Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

​”Азийн хатан хаан” Г.Оюунгэрэл: 12 жилийг нэг жаран гэдэг

“Азийн хатан хаан” өргөмжлөлт мисс, загвар өмсөгч Г.Оюунгэрэлийн зургуудаас
хүргэж байна.

Азийн хатан хаан Г.Оюунгэрэл гэр бүлийнхээ нандин зургуудаа дэлгэв – tac.mn

Азийн хатан хаан” Г.Оюунгэрэл хуримаа хийжээ | News.MN

Азийн хатан хаан” загвар өмсөгч Г.Оюунгэрэл эр нөхрөө сольсон уу

Г.Оюунгэрэл “Madame The Glam Monaco”-ийн төлөө өрсөлдөнө

Монголын топ загвар өмсөгчдийн толгой эргэм өндөр ханш: Азийн хатан хаан”  өргөмжлөлт мисс, загвар өмсөгч Г.Оюунгэрэл

Г.Оюунгэрэл: Зүрх сэтгэл минь тайзнаас хэзээ ч буухгүй

Азийн хатан хаан” Г.Оюунгэрэл хуримаа хийжээ | News.MN

Удахгүй нярайлах загвар өмсөгч, ”Азийн хатан хаан” Г.Оюунгэрэлийн тухай 24  баримт

Азийн топ хөл хүнд зургаа дэлгэв

Удахгүй нярайлах загвар өмсөгч, ”Азийн хатан хаан” Г.Оюунгэрэлийн тухай 24  баримт

Титэмгүй топ Г.Оюунгэрэл "БАЙГАЛЬ" брэндийг онцолжээ


Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

​ЗУЛ САРЫН ХАМГИЙН АЛДАРТАЙ 5 КИНО

-р сард бидний бүтэн жил хүсэн хүлээдэг зул сар болон шинэ жилийн баяр тохиодог учир жилийн хамгийн догдлол дүүрэн сар болж өнгөрдөг билээ. Хэдийгээр дэлхий даяар цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хөл хорионы дэглэмд шилжсэн чбаярын уур амьсгалыг авчрах зул сарын кинонуудыг гэртээ тухлан сууж үзээрэй. Ингээд хамгийн алдартай зул сарын 5 киног танилцуулья.

1.Home Alone


Зул сарын кинонууд дотроос “Гэртээ ганцаараа” киног үзээгүй хүн ховор болов уу. Жил болгон хэд ч үзсэн уйддаггүй киногоор энэхүү киног нэрлэж болно. Найман настай Кевин Маккаллистерийг Парис руу нисэхдээ гэр бүлийнхэн нь гэрт мартаад үлдээчихдэг. Хүүгийн гэрийнхэн Америк руу буцах гэж цөхрөлтгүй оролдож байх хооронд хулгайч нар Кевиний гэрт нэвтрэхийг оролдно. Гэсэн ч авхаалжтай Кевин хулгайчдад урхи тавин гэрээ чадварлаг хамгаалдаг. Нэгэн сонирхолтой баримт дурьдахад Кевин том ахынхаа өрөөнд дайрч орохдоо найз охиных нь зургийг олдог хэсэгт зурган дээрх охин болүнэндээ охин биш хиймэл үс өмссөн хүү байв. Энэ үзэгдэлд жинхэнэ охиныг ашиглах нь тохиромжгүй гэж найруулагч үзжээ.

2. Elf


Ид шидийн ертөнцөд өссөн хүү өсч том болоод өөрийгөө шидтэнүүдийн нэг биш гэдгээ олж мэддэг. Тиймээс тэр төрсөн эцгээ хайж олохоор хүний ертөнцөд ирнэ. Шидтэнүүдийн ертөнцөөс ирсэн гэнэн цайлган Элф түм түжигнэсэн Нью Йорк хотод хүмүүсийн дунд ирснээр шинэ ертөнцтэй танилцан, олон адал явдлуудтай учирдаг.

