Categories
энтертаймент-ертөнц

Тупак Шакурын автомашиныг дуудлага худалдаанд гаргалаа

Америкийн рэпер Тупак Шакурын автомашиныг Лас Вегас хотод 1.6 сая ам.доллароор дуудлага худалдаанд тавьжээ. Тупак Шакур бол Америкийн рэппэр, жүжигчин байсан тэрээр өнөөг хүртэл 75 сая цомог зарж бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай уран бүтээлчдийн нэг юм. Тупакыг 1996 оны 9-р сарын 7-нд Лас Вегас хотод буудан хөнөөсөнтүүний аллага өнөөг хүртэл шийдэгдээгүй. Рэпер Тупак тус машинд буудуулан амиа алдаж байсан юм. 1996 оны BMW7 цувралын энэхүү машиныг сэргээн засварлаж дотоод заслыг нь хар өнгийн арьсаар хийсэн. Уг машин нь 5.4 литрийн хөдөлгүүртэй, 5 шатлалт автомат хурдны хайрцагтай аж. Тупакийн амийг хөнөөсөн хэрэг гарсны дараа түүний машин хэд хэдэн удаа дуудлага худалдаанд тавигдаж байжээ.

У.МӨНХ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Маргааш Төв талбай дахь сүлд модны гэрлийг асааж, мөсөн гулгуурын талбайг нээнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд хийгдэж буй мөсөн хотхоны нээлтийн арга хэмжээ Сүхбаатарын талбайд маргааш 18:00 цагт болно. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс, урлаг соёлын төлөөллүүд оролцоно.

Энэ үеэр Д.Сүхбаатарын талбайн мөсөн гулгуурын талбай нээлтээ хийж, сүлд модны гэрэл асаах ёслолын үйл ажиллагаа, урлагийн тоглолт, 3D лазер нь үзүүлбэр толилуулагдах юм. Мөсөн хотхон нь насанд хүрэгсэд болон хүүхэд гулгах зориулалттай мөсөн гулгуурын талбай, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл бүхий өвлийн олимпийн болон чөлөөт сэдэвт мөсөн баримлуудаас бүрдэж байгаа аж.

Өвлийн спортыг хөгжүүлэх, сурталчлах, иргэдийн гэр бүлээрээ ая тухтай амарч, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөх боломжийг бүрдүүлэх зорилгоор бүтээгдсэн энэхүү мөсөн хотхонд зочилсон иргэд дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн хотхоныг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд үнэ төлбөргүйгээр тэшүүрээр гулгах боломжтой.

Өвөрмөц шинэлэг шийдэлтэй энэхүү мөсөн хотхоныг зураач, мөсөн гоёл урлаач, Д.Цэрэнбат нарын уран бүтээлчид бүтээж байгаа бөгөөд сар шинийн баяр хүртэл Улаанбаатар хотын төв талбайг чимэх юм байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“All I Want for Christmas is You” Биллбордын жагсаалтыг тэргүүллээ

Image result for mariah carey

Мэрайя Кэригийн хит дуу болох “All I Want for Christmas is You” өнөөдөр анх удаа Биллбордын зул сарын баярын шилдэг дууны “Hot 100” жагсаалтыг тэргүүлсэн байна. Уг бүтээл 25 жилийн түүхэнд уг жагсаалтыг тэргүүлсэн анхны тохиолдол аж. 1994 онд анх Мэрайя Кэригийн “Merry Christmas” цомогт багтаж байсан “All I want for Christmas is you” өнөөдөр зул сар, шинэ жилийн баярын сүлд дуу билээ.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Монголын геологийн холбооны ерөнхийлөгчөөр Я.Бат-Ирээдүйг сонгожээ

Монголын Геологийн холбооны VI чуулган арваннэгдүгээр сарын 29-нд ШУТИС-д зохион байгуулагдаж, хурлын хөтөлбөрийн дагуу тус холбооны Ерөнхийлөгч Т.Мөнхбат, Гүйцэтгэх захирал М.Тодбилэг нар 2014-2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг холбооны гишүүддээ танилцуулжээ. Энэ үеэр мөн холбооны Хяналтын зөвлөл ажлаа танилцуулсан байна.

