Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

​BTS хамтлагийн түүхийг харуулсан кино хийнэ

Big Hit Entertainment нь BTS-ийн түүхийг харуулсан “Blue Sky” буюу “Цэнхэр тэнгэр” нэртэй олон ангит киног гаргах гэж буйгаа мэдээллээ. Хүлээгдэж буй тус киноны ажлын эхний алхмууд хийгдэж, киноны найруулагч, продакшны ажилтнууд уулзалджээ.

“Цэнхэр тэнгэр” кино нь BTS-ийн гишүүдийн амьдралаас урам зориг авах зорилгоор хийгдэж байгаа бөгөөд сургуульд байхаасаа өдрөөс эхлэн хамтлагийг бүрдүүлж, дебют хийж, одоогийн өндөрлөгт хүрсэн хөвгүүдийн аялалыг бүрийг дүрслэн харуулна. Ерөнхий зохиол нь BTS-ийн түүхийг багтаах боловч хамтлагийн гишүүд тус кинонд тоглохгүй юм. Тиймээс дүрийн нэр өөрчлөгдөж, үзэгчид кинонд өгүүлж буй түүхийг гишүүдийн хэн нь болохыг киноны дүрээс үндэслэн таах хэрэгтэй аж.

“Цэнхэр тэнгэр” киноны зураг авалт энэ оны есдүгээр сараас эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Одоогоор дүрүүдэд зориулсан шалгалтыг бүрэн нууцлалтайгаар хийж байгаа бөгөөд хуваарийн дагуу явбал уг кино 2021 оны эхээр цацагдаж эхлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Б. МӨНХДУЛАМ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

BET Awards 2020 нэр дэвшигчдийг зарлалаа

BET Awards бол 2001 онд BET сувгаар Африк гаралтай Америкчууд болон Америкийн бусад цөөнхүүдийн дунд хөгжим, жүжиг, спорт, бусад зугаа цэнгэлийн салбарт тэмдэглэх зорилгоор байгуулагдсан Америкийн шагналын шоу юм. Энэхүү ёслолын үйл ажиллагаа нь 20 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ба BET суваг үүссэний 40 жилийн ой нь тохиож байна. 2020 оны ёслолын нэвтрүүлгийг инээдмийн жүжигчин Аманда Сиесалс зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд 6-р сарын 28-ны Ням гарагийн өглөөний 8 цагт CBS болон бусад Viacom сүлжээнүүдээр шууд дамжуулах юм.

Нэр дэвшигчийн бүрэн жагсаалтыг дор харуулав.

Оны шилдэг цомог:

  • “Cuz I Love You,” Lizzo
  • “Fever,” Megan Thee Stallion
  • “Homecoming: The Live Album,” Beyoncé
  • “I Used to Know Her,” H.E.R.
  • “Kirk, “DaBaby
  • “Please Excuse Me For Being Antisocial,” Roddy Ricch

Шилдэг эмэгтэй R&B / поп уран бүтээлч:

  • Beyoncé
  • H.E.R.
  • Jhene Aiko
  • Kehlani
  • Lizzo
  • Summer Walker

Шилдэг эрэгтэй R&B / поп уран бүтээлч:

  • Anderson .Paak
  • Chris Brown
  • Jacquees
  • Khalid
  • The Weeknd
  • Usher

Шилдэг групп:

  • Chloe x Halle
  • City Girls
  • EarthGang
  • Griselda
  • JACKBOYS
  • Migos

Шилдэг хамтын ажиллагаа:

  • Chris Brown Ft. Drake, “No Guidance”
  • DJ Khaled ft. Nipsey Hussle & John Legend, “Higher”
  • Future ft. Drake, “Life Is Good”
  • H.E.R. ft. YG, “Slide”
  • Megan Thee Stallion ft. Nicki Minaj & Ty Dolla $ign, “Hot Girl Summer”
  • Wale ft. Jeremih, “On Chill”

Шилдэг эрэгтэй хип хоп уран бүтээлч:

  • DaBaby
  • Drake
  • Future
  • Lil Baby
  • Roddy Ricch
  • Travis Scott

Шилдэг эмэгтэй хип хоп уран бүтээлч:

  • Best Female Hip Hop Artist
  • Cardi B
  • Doja Cat
  • Lizzo
  • Megan Thee Stallion
  • Nicki Minaj
  • Saweetie

