Categories
мэдээ нийгэм цаг-үе энтертаймент-ертөнц

​Дэлхийн хотуудад шинэ жилийн уур амьсгал хэдийнээ оржээ

2020 онд коронавирус дэлхий нийтэд тархснаар бидний амьдралд олон зүйлс өөрчлөгдсөн. Хэдийгээр дэлхийн улс орнууд дотооддоо хөл хорионы дэглэм тогтоосон ч хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр, Зул сарын уур амьсгал дэлхийн хотуудад оржээ. Гацуураа засаж, гэрлэн чимэглэл, тоглоомуудаараа гудамж, талбайгаа зассан байна. Ингээд та бүхэнд шинэ жилийн баярыг санагдуулам гэрэл зургуудыг хүргэе.


1. Ротенбург об дер Таубер – Герман

2. Загреб – Хорват


3. Таллин – Эстони


4. Крайова – Румын


5. Дюселдорф – Герман


6. Варшав – Польш


7. Грац – Австри


8. Братислава – Словак


9. Баден-Баден – Герман


10. Словени, Любляна


11. Гданск – Польш


Бэлтгэсэн: Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

​Ц. Оюун-Эрдэнэ: Иогоор анхлан хичээллэхэд амьсгалын зөв техник, зогсох, суух, хэвтэх байрлалын дасгалыг зөв хийж сурах нь чухал


“Oyu Yoga”сургалтын төвийн багш Ц.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Багшлаад хэр удаж байгаа вэ?

-Намайг Цасхүрэлийн Оюун-Эрдэнэ гэдэг. Иогоор хичээллээд зургаан жил болж байна. Хоёр жилийн өмнө “Oyu Yoga”сургалтын төвөө нээж байлаа.

-“Oyu Yoga” сургалтийн төв хөл хорио гээд онлайнаар хичээлээ орж байна уу?

-Тэгэлгүй яарав. Анх танхимаар хичээл зааж байгаа хүмүүстээ зориулж фэйсбүүк групп нээж байсан юм. Гэхдээ дан ганц группынхандаа зориулж хичээл орохгүйгээр сонирхсон бүгдэд нээлттэй хичээлээ зааж эхэлсэн. Одоо даваагаас лхагва гаригт өглөө 7 цагт лайваар хичээлээ заагаад явж байна. Манай сургалтын төв виньяаса иог, агаарын иог, виньяаса болон агаарын иог хосолсон анги, ахмадын иог, хүүхдийн иог, vinyasa-fitflow зэрэг ангиудтай. Хүүхдийн ангид маань хамгийн багадаа таван настай хүүхэд ирж байсан. Ахмадын ангид 80 настай буурай хүртэл явдаг. Тийм болохоор иогт насны ангилал гэж заадаггүй. Хэн дуртай нь явж болдгоороо онцлог.

-Виньяаса иогийн онцлог нь юу вэ?

-Иогоор хичээллэж байгаа хүмүүс хөдөлгөөн, амьсгалын дасгалаа нэг урсгалд оруулж байж үр дүнд хүрдэг. Виньяаса иог амьсгалын урсгал, хөдөлгөөний цогц нэгдэл гэж хэлж болно. Виньяаса иог хүний биеийн бүх булчин шөрмөс, үе холбоосыг ажиллуулж, хөгжүүлэх дасгал хөдөлгөөний нарийн техниктэй байдгаараа бусад иогоос давуу талтай байдаг.

-Бага насны хүүхэд ирдэг гэлээ шүү дээ. Тэгвэл хүүхдэд эхлээд ямар дасгал заадаг вэ. Насанд хүрсэн хүнийг бодвол арай өөр шүү дээ?

-Хүүхдийн анхаарал амархан сарнидаг болохоор сонирхолтой байдлаар хичээлээ заадаг. Эхлээд агаарын иогийн хичээл ордог. Хөнгөхөн байдаг болохоор хүүхдүүд их сонирхдог. Хүүхдийн хичээлийн дасгал, хөдөлгөөний ачааллыг зөв тохируулах нь чухал. Хичээллэх цаг нь насанд хүрэгчдийнхтэй адил 60 минут байдаг.

-Та зургаан жил иогоор хичээллэсэн гэж хэллээ. Энэ хугацаанд таны хувьд ямар нэгэн өөрчлөлт гарсан уу?

-Анх нуруу их өвддөг байсан. Мөн төрсний дараа жин нэмэгдсэн. Тэгээд жин хасах зорилгоор иогоор хичээллэхээр шийдсэн дээ. Иогоор хичээллэж буй бусад хүмүүсийн бичлэгийг үзээд бие дааж хийж эхэлсэн. Ер нь бие дааж иог хийх, иогийн төвд очоод иог хийх хоёр асар их ялгаатай гэдгийг сүүлд ойлгосон. Гэртээ иог хийхдээ өөртөө болоод байгаа хэрнээ зарим дасгалыг буруу, дутуу хийдэг байсан юм билээ. Эхний сард бие булгараад их өвддөг. Тэгээд нэг хоёр сар хийгээд ирэхээр дасаад гайгүй болчихдог юм. Дасаад ирэхээрээ иог хийх сонирхолтой болж, бүр дурлаж эхэлдэг. Тэгээд л сургалтын төвөө нээсэн.