Танилцуулгын дараа салбарын өнөөгийн байдал, тулгамдаад байгаа асуудлын талаар хэлэлцүүлэг өрнөж Монголын Геологийн холбооны VI чуулганд оролцогчдоос нийт геологичдод хандан уриалга гаргажээ.

Монголын Геологийн Холбооны дүрэм ёсоор 2014 онд сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгуульт хугацаа дууссан учир 2019-2024 он хүртэл нийт геологчдыг төлөөлөн ажиллах шинэ Удирдах зөвлөлөө сонгох сонгуулийг явуулсан юм.

Ингээд шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлаар геологич Я.Бат-Ирээдүйг Монголын Геологийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгожээ.

Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Я.Бат-Ирээдүй нь 1962 онд Баянхонгор аймагт төржээ. ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг геологич мэргэжлээр дүүргэсэн, геологийн салбарт 30 гаруй жил ажилласан бэлтгэгдсэн туршлагатай мэргэжилтэн юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

О.Нацагдорж багшийн үзэсгэлэн ба Хүүхдийн зургийн галерейг Монголоос нэхэх нь

Номин ногоон тал дундуур урсахголын эрэг дээр хоёр морьтон зогсожбайна. Ойр хавьд нь адуу мал бэлчиж, хулсан уурга суналзуулсан байхыг бодоход адуучид бололтой. Харин хачирхалтай нь тэд голоос загас уургалж байх юм…

Хүүхдийнзургийн үзэсгэлэнгээс хамгийн анх анзаарсан зураг ийм дүрслэлтэй. Энэ зургийг 40 шахам жилийн өмнө 10 настай хүү зурж байжээ. Хүүхдийн сэтгэлгээ гэдэг чинь л энэ. Ийм чөлөөтэй, талын салхи шиг дэндүү эрх задгай хийсвэрлэл, юунд ч баригдаагүй илэрхийлэл.

Ардчилсан нийгэмд шилжсэн 30 шахам жил хүүхдийн зургийн үзэсгэлэн нээгдлээ гэж сонсож байсангүй. Харин МУБИС-ийнБагшийн сургуулийн багш О.Нацагдоржийн удирддаг “Уран бийр” хүүхдийн уран зургийн дугуйлангийн сурагчдын ““ЕРТӨНЦИЙГ ХҮҮХДИЙН НҮДЭЭР” үзэсгэлэнУлаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд нээгдсэнийг ихэд олзуурхан сонирхов.

Энд 70 гаруй хүүхдийн 200 орчим зураг бүтээл тавигджээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Ардын уран зохиолч Т.Галсан, Ц.Байды тэргүүтэй Монгол Улсын гавьяат цолтой 11 эрхмээс гаднаОХУ-ын ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга доктор Т.Ч.Будаева,эрдэмтэн судлаачид, багш сурган хүмүүжүүлэгчид оролцсон ньцар хэмжээ, ач холбогдлыг нь илэрхийлсэн явдал байв.

Боловсролын салбарынхны дунд “Хүүхдийн зургийн таван ноён оргил”хэмээн яригддаг гарын таван хуруу шиг эрхэм бий. Тэд бол 48 дугаар сургуулийн гавьяат багш Ч.Бизъяа, Дундговийн О.Нацагдорж, Хэнтийн Ч.Даваажав, З.Баярмагнай, Говь-Алтайн Д.Цэдэн-Иш нар. Хүүхдийн зургийг уран бүтээлийн хэмжээнд аваачиж, монгол хүүхдүүдийн бүтээлийг дэлхийд таниулсан ачтанууд гэвэл энэ тавыг нэрлэнэ.

