөмж, ажиллах хүчин “Тоёота”-гийн стандартаар бэлтгэгдсэн. Механик, засварчид маань ч “Тоёота”-гийн албан ёсны сургалтын хөтөлбөрийн дагуу бэлтгэгдсэн хүмүүс бий. Мэргэжилтэнүүдээрээ дамжуулаад бид илүү найдвартай, чанартай үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэж байна. Монголын зах зээл дэх нийт машины бараг 50 хувь нь “Тоёота” байдаг. Ийм том брэнд Монголын бүх л газар нутагт хурдалж байна. Энэ болгонд засвар үйлчилгээг хүргэх нь бидний гол ажил.

Яг ямар төрлийн засвар, үйлчилгээ үзүүлж байгаа вэ?

-Бид “Тоёота”-гийн бүх төрлийн автомашины дизель болон бензин хөдөлгүүрт үзлэг оношлогоо хийнэ, засвар үйлчилгээг нь давхар хийчихнэ. Хабрид хөдөлгүүртэй Тоёотагийн бүх машинуудад чзасвар үйлчилгээ хийнэ. Тоёотагийн албан ёсны оргиналь сэлбэгүүдийг суурилуулж, зарж борлуулж байгаа.

Дэлхийн стандартад нийцсэн засварын газарболохоор өндөр үнэтэй болов уу гэж хүмүүс сонирхох байх?

-Бид сэлбэг, засварынхаа үнийг аль болох боломжийн түвшинд барихыг хичээдэг. Албан ёсны засварын төв гэдгээрээ онцлог. Үйлдвэрээсээ баталгаатай сэлбэгийг хамгийн боломжийн үнээр нийлүүлж байгаа. Манайхаас авсан машинд ямар нэг байдлаар гэмтэл согог гарлаа гэхэдбуух мөртэй, буцах эзэнтэй.

Монголчууд “Тоёота” маш их унадаг гэлээ. Түрүүн “Танайхаас машин аваагүй ч танайхаар засвар хийлгэж болох уу” гээд нэгхүн ирж байна лээ. Тийм хүмүүст үйлчилдэг үү?

-“Тоёота” болон “Lexus” маркийн автомашин унадаг бүх хүн манай засварын төвөөр үйлчлүүлэх боломжтой. Манайх хэрэглэгчдэдээ хүртээмжтэй үйлчлэхийн тулд уртасгасан цагийн хуваариар өглөө 07:00 цагаас орой 23:00 цагхүртэл ажилладаг.

Сая анзаарахад машины сэлбэг, үйлчилгээний хөлс тогтсон ханштай юм билээ?

-Манайд машинаа оруулж ирэхэд үйлчилгээний зөвлөхүүд машиныг тань хүлээж аваад, үзлэг оношлогоонд оруулдаг. Ямар гэмтэл гарсныг жагсаагаад, үнэ ханшийг нь танилцуулдаг.

Машиныг оношлоход хэр их хугацаа зарцуулах бол?

-Машин машины онцлог бий. Компьютер оношлогоо гэхэд10-30 минутын хооронд, компьютер болон механик бүрэн оношлогоог 2 цагийн хугацаанд хийнэ. Удаан хугацаагаар саатах бол үйлчлүүлэгчийн хүлээлгийн танхим бий. Засвар хийгдэж байхад үйлчлүүлэгч хүлээлгийн танхимд суугаад, машинд нь ямар засвар үйлчилгээ хийж байгааг камерын тусламжтай хянах боломжтой.

Цахилгаан машиныг хүмүүс нэлээд сонирхож байгаа?

-Ямар нэг автомашин үйлдвэрлэгч цоо шинэ зах зээлд бүтээгдэхүүн борлуулахдаа маш удаан хугацаанд судалгаа шинжилгээ хийдэг. “Тоёота”-гийн хувьд өнгөрсөн жилийн турш хабрид /цахилгаан болон бензин хосолсон/ машиныг Монголд туршиж судалж үзсэн. Туршилт маш амжилттай хийгдсэн. Монголын хэрэглэгчид маань цоо шинэ машиныг манайхаар дамжуулан албан ёсоор худалдан авах боломжтой болсон.

-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Categories
мэдээ цаг-үе

Зүрх сэтгэлийн гэгээ оюутан ахуйн ангийнхан минь

“Нэг ангийнхан” буландаа С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины дээд сургуулийг төгссөн ангийнхныг сонголоо. Мянга есөн зуун ерэн дөрвөн оны есдүгээр сард баруун дөрвөн замын Барилгын техникум дээр байрлах тухайн үедээ Дорно дахины утга зохиолын их сургууль нэртэй байсан сургууль дээрээ хэл, бичгийн шалгалт өгч тэнцсэн хорь гаруй охин, дөрөв таван хөвгүүд билээ, бид. Манай сургуулийн захирал Монголын их зохист аялгууч С.Жамьянгаравын зээ хүү Пүрэвдорж, сургалтын албаны дарга нь соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын судлаач, шүүмжлэгч доктор, яруу найрагч Чойсүрэнгийн Дагвадорж нар байлаа.

Бидэнд оюуны их авшиг жинангаа хайрласан номын гэрэлт багш нар маань гэвэл их соён гэгээрүүлэгч, Монголын өмнөө барьдаг нэрт түвдэч, доктор, профессор Лхамсүрэнгийн Хүрэлбаатар, төрийн шагналт зохиолч Ш.Гаадамба, Пүрэвийн Хорлоо, ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам, С.Байгалсайхан, Шашны сургуулийн багш доктор Ш.Сонинбаяр, Буддын шашны багш Ч.Сүхцэрэн, төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбар, хожим “Чингэс хаан” дээд сургуулийг үүсгэн байгуулсан түүхийн ухааны доктор Хөгөлбөөний Лхагвасүрэн, “гоо зүйн” хэмээн овоглогдсон Содовын Баясгалан, “Фараон” романыг орчуулсан Ч.Догсүрэн, “Дөлгөөн Дон”-ыг хөрвүүлсэн Б.Дашцэрэн нарын Монголын утга, соёлын томчууд юм. Биднийг гуравдугаар курст байхад яруу найрагч Сүхбаатарын Батмөнх сургуулийг удирдах болсноор Гончигсүм, Л.Баясгалан багш нар ч бидэнтэй аав, ээж мэт халамж хайраар хандах болсон билээ.

Намар хичээл эхэлсэн өдрөөс бид өрнө, дорнын гайхамшигт утга зохиолтой танилцаж, миний хувьд чухамдаа нэг оюуны цэнгэлэдэлж эхэлсэн гэхэд болно. Дашбалбар багш маань төрийн их албаны хажуугаар бидэнд хичээл орохоос гадна долоо хоногийн гурав дахь өдөр болгон Л.Түдэв, Ч.Галсан, П.Пүрэвсүрэн нарын мундаг зохиолчидтой уулзуулж, яруу найрагч Ж.Болд-Эрдэнэ, Т.Содномнамжил, Д.Ган-Очир зэрэг шавь нар нь даган ирж шүлэг зохиолоо уншин, заримдаа халуун маргаан дэгдээх ч удаатай. Манай ангийн охидын олонхи нь хөдөөнийх. Харин хөвгүүд нь надаас бусад нь хотынх. Зээрийн янзага шиг зэгзийж зэрмийсэн цагаан охин ам хэл гэж дийлдэхгүй, дэлхийн сонгодгуудыг ч их уншсан бололтой, их гал аа гал. Хөвгүүд маань надаас бишид нь тэр охинд дурлаж орхив. Намайг яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлгийг уншихаар мөнөөх охин их л дургүйлхэж, нэг өдөр хоорондоо ана мана үзэж тарав. Тэгэхнээ тэр миний хүндэлж явдаг агуу их яруу найрагч Очирбатын Дашбалбарын ууган охин Мөнгөндалай байсан юм санж. Би угаас эл сургуулийг сонгохдоо О.Дашбалбар хичээл ордог гэдгийг сонсоод шууд орсон байсан юм. Мөнгөндалай маань одоо “Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах тоймчдын албаны даргаар ажиллаж байна. Зовох, жаргах хүмүүний орчлонд сэтгэл зүрхний гэрэл гэгээгээ хайрладаг найз минь миний багшийн охин байдаг билээ л. Шавираачийн Алтангэрэл хэмээх өтгөн хар халимагтай өндөр цагаан хөвгүүнтэй үй зайгүй нөхөрлүүлсэн оюутан ахуй цаг минь. Гэрлээ, Мөнгөө хоёр гэж манай сургуульдаа л гайхагдсан сайхан хосын хайрын түүхийг Ромео, Жульетта жүжгээс ч илүү би мэднэ. Нийслэлийн “Дөрвөн уул” радио, ЭМЯ-ны телевиз радиогийн редактор сэтгүүлчээс ажлын гараагаа эхэлсэн Алтангэрэл анд маань одоо үндэсний эрүүл мэндийн “Like” HD телевизийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Нэгэн үе тэрээр УИХ-ын гишүүн О.Дашбалбарын туслах, зөвлөхөөр ажиллаж байв. Гэрлээгийн маань ээж Увсын дөрвөд хүн. Цэвэр нутгийн аялгаараа дуржигнуулна. Үе үе тэднийд очиж Дууяа эгчийн яриаг сонсох мөн ч дуртай сан. Даваадоржийн Баяраа бол аав нь Сангийн яаманд ажилладаг, өөрөө утга зохиолд төдийлөн дуртай биш тийм хөвгүүн.