-Иогийн хэдэн төрөл байдаг юм бэ. Үүнээс монголчууд ямар төрлөөр нь голлон хичээллэж байна?

-Иогийн их олон төрөл бий. Манайд дэлгэрээд байгаа нь виньяаса, агаарын, жирэмсний, хүүхдийн иог байгаа. Ер нь одоо иогийн төрөл нэмэгдэж, хүмүүс их сонирхох болсон. Иог хийснээр нойргүйдэл, стресс ядаргаа тайлагдаж, бие болон сэтгэл санаа амарч тайвширна, биеийн бүхий л булчин жигд хөгжинө. Мөн сунгалт эрчимтэй сайжирч, биеийн уян хатан байдал нэмэгдэж, хүзүү, нурууны суулттай хүмүүст маш сайн, эмгүйгээр бие болоод сэтгэл санаагаа засахад иог их ач тустай.

-Хүмүүс ихэвчлэн турах зорилгоор иогт явдаг юм шиг санагдсан. Ер нь хэр урт хугацаанд хичээллэж байж хүссэн үр дүндээ хүрэх үү?

-Тийм шүү. Иогоор хичээллэдэггүй хүмүүс сунгалтын дасгал ч юм уу, тураах гээд зөвхөн нэг талаас нь хараад байдаг. Иог бол тураах дасгал төдий зүйл биш. Харин бие, сэтгэл, оюун санааг нэгтгэж чаддаг цогц зүйл. Мөн бие махбодиос гадна улам эрч хүчтэй болж залуужуулж, сэтгэл санаанд хүртэл нөлөөлдөг. Ихэнх хүмүүс иогт хэдэн сар яваад ирэхээр “Иог чинь турах жин хасахаас ч илүү гоё юм байна” гэж ойлгож, мэдэрдэг. Иог хүнийг эрүүл хэвийн жинд байлгадаг. Ер нь жин хасах гэдэг бол шууд хоолтой холбоотой, цаг улиралдаа таарсан зөв, эрүүл, хоол шиг хоолоо идэх нь чухал байдаг. Иогийг амьдралын хэвшил болговол зүгээр санагддаг.

-Тусдаа хооллолтын дэгдэм бий юу?

-Өглөө хөнгөхөн хооллоод орой унтахаас өмнө хүнд хоол идэхгүй бол болчихдог. Заавал хооллолтын дэглэм барих шаардлагагүй.

-Иогт явсан хүмүүс бясалгал хийх шаардлагатай юу?

-Иог, бясалгал хоёр хамтбайж илүү үр дүнтэй байдаг. Ер нь би хичээлээ эхлэхээс өмнө 7-10 минут орчим бясалгал хийлгэдэг. Энэ нь дотогшоо төвлөрөхөд их тус болдог.

-Таныг анх иогоор хичээлэж байх үе өнөө үетэй харьцуулахад хүмүүсийн сэтгэлгээ их өөрчлөгдсөн үү?

-Намайг анх иогоор хичээллэж байхад тэр бүр хүн мэддэггүй байсан. Одоо бол сургалтын олон төв нээгдсэн болохоор их мэдээлэлтэй болсон. Багш нар нь өөрсдөө бичлэг хийж, дэлгэрэнгүй тайлбартайгаар хичээлээ зааж байгаа. Сүүлийн үед хүмүүс өөртөө их анхаардаг олсон байна лээ.

-Анхлан суралцагчид ямар хөдөлгөөн хийх ёстой юм болоо. Тэдэнд зөвлөмж өгвөл?

-Яг энэ гэж хэлэхэд хэцүү. Ерөнхийдөө багшийн удирдлагад зөөлөн иогоор эхэлж хичээллэвэл зүгээр байдаг. Хүн иогийг анхлан суралцахдаа хатха буюу иогийн үндэс суурь техникийн дагуу сурах хэрэгтэй. Тиймээс иогийг анхлан сурахад амьсгалын зөв техник, зогсох, суух, хэвтэх байрлалын дасгалыг зөв хийж сурах, нүдний харц, хөл гарын зөв тавилтууд маш чухал байдаг. Хэрэв зөв сурч чадахгүй бол үр дүнгээ өгч чадахгүй. Анх иогоор хичээллэж байхдаа өөрийгөө хүчлэх хэрэггүй. Олон жил хичээллэсэн хүмүүсийн хөдөлгөөнийг хараад шууд дагаад хийх нь маш буруу. Тэгээд өөрийгөө хүчээр сайн болгох гэж хичээдэг. Бие нь булраад өвдөөд эхлэхээр шантрах ч тал бий. Дээд тал нь зургаан сар хичээллэнэ гэсэн зорилго тавих хэрэгтэй шүү дээ. Залуучууд маань дундаас нь шантраад байдаг талтай.

