Categories
мэдээ цаг-үе

Ү.Оюунчимэг: Миний охины аминд хүрсэн цагдаа нар ялаас мултарч байгаа

Цагдаа нар охиныг минь дайрч, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарснаас хойш найман сар болж байна. Энэ хугацаанд бүтэн шөнө нойртой хонож чадсангүй. Үргэлж л талийгаач болсон охиноо бодож уйлж сууна даа, эгч нь. Хэрэг гарснаас хойш хууль хяналтын байгууллага ядарсан хүнийг дээрэлхэж доромжилдог. Мөнгө төгрөгтэй, эрх мэдэлтэй хүнд л үйлчилдэг юм байна гэдгийгяс махандаа шингэтэл ойлгосон” хэмээн ярих эмэгтэйг Ү.Оюунчимэг гэдэг. Сүхбаатар дүүргийн XIII хорооны нутаг дэвсгэр таван буудлын автобусны буудлын ойролцоо өнгөрсөн оны есдүгээр сарын 10-нд СЭҮ 00-23 дугаартай цагдаагийн байгууллагын замын урсгал сөрж автомашинд мөргүүлж харамсалтайгаар амь насаа алдсан О.Сэрчмаа охины ээж юм. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Саранбаатар жолооч Ц.Ууганбаатарын хамтаар явж байхдаа энэхүү хэргийг үйлдсэн билээ. Хэргийн талаар талийгаач охины ээж Ү.Оюунчимэгтэй ярилцлаа.

Төрийн машин унасан цагдаа нар хууль зөрчин замын урсгал сөрж явахдаа охиныг чинь дайрчхөнөөсөн хэрэг гарсан. Цагдаа нар юунаас болжзамын урсгал сөрсөн юм бол. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хэрэг гардаг аймшигт өглөө би ажилдаа эрт явсан. Хоёр охиныхоо хацар дээрүнсчихээд 07:00 цаг болж байхад гэрээсээ гарсан. Миний охин хичээлдээ явах гээд хувцсаа өмсөөд “Миний ээж ажлаа сайн хийгээрэй” гэж хэлээд үлдсэн. Намайг ажилд гарснаас хойш удалгүй сургууль руугаа явсан юм билээ. Талийгаач маань гарцаар зам хөндлөн гарч явах үед замын эсрэг талаас урсгал сөрж явсан цагдаагийн машин хурдтай давхиж явахдаа мөргөж амь насыг нь хөнөөсөн. Охин минь машинд мөргүүлээд их хол газар шидэгдсэн байсан. Мөргөсөн машиных нь салхины шил хагарч, хамар, гүүпер зэрэг нь цааш чихэгдээд орчихсон. Их гэрэл нь хагарсан байсан. Тэгэхээр цагдаагийн машин ямар хурдтай явж байсан нь тодорхой байгаа. Машины төмөр цаашаа чихэгдээд орчихсон байхад миний нялх охины бие ямар болсон байх вэ. Бодох бүрийд сэтгэл урагдах юм. Осол гараад удаагүй байхад хэргийн газарт очсон. Охины минь дээгүүр даавуугаар бүтээчихсэн зам дээр хэвтэж байсан. Бүтээлгийг нь сөхөж хараадэхлээд хүүхдээ танихгүй байсан. Хүн танихын аргагүй болчихсон байсан юм. Хацар дээр нь байдаг мэнгээр л миний охин мөн болохыг мэдсэн. Монгол Улсын хууль журмыг сахин биелүүлэх ёстой цагдаагийн албан хаагч нар өөрсдөө хууль зөрчиж яваад охиныг минь хөнөөчихсөн шүү дээ. Хэргийг үйлдсэн цагдаа нар Сэлэнгэ аймгаас хотод ажлаар ирж хоночихоод өглөө эрт буцаж явсан гэсэн. Бид хавтаст хэрэгтэй танилцсан. Жолоочоор явж байсан Ууганбаатар гэх цагдаа “Дарга зам түгжирчихсэн байна. Яараад байна. Замын эсрэг урсгал руу ороод сөрөөд яв гэж тушаал өгсөн”гэх утга бүхий мэдүүлэг өгсөн байдаг. Харин Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Саранбаатар “Яаралтай ажилтай явж байгаад хүүхэд мөргөчихсөн” гэж тайлбар өгсөн байдаг. Цагдаагийн дарга нь удирдах албан тушаалтны хувьд машин барьж явсан жолоочдоо тушаал өгсөн. Даргынхаа өгсөн тушаалыг доод албан тушаалтан ньбиелүүлж явахдаа охиныг минь дайрч, аминд нь хүрсэн юм. Одоо харин буруутай этгээд нь хэргээс мултарч, тушаал гүйцэтгэсэн нь 3.5 жил хоригдох гэж байна.

Буруутай этгээд хэргээс мултарч гэм буруугүй болсон гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тэр өдөр Долоон буудлаас хотын төв рүү чиглэсэн авто зам түгжирчихсэн байсан. Тэр үед Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Саранбаатар урсгал сөрөөд яв гэж тушаал өгсөн байдаг. Ууганбаатар даргынхаа өгсөн тушаалыг биелүүлсэн байдаг. Б.Саранбаатар мэдүүлгээ өөр өөрөөр өгсөн байдаг. Эхлээд осол гарах үед байхгүй байсан гээд. Сүүлдээ осол болоход машинд байсан нь тодорхой болохоор “Яарч яваад урсгал сөрсөн” гээд сүүлдээ “Миний бие өвдөөд түргэн тусламж дуудаад ирэхгүй. Тэгээд л замын эсрэг урсгалаар явсан сөрсөн. Би зорчигч, машин барьж яваад осол гаргасан хүн бол Ууганбаатар” гэх мэтээр анх өгсөн мэдүүлгээ хэд хэдэн янзаар өөрчилсөн байна лээ. Ингээд прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газар татан буугдсан болохоор цагдаа цагдаагийнхаа үйлдсэн хэргийг шалгасан. Хэргийг шалгасан цагдаа нар Б.Саранбаатарыг хэрэгт ямар ч буруугүй гээдгэрчийн мэдүүлэг авсан байсан. Прокурор хэргийг хянаад шүүхэд шилжүүлсэн юм. Анхан шатны шүүхээржолооч Ууганбаатарт 3.5 жилийн хорих ял оноосон. Харин Б.Саранбаатарыг ямар ч буруугүй, зорчигч гэж үзсэн юм. Тэгэхээр нь бид гомдол гаргасан. Харин давж заалдах шатны шүүхээс Саранбаатарыг энэ хэрэгт буруутай гэж үзэн, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Ингээд Б.Саранбаатарт хууль бус тушаал өгсөн, урсгал сөрсөн гэсэн хоёр үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тэгсэн прокурор Б.Саранбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгочихсон. Хэргийг хянаж байгаа Баасанхүү гэдэг прокурор Саранбаатарын өмгөөлөгчтэй нийлж байгаад түүнд үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон юм билээ. Охиныг минь дайрсан Ууганбаатарт улсын яллагч 3.5 жилийн хорих ялаар шийтгэх ял төлөвлөсөн байсан. Хүний аминд хүрсэн хүнд ийм л ял өгсөн. Уг нь хуулиндаа долоон жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг юм билээ. Ууганбаатарын 3.5 жилийн хорих ял нь анх гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугаа ухамсарлаж байгаа гээд ял нь хөнгөрч тэнсэн харгалзах болон эсвэл хэдхэн сар шоронд суугаад л хуулийн дагуу магадлангаар орж суллагдана гэсэн. Хэрэв осол гардагөдөр Б.Саранбаатар урсгал сөрж яв гэж Ууганбаатарт тушаал өгөөгүй байсан бол миний охин амьд байх байсан.

Одоо дараагийн шүүх хурал хэдийд болох талаар бидэнд ямар ч мэдээлэл алга. Хэргийг хянаж байгаа Баасанхүү прокурор хаана болохыг хэлэхгүй байгаа. Шүүх рүү шилжүүлчихсэн. Шилжүүлэх газар нь шилжүүлсэн. Шүүх өөрсдөө та нарт хэлнэ биз гэж даапаалсан. Хэргийг шалгаж байгаа цагдаа, хянаж байгаа прокурор гээд төрийн албан хаагч нарын дарамт шахалт, мөнгөтэй эрх мэдэлтэй хүнд үйлчилж, ядарсан иргэнийг хүний тооноос хасдаг юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон. Хэргийг хууль хяналтын байгууллагууд үнэн зөвөөр нь шийдэхгүй удааж байгаа болохоор Монгол улсынхаа Ерөнхийлөгчид хандаж өргөдөл бичсэн. Мөн Цагдаагийн Ерөнхий газрын даргад өргөдөл өгсөн. Одоо болтол өгсөн өргөдлийн хариу ирээгүй л байна.

Таны гэнэ хэргээс болоод ажлаасаа гарчихсан гэсэн?

-Тийм ээ. Хэргийг үнэн зөв шийдүүлэх гэж явсаар байгаад ажлаа хийж чадахгүй болсон.Манай ажлын дарга охиныхоо хэргийг дуусгаад ажилдаа эргэж ирээрэй гээд урт хугацааны чөлөө өгсөн. Хууль хяналтын байгууллагаар явахаар ажил хийх боломжгүй болчихдог юм билээ. Одоо цалин мөнгө байхгүй болохоор амьдрал хэцүү байгаа. Гэртээ хоосон хонох дээрээ тулаад байна. Хэрэг гарснаас хойш нэг ч шөнө бүтэн нойртой хонож үзсэнгүй. Унтуулдаг хүчтэй эм уугаад ч нэмэр алга. Бага охин минь өдөр болгон эгчийгээ нэхэж уйлж байна. “Эгч нь их хол явчихсан. Зөндөө удаж байж ирнэ” гэж хуураад өдий хүрлээ. Гэвч зулай дээр нь гишгэж төрсөн ганц эгчийгээ удахгүйирнэ гээд хүлээгээд байх юм. Хоолоо ч идэхгүй. Эгчдээаягатай хоолоо өгнө гээдоройболгон тавина. Хэн нэгэн гэрт орж ирж байгаа хөлийн чимээг сонсоод лөмнөөс нь гүйнэ.Эгч нь биш болохоор урамгүй эргээд алхдаг юм. Сүүлдээ талийгаач болсон эгчийгээ санаж бэтгэрээд болохоо байхаар нь арга барагдаад тавхан настай охиндоо “Эгч нь хэзээ ч дахиж эргэж ирэхгүй. Бурхан болчихсон. Үхчихсэн” гэж хэллээ. Ингэж хэлэхээс өөр сонголт үнэндээбайсангүй.

Талийгаач охин тань цагдаа болно гэж мөрөөддөг байсан гэж ангийнхан нь ярьж байна лээ?

-Тийм ээ. Бурхан болохоос хэдхэн хоногийн өмнө охинтойгоо ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болох талаар ярилцсан юм. “Ээж ээ, би тангараг өргөсөн цагдаа хүн болно. Эх орондоо хэрэгтэй шударга хүн болно. Та охиныгоо хэдхэн жил хүлээчих. Охин нь сургуулиа төгсөөд ажилд ороод дүү, ээж хоёрыгоо хүнээс дутахгүй сайхан авч явна” гэж ярьж байсан. Миний охин ээждээ зориулж их олон сэтгэлийн нандин үгтэй захиа бичиж байсан. Ээжийгээ үргэлж баярлуулж, бахархах сэтгэлийг минь төрүүлдэг байлаа. Хичээлдээ ч сайн сурна. Би хүүхдээ хүний дайтай өсгөж, дээд боловсролтой болгохын төлөө өөрт байгаа бүхнээ зориулна гэж боддог байлаа. Гэвч энэ бүхэн минь талаар болчихлоо. Эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд сургуулийн хүүхдүүдээ битгий ганцааранг нь явуулж байгаарай. Хэрэв тэгвэл хамгийн хайртай зүйлээсээ хагацаж, над шиг ингэж зовж шаналах болно шүү гэж хэлмээр байна. Миний туулж байгаа зовлон өөр хүмүүст битгий тохиолдоосой билээ.

Э.БААТАР

Categories
мэдээ цаг-үе

Геологич Д.Бат-Эрдэнэ: Ямар ч ажлыг зогсооход амархан, харин хийхэд хэцүү

Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны тэргүүн Д.БатЭрдэнэтэй “Coal Mongolia” чуулга уулзалтын үеэр уулзаж Тавантолгойн эргэн тойронд өрнөж байгаа үйл явдал, уул уурхайн салбарын зарим асуудлаар ярилцсан юм.

Нүүрсний зах зээл уналт­тай байгаа үед Та­ван­толгойн хөрөнгө оруу­лагчтай хийх гэрээ үзэглэх шатандаа ороод байна. Салбарын мэргэжилтний хувьд та энэ чуулганаас юу хүлээж байна вэ?

-Тавантолгой, Нарийн ­сухайт гэсэн хоёр том ор­доос нүүрсний экспорт голлон хийгдэж байна.

Янз бүрийн шалтгаанаас болоод хоёулаа хүнд бай­далд орчихсон байгаа. М.Энх­сайхан сайдын ахал­сан ажлын хэсэг Тавантолгой төс­лийг явуулахаар ажил­лаж байна. Энэ төслийг хурдан шуурхай явуулах ёстой. Тэгэхгүй бол бараг 5 жил ярьсан асуудал дахиад 10 жил яригдах байдал руу шилжинэ. Яг өнөөдөр их зөв хөрөнгө оруулагч орж ирсэн байгаа. Хэдий зах зээл нь хүнд байгаа ч тохироо бүрдсэн энэ үеийг зөв ашиглах ёстой. УИХ хоёр долоо хоногийн дотор шийднэ гэсэн, хурдхан шийдвэрлээд 5-р сар гэхэд хөрөнгө оруулагч талд ажлаа эхлэх боломжийг нь олгох нь Монгол улсын эрх ашигт нийцнэ.

Хэрвээ шийдэхгүй улс төржүүлээд өнгөрөх юм бол эдийн засагт ямар хор хохирол ирэх вэ?

-Тавантолгойг улс төр­жүүлээд, популизм хийд­гээрээ хийгээд, яваад байх юм бол байдал маш хүндэрнэ. Ажлын хэсгийнхэн олон мянган хүн ажилтай орлоготой болж, үндэсний олон аж ахуйн нэгж ажил үйлчилгээ авч, улсын төсөвт орж ирэх мөнгөний тоо хэм­жээг бэлээхэн хэлээд байгаа. Хэрвээ энэ төслийг зогсоочихвол энэ бүхэн бүгд үгүй болно. Нэг ёсондоо манай улсын төсөвт нэг том нүх гараад ирнэ. Ажил хайсан хүмүүсийн итгэл найд­вар, ирээдүйгээ бодсон хүмүүсийн урам зориг унтрах бай­дал руугаа орно. Бас нэг зүйл хэлэхэд, бид нар хамаг баялгаа цөлмөж байна, хойч үедээ үлдээх ёстой гэж ярих боллоо. Зориуд хэлэхэд, ямар ч юмыг зог­соо­ход маш амархан бай­даг. Харин юмыг хийхэд маш хэцүү. Тавантолгойн уурхай, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц гээд энэ бүхнийг ажиллуулах маш хэцүү. Тавантолгойг зогсоохын төлөө яваа хүмүүс энийг мэдэхгүй. Яг тэнд хийж бүтээсэн хүмүүс бол үнэ цэнийг нь мэднэ. Зогсоохдоо тулбал хоёрхон өдрийн дотор зогсоочихож болно. Би тэр аливааг зогсоохын төлөө ажилладаг хүмүүст нэг зүйлийг хэлмээр байна. Та нар зогсоож болно. Багануур зогсчихвол Улаанбаатар зогсоно, Эрдэнэт зогсчихвол бас л байдал хүндэрнэ. Тавантолгой зогсвол бид нар буцаад өмнөх зуун жил рүүгээ орно шүү.

Тавантолгойн ор­дыг эргэлтэнд оруу­лахыг эсэргүүцэгчид улс төрийн шийдвэр гаргах түвшинд ч байх шиг байна.