Хатанбаатар эмчийн хамаатан эл хүүгээс хүн байхын гэгээн мөн чанарыг олонтаа олж харсан сан. Дархан хотоос ирсэн Ганболдын Анхбаярыг анх харсан даруйдаа бид “Зургаан нүдэт” гэж хоч өгч байж билээ. Хар өнгийнхийг нь дээш сөхүүт харааны шил болдог нүдний саравчаа тэр байнга духан дээрээ тохож явдаг болохоор ийн нэрлэсэн хэрэг. Анхаа англи, түвд, орос хэлийг сайтар сурсан, мундаг гүүш болохоор хэлний авьяастан байсан. Дарханы “Лха” телевизийн захирлаар ажиллаж байгаад “Hos dog” хувийн студи байгуулан туурга тусгаарласан. Анхаа их хөдөлгөөнтэй, бас алиалагч шиг элдэвлэх дуртай нэгэн байсан бөгөөд нэгэнтээ самбарын өмнө гар хуруугаа гозолзуулан, хэл амаа гарган янз бүр болж охидын элгийг хөшөөх шахаж байтал Балбар багш ороод ирлээ. Анхаа мэдсэн шинжгүй бүүр янз бүр болж байтал багш амбаардчихлаа. Сандарч гайхсан мань эр самбарын өмнөөс арын ширээ хүртэл үсэрч бидний элгийг авах шахсан сан. Манай ангид шүлэг уран зохиолд шүлэнгэтэн дурлагсад нь ангийн дарга Хургаагийн Сүглэгмаа, Анандын Байгалмаа бид хэд байв. Хожим “Монголын үнэн” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар олон жил ажилласан, яруу найрагч Л.Өлзийтөгсийн төрсөн дүү Лувсандоржийн Эрдэнэмаа утга зохиолын талаарх яриа хөөрөөнд их элгэмсүү оролцоно. Түүнийг шүлэг бичдэг байсан байх гэж одоо ч бид харддаг юм. Тэрээр одоо Үндэсний бүтээн байгуулалтын корпорацид Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байна.

Ангийн дарга Х.Сүглэгмаа маань дипломоо “Хуульч Сандаг” эрдэм шинжилгээний өгүүллээр онц хамгаалснаас хойш “Их Монгол”, МУИС-ийн харьяа Улаанбаатарын их сургуульд багшилж яруу найргийн “Буйд газрын шүлгүүд”, “Цаг хугацааны дэргэд”, “Нүүдэл” түүврүүд хэвлүүлж, “Монголын уран зохиол дахь “Үг” зохиолын төрөл зүйл”, “Халхын Хуульч хэмээх сэцэн Сандаг”, “Очирбатын Дашбалбар” зэрэг жинтэйхэн эрдмийн бүтээлүүд туурвиж, Өвөрмонголын эрдэмтэн Хишигтогтохын “Монголын эртний уран зохиолын шинэ судлал”, Ван Мандугаагийн “Монголын орчин үеийн уран зохиолын судлал шүүмжлэл” бүтээлүүдийг худам монгол бичгээс хөрвүүлээд байгаа юм. Яруу найрагч Х.Сүглэгмаагийн “Бурханаас нуусан амраг” дууг мэдэхгүй монгол хүн цөөхөн байх. Гавьяат жүжигчин Чулуунчимэгийн “Ээждээ дээжлэх дуу” ч түүний бүтээл. Сүглэг маань эрдмийн бүтээлээрээ докторын зэрэг хамгаалж, яруу найрагчийнхаа хувьд их зохиолч Д.Нацагдоржийн шагнал хүртсэн манай нэртэй уран бүтээлч билээ.

Догшин ноён хутагт Данзанравжаагийн ус нутаг дорнын говийн уугуул охин Анандын Байгалмаа “Эрхэсийн салхи” яруу найргийн түүврээрээ диплом хамгаалахад удирдагч багшаар ажилласан яруу найрагч О.Дашбалбар нь “Гэгээн бурхны ариун өглөг хүртсэн бүсгүй” гэж адислан ерөөсөн байдаг. А.Байгалмаа Монголын радиогийн “Хурд” агентлагт редактор, Гадаадын иргэн харьяатын газарт хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллах зуураа дээр нэр дурдсан номоос гадна “Бурхан нуусан нүд” түүвэр, “Гэгээн сонор” дуу, шүлгийн цомог гаргасан Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч юм. Тэр “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Чингэс хааны дүрээр олны танил болсон гавьяат жүжигчин А.Энхтайвантай “Санасан шүү, чамайгаа” дуу зохиож, “Явлаа гэж чанга битгий хэлээрэй” ,хөгжмийн зохиолч Чинбаттай “Уучил”, гавьяат жүжигчин С.Жавхлангийн “Эвийн хоёр хайр” зэрэг олон сайхан дууны шүлгийг зохиосон авьяасын гэрэлт найрагч юм. Намуун уянгын гэрэлт найрагч Байгалаа эгч маань эдүгээ Дорноговь аймгийн номын сангийн эрхлэгчийн алба хашиж буй. Түүний “Эр хүн чинь уйлдаггүй юм аа, элгэн хад нурдаг юм аа” гэдэг шүлгийг манай хөвгүүд мөн ч олон удаа хамтран уншиж явсан даа.

Манай ангийн С.Оюун Бакула Ренбүүчийн хийдэд, Б.Оюунбилэг Баянхошууны хийдэд тус тус буяны үйл эрхэлж, Д.Энхсайхан гэж Завхан нутгийн охин Улсын цаг уурын хүрээлэнд нягтлангаар ажиллаж байгаа. Л.Энхмаа, Ш.Отгонбаяр, Б.Дулмаа нар ерөнхий боловсролын сургуульд түмний хүүхдэд эрдмийн гэгээ түгээж, Ц.Отгонтуяа, Н.Батжаргал нар хувиараа хөдөлмөр эрхэлж, Д.Намхайдорж, Н.Хандсүрэн, И.Уранчимэг нар хилийн чинадад ажиллаж амьдарч байна. Манай ангид МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Доржсэмбэ, сэтгүүлч Г.Машбат болон яруу найрагч Р.Эмүжиний ах Р.Соёлсайхан нар нэгэн үе суралцаж байсан. Ерэн найман оны хоёрдугаар сард хонхны баяраа хийхэд О.Дашбалбар багш маань Зуун айл дахь гэрт маань цэнхэр гитартайгаа ирж, ангийнхан маань шөнөжин дуулж хуурдаж байсан тэр л гэгээн дурсамж өнөө ч сэтгэл зүрхэнд дотнохон байна.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Салчнаас төрийн сайд, гишүүн болсон Раздакийн Сандалхан

Маргааш Наурызын баярын өдөр. Тиймээс эл өдрийг угтан энэ удаагийн “Өдрийн зочин” буландаа Монгол Улсын Их хуралд гурвантаа сонгогдон төр түшилцэж байсан Раздакийн Сандалханыг урьсан юм.

Р.Сандалхан гуай Баян-Өлгий аймгийн Цэнгэлхайрханы өвөрт төрж өссөн нэгэн. Одоогийнхоор бол Цэнгэл сумын харьяат гэсэн үг. Долоон нас хүрмэгцээ сумын сургуулийн босгыг давж эрдмийн аянд дөрөө харшуулжээ. Харин аравдугаар ангиа аймгийн төвийн сургуульд дүүргэсэн байх юм. Сандалхан гуайн ар гэрийн амьдрал тийм ч сайнгүй байсан тул найман настайгаасаа ах нартаа туслан гуалин мод бэлтгэх ажилд ханцуй шамлан орж, хоёрдугаар ангийн жижигхэн шар хүү өдөр шөнөгүй зүтгэж хүнд хүчир ажлын зах зухаас үүрч байсан аж. Нас бага байсан хэдий ч уулнаас мод буулгах, буулгасан модоо мориор Ховд голын эрэг хүртэл чирэх хүндхэн ажилтүүнд ноогддог байжээ. Гэхдээ одоогийн найман настнууд юун мод уулнаас буулгаж, мориор голын эрэг хүртэл чирэх вэ дээ. Залуус хүртэл халшрам ажилд тэгж орсон байна. Аймгийн төвд нүүрсний уурхай байхгүй тул мод түлдэг байж. Аймгийнхаа иргэдийг халуун дулаан байлгах үйлсэд тэгж анх орсон байна. Тэрбээр зургадугаар ангиасаа хойш есдүгээр сарын 15-наас өмнө хичээлдээ очиж үзээгүй бөгөөд ах нартайгаа саланд явж байгаад бүх хүүхдүүд хичээлдээ ороод жигдэрсний дараа очдог байжээ. Ямар сайндаа Эрхүүд оюутан байхдаа нэгдүгээр курсээ төгсөөд ирснийх нь дараа ах нар нь “Чи онц сурдаг юм чинь заавал эхний өдөр хичээлдээ очиж яах юм” гэдэг байсан, харин ах нар нь хичээл эхлэхэд дүүгийнхээ хувцас бүх л зүлийг хэрхэн бэлдэж өгдөг байсан тухай Сандалхан гуай дурсан ярьсан юм.