Д.Отгонтуяа

Categories
мэдээ нийгэм цаг-үе энтертаймент-ертөнц

​“BLACKPINK” ХАМТЛАГИЙН ОНЦЛОХ 10 БАРИМТ

Дэлхий даяар тархсан k-pop давалгаанд Big Bang, 2NE1, T-Ara хамтлагуудын оргил үеийн дараачаас өнгөлөг дөрвөн охидын нэгдэл болох Blackpink хамтлаг тэсрэлт хийгээд байгаа.Уг хамтлаг нь k-pop сонирхогчдын дунд төдийгүй дэлхий нийтэд алдартай. Тэдний өнгө төрх, тайзны гүйцэтгэлийг үзсэн хүн бүр өөрийн эрхгүй дуу алддаг. Blackpink гэж хэн бэ гэдгийг илүү их мэдэхийг хүсч байна уу? Тэгвэл Blackpink-ийн онцлох 10 баримтыг хүргэе.


1.ХОЛИМОГ ГИШҮҮДТЭЙ


BLACKPINK тухай хамгийн анхны баримт бол тэд Jisoo, Jennie, Rose, Lisa нарын бүрэлдэхүүнтэй К-поп охидын хамтлаг юм. Эдгээр дөрвөн гишүүн хамтлагтаа өөр өөрийн үүрэгтэй. Хамтлагийн гишүүн Rose Шинэ Зеландад төрсөн бөгөөд Австралид амьдарч байсан бол Лиза Тайландын иргэн юм.

2. ТЭД 4-6 ЖИЛИЙН ХУГАЦААНД БЭЛТГЭГДСЭН


К-поп од болохын тулд дебют хийхээс өмнө дуу, тайзны бүжиг, жүжиглэх сургалтанд хамрагдаж, бэлтгэгдэнэ. Хамтлагийн гишүүд бүгд 4-6 жилийн хугацаатай сургалтанд хамрагдсан. Женни хамгийн удаан хугацаанд сургалтанд хамрагдсан гишүүн бөгөөд дараа нь Лиза, Жисоо, Роуз нар орно.

3.БҮГД АНГЛИ ХЭЛТЭЙ


Хоёр гишүүн нь гадаадад амьдардаг байсан учир нэгээс олон хэлээр ярьдаг нь гайхах зүйл биш юм. Rose Австрали, Шинэ Зеландад өссөн тул англи хэл бол түүний анхны хэл юм. Бэлтгэгдэхийнөмнө JennieШинэ Зеландад 5 жил сургуульд сурчээ. Лиза Тайландад өссөн бөгөөд аав нь Швейцарийн иргэн тул Англи хэлээр байнга харьцдаг байжээ.

4.YG ЭНТЕРТАЙМЕНТИЙН ЦОРЫН ГАНЦ ОХИДЫН ХАМТЛАГ


YG энтертаймент нь Солонгос дахь Kpop-ийн шилдэг гурван агентлагийн нэг юм. YG энтертайментийн алдартай охидын хамтлаг байсан 2NE1 нь 2009 онд анхны дэбютээ хийсэн боловч 2016 онд тарсан. 2NE1 салсны дараа Blackpink 2016 оны 8-р сард анхныхаа дебютээ хийсэн бөгөөд одоо YG Entertainment-ийн цорын ганц охидын хамтлаг болжээ.

5.BLACKPINK НЭРНИЙ УТГА


Энэ нэрийг сонгохоосоо өмнө хамтлагийг Pink Punk хэмээн нэрлэх гэж байжээ. Гэсэн хэдий ч дараа нь Blackpink болгон өөрчилсөн. Хар өнгө нь тэднийг хүчирхэг, дур булаам болохыг бэлгэддэг бол ягаан өнгө нь эмэгтэйлэг, дэгжин байдлыг илэрхийлдэг. Тиймээс Blackpink нь дур булаам, эмэгтэйлэг гэсэн утгатай.

6. ХАМГИЙН ОЛОН ШАГНАЛ ХҮРТСЭН ХАМТЛАГ


Дебютээ хийснээс хойш нэг жил орчмын дараа Blackpink олон хөгжмийн шагнал хүртэж, Өмнөд Солонгосын шилдэг охидын хамтлаг болжээ.Тэд дебют хийснээсээ хойш 13 хоногийн дараа Инкигаёо хөгжмийн хөтөлбөрийн цомыг хүртсэн юм.

7. ХАМГИЙН ТОМ ФЕН КЛУБТЭЙ


Тэднийг үнэнчээр дэмжих шүтэн бишрэгчид байхгүй бол яаж нэр алдарт гарах билээ?Blackpink-ийн фен клубын нэрийг хамлагийн нэрнээс авснаар Блинк гэдэг. Blackpink нь дэлхий даяар алдаршсан тул Blinks клуб ч бас алдартай.

8. ГАНЦХАН МИНИ ЦОМОГТОЙ


Blackpink-ийн энэхүү баримт нь үнэхээр гайхмаар. Учир нь 2016 оны 8-р сард дебют хийснээсээ хойш үргэлж бусад K-pop хамтлагуудын адил дижитал синглүүдийг цомоггүйгээр гаргаж ирсэн. 2018 оны 6-р сард эргэн ирснийхээ дараа л Blackpink 4 дуу бүхий мини цомог гаргасан. “Square Up” нэртэй цомог нь “Ddu-du-ddu-du” нэртэй тэргүүлэх титл дуутай бөгөөд гарсны дараа Солонгос болон олон улсын хөгжмийн чартуудыг амжилттай тэргүүлж чадсан юм.

