Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дэлхийн хамгийн үнэтэй цүнх

Италийн Болонья хотын “Boarini Milanesi” компани 7 сая ам.долларын өртөг бүхий дэлхийн хамгийн үнэтэй цүнх урласнаа зарлав. “Parva Mea” цувралын энэхүү цүнхийг ногоон туяатай усан цэнхэр өнгөтэй, хагас гялтгар болгож боловсруулсан аллигатор матрын арьсаар хийжээ. Мөн 10 цагаан алтан эрвээхийгээр чимэглэж, дөрөвт нь очир эрдэнэ, гуравт нь нийт 130 гаруй каратын жинтэй индранил болон ховор төрлийн үнэт чулуу болох парайба турмалин шигтгэжээ. Мөн алмаз ч орсон байна.

“Boarini Milanesi” компанийг үүсгэн байгуулагчдын нэг Маттео Родолфо Миланесе энэхүү гар цүнхийг өсвөр насандаа хагацсан аавдаа зориулжээ. Тэрбээр байгаль орчныг хамгаалахад олны анхаарлыг хандуулах зорилгоор далай тэнгисээс санаа авч цүнхний загвараа гаргасан байна. Маттео Родолфо Миланесе ийм гурван цүнх урлах бөгөөд зарагдсаных нь дараа тус бүрээс 950 мянган ам.долларыг далай тэнгист хөглөрч буй асар их хуванцар хогийг цэвэрлэх ажилд хандивлахаар төлөвлөжээ.

Дизайнер Каролина Боаринигийн хэлснээр чулууны сонголт ч бас далайтай холбоотой аж. “Цэнхэр индранил нь далайн гүнийг, турмалинууд нь бохирдоогүй Карибын тэнгисийг, харин очир эрдэнэс нь бороо болон унах тунгалаг усыг бидэнд санагдуулдаг” гэж тэрбээр хэлсэн байна.

Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг “Гиннесийн ном”-д бичигдсэн хамгийн үнэтэй цүнх бол “Mouawad 1001 Nights Diamond Purse” юм. Энэхүү цүнхийг урлахад мэргэжлийн 10 уран дархан 8800 цаг зарцуулжээ. Зүрх хэлбэртэй энэхүү цүнхэнд 18 каратын алт, 56 ширхэг ягаан өнгийн очир эрдэнэ, 105 ширхэг шар өнгийн очир эрдэнэ болон 4356 ширхэг тунгалаг алмааз шигтгэжээ. Цүнхэнд орсон нийт очир эрдэнийг нийлүүлбэл 381.92 карат болох бөгөөд 3.8 сая ам.доллароор үнэлэгдсэн аж.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

​Т.Оргилмөнх: “Зэвүүн яриа”-г хийсэн нь өөрөө зэвүүн алхам байсан

“Зэвүүн яриа” нэвтрүүлгийн хөтлөгч Т.Оргилмөнхтэй ярилцлаа.

-“Зэвүүн яриа” нэвтрүүлэгт уригдсан зочдоос хамгийн түрүүнд өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач гэжасуудаг. Тэгвэл энэ удаа Т.Оргилмөнх гэдэг хувь хүнийг уншигчдад танилцуулвал?

-Намайг Тайванбаатарын Оргилмөнх гэдэг. Би нийслэлийн ерөнхий боловсролын 23-р сургуульд сурч байгаад 8-р ангидаа гарчихсан.Түүний дараа “Сити” их сургуулийн жүжигчний ангид нэг жил сурч байтал SBN телевизээс ажлын санал ирээд түүнээс хойш энэ салбартай холбогдсон. Тэрнээс хойш ажилласаар яваад сургуулиа төгсөж чадаагүй гэсэн үг.

-“2020 онд их сургуульдаа эргээд суралцаж, боловсролдоо анхаарах зорилго тавьсан” гэж ярьсан байсан. Зорилгоо биелүүлж амжив уу?

-Харамсалтай нь чадсангүй ээ. Хорь, хорь гэдэг он чинь хориод л байх юм. \инээв\ Их дээд, сургуульд суръя гэсэн зорилготой байсан ч цар тахлаас болоод хойшлогдчихлоо.

-“Зэвүүн яриа” нэвтрүүлэголон үзэгчтэй, тэр хэрээрээ олон ч хүнд шүүмжлүүлдэг.Олны хэл амыг үл тоон, 4 жил тасралтгүй нэвтрүүлгээ бэлтгэхэд юу нөлөөлсөн бэ?

-Анх 2016 онд Д.Сарангэрэл захирал намайгТок шоу хийгээч” гэж санал болгож, хамтдаа ярилцаад энэ нэрийг өгсөн. Хүмүүсийн надад өгсөн итгэлийг хөсөрдүүлэхгүй байх юмсан гэдэг бодол маань миний өдийг хүртэл тууштайяваа шалтгаан болов уу. Өөрөө чажилдаа дуртай болохоор хийхэд урамтай. Хэрвээ “Зэвүүн яриа” нэвтрүүлгээ хийж эхлээгүй бол ялгаагүй урлагийн салбартажиллаж яваа байх.

-Анх “Учиртай урилга” нэвтрүүлэгтэй төстэй, санаа авсан болов уу гэж олон хүн харддаг байсан?

-Тухайн үед ярилцлагын төрлийн олон ток шоунууд гардаг байсан. Угаас жанр нь адилхан болохоор тэгж бодогдсон байх. Миний нэвтрүүлэг нэгдүгээрт асуулт бэлддэггүй, тухайн үеийн мэдрэмжээрээ ямар ч эвлүүлэг, засваргүй хүрдэг гэдгээрээ ялгаатай.Тухайн зочны олон нийтэд дэлгэдэггүй далд зүйлийг яриулах зорилготой байдгаараа бусдаас өөр. Тиймдээ ч хар масс ихтэй.

-Нэвтрүүлгийн дараа сөрөг сэтгэгдлүүдээр булуулж, олон нийтэд үзэн ядагдсаны дараа юу бодогддог вэ. Нэг үеэ бодоход сэтгэлзүйн хувьд дархлаатай болсон боловуу?

