Categories
мэдээ нийгэм

Улсын баяр наадмаар 19 хүүхэд мориноосоо унажээ

Үндэсний их баяр наадмын өдрүүдээр хурдан морь унаач хүүхдүүд хэр бэртэж гэмтсэн талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний төвөөс өчигдөр мэдээлэл хийсэн юм. Хүй долоон худагт 7-18 насны 511 унаач хүүхэд 1751 морь унаж уралдсан буюу хүүхэд бүр хоёроос дөрвөн насны морь унажээ. Энэ жилийн хурдан морины унаач хүүхдүүдэд стандартын шаардлага хангасан хувцас хэрэглэл өмсүүлэх шаардлагыг өндөр хэмжээнд тавьж ажилласны үр дүнд бүгд хамгаалалтын малгайтай уралдсан болохыг Хүүхдийн төлөө үндэсний газрын мэргэжилтэн Г.Ойнбаяр онцолсон юм. Уралдааны үеэр 19 хүүхэд мориноос унаж таван хүүхэд хүнд, гурав нь хүндэвтэр, найм нь хөнгөн бэртжээ. Энэ удаад зөвхөн Хүй долоон худагт морь унаж уралдсан хүүхдүүдийн талаарх судалгааг танилцуулсан бол дараагийн удаад улсын хэмжээн дэх нэгтгэсэн дүнг гаргахаар Хүүхдийн төлөө үндэсний газраас мэдэгдлээ. Дашрамд дуулгахад хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөөгүй хоёр унаач хүүхэд мориноосоо унаж биеийн байдал нь хүнд байгаа харамсалтай тохиолдол Ховд аймагт гарсан байна.

М.УУГАН

Categories
мэдээ нийгэм

Увс аймагт “Гудамж төсөл”-ийн хүрээнд 9.4 км зам тавина

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 96 дугаар тогтоолын дагуу ЭЗХЯ-ны Гудамж төслийн хүрээнд Увс аймгийн Улаангом суманд таван тэрбум гаруй төгрөгийн  төсөвтэй 11.4 км, 15 метрийн өргөнтэй стандартын зам тавигдах бөгөөд эхний ээлжинд 9.4 км зам тавина. Уг төслийн хүрээнд хар зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган хүний замтай цогц бүтээн байгуулалт хийгдэх аж.  Увс аймагт авто машины зам ихэнхи нь “Т” хэлбэртэй байгаа бөгөөд 10 газрыг өөрчилж дөрвөн замын уулзвартай болгон шинэчилнэ. Зам тавихад зарим аж ахуй нэгж, иргэдийн оршин суугаа газруудыг дайран өнгөрч байгаа бөгөөд эдгээр объектуудад албан ёсны мэдэгдэл хүргүүлсэн байна. Тухайн объектуудад тодорхой үнэлгээ тогтоож газрыг чөлөөлөх, шилжүүлэх, газрыг газраар нь сольж өгөх зэрэг ажил зохион байгуулж иргэдтэй уулзан, харилцан зөвшилцөх ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа аж.  

Categories
мэдээ нийгэм

Н.Батсуурь арслан нутагтаа амарч байна

Энэ жил үндэсний их баяр наадамд 512 бөх зодоглосноос Улсын харцага Н.Батсуурь ес даван түрүүлж Монгол Улсын арслан цол хүртсэн билээ. Тэрбээр Увс аймгийн Ховд сумын харьяат. Шинэхэн арсланд нутгийн зөвлөлөөс нь “Хүннү” хороололд дөрвөн өрөө байр бэлэглэсэн. Н.Батсуурь арслан өнгөрсөн пүрэв гаригт нутагтаа очжээ. Түүнийг Увс аймгийн удирдлагууд хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүлсэн байна. 

Одоо арсан Ховд сумандаа амарч байгаа ажээ. 

Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийлэлийн талаар сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс “Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран зохион байгууллаа.

Уг сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, нийслэлийн Боловсролын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, дүүргүүдийн Гэр бүлийн хөгжлийн төвүүдийн холбогдох мэргэжилтэн, хорооны Засаг дарга нар хамрагдсан байна.

Сургалтаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст хэрхэн туслалцаа үзүүлэх талаар арга зүйн зөвлөмж өгч, оролцогчдыг сургалтын материалаар ханган, батламж гардуулав.

Цаашид гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийг хамгаалах чиглэлээр иргэдийг оролцуулсан сургалтыг тогтмол зохион байгуулахаар байгуулах юм гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн газрыг ирэх 9-р сараас өмчлүүлнэ

“Газар өмчлөлийг эрчимжүүлэх” ажлын хүрээнд нийслэлийн иргэдэд
зуслангийн газар өмчлүүлэхээр болсон билээ. Энэ дагуу иргэдэд зуслангийн
газар өмчлүүлэх ажлыг ирэх есдүгээр сарын нэгнээс эхлэн  эхлүүлэхээр
болжээ. Эхний ээлжинд дараах таван байршлын 1414 га газрыг 6186 иргэнд
өмчлүүлэхээр зэхсэн байна.

Зуслангийн хаягийн зураг батлагдсан байршлууд:

    Сүхбаатар дүүрэг, 25-р хороо, Ар хустай зусланд     366 га        1478 хашаа
     
    Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Цээнэ зусланд           173 га         644 хашаа
     
    Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Цолмон зусланд        391 га         715 хашаа
     
    Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид зусланд         219 га         2036 хашаа
     
    Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Яргайт зусланд          265 га         1313 хашаа
                        

Эдгээс
Жигжид зуслан орчмын газрыг иргэдэд өмчлүүлэхийг түр хойшлуулжээ. Учир
нь энэ хэсэгт газрын маргаантай асуудлууд байгаа тухай албаныхан
онцолсон. Харин бусад дөрөвт нь газар өмчлөлийн ажлыг ирэх есдүгээр
сараас эхлүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр нийтийн тээвэр уртгасан цагаар ажиллана

Нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ой, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Play time-2014” амьд хөгжмийн наадмыг өнөөдөр, маргааш хоёр өдөр зохион байгуулж буй. 13 жилдээ болж буй энэхүү наадамд ОХУ, Япон зэрэг орны хамтлаг дуучид оролцохоос гадна наадмыг үзэх үзэгчдэд зориулан нийтийн тээврийн хэрэгслүүд уртасгасан цагаар  ажиллахаар болжээ.

Дүнжингарав худалдааны төвөөс Гачуурт тосгон чиглэлд “ЭМСИД” болон “Мяралзаа” компаниудын 7 автобус иргэдэд үйлчидэг бөгөөд жирийн амралтын өдрүүд 45.5 рейс хийдэг  бол энэ өдрүүдэд  49.5 рейс хийхээр болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Завьтай эргүүл ажиллаж байна

Энэ сарын 18-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 60 см нэмэгдэж, үерийн түвшинд дөхсөн бол Хэнтэй нурууны ар зүүн хажуугаас усжих Хурх, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Хэнтэй нурууны баруун хажуугийн Туул голын адаг болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг 5-10 см тус тус давсан байдалтай байна.

Иймд дээрх гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар хамтран Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр дамжин урсаж байгаа Туул голын ай сав газраар ирэх есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл завьт эргүүл ажиллуулж эхэллээ.

Завьт эргүүл Туул голын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэлх маршрутын дагуу ажиллаж байгаа юм. Мөн голын ай сав газарт худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн архи согтууруулах ундааны худалдаанд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгах, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах үйл ажиллагааг зохион байгуулна. Голын сав газраас хайрга олборлох, мод бутыг сүйтгэх, ахуйн хэрэгцээнд бэлтгэж ашиглах, голын усанд авто тээврийн хэрэгсэл угаах зэрэг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох зэрэг хэд хэдэн чиглэлээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. 

Categories
мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орно

2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн
байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс
60 см нэмэгдэж, үерийн түвшинд дөхсөн бол Хэнтэй нурууны ар зүүн
хажуугаас усжих Хурх, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын
савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Хэнтэй нурууны
баруун хажуугийн Туул голын адаг болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх
гол Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг 5-10 см тус тус давсан
байдалтай байна.