9. ӨӨРСДИЙН РЕАЛИТИ ШОУТАЙ


Олон уран бүтээлчид камерын урд болон ард өөр өөр зан араншинтай байдаг. Тэгвэл тус хамтлагын хувьд гишүүдийн өдөр тутмын амьдралыг харуулдаг телевизийн реалити нэвтрүүлэгтэй. “Blackpink House” нэртэй нэвтрүүлэгтээ тэд эмэгтэйлэг, өхөөрдөм байдлаар гардаг.

10. YOUTUBE СУВАГТ ХАМГИЙН ОЛОН ДАГАГЧТАЙ ОХИДЫН ХАМТЛАГ


Blackpink-ийн хувьд YouTube сувагт одоогоор хамгийн олон захиалагчтай охидын хамтлагаар бүртгэгдэж байгаа бөгөөд үүгээрээ АНУ-ын Little Mix, Fifth Harmony хамтлагуудыг тэргүүлж байна. Эхний 24 цагийн дотор “Ddu-du-ddu-du” дууны видео клип хүртэл ойролцоогоор 36 сая хандалт авсан.

Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Багачуудад зориулсан 26 контент бэлэн болжээ

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалга, “Ковид-19 цар тахлын хүрээнд хүүхэд багачуудад зориулсан 104 жишиг контентийн эхний 26 контент бэлэн боллоо.

Үүнийг Боловсролын салбарын суурь үйлчилгээг дэмжих НҮБ-ын нэгдсэн төсөл болон Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй юм.

Мөн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд хүүхдийн оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэхэд зорьж байгаа аж.

Хамтран ажиллагч байгууллагууд:

  • Боловсрол, шинжлэх ухааны яам
  • НҮБ-ын Хүүхдийн Сан
  • НҮБ-ын Хүн Амын Сан
  • НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага
  • Багшийн мэргэжил дээшлүүлэх институт (БМДИ)
  • “Монгол Контент” ХХК

ИНТЕРАКТИВ ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЦЭЭ БА ШААРДЛАГА

Сүүлийн үеийн хүүхдүүд мэдээ орсон цагаасаа эхлэн цахим хэрэгсэлтэй төвөггүй харьцдаг болсон. Z болон альфа үеийн төлөөллүүдийг “цахим хүүхдүүд” ч хэмээн нэрлэж болно. Тиймээс тэдний мэдлэг, боловсрол олж авах арга хэрэгсэлд интерактив хичээл чухал нөлөөтэй.

Теле-хичээлийн явцад багшийн яриа болон зорилгоо танилцуулж буй байдал хамгийн өндөр, харин сурагчийн оролцоо, сурагч бие даан хийх боломж хамгийн бага үнэлгээтэй байна. Мөн теле-хичээлийг сурагчдын сонирхол татсан агуулгаар баяжуулах, сурагчдын суралцахуйг дэмжсэн дасгал, даалгавар оруулах, цахим хэрэглэгдэхүүнийг оновчтой, үр дүнтэй ашиглах чиглэлээр сайжруулах шаардлагатай байгааг дурджээ. (НҮБ Хүүхдийн Сан “Онцгой байдлын үеийн теле-хичээл, түүний тохиромжтой байдал судалгааны тайлан” 2020).

Иймээс цар тахлын үед бид дэлхийн боловсролын чиг хандлагад нийцүүлж цахим сургалтын контент буюу хичээлийг хүүхдийн оролцоо, бүтээлч чадварыг нь дэмжсэн интерактив хэлбэрээр хүргэх нэн шаардлагатай байна.

Интерактив цахим контент нь олон хүний дэмжлэг, оролцоотойгоор бүтэж байгаа бөгөөд БМДИ нь нэгж контент, жишиг хичээлийн агуулга, зорилго, зорилт, бататгах асуултууд, үнэлгээний хэсгийг боловсруулах зэргээр сургалтын агуулга талаасаа арга зүйн мэдээллээр ханган ажиллаж байна. БМДИ-ийн мэргэжлийн баг, багш нарын боловсруулсан агуулгыг “Монгол Контент” ХХК-ийн уран бүтээлчид НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан болон НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын боловсролын багийн оролцоотойгоор хүүхдийн нас, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт нийцүүлэн сонирхолтой, интерактив хэлбэрт буулган цахим контентуудыг бэлтгэж байна.

“Интерактив хичээлийн төсөл”-ийн гүйцэтгэгчээр ажиллаж буй “Монгол Контент” ХХК нь 15 жилийн туршлагатай компани бөгөөд тус компани нь комикс, видео контент бүтээх баг, маркетинг креатив баг, зураачид, сэтгүүлчид, апп, веб хөгжүүлэгч инженерүүд гээд уг ажлыг гүйцэтгэх цогц багийг бүрдүүлсэн хамт олон билээ.

Интерактив хичээл бүрт мэргэжлийн багш, мэргэжилтнүүдийн оролцоо, санал сэтгэгдлийг шингээснээс гадна ур чадвартай зураач, дизайнер, хөгжүүлэгчдийн ур ухаанаар бүтсэн, үндэсний цөөнх болон тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлаж, онцлогийг нь харгалзан бүтээсэн жишиг контент юм.