3. The Grinch


Гринч буюу үсэрхэг ногоон, ганцаардмал нэгэн зул сарын баярыг хэрхэн хулгайлдаг талаар өгүүлэх 2000 онд гарсан тус киног одоо ч хүүхдүүд гэлтгүй томчууд ч мөн үзэх дуртай байдаг. Уг киноны шинэ хувилбар 2018 онд нээлтээ хийсэн.

4. Love Actually


“Хайр хаа сайгүй” хэмээх уг бүтээл нь хайрын олон төрлийг халуун, дулаан өгүүлэмжтэйгээр үзүүлсэн байдаг. Найзынхаа эхнэрт дурласан залуу, АНУ-ын ерөнхий сайд энгийн нэгэн нарийн бичиг бүсгүйтэй учирч буй болон олон жил амьдарсан хосууд, мартагдсан дуучин зэрэг хайрын тухай өгүүлэх олон дүрүүд гардаг. Тэдгээргол дүрүүдийн учрал зул сарын баяраар өрнөх болно.

5. It’s a Wonderful Life


Тэртээ 1946 онд бүтээгдсэн энэхүү Холливудийн алтан үеийн сонгодог бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог. Зул сарын баяраар амиа хорлохоор зэхэж байсан гол дүрийн залууг сахиусан тэнгэр аварч түүний эргэн тойрных нь хайртай хүмүүсийн амьдрал ирээдүйд хэрхэн өөрчлөгдөхийг харуулдаг. Уг киноноос та гэр бүлийн үнэт зүйл юу болох талаар ухаарах болно.

Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Зул сарын хамгийн алдартай таван дуу

Өнөөдөр бол 12-р сарын 25 буюу Зул сарын баярын өдөр. Христийн мэндэлсэн өдөр хэмээн дэлхийн улсуудын өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү баярыг санагдуулах хамгийн алдартай таван дууг танилцуулж байна. Сэтгэлд хоногшсон эдгээр дуунууд танд баярын уур амьсгалыг мэдрүүлэх болно.

1. “All I Want for Christmas is You” by Mariah Carey

2. “Rockin’ Around the Christmas Tree” by Brenda Lee


3. “It’s the Most Wonderful Time of the Year” by Andy Williams


4. “Last Christmas” by Wham

5. “Jingle Bell Rock” by Bobby Helms

Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дэлхийн хамгийн урт клип 4,264 цаг үргэлжилжээ

Twenty One Pilots хамтлаг дэлхийн бүх цаг үеийн хамгийн урт клипийг хийжээ. Тэдний өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн “Stressed out”, “Level of Concern” дуунууд нь тун амжилттай болж хит уран бүтээл болсон юм.

Үүнээс хойш хоёр сарын дараа тэд “Level of Concern” дууныхаа “never-ending” буюу хэзээ ч төгсөшгүй хувилбарыг дүрсжүүлэхээр болсон гэдгээ шүтэн бишрэгчдэдээ дуулгажээ. Зургадугаар сарын 21-нд эхэлсэн тэдний бичлэг 12 дугаар сарын 16-ны өдөр дууссан байна. Энэ нь 117 хоног 16 цаг 10 минут 25 секунд үргэлжилжээ.

Энэ нь хамгийн урт үргэлжилсэн дууны дүрсжүүлсэн бичлэг болж Геннисийн номонд бичигдсэн байна. Үүнээс өмнө дэлхийн дээд амжилтыг Pharrell Williams-ын 2013 онд хийсэн 24 цаг үргэлжилдэг “Happy” клип эзэмшиж байсан юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе энтертаймент-ертөнц

Эрдэни Жалцанов: Шинэ жил, Цагаан сарын үеэр “Чагдар, Бадма хоёр”-ын адал явдал үргэлжилнэ ээ

Буриадын “Чагдар, Бадма хоёр” богино хэмжээний хүүхэлдэйн кино Монголын үзэгчдийг байлдан дагуулаад байна. Одоогоор энэ хүүхэлдэйн киноны уран бүтээлчид гурван ангиа үзэгчдэд хүргээд байгаа ч хүлээлт их байгаа билээ. Уг хүүхэлдэйн киноны зохиолч, Буриадын Хүүхэлдэйн театрын Уран сайхны удирдаач Эрдэни Жалцановтой ярилцлаа.