Оны шилдэг видео бичлэг:

  • Chris Brown Ft. Drake, “No Guidance”
  • DaBaby, “Bop”
  • DJ Khaled ft. Nipsey Hussle & John Legend, “Higher”
  • Doja Cat, “Say So”
  • Megan Thee Stallion ft. Nicki Minaj & Ty Dolla $ign, “Hot Girl Summer”
  • Roddy Ricch, “The Box”

Оны шилдэг видеоны зохиолч:

  • Benny Boom
  • Cole Bennett
  • Dave Meyers
  • Director X
  • Eif Rivera
  • Teyana “Spike Tee” Taylor

Шилдэг шинэ уран бүтээлч:

  • DaniLeigh
  • Lil Nas X
  • Pop Smoke
  • Roddy Ricch
  • Summer Walker
  • YBN Cordae
  • Dr. Bobby Jones Best Gospel/Inspirational
  • Fred Hammond, “Alright”
  • John P. Kee ft. Zacardi Cortez, “I Made It Out”
  • Kanye West, “Follow God”
  • Kirk Franklin, “Just for Me”
  • PJ Morton ft. Le’Andria Johnson & Mary Mary, “All In His Pain”
  • The Clark Sisters, “Victory”

Шилдэг кино

  • “Bad Boys for Life”
  • “Dolemite Is My Name”
  • “Harriet”
  • “Homecoming: A Film by Beyoncé”
  • “Just Mercy”
  • “Queen & Slim”

Шилдэг эмэгтэй жүжигчин:

  • Angela Bassett
  • Cynthia Erivo
  • Issa Rae
  • Regina King
  • Tracee Ellis Ross
  • Zendaya

Шилдэг эрэгтэй жүжигчин:

  • Billy Porter
  • Eddie Murphy
  • Forest Whitaker
  • Jamie Foxx
  • Michael B. Jordan
  • Omari Hardwick
  • Young Stars Award
  • Alex Hibbert
  • Asante Blackk
  • Jahi Di’Allo Winston
  • Marsai Martin
  • Miles Brown
  • Storm Reid
  • Sportswoman of the Year
  • Ajeé Wilson
  • Claressa Shields
  • Coco Gauff
  • Naomi Osaka
  • Serena Williams
  • Simone Biles
  • Sportsman of the Year
  • Giannis Antetokounmpo
  • Kawhi Leonard
  • LeBron James
  • Odell Beckham Jr.
  • Patrick Mahomes II
  • Stephen Curry

BET HER Award:

  • Alicia Keys, “Underdog”
  • Beyoncé ft. Blue Ivy, WizKid & Saint Jhn, “Brown Skin Girl”
  • Ciara ft. Lupita Nyong’o, Ester Dean, City Girls & La La, “Melanin”
  • Layton Greene, “I Choose”
  • Lizzo ft. Missy Elliott, “Tempo”
  • Rapsody ft. PJ Morgan, “Afeni”

Үзэгчдийн сонголт шагнал:

  • Chris Brown Ft. Drake, “No Guidance”
  • DaBaby, “Bop”
  • Future ft. Drake, “Life Is Good”
  • Megan Thee Stallion ft. Nicki Minaj, “Hot Girl Summer”
  • Roddy Ricch, “The Box”
  • The Weeknd, “Heartless”

Шилдэг олон улсын жүжиг:

  • Burna Boy (Nigeria)
  • Innoss’B (DRC)
  • Sho Madjozi (South Africa)
  • Dave (U.K.)
  • Stormzy (U.K.)
  • Ninho (France)
  • S.Pri Noir (France)

Үзэгчдийн сонголт: Шилдэг шинэ үндэсний жүжиг

  • Rema (Nigeria)
  • SHA SHA (Zimbabwe)
  • Celeste (U.K.)
  • Young T & Bugsey (U.K.)
  • Hatik (France)
  • Stacy (France)

А.ЗОЛЗАЯА

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Өмнөд Солонгосын жүжигчин Пак Бу Гом 27 нас хүрлээ