Нэг үгээр энэ нь хүүхэд багачуудын хувьд цахим орчноор дамжуулж, өнгө будаг хосолсон хөдөлгөөнт зураглал, сонирхолтой дүрийн хамтаар мэдлэг боловсрол, танин мэдэхүйн олон шинэ зүйлийг сурах “Цахим аялал” юм.

Интерактив хичээлүүд: Сургуулийн өмнөх боловсрол, Тусгай хэрэгцээт боловсрол, Монгол хэл, Математик, Хүн ба байгаль, Хөгжим, Дүрслэх урлаг, Биеийн тамир, Хүн ба Орчин, Англи хэл, Хүн ба Нийгэм, Монгол бичиг, Мэдээлийн технологи, Газар зүй, Физик, Хими, Биологи, Нийгэм, Түүх, Дизайн технологи, Иргэний ёс зүй, Орос хэл, Уран зохиол, Эрүүл мэнд

Интерактив хичээлийн хэлний сонголт: монгол, казах, тува, дохионы хэл

Мэргэжилтнүүд, контент бүтээгчид хамтран интерактив хичээлүүдийн дараа дараагийн жишиг контентуудыг теле хичээлийн агуулга, төлөвлөгөөтэй уялдуулан шат дараатайгаар хүргэнэ. Эхний ээлжид энэхүү 26 жишиг контент монгол хэлтэйгээр хүрч байгаа ба бусад хэл дээрх жишиг контентууд тун удахгүй бэлэн болно.

Интерактив хичээлийн онцлог:

  • Хичээл бүр хүүхдийн сонирхлыг татахуйц өнгө будаг хосолсон зураглалтай, зарим нь богино хэмжээний сонирхолтой үлгэр, өгүүллэгийг агуулсан.
  • Хүүхдийн суралцах үйлийг сонирхолтой дүрүүд хөтлөн чиглүүлнэ. Энэ нь хичээлийг илүү сонирхолтой болгоно.
  • Хүүхдийн оролцоог бүрэн дэмжсэн буюу асуулт хариултын явцад дүрүүд хүүхдэд баяр хүргэх, туслах зэргээр хамтарч ажилладаг.
  • Хичээлийн агуулгаар дамжуулж монгол ёс заншил, байгаль дэлхийгээ хайрлах зэрэг хүүхдийн танин мэдэхүйн чадварыг хөгжүүлнэ.

Интерактив хичээлүүдийг econtent.edu.mn сайтад байршуулсан бөгөөд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийнхээ суралцах үйлийг дэмжиж, хамтдаа хийгээрэй. Та контентийн сайжруулалттай холбоотой санал хүсэлтээ interactive@mongolcontent.mn хаягаар ирүүлэх боломжтой.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Реппер Mrs M, продюсер Харри Фрауд нарын хамтарсан анхны уран бүтээл цацагдлаа

БИЧЛЭГ: Реппер Mrs M, продюсер Харри Фраудтай хамтран ажилласан уран бүтээл  цацагдлаа - Eguur.MN

Монголын хип хоп урлагт өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгосон Mrs M болон нэрт продюсер Харри Фрауд нарын хамтран ажилласан “Sugar daddy” дууны ремикс хувилбар өнөөдөр цацагдлаа.

Харри Фрауд бол Фрэнч Монтана, Виз Калифа болон Бэнни дэ Батчер зэрэг алдартнуудыг продюсерлэдэг юм. 2016 онд урлагийн салбарт нэрээ гаргаж эхэлсэн Mrs M 2019 онд англиар уран бүтээлээ туурвих болсон нь нэрт продюсер Фраудын анхаарлыг татжээ. Улмаар “Sugar Daddy” дууг нь монгол* англи хэл хослуулан дахин хийжээ. Mrs M энэ талаар “Харри Фраудтай хамтран ажиллаж буйдаа их баяртай байна. Надад яг л зүүд шиг санагдаж байна. Үүнийг цаашид үргэлжлүүлэхийг хүсэж байгаа” гэжээ.

Хоёр уран бүтээлч Брүклинд төвтэй Харри Фраудын “Wave Cave” студид дахин гурван уран бүтээл гаргахаар ажиллах ба 2021 оны хоёрдугаар сард нийтэд хүргэх юм байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал энтертаймент-ертөнц

DNN-ФОТО: “ӨНГӨЛӨГ УЛААНБААТАР” БАРИМТАТ ГЭРЭЛ ЗУРГУУД

Гэрэл зураг бол түүх. Тиймээс өнгөрсөн цаг үетэй таныг уулзуулах үнэ цэнэтэй баримтат гэрэл зургуудыг цувралаар хүргэхээр бэлтгэлээ. Улаанбаатар хот болон Монголын үе үеийн түүх, баримтат гэрэл зургуудыг түгээн дэлгэрүүлэх зорилготой залуусын нэгдэл болох “Mongolian Visuals Team”-ийн инстаграм хуудаснаа байршуулсан эдгээр зураг таныг цаг хугацаагаар аялуулна гэдэгт итгэлтэй байна. Албан ёсны зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.