-Гэнэтийн таагүй юм орж ирэхээрхүн сэтгэлээр унадаг. Хэдэн жилийн өмнө би цаг агаарын нэвтрүүлэг хөтөлж байгаад “5 минут алхлаа, гадаа хүйтэн байна. Оюутан бол харин алх, алх” гээд хэлчихсэн юм. Тэр үед буюу 2016 онд анх удааолон мянган хүнд сошиалаар муулуулж, доромжуулахад эвгүй санагдаж байсан. Тэдэн дундаас таньдаг царайгаа харах л муухай юм билээ. Гэхдээ би үр дүнгээ харчихсан болохоораливаа доромжлол, шүүмжүүдэд эмзэглэдэггүй. Одоо ч муулуулсаарявна. Саяхан найз бүсгүйтэйгээ хөгжилтэй байдлаар дасгалын тайлбар уншсан хөнгөхөн бичлэг дээр хүртэл харлуулах хүмүүс байна. Тэр болгон дээр тайлбар хийгээд хэрэлдээд явахыг хүсдэггүй.Намайг ч яахав, хайртай хүнийг минь доромжлох ёстой хэцүү санагддаг юм байна.

-Ярианыхаа тактикийг урьдчилан бэлддэг үү. Хүмүүсийн тэр бүр дэлгэдэггүй хувийн чанартай зүйлсийг яриулчихсан байдаг.

-Манай гэр бүлийнхэн бүгд яриасаг хүмүүс байдаг. Ярилцахын хувьд маш олон тактик бий. Би өөрөө бодож олсон ч юм уу, угаас байсан ч байж магадгүй олон тактик гаргаж байсан. Эхний арван минутад тухайн хүний өөрийгөө танилцуулж байгаа байр байдлаас нь характерийг нь тодорхойлдог. Энэ хүнийг магтах уу эсвэл бага зэрэг хатгавал юм гарах уу гэдгийг ярилцаж байх хугацаандаа харж байгаад асуудаг.

-Нэвтрүүлэгтээ урихыг хүсдэг болон хэзээ ч урилга авдаггүй зочин хэн бэ?

-Урилга ерөөсөө авдаггүй гэвэл реппер Gee. Маш олон хүмүүс Gee-г оруулаач гэж санал тавьдгийн дагуу 2 жил уйгагүй залгасан. Реппер Цэцээг орохоос өмнө “Нэвтрүүлэгт оролцоно” гэдэг байсан.Цэцээг орсны дараа “Хоёулаа суугаад гуравдагч хүний талаар ярьж байгаа нь таалагдаагүй болохоор орохгүй ээ” гэсэн. Одоогийн байдлаар оруулахыг хүсч байгаа хүн гэвэл Батмөнх гэдэг хүнтэй л ярилцаж үзмээр байна. Сошиал медиа дээр гэр бүлийнхээ талаар пост оруулдгаар нь хүмүүс мэдэх байх. Яагаад гэхээр тэр хүний өөрийгөө өндрөөр үнэлсэн байгаа байдал надад их сонирхолтой санагдаад байгаа.

-Дандаа олны танил хүмүүсийг оролцуулдаг байж байгаад Хосбаяр гэдэг бөөг урьж ярилцсан нь их сонирхолтой дугаар болсон байсан?

-Хосбаярыг орсноос хойш надаас бараг таван мянган хүн утасны дугаарыг нь асуусан.

-Нэвтрүүлгээсээ ямар нэг ашиг олдог уу?

-Ер нь манайх ашиг олдоггүй. Төлбөртэй зочин авдаггүй болохоор айхавтар ашиг олоод, мөнгөний төлөө явсан зүйл байхгүй ээ.

-Реппер Энэрэлийг оролцуулсан дугаарын дараа та хоёрын дунд үүссэн асуудлын талаар нэг хэсэг шуугиад өнгөрлөө.Энэ асуудал түүгээр дууссан уу?

-Бид хоёр ерөөсөө харьцдаггүй. Би яагаад тэрийг ярьсан бэ гэхээр эрэгтэй хүмүүсийн хоорондын маргааныг сүртэй асуудал гэж боддоггүйд байгаа юм. Тэр үед инээгээд, тэсээд өнгөрсөн. Тэр нь ч надад эмзэглэмээр зүйл шиг санагдаагүй. Хүн уураа гаргахад тэвчээд өнгөрөх хэрэгтэй гэдэг талаас нь тэнд яримаар байсан. Энэрэл ч надтай дахиж холбогдоогүй, хэн хэн нь тэр асуудлыг дахиж сөхөөгүй.

-Урьсан зочидтойгоо дараа нь дайснууд болчихдог гэжбайсан. Нэвтрүүлэгт ороод танд дургүй болсон олон хүн байдаг уу?

-100 гаруй зочдын 70, 80 нь надад дургүй шүү (инээв). Яагаад гэхээр нэвтрүүлэгтээ эвлүүлэг хийдэггүй болохоор хасуулъя гэж олон хүн залгадаг байсан. Ярихгүйгэж бодож байгаад гэнэдээд ярьчихдаг. Дараа нь надаас гадна зочин бас муулуулах үе байна. Ялангуяа Чариот гэж бүсгүй “Miss Universe” тэмцээнээс шударга бусаар хасагдсан учраас намайг оруулаад өгөөч гэсэн санал өөрөө тавиад орсон. Тухайн газраа шүүмжлэх гэж байгаад эсрэгээрээ өөрөө шүүмжүүлсэн дугаар байдаг. Орсон хүнийх нь буруу болж дууссан учраас тэр хүннадад нэлээд дургүй байх.

-Тэгвэл “Зэвүүн яриа” нэвтрүүлгийн зочдоос хамгийн таалагдсан нь хэн байсан бэ?Шударга, баггүй ярьсан хүнийг нэрлэ гэвэл?

-Миний хувьд хамгийн гүндүүгүй ярьсан, надад таалагдсан зочин гэвэл Сэлэнгэ гээд ах байсан. 16 жил шоронд суугаад гарч ирсэн тэр ах нэг тийм хүндэлмээр санагдсан. Бүтэн цагийн нэвтрүүлэгт нэг суусан байрлалаараа дуусан дуустал суусан. Дээр миний хэлсэн шиг уурандаа алдаа гаргасан, тэр бүхнээямар ч баггүй бүх зүйлийг үнэнгээр нь ярилцсан. Тэр дугаар маш олон хүнд нэг хормын уураа тэвчих нь ямар чухал болохыг ойлгуулсан байх гэж би хувьдаа боддог.

-9911-тэй дугаар барих ньхүний үнэлэмж гэж боддог гэсэн байсан. Тэр дугаараа одоо барьж байгаа юу?

-9911-тэй дугаараа би зарсан. Тодорхой хэмжээнд үнэ өсгөж зарсан. 9911 зах зээл дээр хамгийн багадаа 30-40 сая төгрөгний ханштай байна. Тэгэхээр миний хувьд гангараа гэхээсээ илүү үл хөдлөх хөрөнгө гэдэг утгаар нь худалдаж авсан.