Өмнөд Солонгосын залуу жүжигчин Пак Бу Гом 1993 оны 6-р сарын 16-нд мэндэлжээ. Тэрээр 2011 онд Sidus HQ-ийн дор жүжигчин болж, Blind (2011) киноны туслах дүрд тоглож карьераа эхлүүлсэн. 2012 онд Blossom Entertainment агентлагт элсэн орж, Runway Cop (2012) хэмээх инээдмийн кинонд, нэг удаагийн тусгай дүрийн KBS драм (2012), Hard day (2014), Reply 1988 (2015), Boyfriend (2018) зэрэг олон ангит болон нэг ангит кинонуудад дүр бүтээсэн юм. Түүний бүтээсэн дүр бүр үзэгчидээс өндөр хандалт авсан байдаг. Мөн Пак Бу Гом нь Өмнөд солонгос улсын нэртэй брендүүдийн нүүр царайгаар ажилладаг юм.

А.ЗОЛЗАЯА

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Селена Гомез инстаграм хаягаа зээлдүүлжээ

Селена Гомез хар арьстнуудын дуу хоолойг улам сайжруулах зорилгоор өөрийн зүгээс тодорхой ажлуудыг хийсээр байна. Сүүлийн хэдэн долоо хоногт поп од инстаграм хаягаараа дамжуулж хар арьстан түүхийн идэвхтнүүдэд түүхээ хуваалцах боломжийг олгожээ. Тэрээр энэ сарын 14-нд түүхээ хамгийн сайн мэддэг, 1960 онд дөнгөж зургаан настайдаа Өмнөд мужийн бага сургуулийг орхисон, анхны хар арьст оюутан Руби Бриджэд инстаграм хаягаа өгчээ.

Руби Бриджэ зуун наян сая дагагчтай инстраграмаа ашиглуулж буй Селена Гомезед талархал илэрхийлснийхээ дараа Нью Орлеансийн цагаан арьстнуудын сургууль болох Уильям Фрэнц бага сургуулийн нэгдүгээр ангид элссэн цагаасаа хойших бичлэгүүдийг хуваалцах замаар энэ мөчийг зөв ашигласан байна. Яагаад бид хар арьст ахан дүүс маань хар арьст хүмүүсийнхээ амьдралыг аврахын тулд энэ тэмцэлд эв нэгдэлтэй байх ёстойг ойлгоход тань туслах болно” гэх утгатай үгийг хэлэн бичлэгийг эхлүүлжээ. Тэрээр “Энэ бол бидний хуваалцсан түүх гэдгийг бүгд санаж баймаар байна. Энэ бол таны өв мөн” хэмээн онцолжээ.

Мөн бусад хар арьстнуудын дуу хоолойг Гомез өөрийн Инстаграмд сүүлийн өдрүүдэд оруулсан юм. “Black Lives Matter” хөдөлгөөнийг хамтран үүсгэн байгуулагч Алисия Гарза, зохиолч Ибрам X.Кенди, сэтгүүлч Желани Кобб, жүжигчин Кендрик Сэмпсон, Харвардын их сургуулийн профессор Сара Элизабет Льюис, транс зохиолч Ракуэл Уиллис нар түүний инстаграм хаягаар дамжуулан үзэл бодлоо илэрхийлээд байна.


Б. МӨНХДУЛАМ

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

BTS хамтлаг онлайн тоглолтоороо дахин нэг шинэ амжилт тогтоолоо

Дэлхийд алдартай BTS хамтлаг өчигдөр буюу зургадугаар сарын 14-ний өдөр фэнүүддээ зориулан “Bang Bang Con the Live” онлайн тоглолтоо хийлээ. Тус хамтлаг долоон жилийнхээ ойг тохиолдуулан энэхүү онлайн тоглолтыг зохион байгуулсан билээ. Тоглолт Big Hit Entertainment компанийн бүтээсэн Солонгос апп болохWeverse дээр тавигдсанюм. Уг тоглолт нь төлбөртэй тоглолт бөгөөд тасалбарыг урьдчилан захиалахад 35 доллар эсвэл BTS армигийн гишүүнээр элссэн тохиолдолд 26 долларын үнэтэй байжээ.Weverse дээр мэдээллэснээруг концерт нь зургаан дэлгэц бүхий камерыг санал болгох бөгөөд үзэгчид өөрсдөө сонгох юм.Мөн Солонгос, Англи, Япон, Хятад хэл дээр хадмал орчуулгыг хүргэх болно. Фэнүүд албан ёсны тасалбарыг авсны дараа тоглолтыг дараа нь дахин үзэх боломжтой. Энэхүү онлайн тоглолтыг 107 улсаас 756,600 хүн үзсэн ба ойролцоогоор 67 тэрбум 500 сая төгрөгийн ашиг олсон байна.Ийм хэмжээний үзэгчдийг цуглуулж онлайн тоглолт хийсэн уран бүтээлч байхгүй бөгөөд BTS хамтлаг нь дахин нэг шинэ амжилт тогтоолоо.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

