Categories
мэдээ нийгэм

Гэрээгээ зөрчсөн зарим иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгов

Нийслэлийн Засаг дарга 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр А/600 дугаар захирамж гаргаж 11 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болголоо. Монгол Улсын Газрын тухай хууль болон иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй дараах иргэн аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсноор эзэмших эрх мөн дуусгавар болж байгаа юм.  Энэ захирамж гарсантай холбогдуулан иргэн, хуулийн этгээдүүдийн газар эзэмшүүлэх гэрээг цуцалж, мэдээллийн санд өөрчлөлт оруулах, газар чөлөөлөх зэрэг арга хэмжээг Нийслэлийн Өмчийн харилцааны газар зохион байгуулж хэрэгжүүлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

  ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЭРХ ОЛГОСОН ШИЙДВЭР НЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОН ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЖАГСААЛТ

д/д

Газар эзэмшигч байгууллагын нэр

Хороо

Зориулалт

Хэмжээ /м2/

Хугацаа

Эдэлбэрийн хэлбэр

Нийслэлийн Засаг даргын хүчингүй
болж буй захирамж

Баянзүрх дүүрэг

1

О.Анхбаяр

1

Үйлчилгээ

400

5

Эзэмшүүлэх

НЗД-ын 2012 оны А/344

2

Ц.Чулуунбат

1

Рок поп, уран бүтээлчдийн төвийн
барилга

365

5

Эзэмшүүлэх

НЗД-ын 2010 оны 662

3

Т.Алтангэрэл

2

Дугуй засвар, үйлчилгээ

72

5

Эзэмшүүлэх

НЗД-ын 2006 оны 86

4

Д.Наранцэцэг

3

Үйлчилгээ

240

15

Эзэмшүүлэх

НЗД-ын 2004 оны 455

5

Силвэртауэр ХХК

3

Орон сууц

1800

5

Эзэмшүүлэх

НЗД-ын 2010 оны 98

6

Нексус ХХК

3

Орон сууц

2200

5

Эзэмшүүлэх

НЗД-ын 2011 оны 677

7

ЛУТА ХХК

4

Үйлчилгээтэй орон сууц

300

5

Эзэмшүүлэх

НЗД-ын 2011 оны 678

8

Д.Болдбаатар

4

Амины орон сууц

300

5

Эзэмшүүлэх

НЗД-ын 2009 оны 367

Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргажээ

Биологийн идэвхт бүтээгдэхүүн /иргэдийн дунд сүлжээний бүтээгдэхүүн гэж нэрлэдэг/ нь өвчин эмгэгийг эмчлэх эдгэрүүлэх зорилгоор биш харин биед шаардлагатай байгаа зарим эрдэс бодисыг нөхөж өвчнөөс урьдчилан сэргийлэх, бие махбодийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хэрэглэдэг бүтээгдэхүүн билээ. 

Олон нийтийн радио, телевизээр мөн иргэдийн дунд амнаас ам дамжин биологийн идэвхт бүтээгдэхүүн нь өвчнийг эмчлэн илааршуулж эдгэрүүлнэ хэмээн буруу зөрүү зар сурталчилгаад ихээр цацагдаж байна. Иймээс иргэд сурталчилгаанд хуурталгүй, тухайн бүтээгдэхүүнээ сайтар судалж, өөрт тань зайлшгүй шаардлагатай эсэхийг мэдсэний дараа хэрэглэж байхыг сэрэмжлүүлье.

Одоогоор манай хяналтын байгууллагад биологийн идэвх бүтээгдэхүүнээс хордсон гэсэн мэдээлэл ирээгүй ч зар сурталчилгаа болон импортлогчдын үгэнд хууртан бүтээгдэхүүн авч хэрэглэснээс иргэд хохирох тохиолдол байж болзошгүйг анхааруулж байна.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

“Сарлагийн баяр” болж байна

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд “Сарлагийн баяр”-ыг жил бүрийн энэ өдөр зохион байгуулдаг уламжлалтай. Сарлагийн баяр Орхоны хүрхрээгээс баруун тийш найман км-т орших Өндөр-Хясаа хэмээх газарт болж байна.

