Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“The Hu” хамтлаг Youtube-ийн “Алтан товч” хүртлээ

Дэлхийн дэвжээнд гарсан Монголын цорын ганц рок хамтлаг “The Hu” энэ жил ч урагш тэмүүлсээр байв.

The Hu” хамтлаг Монголын уран бүтээлчдээс анх удаа нэг сая дагагчтай Youtube сувагтай болж чадлаа. Бүтээсэн клипийн хандалтын тоо нь хэдхэн өдөрт л сая давдаг болж, “Yuve Yuve Yu” 66 сая, “Wolf Totem” 46 сая үзэгчтэй болжээ. Саяхан гаргасан “Sad But True” ковер дууны клип Билбордын жагсаалтад орж, World Digital Songs Sales-д гуравдугаар байр эзэлсэн.

YouTube сувгаас манай хамтлагт сая дагагчийн “Алтан товч” шагналыг гардуулан өгсөн байна. 2016 онд байгуулагдсанаасаа хойш тус хамтлаг Spotify-д 10 сая, YouTube-д 137 сая хандалттай болжээ.

Хамтлагийн продюсер Б.Дашдондог “Хэрэв цар тахал гараагүй бол тэд 2020 онд дэлхий тойрон 98 тоглолт хийх байсан” гэж ярьсан юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​С.Отгонбаатар: Бүтээлд минь агуулагдсан жижиг зүйл бүхэн өөрийн гэсэн утга санааг илэрхийлдэг


Уран барималч С.Отгонбаатартай ярилцлаа. Тэрээр хувиараа хүсэл мөрөөдлөө дагаж бусдад үлгэр жишээ болон уран бүтээлээ хийж буй юм.


-Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Намайг С.Отгонбаатар гэдэг. Арван жилээ “Монгени” цогцолбор сургуулийг төгссөн. Тэгээд нэг жил өнжөөд СУИС-ийн Уран баримлын ангид орсон ч хоёрдугаар курсээсээ сургуулиа орхиж түүнээс хойш хувиараа уран бүтээл хийгээд явж байна.

-Хэзээнээс эхэлж уран баримлын төрлийг сонирхох болов?

-Анх “Монгени” цогцолбор сургуульд байхдаа л энэ чиглэлээр сурч эхэлсэн. Тэгээд л зургийн ангид орсон. Зургийн ангид орсон хүүхдүүд сонгон судлах хичээлээр заавал баримал, монгол зураг, керамикт зургийг сонгодог байсан юм. Баримлын хичээлд сууж баримал барьж үзээд маш их таалагдсан учраас энэ чиглэлээр цаашид дагнаж хичээллэхээр шийдсэн. Тэр үед хийсэн бүтээлээ хараад барималчин болохоор сэтгэл шулуудсан минь тэр байх.

-Одоогоор хичнээн баримал хийсэн байна вэ?

-Дадлагын хугацаанд хийсэн бүтээл гээд ер нь 30 гаруй баримал байгаа. Бүх бүтээлдээ сэтгэлээ шингээж хийдэг болохоор тэр бүр тоолдоггүй.

Уран баримал хийхэд мэдээж их ажиллагаатай байх. Нэг бүтээлээ хэр хугацаанд хийж дуусгадаг вэ?

-Ямар баримал гэдгээсээ шалтгаалаад хугацаа нь харилцан адилгүй байдаг. Их чимхлүүр ажил орсон баримал дээр олон цаг зарцуулдаг. Харин жижиг хэмжээтэй баримлыг 7-10 хоногт хийж дуусгадаг.

-Дүрслэх урлаг дотроо уран баримлын аль төрлөөр уран бүтээлээ хийдэг вэ?

-Хөшөө, түүхэн дурсгал чиглэлээр дагнаж бүтээлээ хийдэг. Ер нь чөлөөт уран бүтээлч гэхэд болно доо.

-Олон улсын үзэсгэлэн, тэмцээнд оролцож байв уу?

-2018 оны тавдугаар сард Тайвань Монголын хамтарсан “Гранд арт” гэдэг үзэсгэлэнд оролцож байсан.

-Ер нь баримал хийхэд ямар материал ордог юм бэ?

-Баримал хийхэд төмөр утас, мод, баримлын шавар, замаск, вакс, гурил, зэс гээд маш их материал ордог. Би бүх материалаа урдаас авдаг. Том хэмжээтэй хөшөө хийхдээ зайлшгүй урдаас захиж авчирдаг.

-Уран бүтээлч хүнд хийсэн бүтээл бүр нь нандин байдаг байх. Тэдгээрээс нэгийг нь онцлоод яривал?