-Таныг зураач, зохиолч гэж сонслоо. “Чагдар, Бадма хоёр” хүүхэлдэйн киноны ажилд таны гэр бүлийнхэн хамтдаа зүтгэдэг гэхээр гэр бүлээрээ урлагийн хүмүүс байх нь?

-Сайн байна уу. Намайг Эрдэни Жалцанов гэдэг. 2000 оноос “Үлгэр” хүүхэлдэйн театрын уран сайхны удирдаачаар ажиллаж байна. Зохиолч, зураач, жүжигчин хүн л дээ. 1988 онд Ленинград хотын Театрын их сургуулийг төгссөн. 1988 оноос Буриадын Драмын театрт жүжигчнээр ажиллаж, ажил уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн. Буриадын Улсын телевизид сэтгүүлчээр гурван жил ажилласан. Манайх дөрвөн охин, нэг хүүтэй. Хүү маань 28 настай. Ууган охин минь 32 настай. “Чагдар, Бадма хоёр”-т дуу оруулсан охин Янжим минь найман настай. Хоёрдугаар ангийн сурагч. Ээж минь 82 настай сайхан буурай бий.

-Та монголд хэр ирдэг вэ. монголд хамаатан садан тань бий юү?

-Монгол орноор нэлээд явсан, зочилсон, хөдөө аймгуудаар ч аялсан. Хэнтийгээс эхлээд Баян-Өлгий хүртэл явсан шүү. Сайхан нутаг. Надад их таалагддаг. Би гэр бүлээрээ, ээжтэйгээ Монгол нутгаараа их явдаг, аялдаг даа.

-Тэгвэл та манай урлагийнхан, театрынхантай найз юм байна?

-Монголд олон найзтай. Улсын эрдмийн театрын жүжигчид, найруулагчид, Н.Сувдаа эгчтэй танил. Хүүхэлдэйн театрын даргаар ажиллаж байсан Монголын мундаг аварга Бавуугийн Лхагвасүрэнтэй сайн танил байлаа. Би Б.Лхагвасүрэн гуайд их хайртай байсан. Одоо ч хүртэл хайртай шүү. Бурхан болсон доо, тэр сайхан хүн.

Монголын Хүүхэлдэйн театртай манай театр 15 жилийн турш хамтарч ажилласан болохоор найзууд бий. Манай театрт одоо Монголын таван жүжигчин мэргэжлээрээ ажилладаг шүү. Лхашидням Ариунзул, Энхбат Буд-Эрдэнэ, Бат-Өлзий Даваасүрэн, Анхбаатар Буд, Золжаргал Булган гэж жүжигчид бий. Манай “Үлгэр” театр “Золотая маска” шагнал ч хүртсэн.

-Танай театр шинэ жилийн жүжгүүдээ бэлдээд завгүй байгаа бололтой?

-Манай театр энэ сарын 20-ноос нээлт хийж, шинэ жилийн тоглолтуудаа үзэгчдэдээ хүргэж байна.

-“Чагдар, Бадма хоёр” хүүхэлдэйн киноны дөрөвдүгээр анги нь бүтээгдэж байна. Цаашид цувралаар үзэгчдэд хүрэх үү?

-“Чагдар, Бадма хоёр”-ын адал явдал цаашид үргэлжилнэ шүү. Цуврал ангиудыг нь заавал хийнэ. Шинэ жилийн сэдвүүд олон байна. Цагаан сарын үеэр ч сайхан ёс уламжлал, заншлаа харуулсан ангиуд хийх санаа төрж байгаа шүү. Тэр хоёрын үйл явдал үргэлжилнэ ээ.

-Монголын хамгийн олон уншигчтай “Өдрийн сонин”-оор дамжуулж, монголчууддаа Шинэ жилийн мэнд дэвшүүлж болно шүү?