​“The Hu” хамтлаг онлайн тоглолт хийнэ

“The Hu” хамтлаг энэ сарын 23-нд “White Rock Center”-т онлайн тоглолтоо хийхээр болжээ. Тоглолтыг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр 23-ны 22 цагаас шууд дамжуулах юм.

“The Hu” хамтлаг нь хөөмэй, хархираа зэрэг монголчуудын хийдэг хоолойн өвөрмөц техникүүд болоод морин хуур, товшуур, цуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгийн дуугаралтыг орчин цагийн рок хөгжмийн элементүүдтэй хавсарган уран бүтээлээ туурвидаг. Тэд “Хүннү рок” урсгалыг дэлхийн тавцанд танилцуулаад байгаа юм. Тоглолтын үеэр цугларсан хандивыг “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд зориулж Улсын онцгой комисст хандивлах аж.

Онлайн тоглолт хоёр цагийн туршид үргэлжлэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, ХААН банк ажиллаж байна.

Б. МӨНХДУЛАМ

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Blackpink хамтлаг тайзнаа эргэн ирэхээр болжээ

Солонгосын охидын хамтлаг болох Blackpink хамтлаг нь энэ сарын 26-ны 18:00 цагаас (Солонгосын цагаар) шинэ дуугаараа урлагийн ертөнцөд эргэн ирж буйгаа зарлах гэнэ. Тэд шинэ уран бүтээл туурвилгүй нэг жил хоёр сар завсарлаад байсан юм.

Blackpink хамтлаг өөрсдийн анхны студийн цомгоо 2020 оны есдүгээр сард гаргах гэж байгаа бөгөөд цомогт арав гаруй дуу багтсан байна. Энэхүү цомог нь энэ сарын 26-нд цацагдах дуугаар нээлтээ хийх юм.

Б. МӨНХДУЛАМ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Ш.Ихбаяр: “Алтан өргөө” кино наадамд 70 орны 558 уран бүтээл бүртгүүлсэн

Монголын кино институтийн дэд тэргүүн, “Алтан өргөө” олон улсын кино наадмын захирал Ш.Ихбаяртай ярилцлаа.


-“Алтан өргөө” кино наадмын олон улсын бүртгэл дууссан. Энэ хэсэгт хэчнээн бүтээл ирсэн бэ?

-Монголын кино институтийн зохиодог “Алтан өргөө” олон улсын кино наадмын олон улсын бүртгэл энэ сарын 1-нд дууссан. Бид хүүрнэлт, баримтат, хүүхэлдэйн, эксперименталь гэсэн үндсэн дөрвөн төрлөөр богино кино хүлээн авсан. Эдгээр төрлүүдэд нийт 70 орны 558 уран бүтээл бүртгүүлсэн нь урьд жилийнхээс 100 гаруй бүтээлээр их тоо юм. Энэ жилээс кино наадмын нэрийг өөрчилж “Алтан өргөө” буюу “Golden Ger” болгосон нь олон улсын уран бүтээлчдэд илүү тогтооход дөхөм болсонтой үүнийг холбож үзэж байна. Өмнөх долоон жилд бүртгүүлж байсан олон улсын уран бүтээлчид олон байснаас цөөнгүй нь уралдаант хэсэгт сонгогдох болно.

-Монгол уралдаант хэсгийн бүртгэлийн хугацааг энэ сарын 20 хүртэл сунгасан. Бүртгэлийн хугацааг яагаад сунгахаар болов?

-Монгол залуу уран бүтээлчид энэ жил кино хийхэд илүү бэрхшээлтэй тулгарч байгаа гэж үзэн бүртгэлийн хугацааг цөөн хоногоор сунгасан байгаа.

-Энэ жил Монгол уралдаант хэсэгт ямар ямар төрлийн кинонуудыг хүлээн авч байгаа вэ?