-Хамгийн хэцүү байсан бүтээл гэвэл оюутан байхдаа хийсэн “Хүн төрөлхтөн сэрдэг ээ” гэдэг удган модны зохиомжтой баримал байгаа. Энэхүү бүтээлийн утга санаа нь хүн төрөлхтөн байгаль эхтэйгээ салшгүй холбоотой гэдгийг харуулсан. Бүтээлд маань агуулагдсан шагай, гурвалжин дүрс гээд жижиг зүйл бүхэн өөрийн утга санааг илэрхийлдэг. Энэхүү бүтээлээ сар гаруй хугацаанд хийж дуусгаж байлаа.

-Бүтээлээрээ дамжуулж юуг илэрхийлэхийг хүсдэг вэ?

-Бусдын хараагүй зүйлийг хараасай гэж хүсдэг. Урлаг гэдэг өөрөө хүнийг соён гэгээрүүлэх зорилготой шүү дээ. Нүдийг нээж сэтгэлийг баясгадаг. Тийм учраас би нийгмээсээ түрүүлж алхахыг эрмэлздэг.

-Танд зөвлөгч багш бий юу?

-“Монгени” цогцолбор сургуульд байхад хичээл зааж байсан багш маань байгаа. 10 гаруй жил багшилсан мундаг хүн бий. Хүүхдүүдтэй тулж харьцаж, тэдний ертөнц рүү өнгийдөг. Хувь хүн талаас нь харж хүмүүжүүлдэг. Сургалт, хичээл гэхээс илүүтэйгүүр дотоод мөн чанарыг гаргаж ирэхийг зорьдог. Хүн хөдөлмөрлөж байж сайн сайханд хүрдэг, хүний ачийг ямагт санаж байхыг байнга зөвлөдөг. Мөн хүн муулж хулгай хийхгүй, өв соёлоо дээдэлдэг байхыг заадаг даа.

-Таны бүтээлийг харахад их хичээнгүйлж хийдэг бололтой?

-Би бүх бүтээлдээ сэтгэл, ур ухаанаа шингээдэг. “Чадна” гэдэг үгийг өөртөө байнга хэлж өөриймшүүлж байгаасай гэж боддог. Чадахгүй гэдэг үгийг өөртөө нааж битгий хойш суугаарай. Аливаа зүйлийг байнга туршиж өөрсдийгөө олж нээхийг зөвлөж байна.

-Таны бүтээлийг хүмүүс хэр сонирхож байна?

-Хүмүүст хэрэг болохуйц, тэдэнд үлдэхүйц бүтээл хийдэг болохоор их сонирхдог. Нийгэмд байр сууриа олчихсон, уран зураг, уран баримал сонирхдог хүмүүс их авдаг. Би хийсэн бүтээлээ ур хийцээс нь шалтгаалаад өөр өөр үнээр борлуулдаг.

-Залуу хүн том мөрөөдөлтэй байх. Цаашдын зорилгынхоо талаар хуваалцаач?

-Өөрийнхөө хязгаарыг давсан сайн бүтээл хийж олонд хүргэхийг эрмэлзэж байгаа. Ер нь бүтээлийн ур хийц, донж хэв маягаараа бусдыг манлайлсан дэлхийн хэмжээний уран барималч болохыг зорьдог. Мөн аливаад хариуцлагатай хүн байхыг хичээдэг.


Түүний уран бүтээлээс сонирхуулж байна.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Монгол туургатан оддын теле тоглолт өнөөдөр 18.00 цагаас эхэлнэ

Хүүхдийн төлөө сайн дурын байгууллага Хүүхдийн төлөө фондын хөрөнгө хуримтлуулах Монгол туургатан оддын теле тоглолт өнөөдөр (2020.12.30) 18.00 цагт эхэлнэ. Тус тоглолт МҮОНТ, UBS, V Television, TV5 Mongolia, TV9 Mongolia, ETV HD, NTV, С1 Telеvision, TV8 Mongolia, Star TV Mongolia, Edutainment TV, SBN tv, TMTV телевизийн сувгаар шууд хүрэх юм.

“Монгол соёл-Монгол хүүхэд” тоглолтод монгол туургатан одод нэгдэж буй бөгөөд олон нийтээс хандив хуримтлуулан, цаашид Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театрын бүтээн байгуулалтыг эхлүүлэх аж. Түүнчлэн хүүхдийн хүмүүжил, соёл боловсрол олгох байгууллагуудыг бэхжүүлэх, нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөжээ.

Өнгөрсөн зуунд Юмжаагийн Цэдэнбал агсны гэргий Анастасия Цэдэнбал Филатова Монголын ард түмний ирээдүй хойч, үр хүүхдүүдийн төлөө ухамсарт амьдралаа зориулж, 1972 онд “Хүүхдийн төлөө фонд”-ыг байгуулан хот хөдөөгүй олон тооны цэцэрлэг, сургууль, эмнэлэг, хүүхдийн зуслан, хуримын ордон гэх мэт бүтээн байгуулалт хийсэн түүхтэй. Өдгөө ч Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, Гэрлэх ёслолын ордны үйл ажиллагаа үргэлжилсээр буй юм.

