Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Марк Зукербэргийн хөрөнгийнх нь хэмжээ $100 тэрбум давсан гурав дахь хүн боллоо

Зукерберг нь дэлхийн хамгийн том сошиал флатформ Фейсбүүкийн 13 хувийг эзэмшдэг. Цар тахлын үеэр хүмүүсхоорондыналсын зайнаас харилцах хэрэгцээ нэмэгдсэн нь түүний хөрөнгийг өсөхөд нөлөөлсөн.

АНУ-н хөрөнгийн зах зээлийн сүүлийн өдрийн арилжааны үеэр Фэйсбүүк компанийн хувьцааны үнэ өсөж гүйцэтгэх захирлынхаа хөрөнгийн хэмжээг анх удаа $100тэрбумд хүргэсэн байна.

Тус компани Хятадын ТикТок аппликейшинтэй төстэй Рийлс үйлчилгээг Инстаграм сүлжээндээ нэвтрүүлсэн нь хувьцааны үнэ өсөхөд мөн нөлөөлсөн.

Марк Зукербергээс өмнөАмазоны гүйцэтгэх захирал Жеф Безос, Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс хоёр $100 тэрбум давсан хөрөнгөтэй байсан.

Зукерберг өмнө нь Фейсбүүкт эзэмшдэг хөрөнгийнхөө 99 хувийг амьдралынхаа туршид буяны үйлсэд зарцуулахаа мэдэгдэж байжээ.

Эх сурвалж: Business Insider

Д.СУВД-ЭРДЭНЭ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

М.Цогтбаяр: Том болоод зургийн үзэсгэлэн нээнэ гэж боддог


Энэ удаагийн буландаа Дундговь аймгийн “Мандал” сургуулийн 3 “А”ангийн сурагч М.Цогтбаяртай ярилцлаа.


-Хичээл нь орохгүй, багштайгаа, ангийнхантайгаа уулзахгүй байх ямар байна вэ. Теле хичээлээ өдөр бүр хийж байсан уу?

-Ангийнхантайгаа уулзахгүй удахаар муухай, уйтгартай санагддаг. Хааяа ангийн найзуудаа маш их санадаг. Теле хичээлээ байнга үздэг байсан. Телевизээр гарсан теле хичээлийг заримдаа бичиж амждаггүй болохоор ээж маань компьютер дээр дахиад гаргаж өгдөг. Тэгээд зогсоогоод өөрийнхөө ойлгоогүй үлдсэн зүйлээ тэмдэглэж авдаг. Бичиж тэмдэглэсэн хичээлүүдээ өдөр өдөрт нь багшдаа шалгуулдаг байсан. Есдүгээр сарын нэгэнд хичээлдээ сууж, ангийнхантайгаа уулзана гэж бодохоор гоё байна.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

-Би цагдаа болохыг хүсдэг.

-Яагаад цагдаа болохоор шийдсэн бэ. Юу нь чамд таалагдсан?

-Цагдаа хүн хянамгай ажигч байх ёстой. Мөн саадан дээгүүр явж бэлтгэл хийдэг, бас олон хүнд тусалдаг нь их таалагддаг.

-Мөрөөдөлдөө хүрэхийн тулд хичээлээ сайн хийх шаардлагатай болно шүү дээ. Ямар хичээлдээ илүү сайн бэ?

-Би дүрслэх урлаг, биеийн тамир, бас монгол хэлний хичээлдээ дуртай. Том болоод зургийн үзэсгэлэн нээнэ гэж боддог.

-Дугуйланд явдаг уу?

-Анх тамирын хичээл орж байхад багш маань намайг дуудаад “сагсан бөмбөгийн дугуйланд явах уу” гэж асууж байсан. Тэгээд сагсан бөмбөгийн дугуйланд яваад нэг болон хоёр бөмбөгийг зэрэг залах, нэг бөмбөгийг ээлжлэн залах гээд бүүр анхан шатнаас нь заалгасан. Дугуйланд яваад жил гаруй болж байгаа.

-Танайх хэдүүлээ амьдардаг вэ?