Р.Сандалхан гуай 1967 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг авто тээврийн инженер-механикч мэргэжлээр дүүргэжээ. 1967-1996 онуудад авто тээврийн тавдугаар баазад засварчнаар ажилд ороод төд удалгүй мастер болжээ. Тэндээсээ шинээр байгуулагдсан Налайхын XIV баазын ерөнхий инженерээр хоёр жил ажилласны дараа баазын дарга болсон юм. Түүнээс хойш тээврийн салбарын шинээр байгуулагдсан томоохон албан газар ажиллаж, ЗХУ-ын тусламжаар байгуулагдсан Авто комбинатын засварын станцад даргаар ажилласан байх юм. Энэ мэтчилэн дэвшиж явсаар хот хоорондын тээврийг хариуцдаг Авто тээврийн удирдах газар мөн л даргаар ирснийхээ дараа Тээврийн яаманд хэлтсийн даргаар ажиллаж байгаад 1990 онд Зам тээврийн яамны харьяа Тээврийн ерөнхий газар байгуулагдахад Тэргүүн дэд дарга, 1992 онд Зам тээвэр, холбооны сайд, 1994 онд Дэд бүтцийн хөгжлийн сайдаар томилогдсон аж. Тэндээ хоёр жил сайдын алба хашиж байгаад 1996 оны УИХ-ын сонгуулиар Баян-Өлгий аймагт нэр дэвшин парламентад суусан юм. Тухайн үед Ардчилсан нам анх удаа үнэмлэхүй ялалт байгуулахад МАХН одоогийн МАН-д нэг суудал авч ирсэн байдаг. Р.Сандалхан гуай энэ тухайгаа “Түмэн олныхоо итгэлийг алдалгүй ажилласны үр дүн юм даа. Хэрэв худалч, хулгайч нөхөр байсан бол юу гэж намайг Баян-Өлгийнхөн гурван удаа Их хуралд суулгахав дээ” гэлээ. Гурван удаа парламентын гишүүнээр сонгогдсоныхоо дараа УИХ дахь бүлгийн зөвлөхөөр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан байна.

УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албаны ажилтан байхдаа Гавьяат тээвэрчин болжээ. “Миний ингэж яваа минь миний сайных биш. Харин хамт ажиллаж байсан хүмүүсийн минь шагнал. Тэд намайг дэмжээгүй бол өдий зэрэгтэй яваа ч юм уу даа” хэмээн тэрээр чин сэтгэлээсээ хэлсэн. Р.Сандалхан гуайтай хамт ажиллаж байсан хүмүүс нь “Шударга хүн” хэмээн өргөмжилдөг байж. Өдгөө ч хүү, охин хоёртоо, ач, зээ нартаа “Зөв шударга л яв” хэмээн захидаг тухайгаа хэллээ. Нэлээд олон жилийн өмнө “Өдрийн сонин” дээр “Явган сайд” гэдэг нийтлэл гарч байсан юм. Би чинь УИХ-ын гишүүн, сайд байхдаа ч гэсэн гуравдугаар хорооллоос Энхтайвны гүүрний баруун талын Тээврийн яам, Засгийн газрын ордон руу алхчихдаг байсан гэнэ. “Алхдаг байсан маань эрүүл мэндэд хэрэгтэй. Өөр нэг зүйл нь гэр бүлийнхэнтэйгээ амарч байгаа жолоочийг өглөө эрт дуудахаас зүрхшээгээд алхчихдаг байсан юм. Олон жил сал урсгаж усанд зогссон болохоор хөл чинь эрт муудна гэж хүмүүс хэлдэг байсан тул явган алхах дуртай байсан” гэдгээ хэллээ.

Р.Сандалхан гуайн гэргийг Рахатын Жазира гэдэг. Багшийн дээд сургуулийг төгсөөд мэргэжлийнхээ дагуу ажилласаар байгаад тэтгэвэртээ гарсан гэнэ лээ. Харин түүний охиныг Еркегул гэдэг бөгөөд эмч мэргэжилтэй юм байна. Бахатхан гэдэг хүү нь Турк-Америкийн хамтарсан сургууль төгсөөд Английн Оксфордын их сургуулийг дүүргэжээ. Өдгөө хувийн компаниа удирдан ажиллаж байгаа аж. Сандалхан гуай удирдлага доороо ажилладаг болон үр хүүхдүүддээ “Хүнд юу хэрэгтэй байна, түүнийг нь өгч бай. Өнөөдөр чи доод албан тушаалтнаа хариуцлага алдсан гээд загнаж болно. Маргааш нь тэр хүн чинь загнуулсан болохоор эмээнгүй байх үед нь “Сайн байна уу” гээд энгийн яриа дэлгэж бай. Их урам болдог юм” хэмээн хэлсээр иржээ.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Монгол Ардын Намын дарга М.Энхболд: Засгийн газар санасан хэмжээнд хүрч ажиллахгүй байна

УИХ-ын дэд дарга, Монгол Ардын Намын дарга Миеэгомбын Энхболдтой ярилцлаа.

ХАРИУЦЛАГАГҮЙ АЖИЛЛАЖ ИРСЭН ЗАСГИЙН ГАЗАРТ ХАРИУЦЛАГА ТООЦСОН ЧУУЛГАН БОЛСОН

-УИХ-ын намрын чуулган завсарлаад байгаа. Өнгөрөгч чуулганаар томоохон ямар ажлуудыг амжуулсан бол. Ер нь намрын чуулганыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-2014 оны намрын чуулган бол цаг хугацааны хувьд хариуцлагатай чуулган юм. Учир нь 2015 он бол сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуусахын өмнөх улс орны бүтэн жилийн ажил амьдралыг зохицуулсан, эдийн засгийн томоохон асуултуудад хариулт өгсөн, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чуулган байх ёстой. Их хурал хэлэлцэх асуудлынхаа тодорхой хувийг шийдвэрлэж чадсан. Мэдээж шийдвэрлэж чадаагүй асуудал ч шил даран үлдсэн. Ерөнхийд нь нэгтгээд дүгнэхэд өмнөх хоёр жилийн хугацаанд хариуцлагагүй ажилласан Засгийн газарт хариуцлага тооцож чадсан чуулган болсон гэж бодож байна.

Хоёрдугаарт, 2015 оны төсөв, төсвийн тодотголыг хэлэлцсэнээр энэ онд Монголын эдийн засгийн ерөнхий дүр зургийг зурсан чуулган болсон.

Гуравдугаарт, Монгол Улсын эдийн засагт өнөөдөр тулгамдаад буй хямралт байдлаас гарах, эдийн засгийг сэргээхийн тулд гүйцэтгэх засаглалын байгууллага юу хийх ёстой вэ гэсэн зүг чигийг зааж өгсөн. Түүнчлэн эдийн засгийн уялдаа холбоог сайжруулах тал дээр анхаарч, зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан чуулган боллоо.

-Намрын чуулганы хамгийн гол дуулиан бол Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулж, Шийдлийн хэмээх шинэ Засгийн газар байгуулсан явдал байсан гэдэгтэй санал нийлэх байх. Та хариуцлагагүй Засгийн газарт хариуцлага тооцсон гэлээ. МАН Засгийн газарт хамтрах болсон шалтгаанаа оны өмнө тодорхой тайлбарлаж засагт хамтрахаар болсноо мэдэгдсэн. Хамтрах болсон гол үүргээ биелүүлж чадсан уу. Өнөөгийн энэ нөхцөлд шаардлагуудаа хангаж чадаж байгаа юу?

-Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа МАН-д хамтарч ажиллах санал ирүүлсэн.

Засгийн газарт хамтрах шийдвэрийг намын удирдлагуудын хүрээнд яриад шийдчихсэн юм биш. Олон нийт, гишүүд, дэмжигчид, орон нутгийн намын байгууллагууд ямар санаа оноотой байна гэдэг дээр нэлээд ажилласан. Энэ бүгдийн үр дүнд засагт хамтарч ажиллах шийдвэрийг Намын Бага хурлаас гаргасан. Хамгийн гол нь улс орны эдийн засгийн хямралт байдлаас гаргах үүднээс бид аливаа асуудалд бодитой хандаж, хамтран ажиллахгүй бол хоосон улстөржилтөөс нааштай үр дүн гарахгүй юм байна гээд улс орныхоо эрх ашгийг урьтал болгосон юм шүү. Нөгөө талаас нь харахад иргэдийн аж амьдрал, ахуй нөхцөл доройтсон. Тиймээс намын эрх ашиг, сонгуулийн үр дүн гэхээсээ илүүтэйгээр хямрал, хүндрэлээс гарахын тулд хамтран ажиллах нь зөв юм гэдэг дээр санал нэгдэцгээсэн.

Мөн иргэдийн амгалан тайван ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэхийн тулд улс төрийн хоёр том хүчин нэгдэж байж, улс төр, нийгмийн амьдралын орчин зөөлрөх болов уу гэж үзсэн болохоор Засгийн газарт хамтарсан. Манай нам Засгийн газарт хамтраад нэг их удаагүй байна. Бид УИХ дээр Засгийн газраас өргөн барьсан хуулиудыг үндсэнд нь дэмжиж байгаа. Гол нь эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд Засгийн газарт хамтарсан юм. Гэхдээ Засгийн газар санасан хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй л байна.

-Цаашид хамтарсан Засгийн газарт ямар дорвитой зүйл хийгдээсэй гэж намын даргын хувьд үзэж байгаа вэ. Эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөөг Засгийн газраас оруулж ирж батлуулсан. Төлөвлөгөөнд танай намаас тавьсан саналууд хэр дэмжигдэж байгаа бол?