Монгол Улсын Соёлын яамны санаачилгаар “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг дахин сэргээн https://childrensfund.mn/donate вебсайтаар нээлттэй хандив цуглуулж байгаа ажээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Баярын өдрүүдээр гарах үзвэр, тоглолтууд

Arslan.mn - Мэдээний хаан

Шинэ он гарахад хэдхэн цаг үлдээд буй. Хотын гудамжинд баярын уур амьсгал хэдийнэ орж, шар, цэнхэр, улаан, цагаан өнгийн гэрлүүд нүд гялбуулан алаглаж, энд тэндгүй гоёл чимгээ зүүсэн гацуур моднууд сүндэрлэжээ. Тэгвэл эдгээр өдрүүдэд уншигч танд шинэ жилийн уур амьсгалыг мэдрүүлсэн ямар үзвэр, тоглолтуудыг гэрээсээ үзэж болохыг хүргэж байна.

Энэ шинэ жилээр үзэх

Эхний кино Юнивишн видео санд байрлах КАРАНТИНД 21 ХОНОГ: Тус кино нь тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэд нэгэн зочид буудалд хамт хөл хорионд орж 21 хоногийг өнгөрүүлэх болов. Гэвч тэд 20 дахь хоног дээрээ үдэлтийн шоу нууцаар хийхээр тохирно. Тэдний шоу сайн зүйлд хүргэх нь юу л бол. Энэхүү инээдмийн контентыг баярын өдрөөр үзэхэд тохиромжтой болов уу.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 14 хүн, зогсож буй хүмүүс болон бичвэр

Дараагийн кино UB COMEDY клубын “Тусгай үүргийн нислэгт” юм. Энэ удаагийн нислэгээр: Mambo Santi, Содхүү, Идэр-Од, Батаа, Зоригт нар та бүхэнтэй хамт байх болно.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 4 хүн, бичвэрАмьдрал буцалсан их хот, хаашаа ч харсан ажилдаа, сургуульдаа, амьдралдаа яарсан их хотынхон. Нэг л өдөр хэзээ ч хүн амьдарч байгаагүй мэт эл хуль болов. “Тусгаарлагдсан Улаанбаатар” баримтат кинонд юу гарах бол.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: нэг буюу түүнээс олон хүн болон бичвэрTHE GRINCH: Зул сарын баярт дургүй хэн ч үгүй байх харин GRINCH бол зул сарын баярыг үзэн яддаг нэгэн. Яагаад тэр вэ? Хариуг нь бяцхан хүүхдүүдийнхээ хамт олж мэдэн шинэ жилийн уур амьсгал бүрдүүлээрэй. Энэхүү кино нь 50 хувь хямдарчээ.

Зургийн тодорхойлолт алга байна.

Z.OE 41 антологи цувралын 1-р бүлгийн 1-р анги шинэ цэсэд оржээ.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: бичвэр

Холливуд багцад CRIMINAL MINDS цувралын 13-р бүлэг шинээр нэмэгдсэн байна.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 7 хүн, бичвэр

Дашрамд дуулгахад Юнивишнийн 87-р сувгаар дэлхийн шилдэг кинонуудыг өдөр бүр үнэгүй үзэх боломжтой болжээ.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 1 хүн,

#SKYmedia -аас танилцуулах кинонууд.

Эхний кино “Карантины Кино”-г карантины энэ л үеэр үзэхгүй бол өөр хэзээ үзнэ гэж. Энэхүү кинонд карантиний шинэ жилийн үед гэртээ уйдсан захирал жолоочоо хэрхэн чадаж байгаа тухай хөгтэй хөгжилтэй үйл явдалууд гарна.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 4 хүн, бичвэр

“Цасан хүний адал явдал” хөгжилтэй, хүүхдийн киног гэр бүлээрээ үзээрэй. Мэдээж хүүхдүүдэд маш их таалагдах байх.

Зургийн тодорхойлолт алга байна.

Дараагийн танилцуулах кино бол “Шумка” кино. Тэдэнд тохиолдох хөгжилтэй үйл явдлуудыг сонирхон үзээрэй.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: ‎5 хүн, ‎

Баярын энэ өдүүдэд “Урилгагүй зочин” МУСК-г гэр бүлээрээ тухлан үзэж дархлаагаа дэмжээрэй.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 2 хүн,

Мэдээж шинэ жилийн уур амьсгалыг нэмэх “Од” МУСК-г үзээрэй.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 2 хүн,

Д.Отгонтуяа

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Мэрайя Кэри “All I want for Christmas is you” дуугаар жилд 2 сая долларын орлого олдог

Арванхоёрдугаар сар гармагц Мэрайя Кэригийн “All I want for Christmas is you” дууг сонсолгүйгэр баярын уур амьсгал орно гэдэг бараг боломжгүй зүйл билээ. Тэр “All I want for Christmas is you” дуугаар Мэрайя Кэри жил бүр 2.6 сая ам.доллар, хамгийн багадаа 1.9 сая ам доллар олдог гэнэ.