-Аав, ээж, дүүтэйгээ амьдардаг. Манай аав одоо Солонгост байдаг. Коронагаас болоод ирж чадахгүй байгаа. Харин манай ээж “Мандал” сургуулийн англи хэлний багшаар ажилладаг. Ээж маань дүү бид хоёрт ханан дээр тогтоодог самбар авч өгсөн. Түүн дээр би дүүдээ тоо, дүрс, өнгө, үсэг гээд хичээл заадаг.

-Дүүтэй байх гоё уу?

-Дүүтэй байх хамгийн гоё. Дүүгээ эрхлүүлнэ, дүүдээ тусална, хамт тоглоно, хичээл зааж өгнө гээд зөндөө зүйлийг хамт хийдэг. Бас зураг зурдаг.

-Аав ээждээ зориулж юу хэлмээр байна?

-Дүү бид хоёрыг төрүүлж өсгөсөнд маш их баярлалаа. Хайртай шүү гэж хэлмээр байна. Би мундаг хүн болоод аав ээжийнхээ ачийг заавал хариулна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монгол жүжигчдийн тоглосон Холливүүд кино ирэх 8 сард нээлтээ хийнэ

Монголын жүжигчдийн тоглосон “Waiting for the barbarians” уран сайхны киног 2020 оны наймдугаар сарын 7-ны өдөр нээхээр төлөвлөж байна. Уг бүтээлд Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Б.Гүрсэд болон Холливүүдийн “Wonder Woman” (2017), “Ex Machina” (2014), “Sweet Lies” зэрэг кинонд дүр бүтээсэн жүжигчин Б.Ганчимэг, Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тогложээ.

Мөн тус кинонд Холливүүдийн алдарт жүжигчин Жонни Депп болон Роберт Паттинсон нар тоглосон аж.Энэхүү киног Өмнөд Африкийн зохиолч Жон Кутзигийн романаар хийжээ.Киноны зураг авалтыг 2018 оны аравдугаар сард эхэлсэн бөгөөд Сиро Герра найруулсан байна. Уг киног 2019 оны есдүгээр сарын 6-нд Венецийн кино наадамд анх танилцуулсан. Харин олон нийтэд энэ зун толилуулах аж.

Б.МӨНХДУЛАМ


Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

“​Бэтмэн” киноны найруулагч Жоел Шухамер таалал төгслөө

Холливүүдийн алдарт найруулагч Жоел Шухамер хорт хавдрын улмаас 2020 оны зургадугаар сарын 22-нд 80 насандаа таалал төгслөө.

Жоел Шухамер нь Elmo’s Fire (1985), The Lost Boys (1987), Flatliners (1990) гэсэн гурван хит киног найруулснаар кино урлагийн салбарт алдар нэрд гарчээ.

1993 онд тэрээр Бэтмэн киноны цуврал болох “Batman Forever” (1995) ба “Batman & Robin” (1997) киноны дараагийн хэсгүүдийг удирдан ажиллахаар гарын үсэг зурч байв. Бэтмэн киноны дараа Шумахер “Tigerland” (2000), “Phone Booth” (2002) зэрэг минималист кинонууд хийж эхэлсэн бөгөөд тус кинонууд хоёулаа эерэг үнэлгээ авсан байдаг. Мөн тэрээр “The Client” (1994), “A Time to Kill” (1996), “The Phantom of the ophera” (2004), “Дугаар 23” (2007), “House of Cards”-ийн хоёр ангийг найруулсан юм.

Түүний “Falling Down” (1993) болон “8 mm” (1999) кинонууд нь Palme d’Or болон Golden Bear Award-д өрсөлдөж байжээ.

А.ЗОЛЗАЯА

Categories
гадаад мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

​Дуучин Justin Bieber бэлгийн хүчирхийллийн талаарх мэдээллийг няцаав

Жастин Бибер өнгөрсөн амралтын өдрүүдэд үл мэдэгдэх аккаунтаар твиттерт өөрийг нь хүчингийн хэрэг үйлдсэн гэж жиргэснийг няцаав.