-Уурхайнуудыг зогсоохыг хүсдэг хүмүүст хэлэхэд, тэнд ажилладаг олон мянган уурхайчин та нараас болж ажилгүй болно. Тэдэнд та нар цалинг нь өгөх үү гэж асуумаар байна. Тэдний гэр орныг хэн тэжээх вэ? Нэг ёсондоо ямар ч үйлдвэр барьж, татвар төлж, компани удир­даж үзээгүй хүмүүс тийм юм ярихаар их муухай сонсогддог. Үнэхээр юм хийдэг, бүтээдэг хүмүүс нь ажлаа хийгээд л явж байна. Уурхайчдад хэлэхэд, та нар ч гэсэн өөрсдийгөө хамгаалмаар байна. Байнга л нэг тийм үл бүтэх хүмүүст дээрэлхүүлж, доромжлуулж байхын оронд өөрсдөө нэг­дээд бодит байдлаа хэлэх хэрэгтэй. Хэдэн мянган хү­нийг ажилтай болгосон, хэ­дэн тэрбум төгрөгийн тат­вар улсад төлснөө нэг­дэж нийлээд ярьцгаах ёс­той. Өнөөдөр уурхайнууд зогсчихвол Монгол улс маш хүнд байдалд орно, үүнийг хүн бүр мэдэж байгаа.

Тавантолгой орд тө­мөр замгүйгээр явахгүй нь ойлгомжтой байна. Гэ­тэл энэ төмөр зам чинь их ашигтай байна, ийм ашигтай төмөр замыг ху­вийн хэвшилд өгөх гэж байна гэсэн яриа гарч байна.

-Тавантолгойгоос Га­шуун­сухайт руу, Нарийн­сухайтаас Шивээхүрэнгийн боомт руу 2010 онд төмөр зам тавих зөвшөөрлийг ху­вийн хэвшлийнхэнд олгоод, компаниуд нь гэрчилгээгээ авчихсан. Тэр байтугай сан­хүүжилтээ босгоод төслөө хийчихсэн явж байсан юм шүү дээ. Компаниуд мөнгөтэй байхад манай Засгийн газар энэ ажлыг зогсоосон. Тэгээд өөрсдөө мөнгө гаргаад барина гээд 5 жилийн хугацаанд хийсэн бүтээсэн юм юу ч байхгүй, одоо дахиад л өөрсдөө хийх юм гэнэ. Хэрвээ тэр үед хувийн хэвшлийнхэн төмөр замаа барьчихсан бол бид өнөөдөр ийм байдалд орох­гүй, байдал шал өөр байх байсан. Бас нэг жишээ хэлье. Оюутолгой өнөөдөр эрчим хүчээ Хятадаас авч байна. Гэтэл 2010 оны үед хувийн хэвшил 250 МВт-ын цахилгаан станц Тавантолгой дээр барьчихъя, Оюутолгой Даланзадгадыг хангая гэж байсан. Гэтэл бас л тэр үеийн Засгийн газар шийдээгүй. Өнөөдөр Оюутолгой Хятадаас цахил­гаанаа авч байна. Хэрвээтэр үед Засгийн газар зөв шийдчихсэн бол Оюутолгойн Хя­тадад өгч байгаа тэр их мөнгийг Монголын эдийн засагт үлдээж болох л бай­сан. Хамгийн марзан нь яг тэр үед, хаа байсан Хэнтий аймгийн Чандаган талд 600 МВт-ын цахилгаан станц барих эрхийг ганц хүний Хятад компанид өгчихсөн байдаг юм. Тэр үеийн сайд юу бодож байсан юм бэ?Жинхэнэ хэрэгтэй Тавантолгойд станц барих зөвшөөрөл олгоогүй хэрнээ, хэнд ч хэрэггүй газар нь бүр 600 МВт-ын эрх олгочихсон байгаа юм. Тухайн үеийн Засгийн газар улс эх орныхоо эсрэг шийдвэрүүд гаргасан гэж надад санагддаг.

Н.ГАНСҮХ

Categories
мэдээ цаг-үе

Монголоос анх тодорсон маршал Жуков

-АУГАА ЭХ ОРНЫ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН ОЙД-

Дэлхийн II дайны гол аюул хүнд хүчрийг Зөвлөлтийн ард түмэн нуруундаа үүрч аугаа их эх орны дайнд түүхэн ялалт байгуулснаар Германы фашизмын аюулаас хүн төрөлхтнийг аварсан юм. Чухамхүү энэ их ялалт, түүний сүр хүч нь Зөвлөлт Холбоот Улсыг, оросуудыг дэлхийн түүхийн тавцан дээр гаргаж, хамгийн хүчирхэг гүрний зиндаанд хүргэжээ. Тухайн цагийнхаа хамгийн хүчирхэг Германы армийн улайрсан дайралт довтолгооныг эхний бөгөөд эцсийн удаа зогсоож, тэднийг үүрэнд нь бүрмөсөн бут ниргэхэд Зөвлөлтийн цэргийн олон арван нэрт жанжнууд тодрон гарсны дотроос Дээд ерөнхий командлалын газрын төлөөлөгч, Дээд ерөнхий командлагчийн орлогч, фронт командлагчаар энэ дайнд оролцож, Зөвлөлтийн улаан армийг оройлон удирдсан хүний нэг, ЗХУ-ын цорын ганц дөрвөн удаагийн баатар, ЗХУ-ын маршалГеоргий Константинович Жуковтой эн зэрэгцэх алдарт жанжинХХ зуунд байгаагүй.

Оросуудын ярьдгаар, Жуков бол эх орны их дайны гол сахиус (бог) нь байлаа. Москвагийн дэргэд немцүүдийн галзуурсан довтолгооныг анх зогсоон бут цохиж, Ленинградыг хамгаалж, 900 хоног үргэлжилсэн бүслэлтийг нь сэт цохин, Сталинградын тулалдаанд ялснаар дайны явцад үндсэн эргэлт гаргаж, Курскийн тулалдаан, Украина, Белорусыг чөлөөлөх, 1945 онд Берлинийг буулгах операцийг зохион байгуулахад Жуковын стратеги тактикийн ухаан,ур чадвар, эр зориг, шийдэмгий зан чанар нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Үүнээс гадна маршал Жуков монголчуудад элэгсэг дотно хандаж, Монгол оронтой холбогдсон хувь тавиландаа талархаж явсныг бахархмаар. Тэр агуу их жанжны дайн тулалдааны ялалтын гараа Монгол орноос эхлэлтэй гэж түүхэнд тэмдэглэгджээ.

ХАЛХ ГОЛ БА ДЭЛХИЙН II ДАЙНЫ ЭХЛЭЛ

1939 оны 5-р сараас Монголын зүүн хил дорнод тал, Халх голын орчмоор Япон баргын цэрэг түрэмгийлэн довтлоход, Зөвлөлт, Монголын цэргийн ажиллагаа эхэн үедээ хүчин мөхөсдөж байсанд Сталины сэтгэл түгшиж, Батлан хамгаалах ардын комиссариатын санал болгосноор армид хаант засгийн үеэс эхлэн 24 жил алба хаасан, морин цэргийн туршлагатай дарга, Белорусын цэргийн тойргын командлагчийн орлогч, дивиз командлан захирагч Жуковыг Москвад яаралтай дуудаж, Монгол руу шууд илгээсэн юм билээ. Ингээд Жуков 1939 оны 6-р сарын 12-ноос Монголд байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн тусгай корпусын командлан захирагч, улмаар Зөвлөлт, Монголын 1-р Армийн группын командлагчаар томилогдож, 1939 оны 5-8 дугаар сард Халхын голд Японы цэргийн 6-р армийн томоохон бүлэглэлийг бүслэн бүрмөсөн бут цохих операцийг гарамгай удирдаж ЗХУ-ын баатар цолыг анх удаагаа хүртсэн юм.

Ийнхүү Халх голын зарлаагүй дайн нь Зөвлөлт, Монголын цэргийн ялалтаар дууссан нь Ази тивийн үйл явдал мэт боловч тэр нь дэлхийн II дайны эхлэл, анхны том сорилт, туршилт байсан гэж нотолдог судлаачдын тоо нэмэгдсээр байна.

Халхын голын ялалт Жуков жанжны баатарлаг түүх намтрын эхлэл байлаа. Энд тэр анх удаа томоохон тулалдаан удирдсан. Зөв мэргэн тактик боловсруулан хэрэгжүүлж түүхэн том ялалт байгуулсан. Эндээс л түүний алдар суу, цэргийн агуу их жанжны гараа эхэлсэн гэж дүгнэхэд нэг их ташаа дүгнэлт болохгүй бизээ. Урьд нь олонд танигдаагүй, Сталин барааг нь ч хараагүй, нэрийг нь ч мэдэхгүй корпус командлагч Жуковалс холын Монголын тал нутгаас , их Чингис хааны төрж өссөнтэр өлгий нутгаас анх тодорсон нь түүний асар их ирээдүйн эхлэл байжээ. Их Чингис хааны ялан дийлэх ухаан билгийн өлзий хутаг Жуков жанжинд дамжин уламжлагдсан байж ч болох юм гэж бодогддог удаа цөөнгүй.

Жуков жанжин хожим нь Монгол орныг, Халхын голыг, монголчуудыг хамгийн их талархалтайгаар эргэн дурссаар, эх орны дайны фронт дээр зөвхөн ЗХУ-ын баатрын анхны тэмдэг, Халх голын байлдааны “Бид ялав” медалиа зүүж явдаг байсан гэж дурсан ярьсан байдаг.

Халх голын ялалтындараа Г.К.Жуковыг Монголд 1940 оны 4-р сар хүртэл байлгаж, Монголын ардын армийн ерөнхий зөвлөхөөр ажиллуулсан нь тохиолдлын шийдвэр биш ч байж мэднэ. Зөвлөлтийн Улаан армийн олон шилдэг дарга нарыг хоморголон баривчилж байсан улс төрийн их хэлмэгдүүлэлтээс Жуковыг Монгол орон аварч, хадгалж үлдээсэн байж ч болох талтай. Г.К.Жуков болон К.К.Рокоссовский, И.С.Конев, В.А.Судец зэрэг зөвлөлтийн таван маршал, И.И.Федюненский, И.А.Плиев зэрэг армийн генералууд, Зөвлөлтийн цэргийн олон нэрт зүтгэлтнүүд манай Монголд алба хааж, Халх голд байлдаж явсан хүмүүс дараа нь Эх орны дайны фронт дээр гарамгай гавьяа байгуулцгааж, нэр алдар нь түүхэнд мөнхлөгджээ. Эх орны дайны үеийн фронтын домогт сурвалжлагч, нэрт зохиолч Константин Симонов Халх голын тулалдааныг биечлэн сурвалжилжээ.

Халх голд хүчтэй дайсантай тулгарсан хатуу ширүүн энэ тулалдаанд баатарлаг тулалдаж, гарамгай гавьяа байгуулсан Зөвлөлтийн дайчдаас 70 хүнд ЗХУ-ын баатар цол олгож, эрэлхэг нисгэгч С.И.Грицевец, Г.В.Кравченко, Я.В.Смушкевич нарт ЗХУ-ын анхны хошой баатар цолыг олгожээ.

Монгол цэрэг эрс энэ дайнд хүч хамтран оролцож Эх орноо хамгаалахын төлөө амь биеэ хайрлалгүй тулалдсан билээ. Жуковоос Сталинд албан ёсоор танилцуулахдаа Монголын цэрэг сайн байлдсан, багагүй хохирол амссан гэж тэмдэглэсэн байдаг. Улаан армийн удирдах ажилтны нэг зөвлөлгөөний үед монгол цэрэг байлдааны бэлтгэл, зэвсэг техникийн хангалтаар тааруухан байсныг дурдсан нь бий. Хамгийн хатуу ширүүн довтолгоонд оросуудл ордог байсан гэж манай ахмад дайчид дурссан баримт олон байдаг. Магадгүй, 1939 онд бидний эцэг өвгөд Халх голын дайнаас амар мэнд буцаж ирсэн нь оросууд, Жуков жанжин тэдний минь амийг дэмий үрэхгүй гэж өөрсдөө түрүүлэн давшиж, дайсны сумыг цээжээрээ хааж ялж дийлж байсан их эр зориг, Монголыг хайрлах нинжин сэтгэл, гэгээн ухаан байсан юм биш үү. Гэхдээ Жуковын хувьд монгол цэрэг дарга нарын нийтийн баатарлаг үйлсийг олонтоо биеэр үзсэнээ, морин цэргийн домогт дарга, гарамгай баатар Л.Дандарын удирдсан 6-р дивиз хэрхэн эрэлхэг зоригтой тулалдаж, залуу жанжин Ж.Лхагвасүрэн монгол цэргийнхээ анги нэгтгэлийн давшилтыг чадамгай удирдаж байсныг талархалтайгаар дурсдаг байжээ.

Ямар ч байсан Сталин хувь заяаны тохиолдлоор Дэлхийн 2-р дайны ялалтын жолоог Г.К.Жуковын гарт Халх голоос эхэлж атгуулжээ. Зөвлөлт Монголын цэрэг Халх голд Японы цэргийг бут ниргэсний үр дүнд 1939 оны 8-р сард Герман улс ЗХУ-тай харилцан үл довтлолцох гэрээг яаравчлан байгуулж, Япон урьд нь Германтай тохиролцсон холбоотныхоо үүргийн дагуу 1941 онд ЗХУ руу хоёр талаас нь нэгэн зэрэг хавсран довтлох стратеги төлөвлөгөөнөөсөө бүрмөсөн татгалзжээ. Үүний дунд Зөвлөлтийн дорнодхилийг Японы довтолгооноос хамгаалахаар байрлуулсан 40 дивизийг 1941 оны намраас Москвагийн дэргэд Германы цэргийн довтолгооныг зогсоон бут цохиход татан оролцуулах боломж гарч, Гитлерийн цахилгаан дайны төлөвлөгөө нурахад хүргэсэн түүхэн ач холбогдолтой болсон юм. Үүнтэй холбогдуулж Японы цэргийн нэг томоохон зүтгэлтэн ”Бид Хасан нууртцэрэг дайны анхны, Халхын голд дунд шатны сургамж авсан бол дээд шатныхыг авах гэх хэрэггүй юм” гэж тэмдэглэж байжээ. Квантуны арми Халх голд бут цохигдсондоо удтал хорсож, Гитлерт алтан цар (поднос) илгээж, Жуковыг олзолж, толгойг нь түүн дээр тавьж илгээхийг гуйсангэсэн яриа ч байдаг.

Халх голын дайн бол Зөвлөлтийн эх орны дайны оршил, эхлэл (генеральная репетиция) байлаа. ЗХУ нь орчин үеийн томоохон дайнд хэрэглэх танк, онгоц, агаарын пуужин зэрэг бүх зэвсгээ туршин, эх орны дайны өмнө амжиж сайжруулах арга хэмжээ авч, цэрэг армийнхаа зохион байгуулалтад өөрчлөлт оруулж,байлдааны бүх дүрмээ шинэчилжээ. 1939 оны 8-р сарын 31-нд Халхголд дууссан дайн тулалдааны сургамжийн тухай асуудлыг 9-р сарын 2-нд Москвад анх авч хэлэлцсэн байдаг.

АУГАА ИХ ЭХ ОРНЫ ДАЙНЫ ЯЛАЛТЫН МАРШАЛ

Эх орныдайнд аль ч хэсэгт Жуковгүйгээр шийдвэрлэгдсэн асуудал, ялалт байгаагүй гэж санагддаг. Тэр Халх голын ялалтын дараа анх удаа Сталинтай нүүр учрах боломж гарч, ЗХУ-ын баатар цолоор шагнагдаж, армийн генерал цол хүртэн Улаан армийн дээд удирдлагад багтан оров. Улаан армийн жанжин штабын дарга, авьяаслаг жанжны хувьдболох гэж байсан дайны талаар хамгийн их мэдэрч, төсөөлж, санаа зовсон хүний нэг нь Жуков байжээ.