Эдийн засгийн Economist сэтгүүлд бичсэнчлэн тус дуу 1994 онд анх олны хүртээл болсноосоо хойш 2017 оны байдлаар 60 сая ам.доллар олжээ. Энэ дуу одоо ч алдартай хэвээрээ байгаа билээ. Мэрайя эри “All I want for Christmas is you” дууныхаа талаар “Эхэндээ энэ дуу маш их алдартай байсан. Аажимдаа харин нэр хүнд нь бага багаар унаж байна. Хүмүүс энэ дуутай хамт өсч, амьдралынхаа нэг хэсэг болгосон юм шиг санагддаг. Энэ нь Зул сарын баярыг маш ихээр хайрладаг надад бол маш бахархам зүйл билээ” хэмээн ярьжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе энтертаймент-ертөнц

​Н.Мөрөн: Шинэ жилийн баяраа онлайнаар тэмдэглэж болдгийг бид харууллаа


Хөл хорионд хүн бүр гэртээ байгаа боловч техник, технологи хөгжсөн энэ цаг үед дэлхийн хаанаас ч хүмүүс бие биентэйгээ холбогдох боломжтой болсон. Тэгвэл нэгэн байгууллага шинэ жилээанх удаа интернет платформ ашиглан цахим хэлбэрээр зохион байгуулжээ. Ингээд “AS Team маркетинг багийн гишүүн Н.Мөрөнтэй цахим шинэ жилийнх нь талаар ярилцлаа.


-Танай байгууллагын хувьд шинэ жилийн баяраа цахимаар тэмдэглэсэн нь анхны тохиолдол байв уу?

-Тийм шүү. Цар тахлын нөхцөл байдлаас үүдээд энэ жил анх удаа цахимаар уулзалдаж, баяраа тэмдэглэлээ. Манайх “AS team” нэртэй 60 гаруй гишүүнтэй баг. Бидний хувьд сошиал орчинд байгууллагуудад дижитал маркетингийн үйлчилгээ үзүүлж цахимаар ажиллахын хажуугаар шинэ жилээ ч бас онлайнаар хийж болдгийг харлаа.

-Байгууллагын шинэ жилийг хүлээн авалт, урлагийн тоглолт гээд өргөн хүрээнд төсөөлдөг. Гэтэл уулзалдахгүйгээр цахимаар тэмдэглэнэ гэдэг сонирхол татаж байна. Хөтөлбөртөө юу багтаасан бэ?

-Мэдээж хөл хорио тогтоосон болохоор биечлэн уулзах боломжгүй. Манай багтолон шинэ гишүүд орсон байсан учраас энэ уулзалт маань нэг ёсондоо танилцах үдэшлэг болсон гэсэн үг. Тиймээс багийнхаа шинэ гишүүдтэйгээ танилцангаа, шинэ жилээ тэмдэглэе гэдэг санаа гарсан. Энгийн үеэс ялгаатай болохоор технологи дээр суурилсан хөтөлбөрүүдийг голчлон гаргасан. Үүндээ гишүүдийнхээ дунд манай хөтөлбөрт хамрагдаад ямар өөрчлөлт гарсан сэтгэгдлээ хуваалцах 2 минутын бичлэгийн уралдаан зарлаж, шалгарсан 3 бүтээлээ шинэ жилийнхээ өдөр үзэж, ярилцах нь их сонирхолтой байсан. Мөн бид өөрсдийн бэлдсэн үзүүлбэрүүдээ үзүүлцгээсэн.


-Цахим шинэ жилд нь хичнээн хүн оролцсон бэ. Өөр онцолмоор зүйлс юу байв?

-Нийтдээ 35 хүн оролцсон. Цагаан, улаан даашинзтай байх гэдэг дресс кодтой байсан. Карантины үеэр хүн болгон гадуур гарахгүй гэртээ байгаа болохоор эмэгтэйчүүд нүүрээ будах, гоё хувцаслах шаардлага гарахгүй байгаа шүү дээ. Харин онлайн шинэ жилд оролцсноор бүгдээрээ гоё даашинзуудаа өмсөж, гоёлын нүүр будалт, үс засалт хийсэн байсан.

-Ямар платформ ашигласан бэ. Оролцсон хүмүүсийн сэтгэгдэл хэр байв?

-Zoom аппликейшнаар 35 хүн холбогдоход техникийн хувьд ямар ч асуудал гараагүй. Бид бүгдээрээ шинэ жилийн дуугаа дуулцгаасан. Мөн багийн хоёр гишүүн маань бэлдсэн дуунуудаа дуулж үзүүлсэн юм байна. Уулзалдснаас ялгаагүй сонирхолтой шинэ жил боллоо. Гишүүд маань нүүрээ будаад, даашинзаа өмсөнө гэхээр л догдол дүүрэн байсан гэсэн.