Таван ноён оргилын нэг О.Нацагдоржийншавь нарын үзэсгэлэннээгдээд буй нь энэ. Салбарынхан нь Дундговийн Нацагдорж хэмээн тодотгодог ч МУБИС-ийн Багшийн сургуулийн багш. Удирдаж байсан дугуйлангаас нь 20 гаруймэргэжлийн уран бүтээлчид төрөн гарснаас одоо Австралид амьдарч байгааБ.Одонуяа нэр цуутай калиграфич болсон. Ерөнхийлөгчийн сэнтийг урласан Б.Баатарсүрэн “Арга билиг” урлангийн захирлаар ажиллаж байгаа гэхчлэн дурдаж болно. Харин хамгийн ахмад шавь нь телевизээр“Би чадна” нэвтрүүлэг хөтөлдөг шог зураач А.Бат-Эрдэнэ.

О.Нацагдорж багшДундговь аймгийн Дэрэн, Өндөршил, Мандалговь суманд багшилж байхдаа “Уран бийр” дугуйлангаа хичээллүүлж хожим нь Говьсүмбэр аймаг, Улаанбаатар хотод үргэлжлүүлжээ. Одоо цагт хүүхдүүдийн авьяас сонирхлыг нь хөгжүүлэхийнтөлөө ингэж цаг заваа хумсалж яваа багш нар өдрийн од шиг болсон гэдэгтэй мөрийцсөнч яахав.

О.Нацагдорж багшийн зохиосон дүрслэх урлагийн 10 гаруй сурах бичигБСШУС-ын яамнаас зарласан сурах бичгийн тендерт шалгарч, одоо ерөнхий боловсролын сургуулиудад хэрэглэгдэж байгаа юм. Мөн түүнийбагш оюутан, суралцагчдад зориулан зохиосон 20 гаруй ном гарын авлага зөвлөмжөөсМонголын урлагийн зөвлөл, Английн хүүхдийг ивээх сангийн дэмжлэгтэйгээр“Дүрслэх урлагийнболовсрол” ном,цэцэрлэгийн хүүхдийн“Дүрслэх урлагийнхичээлийн багц үзүүлэн” ньулсын бүх сургуулиудад үнэ төлбөргүй тараагданашиглагдаж байна.

“Уран бийр”-ийнхэн 30-40 жилийн өмнө туурвьж байсан бүтээлүүдээ энэ үзэсгэлэнгээс олж харах боломжтойгоос гадна мэргэжлийн уран бүтээлчийнхэмжээнд хүрсэн зарим шавь нарынх нь одоогийн бүтээл мөнхамт дэлгэгдсэн байна билээ.

Үзэсгэлэнгийн үеэр О.Нацагдорж багштай товч хөөрөлдлөө.


-Үзэсгэлэн нээсэнд баяр хүргэе. “Уран бийр” дугуйлан хэдэн оноос хичээллэж байна вэ?

– Баярлалаа. Манай дугуйлан 1973 оноос эхлэн хичээллэсэн, одоо 46 дахь жилдээ үргэлжилж байна.

-“Уран бийр”-ийнхэн энэ хугацаанд ямар амжилт үзүүлж байв?

-Монгол хүүхдүүдийн бүтээлийг дэлхий дахинд таниулах, хүүхдийн зураг, сэтгэлгээгээр дамжуулж эх орноосурталчлах нэг боломж нь олон улсын хүүхдийн зургийн уралдаан байдаг.Манай хүүхдүүдийн уран бүтээл дэлхийн наадмаас ганзага хоосон ирж байсан удаагүй.

-Тухайлбал…

-Японы Канагава, Энэтхэгийн Шанкар, Чехийн Ледиц гээд дэлхийн хүүхдийн зургийн томоохон үзэсгэлэнгээс манай хүүхдүүд Гран-При болон тэргүүн байрын медиалууд авсан. Мөн Вьетнам, Польш, ОХУ-д болсон олон улсын үзэсгэлэнгийн тэргүүн байрыг “Уран бийр”-ийн хүүхдүүд эх орондоо авчирч байлаа.

-Олон медаль авч байжээ…

-Олон улсын хүүхдийн зургийн үзэсгэлэнгээс нийт дүнгээрээ 100 гаруй медаль, харин дотоодод болсон уралдаан үзэсгэлэнгээс 200 орчим медаль авсан байдаг юм.