Иймд дээрх гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин
суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл
ажиллагаа явуулахад үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон
анхааруулж байна.

Мөн түүнчлэн баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар
автомашинтай гол гатлахгүй, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын
эрэг орчимын газар тоглуулахгүй байх, цаашлаад голд сэлж амь насаа
алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой Ус цаг уур, орчны хүрээлэн байхыг зөвлөж байна.

 

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр говь талын нутгаар халуун салхитай, нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүснэ.

2014 оны 07 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн нутгийн ихэнх, баруун болон зүүн зүгийн
нутгийн зарим газраар, говийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу
цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар
зүүн өмнөөс секундэд 5-10 метр, төв болон зүүн зүгийн нутгийн зарим
газраар секундэд 12-14 метр, говийн нутгийн зарим газраар секундэд түр
зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг
нутгаар 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 33-38 градус,
зүүн зүгийн нутгийн өмнөд, говийн нутгийн хойд хэсгээр 26-31 градус,
бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 15-17 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

2014 оны 7 дугаар сарын 20-ноос 2014 оны 7 дугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

   20-нд төв, зүүн зүгийн ихэнх нутаг, говийн нутгийн зарим газраар,
21-нд зүүн зүгийн нутгаар, 22-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, 23-нд
төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи 20-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн, цаашдаа
дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус,
өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд
хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар
шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлж байна. 

Categories
мэдээ нийгэм

Нэг хүүхэд гурван насны морь унаж уралддаг

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд оролцсон унаач хүүхдүүдийн талаарх мэдээллийг Хүүхдийн төлөө үндэсний газраас өгсөн. Энэ жилийн улсын баяр наадамд буюу Хүй долоон худагт болсон хурдан морины уралдаануудад 7-18 насны 511 уралдаанч хүүхэд 1751 морийг унаж уралдсан байна.

Хурдан морины үндсэн зургаан нас болон эрлийз морины гурван насны уралдаанд нэг уралдаанч хүүхэд дунджаар гурван насны морь унаж уралдаж байгаа нь Хүүхдийн төлөө үндэсний газраас хийсэн судалгаагаар тогтоогдсон байна. Мөн энэ жилийн наадамд уралдах хурдан морьдын тоо өмнөх жилийнхээс өссөн боловч уралдаанч хүүхдийн тоот буурсан гэдгийг ХАХНХЯ-ны Хүүхэд, гэр бүр, эмэгтэйчүүдийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай хэлж байлаа.

Баяр наадмын хурдан морины уралдааны үеэр 19 хүүхэд мориноос унаж гурав нь хүндэвтэр, найман хүүхэд хөнгөн гэмтэл авсан бол найман хүүхэд гэмтээгүй аж. Хамгаалалтын хувцас хэрэглэлийг бүрэн өмсөөгүй уралдах нь хүүхэд гэмтэх хамгийн том шалтгаан болж байна. Энэ жилийн улсын баяр наадмаар уралдаанч хүүхдүүдийн 100 хувь хамгаалалтын малгай, цээживчтэй уралдаанд оролцож, 80 гаруй хувь нь өвдгөвч, тохойвчтой уралдаанд оролцсон гэж Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгаалал үйлчилгээний газрын ахлах мэргэжилтэн Г.Ойнбаяр ярьсан.

Үндэсний морин уралдааны унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавих MNS:6264:2011 тоот стандартын шаардлага хангасан хувцас хэрэглэлийг уралдаанч хүүхдүүдэд өмсүүлэх шаардлагыг тавьдаг. Малгай, цээживч, өвдгөвч, тохойвчоос бүрдэх стандартын хувцас хэрэглэл нь дунджаар 180 мянган төгрөгийн үнэтэй байдаг аж.