-Орон даяараа хөл хорионд байгаа ч гэсэн энэ үеийг эерэгээр ашиглаж байгаа нэгэн жишээ болж байна.

-Хөл хорионы дэглэмд шилжиж, бүх юм цахим болсноор нэг талаар өөртөө болоод гэр бүлдээ зарцуулах хангалттай цаг хугацаа бий болж байна. Бид цахимаар өдөр бүр хамтдаа суралцдаг. Өмнө нь замын түгжрэлд олон цаг алддаг байсан бол одоо гэрээсээ яг цагтаа сургалтандаа хамрагдаж байна. Дасгал хөдөлгөөн ч бас хийдэг. Энгийн үеэс илүү цаг хугацаа бидэнд оногдож байгаа учраас байгууллагаараа хөгжих боломж гэж харж байгаа.

Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Буриад зурагчин “Нүүдэлчний нүдээр” гэрэл зургийн уралдаанд монгол охины зургаар тэргүүн байр эзэлжээ

“National Geographic Russia” сувгаас зарласан “Нүүдэлчний
нүдээр” гэрэл зургийн уралдаанд Буриадын гэрэл зурагчин Александр Гармаев
түрүүллээ. Гармаев сэтгүүлчдэд “Зохион байгуулагчид миний бүтээлийг үнэлсэнд их
баяртай байна. Нохойтой охины зураг маань түрүүллээ. Энэ зургийг би 2016 онд
Өвөр Монголд Алтаргана наадмын үеэр авсан юм” гэж ярьжээ.

Түүний дарсан зургуудаас хүргэж байна.



Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​МОНГОЛЫН ШИЛДЭГ ШИНЭ ЖИЛИЙН ДУУНУУД


Шинэ жил бол бидний хүсэн хүлээдэг догдлол дүүрэн баяр билээ. Гэвч шинэ жилийн баярыг дуу хөгжимгүйгээр хэрхэн төсөөлөх билээ. Тиймээс та бүхэнд баярын уур амьсгал, халуун дулаан мэдрэмжээр хөглөх шинэ жилийн монгол дуунуудыг эргэн сануулахаар бэлтгэлээ.

1.Ариунаа- Цасан аялгуу

2. Эмошин- Шинэ жилийн дуу

3. Ice Top,Цэлмүүн- Шинэ жил

4. Хишигдалай- Цасны солонго

5. Сарантуяа- Цагаан шөнө

6. 3 охин- Өвлийн хайрын дуу

7. Take off- Цасан дээр

8. Сэрчмаа- Шинэ жил ирлээ

9. Хурд- Шинэ жил

10. Ану- Хацрыг минь даарвал тэврээрэй

Ч.Биндэръяа

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​ШИНЭЭР НЭЭЛТЭЭ ХИЙСЭН ШИЛДЭГ 10 КИНО


1. Wonder Woman 1984

“Wonder Woman 1984” кино нь DC Comics –оос сэдэвлэсэн Америкийн супер баатрын кинонуудын нэг билээ. Энэхүү бүтээл нь 2017 оны “Wonder Woman” киноны үргэлжлэл бөгөөд киноны үйл явдалд 1984 онд хүйтэн дайны үеэр Диана болон түүний өмнөх хайр Стив Тревор нар Максвелл Лорд, Гидам нартай баатарлагаар тулалдаж буйг харуулах юм.

No description available.

2. Soul

Жо Гарднер бол жазз хөгжимд дуртай энгийн нэгэн дунд сургуулийн багш. Тэрээр Half Note клубт хөгжмөө тоглосны дараа гэнэт осолд орж, биеэсээ салсан сүнс болон хувирна. Жо дэлхийд эргэж ирэхийн тулд очсон газрынхаа сүнснүүдээс тусламж хүсэх ёстой.

No description available.

3. Sylvie’s Love

Амьдралд жинхэнэ хайр дурлал санаандгүй учралаар ирдэг гэдэг. 1950-иад оны сүүлчээр Харлем дахь аавынхаа дуу бичлэгийн дэлгүүрт ажилладаг эмэгтэй саксафон хөгжимчин залуутай уулзснаар киноны үйл явдал өрнөх болно.

No description available.

4. Promising Young Woman

Өмнөх бүтэлгүй үерхлээсээ шархалж үлдсэн Кейсийн амьдрал юу ч болж бүтэхгүй байгаа мэт хэцүүхэн өдөр хоногууд өнгөрнө. Уг нь тэр бол маш ухаалаг, овжин бүсгүй боловч шөнийн цагаар нууцлаг өөр нэгэн болж хувирдаг. Гэсэн ч түүний амьдралд тохиолдох гэнэтийн учралууд Кассид өмнөх алдаануудаа засах боломж олгоно.

No description available.