-Нэвтрүүлгээсээ гадна өөр ажил, бизнес эрхэлдэг үү?

-Маш олон зүйл хийдэг, алдаж онож үзсэн. Энтертаймент үйл ажиллагаа зохион байгуулдаг жижиг компанитай.Удахгүй найз бүсгүйтэйгээ хамтраад влог хийх бодолтой байгаа.

-Таны өмнөх найз бүсгүйдээ зориулсан бичлэг цахим орчинд тавигдаж мөн л шуугиад өнгөрч байсан. Одоо та жинхэнэ хайртайгаа учирсан гэж боддог уу?

-“Жинхэнэ хайртайгаа учирсан цагт бусадтай нь яагаад болоогүйгээ ойлгоно” гэдэг үгийг одоо л мэдэрч байна даа. Бүтээе гэсэн ч бүтдэггүй өөр хүмүүс байдаг бол цаанаасаа бүх зүйл нь зориулагдсан гэмээр хүн гэнэт гараад ирдэг юм байна. 2020 он хэцүү жил байгаа ч хайртай бүсгүйтэйгээ учирсан болохоор миний хувьд хамгийн дурсамжтай, нандин жил болж байна. Манай найз бүсгүйн байгаа байдал, зорилго мөрөөдөл тэр бүхэн нь надад маш мундаг санагддаг. Эр хүн ээж шигээ бүсгүйг хайдаг гэдэг шиг бүх зүйлээрээ ээжтэй минь төстэй санагддаг. Би эцсийнхээ жинхэнэ хайрыг олсон гэж боддог.

-Найз бүсгүйтэйгээ яаж танилцсан бэ?

– Бид хоёр их сонин ойрхон зөрөөд л яваад байсан байна лээ. Хоёулаа нэг сургуульд байсан мөртлөө тэр үед танилцаагүй. Бид хоёрыг найз маань танилцуулсан. 7-р сарын 10-нд анх учирснаас хойш 4 сар гаруй үерхэж байна. Бусад хүний хувьд бага хугацаа байж болох ч бидний хувьд нэг хүн шиг болох хангалттай хугацаа өнгөрсөн гэж бодож байгаа. Манай хүн фитнессийн багш. Би хайртай хүнийхээ бүх зүйлийг дэмжихийг хүсдэг.

-Ойрын зорилго болон хамгийн том мөрөөдөл юу вэ?

-Бид хоёр хоёулаа ээж, аав амьтай бүлсэг байдаг нь нандин санагддаг. Би их энгийн зүйл мөрөөддөг. Ирээдүйд олон үр хүүхэдтэй болоод энгийн өвчин зовлонгүй тэгш дүүрэн амьдрах бол миний хамгийн том мөрөөдөл. Ээж аавыгаа хажуу талын байрандаа амьдруулаад ч юм уу тэдэнтэйгээ ямагт ойрхон байна гэж боддог. Бие биенийхээрээ орж гарч, үр хүүхдүүдтэйгээ тоглож наадсан дулаахан гэр бүл байхыг хүсдэг. Энэ л миний зорилго.

-Ярилцлагын төгсгөлд таны амьдралдаа хийсэн хамгийн зэвүүн алхам юу байсныг асуухгүй өнгөрч болохгүй байх?

-Миний хувьд хийсэн зэвүүн алхмууд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өөрчлөгдсөн байдаг. “Зэвүүн яриа”-г хийсэн нь өөрөө зэвүүн алхам байсан. Одоо бол амьдралдаа хийсэн хамгийн зэвүүн алхам бол миний хайртай бүсгүй. Ганц бие амьдралаас эргэлзээгүйгээр гэр бүл зохиох итгэлийг энэ бүсгүй надад бэлэглэсэн.

Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ нийгэм цаг-үе энтертаймент-ертөнц

​ХӨЛ ХОРИОНЫ ҮЕЭР ХИЙХ СОНИРХОЛТОЙ ЗҮЙЛС

Хатуу хөл хорионы дэглэмд гэртээ суухдаа та юу хийхээ мэдэхгүй байна уу?Энэ үеийгболомж болгож ашигламаар байвч нэг л болж өгөхгүй байвал эхлээд өөрт сонирхолтой зүйлсийг туршиж үзэх замаар карантиныг үр бүтээлтэй өнгөрүүлээрэй. Ингээд хөл хорионы үеэр гэртээ туршиж болох хэдэн санаа өгье.


1.БЛОГ БИЧИЖ ЭХЛЭХ.


Хэрвээ та бичих дуртай бол коронавирус, цаг үеийн халуун сэдвүүд эсвэл өөрийн сайн мэддэг салбарынхаа тухай Medium дээр хувийн блог бичиж болох юм.

2. ШИНЭ ХЭЛ СУРАХ.

Англи хэлнээс гадна бусад өргөн хэрэглэгддэг гадаад хэлнүүдийг бие даан суралцахад Dualingo болон энэ төрлийн аппликейшнууд танд тусална.

3.ҮЗЭЖ ЧАДААГҮЙ БҮХ КИНОГОО ҮЗЭХ.


Тэр тусмаа хүн бүрийн үзсэн байх ёстой гэгддэг сонгодог кинонууд болон Оскарын шагналт бүтээлүүдээс эхлээрэй.

4. НҮҮРЭНДЭЭ МАСК ТАВЬЖ, АРЬСАА ЧИЙГШҮҮЛЭХ.

Ажилтай ихтэй үед арьсаа арчлах хангалттай цаг гаргаж чаддаггүй байсан бол одооноос 10 шатлалт арьс арчилгааг өөртөө хийж, арьсаа амраагаарай.

5. РУБИК ШОО ЭВЛҮҮЛЭХ.


Рубик шоог эвлүүлэхэд баруун, зүүн тархи зэрэг ачаалладаг учраас оюун ухаанд хамгийн хэрэгтэй дасгал болно.

6. КАЛЛИГРАФААР БИЧИЖ СУРАХ.

Бичгийн хэвэндээ сэтгэл дундуур эсвэл уран гоёоор бичиж сурахыг хүсдэг бол Youtube танд туслах болно.

7. БЯСАЛГАЛ ХИЙХ.


Газар хэвтээд нүдээ аниад, юу ч бодолгүйгээр зөвхөн амьсгалахдаа төвлөр. Эсвэл 20 минут завилж суугаад ой ухаанаа төвлөрүүлэхийг хичээгээрэй.

8. МИНИМАЛИСТ ГОРИМД ШИЛЖИХ.