Тэрээр хуурамч хоёр аккаунтаар 2014, 2015 онд болсон гэж үзсэн бэлгийн хүчирхийллийн талаар твиттер хуудсандаа бичжээ. Нэг нэргүй аккаунтын бүртгэлийг твиттерээс устгасан боловч Жастин Бибер үүнд хариу өгч “Энэ түүхэнд үнэн зүйл алга” гэжээ. Хоёр дахь аккаунт нь устгагдаагүй бөгөөд нэрээ нууцлаагүй байна. “Зөвхөн Даниэлле гэгддэг эмэгтэйн аккаунт 2014 оны гуравдугаар сарын 9-нд Техас мужийн Хьюстон хотод болсон үйлдлийн талаар дэлгэрэнгүй мэдүүлжээ. Даниэлле бааранд байгаа хүмүүсийн өмнө гэнэтийн тоглолт хийсний дараа Жастин Бибер түүнийг болон хоёр найзаа дагуулан Техасын Остин дахь “Four Seasons” зочид буудалд урьсан бөгөөд түүнийг бэлгийн хүчирхийлэл болсон өрөөнд аваачсан гэжээ. Тэрээр олон жилийн турш хэнд ч хэлээгүй боловч одоо олон төрлийн эмчилгээ хийлгэж, дотны найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ярьсан” гэж хэлсэн байна.

Жастин Биберийн хэвлэлийн төлөөлөгч нь тэдэнд тайлбар өгөөгүй бөгөөд дуучны твиттерт нэмж оруулах зүйл байхгүй гэж мэдэгджээ. Жастин Бибер өөрийнхөө твиттер хуудаснаа “Бэлгийн хүчирхийллийн тухай нэхэмжлэл бүрийг нухацтай авч үзэх ёстой бөгөөд би хариу арга хэмжээ авах шаардлагатай болсон. Гэсэн хэдий ч энэ түүх үнэхээр боломжгүй учраас би твиттер болон эрх баригчидтай хамтарч хуулийн дагуу арга хэмжээ авах болно” хэмээн мэдэгджээ. Тэрээр өөрийнхөө твиттер хуудаснаа тухайн үед “Four Seasons” зочид буудалд биш, харин зарим найзуудтайгаа AirBnB гэх газар байсан гэж хэлэн, халдлага үйлдсэн гэх өдрийн маргааш буюу гуравдугаар сарын 10-нд “Four Seasons” зочид буудалд очсон гэж мэдэгдэн твиттертээ зураг хуваалцжээ. Энэ мэтчилэн дуучин Жастин Бибер энэхүү мэдээллийг худал хэмээн няцааж холбогдох нотолгоог өөрийн твиттер хуудаснаа нийтэлсэн байна.

Х.ЕСҮ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дуучин Beyonce “Black Parade” нэртэй шинэ дуугаа цацлаа

2020 оны 6-р сарын 20-нд дуучин Beyonce өөрийн youtube сувагтаа “Black Parade” нэртэй шинэ дуугаа цацжээ. Энэхүү дуугаа жил бүрийн 6-р сарын 19-нд тэмдэглэгддэг “Juneteenth” баярын төгсгөлд анхны сонсогчиддоо хүргэсэн байна. Уг баяр нь техас мужийн бүх боолыг боолчлолоос чөлөөлсөн өдөр юм.

“Black Parade” дуу нь Tidal урсгалын платформ дээр хийгдсэн ба хар арьстануудын бахархалыг төрүүлсэн бүтээл юм.

Мөн дуучин Beyonce уг баяртай холбогдуулан өөрийн инстаграм хаяг дээрээ “Зургаадугаар сарын баярын мэнд хүргэе. Бид тэмцлийн дунд байсан ч гэсэн баяр баяслаа хуваалцаж, бие биентэйгээ тэмдэглэх болно гэж найдаж байна. Бидний гоо үзэсгэлэн, хүч чадал үргэлжлүүлэн санаарай” хэмээжээ.

А.ЗОЛЗАЯА

Categories
гадаад мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

​“Summer Sonic 2020” фестиваль Youtube-ээр шууд дамжуулагдана

Япон улсаас жил болгон зохион явуулдаг “Summer Sonic 2020” фестиваль энэ жил коронавирусын нөхцөл байдлаас үүдэн шууд нэвтрүүлэг явуулах боломжгүй болсон тул Youtube-ээр шууд дамжуулалт хийхээр болжээ. Уг фестиваль нь “Archive Festival” гэх нэрээр уран бүтээлчдийн өмнөх жилүүдэд үзүүлж байсан үзүүлбэрүүдийг гаргах бөгөөд зургадугаар сарын 19-28-ны өдөр хүртэл шууд дамжуулагдах юм.