5. One Night in Miami

1964 оны 2-р сард Мальдив дахь зочид буудлын өрөөнд байсан Малколм , Мохамед Али, Жим Браун, Сэм Күүк нарын тухай өгүүлэхАмерикийн драм төрлийн кино юм. Ижил нэртэй тайзны жүжиг дээр үндэслэн Кемп Пауэрс найруулсан бөгөөд зохиолыг Кингсли Бен Адил бичжээ.

No description available.

6. News of the World

Иргэний дайн дууссанаас хойш таван жилийн дараа ахмад Жефферсон Кэйд үлдэж хоцорсон 10 настай охиныг нагац эгч рүү нь хүргэж өгөх шаардлагатай болно. Хүүхдийг Техасын хэцүү, бэрх тал нутгаар дагуулан явахаар тохиролцоно. Гэсэн хэдий ч урт удаан амаргүй аялал нь үнэн хэрэгтээ амьд үлдэхийн төлөө тэмцэл болж хувирдаг.

No description available.

7. We Can Be Heroes

Харийн түрэмгийлэгчид дэлхийн супер баатруудыг хулгайлах үед хүүхдүүд нь нэгдэж, эцэг эх, дэлхий ертөнцийг аврах болно.

No description available.

8. Pinocchio

Үзэж, сонсож өссөн модон хүүхэлдэй Пиннокио хүүгийн адал явдлыг илүү тод томруунаар энэхүү киноноос үзэх болно.

No description available.

9. The Midnight Sky

Энэхүү кинонд одон орон судлаач Огастин Лофтхаус хэмээх үхлийн аюултай цацраг дэлхий даяар тархаж байхад Хойд мөчлөгт амьдралаа өнгөрөөхөөр шийдсэн, эдгэршгүй өвчтэй хүний тухай өгүүлдэг. Тэрбээр эргэж ирсэн сансрын нисгэгчдийн багийг гараг дээрээс хол байхыг сануулахыг чадлаараа хичээнэ.

No description available.

10. I’m Your Woman

Нөхөр нь хамтран ажиллагч түншээсээ урван хүнд асуудалд хутгалдснаар эхнэр нь нялх хүүхдээ дагуулан зугтахаас өөр аргагүй болно.

No description available.

Бэлтгэсэн: Ч.Биндэръяа

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал энтертаймент-ертөнц

Т.Ананда: Би бусдын адил энгийн л амьдарч яваа нэгэн

“Солонгон ааштын увидас” пэйж хуудсаар уламжлалт хоолны контент явуулж буй Т.Анандатай ярилцлаа.

-“Амттай карантин” шоуны талаараа сонирхуулахгүй юу. Яагаад ийм реалити шоу хийх болов?

-Юуны өмнө “Өдрийн сонин”-ы уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. “Солонгон ааштын увидас” пэйж хуудаснаас олон контент, нэвтрүүлэг бэлтгэн хүргэдэг. Тухайлбал, Залуу гэр бүлд зориулсан “Гэр бүл”, “Жингийн бооцоо” зэрэг реалити шоу хийсэн. Харин гурав дахь контент нь гэвэл “Амттай карантин” юм. Дэлхий дахинд цар тахал тархсантай холбогдуулан магадгүй бидний амьдралд дахин давтагдашгүй энэ хугацааг хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх вэ гэдэг асуудлыг эрэлхийлсэн. Мөн хөл хорионы энэ үеэр шим тэжээлтэй эх орныхоо баялгийг ашиглан дархлаагаа дэмжих боломжтой гэдгийг харуулахыг зорьсон.

No description available.

– МУГЖ Н.Ариунболд, Яруу найрагч Ц. Хулан хоёр эрхмийг сонгох болсон шалтгаан юу байв?

-Дэлхийн улс үндэстэн бүр өөрсдийн гэсэн хоолны соёлтой байдаг. Тухайлбал, Итали, Ази, Дорно дахинд гэхэд өнгөлөг, амтлаг ургамлуудыг ашигладаг. Харин манай улсын хувьд нүүдэлчин ахуйн соёлд тохируулан жор гаргасан. үндэснийхээ хоолыг олонд таниулах, үндэснийхээ дархлааг сэргээж ард түмэнд дуу хоолойгоо хүргэх үүднээс энэхүү хоёр эрхмийг сонгосон. Мэдээж шууд сонгочихоогүй. Бид эр хүн гал тогооны өрөөнд байхдаа ямар зан ааш гаргадаг мөн зүгээр л энгийн байхаас илүү хөгжилтэй байлгах үүднээс Бооёо ахыг сонгож оролцуулж байгаа. Харин хоолны соёлыг анагаах ухаанаар, маш олон ургамлын орц найрлага болон Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлж хоолтой холбож ярих тийм л чансаатай, чадварлаг хүн хэрэгтэй байсан юм. Энэ хүн бол яахын аргагүй яруу найрагч Ц.Хулан шүү дээ. Энэ эрхмүүдийг сонгосондоо бид маш их талархаж байгаа.