Нэгэн зүйл. Европын бүх улсуудын цэрэг эдийн засгийн чадавхийг шавхан дайчилж, дэлхийн томоохон империалист гүрнүүдийн ил далд дэмжлэгт дулдуйдан шүдээ хүртэл зэвсэглэсэн Германы фашист арми улангасан довтолсоор Кремльд 25-хан км-т дөхөн ирж, немцүүд ялалтын баяртаа бэлтгэж, шагналынхаа одон медалийг вагон вагоноор ойртуулж байхад, Зөвлөлт Засгийн газар, гадаадын бүх элчин сайдын яамдыг Куйбышев хотод шилжүүлэн, Сталин хүртэл Ярославскийн вокзал дээрээс Москваг орхих эсэхээ шийдэж ядан хойш урагш алхан тэвдэж явахад Москваг немцүүдэд алдахгүй гэдгийг хэлж чадсан төдийгүй хэрэгжүүлж чадсан гавьяатан бол Жуков. Гитлерийн ялагдашгүй гэгдсэн цахилгаан дайны төлөвлөгөөг анх замхруулж, Москвагийн дэргэд Улаан армийн анхны ялалтыг байгуулснаар Георгий Жуков Зөвлөлтийн ард түмний үндэсний баатар болж, дэлхийд алдаршиж, нэртжанжны зэрэгт хүрчээ.

Алдар нэрийн оргилд гарах, дэлхийн хүн төрөлхтнийг фашизмын булаан эзлэлтээс аврах ялалтын зам нь хэзээ ч шулуун дардан байгаагүй, алхам тутамдаа ялах, ялагдахын хутганы ирэн дээр дэнжигнэж байжээ. Жуковт байгалиас заяасан цэргийн жанжны агуу их авьяас билэг, тэсвэр хатуужил, эгнэшгүй хатуу чанга шаардлага нь өөртнь нэг биш удаа гай болохдоо болдог байсан ч, хүн хүнээс илүү ширүүн дориун ааш зан нь чухамхүү хамгийн аймшигт дайсантай үхэх сэхэхээ үзэж, амь өрсөлдөн тэмцсэн тэр хэцүү цагт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, Жуковыг улам бүр тодруулан ялгаруулж байсан хэрэг.Дээд ерөнхий командлал дээр асуудал шийдвэрлэх үед Сталины өөдөөс ам нээж, бодол саналаа хамгаалах Жуковоос өөр цөстэй зоригтой эр хэзээ ч гарч байсангүй. Тиймдээ ч Сталины зөрүүд, дээрэлхүү зан хөдөлж “Бид Ленингүйгээр болсон юм, тангүйгээр болох л байлгүй” гээд түүнийг Жанжин штабын даргаас чөлөөлж, фронт командлагчаар явуулсан удаатай. Гэхдээ Жуковын цэргийн жанжны эгнэшгүй авьяас чадвар, эрэлхэг зан чанарыг эцсийн эцэст зөв үнэлж, шийдвэрлэх том тулалдаан болгоныг бэлтгэж, зохион байгуулахдаа түүнд асар их найдвар хүлээлгэж, Дээд ерөнхий командлагчийн орлогч, батлан хамгаалах ардын комиссарын 1-р орлогч болгосон нь Сталин удирдагч хүний хувьд гол хүнээ зөв таньж түшиглэж чадсан гавьяа нь оршино. Түүгээр ч үл барам Жуковыг элдэв хэл ам, атаархагчдын дайралт, хардлага сэрдлэгээс хамгаалдаг, Жуковыг би мэднэ, Жуков хэзээ ч Намын Төв Хорооны эсрэг явах хүн биш гэдэг байжээ.

Нэгэн зүйл. Сталинградын дэргэд Зөвлөлтийн улаан арми немцүүдэд шийдвэрлэх цохилт өгч, дэлхийн 2-р дайны явцад эцсийн эргэлт гаргасныг тохиолдуулж, цэргийн дээд жанжингуудад олгох Суворовын одонгийн хамгийн эхний нэгдүгээр үнэмлэхтэйг нь Жуковт гардуулж, дайны жилүүдэд ЗХУ-ын маршал цолыг хамгийн анх Жуков толгох тухай Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн газарт шууд удирддаг даргынх нь хувьд Сталин тодорхойлохдоо ”Жуков Москваг аварсан юм” гэж товчхон бичсэнээ “хангалттай гэж бодож байна” гэжээ.

Нэгэн зүйл. Германы булаан эзлэлтээс Зөвлөлтийн газар нутгийг бүрэн чөлөөлөх нүсэр тулалдааны явцад 1944 оны 4-р сард Украиныг чөлөөлсний төлөө аугаа их эх орны дайны үеийн цэргийн хамгийн том шагнал Ялалтын одонгийн анхныхыг Жуковт гардуулж,1944 оны 7 сард Белорусыг чөлөөлсний төлөө ЗХУ-ын баатар цолоор хоёр дахь удаагаа шагнасныг Сталин, Калинин хоёр гардуулжээ. Ер нь Ялалтын одонгоор 9 удаа шагнасан бөгөөд ганцхан Жуковт нэг жилийн дотор 2 удаа олгосон нь түүнийг ЗХУ-ын төр, ард түмэн хэрхэн өндөр үнэлж байсныг илэрхийлнэ.

Нэгэн зүйл. Эх орны аугаа их дайныг дуусгах, Европын орнуудыг чөлөөлөх, тэр дундаа Берлинийг буулган авах операцийг зохион байгуулж, дайсныг үүрэнд нь бүр мөсөн устгах тэмцэл хамгийн хүнд байсан. Гитлер Берлинийг эцсээ хүртэл хамгаалахыг тушааж, хүн амын дунд 12-60 насны бүх эрчүүдийн цэрэг татлага явуулж, байшин барилга бүрийг алхам тутамд нь цайз мэт хамгаалан тэмцэцгээсэн. Хамгийн сүүлд нь зөвхөн Рейхстагийн орой дээр Ялалтын туг хатгахаар ойртсон бүгдийг буудаж олон хүний амь үрэгдсэн юм. Г.Жуков, К.Рокоссовский, И.Конев нарын командалсан Зөвлөлтийн цэргийн гурван фронтууд Берлинийг эзлэхэд немцүүд “гурван монголд эзлэгдлээ” гэсэн яриа гаргаж байсан нь эдгээр маршалууд Монголд алба хааж байсныг давхар дурдсан хэрэг биз ээ.

Жуков жанжинд 1945 оны 5-р сарын 08-нд Берлинд фашист Германы зэвсэгт хүчин үг дуугүй бууж өгөхөөр гарын үсэг зурсан актыг Зөвлөлтийн цэргийн ерөнхий дээд командлалын нэрийн өмнөөс хүлээн авах, 1945 оны 6-р сарын 24-нд Москвагийн Улаан талбайд явуулсанаугаа их эх орны дайны Ялалтын парадыг хүлээж авах зүй ёсны хувь зохиол, хамгийн их итгэл хүндэтгэл оногджээ. Жуковт Берлинийг буулган авсны төлөө 1945 оны 6-р сард ЗХУ-ын баатар цолыг гурав дахь удаагаа олгож, 1945 оны 8 сард Ялалтын одонгоор хоёр дахь удаа нь шагнажээ.

Нэгэн зүйл. Дайны дараа алдарт жанжны амьдрал, хувь заяа тийм ч амар тайван байгаагүй. Жуковтой эн зэрэгцэх тийм өндөр алдар хүнд өөр хэнд ч байсангүй. Сталин ч эмээж байсан байж магадгүй. Жуковын хатуу ширүүн зан чанар нь тайван цагт тохироогүй, өөрийн дайснууддаа ашиглагдсан байх ч талтай.Жуков гэж бодоход дэндүү дорд үзсэн мэт албан тушаалуудад томилогдож байсан ч, Сталин амьд сэрүүн байхдаа дахиад дайн гарвал яана гэсэн бодолтойгоор Жуковт шууд халдах боломжийг олгоогүй.

Харин 1955-1957 онд ЗХУ-ын БХЯ-ны сайдаар ажиллаж байжээ. Дайны дараа ч эр зориг, байр суурь шалгасан хүнд хэцүү сорилтын үед чтөр, засаг нь Жуковыг нэг биш удаа хайр найргүй ашиглахад хүрч байв. Сталиныг нас барсны дараа Зөвлөлтийн төр засгийн дээд эрхийг эзлэх өрсөлдөөний үед Аюулаас хамгаалах яамны сайд, нэр нөлөөтэй хүчирхэг Л.П.Берияг баривчлах ажлыг зөвхөн Москвагийн гарнизоны дарга байсан Жуковт даалгахаас өөр аргагүйд хүрцгээж байжээ. 1955 онд Сталинг залгамжлагч Н.С.Хрущевыг нам төрийн дээд удирдлагаас зайлуулах хуйвалдаан гарах үед Намын төв хорооны бүгд хурал дээрзалирхаг, овжин Хрущевыг Жуков цээжээрээ хамгаалж, “Миний тушаалгүйгээр нэг ч танк хөдлөхгүй” гэсэн үг нь хожим өөрт нь гай болж, насныхаа эцэст гэрийн хориондсуусаар 1974 онд өөд болсон ажээ. Энэ аугааих жанжин ямар ч хүнд хэцүү цаг үед эх орон, ард түмэндээ өөрийгөө бүрэн зориулсан, үнэнч шударга хүн байсныг түүх гэрчилнэ.

МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ БАХАРХАН ХҮНДЭТГЭДЭГ ХАЙРТАЙ ЖАНЖИН НЬ

Г.К.Жуков хэдийгээр дэлхийд алдаршсан цэргийн суут жанжин, Оросын ард түмний хамгийн агуу их хүмүүний нэг байсан боловч бүхий л амьдралынхаа туршид Монгол орон, монголчууд, Халх голынхоо тухай хайрлан дурсаж, дайчин нөхдөдөө онцгой хүндэтгэлтэй хандаж, Орос Монголын найрамдалд үнэхээр их хувь нэмрээ оруулсан манай үнэнч их анд нөхөр минь байлаа .

Тэрээр: “Монгол хүний цайлган сэтгэл, ЗХУ-д үнэн сэтгэлээсээ итгэдгийг санахад сэтгэлд сайхан байдаг. Гэр байшин, албангазар, цэргийн анги, хаана ч очсон В.И.Лениний зургийг хамгийн хүндтэй байрандаа тавьж, монгол хүн бүр түүнийг халуун сэтгэлээр хайрлан хүндэтгэдэг юм” гэж дурссантай нь адилаар монголчууд өөрийг нь ч эрхэмлэн хүндэтгэсээр байдаг билээ.

Ялангуяа Жуков жанжны алдар гавьяаг мөнх жүүлэхэд их анхаарч түүний ажил, амьдралынх нь ямар ч үед байнгын холбоотой байж, эргэж тойрч явсан хүн бол Монголын удирдагч Ю.Цэдэнбал дарга байсан юм билээ. Монгол-Зөвлөлтийн ард түмний найрамдлыг бэхжүүлэх, манай орны эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах, зэвсэгт хүчнийг хөгжүүлэх хэрэгт түүний оруулсан гарамгай гавьяаг үнэлж, БНМАУ-ын баатар цол олгож, Сүхбаатарын одонгоор 3 удаа, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор 2 удаа шагнаж, Улаанбаатар хотын хүндэт иргэн болгон, дурсгалын хөшөөг нь босгож, Халх голын дайны дараагаар Жуков эхнэр хүүхэдтэйгээ амьдарч байсан байшинг өргөтгөн засварлаж, музейг нь байгуулжээ. Гэр орныхон нь, охидууд нь Монголд ирж очдог байсан цаг ч бий.

ОХУ-аас төр засгийннь дээд удирдлагууд Монгол оронд ирэх бүртээ Жуков жанжны хөшөөнд заавал цэцэг өргөж хүндэтгэл илэрхийлнэ. Тэр хавьдаа цэргийн баяр, ялалтын баяраар олны хөл тасрахгүй. Олны танил Г.В.Плехановын нэрэмжит ЭЗИС-ийн салбарыг хол, ойроос зорьсон хүмүүс Жуковын хөшөөгөөр баримжаалж ирцгээнэ. Ялалтын баярыг монголчууд оросуудаас дутахааргүй тэмдэглэдэг уламжлалтай. Монголчуудын сэтгэлд ардын дуунаас ялгаагүй шингэсэн “День Победы”-г сонсоход дуулсан, сонссон бүгд нүд дүүрэн мэлмэрцгээнэ.

Жуков жанжныг 1971 онд цус харваж, хэвтэрт орсон үед нь өөрийнх нь хүсэлтээр манай Цэдэнбал дарга үүрэг өгч, Монголоос нэрт бариач, ардын эмч Рагчаагийн Биханз гэдэг буянтныг Москва рууявуулж, гэрт нь эмчилж хөл дээр нь босгосон сонин түүх бий. Биханз гуай зөвхөн Жуковыг илааршуулсан төдийгүй, Зөвлөлтийн удирдлагуудын гэр оронд нь залагдсаар Москвад зунжиж, намартаа л буцаж ирсэн бөгөөд насныхаа эцсийг хүртэл өвдөж зовсон олонд тусалсаар, түүний дотор оросуудыг ч хүлээн авсаар 2014 оны эхээр тэр эгэл биш сонин содон авьяас билэгтэн чимээгүйхэн таалал төгссөн дөө.Би өвгөнөөсЖуков монголчуудын талаар юу ярьж байв гэж их асууна, хариуд нь олигтой юм ярихгүй, зайлуул тийм тангарагтай байсан биз. Ганцхан удаа: Монголчуудад буу зэвсгийг нэг удаа л задалж, угсарч харуулахад шууд тогтоодог ой тогтоолт сайтай байсан гэж хэлсэн шүү гэж билээ. Орос Монголын харилцааны амьд домог болж үлдсэн Биханзын гэр бүл болон Улаан армид бэлэг хүргэж явсан хүмүүсээс ганцаар үлдсэн Дундговийн фронт Цэгмид, 1945 оны намар орос эмчамь насаараа дэнчин тавьж аварсны хүчинд дахин төрсөн Өвгөн бүргэд Соболев мэтийн хуруу дарам хэдхэн содон хүмүүсийг ядаж амьд сэрүүн байхад нь битгий мартаасай билээ.

Жуков жанжныг Монголын ард түмэн үргэлж хайрлаж бахархдаг наад захын жишээ баримт өдий төдий байдаг. Монголчууд хүүхдэдээ Ленин, Сталин гэж нэр өгдөг байснаа бас Жуков гэж нэрлэх болсон. Манай Дундговийн Эрдэнэдалай суманд л гэхэд Жуковын мандаж, бадарч явах үед мэндэлсэн Тогооборын Жуков гэж ахмад багш одоо ч байгаа. Говь талын малчны хүү миний төрсөн гэрийн хойморт байх ойр дотнын олон хүний зурагны хамгийн дээд талд залаатай байсан их жанжин Жуковын жавхаалаг зургийг харж, биширч өссөн болохоороо үргэлж л сонирхож, үзэж харсаар өдийг хүрч явна.

Монголын тусгаар тогтнолыг, Орос Монголын найрамдлыг Жуков шиг олон их хүмүүс дархалсныг мартаж болохгүй.

Г.В.Плехановын нэрэмжит ОЭЗИСийн Улаанбаатар дахь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч, Доктор (Sc.D) Л.ДУГАРЖАВ

Г.В.Плехановын нэрэмжит

ОЭЗИС-ийн профессор С.А.ФИЛИН

Categories
мэдээ цаг-үе

Г.Баянбилэг: Б.Хурцын гомдлоор үүсгэсэн хэргийг зориудаар үлдээж Д.Цогтбаатарыг дахин шүүлээ

-ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН МААНЬ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫГ ИЛТЭД ДОРДУУЛЖ БУЙД ГОМДОЛТОЙ БАЙГАА-

-ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатарын өмгөөлөгч Г.Баянбилэгтэй ярилцлаа.

-Өнгөрсөн тав дахь өдөр Д.Цогтбаатарыгбусдыггүтгэсэн гэх хэргээр шүүж байна гэсэн мэдээлэлзарим сайтад гарсан байсан. Тэр ямар учиртай шүүх хурал болсон юм бэ. Түүнд холбогдох хэргийнхяналтын шатны шүүх хуралөнгөрсөн гуравдугаарсард болчихсон биз дээ?