-Манай гэр бүлийн зүгээс мөн манай театрын уран бүтээлчид, ажилчдын өмнөөс “Та бүгдэд, бидний ах дүүс монголчууддаа маш их баярлалаа. Биднийг дэмжиж, “Чагдар, Бадма хоёр”-ыг үзэж, хүндэлж буйд маш их баяртай байна. Бидний монголчууд нэг үндэстэн шүү дээ. Нэг хэлтэй, нэг ёс заншилтай. Санаагаараа хамт байвал бидний монголчууд хүчтэй. Шинэ жилийн мэндэ хүргэж байн таньда, ах-дүүс ээ!

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

​Г.Тэнгис: Хүмүүс үе үеэрээ ялгардаг ч гэрэл унтрахад бүгд адил


Сошиал ертөнц дэх үнэн худал нь мэдэгдэхгүй олон мэдээлэл дундаас бусдадаа аз жаргал, инээд хөөр, сургамж зэрэг эерэг зүйлд уриалсан контент хийж буй GenZ үеийн төлөөлөл юүтүбэр Г.Тэнгистэй ярилцлаа.

Тэрээр, “Тик Ток” сошиал платформ дээр 156 мянга гаруй дагагчтай бөгөөд түүгээрээ амьдрал дээр тулгардаг асуудлыг эвлэгхэн алиа маягаар контент болгон түгээдэг үүний сонирхолтой яриаг хүргэж байна.


-Хөл хорионы энэ үед юу хийж амжуулж байна?

-Анх хөл хорио тогтоох үед ажилаа хийгээд их завгүй байсан. Харин энэ удаагийн карентинаар контентдоо илүү анхаарч сошиал хаягуудаа хөгжүүлж байна.

-Залуучууд таныг тик токоор хөгжилтэй эерэг контент хүргэдэг гэдгээр тань сайн мэдэх байх. Анх бичлэг хийх санаагаа хэрхэн олж байв?

-Анхны хувь хүний хөгжил, бусдад үлгэрлэх, залуусдаа шинэ санааг дэвшүүлж сургамжит өгүүллэгээр контентоо эхлүүлж байсан. Учир нь залуучууддаа ганц ч болов зүйлийг ойлгуулж тэдэнд нөлөөлөхийг хүссэн юм. Харин хөгжилтэй бичлэгийн санааны хувьд бусад алдартай оддын бичлэг, контент үзэх эсвэл толгойд буусан шинэлэг санаагаа амьдрал дээр болдог зүйлүүдээр баяжуулж нийтэд хүргэдэг.

-Та ямар мэргэжилтэй юм бэ. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Г.Тэнгис гэдэг. Одоо 24 настай. “Сontent Creator” гэвэл илүү зохих байх/инээв/. Манай аав ээж архитектор мэргэжилтэй болохоор үйл хэргийг нь үргэлжлүүлэх отгон хүүгийн хувьд тэдэнтэй адил архитектор мэргэжил сонгосон. Мөн гадаад хэл болон сэтгэл судлалын чиглэлээр сурч байсан. Багын мөрөөдөл маань жүжигчин болох. Одоо аль алиныг нь хаяагүй. Шат шатаар зорилгоо биелүүлж яваа GenZ үеийн төлөөлөл.

-Ер нь амьдрал дээр тулгардаг асуудлыг эвлэгхэн алиа маягаар контент болгон харуулдаг. Зохиол дээрээ хэр удаан ажилладаг вэ?

-Бүрэн болон богино хэмжээний зохиол биш болохоор цаг их зарцуулаад байдаггүй. Ивээн тэтгэгчийнхээ контентийг нэг өдөр сууж хийдэг. Ер нь бүх зүйл дээр сэтгэлээ шингээж хийхийг эрмэлздэг. Тиймээс албан газрууд их холбогддог байх. Харин энгийн бичлэгээ тухайн үед шинэлэг санаа орж ирвэл шууд л өөрт таалагдсан байдлаар баяжуулаад хийчихдэг. Хийсэн бичлэг маань надад боломжийн санагдаж байвал олон нийтэд түгээдэг. Чанаргүй бичлэгээ сошиалд тавьдаггүй.

