Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүд цэц мэргэнээ булаалдаж байна

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сурын тэмцээн үргэлжилж байна.

Даваа гаригт  урианхай сурын харваагаар баяр наамдын салхийг хагалсан бол өчигдөр буриад сурын тэмцээн болсон. Тэгвэл өнөөдөр Хүүхдийн сурын харвааны наадам болох юм. Хүүхдийн сурын харваа оройн 19.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд Сурын талбайд болж байна.

Categories
мэдээ нийгэм

Гологдсон 323 орон сууцыг дахин хуваарилна

Буянт-Ухаа 1 хорооллын өрөөний зохион байгуулалт

“Буянт-Ухаа 1” хорооллын 1764 байрыг борлуулахын тулд авах хүсэлтэй иргэдийн дунд шалгууртай бүртгэл явуулж, шалгарсан иргэдийн дунд сугалаа татан, азтан шалгаруулан байж 1500 гаруй өрхөд байр өгөх вэ гэдгээ ТОСК шийдсэн. Нийлүүлэлтээсээ эрэлт нь даваад буй мэт харагдаж байсан тус хорооллын нэг өрөө 224 байрыг хэн ч авна гэж хүсэлт ирүүлээгүй юм. Тус 224 байран дээр нилээдгүй хэдэн байрыг авах гэж захиалга өгч суглаанд оролцсон иргэд нь буцааж 323 орон сууц болсон байна.

Иймд ТОСК тус орон сууцуудыг дахин хуваарилах журам гаргасан байна. Ингэхдээ өмнө нь суглаанд оролцсон ч шалгарч чадаагүй иргэдийн дунд дахин суглаа явуулах ажээ. Суглаа ирэх наймдугаар сарын 19 нд Монгол бөхийн өргөөнд болно.

Categories
мэдээ нийгэм

Их хотын залуусын хамгийн том бүжгийн цэнгүүн болно

 “Энх тайван, эрх чөлөө, эв нэгдэл” уриатай 9 дэх жилдээ зохион байгуулагдах гэж буй энэхүү шоу цэнгүүн нь үндэсний их баяр наадмын хоёр дахь өдөр буюу 07 дугаар сарын 12-нд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн жил арав гаруй мянган залуус оролцож байсан бол энэ удаад 15 мянга гаруй залуусыг хамруулахаар зохион байгуулагчид төлөвлөж байна.  Хөгжмийн дугаралтыг олон улсын стандартад нийцүүлэхийн тулд Герман улсаас дуу хөгжмийн болон гэрлийн инженерүүдийг урьжээ. Энэ жилийн хувьд хөгжим, загварын хосолсон хөтөлбөртэй байгаагаараа онцлог юм. “Silence white” их хотын залуусаас гадна жуулчдын сонирхон оролцдог томоохон шоу цэнгүүн юм. Тус шоу цэнгүүнийг Нийслэлийн Соёл урлагийн газар, Үндэсний Соёл амралтын хүрээлэн, “Монгол микс прожект” ХХК нар хариуцан зохион байгуулж байна гэж нийслэлийн Соёл урлагийн  газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Наадмаар Дүнжингарав, Мишээл экспо, Дунд голоос үнэ төлбөргүй автобус үйлчилнэ

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд нийт 841 тээврийн хэрэгсэл наадамчин олонд үйлчилнэ.

Үүнд: 83 чиглэлд  их багтаамжийн 593 , туслах 21 чиглэлд  бага оврын 165, зуслангийн 7 чиглэлд бага багтаамжийн 7, их багтаамжийн 10, баярын үйлчилгээнд 66 автобус ажиллахаар төлөвлөсөн байна.

7 дугаар сарын 11,12,13-ны өдрүүдэд Хүй 7 худаг руу явах иргэдэд зориулан Төв цэнгэлдэх хүрээлэн болон МУБИС-ийн автобусны зогсоолоос нэмэлт автобусны үйлчилгээ гаргана.

Дүнжингарав худалдааны төв рүү 7 дугаар сарын 11,12-нд хотын зүүн болон хойд  чиглэлээс нийт их багтаамжийн 120 автобус Олимпийн гудамж, Намъянжугийн гудамжаар, Мишээл экспо төв рүү хотын баруун болон урд чиглэлээс нийт их багтаамжийн 54 автобус  Нарны гүүрээр очиж иргэдэд үйлчилнэ. Мөн нийтийн тээврийн үндсэн чиглэлээр явж 120 мянгатын автобусны  зогсоолд зогсох 121 автобус үйлчилгээнд явна.

 Дүнжингарав худалдааны төвөөс 10, Мишээл экспо төвөөс 8, Дунд голоос 3 том оврийн автобус  Төв цэнгэлдэх рүү богино эргэлтээр  5-10 минут тутамд нийт  21 автобус  надамчин олонд “ үнэ төлбөргүй” үйлчилнэ. Дүнжингарав, Мишээл экспо төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулаад үнэ төлбөргүй автобусанд сууж Төв цэнгэлдэх хүрээлэн орж наадмаа үзэх боломжтой болж байгаа юм.