-Миний үйлчлүүлэгч Д.Цогтбаатарыг хуулийн байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн олон зүйл ангид заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгасан. Хэрэгт шалгагдаж, Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныЦагдан хорих байрандхоригдож байхдаа 2014 онытавдугаар сарын 22-ны өдөр УИХ дахь Тусгай хяналтын дэд хороонд хандаж ЭБШ хуулийн 102 дугаар зүйлд заасан эрхийнхээ дагуу холбогдсон гэх хэргийн талаар бичгээрхүсэлт гаргаж явуулсан юм. Гэтэлэрх бүхий байгууллага албан тушаалтан хариуг албан ёсоор өгөөгүй байхад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэн нэгэн нь зориудааргаргасан байсан. Уг нь энэхүсэлтэд дурдагдсан зүйл нь олон нийтэд гарах ёсгүй, олон нийтэд хандаагүй зүйл бичигдсэн байсан. Тусгай хяналтын дэд хороохүсэлтийг шалгаж зохих хариуг өгөх ёстой байв. Гэвчөнөөдрийг болтол тус хүсэлтийн хариу ирээгүй байгаа. Тэр хүсэлт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараагдсан гэх үндэслэлээр өнгөрсөн тав дахь өдөрДүүргийн эрүүгийн хэргийн I шүүхэд шүүх хуралдаан боллоо.

-Шүүх хуралэнэ сарын 10-ны өдөрболсон гэсэн. Шүүх хурал нээлттэй болсон юм уу. Бусдыг гүтгэсэн гээд байсан. Чухам хэнийг гүтгэсэн юм бэ?

-“Д.Цогтбаатарын Тусгай хяналтын дэд хороонд хандан гаргасан хүсэлтэд дурдагдсан зүйл нь миний нэр төр алдар хүндийг гутаах зорилгоорхудал гүжирдлэгийг олон нийтэд тараасан” хэмээнТагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа Б.Хурц хуулийн байгууллагад хандсан байдаг юм билээ. Энэ дагуу шүүх хурал өнгөрсөн тав дахь өдөрхаалттай болж өнгөрсөн.

-Шүүх хураляагаад хаалттай болсон юм бэ. Эрүүгийн хуулийн 111.2-оор үүссэн хэрэг нээлттэй болох ёстой шүү дээ. Нээлттэй болох ёстой шүүх хурал яагаад хаалттай болов. Эсвэл асуудал нь гомдол гаргасан эрх бүхий албан тушаалтандаа байв уу?

-ЭБШ хуульдтөр байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах болон насанд хүрээгүй этгээдэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хаалттай явуулдаг заалт бий. Бусад бүх шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулахаар заасан байдаг. Хувь хүний нууцад хамаарах асуудал гэж үзэж шүүхээсхуралдааныг хаалттай явуулсан гэж үзэж байна. Гэтэл хаалттай болсон гэх шүүх хуралдаанзаримсайт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн. Тэр мэдээлэл дотроо Д.Цогтбаатарын талаар илтэд ташаа бичсэн байсан. Энэ мэдээлэл нь миний үйлчлүүлэгч Д.Цогтбаатарт сөргөөр нөлөөлөхүйц агуулгатай бичигдсэн байна лээ.

-Тухайлбал, аль сайтад, үйлчлүүлэгчид чиньсөргөөр нөлөөлөх ямар мэдээлэл гаргачихсанюм бэ?

-“INFO”,”Zaluu.com”, “Болод” гэх мэт сайтуудад гарсан байсныг олж харсан. Түүнд “ЭХТА-ийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” буюу Германы иргэн М.Л.Клойбертой холбоотой шалгасан гээд байгаа М.Л.Клойберын хамтран амьдрагч Ё.Гантуяаг залилан мэхэлсэн гэх хэргийг Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн оны наймдугаар сарын 13-ны өдрийн 80 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Гэтэл хэвлэлүүд Д.Цогтбаатарыг Германы иргэнийгзалилсан гэх хэргээр яллуулж, хоригдож буй мэтээр ойлгогдохоор мэдээлсэн байсан. Ингэж бичсэн ньүйлчлүүлэгчийг мааньхолбогдуулан шалгасан хэргийнталаар ямар ч мэдээлэлгүй мөн шүүх хурал нь хаалттай явагдаад байхад дээрх мэдээллийг гаргаад байгаа ньхэн нэгний зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж харагдахаар байна. Хамгийн хачирхалтай нь хаалттай хуралдааны талаарх мэдээлэл тэр өдөртөөхэвлэлээр гараад байгаа нь огт ойлгомжгүй юм.Өмнө нь ч ийм явдал болж байсан. Энэ удаагийн мэдээлэл нь Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байсантөрийн тусгай албан хаагчийн зургийг олонд ил болгож тавьсан нь хачирхалтай. Энэ хүний зураг сошиал ертөнцөд байхгүй. Гэтэл тэр зургийг хэн хаанаас гаргаж ирэв. Тусгай албан хаагчийн анкетны бололтойцээж зургийг ямар зорилгоор хаанаас гаргаж тавьсан нь ойлгомжгүй байгаа. Энэ зураг болзахын нэг сэтгүүлчид олдоод байдаг зураг биш.

-Таны үйлчлүүлэгчид холбогдох Б.Хурцын гомдлоор үүссэн гэххэргийн хоёр дахь удаагийншүүх хуралдаан хэрхэн шийдвэрлэгдэв?

-Анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа миний үйлчлүүлэгчийг бусдыг буюу Б.Хурцыннэр төр алдар хүндийголон нийтийн мэдээллийн хэрэгслээр гутаасанхэмээн үзэж гурван сар баривчлах ял оногдуулсан. Өмгөөлөгчдийн зүгээс үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж буй тул дараагийн шатны шүүхэд хандана.

-Д.Цогтбаатарыг гэмт хэрэг үйлдсэн хэмээнанхан, давах, хяналтын шатны бүх шүүхээр шүүж эцэслэсэн шийдвэрлэсэн. Гэтэл яагаад Б.Хурцтай холбоотой хэрэг дахин гараад ирэв. Тухайн үед хэргийг нэг мөршийдэж болоогүй юм болов уу. Б.Хурц шүүх хурлын дараа гомдол гаргасан юм уу?

-Д.Цогтбаатарыг АТГ-ынМөрдөн шалгах хэлтэстшалгагдаж байх үед Б.Хурцын гомдлоор 2014 оны долдугаар сарын 22-ны өдөрЭрүүгийн хуулийн тусгай ангийн111 дүгээр 111.2 дахь хэсэгт зааснаарэрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн юм байна лээ. Үүнийг Д.Цогтбаатар болон өмгөөлөгчийн зүгээс 2014 оныарванхоёрдугаар сардмөрдөн байцаагч сэжигтнээртооцох тогтоол танилцуулах үед л мэдсэн. Уг нь энэ хэргүүдийг нэгтгэн шалгаж, нэг мөр шүүхээр шийдвэрлүүлэхболомж цаг хугацааны хувьд байсан. Тийм байталдээрх хэргийг тусад нь авч үлдэж миний үйлчлүүлэгч Д.Цогтбаатарын эрх зүйн байдлыг илтэд дордуулж буйд гомдолтой байгаа.

-Д.Цогтбаатарыг буруутган шалгаж эхэлсэнөмнөх хэргүүд ч гэсэнБ.Хурцын гомдлоор үүссэн гэгддэг биз дээ?

-Д.Цогтбаатарт хуулийн байгууллагаас нийтдээЭрүүгийн хуулийн тусгай ангид заасан есөнзүйл ангиарэрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байдаг. Саяны Б.Хурцыг гүтгэсэн гэх хэрэг ороод шүү. Үүнээс Германы иргэний хамтран амьдрагч Ё.Гантуяагзалилсан, төрийн нууц задруулсан гэх Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйлд заасан хэргүүд ньБ.Хурцын мэдүүлэгт үндэслэж үүссэн байдаг. Мөн саяынэрүүгийн хуулийн 111.2-т заасан хэрэг нь бас Б.Хурцын гомдлоор үүссэн. Б.Хурцыг гүтгэсэн гэх хэргийг өмнөх шүүхээр шийдвэрлэсэн хэрэгт нэгтгэн шалгах ёстой. Энэ талаар ЭБШ хуульд тодорхой зохицуулсанбайдаг. Тухайлбал, тус хуулийн 124.3 дахь хэсэгт зааснаархэргийг байцаан шийтгэх ажиллагааны аль ч үед нэгтгэж болох бөгөөдэнэ тухаймөрдөн байцаагч, прокурор шүүх, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан байдаг. Гэтэл мөрдөн байцаагч, прокурор, шүүх ньхуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэлгүй өмгөөлөгчөөс гаргасан хүсэлт гомдлыг ойшоолгүй байсаар Д.Цогтбаатарын эрх зүйн байдлыг илтэддордуулж шүүх хурлыг тус тусад нь хийж, хоёр удаа ял шийтгэгдсэн болголоо.

-Үйлчлүүлэгчийн таньэрх зүйн байдлыг дордуулж байна гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Тийм ээ, үйлчүүлэгчийн маань холбогдсон хэргүүд нь цаг хугацааны хувьдойролцоо үүссэн бөгөөд тус тусдаа шалгагдаж байхад хуулиар нэгтгэн шалгах зохицуулалт байсаар байтал хэргийг шалгасан мөрдөн байцаагч, хянаж буй прокурор нь хэргүүдийг нэгтгэж шалгаж хянаж шийдвэрлүүлэхгүйбайсаар ийм байдалд хүргэлээ. Энэ тухайхүсэлт гомдлуудыг тухай бүрт ньмөрдөх, хянах байгууллагуудад нь Д.Цогтбаатар болон өмгөөлөгч бидний зүгээс удаа дараа гаргаж байсан боловчхүлээж аваагүй. Тус тусад нь хэргийг шийдвэрлэснээрүйлчлүүлэгчийнэрх зүйн байдал нь илтэд дордсон. Өөрөөрхэлбэл 111.2 дахь хэсэгт заасан хэргийг өмнөх хэрэгт нь нэгтгэлгүйгээр зориуд үлдээж, дараа нь тэр хэргийг тусад ньшийдвэрлэж ял оногдуулж буй нь Д.Цогтбаатарыгдавтан гэмт хэрэг үйлдсэн мэтээр харагдуулжбайна.

-Тэгвэл сүүлийн шүүхийн шийдвэрээр оногдуулсан ялыгөмнөх шүүхийн оногдуулсан ял дээр нэмж байгаа гэсэн үг үү?

-Д.Цогтбаатарыг олон хэрэгт холбогдуулан шалгаж байсан чпрокурор шүүхийн шатанд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, тогтоогдоогүй гэсэн үндэслэлээрхэрэгсэхгүй болж зөвхөнЭрүүгийн хуулийн 87 дугаар зүйл анги буюу төрийн нууц задруулсан гэх хэрэгт шүүхээставан жилийнхорих ял оногдуулсан юм.Өмнөх шүүхийн шийдвэрээр оногдуулсан таван жилийнхорих ялд нь сүүлийнгурван сар баривчлах ялыг багтааж эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч ял шийтгэлийн байдлаараахоёр дахь удаагаа шүүхээр шийдвэрлүүлж ял авсан болчихоод байна.Энэ нь үйлчлүүлэгчид маань хор хохиролтой шийдвэр гарсан гэсэн үг.

-Д.Цогтбаатарыг өмнө ньтөрийн нууц задруулсан гэж шүүхээс үзсэн. Гэвч Д.Цогтбаатар өс хонзон, зохиомол хэргийн золиос болсон гэж яригддаг. Энэ талаар олон ч хүн ярьсан байдаг. Үүнийг өмгөөлөгчийнх нь хувьд юу гэж үзэж байна вэ?

-Анхны шүүх хурал 2014 оныаравдугаар сарын 23-24 өдөр Цагдан хорих 461 дүгээр ангид хаалттай явагдаж Д.Цогтбаатарыгтөрийн нууц задруулсан гэмтбуруутай гэжшүүхээс үзэж таван жилийн хорих ял оногдуулсан. Төрийн нууц гээд байгаазүйл нь угтаа”Төрийн албан тушаалтнуудын нэрийг барьж бусдыг залилсан” гэх утга бүхий гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл буюу иргэний өргөдөл л байсан. Энэнь төрийн нууц биш болох нь цаг хугацааны явцад тодорхой болно гэдэгтөмгөөлөгчийнзүгээс найддаг.Д.Цогтбаатарыг өмгөөлөх явцад хавтаст хэрэгт авагдсан материалтай танилцаж үзэхэд миний бие төрийн нууц задруулсан гэхямар ч баримт олж хараагүй.

-Д.Цогтбаатарын хэргийг шалгаж байх үед ар гэрийнхнийг ньмөрдөж мөшгисөн гэх мэдээлэл гарч байсан. Мөнэнэ дарамтаас болжэхнэр нь улс төрийн орогнол хүсэх тухай ч бодож байсан гэхмэдээлэлбайдаг. Энэхэр бодитой мэдээлэл вэ?

-Д.Цогтбаатарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байх үед өөрийг нь мөрдөж мөшгисөн талаар миний үйлчлүүлэгчийн эхнэр Ч.Мандах надад ярьж байсан. Энэ талаар холбогдох газарт нь шалгуулах гэж хандсан. Ийм асуудал гарч байсан нь үнэн. Энэ тэндээс утсаар дарамтлах, сүрдүүлэх тохиолдол ч гарсан.

Эхнэр ньэнэ байдлаас болоод Д.Цогтбаатарт “Чи улс төрийн хоригдол болж байна. Тийм учраас улс төрийн орогнол хүсээч.Гэр бүлээрээ тайван амьдармаар байна гэж хэлсэн гэсэн.Үйлчлүүлэгч маань “Би Монголын төрд, тусгай албанд шударга үнэнчээр зүтгэжөдий хүрсэн. Надад хийсэн хэрэг байхгүй. Холбогдуулан шалгаж буй зохиомол хэргүүдийн үнэн мөн нь олдоно оо.Хэрэг хийгээгүй учир цагаадна” гэж ярьдаг. Иймдулс төрийн орогнол хүсэх шаардлагагүй.Эх орондоо ажиллаж амьдарна гэж ярьдаг.

-Та Д.Цогтбаатар гэдэг хүнийг хэр мэдэх вэ. Хувь хүнийхээ хувьд ямар хүн вэ. Гэр бүлийнхэн нь ямархуубайдалтай байгаа вэ. Одоо дарамт шахалт ирдэг болов уу?

-Д.Цогтбаатарыг анх хэрэгт шалгагдах үеэс түүнд хууль зүйн туслалцаа үзүүлэх болсноор таньдаг болсон. Хувь хүнийхээ хувьд төлөвшсөн, аливаа зүйлд нухацтай хүлээцтэй ханддаг хүн юм билээ. Д.Цогтбаатар нь Тагнуулын ерөнхий газарт олон жил ажиллаж, Сөрөх тагнуулын газрын даргын албыг хашиж ирсэн хүн.Миний бодлоор жинхэнэ тусгай албаныхүн гэж Д.Цогтбаатар гуай шиг л хүнийг хэлэх болов уу гэж бодогдсон. Гэр бүлийнх нь хүний хувьдсайн мэдэхгүй. Д.Цогтбаатарт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа учраас мэдээж түүний гэр бүлийн хүнтэйнь холбоотой байгаа. Одоогоор эхнэрт нь ямар нэгэн байдлаар дарамт шахалт ирээгүй гэж ойлгож байгаа. Харин нөхөр нь зохиомол хэргээр хоригдож, эрх нь зөрчигдөж эрүүл мэндээрээ хохирч байгааг хараад мэдээж сэтгэл зүйн хувьд дарамттай байдаг нь ойлгомжтой.Гэвчхүүхдүүдээ асрахынзэрэгцээхорих ангид хоригдож буй нөхрөө эргэж очиж санаа тавьж байгаа нь Монгол эмэгтэй хүнээс гарах тэсвэр хатуужил гээч нь тэр байх гэж бодогддог.

Д.МАРГАД

Categories
мэдээ цаг-үе

Д.Ганбат: Гадаа гэр барьж байгаад албан тушаалд очдог, УИХ-ын гишүүн болдог буруу жишиг тогтчихлоо

УИХ-ын гишүүн Д.Ган­бат­тай ярилцлаа.