-Нэг бичлэг хийхэд хэдэн цаг болох вэ. Мэдээж их бэлддэг байх?

-Ер нь бичлэг хийх хугацаа янз бүр байдаг. Урт бичлэгийг нэг өдөр сууж эвлүүлэг, монтажийн ажлыг хийдэг. Харин дүрсжүүлэхэд хагас өдрөөс нэг хоног зарцуулна. Ивээн тэтгэгчтэй, зохиол нь бэлэн богино хэмжээний бичлэг, тик ток, контент хийхдээ дунджаар 2 цаг зарцуулдаг. Хааяа таван минут болох ч үе бий.

-Бичлэгээрээ хүмүүст ямар мессэж өгөхийг хүсдэг вэ?

-Нийгэмд болж буй асуудлыг хошин маягаар шүүмжилдэг. Мөн сургамжит өгүүллэг, влогоороо залуустаа эрүүл бие, хорт зуршилгүй, амьдралын ухаантай байлгах талаас нь сэдэлжүүлэхийг хүсдэг.

-Хүмүүс бичлэг хийхэд сайн чанарын камер, гар утас хэрэг болдог гэдэг шүү дээ. Таны хувьд ямар утас ашигладаг вэ?

-Тухайн хүний зорилгооос шалтгаалаад хэрэглээ өндөр байх. Миний хувьд Huawei mate 20 pro маркийн утас ашигладаг. 1080 4k-аар зураг бичлэгээ авчихдаг болохоор ямар нэгэн асуудал гардаггүй. Ер нь сүүлийн үеийн бүх утас энэ бүхнийг төвөггүй хийдэг болсон /инээв/.

-Сайн чанарын контент хийхийн тулд ямар нэгэн программ ашиглах шаардлагатай болдог. Ямар программ ашиглаж эвлүүлгээ хийдэг вэ?

-Би ихэвчлэн Premiere Pro, Photoshop, After effect, Power Director зэрэг программыг ашигладаг.

-Таны тик ток бичлэгүүдийг үзэхэд нээрээ л ийм зүйл тохиолдож байсан хэмээн бодогддог. Хүнд өгөөжтэй, олонд хүрсэн контент хийхэд юун дээр илүү анхаардаг вэ?

-Хүнд нийтлэг тохиолддог зүйл гэж байдаг. Эдгээр нь хүний тархинд суусан байдаг болохоор маш хүчтэй сэтгэгдэл төрүүлэхүйц хүлээж авдаг. Тиймээс л хандалт сайн авдаг байх. Өгүүлэмж, контентоо хийхийн тулд би үнэ цэнэ, хэрэгцээн дээр тулгуурладаг.

-Та тик ток дээрээ 156 мянга гаруй дагагчтай. Хувь хүний хичээл зүтгэл нэгт байгаа болов уу гэж харж байна. Анх контентоо хийх үеэс одоог хүртэл хичнээн бичлэг хийсэн байна?

-Мэдээж хичээл зүтгэл нэгт байгаа байх. Гэхдээ ухаалаг байж, тухайн зүйлийн санаа, хэрхэн ажиллах системийг мэдэж байх нь хичээл зүтгэлтэй дүйцэхүйц чухал юм шиг санагддаг. Анх эхэлснээс хойш 8-9 сарын хугацаанд 200-аас дээш контент хийсэн байна.

-Сүүлийн үед залуус ямар контентийг илүү сонирхож байна вэ?

-Ер нь комеди төрөл их хандалт авдаг. Энэ төрөл дэлхийн хаана ч нэгт жагсдаг гэж боддог. Учир нь инээд гэдэг зүйл хүнд чухал сэтгэл хөдлөлийн нэг шүү дээ. Хошин шогийн мэдрэмж нь тухайн хүний оюуны чадамжийг харуулдаг. Тиймээс боловсрол, хүний хөгжил гээд хэрэгцээ шаардлагаараа эрэмбэлэгддэг болов уу.