No description available.

-2020 онд дэлхий дахинд онцгой, цар тахалтай жил болж өнгөрч байна. Таны ч хувьд бас нэлээд дуу шуугиантай болж өнгөрлөө?

-2020 онд маш их зүйл болж өнгөрлөө. Амьдрал ямар заавартайгаа ирдэг биш дээ. Харин хоол бол жортойгоо ирдэг гэж Бооёо ах маань нэвтрүүлгийн үеэр хэлж байсан. Амьдралыг яг тийм гэхийн аргагүй шүү дээ. Миний хувьд цаг үедээ тохируулаад аливаа зүйлийг хэрхэн эерэг болгох, бусдад яаж зөв үлгэр дуурайлалтайгаар даван гарах уу гэдэг шаардлага тулгарсан юм. Гэхдээ манай гэр бүл тэр бүх сөрөг зүйлийг сайн сайхнаар даван туулж чадсан.

No description available.

-Та хоол хийхдээ уламжлалт хэв маягийг хадгалсан эрүүл, зөв хооллолтыг эрхэмлэдэг шиг санагдсан?

-Хоол гэдэг зүйл тэр чигээрээ тэжээхүйн ухаан. Өвдөхөөсөө өмнө хүн өөрөө өөрийгөө анагаах боломжтой зүйл бол эрүүл зөв хооллолтоор дархлааныхаа системийг дэмжих юм. Анагаах ухаанд тан барих, цай барих, хоол барих зэрэг соёл бидэнд өвлөгдөж ирсэн. Магадгүй орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд энэ уламжлалаа сэргээхээс өөр аргагүй. Нүүдэлчин монгол гэдэг шүү дээ. Бидний өсөж торнисон зүйл удамшлын системд байдаг учраас бидэнд үндэсний өв соёл, үндэсний хооллолт эргээд нэхэгдэж эхэлж байгаа юм. Энэ бол бидний дархлаагаа сэргээх хамгийн том нөөц боломж юм.

No description available.

-Таныг энэ чиглэлээр ажиллахад, хоолыг урлагийн хэмжээнд хийж харуулахад юу нөлөөлөв?

-Эмээ маань маш сайхан хийцтэй цай чанадаг. Өвөө маань олон талын мэдлэгтэй. Монголын хамгийн олон тан ургамлын ном гаргаж байсан. Мөн Өвөрхангай аймгийн хоёр музейг байгуулсан тийм л мундаг хүн. Би багаасаа л өвөө, эмээ дээрээ өссөн болохоор хоолны урлаг, хувцасны хэв маяг тэндэнтэй минь холбоотой байх. Хүн ер нь амьдрал ахуйгаасаа суралцаж түүгээрээ илүү том зүйлийг хийдэг шиг санагддаг. Хүүхэд насны минь дурсамжийн нэг хэсэг болсон тэр сайхан цайны анхилуун үнэр одоогийн миний амжилтад асар их нөлөөлсөн гэж боддог.

No description available.

-Та зөв хооллолтын талаар зөвлөгөө өгөөч ?

-Хоолыг тохируулж идэхээс илүү хүний биед хэрхэн нөлөөлөх, түүнийг хэр хэмжээгээр хэрэглэх вэ гэдэг их чухал. Хүүхдээ бор хоолонд оруулах гэж байгаа бол эхлээд А, Е витамин, ясны шөл гээд кальциар баялаг хоол өгөх хэрэгтэй. Хоолны үндэс бол шөл. Сайхан шөл гарсан ямар ч хоол хүний биед амин дэм болдог. Тиймээс хоолыг зөв сайхан гэхээс илүү тунг нь тааруулж идэх хэрэгтэй. Элдэв янзын зүйл хэрэглэхгүйгээр хоолондоо шөл гаргаж сурахыг зөвлөж байна.

No description available.

-Мацаг барих нь нэг хэсэг моод болсон шүү дээ. Та үүнийг хэр үр дүнтэй гэж боддог вэ?

-Мацаг барих гэхээс илүү хий, шараа тэнцүүлэх хэрэгтэй байх. Удаан хугацаанд тэжээллэг хоол хүнс хэрэглэхгүй байх нь төв мэдрэлийн системд нөлөөлдөг учраас би мацаг барьдаггүй. Хүмүүс өөрсдийнхөө мэдлэг боловсролынхоо хүрээнд ходоодоо цэвэрлэх зорилгоор мацаг барьдаг байх. Би энэ тал дээр хүмүүс зөвлөгөө өгдөггүй. Мэдэхгүй зүйлээ хүнд зөвлөх чинь утгагүй шүү дээ.

Таны хоолны жоронд эмийн ургамал, хүний биед хэрэгтэй амин дэм агуулсан бүтээгдэхүүн их байдаг. Ихэвчлэн хаанаас авдаг вэ?