-Хаврын чуулганаас олон асуудлыг шийдэх байх гэсэн хүлээлт их байна. Гэтэл чуулганы эхний өдрөөс л эдийн засаг сэргэхэд нэмэр болно гэж байсан Таван толгойн асуудал гацаанд ороод эхэлчих шиг боллоо. Та юу гэж бодож байна вэ?

-Миний хувьд ч ялгаагүй ард түмэнтэйгээ адилхан ажил хэрэгч чуулган болоосой гэсэн хүлээлттэй байгаа. Оюу толгой, Таван толгойн томоохон төслүүдээ урагшлуулах шаардлагатай. Би ч гэлтгүй манай гишүүд ч гэсэн ийм бодолтой байх шиг байна. Хоёр том төслөө хөдөлгөе гээд хуулиас гадуур явж болохгүй. Хамгийн гол нь хуулийн хүрээнд асуудлуудаа шийдээд явах нь зөв. Монгол Улс хуультай гэдгээ мартаж болохгүй. Засгийн газар хариуцлагатай байж Таван толгойг Оюу толгой шиг болгочихгүйн тулд хичээх ёстой. Оюу толгой өмнө хөдлөөгүй биш хөдөлсөн. Өнөөдөр харин өгөөж нь ямар байгаа билээ гэдэг дээр ард түмэн дүгнэлтээ хийж байгаа байх. Таван толгой ч гэсэн таг зогсчихоогүй явж л байна. Гэхдээ шаардлагын хэмжээнд хүрч байна уу гэвэл үгүй. УИХ-ын дарга хуулийнхаа хүрээнд асуудлыг тавьсан болов уу. Монголын ард түмэн Таван толгой ордоос 1072 хувьцаа эзэмшиж байгаа. Таван толгойн нэг толгойг нь хувийн компани ашиглаж байгаа бол дөрвөн толгой нь улсын мэдэлд байгаа гэж ойлгож байна. Нөгөө талаас Хятадын төрийн өмчийн оролцоотой компаниуд явж байгаа. Таван толгойн асуудлыг хурдан хэлэлцээд хөдөлгөх ёстой гэсэн байр суурьтай явна даа, би. Засгийн газар нь бид хариуцлагаа хүлээгээд явж чадна гэж байгаа бол өөр хэрэг.

-Ерөнхий сайд, УИХ-ын даргын мэдэгдлийг хараад байхад УИХ Засгийн газрынхаа эсрэг зогсчихов уу гэлтэй харагдсан. Шийдлийн Засгийн газрын үр дүнг та хэрхэн харж байгаа вэ. Хүсээд байсан Ардын намтайгаа хамтарчихсан шүү дээ?

-Шийдлийн Засгийн газар байгуулна гээд намууд хамтарч эхлэхэд л би ард түмний амьдрал ахуй, валютын ханш, инфляцийн түвшингээр ажил хэмжигдэнэ үү гэхээс дүр эсгэснээр үр дүн харагдахгүй гэдгийг хэлж байсан. Энэ байр суурин дээрээ ч байгаа. АН, МАН аль аль нь ийм ийм юм хийнэ. Ингэчихвэл сайхан болно гээд оруулж ирсэн. Тэрийг нь баталчихсан шүү дээ. Дахин хэлье. Засгийн газрын үр дүн иргэдийн амьдралаар л хэмжигдэнэ. Та нар гараад хар. Засгийн газар байгуулагдаад 100 хоног болчихсон байна. Шаардлагын хэмжээнд хүрэхгүй байнаа.

-Энэ хаврын улс төр бол Засгийн газрыг огцруулах, МАН даргаа солих гээд нэлээдгүй зүйл дээр бор шувуу нисч байна…

-Хэд хоноод Засгийн газраа огцруулдаг нь тийм ч зөв зүйл биш. Анх Засгийн газар байгуулагдаж эхлэхэд нь л огцруулна гэж ярьдаг хүмүүс байдаг шүү дээ. Одоо ч гэсэн тэд л ярьж байгаа биз.

Хариуцсан ажлаа хариуцлагатай хийхийг нь харах л хэрэгтэй. Хамтарснаас өөр боломжит дараагийн хувилбар байна уу. Би бол одоохондоо зөв хувилбарыг олж харахгүй л байна.

-Өнгөрөгч долоо хоногт АН 25 жилийнхээ ойг тэмдэглэлээ. Фракцгүй ардчилсан намтай болж байгаагаа намын дарга нь мэдэгдсэн. Танайх шиг ил байдаг нам фракцгүй болно гэдэгт эргэлзэж байна. Ил байсан фракц далд хэлбэрт ороод бүр л хэцүүдэх юм биш үү?

-Намын даргын хэлсэн үгийг албан тушаал, хөрөнгө мөнгөний тал дээр фракцалж хандахаа больё гэдгээ АН-ын 25 жилийн ойн баярын хурал дээрээ хэлсэн гэж бодож байна. Намын даргыг үг хэлж байхад залуучууд орж ирээд лоозон бариад, орилоод байсныг зөв зүйтэй зүйл гэж харахгүй байгаа. Тэр бол баярын хурал байсан. Аав, ээжийнхээ 80, 90 насны ойн баяр дээр ирчихээд отгон хүү нь янз бүрийн юм яриад байвал ямар харагдах вэ. Би л хувьдаа гадны хатгаасаар тийм зүйл хийсэн болов уу гэж бодсон. Яагаад заавал баярын хурал дээр гэж. ҮЗХ, намын хурал дээр ч юм уу хэлж болох байсан. Өмнө нь ч гэсэн яагаад тавьж болоогүй юм. Энэ бүхэн манай намд нээлттэй. Заавал баярын хурал дээр нь тэгээд л байж байдаг. Ардчилсан намыг муухай болгож харагдуулах гэсэн юм уу. Хараад байхад аль ч намд нам дагаж гүйдэг залуучууд бий. Үүнийг нь буруу гэж байгаа юм биш. Гэхдээ зөв зүйл дээр, ажил хэрэгч байдлаар хандах ёстой. Хамгийн гол нь өөрийгөө нээж харуулах ёстой байсан. Даргын цүнх барьж гүйж байгаад албан тушаалд очих, мөнгөтэй болох гэсэн сонирхолтой болжээ.

-Хаа сайгүй л тийм байна…

-Аль болох зовлон туулалгүй лифтээр өгсчих гээд байх юм. Гудамжинд явж байсан нэг нөхөр хэн нэг хүний хамаатан байж таараад нэг л өдөр том албан тушаалд очиж, том машин унадаг болсонд иргэд дургүйцэж байна. Хүн гэдэг чинь эхлээд сурч боловсроод улс орондоо юм хийж бүтээх ёстой. Ардчиллын 25 жилийн хугацаанд амар хялбараар амьдрах гэсэн, рекет шантаажаар зовлонгүй амьдрах гэсэн хүмүүс их болсон байна. Дургүй байна гэх нэрээр гадаа гэр барьж байгаад албан тушаалд очдог, УИХ-ын гишүүн болдог буруу жишиг тогтчихлоо. Үнэхээр сурч боловсорсон залуус нь харагдахгүй хэрнээ амар хялбараар амьдарчихъя гэсэн хүмүүсийг өөхшүүлдэг нам ч байж болохгүй. Ер нь бол мэдлэг чадвартай залуучууд нь тэгж явахгүй л дээ.

-АН үнэхээр фракцгүй явж чадах юм уу?

-Тэрийг нь сайн мэдэхгүй байна. Намын даргын хэлсэн үг бодлогын шинж чанартай байсан гэж ойлгосон. Улс эх орон, ард түмэн, намд хэрэгтэй зүйлийг ярьсан. Өмнө нь нам, улсын ажил тусдаа байсан бол одоо тийм биш байхаа больж байна гэдэг утгаар хэлсэн байх. Фракц бүр алга болчихгүй байх. Харин одоо бол хэрээс хэтэрчихээд байна гэдгийг хэлсэн. Цаг хугацаа харуулах байлгүй.

-УИХ-аар Казиногийн тухай хуулийг хэлэлцэж байгаа. Гишүүд байгуулах цаг болсон, болоогүй гэдэг дээр маргаж байна. Таны хувийн байр суурийг сонирхъё?

-Казиногийн тухай хуулийг хэлэлцэж байхад зарим гишүүд соёлт хүн төрөлхтөнд байх ёстой ч гэх шиг юм ярьж байна лээ. Тэгж болохгүй ээ. Гэхдээ казиног дагаад муу муухай бүхэн хадны мангаа мэт ороод ирнэ гэж ч бодохгүй байна. Казино олон оронд байдаг. Өөрийнхөө олсон жаахан хуримтлал, төр түмний мөнгөөр гадагшаа явж тоглоод алддаг явдал байсан. Таван жилийн өмнөхөөсөө манай нийгэм өөр болсон. БНСУ-д гэхэд ард түмний хүүхдүүд очиж ажиллаж амьдарч байна. Тэглээ гэхэд тэр улсад казино алга л байна. Зарим гишүүдийн зүгээс дэргэдээ байгаа бэлэн хоолыг халбагадаад идэж чадахгүй байна гэсэн. Энэ нь юу гэж байна вэ гэхээр тэрбум гаруй хүн амтай БНХАУ-ын мөнгөтэй хүмүүс байна. Улсад нь тоглох эрхийг нь хаачихсан тул тэр хоолноос халбагад гэж байгаа юм. ОХУ гэхэд алс дөрвөн газрааказино байгуулж хөгжүүлнэ гэж байна. Казиногийн буруу зүйлийг нь засч залруулаад оруулаад ирж яагаад болохгүй гэж. Байгуулсны дараа улсын төсөвт нэмэртэй ч юм бил үү. Заавал хоёрыг байгуулна гэж байхаар эхлээд нэгийг байгуулаад үзэж болно. Төрийн 34 хувийн оролцоотой байж ч болох юм. 34 хувьдаа хяналтаа тавиад гадны иргэд нь ирээд тоглог л дээ. Монгол иргэдэд ч гэсэн хязгаар тавиад оруулж болно. Тэртэй тэргүй манайхан гадагшаа яваад тоглож байна.

-Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намуудын тухай хууль хаврын чуулганаар батлагдана. Хуулиудын тал дээр та ямар бодолтой байгаа вэ?

-Мажоритар, пропорциональ системийн аль алинд нь авах юм бий. Энэ хоёр системээр сонгуулиа явуулж ирсэн нь ололт амжилттай байсан. Үүнийгээ бид алдаж болохгүй. Ардчиллын 25 жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага нь бидний үнэт зүйлсийн нэг байх нь гарцаагүй. Энэ бүхнээсээ ухралгүй, намууд өмчтэй байх уу, үгүй юу гэх мэтээр жил бүр ийм олон сонгууль хийгээд байх нь зөв юм уу гэдгээ шийдээд явах нь зөв. Ер нь сонгуулийн нэг дор нь явуулаад хэдэн жилдээ сонгууль гэж улс төрждөггүй баймаар байна. Хаврын чуулганаар боломжийн хууль гаргачихвал сайн л байгаа юм. Хэрэв баталж чадахгүй бол намрын чуулган руу орлоо гэхэд намчирхал, улс төржилт нь дэвэргээд хаячих нь лдаа.

Өнөөдөр ардчиллыг сонгосон манай ард түмэн ардчилал гэдэг бол алдаагаа засдаг боломж гэдгийг харах ёстой. Хэрэв алдаагаа засч чадахгүй байгаа бол ардчилсан засагтай газар амьдарч байна гэж хэлэхэд хэцүү. Ардчилсан нам ч гэсэн алдаагаа засаад явж чадвал жинхэнэ ардчилсан нам л гэж хэлнэ. Бид ардчилсан оронд амьдарч чадаж байгаа бол амьдрал ахуй өдрөөс өдөрт дээшлээд явах ёстой л доо.

-Та чуулганы завсарлагаанаар Баянхонгор аймагт ажиллаж байна гэсэн. Иргэдийн бухимдал хэр байна вэ. Юу захиж байсан бэ?

-Баянхонгор аймагтаа очиж ажиллаж байхад өнтэй өвөл болж урин хавар ирж байна гээд малчид нуруу тэнэгэр байна. Сүүлд орсон цас бусад аймгуудад хүндхэн нөхцөл байдал бий болгосон ч манай аймагт шар тос боллоо. Малчид бол амьдрал хүндэрлээ, тартагтаа тулчихлаа гэсэн зүйлийг ярихгүй байна лээ. Харин аймгийн болон сумын төвийнхөн валютын ханшийн савлагаа, инфляцийн өсөлт амьдралд нь нөлөөлж байгаа нь мэдрэгдлээ. Өнөө жил ноолуурын үнэ тийм ч боломжийн биш байна. Өмнө нь 20 мянган төгрөг бариад гарахад тор дүүрээд ирдэг байсан бол одоо тал тортой орж ирж байх жишээтэй. Яаралтай эдийн засгийн арга хэмжээ авах ёстой гэдгийг захиж байсан.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Д.Цэнд: Монголын төр Тува руу хулгайлагдсан малынхаа араас хөөцөлддөг атлаа хүнээ нэхэхгүй байна

ОХУ-ын нутагт монгол бүсгүйг машинтай нь шатаасан хэрэг өнгөрсөн долдугаар сард гарсан. Энэ талаар манай сонин өнгөрсөн наймдугаар сард Тува, Хакасын нутгаар явж сурвалжлага хүргэж байсан билээ. Хэргийн талаар нэхэн сануулахад хохирогч Ц.Оюунгэрэл өнгөрсөн долдугаар сарын 7-нд бараа авахаар Хакасын нийслэл Абакан руу яваад сураггүй болсон. Ганцаараа наймаа хийхээр 20 орчим сая төгрөгтэй, шинэ “Toyota-Crown” автомашинтай явсан түүнийг цагдаа нар эрэн сурвалжилж байсан ч сураг гаргаагүй. Харин эргүүлийн цагдаа нар Ак-Довурак хотоос 20 км орчим яваад төв замаас 300 метрийн зайд шатсан машин байхыг олсон нь монгол бүсгүйнх болж таарсан юм. ОХУ-ын хуулийн байгууллагаас монгол эмэгтэйг Тувагийн нутаг дэвсгэр Ак-Довурак хотын ойролцоо хөнөөсөн гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ. Энэ хэргийн холбогдогчийг өнөөг хүртэл олоогүй бөгөөд Кызылд Монголыг төлөөлж суугаа Ерөнхий консул талийгаачийн ар гэрийнхэнд “Хэргийн мөрдөн шалгалт ерөнхийдөө хад мөргөсөн” гэж ярьжээ. Талийгаачийн ар гэрийнхэн нь Гадаад хэргийн яам, Улсын ерөнхий прокурорт хандсан ч өнөөг хүртэл хариу өгөөгүй аж.

ОХУ-д бусдын гарт амиа алдсан Ц.Оюунгэрэлийн ээж Д.Цэнд манай сонинд хандаж ярилцлага өглөө.

-Хэрэг гараад багагүй хугацаа өнгөрлөө. ОХУ-аас ямар сураг чимээ байхгүй юу?

-Охин минь гэрээсээ гараад есөн сар гаруй хугацаа өнгөрч байна. Машиныг нь шатсан байхыг оллоо, дотор нь эмэгтэй хүн байсан ул мөр байна гэж биднийг долдугаар сард дуудаж байцаасан. Гэхдээ “Яг танай охин мөн эсэхийг хэлэх боломжгүй. Генийн шинжилгээ хийж байж тогтооно” гээд надаас шинжилгээ авсан. Генийн шинжилгээний хариу гарлаа гэсэн албан бичиг арванхоёрдугаар сарын 13-нд ирсэн. Тэр хүртэл муу охиноо амьд гэдэг итгэл алдраагүй. Оросууд барьцаалчихсан байгаасай л гэж залбирч байлаа. Гэтэл шинжилгээгээр машинд байсан эмэгтэй хүнээс үлдсэн яс миний охиных гэдэг нь тодорхой болсон. Тэр албан бичгийг хүлээж аваад хамт явалцаад өгөөч гэж аймгийн прокурор, ЗДТГ-ынханд хандсан ч хөдлөөгүй. Кызылд байгаа Монголын консулд хандахад “Ак-Довурак хот хүртэл явах машинд бензин хийх төсөв байхгүй” гээд бас хөдөлж өгөөгүй. Талийгаачийн аав бид хоёулаа тэтгэврийн хөгшчүүл. Арга ядаад хотоос талийгаачийн хоёр дүүг дуудаад дөрвүүлээ машин хөлслөөд Ак-Довурак хот руу явсан. Очиход талийгаачаас үлдсэн эд зүйл шарил хадгалах байранд байгаа гэж хэлсэн.