-“Ертөнцийг хүүхдийн нүдээр” үзэсгэлэн хэд хоног үргэлжлэх вэ?

-Ирэх сарын 7 хүртэл үргэлжилнэ гэв.

“Ертөнцийг хүүхдийн нүдээр” үзэсгэлэнд Монголын хүүхдийн зургийн “Таван ноён оргил” хэмээн нэрлэгддэгтаван багшаас дөрөв нь хүрэлцэн иржээ. Монгол Улсын гавьяат багш Ч.Бизъяа: “Бид нарзалуу, бие биеэ танихгүй. Гэхдээ бие биеийнхээ тухай сонсоод л явдаг байлаа. Би Улаанбаатарт ажиллаж байсан болохоор мэдээлэлд арай илүү ойр байсан. Хожим энэ нөхөдтэйгээ танилцаж хүүхдийн зургийн чиглэлээр санаа оноогоо ярилцдаг болсон. Бидтав өөр өөрийн гэсэн арга барилтай. Манай Нацагдорж багшийн хувьд хүүхдүүдээрээ уран бүтээл хийлгэж, түүнийг нь 30-40 жил хадгалж байгаад одоо дэлгэн үзүүлж байна. Энэ зургийн эзэдийм олон жилийн хойно эргээд хүүхэд настайгаа учирч байгаа гэж итгэж байна” хэмээсэн юм.

Гавьяат багш,ХэнтийнН.Даваажав зорилго нэгтэй багшийнхаа тухай “ Манай Нацагдорж бага ангийн багш бэлтгэхийн зэрэгцээ зургийн багш бэлтгэдэг” хэмээн тодорхойлсон юм.

Тэрбээр хүүхдийн зураг бол сэдэв агуулга нь өргөн, ямар нэгэн зүйлд баригдаагүй байдаг гэдгийг онцолсон. Гэхдээ зураг бүхэн бүтээл биш бөгөөдхүлээн зөвшөөрөгдөж, үзэсгэлэн уралдаанд оролцсоны эцэст сая бүтээл гэж нэрлэгдэх эрхтэй болдогийгДаваажав багш хэлсэн. Үүнээс улбаалан “Ертөнцийг хүүхдийн нүдээр” үзэсгэлэндтавигдсан 200 гаруй зургийг уран бүтээл хэмээннэрлэх нь илүү зохимжтой юм шиг санагдлаа. Бидний сайн мэдэх Гүржээс эхлээд дэлхийн цөөнгүй орон хүүхдийн зургийн галерейтэй байдаг гэсэн. Монгол ч гэсэн ийм байж яагаад болохгүй гэхбодол үзэсгэлэнгийн танхимд үе үе өндөлзөж байв.

“Сургууль бол авьяастны өлгий” хэмээн Волков хэмээх сурган хүмүүжүүлэгчийн хэлсэн үг бий. Энэ өлгийг задалж, хүүхдийн авьяасыг нээж хөгжүүлж яваа хөтөчийн нэг нь О.Нацагдорж багш ажгуу. Хойч үеийнхний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа ийм хүмүүсийн буян дэлгэрэг ээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Я.Одсүрэн, Н.Пүрэвдаш нарыг Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа

Image result for харанга

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нарыг Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа. Тэдэнд гавъяатын тэмдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд гардууллаа. Монголын рок хөгжмийн амьд домог гэгддэг “Харанга”-ын салшгүй хэсэг Я.Одсүрэн, Н.Пүрэвдаш нар энэ урлагт 40 гаруй жил зүтгэжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Maleficent: Mistress of Evil” ашиг орлогоороо тэргүүлж байна