Хувцасны шүүгээ болон номын тавиур, гал тогооны шүүгээгээ эмхэлж, хэрэггүй зүйлсийг ялга. Илүү дутуу эд зүйлсээ хаях нь таны оюун санааг ч мөн цэгцэлнэ.

9. БЯЛУУ, НАРИЙН БООВ ХИЙЖ ИДЭХ.


Бялуу, кекс, нарийн боов хийх монгол тайлбартай жор бичлэгүүд интернетээр дүүрэн бий. Тэдгээрийг яагаад туршиж болохгүй гэж.

10. ХОЛ БАЙГАА НАЙЗТАЙГАА ОНЛАЙНААР ХОЛБОГДОХ.

Skype, FaceTime, Facebook Messenger ашиглан гадаадад байгаа удаан холбоо бариагүй найзтайгаа тухтайхан буу халаарай.

11. ЮМ НЭХЭХ ЭСВЭЛ ХАТГАМАЛ ХИЙХ.


Өвлийн дулаан өмд цамц эсвэл даалингийн бэлдэц аваад цагаан сараар хүнд бэлэглэх даалин оёж сураарай.

12. ГЭРТЭЭ ИОГ ХИЙХ.

Фитнесс аппликейшн болон дасгалын үеэр хийх дуунууд утсандаа татаж аваад бие даан иог, аеробек хийх.

13. ХАЛУУН ВАННД СУУХ.


Усандаа ванны бөмбөлөг хийгээд дуртай дуугаа тавиад хэвтээд үзээрэй. Суут санаанууд усанд орж байхад буюу төвлөрч тайвширсан үед төрдөг.

14. ЗОРИЛГО, МӨРӨӨДЛӨӨ ТӨЛӨВЛӨХ.

Өнгөрсөн жилийн зорилгууддаа хүрч чадсан байна уу гэдгээ эргэцүүлээд шинэ оны зорилгуудаа төлөвлөөрэй.

15. БУДДАГ НОМ


Насанд хүрэгчдийг буддаг ном будуулахад стресс багасдаг гэсэн судалгаа бий. Тиймээс зөвхөн хүүхдүүдэд зориулагдаагүй байх нь.

16. ХУУЧИРСАН БУДАГНУУДАА ХАЯХ.

Гоо сайхны бүтээгдэхүүнүүд хадгалах хугацаа богино байдаг учраас хугацаа нь дуусах дөхөж байгаа хуучирч муудсан будагнуудаа хаях.

17. ӨВӨӨ, ЭМЭЭТЭЙГЭЭ ЯРИЛЦЛАГА ХИЙГЭЭД АУДИОГООР ХАДГАЛ.


Өвөө, эмээ болон ураг удмынхаа ахмад настантай ярилцаж, аудио хэлбэрт оруулан хадгалаарай. Хэзээ ч олдохгүй архив шүү.

18. ТАЛАРХЛЫН ЖАГСААЛТ ГАРГАХ.

Байгаа зүйлдээ талархах нь байхгүй зүйлдээ шаналахгүй байхад тусалдаг.

19. ХУВИЙН САНХҮҮГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ.


Нэмэлт орлого яаж олох, хэрхэн зээлээ эрт төлж, тогтмол хуримтлал хийх талаар дэлгэрэнгүй төлөвлө. Бизнесийн номнууд танд тусална.

20. ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ ХАМТРАН АДАЛ ЯВДАЛТ НОМ БИЧИХ.

Гэр бүлээрээ нэг нэг дүр хувааж аваад тус тусын адал явдлыг бичиж нэгтгээд сонирхолтой ном болгоод үзээрэй.

21. ГЭРИЙН НӨХЦӨЛД САВАН, ШАМПУНЬ, ЛАА ХИЙЖ СУРАХ.


Гарын доорх материал ашиглан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг гэртээ хийж, хэрэглэх боломжтой шүү.

22. КАРАНТИНЫ ДАРАА ОЧИХЫГ ХҮСЧ БУЙ ГАЗРУУДАА ЖАГСАА.

Хөл хорионы дараа буцаад бүх зүйл хэвэндээ ороход юу хийхийг хүсч байна? тэдгээр хүслийн жагсаалтаа гаргаарай.

23. ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ХҮМҮҮСТ ХООЛ ХҮНС ХАНДИВЛАХ.


Хөл хорио танд амралт мэт санагдаж байж болох ч зарим өрхүүдэд илүү хүндээр тусч байгааг санаарай. Тиймээс эргэн тойронд чинь тусламж хэрэгтэй хүн байвал гар сунгаарай.

24. МЭДЭЭЖ УНШИЖ ЧАДААГҮЙ БҮХ НОМНУУДАА УНШ.


Хөл хорины үеэр ном унших магадгүй хамгийн эхэнд байх ёстой үр дүнтэй зүйлсийн нэгд зүй ёсоор орно. Уншиж амжаагүй номнуудаа одоо л уншдаг цаг.

25. САЙН УНТАЖ АМРАХ.

Карантин гээд шөнөжин унтахгүй утсаа оролдож, сериал кино үзээд байгаа юм биш биз? Эрүүл зөв амьдралын хэв маягаар тогтмол цагт унтаж, амарч, эрүүл мэндээ бодоорой.

Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монгол кино дэлхийн баримтат киноны фестивалиас шагнал хүртжээ

Монгол найруулагч Л.Номингийн бүтээл “Хүрд” хэмээх богино хэмжээний кино “The International Documentary Film Festival”-иас шагнал хүртжээ. Монгол Улсад жилээс жилд өсч байгаа амиа егүүтгэх үзэгдлийг хөндсөн уг баримтат кино нь Олон улсын баримтат кино фестивалийн уралдаант хэсэгт сонгогдож, “Богино хэмжээний баримтат киноны төрөлд нэр дэвшин, шагнал авсныг уран бүтээлчид зарлалаа. Уг фестиваль Нидерланд улсын нийслэл Амстердам хотноо энэ сарын 21-нд нээлтээ хийжээ.

“Хүрд” баримтат киноны хөгжмийг ардын язгуур урлагийн “Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцог зохиожээ. Цар тахлын улмаас энэ жилийн наадамд биеэр оролцохоос гадна онлайн хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд арванхоёрдугаар сарын 6-ныг хүртэл 250 гаруй баримтат киног үзэгчдэд онлайнаар толилуулах гэнэ. Дашрамд сонирхуулахад найруулагч Л.Номин нь ард түмэндээ “Залуу жанжин” хэмээн алдаршсан БНМАУ-ын баатар, хурандаа, генерал Жамъянгийн Лхагвасүрэнгийн зээ охин юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Загвар өмсөгч С.Сарнай шинэ дуу гаргажээ

“MONROZE” брэндийн үүсгэн байгуулагч загвар өмсөгч С.Сарнай олон салбарт өөрийн хүчийг сорьж яваа залуу эмэгтэй. Мэргэжил нэгт залуутай гэр бүл зохиож хоёр хүүхдийн эцэг эх болсон.