-Машинаас хэдхэн төмөр үлдсэн байсан. Тэгэхээр талийгаачийнх гэх зүйл бараг үлдээгүй болов уу?

-Шарил хадгалах байрны нэг буланд тариурын жижиг хайрцагт ясны хэлтэрхий хийгээд тавьчихсан байсан. Монгол хүмүүс хойно Кызылээс нэг лам, талийгаачийн найз хоёрыг авчраад ном уншуулаад, тэндээ хайрцаг хийлгээд үлдсэн зүйлийг нь хийж авчирсан. Нутагтаа ирээд охиноо хүн ёсоор нутаглууллаа.

-Та бүхнийг очиход Ак-Довуракийн цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авсан уу?

-Анх очиход асууж байцааснаа дахиж лавлаж асуусан. Охин минь наадмын өмнө бараа авахаар ганцаараа явлаа гээд гэрээсээ гарсан шүү дээ. Тэр тухай нь ярьсан. Гэрээсээ явахдаа ямар хүмүүстэй утсаар ярьсан бүх жагсаалтыг нь гаргаж өгсөн. Хил дээр нэг сүлжээ барьдаг. Тэгээд л Монголын үүрэн холбооны сүлжээ барихаа больчихдог. Хандгайтын дэлгүүрээс орос дугаар авах гэтэл гадаадын хүн гээд өгөөгүй юм билээ. Цайны газарт хоол идсэн бичлэг байгаа гэсэн. Бас Хандгайтаас 50 литр бензин авсан нь бичлэгт үлдсэн гэнэ. Тэндээс яваад л сураггүй болсон юм билээ. Мөрдөн байцаагчийн ярьж байгаагаар машиных нь хоёр номер машин дотроос нь олдсон гэсэн. Тэгэхээр шатахаасаа өмнө амийг нь хороосон уу, эсвэл барьцаалсан уу. Бензинийг нь дуусгатал яваад хонхорт очоод шатахуун хийж шатаасан гэж үзэж байгаа юм билээ. Сая биднийг очиход хэргийн газрын зураг үзүүлсэн.

-Хандгайтаас хамт цааш явсан гэх нэг эмэгтэйг сэжигтнээр байцааж байгаа гэж мэдээлсэн. Тэр юу болсон бэ?

-Тэр тухай асуусан. Тэр эмэгтэй хэрэг гарахаас өмнө Увс аймагт ирсэн юм билээ. Тиймээс Тувагаас дөрвөн мөрдөн байцаагч Увс аймагт ирсэн. Тэр эмэгтэй “Буудлын цонхоор харахад гэр хороолол харагдаж байсан” гэж мэдүүлсэн гэсэн. Аймгийн цагдаа нар бүх буудлаар явж шалгахад тэр эмэгтэй “Хяргас нуур” гэдэг буудалд хоёр хонох захиалга өгсөн нь тодорхой болсон. Гэхдээ нэг хоноод явсан гэсэн. Буцахдаа талийгаачаас 21 минутын зөрүүтэй хилээр гарсан юм билээ. Тэгэхээр тэр эмэгтэйг Увсаас талийгаачтай хамт явсан, хил гараад мөн дайгдсан гэж сэжиглэн шалгасан байх. Бид ч тэгж таамаглаж байгаа.

-Тэр эмэгтэй Увсад ямар хүмүүстэй очсон юм бол. Талийгаачийг таньдаг юм болов уу?

-Талийгаачийг танихгүй гэж мэдүүлсэн гэсэн. Тувачууд хэзээ ч ганц, нэгээрээ Увсад очдоггүй. Хоёр, гурвуулаа эсвэл Увсад байгаа монгол түншийндээ очдог. Гэтэл тэр эмэгтэй хэнтэй уулзах гэж Увсад ямар зорилгоор очсоноо хэлэхгүй байна гэж мөрдөн байцаагч нь тайлбарласан. Талийгаач явахаасаа өмнө Увсын С гэдэг бүсгүйтэй уулзаж, гэртээ удаан суусан юм билээ. Тэр эмэгтэй тува найзыгаа дайж явуулсан гэдэг хардлага бас байгаа.

-С гэдэг эмэгтэйг байцаасан юм болов уу?

-С-ээс байцаалт авсан, бас бүх ах дүү нартай нь уулзсан. Тэр хоёр холбоогүй нь тогтоогдсон гэж мөрдөн байцаагч хэлсэн.

-Хамт явсан эмэгтэй нь талийгаачаас хэзээ салсан юм бол?

-Ак-Добурак хотоос наана буудал дээр буусан гэсэн. Тэр эмэгтэйгээс салаад 20 км яваад машиныг нь шатаасан байсан. Миний таамаглаж байгаагаар тэр тува эмэгтэй талийгаачийг мөнгөтэй яваа талаар бусдад утсаар мэдээлсэн болов уу. Түүнээс миний охиныг монгол гэж барагтай хүн танихгүй. Орос хэлээр маш сайн ярьдаг. Бас шар царайтай. Гэмт хэрэгтнүүд хяналтын камергүй газар анаж байгаад машиныг нь шатаасан болов уу.

-Талийгаачийг мөнгөтэй явааг тэр эмэгтэй мэдсэн гэж үү?

-Увсад байдаг С гэдэг эмэгтэй сайн мэдэж байсан. Явахынхаа өмнө намайг дуудаад “С-тэй явах гэсэн явахгүй гэнэ. Завдсанаараа би жижиг машинаараа 7-нд яваад хоёр хоноод ирье. Та энэ 300 мянган рублийг дүү рүү явуулаарай” гэж өгсөн. Дүү рүүгээ явуулсан мөнгөнөөсөө гадна 400 шахам мянган рубльтай явсан. Ер нь манай охин түүнээс их мөнгөтэй явдаг байсан.

-Олон жил ганцаараа наймаа хийж явдаг байсан уу?

-Нөхөртэйгээ хамт гурил зөөдөг. Байнга хоёулаа явдаг байсан. Нөхөр нь талийгаач болсноос хойш хоёр, гурван жил ганцаараа явсан. Тувагийн хилээр гараад Сэлэнгээр ирдэг. Сэлэнгээр яваад шууд Тувагийн хилээр ирдэг. Замаа маш сайн мэддэг байсан.

-Талийгаачийн цогцсыг авахаар очиход мөрдөн байцаагч хэрэг илрэх шинжтэй гэж байна уу?

-Тагнуулын алба, эрэн сурвалжлах алба, цагдаагийн байгууллага гэсэн гурван тусдаа групп тус тусдаа хавтаст хэрэг нээгээд ажиллаж байна. Хэргийн 70-80 хувь нь илэрч байгаа гэсэн. Гэтэл тэрнээс хойш сураг байдаггүй. Утсаар мэдээлэл өгөхгүй гэдэг. Консулаараа дамжуулаад мэдээлэл авах гэхээр Ерөнхий консул “Сураггүй байна” гэдгээс өөрийг хэлдэггүй. Уг нь мөрдөн байцаагч нь Кызылд байгаа шүү дээ. Нэг дор байгаа хүмүүс тодорхой хэмжээнд мэдээлэл солилцох боломжтой. Тэгээд ч тэнд байгаа консул Монгол Улсын төрийг төлөөлж, иргэдээ хамгаалах үүрэг хүлээсэн байх учиртай. Гэтэл хүнийхээ төлөө ерөөсөө ажиллахгүй юм. Тувагийн хилээр хулгайлагдсан малын араас олон арга хэмжээ зохион байгуулдаг. Гэтэл хүнийхээ араас хөөцөлдөхгүй байгаад гомдолтой байна.

-Ерөнхий консул та бүхэнд хэзээ “Хэрэг хад мөргөчихлөө” гэж хэлсэн юм бэ?

-Цагаан сарын дараа манай хөгшинтэй ирж уулзаад ингэж хэлсэн гэсэн. “Таг чиг. Хад мөргөчихлөө” гэж ярьсан. Талийгаачийн машин шатсан байхыг олсны дараа л Ерөнхий консул байцаагчтай нь нэг удаа уулзсан. Түүнээс хойш ерөөсөө хөөцөлдөөгүй. Хариу ирэхгүй байна л гэж бидэнд хэлдэг.

-Хууль зүйн сайдыг Ерөнхий прокурор байхад та очиж уулзаж, учир явдлыг ярьсан гэсэн. Ямар хариу өгсөн бэ?

-Наймдугаар сард уулзах хүсэлт тавиад өрөөнд нь ороход “Өдрийн сониноос л ийм хэрэг болсныг мэдлээ. Прокурор томилж өгнө” гэсэн. Аймагт очиход прокурор “Ерөнхий прокурор үүрэг өгсөн. Гэхдээ бид хил гарвал сөрөг тагнуул гэж хардагддаг учраас Тувад очих боломжгүй” гэсэн. Дараа Гадаад хэргийн яамны Консулын газрын даргад бичгээр хүсэлт өгсөн. Сарын дотор хариу өгөх үүрэгтэй гэсэн ч өнөөг хүртэл хариу алга. Хариугаа нэхээд очихоор “Цаанаас албан бичиг ирээгүй. Ирэхээр нь та нарт хариу өгнө. Өөр арга байхгүй. Та нар хувь шугамаар дараа дараачийн арга хэмжээгээ авбал ав” гэдэг. ОХУ-ын хуулийн байгууллага хэргийн мөрдөн байцаалт ямар шатанд байгааг Гадаад хэргийн яаманд өгчихөж болдоггүй юм болов уу гэж бодох юм. Ингээд л бид мухардчихаад байна.

-Одоо яах билээ. Хувь шугамаар ямар арга хэмжээ авна гэж?

-Ирэх долоо хоногт хэлмэрч аваад Тува, Ак-Добурак явж мөрдөн байцаагчтай дахин уулзах хүсэлт гаргая. Хэрэг гарсан газруудаар дахин явж ирээд Ерөнхийлөгчид хандъя гэж бодож байна. Хүний газар охиноо алдаад хэдэн ясны хэлтэрхийтэй л үлдлээ. Хүний амь хөнөөсөн тэр этгээд шийтгэл хүлээх хэрэгтэй биз дээ. Монгол хүний үнэ цэн хаана байна вэ. Тэтгэврийн хоёр хөгшин аргаа барахдаа сонинд хандах юм. Өөр хүлээж авах газар, байгууллага ч гэж алга. Хүнийхээ хойноос хөөцөлдөөч гэж Монголын төрөөс хүсмээр байна. Охин минь айлын том нь. Доороо таван дүүтэй. 1986 оноос наймаачдад хэлмэрч хийж орос явж байгаад зах зээл эхлэнгүүт наймаа хийсэн. 20 гаруй жил наймаа хийж Увс аймагт дэлгүүр, зочид буудал гээд хоёр гурван объект ажиллуулдаг. Хоёр хөгшний, дүү нарынхаа амьдралыг авч явж байсан хүн. Ганц охинтой. Түүнийгээ Бээжинд сургадаг байсан. Охиных нь сургалтын төлбөрийг төлж дийлэхгүйд хүрээд Засгийн газрын тэтгэлэг авах шалгалт өгүүллээ. Банкны 260 гаруй сая төгрөгийн зээл үлдсэн. Хөгшин минь хөгжлийн бэрхшээлтэй. Нэг дүү нь цус харвахад талийгаач Солонгост эмчлүүлж байсан. Тэр дүү нь одоо ч хэвтэрт байна. Гэх мэт зовлон яриад байвал их байна.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Я.Баатар: Токиогийн олимпийн наадамд дугуйн төрлөөр оролцсон дөрвөн тамирчны нэг нь би

1964 оны Токиогийн олимпийн дугуйн төрөлд эх орноо төлөөлөн оролцсон Я.Баатартай уулзлаа. Түүнийг спорт сонирхогчид дугуйн Баатар гэхээр андахгүй юм билээ.

Та 1964 оны Токиогийн олимпод эх орноо төлөөлөн оролцож байсан. Тухайн үед олимпийн наадамд оролцох эрхээ хэрхэн авч байв?

-1958 онд манай улсын дугуйчдын шигшээ баг анх байгуулагдаж байлаа. Шигшээ багийнхан маань гадаад, дотоодын дугуйчдыг урьж авчран хамтарсан бэлтгэл хийдэг байсан. Харин олимпийн наадмын өмнө улсын шилдэгт тооцогдох 20 дугуйчныг цуглуулсан юм. Тэндээсээ бэлтгэл сургуулилтын явцад хэд хэдэн шалгаруулалт хийгээд 15 хүн үлдээсэн. Энэ хүмүүс маань 1960 оноос хойш байнгын бэлтгэл хийдэг байлаа. Бүр өвлийн улиралд ч бэлтгэл хийнэ. Тухайн үед би оюутан байв. Нэг хавар орос дасгалжуулагч багш урьж авчраад “Манай тамирчдыг олимпод ороход бэлдэж өгөөч” гэсэн юм билээ. Орос багш маань бидэнтэй гурван сарын турш ажиллан арван тавуулаа байсан биднийг дөрөв болтол нь цөөлсөн. Үлдсэн дөрвөн тамирчин ойр ойрхон уралдах, сорилт хийх, хол замд, ууланд уралдах гэх зэргээр бэлтгэл сургуулилтаа хийдэг байлаа. Би ч яахав дотроо олимпийн наадамд явна гэж тэгтлээ боддоггүй байсан. Харин нэг өдөр орос багш маань энэ хүүхдийг олимпод явуулна гэсэн дээ.

Одоогийнхтой адил олон улсын уралдаан тэмцээнээс олимпийн эрх авдаггүй байсан юм уу?

-Тамирчин хүний тухайд эрхээ авч байгаа нь л энэ. Харин улсаас “Манай улсын дөрвөн тамирчин олимпийн наадмын дугуйн төрөлд оролцоно” гэсэн утгатай мэдүүлэг явуулчихдаг байсан. Тухайн үед олимпийн наадамд ямархуу амжилттай оролцож байгаагаар нь тэр улсын хөгжлийг тодорхойлдог байсан байх.

Таны хувьд олимпийн наадмын дугуйн төрөлд эх орноо төлөөлөн оролцсон анхны тамирчин болж байжээ дээ?

-Тийм болж таарч байгаа. Гэхдээ би ганцаараа оролцоогүй юм шүү дээ. Л.Эрхэмжамц, Л.Буудай, Ч.Саманд бид дөрөв нэг баг болон оролцож байлаа. Одоо бид дөрвөөс хоёр нь бурхны оронд оджээ.

Дугуйн төрлөөр анх удаа олимпийн наадамд оролцоно гэхээр их баяртай байсан байх. Бэлтгэл сургуулилтаа яаж хийдэг байв?

-Орос багштайгаа шаргуу бэлтгэл хийсэн дээ. Тэрэлж, Нүхт, Баянчандмань гэхчлэн газруудад бэлтгэлээ хийдэг. Өдөрт дор хаяж 100 гаруй км-ийн зайд бэлтгэл хийдэг байсан. Шулуун зам, бартаат зам, ууланд гэхчлэн янз бүрээр л бэлддэг байлаа.

Өвөлдөө яаж бэлддэг байсан бэ. Биеий хүчний бэлтгэл хийх үү?

-Биеийн хүчний бэлтгэл их хийдэг байсан. Хүндийн өргөлтөөр хичээллэнэ. Хөлбөмбөг тоглоно. Өвөлдөө цанаар гулгаж, зааланд сагсан бөмбөг тоглуулдаг байсан. Гол бэлтгэл нь дугуй, цана, штанг өргөх байлаа.

Орос багш тань ямархуу хүн байв?

-Манай багш энхтайвны төлөөх олон улсын уралдаанд түрүүлж байсан хүн. ЗХУ-ын гавьяат тамирчин цолтой хүн байлаа. Гурван сар бэлтгэл хийгээд наймдугаар сарын сүүлээр Токиог зорьсон санагдаж байна.