Х.ЕСҮ

Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

​Холливүүдийн жүжигчин Дэнни Мастерсон гурван эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт буруутгагджээ

Холливүүдийн жүжигчин Дэнни Мастерсоныг өчигдөр хүчингийн хэргээр баривчилжээ.

70-аад оны шоу хит цувралаар хамгийн сайн танигдсан Холливүүдийн нэрт жүжигчин Дэнни Мастерсон 2001-2003 оны хооронд 20 настай гурван эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаад байна. Өнгөрсөн жил дөрвөн эмэгтэй Дэнни Мастерсон болон Сайентологийн сүмийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж байж. Нэхэмжлэлд тэднийг хүчирхийлсэн, хулгайлж, дарамталж, айлган сүрдүүлж байсан гэж мэдэгджээ. 44 настай Мастерсон энэ хэргийг няцааж байгаа бөгөөд хэрэв буруутай бол тэрээр 45 жилийн хорих ял авч магадгүй юм. Прокурорууд нотлох баримт хангалтгүй, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч байгаа гэх үндэслэлээр бусад хоёр хэрэгт буруутгаагүй байна. Дэнни Мастерсоны өмгөөлөгч Том Мезерау түүний үйлчлүүлэгч “гэм буруугүй” хэмээн мэдэгджээ.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

​Кристен Стюарт “Диана гүнжийн тухай” кинонд гол дүр бүтээнэ

“Peaky Blinders” киноны зохиолч Стивен Найт, Диана гүнжийн тухай шинэ кино зохиол туурвижээ. Уг кинонд гүнжийн ханхүү Чарльзтай гэрлэхээс өмнөх болон гэрлэснээс хойшхи амьдралыг харуулах аж. Кино багийнхан Диана гүнжийн дүрд Кристен Стюартыг тоглуулахаар болжээ. Тус киноны найруулагчаар Пабло Ларрейн ажиллаж байгаа ба тэрээр Стюартыг “Өнөөгийн гайхалтай жүжигчдийн нэг” хэмээсэн байна.

Кристен Стюарт нь 2008-2012 онд “Twilight” цуврал киноны Белла Свингийн дүрээрээ олонд танигдсан бөгөөд 2014 онд “Snow white and Huntsman”, 2019 онд “Charlie’s Angels” зэрэг кинонд тоглосон юм.

А.ЗОЛЗАЯА

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

​Монгол бүсгүйн гол дүрд нь тоглосон солонгос кино нээлтээ хийнэ

“Амьдралоги”, “Mongolian Connection” киноны дүрээрээ танигдсан жүжигчин Б. Янжиндулам “열혈형사 /Hot blooded detective/” нэртэй солонгос инээдмийн киноны гол дүрд Мөнхөө /Mong-heo/ гэх бүсгүйн дүрд тогложээ. Тус кино зургаадугаар сарын 18-нд Солонгосын орон нутгийн сувгаар нээлтээ хийх юм байна.

Киноны үйл явдлаас товч өгүүлбэл, онолдож биш практикаар ажилладаг шударга мөрдөгч Dong-min, алга болсон моделтэй холбоотой хэргийг хариуцсан мөрдөгч ‘Mong-heo’ (Janska)-тай хамтарч мөрдөн байцаалт явуулахаар болно. Мөрдөн байцаалтын явц үргэлжилж байхад Dong-min энэ нь зөвхөн сураггүй болсон хүний хэрэг биш гэдгийг ойлгоно. Ингэснээр киноны үйл явдал өрнөх аж. Кино инээдмийн, адал явдалт жанрынх.

Монгол жүжигчин гол дүрд тоглосноос гадна киноны зарим зураг авалт 2018 оны намар Монголд хийгджээ. Мөн Б. Янжиндулам нь Солонгосын Үндэсний Урлагийн Их Сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн аж.


Сонирхуулахад, энэ кино жүжүигчин Б. Янжиндуламын тоглосон анхны солонгос кино биш бөгөөд тэрээр өмнө нь 2017 онд Yongsoon гэх кинонд хойд ээжийн дүр бүтээж байсан юм.

Б. МӨНХДУЛАМ