Боловсрол суваг телевизийн бүтээл “Яг түүн шиг” шоунд оролцож чамгүй бүжигчин, дуучин гэдгээ батлаад авсан тэрээр “GUYS666” хамтлагийн Мийгаатай хамтран “Байна уу ээжээ” дуу гаргаж нэг хэсэг олныг шуугиулаад байсан билээ. Өөрийн анхны соло дуу болох “Илд цэцэг” киноны дуу “Амин Эрдэнэ” гэх дуу гаргаж байсан бол энэ удаад /2020.11.25/ “Аяс” гэх дуугаа цацжээ. Уг дууны үгийг П.Дэлгэрбаяр аяыг Г.Онон нар зохиожээ.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

​В.Гэрэл: “Солиорол” дуун дээрээ яг л солиорчихсон бүсгүйн дүрийг гаргаж чадсан


Дуучин В.Гэрэлтэй ярилцлаа.


Тэрбээр дуулах хүсэлдээ хөтлөгдөн дууны үгээ өөрөө зохиож дуулсаар иржээ. 2009 онд анхны цомгоо “One morning” нэртэйгээр 10 дуутай гаргасан байна. Харин хоёр дахь цомгоо “Тэр гэрэл нь чи өөрөө” хэмээн нэрлэжээ.


-Таны “Солиорол” дуу нэлээд шүүмжлэл дагуулж байна. Яагаад солиорол гэж нэрлэх болсон бэ?

-“Солиорол” дуу зохиогдоод 15 жил болсон байна. Юутай ч хэл ам дагуулсан дуу маань хэд хэдэн танилуудыг архинаас гаргасан гэсэн шүү. Би яг л солиорчихсон бүсгүйн дүрийг гаргаж чадсан гэж боддог. “Солиорчихсон юм аа би чамд дурлажээ” хэмээн эхэлдэг учраас өөрт маань их солиотой санагдаж байсан л даа. Тэгээд л “Солиорол” хэмээн нэрлэсэн юм. Цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрсөн байна. Зарим урлагийнхан маш эелдгээр хүлээж авч урам өгч байсан. Гэхдээ энэ дуу маань нэлээд шүүмжлэл дагуулсан. Хамгийн анхны CD-нд багтсан “Нэг л өглөө”, “Тэр гэрэл нь чи өөрөө”дуунуудыг маань хүмүүс таатай хүлээж авсан.

-Ер нь та хэзээнээс дуулж эхэлсэн юм бэ?

-Би багаасаа дуулах дуртай охин байлаа. Жаахан байхдаа зуслан дээр хүүхдийн дууны уралдаан болж байхаар нь сонирхоод яваад очсон. Аав, ээжүүд хүүхдүүдээ хөтөлж ирээд оролцуулж байхад би зохион байгуулагчаас нь гуйж байгаад “Чихэртэй зайрмаг” дууг дуулж түрүүлж байсан юм. Түүнээс хойш л байнга дуу сонсож, сонирхож, Алла Пугачёва, “Beatles”, “Мodern talking”, дуучин Б.Сарантуяа, Б.Ангирмаа эгчийн дуунуудыг сонсох, дуулах дуртай байлаа. Ангийнхаа төдийгүй бусад найз нөхдийнхөө ангийн тоглолтыг найруулдаг байлаа. Англи дуу дуулаачдын хоёрдугаар байрын шагналт, Сурагчдын дууны уралдааны шагналт гээд янз бүрийн уралдаан тэмцээнд оролцдог байлаа.

-Дууныхаа үгийг өөрөө зохиодог уу?

-Монгол дуунууд ихэвчлэн уянгын халилтай байдаг шүү дээ. Би дууныхаа үгийг бичихдээ шууд утгаар нь биччихдэг болохоор Монголд тийм ч зохимжтой биш санагдсан. Заримдаа аливаа зүйлийг шууд хэлчихдэг болохоор энэ зан чанар маань уран бүтээлд минь шингэчихсэн байх. Гэхдээ дууны ая зохиох нь илүү сонирхолтой санагддаг.

-Та урын сандаа хичнээн дуутай вэ?

-Гадаадад амьдардаг болохоор дуунуудаа рекламдаж олон нийтэд түгээж чадаагүй. Ямартаа ч миний зохиосон 30-40 дуу байгаа.

-Эх орондоо хэзээ ирэв?

-2001 оноос Германы Берлинд амьдарсан. Монголдоо ирээд найман сар болж байна.Хөл хорио тогтоочихсон болохоор гэрээсээ ажлаа хийгээд л байж байна.

-Та ямар мэргэжилтэй юм бэ. Мэргэжлийн дуучин уу?

-Би чинь хувьцасны технологич мэргэжилтэй. Багаасаа л дуулах сонирхолтой байсан болохоор хоббигоороо дуулж эхэлсэн.

-Хэдий өөр мэргэжилтэй ч хүсэл мөрөөдлөө дагаад дуучин болжээ?

-Германд байхад манай гитарын багш намайг дуулах авьяастай гэж хэлж байсан. Түүнээс хойш дуу зохиож эхэлсэн гэх үү дээ. Бага насны минь хүсэл мөрөөдөл бодол Германд очоод биелэлээ олсон. 2006 онд зохиож байсан ”Нэг л өглөө” дуугаа 2007 онд клипжүүлж байсан. Бүхнийг өөрөө хийх хүсэлдээ автаж энэ дуун дээрх хувцаснуудаа өөрөө оёоод өмсөж байлаа.

…Бүү гомдоо бас бүү зовоо миний сэтгэлийг

Цаг хугацаа чамд бүхнийг тодхон харуулна

Улирах аясын салхи намайг дагуулан дуудна

Цаг хугацаа бүхнийг харуулна

Улирах салхи намайг дагуулна аа

Нэг л өдөр чамаас нисэх вий

Нэг л өглөө чамайг мартах вий…

-Та шинэ уран бүтээл хийлгүй удсан байна. Цаашид дуу гаргахаар төлөвлөж байгаа юу?