Харин Хүй 7 худаг руу 7 дугаар сарын 11,12-нд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд талаас буюу Мохатма Гандийн гудамжин дахь зогсоолоос, 7 сарын 13-нд ”МУБИС”-ийн зогсоолоос  том оврын  20 автобус,  11,12,13-ны өдрүүдэд “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон”   гэсэн 5 чиглэлээс  тус бүр 4 нийт 20 автобус наадамчин олондоо үйлчилнэ.

 7 сарын 10,11,12,13-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос ”RAILBUS” Хүй 7 худаг руу иргэдэд үйлчлэх тул Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл том оврын 5 автобус  наадамчин олонд “үнэ төлбөргүй”-ээр үйлчлэх бол Энхтайваны гүүрны урд Нарны хотхоны баруун зүүн талаас, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хойд талын зогсоолоос таксийн үйлчилгээг иргэдэд үйлчлүүлэх зохицуулалтыг Нийслэлийн Тээврийн газраас хийж байна. Нийтийн тээвэр 07 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд баярын тусгай хуваарийн дагуу, 7 сарын 13-нд хот дотор ердийн амралтын өдрийн  хуваариар ажиллана.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

ФИФА-гийн түнш компанийн захирлыг баривчилжээ

Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг хууль бусаар борлуулж байсныг мөрдөн шалгах ажлын хүрээнд ФИФА-гийн түнш компанийн захирлыг Бразилын цагдаагийн газар баривчилжээ.

Рио-де-Жанейрогийн “Match Hospitality” зочид буудлаас  Рэй Уиланыг дэлхийн хөл бөмбөгийн удирдах байгууллага ФИФА-гийн албаны хүмүүс баривчилсан байна. Тэд мөн тус зочид буудалд байрлаж байсан аж.

ДАШТ-ий тасалбарыг хууль бусаар борлуулж байсан 11 хүнийг тус улсын цагдаа нар өнгөрсөн долоо хоногт баривчилж, олон улсын гэмт бүлэглэлийг тараасан билээ. Тэднийг тасалбар хууль бусаар борлуулсан хэрэгт буруутгаж байгаа аж.

Цагдаа нарын мэдэгдсэнэр, тус гэмт бүлэглэл дөрвөн ДАШТ-ий үеэр хууль бусаар тасалбар борлуулж, тоглолт тус бүрээс 90 сая доллар олж байсан бололтой.

Categories
мэдээ нийгэм

Өгсүүр газар амьдардаг гэр хорооллынхон автозамтай болно

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нар өчигдөр  Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн гэр хорооллоор явсан байна. Тэндхийн  автозам, дэд бүтэц байгуулах нэгдсэн төлөвлөлттэй  танилцаж, баталгаажуулахаар өглөөний 06.00 цагаас эхлэн ажиллажээ. Тэд “Гудамж” төслийн хүрээнд гэр хорооллыг хотын төвтэй дэд бүтэц, хатуу хучилттай замаар холбохоор зорьж байгаа юм байна.  Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын дэнжээс Хамбын овоо, Хайлаастын эцсийн буудал, Улиастайн чиглэлд уулын бэлээс оргил хүртэл нь суурьшсан айл өрхүүдэд зориулан хатуу хучилттай зам тавих гэнэ.  

Я.ЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Германы баг Бразилийг хожлоо

Дэлхийн гурван удаагийн аварга Германы шигшээ баг 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулагч Бразилыг 7:1-ийн харьцаатай хожиж, аваргын төлөө тоглохоор шалгарлаа. Дэлхийн таван удаагийн аварга Бразил ДАШТ-ий хагас шигшээн түүхэндээ ийм олон гоолын зөрүүтэй хожигдож байсан удаагүй. 

Тоглолтын 11 дэх минутад Тони Кроосын дамжуулалтаар Томас Мюллер гоол оруулж, тооны харьцааг нээлээ. Германы шигшээ багаас 23 дахь минутад Мирослав Клозе, 24, 26 дахь минутад Тони Кроос, 29 дэх минутад Сами Хедира гоол орууллаа. Бразил ердөө долоон минутад дөрвөн гоол алдчихав. Германчууд ДАШТ-ий хагас шигшээ тоглолтын 30 дахь минут гэхэд өрсөлдөгчийнхөө хаалганд таван гоол оруулж, нэгэн дээд амжилтыг тогтоолоо. 

Тоглолтын хоёрдугаар хагаст Германы шигшээ багийн довтлогч Андре Шюррле 69, 79 дахь минутад хоёр гоол оруулсан юм. Харин 90 дэх минутад Бразилын шигшээ багийн хагас хамгаалагч Оскар гоол оруулж, шигшээ багтаа, эх орондоо нэр төрийг авчирлаа. Бразилчуудын хувьд довтлогч Неймар гэмтсэн учир довтолгоо нь урагш ахихгүй, хамгаалалтын ноён нуруу, багийн ахлагч Тиагу Сильва торгуулийн улмаас тоглоогүй учир хамгаалалтдаа маш том алдаа гаргаж байлаа. 