-Монгол уралдаант хэсэгт хүүрнэлт, баримтат, хүүхэлдэйн, эксперименталь гэсэн үндсэн дөрвөн төрлөөс гадна Milky Way гэдэг төрлийг нэмсэн. Монгол уралдаант хэсгийн хувьд хэчнээн кино бүртгүүлснийг бид зөвхөн уралдаант хэсгээ зарлахдаа мэдэгддэг уламжлалтай.

-Milky Way хэмээх төрлийн талаар… ?

-Milky Way кино наадам нь бие даан зохион байгуулагддаг байж байгаад энэ жилээс бидэнтэй нэгдэн манай кино наадмын нэг төрөл болж байгаа. Milky Way нь Ротаракт Найрамдал клубын санаачилсан хүүхдийн хүчирхийллийн эсрэг сэдэвтэй кино бүтээх төрөл юм.

-Уралдаанд ирүүлсэн кинонуудыг үзэгчдэд хэрхэн үзүүлэх вэ?

-Манай кино наадам уралдаант хэсгийн болон бүрэн хэмжээний кинонуудаа онлайн платформ дээр байршуулан зургадугаар сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд үзэгчдэд үнэгүй үзүүлэхээр зорьж байна.

-Ямар ямар кинонуудыг үзэгчдэд үзүүлэх вэ?

-Бүрэн хэмжээний киноны хөтөлбөрт Машбатын Бишрэлийн “Сахиусан тэнгэрийн оронд орхигдогсод” (АНУ, 2019) болон Такаши Нишихарагийн “Эмэгтэйчүүд”(Япон, 2019) гэсэн бүтээлүүдийг гаргахаар зарласан байгаа. Удахгүй бүрэн хэмжээний кино үзвэрийг нэмж зарлах болно.

-Энэ жил кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс ажиллаж байгаа вэ?

-Монголын кино институтийн тэргүүн Г.Жигжидсүрэн ахлан гурван хүний бүрэлдэхүүнтэй ажиллах болно. Уралдаант хэсгийн бүртгэл дууссаны дараа бид шүүгчдийнхээ нэрсийг зарлах болно.Шүүгч нар маань уралдаант хэсэгт шалгарсан монгол бүтээлүүдийг үзэж хэлэлцэн шалгаруулна.

-“Алтан өргөө” кино наадам энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс ямар онцлогтой болж байгаа вэ?

-Энэ жил анх удаа онлайн хэлбэрээр зохиох гэж байна. Онлайн үзвэрүүд маань уламжлалт театрт үзүүлснээс илүү олон хүнд хүрнэ гэж бодож байгаа.

-“Алтан өргөө” кино наадмын үеэр Канадын Монгол угсаат уран бүтээлч Алс Тэлэнгүдийн “Дөрвөн тэнгэр” киноны дэлхийн нээлтийг хийх гэж байгаа гэж дуулсан. Уран бүтээлчийн талаар?

-Алс Тэлэнгүдийн гэр бүл Өвөр Монголын Шилийн голоос Канад руу цагаачилсан юм. Тиймээс түүний Монгол угсаатны түүх болон гүн ухааны талаарх сэдвийг хөндөх хүүхэлдэйн кинонууд дээр гарах эмэг эхийнх нь үгсийг монголчууд төвөггүй ойлгох болно. Алс Тэлэнгүд нь хэдий залуу ч өөрийн нөр их хөдөлмөрийн хүчээр бүтээлүүд нь Америкийн кино институтын кино наадмын шилдэг хүүхэлдэйн кино төрөлд нэр дэвшсэн, Торонто, Энн Арбор, Сандэнсийн зэрэг Хойд Америкийн хамгийн нэр хүндтэй кино наадмуудад албан ёсоор сонгогдож байсан юм.

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Д.Баттулга: “Монгол Улсын баатрууд” төслийн гол зорилго нь хүүхэд залуучуудын эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх юм

Монгол Улсын түүхийн хуудаснаа түүхэн гавьяа байгуулсан агуу баатрууд олон бий.Цөөн хэд нь зурагтын дэлгэцэнд мөнхөрсөн байхад зарим нь ард түмний дунд амнаас ам дамжин яригдаж ирсэн. Гэхдээ он цаг улирах тусам түүх бүдгэрсээр. Тэгвэл түүхэн баатруудыг ирээдүй хойчдоо таниулах үүднээс “Монгол Улсын баатрууд” төслийг “Мандуул медиа интертаймент” ХХК-ийн захирал Д.Баттулга санаачлан эхлүүлжээ. Ингээд түүнтэй энэхүү төслийн талаар ярилцсанаа хүргэж байна.