Image result for Maleficent: Mistress of Evil

“Walt Disney” компанийн “Maleficent: Mistress of Evil” уран сайхны кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 36 сая ам.долларын ашиг орлого олсноор Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ. “Walt Disney”-н мэдээлснээр, кино өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийснээсээ хойш Хойд Америкийн зах зээлээс 36 сая ам.доллар, олон улсын зах зээлээс 117 сая ам.долларын ашиг орлого олсон байна. Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтын хоёрдугаарт “Joker” уран сайхны кино 29.2 сая ам.долларын орлогоор жагссан байна. Тус кино нээлтээ хийснээсээ хойш Хойд Америкийн зах зээлээс 247 сая ам.доллар, дэлхий дахинаас 737.5 сая ам.долларын ашиг орлого олсон гэж “Comscore” судалгааны байгууллага мэдээлжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​“Warner Bros.” компанийн “Joker” шилдэг кинонуудын жагсаалтыг дахин тэргүүлжээ

“Warner Bros.” компанийн “Joker” уран сайхны кино 55 сая ам.долларын ашиг орлого олсноор Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг хоёр дахь долоо хоногоо дараалан тэргүүлжээ.

“DC” комикийн дүрүүдээс сэдэвлэн бүтээсэн “Joker” киног Тодд Филлипс найруулж, Хоакин Феникс гол дүрийг бүтээжээ. Энэхүү кино нээлтээ хийснээсээ хойш Хойд Америкийн зах зээлээс 192.72 сая ам.доллар, дэлхий дахинаас 543.9 сая ам.долларын ашиг орлого олсон гэж “Comscore” судалгааны байгууллага мэдээлсэн байна.

Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтын хоёрдугаарт “The Addams Family” инээдмийн анимейшн /30.29 сая ам.доллар/ жагссан бол гуравдугаар байрт “Оскар” наадмын гурван удаагийн шагналт найруулагч Эн Лигийн уран бүтээл “Gemini Man” кино /20.5 сая ам.доллар/ бичигджээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын “440 Hz records”-ын нээлт тун удахгүй болно

“Камертон” хамтлагийн ахлагч, төрийн соёрхолт дуучин Д.Болд өөрийн студи болох “440Hz records”-ын албан ёсны нээлтээ тун удахгүй хийх гэж байна.

Одоогоос 13-н жилийн өмнө дуучин Д.Болд өөрийн “B Production” –ыг үүсгэн байгуулж Б.Маралжингоо, Т.Эгшиглэн, “Гурван охин”, “Бид 4” дуучид, хамтлагуудыг урлагийн их замд орох замыг нь нээж, олны танил болгож байсан билээ.

Энэ удаа дуучин Д.Болд өөрийн шинэ уран бүтээлээ сонсогчиддоо хүргэхээс гадна “Voice of Mongolia” шоунд түүний багт байсан дуучдын шинэ уран бүтээлийг олны хүртээл болгох гэнэ. Түүний шинэхэн уран бүтээлүүдийн нэг “Зүүдний хаалган” дээр нэртэй амьд хөгжимтэй цоо шинэ дуу ФМ, радиогоор цацагдаад удаагүй байгаа билээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Чернобыль” цуврал Эмми шагналаас хоёр төрөлд ялалт байгуулжээ

АНУ-ын Лос-Анжелес хотноо Microsoft театрт 71 дэх удаагийн Эмми шагнал гардуулах ёслол болж байна. АНУ-ын хамгийн нэр хүндтэй телевизийн шагнал болох Эмми шагналыг дэлхий даяар ихээхэн шуугиан тарьсан “Чернобыль” цуврал хоёр нэр төрлөөр хүртжээ. Тодруулбал, богино хэмжээний цувралын шилдэг найруулга, богино хэмжээний цуврал болон киноны шилдэг зохиол гэсэн хоёр нэр төрлийн ялагч болсон байна. Энэ цуврал Эмми шагналын 19 нэр төрөлд дэвшснээрээ 32 нэр төрөлд дэвшсэн “Хаадын тоглоом” цувралын араас бичигдэж байгаа юм. “Чернобыль” цуврал нь Америкийн НВО суваг Британийн Sky телевизийн сүлжээтэй хамтран бүтээсэн, 1986 оны Чернобылийн АЦС-ын ослын талаар өгүүлсэн. Цувралын нээлт АНУ-д 2019 оны тавдугаар сарын зургаанд, Их Британид 2019 оны тавдугаар сарын долооны өдөр болсон юм.