Тэр үеийн нийгэм одоогийнхоос шал өөр байсан. Олимпод оролцохоор явж байгаа тамирчдадаа юу захидаг байв?

-Биднийг явахын өмнө яриа хийж байсан. Гадаадад очоод соёлтой байна шүү, гадаад хүмүүстэй яаж харьцах вэ, улсаа хэрхэн сурталчлах вэ гэдгийг зааж өгнө. Соёлтой байгаарай гэдгийг наад захын жишээ нь гудманд шүлсээ хаяхгүй байх, хоол ундаа зөв боловсон идэх гээд олон зүйл зааж өгсөн.

Очиход ямархуу орчин угтав. Уулга алдан гайхмаар зүйл их л байсан байх даа?

-Эх орноосоо явахдаа гадаад улсад очоод их хэцүү байх нь дээ л гэж бодож байсан. Хөрөнгөтөн улс гэж сурталчилдаг байсан. Хүүхэд байсан юм болохоор хөрөнгөтөн улс гэж ямар байдаг юм бол гээд л бодно. Харин очсон хойноо биширч байлаа. Маш өндөр хөгжилтэй, хүмүүсийн харилцаа, эдэлж хэрэглэж байгаа зүйл нь их өөр байсан. Биднийг очсоны дараа нэхмэлийн үйлдвэр үзүүлсэн. Түүхий эд байхаас нь авахуулаад эцсийн бүтээгдэхүүн болгох хүртэл бүхий л шат дамжлагатай нь танилцуулсан. Ер нь л их өндөр хөгжилтэй, сайхан улс юм гэж бодогдож байлаа. Зам, барилга, машин техник, орчны цэвэр цэмцгэр байдал нь хачин гоё.

Тамирчдыг тусгай байранд оруулсан уу. Токиогийн төвд байдаг “Олимпик центр” тэр үед баригдсан байх даа?

-Тэгсэн байх. Тухайн үед тамирчдад зориулан тусгай хотхон барьж байсан юм билээ. Гэхдээ бид нар олимпик центрт байгаагүй.

Та дугуйн ямар төрөлд уралдсан юм бэ?

-Холын зайд буюу засмал замын уралдаанд оролцсон. Багийн төрөл л дөө. Гараан дээр дөрвүүлээ зогсож байгаад хагас цагийн зайтай гарч байсан. Нийт 33 баг оролцсоноос манай баг 23 дугаарт орсон.

Ганцаарчилсан төрөлд уралдсан уу?

-Багийн тэмцээний дараа ганцаарчилсан төрөл нь болсон юм. Ганцаарчилсан төрөлд 193 тамирчин уралдахад би 43 дугаар байрт орж ирсэн. Нөгөө гурав маань 85, 103-т орж байсан санагдаж байна.

Олимпийн наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд оролцсон уу. Монголын багийн тугчаар хэн явж байв?

-Нээлт, хаалтын арга хэмжээнд оролцолгүй яахав. Яг л одоогийн олимптой адил улс улсын шигшээ баг жагсаад, тугаа бариад орж ирж байлаа. Монгол Улсын төрийн далбааг хөнгөн атлетикийн тамирчин Найдан мандуулан оролцсон. Тэр жилийн олимпод манайхаас хөнгөн атлетик, бөх, дугуй гэсэн төрлүүдээр тамирчдаа сойсон.

Уралдааны замд гарчихсан явахад юу бодогдож байсан бол?

-Миний хувьд анх удаагаа олон улсын тэмцээнд оролцож байгаа нь тэр. Дотооддоо дөрөв таван жил уралдчихсан байсан. Манайд болдог тэмцээнд 60 гаруй тамирчин л уралддаг байлаа шүү дээ. Түүнтэй л адил байх болов уу ухааны юм бодож байлаа. Тэгсэн тэр олон тамирчин нэгэн зэрэг уралдахаар толгой нь хаана яваа юм, сүүл нь хаана байгааг ялгахаа больчихдог юм байна лээ. Тэгэхээр нь ямар ч байсан урагшаа л тэмүүлж уралдах ёстой юм байна гэж ойлгоод зүтгэж гарсан. Анх удаагаа тийм олон тамирчинтай нэгэн зэрэг уралдаж байсан болохоор их л гоё санагдаж байлаа. Уралдааны дараа “Ер нь бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд байвал амжилттай сайн уралдаж болох юм байна” гэсэн бодол төрсөн.

Буцаад нутагтаа ирэхэд яаж хүлээж авсан бэ?

-Үнэхээр мундаг хүлээж авсан шүү. Биеийн тамирын хороо, Засгийн газрын төлөөлөгчид угтсан. Багшийн их сургууль дээр баярын хурал хийгээд л. Харин би спортын мастерын болзлыг хэд хэдэн удаа давуулан биелүүлж байхад зэргийг минь өгөөгүй. Харин олимпоос ирсний дараа спортын мастерын үнэмлэхийг минь өгсөн.

Та олимпийн наадмаас өөр олон улсын тэмцээнд оролцож байв уу?

-Энхтайвны төлөөх олон улсын тэмцээнд оролцсон. Герман, Чех, Польшийн нутгаар дамжин уралддаг байлаа. Олимпийн наадмын дараа жил буюу 1965 онд болсон болохоор бэлтгэл ч сайтай байсан. 14 хоног үргэлжилдэг уралдаанд оролцож байхдаа Чехийн нутагт ганцаараа барианд орох гэж зугтааж явсаар барианаас 10 гаруйхан км-ийн наана толгойн группт баригдаж байлаа. Хэрэв тэр үед ганцаараа зүтгээд байх биш бусад хүмүүстэй групп болж уралдсан бол нэлээн сайн амжилт гаргах байсан биз. Тэр уралдааны дараа надад олон улсын хэмжээний мастер цол өгөх байлгүй гэж бодож байсан ч сая л нэг юм 2014 онд авлаа даа. Би 1970 онд өөрөө уралдахаа больсноос хойш “Алдар” нийгэмлэгт дасгалжуулагчаар ажилласан. Шавь нар маань 1990 онд Азийн наадмаас хүрэл, мөнгөн медаль авсан. Харин тэтгэвэрт гарснаасаа хойш “Атилла” багт дасгалжуулагчаар ажиллаж байна.

Шавь нараас тань амжилттай уралдаж байгаа тамирчин байгаа биз дээ?

-Мягмарсүрэн, Наранхүү гээд хоёр тамирчин байгаа. Их сайн уралдаж байгаа. Хоёулаа олон улсын хэмжээний мастер цолтой. Энэ жил Азийн аваргад оролцуулна гэж бодож байгаа. Бас 2016 оны олимпийн наадам ч ойрхон байна даа.

С.АЛТАН

Categories
мэдээ цаг-үе

Б. Дөлгөөн: Төслийг улс төржүүлэх тусам ард түмэнд ирэх ашиг нь багасна

Хятадын эдийн зас­гийн төлөв байдал, Таван­толгой төслийн явцын талаар Хятад судлаач, эдийн засагч Б. Дөлгөөнтэй ярилцлаа.

Та Хятадын зах зээлийг судалдаг эдийн засагчийн хувьд Тавантолгой мега төслийн үйл явцын тухайд ямар дүгнэлтүүд хийж байна вэ?

-Хятадын эдийн засаг 2014 оны байдлаар 10.4 их наяд долларын хэмжээтэй болсон. Монголын эдийн засгаас нэг мянга дахин том гэсэн үг. Хүмүүс Монголын эдийн засаг Хятадаас хамааралтай гэдэг хэдий ч үнэндээ бол ерөөсөө Хятадын хойд мужууд болон Өвөрмонголын хэдэн үйлдвэрүүдээс л Монголын эдийн засаг хамаардаг. Монголын экспортын 60-70 хувийг сүүлийн гурван жилд нүүрс, зэс, төмөр гурав эзэлж байгаа. Дээр нь нефть нэмэгдээд энэ 4 бүтээгдэхүүн дандаа Өвөрмонгол руу гарч байгаа. Эдгээр үйлдвэрүүдээс шууд хамааралтай байгаа өнөө үед нүүрсний үнийг боломжийнтүвшинд байгаа дээр нь бид өөрсдийнхөө зах зээлийг хурдан эзлэх ёстой юм.

Хэрвээ 2010 онд өргөн нарийн нь хамаагүй бид төмөр замаа тавьчихсан байсан бол өнөөдөр ингэж сандрах шаардлагагүй байсан. Одоо Австралийн нүүрстэй өрсөлдөхөд улам хэцүү болж байна. Энэ нь тээвэрлэлтийн зардалтай шууд холбоотой.

2000 онд дэлхийн хэмжээнд нийт 3.8 тэрбум тонн нүүрс хэрэглэж байхад Хятад улс 1.5 тэрбум тонныг нь хэрэглэж байсан. Зөвхөн Хятадын нүүрсний хэрэглээ гэхэд дэлхийн бусад бүх улсууд нийлээд хэрэглэж байгаа нүүрсний хэрэглээтэй бараг тэнцүү болсон. Тиймээс бид хэрвээ нүүрсээ гаргана гэвэл урагшаа л гаргах гол сонголт байна. Цаашдаа Япон, Солонгос руу гаргах хувилбаруудыг авч үзэх хэрэгтэй.

Нүүрсний үнэ сайнгүй байгаа өнөө үед яарах хэрэг байна уу гэж зарим хүн үздэг?

-Хятадын эдийн засаг 2020 он гэхэд нүүрснийхээ хэрэглээг дахиад бууруулж эхэлнэ.

Тэд цөмийн цахилгаан станцын хэрэглээгээ нэмж, мөн сэргээгдэх эрчим хүч ­рүү их орж байна. Одоо дэлхийд хэрэглэж байгаа нарны сэргээгдэх эрчим хүч­ний панелийн 60 хувийг Хятад дангаараа үйлдвэрлэж байгаа. Үүнээс харахад хятадууд өөрсдийнхөө эрчим хүчний эх үүсвэрийн төрлийг олшруулж байна гэсэн үг. Тиймээс бид тэднүүрсний хэрэглээгээ танахаас өмнө зах зээлд нь хурдан байрших хэрэгтэй.Бидэнтэй мэдээж Орос, Австрали өрсөлдөнө, магадгүй зарим Латин Аме­рикийн орнууд Хятад руу нүүрсээ экспортлох сонирхолтой байгаа. Эдгээр оронтой өрсөлдөхийн тулд Монголын нүүрсийг өрсөлдөх чадвартай буюу өртөгийг нь хамгийн хямд байдлаар санал бол­гох хэрэгтэй болно.

Тавантолгой ордын хө­рөнгө оруулалт болонгэрээний үйл явц өнөөдөр олны анхаарлын төвд байна. Тэр хэмжээгээр шийдвэр гаргагчдын зүгээсзарим анхааруулга, асуулга тавьж байна. Энэ хэт их анхаарал, хардалт, улстөржилт гэ­рээг удаашруулахад нө­лөөлөх вий гэсэн бол­гоомж­лол бас бий. Энэ талаарх таны бодол?

-Уг нь нэг сайн гэрээ хийсэн бол цаашдаа байнга ухаж төнхөөд байх шаардлагагүй. Байгуулах гэрээг Монгол ул­сын стратегийн ач холбог­долтой том хэмжээний орд гэдэг утгаар маш нухацтай ярилцах нь зөв. Гэхдээ сайд нар, улс төрчид бол хуульчид биш шүү дээ. Ул суурьтай, үндэслэл сайтай шийдэхгүй байж дундуур нь улс төржөөд, аль нэг нам бүлэглэлийн ашиг сонирхол орж ирээд байвал уг гэрээний явц удааширна. Энэ нь Монгол улсад маш их хохиролтой.

Миний хувьд бол энэ асууд­лыг бүү улс төржүүлээсэй гэж хүсэж байна. Тавантолгой, Оюутолгой бол бидний амьд­ралд ихээхэн нөлөө үзүүлэх төслүүд юм. Эдгээр төслийг улс төржүүлэх тусам эргээд энгийн ард түмэнд ирэх ашиг өгөөж нь багасна гэсэн үг.

УИХ, Засгийн Газраас энэ гэрээний ажлын хэсгийнхэнд ерөнхий хүрээ, хязгаарыг нь гаргаж өгсөн байх. Тэр хүрээ, хязгаарт нь багтаж гэрээ хэлэлцээрүүдийг хийх ёстой. Түүнээс биш яг энэ нөхцөлийг оруулах ёстой гэж аль нэг улс төрч хэлэх ёсгүй.Хүн болгоны хүслийн жагсаалтыг сонсох, оруулах албагүй. Харин Монгол улсадийм ашигтай байх ёстой, ийм хүрээнд ажиллах ёстой шүү гээд эрхийг нь өг. Хуулийнх нь гэрээ хэлцэл дээр мэргэжлийн хүмүүс суугаад эцсийн дүнг нь Засгийн газарт танилцуулах ёстой.

Тавантолгой төслийн эдийн засгийн үржүүлэгч нөлөөллийн тухай ярьдаг. Энэ тухайд олон нийтэд ойлгомжтой тайлбар хэлж өгөх үү?

-Үржүүлэгч гэдэг бол гаднаас орж ирж байгаа нэг доллар цаашаа хэр үржих вэ гэдэг утгатай. Энгийн үгээр тайлбарлавал 10 сая төгрөг гаднаас орж ирээд 2 саяар нь хүмүүсийг цалин­жуулаад, 3 саяар нь тэр хүмүүсийг нэг жилийн хугацаанд хооллодог ч юмуу эргээддотоодоосоо бүх бүтээгдэхүүнээ аваад ирэхээр энэ үржүүлэгччинь нэмэгдэнэ гэсэн үг. Яагаад гэвэл тэнд ажиллаж байгаа монгол хүн авсан цалингаараа гэр бүлээ тэжээнэ, хүүхдийнхээ цэцэрлэгийн мөнгийг төлнө. Тэнд хоолны үйлчилгээ үзүүлж бай­гаа Монгол компаниуд ногоо, махаатариаланчид, малчдаас худалдаж авна.Товчхондоо эдийн засагт хэр ашигтайгаар явж байна вэ гэдгийг үржүүлэгч гэж нэр­лээд байгаа юм. Жи­шээ нь, Оюутолгойн 6 тэр­бум долларын ихэнхи нь дандаа хүнд даацын машин механизм болчихсон. Гэтэл Монголчууд тийм машин ме­ха­низм байтугай суудлын тэргээ ч Японоос худалдан авч дийлэхгүй талдаа.Тэ­гэхээр орж ирсэн энэ мөнгө эргээд гараад явчихаж байна гэсэн үг.Тиймээс аль болох монгол ажилчдыг түлхүү ажил­луулж, монгол бараа бүтээгдэхүүнийг илүү ашиглах юм бол үржүүлэгчийн хувь нь илүү өндөр байх хандлагатай. Энержи ресурс компанийн хувьд сайн туршлагууд бай­даг юм билээ. Дан монгол инженерүүд цахилгаан станц барьж, монгол компани авто зам тавьсан байна. Гэрээндээ л энэ харьцааг маш сайн тусгаж өгвөлүржүүлэх нөлөө­лөл эерэг гарах бүрэн боломжтой.

Ингэхэд бид өөрсдөө Тавантолгойг дэлхийд хо­вор нөөцтэй, том орд гэж ярьж байгаа боловч манай нөөцийг Хятадын тал ямар байдлаар сонирхож, энэ хамтын ажиллагаанд хэрхэн хандаж байгаа вэ?