Categories
мэдээ нийгэм

“PLAYTIME -2014” өнөөдөр эхэлнэ

PLAYTIME -2014″ амьд хөгжмийн наадам
өнөөдөр Монгол Шилтгээнд эхэлнэ. Улаанбаатар хотын 375 жилийн ойн
хүрээнд зохион байгуулагдаж буй 13 дахь удаагийн наадмын тоглолтын
хуваарийг хүргэж байна. Мөн наадмын үеэр нийтийн тээвэр уртасгасан
цагаар ажиллах юм. Дүнжингарав худалдааны төвөөс Гачуурт тосгон чиглэлд
“ЭМСИД” болон “Мяралзаа” компаниудын 7 автобус иргэдэд үйлчидэг бөгөөд
жирийн амралтын өдрүүд 45.5 рейс хийдэг  бол энэ өдрүүдэд  49.5 рейс
хийхээр болжээ.

ө

Наадмын тоглолтуудын дэлгэрэнгүйг хүргэж байна.

15.30 – 16.00    Солонго хамтлаг
14.00 – 14.30    Шугам
16.00 – 16.40    Kush & Oyuka
14.30 – 15.10    Berd
16.40 – 17.20    Аадар
15.10 – 15.50    Silent Scream
17.20 – 18.00    Lego
15.50 – 16.30    Motorway
18.00 – 18.40    The Compass
16.30 – 17.00    White Shadow
18.40 – 19.20    The Colors
17.00 – 17.40    One Way
19.20 – 20.00    Marquis On The Radio
17.40 – 18.20    Чойжоо
20.00 – 20.40    The Lemons
18.20 – 19.00    Vatame
20.40 – 21.20    Нисванис
19.00 – 19.40    Оршихуй
21.20 – 22.00    Хонх хамтлаг
19.40 – 20.20    Rec On
22.10 – 23.10    Envy (Japan)
20.20 – 21.00    Jokers Wild (Pink Floyd Tribute)
23.20 –  00.50    Peter Hook And The Light (UK)
21.00 – 21.50    Моханик
22.00 – 22.50    Мумий Тролль (Russia)
Music (during intervals)
15.30 – 17.00  Smooth Operator
13.50 – 16.00    Leather Nation
17.00 – 19.00  Leather Nation
16.00 – 18.00    Metallium
19.00 – 21.00  Hi-Fi Team
18.00 – 20.00    Hi-Fi Team
21.00 – 22.30  Metallium
20.00 – 22.00    Smooth Operator
ДАВАЛГАА ТАЙЗ 
11.00 – 11.20    El Cid
10.10 – 10.30    The Vibes
11.20 – 11.40    Strings
10.30 – 10.50    MonHax
11.40 – 12.10    Sakobs
10.50 – 11.10    Linked
12.10 – 12.40    The Electrics
11.10 – 11.40    Purgatory Destroyers
12.40 – 13.20    Sunderia
11.40 – 12.20    Аясын Салхи
13.20 – 13.50    The Y.O
12.20 – 12.50    The Tourists
13.50 – 14.20    Tangled Wires (USA)
12.50 – 13.20    Amphibian Sphere
14.20 – 14.50    Futurama
13.20 – 13.50    Return (USA)
14.50 – 15.20    Atlantics
DJ Sets 
16.00 – 18.00    Hi- FI Team
14.00 – 16.00   Hi & Lo
18.00 – 20.00    Big Up !
16.00 – 18.00   Big Up!
20.00 – 22.00    Discotheque
18.00 –  20.00   Smooth Operator
22.00 – 01.00    Smooth Operator
20.00 – 22.00   Discotheque
01.00 – 03.00    Leather Nation
НААГЛИХАЦ ТАЙЗ
12.00 – 14.00   DJ Maara
12.00 – 14.00   DJ Maara
14.00 – 16.00   DJ Эрхэм
14.00 – 16.00   D Join Event
16.00 – 18.00   Hi & Lo
16.00 – 18.00   Aural Projects
18.00 – 20.00   D Join Event
18.00 – 20.00   DJ Эрхэм
20.00 – 22.00   Aural Projects
20.00 – 22.00   Deep Music Freakz
22.00 – 00.00   Deep Music Freakz