-Сүүлд 2018 онд гурав дахь “Өөрийгөө бүү гээ” гэсэн CD гаргаж байлаа. Тэр үед бүр тоглолт хийхээр төлөвлөж байсан юм. Хувийн асуудал гараад уран бүтээлээ хойшлуулсан. Одоохондоо уран бүтээл хийгээгүй байна. Удахгүй шинэ уран бүтээлээрээ уулзана гэж бодож байгаа.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Монголын мисс Б.Баттогтох спорт хувцасны төрөлд түрүүлжээ

Дэлхийн топ гурван тэмцээний нэг болох “Miss Eart-2020” тэмцээнд Монголын мисс Б.Баттогтох эх орноо төлөөлөн оролцож байгаа билээ.

Тус тэмцээний финалын шалгаруулалт энэ сарын 29-нд Филиппин Улсад болох бөгөөд Б.Баттогтохын хувьд одоогоор спорт хувцасны төрөлд түрүүлээд байна.

Энэ төрөлд тэрбээр ОХУ, Нигер, АНУ гэсэн гурван улсын мисстэй тэргүүлсэн аж.

Цар тахлын улмаас энэ жилийн тэмцээнийг онлайнаар зохион байгуулж байгаа учраас мэргэжлийн 14 видео танилцуулга хийх шалгууртай гэнэ.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

​Ц.ЭНХЖИН: Жүжигчин мэргэжлийг сонгосон бол сайн, муу хоёрын аль алиныг үүрэх тэнхээтэй байх ёстой


Ярилцлагын буландаа “Daly news нэвтрүүлгийн хөтлөгч, залуу жүжигчин Ц.Энхжинг урьж ярилцлаа.


-Өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг Цогоогийн Энхжин гэдэг. “Шинэ Монгол” ахлах сургуулийг дүүргээд, 2018 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр суралцаж төгссөн. Аав, ээж, дүүтэйгээ амьдардаг айлын том охин.

– Урлагтай холбож өгсөн анхны дүрийнхээ талаар сонирхуулаач?

– Миний тоглосон анхны уран бүтээл бол “Фантастик” продакшны жүжигчин Алдар ахын найруулсан “One night” кино. Дүрийн хувьд гол дүрийн эмэгтэйн сайн найзындүр байсан.

– Одоогоор тайз, дэлгэцийн хичнээн уран бүтээлд тоглоод байна вэ?

– Кинонуудад үзэгдээд өнгөрдөг хэсгүүд олон болохоор тоолж үзээгүй байгаа юм байна. “Итгэл”, “Love and sex”, “Сүүдэрт ургасан цэцэг” болон удахгүй гарах TJ энтертайментийн шинэ уран бүтээлийн гол дүрд тоглосон. Ингэхээр нийт 6 киноны гол болон туслах дүрүүдэд тоглосон юм байна.

-Таны хөтөлдөг “Dаly News” видео контент залуусын дунд өндөр хандалттай нэвтрүүлэг шиг харагддаг. Нэвтрүүлгээ өөрөө бэлтгэдэг үү.Хөтлөлтийн хувьд таниас өөрөөс тань гардаг мэдрэмж үү эсвэл дүр юм болов уу?

– Daly news нэвтрүүлэг маань энэ оны 6 дугаар сараас эхлэн цацагдсан. Миний хувьд дугаар бүрийг өөр байлгахыг хичээж ажилладаг. Надад өгсөн мэдээний гарчгуудыг өөрөө боловсруулж бэлдээд өөрийнхөөрөө л нэвтрүүлгээ хөтөлчихдөг.

– Залуу жүжигчний хувьд олон нийтэд танигдахын хэрээр хүмүүсээс ирдэг сөрөг хандлага, шүүмжлэлиийг хэрхэн хүлээж авдаг вэ?

– Оюутан байхад СУИС-ийн багш нар энэ тал дээр сэтгэлзүйг нь сайн бэлдэж өгдөг. Манай контент дээр сөрөг сэтгэгдэлхарьцангуй бага ирдэг, ихэвчлэн дэмжиж талархсан урмын үгс зонхилдог. Хувь чатаар бэлгийн дарамт үзүүлсэн зурвасууд хааяа ирнэ. Энэ мэргэжлийг нэгэнт сонгосных сайн, муу хоёрыг аль алийг нь үүрэх тэнхээтэй байх ёстой учраас тиймэрхүү зүйлсийг өнгөрөөж сурсан.

– Одоогоор “Aimar Sanaa” продакшинд чөлөөтөөр уран бүтээлчээр ажилладаг юм байна. Анх энэ контенттой хэрхэн холбогдож байсан бэ. Байгууллагаас нь ажлын санал тавьсан уу?

– Энэ газартай холбогдсон түүх их сонин. Кинонд тоглож байхдаа хурц гэрэл, тод будалтнаас болоод миний арьс эмзэгшээд найруулагчийн санал болгосон гоо сайхны салоноор үйлчлүүлдэг болсон юм. Тэгтэл тэндхийн захиралынх нь нөхөр “Aimar Sanaa”-гийн захирал тухайн үед шинэ контентдоо жүжигчин хайж байхад нь намайг санал болгосон юм билээ.Ийм шугамаар анх холбогдсон байдаг.

– Урлагийн хүн байна гэдэг тогтмол цаг, тогтсон цагийн хуваарь байдаггүй гэдэг утгаараа бусад ажил мэргэжлээс ихээхэн ялгаатай. Урлагаар явах шийдвэрхувь хүнээс зориг шаарддаг гэдэг. Таны хувьдэнэ мэргэжлийг сонгоход юу нөлөөлсөн бэ?

– Би жүжигчний мэргэжлээр амьдарна гэж төсөөлж ч байгаагүй. Багаасаа урлагтай ойр байсан ч эмч болохыг мөрөөддөг байсан. 10-р ангидаа загварын дугуйланд явахдаа жүжгийн сургуулилт хийж үзээд тэр үедээ яг л өөрийгөө олсон мэт мэдрэмжийг авсан. Тэр мэдрэмжээ дагаад, гэрийнхэнтэйгээ зөрөн байж мэргэжлээ сонгосон. Би СУИС-д орохын тулд үсээ хусч байсан. Би багадаа даахиа үргээлгээгүй учир ээж “Даахиа авахуулбал зөвшөөрье” гээд ёстой зүтгэсээр байгаад СУИС-даа орж байлаа. \инээв\

– “Love and Sex”, “Сүүдэрт ургасан цэцэг” зэрэг кинонд эротик дүрдтоглоход өөрөөс тань хэр их зориг, зүрх гарсан бэ?

– Миний хамгийн анхны эротик дүр бол “Love and Sex”. Одоогоос хоёр жилийн өмнө төгсөх курст байхдаа тоглож байсан. Эмэгтэй хүн гэхээрээ цэвэр ичимтгий байх ёстой гэсэн тогтсон хэв загварт баригдах дургүй. Нүцгэн шалдан гээд нийгмээрээ доромжилдог үе өнгөрсөн байх. Яагаад залуу жүжигчин өөрийгөө олохын тулд сорьж болохгүй гэж. “Love and Sex” кинонд тоглоход эхлээд танихгүй эрэгтэй хүнтэй үнсэлцэж чадахгүй, нэг л эвлэж өгөхгүй ичээд байсан. Тэгээд найруулагч бид хоёрт бүтэн шил дарс уулгаж жаахан халаагаад тоглуулж байсан. Мэдээж жинхэнээсээ тийм юм хийхгүй, уран сайхны аргаар далдална. Анхны дүр болохоор нүдээ тас аниад л ард нь гарсан даа. “Сүүдэрт ургасан цэцэг” кино ч бас хүнд сцен олонтой, хоёр удаа бүтэн нүцгэлдэг. Сүүлийн киноны хэсгүүдийг гаргахад надад нэлээд хүнд байсан. Гэхдээ бүгдийнх нь ард гарсандаа баярладаг.

– Гэр бүл, ойр дотныхон нь үзсэн үү, яаж хүлээж авсан бэ?

– Манай гэрийнхний хувьд хатуу, зарчимч хүмүүс байдаг. Сүүлд гарсан энэ хоёр киног мэдээ ч үгүй. Ээждээ л хальт трейлерийг нь үзүүлсэн. Ер нь иймэрхүү кинонд тоглосноо гэрийнхэндээ хэлэлгүй тас нуучихдаг. \ инээв\

– Дахиад эротик киноны санал ирвэл тоглох уу? Энэ төрлийн хоёр ч кинонд тоглосон болохоор найруулагчид ихэвчлэн иймэрхүү дүр санал болгож байгаа байх?

– Энэ бага зэрэг асуудал болдог шүү. Анхнаасаа тэр өнцгөөр харагдчихлаа гэсэн үг. Дахиад иймэрхүү дүр дээр ажиллахаар болвол дор хаяж 5-6 жилийн дарааөмнөх дүрүүд мартагдсны дараа бодож үзнэ. Надад ихэвчлэн эсрэг дүр оногддог. Одоо бол тагнуулч эсвэл Wonder woman ч юм уу тулаантай дүрд тоглохыг хүсч байгаа.

– Олон залуус найз залуутай эсэхийг нь сонирхож байгаа байх. Эр хүнийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

– Надад тохирох эрэгтэй хүнийг би өвөөгөөрөө төсөөлдөг. Өвөө шиг ноён нуруутай, аливаад буурь суурьтай ханддаг байвал гоё. Би 173 см өндөртэй. Тэгэхээр надаас заавал өндөр байх ёстой гэж боддог. Нүд, харцыг нь голчилж хардаг. Гаднаасаа хөгжилтэй, надаас өндөр, халамжтай хүнд татагддаг. Хамгийн гол нь дотор хүн нь дулаахан, хүн чанартай байх нь мөн чухал.

– Амьдралд тохиохсайхан хайртай учирч үзэв үү?

– Миний хувьд сайхан хайр, тэр хүний хувьд сайханбайгаагүй тийм хайртай бол учирч явсан. Хүнээ буруу таньдгийнх уу дандаа бүтэлгүй хайртай учирчихдаг их сонин шүү. Тэгтэл энэ зун би анхны харцаар дурлаж үзсэн. Яг кино шиг. Үнэхээр тийм зүйл амьдрал дээр байдгийг мэдрүүлсэн тийм нэгэн учрал надад тохиосон. Тэрзалуутай харц тулгарахад амьсгал зогссон юм шиг. Энэ хүнийг миний анхны хайр юм болов уу гэж боддог. Эндээс авсан мэдрэмжээ зохиол болгож бичсэн. Удахгүй аудио хэлбэрт оруулж уншина.

-Тэр сайхан учрал бүтсэн болов уу?

-Тэр жаахан гунигтай. \инээв\

– Хамгийн том мөрөөдөл юу вэ?

– Миний хамгийн том мөрөөдөл мэдээж карьерийнхаа оргилд хүрэх, цаашлаад Broadway театрт ажиллах. Өөр нэг том мөрөөдөл бол Монголдоо эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төв байгуулахыг хүсдэг. Эмэгтэй нь муудаа нөхөртөө зодуулж,задгай хувцасласан болохоор хүчирхийллийн золиос болдог гэх мэт буруу, ташаа ойлголтууд нийгэмд олон. Тиймээс эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ямар нэгэн бодитой алхам хийхийг мөрөөддөг.

-Ярилцлагын төгсгөлд эмэгтэйчүүддээ уриалах үг?

-Бүх эмэгтэйчүүдийг өөрийгөө үнэлдэг, хүндэлдэг байгаасай гэж хүсч байна.Үнэхээр болж бүтэхгүй бол хаяж сураарай.Ямагт өөрийгөө хайрладаг, бас бие биеэ дэмждэг, хайрладаг байгаарай гэж хэлмээр байна.

Ч.Биндэръяа

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Тархи цэнэглэх таван киног санал болгож байна

Хөл хорио тогтоосон энэ үед хүн бүр гэртээ цагийг өнгөрөөж байгаа. Таны тархийг цэнэглэж, бизнесийн ухаанд сургах таван киног танилцуулж байна.

THE SOCIAL NETWORK

The stars of 'The Social Network': Where are they now? - Insider

Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Марк Закербергийн амжилтын түүхийг уг кинонд өгүүлнэ. Дотуур байрнаас эхэлсэн энгийн санаа хэрхэн дэлхийд танигдсан агуу бүтээл болж чадсан талаар болон саад бэрхшээлийг даван туулсан хүчирхэг түүхийг харуулна. Киног Дэвид Финчер найруулж, зохиолыг Аорон Соркин бичжээ. Харин гол дүр буюу Марк Закербергийн дүрд залуу жүжигчин Жесси Эйзенберг тоглосон байна. Уг кино 2010 онд АНУ-д нээлтээ хийсэн бөгөөд кино театраас буух үедээ нийт 392 сая ам.долларын орлого олсон байжээ.