-Бид УИХ-д 26 суудалтай улс төрийн хүчин шүү дээ. Улс төрийн ууган хүчин гэдэг утгаараа иргэдийн аж амьдрал, улс орны аюулгүй байдал дээр үргэлж санаа зовж ирсэн. МАН засагт хамтарснаас хойш гэлтгүй хамтраагүй байхдаа ч өмнөх Шинэчлэлийн нэртэй Засгийн газрын “ЭЗЭН 100” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд маш тодорхой долоон асуудлыг уг хөтөлбөртөө оруулаад яваачээ гэж санал болгосон. Харамсалтай нь бидний зүгээс өргөн барьсан долоон асуудлаас нэгийг нь ч хүлээж аваагүй. Харин оны өмнө хамтарсан Засгийн газар байгуулах зөвшилцлийн хүрээнд эдийн засгийг өөд нь татах хөтөлбөрийг гаргаж ажиллая гэж тохирсон. Манай намын зүгээс эдийн засгийг хямралаас гаргахад нөлөө үзүүлэхүйц 50 гаруй тодорхой саналуудыг бэлдэж Ерөнхий сайдад өгсөн. Гэвч Ардчилсан нам Байнгын хорооны хурал дээр эдийн засгийн хүндрэлийг давах хөтөлбөрийг дэмжээгүй. Тэд Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд л явах ёстой гэсэн. Харин бид үүнийг хэлэлцэж хэрэгжүүлэх ёстой гэж байж УИХ-аар хэлэлцүүлсэн. Манай намын оруулсан саналын 80 гаруй хувь нь буюу 40 гаруй санал Эдийн засгийн хүндрэлийг даван туулах Засгийн газрын хөтөлбөрт туссан. Засгийн газар болон холбогдох байгууллагууд үүн дээр ажиллаж байгаа. Үр дүн яаж гарахыг мэдэхгүй байна. Нэг зүйлийг хэлэхэд Засгийн газар шуурхай ажиллах ёстой. Харамсалтай нь Засгийн газар санасан хэмжээнд хүрч ажиллахгүй байна. Төсвийн зардлын хэмнэлтийг илүү танах боломж бий. Төсвийн сахилга батыг санасан хэмжээнд хүртэл мөрдөхгүй байгаа. Банкны салбарын үйл ажиллагаанд Засгийн газар шууд оролцох боломжгүй ч Монголбанк, Засгийн газар хоёр ойлголцож байж санхүү эдийн засгийнхаа гол механизмыг хөдөлгөх ёстой. Гэтэл өнөөдөр Монголбанкны хэрэгжүүлж буй ажил нь учир дутагдалтай байна. Бид бэлэн мөнгөний нийлүүлэлт дээр тодорхой бодлого баримтлах ёстой. Банкны зээлийн хүүгийн бодлого ямар байх ёстой вэ гэх мэт асуудлууд байсаар байгаа. Үүн дээр чангахан бодлого барьж байж хямралаас гарна. Цаг үеийн асуудлууд дээр хоцорч байгаа зүйл бий. Дөрөвдүгээр сарын дундуур хаврын тариалалтын ажил эхэлнэ. Гэтэл өнөөдөр бид гаднаас мөнгө оруулах тухай л яриад байдаг. Яагаад байгаа нөхцөл бололцоондоо тааруулан ажлаа явуулж болохгүй байгаа юм. Хаврын тариалалтыг ярих цаг болсон. Бүсчилсэн байдлаар зөвлөлгөөн семинар хийгээд тариаланчдын санал бодлыг сонсох цаг болчихоод байхад Засгийн газар энэ тал дээр таг дуугүй л байна. Харин ч тариаланчдын төлөөлөл болсон Л.Цандэлэг, Р.Бурмаа сайд хоёрын хэрүүл үргэлжилж байх жишээтэй. 500 гаруй мянган тонн улаанбуудай авсан гээд нэг их өндөр тоо яриад байдаг. Тэгсэн хэрнээ хаврын тариалалтынхаа тухай дурсах ч үгүй байх юм. Мал аж ахуйн салбар ч мөн ялгаа байхгүй. Ноос ноолуураа самнаад эхэллээ. Тэднийг дэмжих юм уу, яах юм. Бид улсын төсөвт урамшуулалд 25 тэрбум төгрөгийг ярьж байгаад суулгасан.

ХАМТАРСАН НЭРИЙН ДОР ХААЖ ХААЦАЙЛААД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ ШҮҮ. ШАЛГАДАГ ЮМАА ШАЛГАЖ, ҮЗДЭГ ЮМАА ҮЗНЭ

-Өнөөдрийн бизнесийн орчин нөхцөлийн тал дээр ямар бодолтой байгаа вэ. Цаашид хэрхэн ажиллавал үр дүнтэй вэ?

-Монголын компаниудын өрийн сүлжээг задлах тал дээр Засгийн газар идэвхтэй ажилламаар байна. Манай улсын үндэсний хэмжээний том компаниуд өөрийн үндсэн хөрөнгөөс илүү хэмжээний өрөнд баригдчихаад хөдөлж чадахгүй сууж байгаа нь үнэн. Засгийн газар энэ асуудалд анхаарч төрийн өмчийн болон хувийнх бай аль нь ч хамаагүй тэдний бизнес эрхлэх, хөдлөх нөхцөлийг бүрдүүлж тус нэмэр болох хэрэгтэй. Энэ компаниудыг өр зээлээс гарахад нь нэгдсэн журмаар ажил зохион байгуулж, гадаад дотоодын хөрөнгийн бирж дээр тэдгээр компаниудын хувьцааны тодорхой хэсгийг арилжаалдаг, хувьцаа, үнэт цаас гаргадаг ч юм уу Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох газрууд нь нэгдсэн журмаар хөрөнгийн эх үүсвэрийн шинэ боломжийг нээх ёстой. Нөгөө талаасаа гадаадын хөрөнгө оруулагчдад Монголын компаниудад хөрөнгө оруулах сонирхлыг бий болгох гэх мэтээр арга хэмжээ авах шаардлагатай байна. Хувийн секторыг дэмжсэн тодорхой ажлуудыг хиймээр байна. Жишээ нь бид жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуй нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгоё гэдэг хуулийн төслийг өргөн барьсан. Үүнийг хэлэлцээгүй. Уг нь шийдээд явчих боломж бий. Улсын төсөвт их дарамт болж ирэхгүй. 10 хувийн татварыг нэг хувь болгоно гэдэг маань жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ямар их хөнгөлөлт, урам болно гээч. Энэ чинь л өөрөө эдийн засгийн хүндрэлээс гарах том боломж болно. Ийм зүйлүүдээ бодож боловсруулж, дахин хэлэхэд Засгийн газар илүү шуурхай ажиллах хэрэгтэй байна.

-Хамтраагүй байхад бүү хэл хамтарсан байхад Засгийн газрын гишүүд эсрэг тэсрэг байр суурь илэрхийлдэг. Засгийн газар хангалттай ажиллаж чадахгүй байгаа гол шалтгаан нь юунд байна вэ?

-Хамтарсан Засгийн газар байгуулагдсаны дараа Төрийн байгуулалтын байнгын хороон дээр “Хамтарсан нэрийн доор хааж хаацайлаад байх юм байхгүй шүү. Шалгадаг юмаа шалгаж, үздэг юмаа үзнэ. Оношоо бүрэн дүүрэн тавиагүй байж эдийн засгаа сайжруулна гэж байхгүй. Эдийн засаг юунаас болж муудсан юм. Түүнийг нь олоогүй байж юуг нь сайжруулах юм. Тэгж байж ажил явна шүү” гэдгийг хэлж байсан тэр байр суурин дээрээ одоо ч байгаа. Засгийн газар кабинетын зарчмаа алдаад ажиллаж чадахаа больчихлоо гэж дүгнэж байгаа хэрэг огтхон ч биш. Улс орныхоо ачааг үүрсэн Засгийн газрын нэг тал нь Ерөнхий сайд. Тиймээс энэ хүн санаачилга гаргаж, үүрэг даалгавар өгч, бусдыгаа сонсож ажиллах ёстой гэж байгаа юм. Бизнес эрхлэгчидтэй уулзаад “Эдийн засагт нааштай зүйл гарах өнгө аяс байна уу” гэхэд “байна” гэж хэлж байгаа хүн цөөхөн байна. Монгол Улс чинь бүтээн байгуулалтын ажил хийдэг цаг хугацаа нь асар богинохон. Одоо хэдэн тендер зарлангуут зарласан тендерийг нь шүүхдэнэ. Тэрийг нь түдгэлзүүлнэ. Тэгж байтал зургаан сар болчихно. Тендерээ шийдэж чадаагүй байтал аравдугаар сар болоод энэ жилийн гадны болон төсвийн хөрөнгө оруулалтын ажил явахгүй. Тиймээс гаднаас хөрөнгө мөнгө олно гэж ярихын зэрэгцээ дотоодын нөөц боломжоо дайчлан ажиллаасай гэж байгаа юм.

-Өнөөдөр дотоодын аж ахуйн нэгжүүд элгээрээ хэвтсэн байна. Үүн дээр Засгийн газар тусалж дэмжих ёстой гэж та хэллээ. 2014 оны намрын чуулганаар Өрийн удирдлагын тухай хуулийг баталсан. Уг хуулинд хувийн аж ахуй нэгжүүд гаднаас зээл авах юм бол Засгийн газарт хүсэлт гаргаж болно. Түүн дээр Засгийн газар харин баталгаа гаргаж өгнө гэсэн. Энэ нь өөрөө том дэмжлэг болох юм биш үү?

-Өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэх асуудлыг хамтарсан Засгийн газар байгуулах тухай хэлэлцээрийн үед ярьсан. Өрийн удирдлагын менежментийг тодорхой болгоё гэж тохирсны үндсэн дээр хуулийг баталсан. Үүн дээр хоёр гол асуудал байсан. Нэгдүгээрт, Засгийн газрын гаргадаг баталгааг ДНБ-ий 20 хувь байлгая. Засгийн газрын өрийн түвшинг 70 хувь болгох, үүн дээр Засгийн газрын баталгааг нэмээд явъя гэдгийг бид зөвшөөрөөгүй. Үндсэндээ ДНБ-ий 90 хувьд хүртэл өртэй болох зүйлийг оруулж ирсэн болохоор МАН бүлэг зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Хоёрдугаарт, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын авсан зээлийг Засгийн газрын өрөнд тооцох хуучин хууль бий. Шинэ хуулийн төслөөр Засгийн газар дээрх компаниудын өрийг Монгол Улсын өрөнд тооцоод Засгийн газрын өрөнд тооцохгүй байя гэсэн санал оруулсан. Энэ бол бизнес, бүтээн байгуулалтын зээл тул бид авч үзэх нь зүйтэй гэж шийдсэн. Өрийн удирдлагын тухай хуульд орсон өөрчлөлтөөр Засгийн газар тодорхой эх үүсвэрийг гаднаас оруулж ирэх нөхцөл боломж бүрдэж байгаа. Гэхдээ урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийн үйлчилгээний төлбөр, хүү нь бага зээлийг оруулж ирж өнөөгийн тавьчихсан өрийнхөө ачааллыг хөнгөлөх бодлого барих ёстой. Жишээлбэл, 2011 онд Монгол Улс 37 тэрбум төгрөгийг өрийн үйлчилгээнд зарцуулж байсан. Өнөөдөр 700 тэрбум болсон. Өрийн үйлчилгээнд зарцуулж буй энэ мөнгийг багасгана гэдэг маань ОУВС, Дэлхийн банк болон хандивлагч байгууллага, улс орнуудаас хөнгөлөлттэй зээлүүдийг оруулж ирээд арилжааны дахин санхүүжүүлэх байдлаар шийдвэл ачаалал хөнгөрнө.

-Гэхдээ танай нам өр нэ­мэх­гүй гэж байгаад өр нэмэх тал дээр яриад эхэлчих юм…

-Харин тийм яриа гараад байна. Бид өрийг нэмэгдүүлэхгүй гэдэг байр суурин дээрээ байгаа. Манай намынхан өрийн хүрсэн түвшин ДНБ-ий 58.3 хувь болжээ гэдгийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан. Үүнийг хүмүүс өр нэмсэн гэж яриад байгаа. ДНБ-ий 40 хувь байх ёстой өрийн түвшин 58.3 хувь болжээ гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Цаашид 58.3 хувиас дээш нэмэхгүй. Харин энэ түвшинг бууруулж 40 хувьдаа хүргэнэ шүү гэж байгаа юм. 58.3 гэдэг нь 2015 оны төсөвт батлагдсан өрийн дээд хязгаарын хэмжээ. Манай өрийн хэмжээ бодитоор ийм болчихсон байна. Үүнийг хүмүүс зөв ойлгоосой. Бид өрийн хэмжээг 40 хувь хүргэх тал дээр анхаарч ажиллана.

-Өнгөрсөн намрын чуулган дээр Ерөнхий сайд эдийн засгийн шинэчлэлийн бодлогуудаа оруулж ирж байсан. Өмч хувьчлалыг либералчилъя, төсөв батлахтай холбоотойгоор төрийн албан хаагчдын зардал, нийгмийн халамжийг хасъя гэж байсан. Өмнө нь төсөв батлахад орж ирж байгаагүй хэмнэлт байсан. МАН-ын даргын хувьд Ерөнхий сайдын эдийн засгийн шинэчлэлийн асуудлыг хэрхэн харж байгаа вэ?

-МАН зүүний хүчний нам тул цалин тэтгэвэр, нийгмийн халамжийн асуудалд анхаарал тавьж ирсэн. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд төр, засгаас нийгмийн асуудалд тавих анхаарал суларчихлаа гэж ерөнхийд нь дүгнэж байна. Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа төрийн албан хаагчдын цалин 92 мянган төгрөг байсныг 300 мянган төгрөг болгож нэмэгдүүлж байсан. Тэгэхдээ улсаа өрөнд оруулж, нэг ч төгрөгийн зээл тавиагүй. Гэтэл өнгөрсөн жил тэтгэвэр, тэтгэмжийг таван хувь нэмсэн байх жишээтэй. Нөгөө талаас Засгийн газар нийгмийн асуудлуудыг нь авч үздэг механизмаа өөрчилсөн. 2013 онд Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулаад нийгэм, эдийн засгийн болон хүн амын өрхийн амьжиргааны судалгаа, хүн амын нөхөн үржихүй, эрүүл мэнд, хүүхэд хөгжлийн түвшинг тодорхойлдог судалгаануудыг нэгтгэх, эсхүл улирал тутам гардаг судалгааг 3 жилд нэг удаа гаргах гэх мэтээр нийгмийн чиглэлд тавих анхаарал суларсан. Ерөнхий сайдын төсвийн тодотгол дээр оруулж ирсэн саналаас төрийн данхайсан бүтцийг багасгая, төсвийн зардлыг танахыг бид дэмжиж байсан. Харин нийгмийн чиглэлд зарцуулах мөнгийг хасна гэдэг нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улсаа өрөнд бариулж, эдийн засгаа уналтад оруулчихаад түүнийгээ шууд ард түмний нуруунд үүрүүлж болохгүй. Эхлээд данхайсан бүтцээ багасгах хэрэгтэй. Төрийн албан хаагчдын тоо хоёрхон жилийн дотор 20 мянгаар нэмэгдсэн. Яагаад 180 мянган хүрсэн төрийн албан хаагчдын тоог 10 мянгаар цөөлж болохгүй гэж.

-Эдийн засаг хүнд байгаа энэ үед одонтой эхчүүдийн мөнгө, хүүхдийн мөнгийг хасвал хүндрэлээс гарахад хэр нэмэр болох юм?

-Нэгдүгээрт, энэ чинь маш бага хэмжээний мөнгө. Хоёрдугаарт, хүнд өгч байсан зүйлийг нь өгөхөө болино гэдэг амаргүй. Ялангуяа хүүхдийн мөнгө, одонтой эхчүүдийн мөнгө жирэмсэн болон амаржсан эхчүүд, ахмад настнуудад өмнө нь төрөөс үзүүлж байсан дэмжлэг, тэтгэлгийг бид хуучин байсан хэмжээг нэмж чаддаггүй юм аа гэхэд одоогийнх нь түвшинд байлгах ёстой гэдэг байр суурийг баримталж ирсэн. Төсвийг зардлыг хэмнэх тал дээр ч бид унааны болон бичиг хэргийнхээ зардлыг хассан. Гадаад томилолтоо багасгах гэх мэтээр явж байна. Энэ мэтчилэн төрийн байгууллагын зардлыг дахин багасгах ч боломж бий. Анх Ерөнхий сайд эдийн засгаа өөд нь татахын тулд төсвийн зардлыг хэмнэх ёстой гэж том юм ярьсан. Хоёр жилийн хугацаанд 20 мянгаар нэмэгдсэн төрийн албан хаагчийг хоёр мянгаар бууруулъя л гэж байгаа юм. Эдийн засгийн хүндрэлээс гаръя гэж байгаа бол шууд 2012 оны түвшинд хүргэж чаддагүй юм аа гэхэд сүүлийн 2 жилд нэмэгдсэн орон тоог 50 хувь бууруулж, зардлаа хэмнэн данхайсан бүтцээ жаахан хөнгөн болгоод цаашаа явах ёстой гэж үзэж байна.

-Урт хугацаандаа эдийн засаг тогтвортой байхын тулд урт хугацааны тогтвортой бодлоготой байх ёстой. Тэгэхгүй бол уул уурхайн бүтээгдэхүүний үнэ гайгүй бол эдийн засаг гайгүй байдаг нэг салбараас хараат байдалд орчихлоо л доо. Урт хугацаанд эдийн засгаа тогтвортой байлгахын тулд бид өнөөдөр юу хийх ёстой юм?

-Үүнийг маш их ярьдаг хэдий ч төр засаг хийж хэрэгжүүлэх тал дээрээ хойрго ханддаг. Жишээлбэл, 2008 онд батлагдсан Үндэсний хөгжлийн цогц бодлого гэдэг стратегийн баримт бичиг боловсруулахад олон эрдэмтэд оролцон судалгаа хийж, УИХ-аас баталсан улс орны хөгжлийн ирээдүйн талаар баримтлахбаримт бичиг мөн үү гэвэл мөн. Түүнээс хойш эдийн засгийн нийгэмд гарсан өөрчлөлтийг тусгаад тодотгох шаардлага тулгарсан. Гэтэл цогц бодлогыг тодотгоогүй, хэрэгжүүлэх талд нь ч анхаараагүй. Аль нэг улс төрийн хүчин засгийн эрх барихаараа хуучин явж байснаас нь өөрчилдөг. Ийм байдал манай улсын эдийн засгийг туйлдуулах гол шалтгаан болж байна. Бид зорилтоо тодорхой тавих ёстой. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Манай С.Бямбацогт нарын гишүүдийн санаачилсан хуулийн төсөл бий.

Зөвхөн Их хурлын гишүү­дийн баталсан 51 хувиар биш арай өндөр босгоор баталдаг, өөрчлөх боломжийг нь хаасан хууль батлах учиртай. Үүн дээр улс төрийн намууд өөрс­дийн саналыг хэлнэ биз. Ийм байдлаар хөгжлийн бод­логын асуудлыг ярих нь зөв. Тэгэхгүйгээр гарч ирсэн Ерөнхий сайд, улс төрийн хүчин богино хугацааны тулгамдсан асуудлуудыг шийдээд урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг баримтлахгүй болгочихоод байна.

ТАВАНТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭР ХОЁР САРААР ХОЙШИЛСОН

-Эдийн засгийн хүндрэлээс гарах тал дээр хүлээгдэж буй Оюутолгой, Тавантолгой, Гацууртын орд гэх мэт хэд хэдэн томоохон төсөл байна. Гацууртын ордыг ашиглах асуудал, Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд оруулсан өөрчлөлт нь сүүлийн үед асуудал болоод байгаа. Гацууртын ордыг ашиглалаа гэхэд Ноён уулын булш бунхан яах вэ?

-УИХ бол 50-иас дээш хувийн ирцтэйгээр хуралдаж асуудлаа шийдвэрлэдэг дэгтэй. Чуулган өндөрлөх дөхөөд ирэхээр төр засгийн ажлыг хаврын чуулган хүртэл хүлээлгэхгүйн тулд хүссэн хүсээгүй шахагддаг. Цаг хугацаа давчуу болохоор чуулганы сүүлчийн өдөр нэлээд олон асуудлыг хэлэлцсэн. Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн юм. Үүнийг буруу зүйл болчихлоо гэж бодохгүй байна. Энэ хууль батлагдсанаар ашиглалтын лиценз авсан аж ахуй нэгжүүдэд тодорхой хэмжээний боломжийг олгож өгч байгаа юм. 395 лицензээс 130 орчим лицензэд нь олборлох эрх нь нээгдэж байгаа. Усны эх бүрдэх газар, ойн сан бүхий газарт олборлолт явуулахгүй гээд хуучин заалт нь хэвээрээ байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэ нь цаанаа нөхөн төлбөрийн том асуудалтай юм билээ.

Тухайлбал, татварын байгууллага Урт нэртэй хуулиар эрх нь түдгэлзсэн лицензийн нөхөн төлбөрийг төлөхөд 2.2 их наяд төгрөг төлнө гэсэн тооцоо гаргасан байна. Улсынхаа жилийн төсвийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгийг төр аж ахуй нэгжүүдэд төлөх боломж байна уу үгүй юу. Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийг өөрчилснөөр зарим зүйлийг илүү ч чангалсан байж магадгүй. Нөхөн сэргээлтийн асуудал дээр гэхэд нөхөн сэргээлтийн төлбөрийг урьдчилан 100 хувь дансанд төвлөрүүлж байж олборлох ажлаа эхэлнэ гээд заачихсан.

Гацууртын ордын хувьд ард иргэд талцах маягтай байна. Нэг ордын асуудал дээр зарим нэг улс төрчид нь тэднийг дэмжээд нөгөө хэсэг нь дэмжихгүй байгаа юм шиг хандан асуудлыг хурцатгаж болохгүй. Хамгийн гол нь үнэн бодитой үнэлэлт дүгнэлтүүдийг нь өгөх ёстой юм. Уул уурхайн яамнаас Их хуралд танилцуулснаар одоогийн олборлох гэж байгаа газар ямар нэгэн Хүннүгийн үеийн олдвор байхгүй гэдгийг нотолсон. Яг Ноён уулыг ухаж булш бунхан хиргэсүүрүүдийг нь хөндөх гэж байгаа бол хамгаалах ёстой. Бид ч гэсэн түүнийг хамгаалахын тулд ярих ёстой. Гэхдээ Гацууртын асуудал тодорхой биш байна. Улсын Их хурлаар дахин орно. Намрын чуулганаар Гацууртын ордын 20 хувь нь төрийн эзэмшлийн хувь оролцоотой байна гэснийг УИХ зөвшөөрөөгүй. Тэгэхээр Засгийн газар энэ асуудлаа дахин боловсруулах шаардлагатай. Цаашид улс орны эдийн засагт нэмэр болохуйц уул уурхайн олборлолтыг явуулах ёстой юу гэвэл, явуулах ёстой. Түүх соёлын дурсгалт газруудаа дээрээ хадгалах, хамгаалах арга хэмжээг авах ёстой.

-Тэгвэл Тавантолгойн ордыг ашиглах тал дээр ямар байр суурьтай байгаа юм?

-Тавантолгойн хувьд Засгийн газар хэлэлцээр хийх гээд оролдож байна. Гэхдээ хамгийн сүүлд авсан мэдээллээр хоёр сарын хугацаатай хойшилсон гэж байна. Бид намын бүлэг дээр энэ талаар сонссон. УИХ-д өргөн бариагүй байгаа тул энэ тал дээр эцсийн шийдвэр гаргах хэмжээнд хүрээгүй. Миний ойлгож байгаагаар одоогийн Засгийн газрын төсөл нь учир дутагдалтай санагдаж байгаа. Нэгдүгээрт, Тавантолгойн ордын тодорхой хэсгийг хүн амынхаа нэлээд хэсэгт 1072 ширхэг хувьцаа болгоод олгочихсон. Зарим нь сургалтын төлбөр, ахмадуудад нэг сая төгрөг хэлбэрээр болж очсон байх жишээтэй. Гэхдээ хоёр сая гаруй хүний эрх ашиг тэнд байгаа. Одоогийн гэрээ хэлэлцээрээр 1072 ширхэг хувьцааг амьдруулах, бодит үр шимийг нь хүртэх боломж бололцоог хэрхэн тусгасныг сайн мэдэхгүй байна. Асуухаар “Тэгэлгүй яахав” л гэж байгаа юм. Ер нь бол хувьцаа түүний ногдол ашгийг хаанаас олгодог вэ гэхээр аж ахуй нэгжийн ашгаас олгодог. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалттай оператор компанидТавантолгойн орд газрыг олборлосны цэвэр ашиг нь үлдчихээд байгаа юм. Тэнд үлдсэн мөнгө Монголын хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг болохгүй.

Тавантолгой бол Стратегийн орд газар. Стратегийн орд газарт тавигдсан тодорхой заалтууд бий. 51 үү, 34 хувь уу гээд төр хайгуул хийсэн үгүйгээс хамааран төрийн эзэмшлийн хувь хэмжээ янз бүр байна. Харамсалтай нь энэ шаардлага хангагдахгүй байгаа. Хөрөнгө оруулалтын шаардлага хангагдахгүй байгаа тохиолдолд энэ гэрээг явуулах боломж байхгүй.

Өөр нэг асуудал нь мэдээж төмөр замын дэд бүтцийн асуудал. Төрийн бодлогын баримт бичиг дээрээ төмөр замын дэд бүтэц төрийн өмчид байх ёстой гээд заачихсан. Гэтэл энэ нь төрийн мэдлийнх биш. Энэ асуудлыг өнөөдөр мөрдөж буй хууль эрх зүйдээ нийцүүлэх ёстой. Хууль эрх зүйд нийцүүлээд хийчих гарц боломж байгаа гэж хараад байгаа. Аяндаа Их хурал руу ороод ирэхэд гишүүд байр сууриа илэрхийлэх байх. Стратегийн ач холбогдол бүхий энэ орд нь Монгол Улсын 30-40 жилийн аж амьдралд нөлөөлөх том төсөл шүү дээ. Хуучин дагаж мөрдөж байсан хуульд Стратегийн салбарт хөрөнгө оруулах тухай хуульд 100саяас дээш хэмжээний хөрөнгө оруулалтыг УИХ-аар оруулж байх ёстой гэсэн хуультай байсан. Энэ утгаар нь аваад үзсэн ч гэсэн Их хурлаар заавал оруулж ирэх ёстой.

-Тавантолгойн асуудлыг заавал Их хурлаар оруулалгүй Засгийн газрын түвшиндээ шийдээд явах боломжтой. Ядаж л цаг хугацаа алдахгүй гэж байна. Гэтэл та УИХ-ын чуулганаар оруулах ёстой гэж байна?

-Засгийн газар түргэн шуурхай ажиллачихдаг юм бол Их хурлаас 2014 оны наймдугаар сард гаргасан шийдвэрийн дагуу Тавантолгойн гэрээг байгуулаад нүүрсээ олборлоод ашиг орлогоо олоод явах нь яасан юм. Харамсалтай нь тэгж чадахгүй байна. Уг нь түргэн шуурхай ажиллах ёстой ч тэгж ажиллахгүй байна. Нөгөө талдаа Тавантолгой бол Стратегийн том орд. Би өмнө нь Ерөнхий сайд байхдаа Тавантолгойг ашиглах тал дээр тодорхой гэрээний төсөл хийгээд Их хуралд өргөн барьж байсан. Энэ байдлаар нь аваад үзэхээр Их хурал ямар нэгэн байдлаар ярих ёстой. Хэдийгээр өнөөдөр 76 гишүүн янз бүрийн нэр хоч зүүж байгаа ч гэсэн ард түмэн энэ 76 нөхөр улс орныг аваад яваа гээд итгэл хүлээлгэчихсэн юм. Засгийн газар бол УИХ-ын өмнө үүрэг хариуцлагаа хүлээж байгаа байгууллага. Их хурлаас энэ асуудлыг хэлэлцэж байгаа юм бол асуудлыг нь оруулаад ир гэхэд л Засгийн газар оруулж ирэх ёстой. Тэгээд ч Их хурал энэ асуудлыг хэлэлцлээ гээд удаашруулаад байхгүй. Ярих юм байвал мэдээж яриад болно гэвэл цаашаа явна болохгүй гэвэл засвараа хийгээд явчихна.