Сарлагийн гаралтай түүхий эдийн ашиг шимийг сайжруулах, сурталчилах зорилготойгоор зохион байгуулагддаг энэхүү үйл ажиллагаа нь сарлагийн уралдаан, багийн тэмцээн  буюу сарлаг бугуйлдах, булгиулах, дүүгүүр шидэх, поло тоглох болон сарлагийн шилдэг бүтээгдэхүүн, сайхан сарлаг шалгаруулах гэсэн төрлүүдээр болдог.

Энэ жилийн баярыг ССАЖЯамны харъяа АЖҮТөв, Өвөрхангай аймгийн ЗДТГ, Бат-Өлзий сумын ЗДТГ, Өвөрхангай аймгийн ССАЖГ, Дэлхийн Өв-Орхон голын нүүдэлчид аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж байгаа гэнэ. 

Categories
мэдээ нийгэм

MCS групп Мицүбиши Хитачи компанитай хамтран ажиллах гэрээ байгуулав

Тус  компаниуд Монголд гүүрс шингэрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр боллоо. 

Энэ талаарх албан ёсны гэрээг дөнгөж сая байгуулж, Эм Си Эс группын ерөнхийлөгч Оджаргал, Мицүбиши Хитачи компанийн дэд ерөнхийлөгч нар гэрээнд гарын үсэг зурсан юм.Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нар байлцав.Нүүрс шингэрүүлэх төслийг хэрэгжүүлснээр экспортлох боломжгүй, нүүрсийг ашиглан байгальд ээлтэй дизель түлшийг орчин үеийн технлогиор үйлдвэрлэх юм байна.

Я.МӨНГӨН 

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн төлөө ажиллагсад сургалтад хамрагдаж байна

Дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн 27 мэргэжилтэн, хорооны 70 нийгмийн ажилтан, 152 хорооны хэсгийн ахлагч нийт 249 хүн “Гэр бүл ба хөршийн холбоо”, ”Амьдралд бэлэн”, “Хүүхдийг хүмүүжлийн эерэг аргаар хүмүүжүүлэх нь” сэдэвт гурван цуврал цогц сургалтанд энэ сарын 16-24-ний өдрүүдэд хамрагдаж байгаа аж. Уг сургалтыг Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, НҮБ-ийн Хүүхдийн сан, Гэр бүлийн боловсролын “Сэтгэлийн учиг” ТББ-тай хамтран зохион байгуулжээ. 

Сургалтуудад хамрагдсан хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн мэргэжилтэн, хорооны нийгмийн ажилтан, хорооны хэсгийн ахлагч нар нь иргэдэд хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн боловсролын үйлчилгээг хороогоор дамжуулан үзүүлэх, эцэг эхчүүдэд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх, тэдэнтэй зөв харилцах дадал чадварыг нэмэгдүүлэх, өсвөр үе, залуучуудад хөгжил төлөвшлийнх нь явцад тулгардаг бэрхшээлтэй талуудыг харгалзан тэдэнд туслах, хүүхэд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чадвартай сургагч багш нар болох ач холбогдолтой юм. 

Сургагч багш нар нь нийт иргэд болон нийслэлийн хэмжээнд бүртгэгдээд байгаа хараа хяналт сул, хараа хяналтгүй 898 хүүхэд, тэдний гэр бүлд хүрч үйлчилнэ. Ингэснээр алваа эрсдэлээс хүүхэд гэр бүлийг урьдчилан сэргийлж, гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг буурна гэж үзэж байгаа аж. 

Categories
мэдээ нийгэм

Төрийн албан хаагчид донор болно

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын гишүүд өнөөдөр сайн дураараа цусаа өгч, доноруудын эгнээнд нэгдэхээр болжээ. Тэд Сүхбаатар дүүргийн Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран “Аюулгүй цус амьдрал бэлэглэнэ” өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулж байгаа аж. 

Categories
мэдээ нийгэм

Ц.Батбаярт 2,1 жилийн хорих ял оноолоо

Албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт сэжиглэгдэж буй Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Т.Билэгт, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Маналжав, Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарын дөрвөн хүний шүүх хурал өчигдөр өдөржин үргэлжилж, тэдэнд ял оноолоо.

Нийслэлийнг Засаг дарга асан Ц.Батбаярт 2,1 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, НИТХ-ын дарга Т.Билэгтийг гэм буруутай гэж үзэж, ял оноосон боловч өршөөлийн хуулинд хамрагдан хорих ялаар шийтгээгүй байна.

Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Маналжав, Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарыг цагаатгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Хоригдож байгаа Ц.Мөнхбаяр нарт нөхөд нь санаа зовж байна

“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг Хархорины хорих ангиас бие нь муу байгаа шалтгаанаар Зайсан руу шилжүүлэхээр болов. Эмчийн тусламж авахаас татгалзсаар байгаа ба Хууль зүйн сайд Х.Тэмүүжин эмнэлэгийн үйлчилгээ үзүүлнэ хэмээн мэдэгджээ. Мөн л хоригдож буй   “Гал үндэстэн” холбооны гишүүн С.Дашцэрэнд  саяхан ямар нэртэй нь мэдэгдэхгүй тариа тарьж бие нь тааруу байгаа аж. Хархорин, Амгалан, Ганц худаг, Дархан зэрэг газруудад хоригдож байгаа тус холбоодын гишүүдтэй ар гэрийнхнийг  нь тав хоногийн турш уулзуулаагүй гэнэ. “Хэрэв манай гишүүдэд ямар нэгэн зүйл тохиолдвол төр хариуцлага хүлээх хэрэгтэй” хэмээн “Гал үндэстэн”  холбооны гишүүд “Зууны мэдээ”-д хэвлэлийн хурал хийх үеэрээ мэдэгдэв.

С.Энэрэл

Categories
мэдээ нийгэм

Маргааш гандангийн дэнжийг албан ёсоор нээнэ

БГД-ийн 16 дугаар хороо, Гандангийн дэнжийн гэр хороололд “Гудамж” төсөл хэрэгжиж байгаа билээ. Уг төслийн хүрээнд нийт 31 гудамжийн дэд бүтцийг цогц байдлаар шийдэж байгаа юм. Гэр хорооллыг хөгжүүлэх томоохон ажлын эхлэл болсон энэхүү гудамжийг маргааш 12.00 цагт албан ёсоор нээх юм. Цаашид үлдсэн 30 гудамжийг яг энэ загвараар тохижуулах бөгөөд цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээ, инженерийн бусад дэд бүтэцтэй болгох аж. Эдгээр ажлын зураг төслийг “Нью Урбанизм” ХХК боловсруулж байгаа бол эхний гудамжны зам барилгын ажлыг “Их зам Бүтээн байгуулалт” ХХК гүйцэтгэжээ.

Categories
мэдээ нийгэм

Тайлангаа өгөхгүй бол эрхийг нь цуцална

Нийслэлд хувийн хэвшлийн 986 эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Нийслэлийн эрүүл мэндийн газарт бүртгэлтэй эдгээр эмнэлгээс 2014 оны эхний зургаан сарын байдлаар 223 эмнэлэг буюу 22.9 хувь нь статистикийн сарын мэдээ, тайлангаа огт өгөөгүй байна. Эдгээрээс 110 эмнэлэг нь 2013 онд мөн тайлангаа ирүүлээгүй аж.

Эрүүл мэндийн байгууллагууд нь Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 9-р зүйлийн 6-р заалтын дагуу “Статистикийн мэдээлэл, судалгааг батлагдсан буюу зөвшөөрөгдсөн үзүүлэлт, аргачлалын дагуу тогтоосон хугацаанд vнэн зөв гаргаж өгөх”, Эрүүл мэндийн тухай хуулийн 20-р зүйлийн 2.6-р заалтын дагуу “Үйл ажиллагааныхаа тайлан, мэдээг хугацаанд нь гаргаж өгөх, бусад байгууллага, иргэнийг эрүүл мэндийн асуудлаар өөрийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр хангах” үүргийг тус тус хүлээдэг байна.

Иймд холбогдох хуулиудын хэрэгжилтийг хангаагүй, 2013 он, 2014 оны эхний хагас жилийн мэдээ, тайланг тус тус ирүүлээгүй нэр бүхий 110 эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Эрүүл мэндийн байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгох Нийслэлийн комисст хүргүүлжээ.

2014 оны эхний хагас жилийн тайлан мэдээг ирүүлээгүй нэр бүхий 123 эмнэлгийн удирдлагуудад үйл ажиллагааныхаа мэдээ, тайланг тогтоосон хугацаанд үнэн бодитой гарган ирүүлж байхыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас анхаарууллаа.