Categories
мэдээ нийгэм

9 хөлт цагаан тугийг залах бэлтгэлдээ гарчээ

Богд уулын энгэр Шажин хурахын аманд  баяр наадмаар 9 хөлт цагаан туг залах бэлтгэл хийгдэж байна.  Найман шарга морь,  Чингэсийн эр хоёр загалыг бэлгэдсэн хоёр цагаан морь бэлтгэлдээ гарчээ.  Энэ жил   энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн офицерууд туг зална. Олон жил туг залсан морьд үүргээ сайн мэддэг. Харин шинэ морьд бааж, шээх гэх мэтээр “асуудал” үүсгэдэг. Наадам дөхөхөөр Морьдыг Туул голд угааж өнгийг нь сэргээдэг. Ингэхдээ тусгай шампунь хэрэглэдэг байна.  Их тугч Д.Хашхүү зургаа дахь жилдээ бэлтгэлд гарчээ. Манай сурвалжлагч Ц.Мягмарсүрэн гэрэл зургийн сурвалжлагаа толилуулж байна.  

 

Categories
мэдээ нийгэм

Буянт-Ухаа 1” хороололд дахин 300 гаруй байр суларчээ

Хамгийн хямд үнэтэй хэмээх тодотголтой Буян-Ухаа1 хорооллын байрны урьдчилгаа 30 хувийг төлж чадаагүй хүмүүс байрнаасаа татгалзахаас аргагүйд хүрсээр байна.  Сугалаанд азтай байсан олон иргэн  урьдчилгаа 30 хувиа төлж чадаагүйн улмаас 300 гаруй байр дахин суларчээ. Эдгээр байруудыг сугалаанд оролцсон ч азтан болж чадаагүй иргэдийн дунд дахин сугалаа явуулах замаар хуваарилахаар ТОСК-аас шийдвэрлэсэн гэнэ. 

Ийнхүү Засгийн газрын  дунд, бага орлоготой, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлого байндаа тусч чадсангүй. Засгийн газар үнэхээр бага, дунд орлоготой хүмүүсээ орон сууцжуулахыг хүсч байгаа бол элдэв шалгуураа цөөлөх, зорилтот бүлгийн хүчрэхгүй байгаа урдчилгаа 30 хувийн босгыг зөөллөх  алхам хийх учиртай. Өмнө нь 200 гаруй иргэн  бүртгэлийн шалгуур хангаагүйн улмаас бүдэрсэн. Тэдгээр байруудыг төрийн албан хаагчдад шууд хуваарилахаар болсон билээ.  Эзэндээ хүрч чадаагүй байрууд Монголын нийгэмд ядуурал хэр их газар авсныг  гэрчилж байна. Иргэдийнхээ цалин орлоготой дүйцэхүйц хямд үнэтэй барилга барих, эсвэл иргэдээ байр авах хэмжээний орлоготой болгохын аль нэгийг хийхгүй бол Монголын нийгэмд ихэнх залуусын хувьд орон сууц мөрөөдөл хэвээр хоцорч байна.  Барилга ихээр баригдаж байгаа ч түүнийг нь авч хүчрэх хүн ховор байгаа нь хөндүүр сэдэв боллоо.      

Сугалаа энэ сарын 19-нд Монгол бөхийн өргөөнөө болох аж.

Categories
мэдээ нийгэм

Наадмаар эмнэлгийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарь

Нийслэлийн эрүүл мэндийн газраас  наадмын үеэр Эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах хуваарийг гаргажээ. 

Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагаас 16-ны өдрийн 09 цаг хүртэлх хугацаанд хариуцлагатай жижүүр нь 320981 дугаарын утсанд 24 цагаар ажиллаж 1,2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар гомдол санал хүлээж авна. 

2014 оны 07 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд 10-16 цагийн хооронд өрхийн эрүүл мэндийн төвүүд бүгд ажиллана.

Мөн дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дотор, мэс засал, шүдний кабинетууд ажиллаж,  иргэдэд  үйлчилгээ үзүүлнэ.

Баяр наадмын өдрүүдэд 10-16 цагийн хооронд Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв ажиллаж, нэн яаралтай амны хөндийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм.

Сурын болон шагайн харвааны талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, гаднах талбайд түргэн тусламжийн автомашин, эмчийн хамт ажиллуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэлүүд хариуцаж ажиллана.

“Хүй долоон худаг”-т хурдан морь унаач хүүхдүүдэд Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийг Яаралтай түргэн тусламжийн төв буюу иргэдийн хэлж заншсанаар 103 хариуцахаар болсон байна.

Баярын өдрүүдэд хүүхдийн түргэн тусламж 24 цагаар, Дүүргийн нэгдсэн эмнэлэгүүдийн хүлээн авах тасаг 24 цагаар иргэдийг хүлээн авч шаардлагатай тусламжийг үзүүлнэ гэнэ.