-“Монгол Улсын баатрууд” төслийг хэрэгжүүлэх санаа хэрхэн төрсөн бэ. Яагаад заавал энэ сэдвийг барьж авсан бэ?
-Өнөөгийн нийгэмд хамгийн чухал зүйл бол хүүхэд залуучуудад эх оронч сэтгэлгээг суулгаж төлөвшүүлэх явдал гэж би хувьдаа хардаг. Би хүүхэд байхдаа Монгол Улсын баатар Магсарын Жанчив гэж холбоочин хүний талаар сонсож байсан юм. Тэр хүн холбооны утсыг шүдээрээ зууж бусад нөхдөө ар талынхантайгаа холбоо бариулж байсан гэх түүхийг сонсоод их гайхаж билээ. Амьдрал ч үзэж амжаагүй залуу насаа тэгж золиослох ямар хэрэг байсан юм бэ, юуны тулд гэх бодол төрж өмнөөс нь нулимс цийлэгнэдэг байлаа. Гэхдээ тэр цагаас эхлэн эх оронч хүн гэж үүнийг л хэлдэг юм байна гэж ойлгож энэ сэдэвт их дурласан. Өнөөдрийг хүртэл дотроо бодож төсөөлсөн зүйлээ гаргах боломж гараагүй явсаар өдийг хүрсэн. “Монгол Улсын баатрууд” төслийн гол зорилго бол хүүхэд залуучуудыг өнгөрсөн түүхтэй ойртуулж, тэр гайхамшигт баатруудын амьдрал, хийсэн гавьяагаар дамжуулж эх оронч үзэл, сэтгэлгээг төлөвшүүлэх явдал юм.