Зурагчин Пол Кокс хотын захын хорооллын амьдралыг дурандахдаа энэ зургийг авчээ

1983 он. Чойжин ламын музейгээр өнгөрөх иргэд. (Сугияама Тэрүзо)

2000 он. Баянгол, Гандангийн дэнж. “Бөмбөгөр захын ойролцоох гэрийнхээ хашаанд”

2003 он. УИД-ийн өмнөх таксинууд (Н.Бат-Эрдэнэ)

1976 он “Өвөөдөө үүрүүлсэн хүү” (Тьерри Де Груббен)

1997 он. Тасганы овооноос 3, 4-р хороолол харагдах нь

1958 он. Хүүхдээ тэврэн яваа гэр бүл. (Лиса Ларсен)

1988 он. Таксафоны гадаа дугаарлах хүмүүс. (Сугияама Тэрүзо)

2003 он. “УИД-ийн урдах төв зам”

1964 он. УИД-ийн урд хэсэг. (Харрисон Форман)

1982 он. Зайсан толгойд, эмээ гурван хүүтэйгээ. (Алайн Ле Гарсмью)

1961 он. УИД-ийн урд дээл хувцас сонирхон зогсож буй хос.

2000 оны үе. Сүхбаатарын талбайн зурагчин цээж зураг авч байгаа нь.

Ч6:БММЗчиглэлийн автобус.

1990-ээд он. Улаанбаатар хот, зүүн аймаг хоорондын автобусны зорчигчид

1990 он. Топ модель Э.Одгэрэл “Гоёл-1991” наадмын тайзнаа (Ш.Гэрэлсайхан)

2000 он. Хүнсний 20-р дэлгүүрийн орчим.

1958 он. Нийтийн бүжиг (Лиса Ларсен)

1982 он. Гандантэгчилэн хийд(Алайн Ле Гарсмью)

Төв шуудангийн уулзвар

1990-ээд он. “Хорооллын гудмаар алхах хүмүүс”

1970 он.

2005 он.

2020 он.

2005 он. Гудамжны утасны үйлчилгээ

2000 он. Захын хөдөлмөр эрхлэгч хүүхдүүд гөөхий зөөж байна(Эрик Чретиен)


Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

​ДЭЛХИЙН ХАМГИЙН ТАНСАГ 10 БАЙШИН

10. 160 LEROY, MANHATTAN

Энэхүү пентхаус нь 7,750 кв. 5 унтлагын өрөө, 5 ариун цэврийн өрөө, 3 хувийн цахилгаан шаттай. 5140 хавтгай дөрвөлжин фут талбай бүхий гал тогоотой бөгөөд хувийн усан сангаас тэнгэрийн хаяаг тольдох боломжтой.

9. THE HERON, LONDON


Хотын төвд байрлах 36 давхар цамхаг нь дотроо биеийн тамирын заал, баар, үзмэрийн өрөө, дээврийн цэцэрлэгтэй. Гантиг шал, 6 унтлагын өрөө, 4 угаалгын өрөө бий.

8. SOUTH BANK TOWER, LONDON


Олон тооны унтлагын болон угаалгын өрөө, баар, цэлгэр зочны өрөө, битүү усан сантай. Мөн Сент-Полын сүм хийд, Лондонгийн цамхаг гүүр, парламентын ордон зэрэг Лондонгийн хамгийн алдартай үзмэрүүдийн цонхоороо харах боломжтой.

7. HOUSE OF THE TREE, CHINA


БНХАУ-ын Шэньжэнь хотод байрлах модон байшинг Филиппо Габбаниа, Андреа Дестефанис нар хамтран бүтээжээ. 616 м.кв талбай нь 3 унтлагын өрөө, 3 угаалгын өрөө, тохилог зочны өрөө, хоёрдугаар давхарт байрлах гэр бүлийн хувийн талбай, усан бассейнтай.

6. 56 LEORNARD, NEW YORK


60 давхар цамхагийн орой дээр 23 метрийн усан сан, биеийн тамирын заал, модон гал зуух, цахилгаан шат, бүх шилэн хана зэргийг багтаасан тансаг орон сууц юм. Шөнийн цагаар хотын гэрлүүдийг харах боломжтой.

5. WALLICH RESIDENCE, SINGAPORE


Сингапурын хамгийн өндөр орон сууцны хороолол болох Валлич Резиденс нь дөрвөн унтлагын өрөө, дөрвөн пентхаус, нэг супер пентхаусаас бүрдсэн 181 тансаг байшингийн цуглуулга юм. Төгөлдөр хуур, бильярдын өрөө, угаалгын өрөө, унтлагын өрөөнүүд, усан сан, дээвэртээ цэцэрлэг бүхий асар том зочны өрөөтэй.

4. FREMONT BUILDING, CALIFORNIA


АНУ-ын баруун эрэг дээрх хамгийн өндөр орон сууц юм. 6.941 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий 70 давхар Fremont барилгын дээврийг бүхэлд нь эзэлдэг. 5 унтлагын өрөө, 5 угаалгын өрөө, хоёр гал тогооны өрөөтэй. Шалнаас тааз хүртэлх цонхнуудаас та Сан-Францискогийн гүүрийг тольдох боломжтой.