-Та GenZ үеийнхнийхээ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Хүн төрөлхтний түүхэнд ахмад үе нь залуу үеэ, залуу үе нь үргэлж ахмад үеэ шүүмжилсээр ирсэн. Гэхдээ цагийн зүү урагшлахтай зэрэгцэн бүхий л зүйл өөрчлөгдөн хувьсаж байна. Хүн төр төрөлхтөн, техник технологи, харилцаа холбоо, хүний эрх, нийгмийн соёл гээд л. Тиймээс GenZ үеийнхэн ч мөн адил өмнөх үеэсээ хамгийн төгс ухаалаг хувилбар гэж боддог. GenZ үеийн дараагийн төлөөлөл Alpha үе ч мөн адил GenZ үеийнхнээс илүү ухаалаг болно /инээв/. Гэхдээ гэрэл унтрахад бид бүгд адил.

Хүмүүс гадагшаа явж суралцахыг илүүд үздэг. Таны хувьд эх орондоо өөрийгөө хөгжүүлээд явах боломж байна уу. Энэ тал дээрх бодлоо хуваалцаач?

-Ер нь гадаадад суралцах нь хувь хүний бодлоос шалтгаалах байх. Миний хувьд туйлын үнэн зөв, хөдлөшгүй үзэл бодол гэж байдаггүй. Гадаадын их дээд сургуульд сураад Монголдоо ирээд ажиллахад, эх орондоо ажиллаж байсан залуусаас дор үнэлэгддэг хүмүүс их бий. Нөгөөтэйгүүр их сургуульд суралцаагүй мөртлөө эдгээрээс амжилттай явж байгаа хүмүүс ч байгаа. Тиймээс өнөөгийн интернэт хөгжсөн эрин зуунд гадаад хэл сурч, биеэ дааж өөрийгөө хөгжүүлбэл бүх зүйл боломжтой гэж боддог. Мөн дэлхийгээр аялж, юм үзэж, нүд тайлах хэрэгтэй.

-Та өөрт хэрэгтэй мэдээллүүдээ аль сувгаас олж авдаг вэ?

-Бүгд л албан ёсны фэйсбүүк, инстаграм, твиттерээр дамжуулан мэдээллээ хүргэдэг. Би бүх Social flatform-оос өөрт хэрэгтэй мэдээллээ олж авдаг. Ер нь Google байхад болчихдог доо/инээв/.

-Сошиалд хэр их цаг зарцуулж байна?

-Newsfeed гүйлгээд хэрэгтэй хэрэггүй зүйл хараад цагаа дэмий үрээд байдаггүй. Хэрэгтэй мэдээллээ аваад бусдыг нь тоодоггүй. Харин одоо хийж байгаа зүйл маань миний нэг хэсэг болохоор хаягуудаа шалгана,пост оруулна, ажлаа зохицуулна гээд байнга хянаж хариу үйлдэл үзүүлдэг.

-Инстаграм, Фэйсбүүк, Тик ток, Youtube-ийн алийг нь сонгох вэ?

-Бүгд л өөрийн гэсэн онцлог, давуу талтай болохоор бүгдийг нь гэж хэлнэ. Харин заавал нэгийг нь сонго гэвэл YouTube-ийг сонгоно. Яагаад гэвэл YouTube-г бүх төрлийн хэрэгцээ, мэдээ мэдээллийг агуулсан нэгдсэн сан гэж хараад байгаа.

-Таны бичлэгийг өсвөр насныхан их үздэг. Тэдэнд хандаж ямар нэгэн уриалга, зөвлөмж өгөөч?

-Биеэ даагаад дуртай зүйлээ хийгээрэй гэж хэлмээр байна /инээв/.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​”Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч Ч.Лодойсамбуу, рэппэр Г.Энэрэл нар хамтарч “Tonight’s sky” нэртэй дуу гаргалаа

Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч Ч.Лодойсамбуу, рэппэр Г.Энэрэл нар хамтарч “Tonight’s sky” нэртэй дуу гаргалаа.