-Манай Тавантолгойн тог­тоогдсон нөөц нь 6 тэрбум гаруй тонн. Гэхдээ Хятадын хэрэглээтэй харьцуулахад тийм ч том биш. Яагаад гэвэл Хятад өөрөө нүүрсний асар их нөөцтэй. Өөрсдийнхөө хэрэглээний ихэнхи хувийг дандаа дотоодоосоо ханга­даг. Цаашдаа байгаль орчны бохирдолтой холбоотойгоор нүүрсний хэрэглээгээ ба­гас­гах бодлого барих нь то­дор­хой байгаа. 2020 он гэхэд нүүрснийхээ хэ­рэг­лээг бууруулна гээд төлөв­лөчихсөн. Тиймээс бид яарах хэрэгтэй. Яарах яарахдааАвстраличуудтай, Оросуудтайөрсөл­дөх болчихоод байна.Саяхан Хятад, Орос хоёр 400 тэрбум ам.долларын том гэрээ байгуулсан. Энэ бол эрчим хүчнийхээ эх үүс­вэрийг нүүрснээс газ руу бүр цаашлаад нефть рүү шил­жүүлж байгаа томоохон алхам юм. Дамжуулах хоолойнууд нь 2020 он гэхэд баригдчихна. Тэр болтол жилд 30 тэрбум доллартай дүйх хэмжээний байгалийн хий авна гээд тоо­цоолчихсон, нүүрсний хэрэг­лээг 2020 оноосбагасгана гэдгээ зарлачихсан.Тэгэхээр энэ боломжийг бид даруй ашиглахаас өөр гарц алга даа.

Г.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Багануур, Налайхыг үйлдвэрлэлийн хотууд болгоно

Багануур, Налайх дүүргийг нийслэлийн дагуул хот болгохоор шийдвэрлэсэн. Эдийн засаг, дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлж, хүн амын хэт төвлөрөл, хотын хангамж, үйлчилгээ аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор ийнхүү дагуул хотуудыг байгуулахаар болжээ.

Аливаа нэг дүүргийг дагуул хотын хэмжээнд хөгжүүлэхэд бүхий л талаас нь харж, судалдаг. Мэргэжилтнүүдийн зүгээс Багануур, Налайх дүүргийг бие даан өөрсдөө хөгжөөд явчих хэмжээний нөөц бололцоо, ирээдүйтэй. Яваандаа хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулаад зогсохгүй улсын төсөвт ихээхэн хэмжээний орлого хуримтлуулах боломжтой гэж үзэж байгаа юм. Гэхдээ ойрын гучаад жилийн хугацаанд дээрх хоёр хот эхлээд хөл дээрээ бат зогсоод, хүн амын тоо нь өсч, үйлдвэрлэл үйлчилгээгээ нэмэгдүүлэх нь эн тэргүүнийх нь ажил.

Багануур дүүрэг нүүрсний уурхай, эрчим хүч, нүүрс боловсруулах, нано технологи, барилгын материал, хөнгөн хүнсний үйлдвэр, эрүүл мэнд, тээвэр ложистикийн төв болж, 2030 он гэхэд 60 мянга орчим хүн амтай хот болон хөгжих юм байна. Харин Налайхыг өрхийн аж ахуй, тээвэр ложистик, бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шинэ технологи нутагшуулах парк бүхий хот болгон хөгжүүлнэ гэж тооцоолжээ.

Багануур дүүрэг нийслэлээс зүүн урагш 135 км-ийн зайд Хэрлэн голын сав газарт оршдог. 62 мянган га нутаг дэвсгэртэй бөгөөд Хэрлэн гол тус дүүргийн нутаг дэвсгэрээр 14 км урсдаг. Багануур дүүрэг одоогоор 7900 гаруй өрхтэй, 28 мянга орчим хүн амтай. Хүн амын 65 хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг.

Нанобио технологийн туршилт, сургалт, судалгаа, үйлдвэрийн цогцолбор, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, нүүрс баяжуулах үйлдвэр, гумины бордооны үйлдвэр, барилгын материалын үйлдвэр, нүүрс шингэрүүлэх төсөл, аялал жуулчлал, байгалийн нөхөн сэргээлт гэсэн цогц үйлдвэрлэлтэй технологийн паркийг Багануурт байгуулах юм. Ингэснээр эдийн засгийн хувьд биеэ даасан, ажилгүйдэл ядуурлыг бүрэн арилгасан, байгаль орчинд сөрөг нөлөө багатай, орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилагдсан хүнд, хөнгөн үйлдвэрийн хот болон хөгжинө гэж үзэж байгаа юм. Түүнчлэн тус дүүрэгт их, дээд сургуулиудын оюутны хотхоныг байршуулахаар болоод буй. Хэрэв Оюутны хотхоныг баривал 20 жилийн дараа Багануурын хүн ам 200 мянгад хүрнэ гэсэн судалгааг хийжээ. Налайх дүүрэг нийслэлээс 36 км-ийн зайтай. 68.7 мянган га нутагтай бөгөөд 32 мянга гаруй хүн амтай юм байна. Тус дүүрэг 120000, 45000 квт-ийн хос шугамаар Улаанбаатартай холбогдсон, эрчим хүчний хэрэглээг 10 дахин нэмэгдүүлэх чадалтай өртөөтэй юм байна. Мөн дулааны одоогийн хэрэглээг гурав дахин нэмэгдүүлэхэд хангах дулааны станцтай гэдгээрээ давуу. Түүнчлэн уул уурхай, шилний үйлдвэр, эрчим хүч, авто, оёдлын мэргэшсэн инженер техникийн ажилтан, ажилчдын ажиллах хүчний нөөцтэй. Зүүн аймгууд болон нийслэлийг холбосон уулзвар газар тул хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хүлээн авч боловсруулах үйлдвэр, малын зах байгуулах боломжтой гэж мэргэжилтнүүд тооцдог. Алт, цагаан тугалга, болор, нүүрс, шохой, элс хайрга зэрэг байгалийн баялагтай. Хэрэв тус дүүрэгт аж үйлдвэрийн парк байгуулагдвал 40 гаруй жижиг, дунд үйлдвэр эхний ээлжинд ашиглалтад орох юм байна. Хан Хэнтий, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн бололцоо бий. Энэ мэтээр Налайх, Багануур дүүргийн авууштай талуудыг дурдвал их байна. Ер нь энэ талаар ам дуугарч байгаа хүмүүсийн яриагаар дээрх дүүргүүдийг дагуул хот болгосноор алдах ямар ч зүйл байхгүй гэнэ. Дагуул хотынхон өөрсдөө хөгжлөө бий болгож, татвараа хотдоо л төвлөрүүлнэ. Төсвөө өөрсдөө захиран зарцуулна. Үүнийгээ дагаад хот өөрийн гэсэн эрх мэдэлтэй болох юм. Хоёр дагуул хот бий болсноор Улаанбаатар хотын нуруун дээрх дарамт 20-25 хувиар буурна гэж үзэж байгаа аж. Баруун аймгуудаас шилжин суурьшигчид Улаанбаатарыг биш дагуул хотод очих суурьших бөгөөд үүнийг дагаад шинэ суурьшлын бүсүүд байгуулагдана гэж төлөвлөж байгаа юм байна.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Монгол эрчим хүчний гол экспортлогч байх боломжтой гэв

“Coal Mongolia-2015” чуулга уулзалт өчигдөр өндөрлөлөө. SS convention center-т бол­сон чуулга уулзалтын сүүлийн өдрийн хуралдаан “Эрчим хүч ба хийн зах зээл-Монголд боломж бий юу?”, “Үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлж, өртөг хэмнэх боломж техник технологийг дэвшил” гэсэн сэдвүүдээр өрнөсөн юм.

ТАВАН ТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦ 2019 ОНД АШИГЛАЛТАД ОРНО

Эхний хэсгийн анхаарал татахаар илтгэгч нь “Таван толгой цахилгаан станц төсөл”-ийн нэгжийн захирал Б.Түвшин байлаа. Засгийн газар 450 МВт-ын цахилгаан станцыг Таван толгойн ордыг түшиглэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт барих шийдвэр гаргаад байгаа юм. Дэлхийн эрчим хүчний зах зээлийн анхааралд Монгол Улсыг оруулах боломжтой гэгдэж буй энэ төслийн та­лаарх сүүлийн үеийн мэдээллийг тэрээр өгсөн.

“Таван толгой цахилгаан станц төсөл”-ийн нэгжийн захирал 2016 оны хавраас станцын барилгын ажил эхэлнэ гэсэн өөдрөг мэдээ дуулгалаа. Хөрөнгө оруулагчдаа энэ онд багтааж шалгаруулах гэнэ. Өнөөдрийн байдлаар олон улсад нэр хүндтэй дөрвөн компани шалгараад байгаа аж. Японы“Марубени”, “Кансай электрик повер”, Солонгосын “Daewoo” зэрэг компани шалгарчээ. “GDF SUEZ” нь Францын үндэстэн дамнасан цахилгаан үйлдвэрлэх, түгээх, байгалийн хий, сэргээгдэх эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг цахилгаан хэрэгслийн компани юм.

Энэ компани нь Gaz de France болон Suez нэгдсэнээр 2008 оны долдугаар сарын 22-нд байгуулагджээ. Үндсэн хувьцаа эзэмшигчид нь Францын Засгийн газар, Groupe Bruxelles lambert SA, GDF Suez аж. Парис, Брюссель хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй GDF Suez-ийнзах зээлийн хөрөнгө нь энэ сарын эхний байдлаар 49.508.7 сая ам.доллараар үнэлэгджээ. GDF Suez дэлхий даяар 152 мянга гаруй ажилтантай юм байна. POSCO-гийн хувьд Солонгосын анхны болон хамгийн том бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч гэдгээрээ дэлхийд танигдсан компани. Сөүл хотын эрчим хүчний 16.5 хувийг нийлүүлдэг POSCO групп дэлхийн дөрөв дэх томган үйлдвэрлэгч гэдгийг уншигчид андахгүй. Японы“Кансай электрик повер” ч дэлхийд гэж яригдах компани.Япон улсын хоёр дахь том цахилгаан станц бөгөөд Kansai-ийн бүс нутгийг хамардаг. Токиогийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй. Зах зээлийн хөрөнгөнь 8.915.48 ам доллар гэгддэг. Moody’s-ийн зээлжих зэрэглэл нь A3.

Төслийн зүгээс санал ирүүлсэн хөрөнгө оруулагчдад даалгавраа өгчихөж. Таван толгойн цахилгаан станцын нийт санхүүжилт нь нэг тэрбум ам.доллар гэж Б.Түвшин сонирхууллаа. Төслийн санхүүжилтээр Таван толгойн цахилгаан станцын хөрөнгө оруулалтыг босгох юм байна.Барилга угсралтынхаа үед 2000 хүнийг ажлын байраар хангах төсөөлөл гарчээ. Станц хэвийн ажиллаж эхлэх хугацаанд 200 хүн тогтмол ажлын байраар хангагдах нь.

Таван толгойн үндсэн худалдан авагч нь Оюу толгой. Таван толгойгоос цахилгаан худалдан авна гэсэн амлалтыг нь цахилгаан станцын төслийнхөн “Рио”-гоос авчихаад байгаа. Хөрөнгө оруулалт босгох хамгийн том давуу тал нь энэ гэж Б.Түвшин онцолсон. Цахилгаан станцын ТЭЗҮ-ийг 2013 онд батлуулжээ. Тавантолгой цахилгаан станц болон цахилгаан түгээх шугамын Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг ч 2013 онд батлуулсан юм байна.Тавантолгой цахилгаан станцыг Оюутолгойтой холбосон 220кВ цахилгаан дамжуулах шугамын ТЭЗҮ -ийг2013 оны арваннэгдүгээр сард боловсруулж дуусгажээ. Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг нь “МотМакдоналд” компани гүйцэтгэж байгаа аж. ТЭЗҮ-ийгнь “Ворлей Парсонс” хийсэн гэнэ. Шалгарсан хөрөнгө оруулагч ньэцэслэн батлуулах юм байна. Ирэх онд Таван толгой станцын санхүүжилтийг босгож, газар шороо, барилгын ажлыг эхлүүлэх төлөвлөгөө байгаа аж. Таван толгойн станцын ашиглалтад орох хугацааг 2019 он гэж төлөвлөжээ. Б.Түвшин Таван толгойн цахилгаан станц төслийн ач холбогдлыг “Монгол улсын цахилгаан эрчим хүчний салбарт дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагч орж ирж үйл ажиллагаагаа явуулах болно. Гадаадын хөрөнгө оруулалт татах чиглэлдМонголын нэр хүнд өснө. Оюу толгой, Таван толгой гэх мэт том төслүүд найдвартай цахилгаан хангамжтай болно. Цахилгаан станцад жилд 1,5 сая тонн эрчим хүчний нүүрс хэрэглэхээс гадна эрчим хүч экспортлох эхлэл тавигдана” гэж онцолсон.

АРВАН ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ОРЖ ИРЭХ ТООЦОО ГАРЧЭЭ

Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар энэ өдөр “Монголын бизнес эрхлэх орчны үнэлэмж ба гадаадын хөрөнгө оруулалт” сэдэвтэй илтгэл тавьсан юм. Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар хөрөнгө оруулалтын таатай орчноор Монгол Улс 189 орноос 72 дугаарт жагссан гэж тэрээр сонирхууллаа. Төрийн байгууллагууд хуулийг өөр өөрөөр уншиж тайлбарладаг нь ийм хойгуур орох болсон голлох шалтгааны нэг гэнэ. Нөгөө талаас бизнес эрхлэгчдийн гэрээгээ мөрддөггүй байдал ч нөлөөлдөг гэж тэрээр ярив. Дашрамд сонирхуулахад энэ жил ТЭЗҮ нь хийгдсэн, гадагш танилцуулж хөрөнгө оруулалт татах боломжтойзуу орчим төсөл байгаа гэнэ. С.Жавхланбаатар нэг таатай мэдээ дуулгалаа. Ирэх дөрвөн жилийн хугацаанд арав орчим тэрбум ам.доллар Монголд орж ирэх боломж бүрджээ.

Д.ЗОРИГТ: ЗҮҮН ХОЙД АЗИЙН ОРНУУДАД ЭРЧИМ ХҮЧ ЭКСПОРТОЛНО

Энэ өдөр Эрчим хүчний сайд Д.Зоригт “Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд-Экспортын боломж ба сорилт” сэдвээр илтгэл тавьсан юм. Манай улс цахилгаан эрчим хүчнийхээ бараг 80 хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэнийг нь гаднаас авчээ. Усан цахилгаан станц, нар, салхины станцын үйлдвэрлэл эрчим хүчний нийт хэрэглээний гурав орчим хувийг эзэлсэн байна. Амгалангийн дулааны станц ирэх есдүгээр сард ашиглалтад орно гэсэн мэдээг сайд дуулгалаа. Шийдлийн Засгийн газраас эрчим хүчний салбарын том бүтээн байгуулалтын асуудлыг энэ онд багтан шийдвэрлэснийг мөн чуулганд оролцогсдод дуулгасан. Багануурын нүүрсний уурхайг түшиглэсэн 700 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцын концессийн гэрээний хэлцлийг зохион байгуулж, гэрээг барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгожээ. Мөн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Эгийн голын усан цахилгаан станцын төслийг санхүүжүүлэхээр болсон байна. Д.Зоригт сайд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт Ховдын гол дээр усан цахилгаан станц барьж ашиглалтад оруулахаар шийдвэрлэснийг мөн “Coal Mongolia”-гийн зочдод дуулгалаа. Бүс нутгуудын хувьд баруун бүсийн, Дор­нодын, Багануурын, Шивээ-Овоогийн цахилгаан станцууд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдана гэсэн мэдээг ч чуулганд оролцогчид анхааран сонслоо.

Д.Зоригт сайд “Дэлхийн эрчим хүчний балансын 2030 он хүртэлх таамгаас харахад Дэлхийн эрчим хүчний балансын дөрөвний нэг нь Зүүн хойд Азид төвлөрөх тооцоо байна. Монголд нүүрс­ний 15 сав газрын хүрээнд хамрагдах 300 гаруй орд илрэл бий. Энэ оны байдлаар 173.3 тонн нүүрсний нөөц байна. Нарийвчилсан хайгуулаар 23.5 тэрбум тонн нөөц батлагдсан. Эрчим хүчний нүүрсний асар их нөөцтэй манай орны хувьд нүүрсний томоохон ордуудаа түшиглэн цахилгаан станц барьж, эхний ээлжинд Хятад болон Зүүн хойд Азийн орнуудад эрчим хүч экспортлох бүрэн боломжтой. Яамнаас Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн 4800 МВт-ын цахилгаан станц барьж, эрчим хүч экспортлох төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэж илтгэлдээ онцолсон юм.

Ц.БААСАНСҮРЭН