3. MADISON AVENUE, NEW YORK


2-р давхрын өндөрт байрлах уг газрын зураг төслийг Эран Чен (ODA-Architecture) хийжээ. Энэхүү барилга нь 18000 хавтгай дөрвөлжин талбайтай, 6 унтлагын өрөө, 12 угаалгын өрөөтэй. Дотоод засал нь илүү орчин үеийн хэв загвартай боловч дээд зэргийн тухтай.

2. ONE57, NEW YORK


Цэцэрлэгт хүрээлэнгийн дээр, яг хотын төвд, 90 давхар байшингийн дээд талд One57 Penthouse байр бий. 10925,37 м.кв талбай бүхий дуплекс, 6 унтлагын өрөө, тааз хүртэлх цонх, усан бассейн, дээвэрт нь шилэн хаалттай цэцэрлэг бий.

1. TOUR ODEON, MONACO


Монакогийн хамгийн өндөр барилга болох Тур Одеоныг тэргүүлж буй дэлхийн бүх пентхаусуудын дунд эзэн хаан Скай Пентхаус тэргүүлж байна. Энэхүү барилга нь ойролцоогоор 327 сая доллар үнэтэй. Барилгын 170 м өндөрт байрлах Sky Penthouse нь 5 унтлагын өрөө, 3 ажилчдын угаалгын өрөө, хувийн цахилгаан шат, усан гулгуур бүхий дугуй усан сантай. Барилгын материалын дийлэнх нь байгалийн гаралтай бөгөөд шалнаас тааз хүртэлх цонхнуудаас бүх чиглэлд харагдана.

Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Цар тахлын улмаас ажлаа сольж хоол түгээгч болсон залуу цахимд алдаршжээ

Дэлхий дахинд коронавирусийн халдвар тархсан энэ цаг үед бизнес сул зогсолт хийж, улс орнууд эдийн засгийн хүндрэлийг давж гарах шаардлага тулгараад байгаа билээ. Аялал жуулчлалаас эхлээд олон салбарын ажилтнууд ажлаа алдаж, ажилгүйчүүдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна.

ОХУ-ын нэгэн компанид нисгэгчээр ажилладаг байсан 23 настай Роман Савин гэх залууг танилцуулъя. Тэрээр одоогоор Литвад амьдарч буй бөгөөд коронавирусийн нөлөөгөөр ажил нь зогсож өөр ажил хайхаас өөр аргагүйд хүрчээ. Роман өөрийнхөө 2019 болон 2020 онд авуулсан хоёр зургийг Pikabu гэх цахим платформд нийтэлснээр олонд танигджээ. Тэрээр уг хоёр зургаар цар тахал гарсан нь өөрийнх нь амьдралд хэрхэн нөлөөлснийг харуулахыг зорьсон байна.

Тэрээр гурван жилийн турш нисгэгчээр ажилласан ба цар тахал гарсантай холбоотойгоор мэргэжлийн ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон байна. Тэрээр, Би өнгөрсөн жил нэг сард 90-100 цагийн нислэг үйлддэг байсан. Харин энэ жил бүтэн нэг жилд 140 цагийн нислэг үйлдэх төлөв гарсан. Манай компанийн нислэг бүрэн зогсоогүй ч надад сард нэг удаа нислэг үйлдэх хуваарь ирсэн юм. Тэгэхээр би 30 хоног сул зогсолт хийхээс өөр аргагүй болсон хэмээжээ. Роман би нислэггүй үедээ цагийн ажил хийж, гэрээсээ худалдааны зөвлөхөөр ажиллаж, хоол хүргэлтэд явдаг болсон. Энэ ажлууд тийм ч муу бишээ. Дуртай дуугаа сонсоод хүмүүст хоол хүргэхээр хурдлах нь надад шинэ мэдрэмж өгсөн тухайгаа ярьжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Найруулагч Т.Алтантуяагийн “Улаан бал”-д ярьсан онцлох эшлэлүүд

ТӨМӨРБААТАРЫН АЛТАНТУЯА

А-Артист продакшны үүсгэн байгуулагч, захирал
“Ану хатан” түүхэн уран сайхны киноны ерөнхий найруулагч
“Эх орон дуудаж байна” түүхэн киноны продюсер
“Хөх тавилан” түүхэн киноны продюсер, найруулагч, жүжигчин

ХӨХ ТАВИЛАН кино нь БЭЭЖИН, ХОНГКОНГ-ийн, КАНН зэрэг дэлхийн томоохон кино наадмуудад танилцуулагдан ВЕНЕЦИЙН КИНО НААДАМ –ын эцсийн шалгаруулалтад Шилдэг киногоор нэрлэгдэн үлдэж чадсан бол ИТАЛИЙН ФЛОРЕНЦИЙН 41 дэх олон улсын кино наадмаас Шилдэг продакшн, Шилдэг эмэгтэй гол дүр шагналыг хүртсэн.

Сүүлийн үед үзэгдчийг байлдан дагуулаад буй “30 өдөр, 30 секс” олон ангит эротик киноны зохиолч, продюсер, ерөнхий найруулагч, жүжигчин Т.Алтантуяагийн “Улаан бал” нэвтрүүлэгт оролцсон дугаарын онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

Өнөөдөр Монголд маш олон гэр бүлүүд салж байна. Тэд шүүхийн өмнө элдэв шалтгаан тоочдог ч СЕКСИЙН ХАРИЛЦААНДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БУС байдаг нь харилцаандаа цэг тавих үндэс болсоор байна.