Рэппэр Г.Энэрэл “Улаан бал” нэвтрүүлэгт энэ оны гуравдугаар сард оролцож байсан юм. Энэ нэвтрүүлгийн төгсгөлд хөтлөгч Ч.Лодойсамбуу “Хоёулаа хамтраад дуу хийх үү. Би эфирээ ашиглаад чамд уран бүтээлийн санал тавьж байна” хэмээсэн юм. Ингээд Г.Энэрэлийн оролцсон нэвтрүүлгийн төгсгөлд тэд гар барин дуу хийхээ амлаж байсан билээ.

Харин тэр үед хуурамч мэдээний эсрэг дуу хийнэ хэмээж байсан бол өчигдөр олон нийтэд цацсан “Tonight’s sky” дуу нь шинэ оноо угтахаар хүн бүр догдолж, хүлээж буй тухай өгүүлэх аж. Энэ уран бүтээл нь нэг хоногийн дотор 130 гаруй мянган хүнд хүрч, Youtube-д 10 мянган лайк авсан байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​ХӨЛ ХОРИОНЫ ҮЕИЙН ХӨГЖИЛТЭЙ 15 ПОСТ


Хөл хорионы үеэр хүмүүс ихээр уйдах болсныг харуулах тэдний нийтэлсэн хөгжилтэй постуудыг хүргэж байна.
















Бэлтгэсэн: Ч.Биндэръяа

Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал энтертаймент-ертөнц

DNN-Фото: 2020 оны дэлхийн онцлох үйл явдлууд

Мэдээллийн BBC агентлаг 2020 оны дэлхийн онцлох үйл явдлуудыг гэрэл зургаар харууллаа. Өнгөрөн одож буй 2020 он хүн төрөлхтөнд олон зүйлийг сануулж, анхааруулж, амьдралын хэв маягт нь өөрчлөлт авчирсан онцгой жил байлаа.


Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Dark universe”-ийн үргэлжлэл “Ван Хелсинг” киноны гол дүрд Хью Жекман тоглоно

“Universal pictures” кино компани “Мумми”, “Дракула”, “Үл үзэгдэгч”, “Хүн чоно, “Франкенштейн”, “Дуурийн театрын хий үзэгдэл” зэрэг киноны дүрийг нэгтгэн “Dark universe” мега кино төслийг эхлүүлсэн. Уг төсөл нэрт жүжигчин Том Крузын гол дүрд нь тоглосон “Мумми” киногоор 2017 онд нээлтээ хийсэн юм. Гэвч “Мумми” “Universal pictures” кино компанийн хүлээлтэд хүрээгүйгээр барахгүй, үзэгчдийн анхаарлыг төдийлөн татаж чадаагүй.

Харин энэ оны хоёрдугаар сард нээлтээ хийсэн “The Invisible man” буюу “Үл үзэгдэгч” кино төсөөлөөгүй их амжилт олсон бүтээл болж чадав. Ийн “Universal pictures” “Dark universe”-ийн гурав дахь киногоор “Ван Хелсинг” бүтээлийг сонгожээ. “Ван Хелсинг” киноны зохиолыг “Марвел”-ын “Black Widow” киноны зохиолыг бичсэн Эрик Пирсон бичиж, “Aquaman”, “The Conjuring” киноны найруулагч Жэймс Ван продюсероор ажиллах бол “Overlord”, “Son of a Gun” зэрэг киног найруулсан Жулиус Эйвери найруулж, гол дүрд нь Холливудын алдарт жүжигчин Хью Жекман тоглоно.

Мөн “Ван Хелсинг”-ийн дараа Холливудын одуудын нэг Райан Гослингийн гол дүрд нь тоглосон “Хүн чоно” болон Карин Кусамагийн найруулах цус сорогчдын хааны тухай өгүүлэх “Дракула” бүтээл хийгдэх аж.