-Монгол Улс Гацууртын ордоос 200 сая ам.доллар олно гэж байсан ч олон улсын арбитрын шүүх дээр Ханресурсын асуудлаас болоод 100 сая ам.долларын төлбөрт уначихлаа. Тэгэхээр тухайн үед ажиллаж байсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой юм уу, арбитрын шатанд явахдаа процедурын хувьд хариуцлагагүй хандсанаас болоод ялагдчихав уу?

-2009 онд Цөмийн энергийн тухай хууль батлагдаж уран олборлох, хайгуул хийх лицензүүд бүгд цуцлагдсан. Дахин сэргээх асуудал нь шинэ хуулинд туссан зүйл заалттай нийцсэн үгүй эсэх дээр холбогдон шийдэгдэж байсан юм. Ханресурс компанийн хөрөнгө оруулсан охин компани болох Төв Азийн уран гэх компани Монголын Монатом компанитай хамтран хайгуулын болон ашиглалтын хоёр лицензийг ашиглах талаар гэрээ хэлцэл хийсэн байсан. Тухайн үеийн Цөмийн энергийн газар энэ гэрээ хэлцэл нь шинээр батлагдсан хуульд нийцээгүй байна гэж үзээд лицензийг нь цуцлах арга хэмжээ авснаас болж асуудал үүссэн. Монголын хууль хяналтын байгууллагаар хянагдаад Улсын Дээд шүүхийн Засгийн газар болон Цөмийн энергийн газар асуудлыг зөв шийдсэн гэсэн тогтоол гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүхийн шийдвэртэй асуудал юм. Өнөөдөр эдийн засаг хүнд байхад 100 сая ам.доллар гадны байгууллагад төлөх болчихлоо. Олон улсын арбитрын шүүх дээр Монгол Улс миний санаж байгаагаар анх удаа л ялагдаж байна. Бид 5-6 удаа арбитрын шүүх дээр очиж байсан байх. Тэгэхэд Монголын талын асуудал зөв байжээ гээд бид үргэлж ялж байсан. Олон улсын арбитрын шүүхэд хэрэг хариуцагч ч бай нэхэмжлэгч ч бай аль нэг тал нь гурвын шүүгчийн нэгийг нь өөрсдөө сонгож байгаа. Наад зах нь тэр хүндээ юмаа ойлгуулах, тэр хүнээрээ шүүх бүрэлдэхүүндээ асуудлаа зөв тайлбарлуулах тал дээр Монголын төр шаардлагын хэмжээнд хүртэл ажиллаж чадаж байна уу гэдэг асуудал Ханресурсын маргаантай холбоотойгоор хөндөх ёстой гэж үзэж байна.

ЦААНАА ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГАГҮЙ БОЛ ХЭН Ч ГЭСЭН ПОПУЛИЗМ ХИЙЖ БОЛНО

-Монгол Улсад хууль хэрэгжихгүй байгаа гол шалтгаан нь төрийн төлөвшилтэй холбоотой. Төрийн төлөвшил нь гэдэг улс төрийн намын төлөвшил болж таараад байгаа юм. Улс төрийн намын тухай болон Улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг хаврын чуулганаар шийдэх сурагтай. Гэсэн хэдий ч өнөөдөр байгаа Улс төрийн намын тухай хуулиа улс төрийн намууд өөрсдөө мөрдөхгүй байна…

-Хууль хэрэгжүүлэхгүй бол хариуцлага хүлээх ёстой. Одоогийн мөрдөж буй улс төрийн намын тухай хуульд хуулийг хэрэгжүүлээгүй бол намын даргад тийм тийм хариуцлага тооцно гээд заачихсан. Өнөөдөр манай нам болон бусад улс төрийн хүчнүүд энэ хуулийг зөрчлөө гээд ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэсэн зүйлийг сонсоогүй. Бид санхүүгийн хувьд харьцангуй ил тод. Сонгуулийн дараа санхүүгийн тайлангаа өгдөг газар нь шууд өгдөг. Сонгуулийн санхүүгийн тайланг шалгасан байгууллагууд нь “Болсон байна” гэдэг хариуг ирүүлдэг. Өнөөдөр намын санхүүжилт гишүүдийн татвар, намыг дэмждэг хүмүүсийн хандив, түрээсийн орлого байдаг бол тэр орлогоос бүрддэг. Намын гүйцэтгэх дээд байгууллагынхаа түвшинд жилийнхээ төсвийг төлөвлөж, гүйцэтгэлийг хэлэлцэн баталдаг. Улс төрийн намын тухай хууль болон намын санхүүжилтийн асуудлыг өөрчлөх шаардлага байна уу гэвэл бий. Илүү ил тод болгож боловсронгуй болгох асуудал байна. Ер нь улс төрийн намуудыг дэмжих иргэдийн тоо нэмэгдэж, нам л биш бол дэмжинэ гэсэн хандлага анзаарагдаж байна. Дэлхий дээр намгүйгээр улс төрийн тогтолцоогоо бүрдүүлж буй ямар улс байна вэ? Янз бүрийн тогтолцоотой улс орнууд ямар нэг хэмжээгээр намын тогтолцоотой байж төр засгаа эмхлэн байгуулдаг. Намыг төлөвшүүлэх, боловсон хүчнийг чадавхижуулах чухал асуудал мөн. Ингэж байж төрийн нүүр царай дээшилж ажил явах ёстой. Дээр хэлсэн дээ, Ханресурсын асуудлаас болоод яагаад арбитрын шүүхэд Монгол Улс ялагдал хүлээчихэв гэхээр шүүхэд улсаа төлөөлж очсон байгууллагын төлөөлөл ажлаа муу хийж байна гэсэнүг.

-Сонгуулийн дараа намууд тайлангаа өгдөг нь тодорхой. Улс төрийн намуудын сонгуулийн биш ердийн үеийн тайланг аль намынхыг хайгаад олдоггүй. Улс төрийн нам холбогдох албан тушаалтан аудит хийлгэж, санхүүгийн тайлангаа мэдээлээгүй бол хуулийн хариуцлага хүлээдэг…

-Санхүүгийн тайлан ямар байгууллагын өмнө ил тод байх ёстой вэ тэр хэмжээндээ л байх ёстой. Бид бүх зүйлийг ил тод байх ёстой гээд айл гэрийн дотоод амьдралыг интернетэд тавих ёстой гэдэггүй биз дээ. Намыг төлөөлж буй болон гүйцэтгэх дээд байгууллагууддаа ил тод байгаа. Хуулиар эрх олгогдсон байгууллага намын санхүүг шалгая гэвэл үзүүлэх баримт нь бэлэн бий. Төрийг бүрдүүлж байгаа улс төрийн намуудад төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлж, үйл ажиллагаа явуу­лах бололцоог хангадаг байх ёстой. Энэ нь хуулиар хэмжээ хязгаартай ч байх ёстой.

-Яагаад иргэд улс төрийн намд итгэх итгэл нь суларч байна вэ. Намуудын төлөвшлийг хэрхэн сайжруулах бэ?

-Улс төрийн намууд өөрсдөө намын төлөвшилдөө анхаарч, сайжруулах тал дээр ажиллах ёстой. Бид гэхэд өнгөрсөн онд МАН-ын дунд хугацааны хөгжлийн стратеги гэсэн баримт бичиг боловсруулсан. Үүнийгээ хэрэгжүүлэх тал дээр бид ажиллаж байгаа. Орчин үеийн улс төрийн нам ямар байх ёстой, олон түмэнд үйл ажиллагаагаа хэрхэн хүргэх ёстой гэх мэт зүйлүүдийг ээлж дараатай хийх дунд хугацааны хөтөлбөрийг бид боловсруулсан. Дунд хугацааны хөгжлийн баримт бичигтэй анхны улс төрийн хүчин бол манай нам юм. Үүнийгээ бусад намуудад үлгэр дуурайл болгон бусад намууддаа үзүүлэх бодолтой байгаа. Өөрсдөө намуудад ирээд санал бодлоо илэрхийлдэг боломжийг бид нээж өгсөн. Цаанаа хүлээх хариуцлагагүй бол хэн ч гэсэн популизм хийж болно шүү дээ. Тэгэхээр нам гэдэг улс орныг авч явах бүхэл бүтэн нэгдсэн бодлоготой, нэгдмэл байр суурьтай үзэл бодолтой хүмүүс Их хуралд байна. Энэ хүмүүс хариуцлагатай юм ярих хэрэгтэй. Тэр хариуцлагаар нь ард түмэн өөрт нь дүн тавьдаг. Ингэж л бид хариуцлагын тогтолцоог сайжруулан, үүрэг ролийг нь сайжруулах хэрэгтэй.

-Парламентын сонгуулийн тогтолцоо улс төрийн намуудын төлөвшилд тодорхой нөлөө үзүүлдэг гэж судлаачид үзэж байна. Мажоритар системээр сонгууль явуулбал улс төрийн намуудын төлөвшилд сөрөг нөлөөтэй гэх зүйл яригдаж байх юм. Учир нь тухайн гишүүн тойргоос сонгогддог тул дараа нь намдаа захирагддаггүйгээс эхлээд сул талууд байна. Сонгуулийн тогтолцоо ямар байх ёстой юм?