-Төсөл эхний байдлаар цуврал зурагт ном хэлбэрээр уншигчдад хүрэх юм байна. Яагаад заавал комик төрлийг сонгосон юм бэ?
-Дэлхий нийтийн сонирхлын төвд буй “Хүн аалз”, “Төмөр хүн” гээд баатрууд бүгд зурагт ном буюу комик хэлбэрээр байсан. Эдгээр комикийн баатрууд хөгжсөөр байгаад өнөөдөр дэлхий хэмжээний баатрууд болчихоод байгаа юм. Хүүхдүүд “баатар”-ыг нисдэг, ид шидтэй, хэмжээлшгүй хүчтэй гэж ойлгодог. Гэтэл Монгол Улсын баатрууд хийсвэр зүйл биш. Жинхэнэ бодит, бидний дунд амьдарч ирсэн бодит хүмүүс юм. Миний үеийн залуучууд ч гэсэн энэ баатруудыг мэдэхгүй байна. Сүүлд яалт ч үгүй Э.Бат-Үүл баатар болсон. Сүхбаатар, Гүррагчаа, Хатанбаатар Магсаржав, Түвдэнгийн Бор гэдгээс цааш мэдэхгүй байна. Өөр өчнөөн баатар бий. Эдгээр эх орончдоос баатар цол хүртээгүй нь олон боловч баатар болсон ч яруу алдраа сонсож чадалгүй амь үрэгдсэн нь ч мөн цөөнгүй байдаг. Гэхдээ баатрууд бүгд л эх орныхоо төлөө, хэн ч биш хорвоод мэндлээ ч үгүй байсан ирээдүй хойч бидний төлөө өөрийн амь биеэ зориулсан нь гайхамшигтай. Тиймээс эдгээр баатруудыг бид хэзээ ч мартах учиргүй. Харин ч бид хүүхэд залуучуудад таниулах, үйл хэрэг гавьяаг нь үүрд мөнхлөх ажлыг хийх ёстой гэж бодож байна. Одоо хэдийгээр дайн байлдаангүй энхийн цаг ч гэлээ янз бүрийн л гадны нөлөө, бодлого яригдддаг. Тиймээс бид буу зэвсэг бариад учиргүй тулалдахгүй ч сэтгэл зүрхэндээ эх орноо гэсэн сэтгэлтэй, эх түүхээ мэддэг байх ёстой.
-Төслийн хүрээнд хийгдсэн судалгаанаасаа танилцуулахгүй. Монгол Улсын хэмжээнд хэчнээн баатар байдаг юм байна?
-1936 онд анх БНМАУ-ын баатраар Шагдарын Гонгор гэж хүн болж байсан юм билээ. Тэрнээс хойш нийтдээ 59 баатар цолтой хүн байсан. 2014 онд Пунцагийн Шагдарсүрэн гэдэг хүн баатар цол хүртсэн байсан. Нийт 59 хүнээс хуучнаар ЗХУ-ын иргэн 18 хүн байдаг юм байна. Эдгээр хүмүүсийг хасаад үлдсэн 41 хүн дээр Ардын хувьсгал ялснаас хойших үеийн Сүхбаатар жанжин зэрэг 12 баатар нэмэгдэж байна. Эдгээр баатрууд бол тухайн үедээ Хиагт, Нийслэл, баруун хилийг чөлөөлөх зэрэг томоохон тулаануудад оролцож яваад гавьяа байгуулж баатар цол авсан түүхэн гавьяатай хүмүүс юм.
-Баатруудын тухай өгүүлэх комикс ном маань хэчнээн цуврал гарах бол. Хүүхэд залуучууд маань комиксыг хэдэн цуврал байх бол, дараагийн цувралд юу өгүүлэх бол гэж тэсч ядан хүлээдэг шүү дээ?
-Одоогоор нийт 53 баатрын 39 цуврал болох төлөвлөөгтэй байна. Хамгийн эхний цувралын ажлууд хийгдчихсэн явж байна.
-Эхний цуврал хэн гэдэг баатраар эхлэх бол гэдэг нь их сонирхол татаж байна шүү?
-“Монгол Улсын баатрууд” төслийн эхний цуврал Сүхбаатар жанжны тухай ном байх болно. Цуврал хоёр нь Монгол Улсын анхны нисгэгч Дэмбэрэл, гуравт Хатанбаатар Магсаржав гэсэн дарааллаар явагдана. Эхний цуврал гарахаас өмнө тухайн баатруудын үр хойч, гэр бүлийнхэн эсвэл судлаачидтай подкаст хийгээд явахаар төлөвлөж байна. Ингэснээр ном, сонинд төдийлөн дурдагдаагүй түүхэн явдлыг холбогдох хүмүүсээр аман яриа хэлбэрээр олж авч номондоо тусгахын тулд ойрын үед цуврал подкаст хийхээр төлөвлөж байгаа.
-Цувралын эхний ном хэзээнээс уншигчдын гарт хүрэх вэ?
-Эхний тав, зургаан цувралыг бэлэн болгочихоод уншигчдадаа хүргэж эхэлнэ гэж бодож байна. Ингэхдээ долоо, долоо хоногийн давтамжтайгаар гаргаад дуусгана гэж бодож байна. Уншигчдын дунд хүлээлт үүсгэхгүйн тулд шүү дээ. Төслийн хэрэгжих хугацаа наймдугаар сарын 1-нээс анхны цувралаа худалдаанд гаргаад хамгийн сүүлийн цувралыг ирэх 2021 оны тавдугаар сарын 18-нд гарахаар төлөвлөөд байгаа. Тэгэхээр төсөл маань жилийн хугацаанд үргэлжлэх юм. Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан бас төлөвлөөд байна.
-Ялангуяа түүхэн цуврал ном бүтээж байгаа гэдэг утгаараа чамгүй ажиллагаа шаардах байх. Төслийн үйл явцад учирч буй хүндрэл бэрхшээл юу байна?
-Цаг хугацаа маш их шаардагдаж байна. Үүнийхээ хэрээр санхүүгийн хүндрэл тулгарч байна. Дэлхий нийтээрээ цар тахал гээд манай улсад ч бас чамгүй удаашрах хандлага байна. Бид зохиол болон зургийн ажил дээр баг бүрдүүлээд ажиллаж байна. Мөн комиксоор дамжуулж хүүхэд залуучуудад мэдлэг мэдээлэл, хэл ярианы боловсрол олгох гэж байгаа учраас найруулга зүй, хэл шинжлэл тал дээр маш их анхаарч байна.
Тиймээс Хэл шинжлэлийн хүрээлэнтэй бид хамтарч ажиллахаар ярилцаад байна. Мөн цуврал номоо аль болох олон хүүхдэд хүргэхийн тулд Ерөнхий боловсролын сургуулиудад хандах, Боловсролын яамны зүгээс хамтын ажиллагааны дэмжлэг маш их хэрэгтэй байна. Бид хамтарч ажиллах талаар яаманд хүсэлт тавих бодолтой байна. Учир нь энэ бол Монгол Улсын түүхэн баатрууд юм. Ирээдүйд үлдэх зүйл юм. Бид аль нэг нам эвсэлтэй холбохыг хүсэхгүй байна. Тиймээс үнэхээр хүүхэд залуучуудын оюунд хөрөнгө оруулах хүсэлтэй, манай төсөл дээр хамтарч ажиллах, дэмжлэг үзүүлэх хувь хүн алба байгууллага бүрт нээлттэй гэдгийг хэлмээр байна. Би номынхоо зорилтот бүлэг болох хүүхдүүдийн эцэг, эхчүүдтэй уулзаж ярилцаж үзсэн. Санааг маань маш сайхан хүлээж авсан. Үнэхээр энэ цувралыг гараад эхэлбэл бид ч гэсэн хүүхдүүдтэйгээ хамт номоо уншингаа баатруудынхаа талаар ойлголттой болмоор байна гэж байсан. Үнэхээр бидний түүхэнд жинхэнэ баатрууд байсан юм аа. Бидний өвөө, эмээтэй зэрэгцээд нэг агаараар амьсгалж, нэг голын ус ууж, нэг хөрсөнд хамт гишгэж явсан бодит баатрууд гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүүхэд залуучууд энэ номоор дамжуулж тухайн баатруудын амьдрал, үйл хэрэг, гавьяаг мэдэж авснаар баатар гэдэг үгийн цаад мөн чанарыг ойлгож авах юм. Ингэснээр ирээдүйд эх орноо хэзээ ч худалдахгүй сэтгэл зүрхтэй эх орон ч иргэн болж төлөвших гол суурь болж өгөхөөрөө цуврал номын ач холбогдол оршино.
-Төслийн хүрээнд өөр ямар ажлууд хийгдэх вэ?
-Мэдээж төслийн хүрээнд цувралаа номоо гаргасны дараа бүрэн хэмжээний кино хийх, анимейшн хийх, гадны зах зээлд гаргах гээд маш олон ажлуудыг төлөвлөсөн байгаа. Мөн энэ хүрээнд орон нутгийн хүүхэд залуучуудад номынхоо талаар танилцуулга, уулзалт хийхээр төлөвлөсөн байгаа. Мөн тодорхой хэмжээний хувийг англи хэл дээр хэвлүүлэх бодол байна.
Энэхүү төсөлтэй холбоотой мэдээллийг 99002284 дугаараас авна уу.
Categories
энтертаймент-ертөнц