1. Аз жаргалтай гэр бүлийн нууц бол бүхий л харилцаандаа сэтгэл ханамжтай байх явдал юм.

2. ГЭРЛЭЛТ БОЛ МЭДРЭМЖ. Гэрлэлт бол хариуцлага бас хамгаалалт.

3. Хүмүүс хайрын нандин харилцаагаа аварч үлдэхийн төлөө огтхон ч хичээдэггүй. Жинхэнэ хайрын үнэн бодит шалгуур нь зөвхөн ЦАГ ХУГАЦАА юм.

4. Амьдрал дээр хүмүүс бүгд багтай амьдардаг. Ганцхан үед хүн хяналтаа бүрэн алддаг ба энэ нь сексийн харилцаа юм. Секс хийж байхдаа л хүн жинхэнэ өөрөөрөө байдаг. СЕКС БОЛ УРЛАГ.

5. Залуу насныхаа хайрыг жинхэнэ чин үнэнч хайр гэж итгэх хүсэл хүчтэй байх нь олон тул энэ хайр аяндаа өөрчлөгдөж, хүмүүсийн харилцаа амьдралын өөр мэдлэг болон өөр чанар шаардаж эхлэхэд бид урьдын ХАЙР СЭТГЭЛДЭЭ УРАМ ХУГАРЧ жаргалгүй болж эхэлдэг.

6. Хэрвээ эхнэр нөхөр хоёр энэ тал дээр эхнээсээ нэг нэгнээ гүйцэд танин мэдэхийг хүсээгүй бол, сексийн ХҮСЭЛ ТАЧААЛ ЧУХАЛ болж ирэх үед, хосуудын харилцаа өөрчлөгдөж эхэлдэг.

7. Сексийн харилцаанд хэт зөрүүтэй хоёр хүн зохицон ойлголцож чадахгүйгээр уйтгарт хоногуудыг өнгөрөөсөөр нэг л мэдэхэд ГЭР БҮЛЭЭСЭЭ ГАДУУР сексийн харилцааг чөлөөтэйгээр эрж хайхад хүргэдэг.

8. Бид өөрсдийн төрөлх мөн чанарын тодотгол болох сексийн төрмөл араншин шинж чанараа хойш тавьж мөнгө, ажил карьер, нэр төр, амжилт гэх мэтэд анхаарлаа төвлөрүүлэхийг хичээдэг.

9. Ингэж олны дунд аз жаргалтай гэр бүл болж харагдах гэж жүжиглэж амьдарсаар нэг л өдөр үнэнтэй нүүр тулахад өөртөө итгэх итгэлгүй, аз жаргалын мэдрэмж нь багассан, бүтээлч чанар хумигдаж БАЙГАЛИЙН МӨН ЧАНАР НЬ СУЛАРСАН хүмүүс олширч байна.

10. Сексийн харилцаанд БИ БИШ БИД хэн хэн нь таашаал эдлэх тал дээр санал санаачилга, идэвх зүтгэл гаргах үүрэгтэй.

11. СЕКСИЙН ХАРИЛЦАА НЬ ТОХИРЧ, ХАЙР ДУРЛАЛ НЬ МӨН ЧАНАРЫН ЖИНХЭНЭ ХЭЛБЭРТ ШИЛЖСЭН ХОЙНО Л ХОСУУД БИЕ БИЕНДЭЭ ҮНЭНЧ БӨГӨӨД НАНДИН ХАРИЛЦААНД ШИЛЖИНЭ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Лего компани түүхэндээ хамгийн олон буюу 9000 ширхэгтэй угсардаг тоглоом бүтээжээ

Лего компани түүхэндээ хамгийн олон ширхэгтэй угсардаг тоглоомын цуглуулгыг худалдаанд гаргасан байна. Хар баасан гарагаар худалдаанд гаргасан уг тоглоомын өндөр нь 27 см, өргөн нь 52 см аж. Колизейн цуглуулгаас өмнө “Оддын дайн” уран сайхны кинонд гардаг “Мянганы шонхор” цуглуулга хамгийн олон ширхэгтэйд тооцогдож байсан талаар Лего компаниас мэдээлжээ.

Энэ нь Ромын амфитеатр Колизейг дуурайлган хийсэн загвар бөгөөд нийт 9036 ширхэг эд ангиас бүрдэх аж. Колизейн угсардаг тоглоомын цуглуулгыг 549.99 доллараар /өнөөдрийн ханшаар 1’567’246 төгрөг/ худалдаалсан бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дууссан байна. Уг цуглуулгыг 18 ба түүнээс дээш насныханд зориулсан хэмээн Лего компанийн сайтад бичжээ. Сонирхуулахад, сая сая жуулчдын хамгийн ихээр сонирхон очдог Ромын Колизей нь МЭ 80 онд нээгдсэн бөгөөд гладиаторуудын тулааныг үзэхээр олон мянган хүн уг амфитеатрыг зорьдог байжээ