-Олон жил мажоритар тогтолцоогоор Их хурлын олон сонгууль явагдсан. Пропорционалиар орж ирсэн хүмүүс нэг шугамд жагсаад байгаа нь хаана байгаа юм. Манай намын бүлэг дээр гэхэд асуудалд олон талаас нь хандаж, хамгийн их ярьдаг хүн Ц.Нямдорж гишүүн. Пропорционалийн жагсаалтаар л орж ирсэн хүн. УИХ-ын гишүүн гэдэг хүн ямар ч шугамаар орж ирсэн байр сууриа илэрхийлдэг байх хэрэгтэй. Мэдээж нам тодорхой бодлого чиглэл гаргаж захирагдах зүйл байна. Гэхдээ нам тэрхүү бодлогоо гаргахдаа сонгогдсон хүмүүсийнхээ үгийг сонсож байж гаргах ёстой. Олонхиороо шийдсэн асуудал дээрээ нэгдээд явах нь зөв. Монгол Улс шиг өргөн уудам нутагтай, иргэд нь тархан суурьшсан ийм оронд, монгол хүний зан сэтгэхүйд нийцсэн зөв хувилбар нь мажоритар систем гэж харж байгаа. Бид мажоритар системд тулгуурласан бодлогуудыг 2016 онд явагдах Сонгуулийн тухай хуулиндаа тусгах ёстой гэж бодож байна. Ганц МАН үүнийг хүсээд байгаа юм уу гэхээр бас тийм биш. Хөдөө орон нутгаар иргэдтэй уулзаж байхад ард түмэн юу гэж ярьж байна. Жишээлбэл, том эдийн засгаар явах уу, хумисан эдийн засгаар явах уу гэдгээ иргэдээс мессэжээр асуусан. Сонгуулиа яаж явуулах вэ гэдгээ тэгвэл мөн тэгээд асуучих л даа. Иргэд юу гэж байна вэ гэхээр нүүрээ авч ирж харуулсан, хийх ажлаа танилцуулсан хийсэн, өрсөлдөөд гарсан хүн нь Улсын Их хуралд суудаг зарчмаараа яваа л гэж байгаа юм. Намын даргын сонголтоор намын жагсаалтад бичигдсэн хүмүүсийг цаашид дахин сонгох хэрэггүй юм аа гэдэг зүйлийг хэлж байна. Өнөөгийн нөхцөл байдалд аль алийг нь гомдоохгүй гэсэн шиг холимог тогтолцоогоор явж байгаа л даа.

Эцэс нь хэлэхэд мажоритар тогтолцоогоор явах нь зөв гэж хэлье. Сонгуулийн үйл ажиллагааг боловсронгуй болгох тал дээр хийгдэж байгаа олон зүйл бий. Сонгуулийг автомат машинаар тоолж байгаа нь зөв ч гэсэн үүнийгээ хяналттай болгомоор байна. Улс төрийн намууд нэгэнт л хүнээ нэр дэвшүүлж байгаа бол намуудын хяналтаа сайжруулах ёстой гэх мэт маш тодорхой байр суурийг баримталж Сонгуулийн хуулийг хэлэлцэхэд байр сууриа илэрхийлж оролцоно.

-Зарим судлаачид Засгийн газар Их хурлынхаа өмнө дэндүү хүчин мөхөсдөж байна. Их хурал нь хүссэн үедээ Засгийн газрыг огцруулдаг, шаардлага тавьдаг. Засгийн газрын гишүүд, сайд нарыг томилохдоо УИХ-аар хэлэлцдэг нь гүйцэтгэх засаглалынхаа бие даасан байдлыг алддаг гэж байна. Цаашид энэ хэвээрээ явбал засаг болон хөрөнгө оруулагчид тогтворгүй байх нөхцөл болох юм биш үү?

-Энэ нь өөрөө Үндсэн хуулийн асуудал. Үндсэн хуулиас төрийн тогтолцоотой асуудлаар авахаар зүйлс их бий. УИХ-ын өмнө Засгийн газар ямар үүрэг хариуцлага хүлээдэг юм. Ялангуяа орон нутгийн удирдлагуудыг сонгох, өөрөө удирдах ёсны оролцоо гэх мэт зарчмыг бий болгосон зэрэг сайн элементүүд байгаа. Манай улс 20 гаруй жил энэ Үндсэн хуулийг дагаж мөрдөж ирлээ. Үндсэн хуульд тодорхой хэмжээний нэмэлт, өөрчлөлт оруулах, төрийн тогтолцооны хэсэгт өөрчлөлт оруулах цаг нь болсон гэж боддог. Монгол Улс парламентын засаглалтай л юм бол парламентынхаа тогтолцоог улам боловсронгуй болгох чиглэл рүү явах ёстой. Төрийн эрх мэдлийн хуваарилалтын хүрээнд гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг тодорхой болгон ажиллаж боломжоор хангах шаардлагатай. Гэхдээ хариуц­лага хүлээлгэх механизмыг тодорхойлох хэрэгтэй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Их хурлаас байгуулан ажиллаж байна. Удахгүй улс төрийн намуудын удирдлагууд хаврын чуулган эхлэхээс өмнө ажлын хэсгийн ажилтай танилцана. Монгол Улс хоёр шатлалтай парламентын тогтолцоо руу явах боломжтой юм шиг харагдаад байгаа. Манай орон тусгаар улсын хувьд орон нутгийн удирдлага албан ёсоор төв Засгийн газрынхаа удирдлагатай уялдан холбогдож нэгдсэн бодлогоо ярьдаг хууль ёсны байгууллага үндсэндээ алга болчихсон. Хуучин АИХ гэж байхад бүх орон нутгийн төлөөлөл ирээд энэ улсын ирээдүйн таван жилийн амьдрал ийм байнаа гэдгийг тодорхойлдог байсан. Хурал дээр сонссон үгээ ажил болгох тал дээр анхаарахад илүү хүчтэй байдаг.

Төсвийн хэлэлцүүлэг дээр ч гэсэн орон нутгийн удирдлагуудыг авч ирдэг байсан бол сүүлийн хэдэн жил бүр больсон. Дээрээс нь жаахан юм хуваарилаад Орон нутгийг хөгжүүлэх санд чинь энэ дуслыг өглөө юугаа хийхээ ИТХ-аараа шийд гэдэг болсон. Ярьж байгаа зүйл нь Шууд ардчиллыг бий болгон, иргэдээсээ шууд хөрөнгө оруулалтын саналыг нь авч байна. Иргэн та сумандаа юу хийхээ өөрөө хэлээд яриад өг гээд байгаа. Болж байгаа нөхцөл нь үүнийгээ улам л хумьсан байдалтай. Үүн дээр бодитой өөрчлөлтийг хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа шүү.

-Засгийн газар гэдэг бол Ерөнхий сайд. Ерөнхий сайд өөрөө кабинетын зарчмаа хадгалан Их хурлын өмнө хариуцлагаа хүлээдэг. Харин салбарын сайд нартаа өөрөө хариуцлагаа тооцоод явдаг. Сүүлийн үед сонгодог парламентын засаглалтай орнууд энэ чиглэл рүүгээ явах нь зүйтэй гэж байна. Энэ талаар жаахан дэлгэрүүлэхгүй юу. Манайд бол танхимын зарчим алдагдаад байна гээд байгаа?

-Сонгодог гэдэг үгийг хэрэглэхдээ таны хэлж байгаа энэ талаас нь биш парламентын сонгодог зарчим гэдгийг Ерөнхий сайд эргүүлээд Их хуралдаа асуудлыг ярьдаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд парламентад дуугардаг эрхтэй байж “Үүнийгээ би зөв гэж бодож байна” гэдэг утгаар нь сонгодог гэдэг үгийг хэрэглэсэн юм шүү. Та болохоор сонгодог гэдэг үгийг Засгийн газар кабинетийн зарчмаар Ерөнхий сайд бүгдийг нь аваад явах ёстой гэж байна. Энэ нь Монголын нөхцөлд Засгийн газар хэврэг л байх болов уу.

-Харин ч нэг хүний гарт зангидагдаад хэдэн тийшээ хараад суучихдагаа больчих юм биш үү?

-Өнгөц харахад тийм л байх. Жишээ нь би улс төрийн таван намын даргыг оруулсан Засгийн газрыг тэргүүлэн ажиллаж байсан. Өөр өөрсдийн үзэл бодлоор зөрөлдөж маргалдах зүйл байдаг л юм. Гэхдээ Засгийн газар эцсийн шийдвэрийг гаргахдаа нэгдмэл байр суурьтай л гаргаж байлаа. Тэр таван намын дарга Ерөнхий сайд нөхөр Энхболд миний асуудлыг тэгээд шийдчихлээ гээд кабинетын зарчмыг алдагдуулаад явсан удаагүй. Тиймээс сайд нар нь парламентын өмнө хариуцлагаа хүлээх ёстой. Тэр нь зөв байх. Ганцхан Ерөнхий сайд хариуцлага хүлээгээд явбал нэгдмэл байдал илүү хангагдах ч парламентын өмнө ямар ч асуудал байсан Ерөнхий сайд л хариуцах болно.

Одоо бол Засгийн газар гэдэг байгууллагад ажиллаж байгаа хүн Их хуралд орж ирээд тайлангаа тавьж байх ёстой. Нөгөө утгаараа ёсолж байх ёстой гэдэг утгаар хандаад байгаа юм. Ямар сайндаа чуулган завсарлахад “За хоёр сар тайван ажлаа хийе” гэж сайд нар хэлж байх жишээтэй. Ажлыг нь хийх боломж бололцоог олгох тал дээр бид боломжийг нь өгч байгаа нь хариуцлагыг сулруулж байгаа хэрэг огтоос биш юм. Хариуцлага алдвал яах юм гэдэг нь хуульд тодорхой заасан байх ёстой.

Э.ЭНХБОЛД