WALL STREET

Movie Recommendations: #45 | The Red Chronicles

Мөнгөтэй, алдартай болно гэдэг энтрепренер байхын хамгийн чухал зүйл биш болохыг тус кинонд өгүүлдэг. Уг киног жүжигчин Оливер Стоун болон Майкл Дуглас, Чарли Шин, Дэрл Ханн нар хамтран найруулж, гол дүрд Майкл Дуглас тогложээ. Кинонд Горден Гекко гэх чинээлэг, ёс суртахуунгүй залуу брокерийн тухай өгүүлдэг. Wall Street кино 1987 оны арванхоёрдугаар сарын 11-нд олон улсын 730 театрт нэгэн зэрэг нээлтээ хийж, эхний долоо хоногтоо л 4.1 сая ам.долларын орлого олж байжээ.

THE GODFATHER

Even 'Godfather' Films Merit Re-evaluation | by Warm3wind | Medium

Майкл Корлеонегийн түүхээр дамжуулан гэр бүлийн жижиг бизнес хэрхэн Нью-Йорк хотын хамгийн том, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл болж буйг үзүүлдэг. Хууль бус замаар баяжиж болдгийг харуулахаас илүүтэй амжилтад хүрэхийн тулд юуг золиосолдог, түүнийгээ хадгалахын тулд ямар хичээл зүтгэл гаргах хэрэгтэйг уг киноноос ойлгох боломжтой. Киног Марио Пьюзогийн хамгийн шилдэг борлуулалттай романаас үндэслэж Фрэнсис Форд Кополла найруулжээ. Киноны гол дүр болох Майкл Корлеонегийн дүрд алдарт жүжигчин Аль Пачино тоглосон юм.

STEVE JOBS

Steve Jobs - Official Trailer (HD) - YouTube

Амжилтад хүрсэн хүний түүх хүнд нэгийг бодуулж, хоёрыг ойлгуулдаг. Энэхүү кинонд Apple компанийг үндэслэгч Steve Jobs-ийн амжилтын хамгийн тулгуур үеийн тухай гарах бөгөөд бизнес эрхлэгчийн зан чанар, мэргэжлийн тэмцлийг харуулдаг. Түүний ажил, амьдралын тухай олон баримтат болон уран сайхны кинон байдаг ч 2015 онд бүтээсэн энэ кино хамгийн шилдэг нь гэж мэргэжлийнхэн үздэг байна.

RACE

Race Movie Review: Jesse Owens Biopic Comes Up Short | Time

Африк, Америкийн эрлийз, домогт гүйлтийн тамирчин Жэссе Овэнс (Jesse Owens)-ийн бодит амьдралаас сэдэвлэсэн уг кино нь түүнийг дэлхийн тавцанд нэр алдраа дуулгасан, 1936 оны Берлиний Олимпын үеийг харуулдаг. Ямар ч хүнд хэцүү үеийг сэтгэлийн хатаар давж болдгийг харуулсан уран бүтээл юм. Мөн бусдын хандлага, гадуурхалаас илүү сонирхол, спорт хүчтэй болохыг өгүүлнэ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Стресс тайлах шалгарсан 5 арга

Стресс, бухимдал нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийн нэг юм. Тиймээс та ямар нэгэн зүйлийг бишрэн шүт. Бурханы ямар нэгэн сонголт, байгаль эх дэлхий, эцэг, эх, ах дүү юм уу аль л өөртөө сэтгэлийн тааламж өгөх зүйлээ бишрэн шүтэхэд таны бухимдал тайлагдана.

ӨӨРИЙГӨӨ ТАНЬ

Та өөрөөсөө ямар нэгэн сайхан зүйлийг олж харахыг хичээ. Толинд хар, сайхан хувцас өмс, өөрийнхөө сайн чанарыг, сайхан явсныг сана. Өөрийгөө зөв үнэл. Шүүмжлэлтэй хандсан ч бүр “ухах” хэрэггүй.

ЭРГЭН ТОЙРНООСОО САЙН САЙХАН ЗҮЙЛИЙГ ОЛЖ ХАРАХЫГ ХИЧЭЭ

Замын бөглөрөл, амжаагүй ажил, хоол хүнс цуглуулахаас залхаж байна уу. Ингэж амьдарснаас гэх мэтээр ойр ойрхон гутардаг уу. Хэрэв та иймэрхүү бодол гутралаас салж чаддаггүй бол өвдөж ч мэднэ шүү. Та эргэн тойрноо сайн хар л даа. Нар гараад ямар гоё байна. Бас нэг мод шинээр суулгачихаж. Энэ мэт жижиг сажиг зүйлийг анзаарахад л хангалттай. Уур бухимдал дорхноо тайлагдана шүү, итгээрэй.

ХЭРҮҮЛ, МАРГААНААС ХОЛ БАЙ

Олон нийтийн газар, гудамж, талбайд юу эс болдог билээ. Автобус унаанд хэрүүл, дэлгүүр, зах зээлийн газар мөн хэрүүл, маргаан үүсч байдаг. Харин та үүнд тайван хандаж ач холбогдол бүү өгөөрэй. Соёлгүй биеэ зөв авч явж чаддаггүй хүмүүстэй маргах, зөв бурууг нь шүүх гэж хайран цаг зав, мэдрэлийн эд эсээ үрэх хэрэггүй.

ЦАГИЙГ ЯМАГТ ЭРХЭМЛЭ

Тэнд ч очиж хүн муулаад, энд ч маргаан мэтгэлцээн өрнүүлээд явдаг нөхөд бий. Хэрэв та өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавьдаг бол энэ мэтийн хэрэггүй зүйлээс хол бай. Учир нь үр ашиггүй явган яриа, хов жив нь таны хайран цагаас хороож, тэр хэмжээгээр ажил бүтэлгүйтнэ. Энэ нь стресст автуулах давхар нэрмээстэй. Найз нөхдийнхөөрөө орох, амны зугаа гаргах цаг хугацаа гэж тусдаа байх ёстой. Бүх зүйл төлөвлөгөөтэй, дэс дараалалтай байвал хүн бухимдахгүй.

ИНЭЭМСЭГЛЭЖ ЯВ

Эргэн тойронд хөмсгөө нумлан зангидсан хүн олон. Түүний асуудалд бүх хүн буруутай юм шиг уурладаг нөхдүүд элбэг бий. Ингэснээр хүн юу ч хожихгүй. Харин ч мэдрэлийн эд, эсээ үхүүлж байгаа хэрэг. Харин та инээмсэглэ. Дэлгүүрт ороод ганц талх авсан ч чин сэтгэлээсээ талархалтай ханд. Та эелдэг байвал бүх хүн тийм байна.