-Манай монголчууд улаан идээг хоол хүнсэндээ ашигладаг. Харин зуны цагт цагаан идээгээ түлхүү хэрэглэнэ. Тал газар бэлчиж буй мал 300 гаруй төрлийн өвс ургамлыг иддэг. Тиймээс манай гэр бүл эх орныхоо хөрсөнд ургасан эмийн ургамал, талын цагаан мөөгөө голчлон хэрэглэдэг. Зарим хэрэгцээт ургамал, хүнсний бүтээгдэхүүнээ олон улсын тэмцээнээс ирэхдээ авдаг.

No description available.

-Хөл хорионы үеэр гэр бүлийнхэндээ ямар хоол голчлон хийж өгч байна вэ?

-Цар тахал бүтэн жил үргэлжиллээ. Миний хувьд дээр хэлсэнчлэн тойг, булуу, мах, ясны шөл гээд олон төрлийн шөлийг тусгайлан бэлддэг. Үхрийн шийрээр царцаамаг хийнэ. Энэ нь хөлийн болон үе хоорондын шингэнийг нөхдөг. Булууны шөл кальци нөхнө. Тойгны шөл ядаргаа тайлдаг. Харин бүтэн хонины ясны шөлөөр хий хуйгаа дарж ядаргаагаа тайлдаг. Ихэвчлэн монгол хоолнуудаа гадаад салатаар баяжуулан хэрэглэдэг.

-Ер нь тогооч хүн их мяраалаг харагддаг. Та гоолиг байгаа нууцаасаа хуваалцаач?

-Яндан яс яргаа мах гэдэг шиг л удмаа дагаад туранхай байдаг байх. Манай гэрийнхэн дараалан төрсөн ч таргалж, тураад байдаггүй. Би төрснийхөө дараа гурилан бүтээгдэхүүн хэрэглээгүй. Шим тэжээл ядаргаагаа тайлах зорилгоор дандаа ясны шөл болон уламжлалт хоол хүнс хэрэглэсэн. Хамгийн гол нь би хийцтэй цай их уудаг. Үүнийхээ хажуугаар хөдөлгөөн хийнэ. Байнга хөдөлгөөнтэй байдаг болохоор өөх тосоо шатаачихдаг байх л даа.

No description available.

Хүн юу иддэгийг царайнаас нь харж болно гэдэг шүү дээ. Таны нүүр их сайхан гэрэлтдэг. Идэж буй хоол хүнстэй тань холбоотой байх?

-Идэж буй хоол хүнсээс маш их шалтгаалдаг. Хүнийг гаднаас харахад хэр их стресс, хэр их амьдралын шаналалтай, ямар хооллолттой вэ гэдгийг ер нь царайнаас л хараад мэдэж болдог. Тэр тусмаа ойр ойрхон төрсөн ачаалалтай ажилладаг эмэгтэйчүүд аль болох шим тэжээлтэй хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Эмэгтэй хүнд калоген гэдэг зүйл хэрэгтэй. Үхрийн шийрэнд калоген маш их агуулагддаг болохоор өдөр тутамд байнга хэрэглэдэг. Энэ миний нууц жор юм болов уу.

-Заримдаа танд олны танил бус энгийн байсан бол амар байж дээ гэж бодогдож байв уу?

-Би олны танил гэхээс илүүтэйгээр энгийн л амьдарч яваа гэж боддог. Нэг л буруу зүйл хийхэд бусдын өмнө шилэн хоргонд байгаа мэт тод харагддаг байх. Зөв зүйл хийж байгаа хүн олны хараанд нөлөөлөөд байдаггүй. Учир нь бусдад нөлөөлж байгаа болохоор надад тийм хүнд байдаггүй. Нэг хэсэг сошиалаар яригдахад олны танил биш энэ бүхэн ирээдүйд ямар их эерэг зүйлийг бий болгоно гэж бодоод даваад л гарсан.

No description available.

-Цахим орчин аюултай гэдэг. Энэ тал дээр ямар байр суурьтай явдаг вэ?

-Цахим орчин гэдэг XI зуунд телевизор, радио л гэсэн үг шүү дээ. Харин өдөр тутмынхаа хэрэглээнд яаж зөв зохистой ашиглах вэ гэдэг чухал. Ер нь зөв зүйлийг хэрхэн түгээх гэдэг хувь хүний бодол. Сайн сайхан зүйлийг түгээх тийм ч хэцүү зүйл биш шүү дээ. Урам хугарахгүй байх хамгийн зөв зүйл бол хэнээс юуг ч хүлээхгүй байх. Тиймээс хамгийн сайхан зүйлийг түгээх боломжтой гарцыг би цахим орчин гэж бодсон. Цахим орчинд зөв цагт зөв үйлдлийг харуулж чадвал яг л арвай буудай мэт арвижих болно. Сайн сайхныг түгээх тэр гарц гаргалгааг л олох хэрэгтэй.

Д.Баттогтох