“BTS” хамтлаг дэлхийг тойрсон аялан тоглолтоо хойшлуулжээ

БНСУ-ын “BTS” хамтлаг коронавирусний цар тахал дэгдэж байгаатай холбоотойгоор дэлхийг тойрсон аялан тоглолтоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаагаа мэдэгджээ. “Map Of The Soul Tour” нэртэй энэхүү тоглолт нь 4 дүгээр сард эхлэх ёстой байсан аж.

Өмнө нь “BTS” хамтлаг Сөүл хотод хийхээр төлөвлөж байсан тоглолтоо цуцалж, хожим нь Хойд Америкт болох ёстой байсан тоглолтоо хойшлуулсан байна.

Коронавирусний дэгдэлттэй холбоотойгоор тоглолтыг зохион байгуулагчид төдийгүй үзэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хамтлаг дэлхийг тойрсон аялан тоглолтоо ийнхүү хойшлуулж байна. Түүнчлэн цар тахлын улмаас улс хоорондын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа нь тоглолтыг хойшлуулах шалтгаан болжээ.

Хөвгүүдийн “BTS” хамтлагийн уран бүтээл Америкийн “Rolling Stone” сэтгүүлээс гаргасан хөгжмийн ертөнцөд сүүлийн арван жилд тохиосон хамгийн чухал 50 үйл явдлын жагсаалтад багтаж байсан юм. Хамтлаг анх 2013 онд 7 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагджээ.