Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Женнифер Лопес, Бен Аффлек хоёр хувцсаараа ижилсжээ

17 жилийн дараа эргэн болзож буй жүжигчин Женнифер Лопес, Бен Аффлек нар харилцаагаа олны нүднээс нууцлахыг хүсэхгүй байна.

Хосууд АНУ-ын тусгаар тогтнолын өдрөөр Хэмптон хотноо зугаалахдаа ижил өнгөөр хувцасласныг гэрэл зурагчид дурандаа буулгажээ. Үнэндээ харилцаагаа дахин сэргээсэн эхний болзооноос хойш тэд хэрэгт дуртай папарацци зурагчдыг огтхон ч төвөгшөөхгүй байгаа юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Р.Янжиндулам олон улсын моно жүжгийн уралдаанаас Гран-При хүртжээ

“Ялагчдын цуваа-2021” олон улсын моно жүжгийн уралдаант фестиваль зургаа дахь жилдээ болж, Төв аймгийн Монгол туургатан театрын жүжигчин Р.Янжиндулам түрүүлжээ.

Тус фестиваль нь хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд нэгдүгээр шатанд Монгол Улсын найман жүжигчин өрсөлдөн, эх орноо төлөөлөн олон улсын фестивальд оролцох эрхийг Р.Янжиндулам, “Black box” театрын жүжигчин Г.Мөнхжаргал нар хоёрдугаар шатандаа шалгарсан билээ.

Тус фестивалийн хоёрдугаар шат өнгөрсөн зургаадугаар сарын 21-24-нд зохион байгуулагдаж найман улсын есөн бүтээл өрсөлдөж, дэлхийн тэмцээний гранпри шагналын эзнээр Соёлын тэргүүний ажилтан Р.Янжиндулам “Би хэн бэ” жүжгээр оролцжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны зураг авалт Хөгнө ханд үргэлжилж байна

“Шүүдэр” продакшн, “Voo”-ийн хамтын бүтээл “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” уран сайхны кино өнгөрсөн тавдугаар сарын 1-нд трэйлэрээ цацсан билээ.

Гурван улирлын турш зураг авалтаа хийж, жил дамнан үргэлжилж буй “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны гүнжийн дүрд жүжигчин М.Цэрэндолгор, Хайду хааны дүрд соёлын тэргүүний ажилтан О.Гэрэлсүх, Абатай баатарт жүжигчин Б.Баттогтох, Урус хунтайжид СТА С.Тэмүүжин, Дува хунтайжид жүжигчин Г.Эзэнмөнх, Бүргэд баатарт гавьяат жүжигчин Д.Төмөртогтох, Хасан сайдад СТА Ё.Баярмагнай, Хотулуны ээж Дөрбэжин хатанд П.Мөнх-Од, Солон хатанд жүжигчин Б.Баярсанаа, Марал хатанд дуучин Ц.Энгүүн, Шибкан хатанд СТА Б.Эрдэнэ-Очир, Номхон хунтайжид жүжигчин Д.Мөнхтөмөр, Зульфа шидтэнд жүжигчин Б.Сэтгэлтүвшин нар тоглож байна.

Түүнчлэн киноны ерөнхий продюсерээр Д.Болдхуяг, ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал, зураглаачаар Г.Бат-Ирээдүй, эвлүүлэгч графикчаар Б.Чинзориг, ерөнхий зураачаар Л.Батбилэг, тайзны ерөнхий зураачаар СТА Н.Батжаргал, дууны найруулагчаар С.Нэргүй нар ажиллаж байгаа юм.

“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны зураг авалтыг 2020 онд Төв аймгийн Эрдэнэ сум болон Хэнтий, Дундговьд хийсэн бөгөөд энэ сарын 12-ноос Булган аймгийн Хөгнө ханд үргэлжлүүлэн зураг авч байгаа аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Black Pink” хамтлагийн How you like that дууг 900 сая хүн үзжээ

К-поп ертөнцөд шинэ өнгө төрхөөр гялалзаж буй BLACKPINK хамтлагийн “How You Like that” дууны клипийг You Tube орчинд 900 сая гаруй хүн үзжээ. Энэ дуугаа өнгөрсөн жилийн зургадугаар сарын 26-нд анхлан цацсанаас хойш нэг жил өнгөрсөн гэж YG Entertainment мэдээллэв.

Энэ нь тус хамтлагийн хувьд YouTube дээр 900 сая үзэгч сонссон тав дахь бүтээл болж байгаа юм. Дуу цацагдсан эхний өдөр 86 сая гаруй үзэгч үзсэн байдаг. Харин 24 цагийн дотор Юүтүбийн хамгийн их хандалт видео бичлэгээр Гиннесийн номд бичигджээ. Тодруулбал 32 цагийн дотор 100 сая хүн үзсэн байдаг байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Кендалл Женнерийн өдөр тутамдаа гэртээ хийдэг дасгалууд

Түлхүү тансаг зэрэглэлийн брэндүүдтэй хамтарч ажилладаг загвар өмсөгч Кендалл Женнер өөрийн дүр төрхөөрөө олны анхаарлыг татсаар ирсэн нэгэн билээ. Тэрээр нарийн бэлхүүс, урт шулуун хөл, булчинлаг хэвлийн эзэн бөгөөд бүсгүйчүүдийн атаархлыг ихээр төрүүлдэг байна. Сайн бодисын солилцоо, ген нь чухал үүрэг гүйцэтгэдэг боловч үүнээс гадна загвар өмсөгч тууштай бэлтгэл, дасгал хийснээр бие галбираа сайхан хэвээр хадгалж чаддаг юм. Кендаллын хувийн дасгалжуулагч Гуннар Петерсон түүнд зориулсан хувийн дасгалын хөтөлбөрийг боловсруулжээ. Эдгээр дасгалуудыг гэрийн нөхцөлд хийж болох тул та тэмдэглээд аваарай.

Уг хөтөлбөрт төрөл бүрийн банз, биеийн дээд болон доод хэсгийг хөгжүүлэх нийт 13 төрлийн дасгал багтдаг бөгөөд биеийн бүх булчинг ажиллуулж, чангалах зорилготой юм.

  • Тохойн дээрх банз байрлал – 30 секунд
  • Шулуун гар дээрх банз байрлал – 30 секунд
  • Хажуугийн банз байрлал – 15 секунд
  • Хажуугийн банз байрлалд орж гарын тохой болон өвдгөө нийлүүлэх байдлаар кранч хийнэ – баруун, зүүн тал бүр дээрээ таван удаа
  • Тохойн дээрх банз байрлалд гар, хөлөө ээлжлэн дээш өргөнө – 15 секунд
  • Урагш хойш хөдөлгөөнтэй банз байрлал – 15 секунд
  • Шулуун гар дээрх банз байрлалд орж тохой өвдгөө солбиж нийлүүлнэ – баруун, зүүн тал бүр дээрээ таван удаа
  • Хэвтээ байрлалаас цээжээ аажмаар өргөнө – 20 удаа
  • Хэвтээ байрлалаас дугуй унаж байгаа мэт хөлөө жийнэ – 30 секунд
  • Хэвтээ бөгөөд гар толгойн ард байрлалаас тохойгоо өвдөгөндөө зөрүүлж хүргэнэ – 20 секунд
  • Мэлхий байрлал – 15 удаа
  • Гараа толгойн ард аваад хэвтээ байрлалаас цээжээ өргөн баруун, зүүн тийш зогсолтгүй гэдэсний таталт хийнэ – 15 удаа
  • Хэвтээ байрлалаас хоёр хөлөө зэрэг өргөнө – 30 удаа

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Хүүхэлдэйн киноны дүрд дуу оруулсан 10 алдартан

Хүүхэлдэйн киног зөвхөн хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчид ч гэсэн үзэж баясдаг. Тэгвэл дуу хоолойгоороо үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин, дуучин зэрэг алдартнуудыг танилцуулахаар бэлдлээ.

Та бидний үзэх дуртай “The Incredible’s” (2004), “Coraline” (2009), “Kung Fu Panda” (2008) зэрэг хүүхэлдэйн киноны дүрүүдэд хэн дуу оруулсан талаарх сонирхолтой баримтыг үзээрэй.

ҮЗЭГЧДИЙН СЭТГЭЛД ХОНОГШСОН БҮТЭЭЛҮҮДЭД ДУУ ОРУУЛСАН АЛДАРТНУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА


WILL SMITH

  • Бүтээсэн дүр: “Shark Tale” (2004) анимэйшний Oscar
  • Сонирхолтой баримт: Тус бүтээл нь 75 сая ам.доллараар бүтэж 367.3 сая ам.долларын ашиг олжээ.

ANGELINA JOLIE

  • Бүтээсэн дүр: “Kung Fu Panda” анимэйшний Master Tigress, “Shark Tale” анимэйшний Lola
  • Сонирхолтой баримт: “Kung Fu Panda” киноны тухай тэрээр “Энэ бүтээлээс хамгийн их таалагддаг зүйл гэвэл бид гарал үүслээсээ үл хамаарч ирээдүйд хэн байх сонголтоо өөрсдөө хийдэг юм шүү гэх үзэл санаа” хэмээн хэлжээ.

JUSTIN TIMBERLAKE

  • Бүтээсэн дүр: “Trolls” анимэйшний Branch
  • Сонирхолтой баримт: Дуучин Justin Timberlake нь тус бүтээлийн дуунуудыг хамтран бичсэн.

JOHNNY DEPP

  • Бүтээсэн дүр: “Corpse Bride” (2005) Victor Van Dort
  • Сонирхолтой баримт: Энэхүү бүтээлийн найруулагч Tim Burton болон Johnny Depp нар нийт найман кинонд хамтран ажилласны нэг нь “Corpse Bride” юм.

ALEC BALDWIN

  • Бүтээсэн дүр: “Boss Baby” (2017) анимэйшний Tom McGrath
  • Сонирхолтой баримт: “The Boss Baby: Family Business” нэртэй хоёрдугаар анги нь 2021 оны есдүгээр сарын 21-нд нээлтээ хийнэ.

CHLOЁ GRACE MORETZ

  • Бүтээсэн дүр: “Red Shoes and the Seven Dwarfs” (2019) анимэйшний Snow White, “The Addams Family” (2019) анимэйшний Wednesday Addams
  • Сонирхолтой баримт: Өдгөө 24 настай тэрээр долоон настайдаа жүжигчний гараагаа эхэлж байжээ.

NICOLAS CAGE

  • Бүтээсэн дүр: “The Croods” анимэйшний Grug
  • Сонирхолтой баримт: Энэхүү бүтээл нь 135 сая ам.доллараар бүтэж 587.2 сая ам.долларын ашиг олжээ.

OPRAH WINFREY

  • Бүтээсэн дүр: “Bee Movie” (2007) анимэйшний шүүгч Bumbleton, “The Princess and the Frog” (2009) анимэйшний Eudora
  • Сонирхолтой баримт: Дэлхийд алдартай хөтлөгч Oprah-гийн “The Oprah Winfrey Show” ток шоу нь 25 жилийн турш эфирт цацагдсан аж.

SAMUEL L.JACKSON

  • Бүтээсэн дүр: “The Incredibles” (2004) анимэйшний Frozone
  • Сонирхолтой баримт: Тэр бол “Marvel”-ийн кино ертөнцийн алдарт Nick Fury-гийн дүрийг бүтээгч билээ.

DAKOTA FANNING

  • Бүтээсэн дүр: “Coraline” (2009) анимэйшний Coraline Jones
  • Сонирхолтой баримт: Уг бүтээл нь 60 сая ам.доллараар бүтэж 124.6 сая ам.долларын ашиг олсон юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ЗӨВЛӨГӨӨ: Нарны шилийг нүүрнийхээ хэлбэрт тохируулан сонгох хэрэгтэй

Нүдний шилний гол материал болсон шилийг 4500 жилийн өмнөөс олж нээжээ.

Нүдний шилийг зохиогоод 350 жил болсны дараа л нүүрэндээ унахгүйгээр тогтоон барьж чаддаг болгожээ. 1730 онд Эдвард Скарлетт Лондон хотод нүдний шилний байнгын тогтоогчийг зохион бүтээжээ. Уг тогтоогчийг толгойны хэмжээнээс хамаарч хийдэг тул хамар дээр бага дарж, унахааргүй тогтох болжээ.

Нарны шилийг сонгохдоо нүүрнийхээ хэлбэрт тохируулах нь чухал юм. Учир нь нарны шил таныг бизнес хатагтай, ухаалаг, даруухан эмэгтэй, дэгжин бүсгүй гээд олон дүрд хувиргаж чадна. Түүний тусламжтайгаар та стиль, имижээ ч бүрэн өөрчилж болно.

Таны нүүрний хэлбэр зууван бол ямар ч төрлийн хэлбэр болон хүрээтэй нүдний шил тохиромжтой байдаг. Зууван хэлбэрийн царай хамгийн зөв пропорцтой байдаг ажээ.

Таны нүүрний төрх дөрвөлжиндүү бол нарийн шил илүү тохиромжтой. Гэхдээ хүрээнийх нь дээд хэсэг өндөр байх хэрэгтэй. Доош бага зэрэг унжсан хэлбэртэй шил тохиромжтой.

Харин дугуй бол тэгш болон хурц өнцөгт хүрээтэй шилийг сонгоорой. Нарийхан, металл хүрээнд анхаарлаа хандуул. Энэ нь нүүрний хажуу талд анхаарал татагдахыг зогсооно. Түүнчлэн хар, ногоон зэрэг ханасан өнгөнүүд нүүр царайг чинь нарийн болгож харагдуулна.

Гурвалжин: Энэ царайн онцлог шинж бол өргөн дух, жижигхэн эрүү юм. Ийм нүүртэй хүнд дугуй, эсвэл гонзгой хүрээтэй, эсвэл бага зэрэг дээш өргөгдсөн нүдний шил зохимжтой. Шилний хүрээ нарийхан, хагас хүрээтэй, эсвэл огт хүрээгүй байвал маш зөв сонголт хийлээ гэсэн үг. Энэ нь таны нүүрний доод хэсгийг арай том, тэнцвэртэй харагдуулдаг байна.

Тэгш өнцөгт царай: Том эрүү, том духтай нүүртэй хүмүүсийг хэлнэ. Ийм хүмүүс дунд зэргийн хэмжээтэй, дугуйвтар өнцөгтэй шил зохино. Хамгийн тохиромжтой хувилбар бол гонзгой хүрээ юм. Энэ нь нүүрний өнцгүүдийг дарж өгдөг. Бараан өнгийн зузаан хүрээнээс зайлсхийгээрэй. Энэ нь таны царайг хүндрүүлж, хөгширсөн мэт харагдуулдаг.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Б.Баттөр “Ододтой бүжиглэе” шоуны ялагчийн шагнал 50 сая төгрөгийг НҮБ-ын Хүүхдийн санд хандивлажээ

Холимог тулааны тамирчин, “Монгол нинжа дайчид” шоуны шилдэг оролцогч Б.Баттөр буюу Ангууч “Ододтой бүжиглэе” шоуны ялагчийн шагнал 50 сая төгрөгийг НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-д хандивлажээ.

Энэ талаараа холимог тулааны тамирчин Б.Баттөр өөрийн сошиал хуудсаараа дамжуулан “Миний бие бүх зүйлд өөрийн хүсэл зоригоор оролцдог. Хүүхэд бүрт тэгш боломж бий болно. Миний хандивласан мөнгөөр барьж байгуулах “Өнөр бүл” хүүхдийн төвийн бэлтгэлийн заалнаас ирээдүйн Олимп, дэлхийн аваргууд маш олон төрөх болтугай” гэв.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монгол орлон тоглогчдын тоглосон “Марвел”-ын киноны трэйлэр цацагдлаа

Найруулагч Дестин Дэниел Креттоны бүтээл, жүжигчин Сыму Лю гол дүрийг нь бүтээсэн “Марвел”-ын Ази супер баатартай “Shang-Chi and the Legend of the Ten Rings” киноны анхны постер болон богино хэмжээний трэйлэр дөрөвдүгээр сарын 19-нд цацагдсан. Учир нь Shang-Chi-гийн дүрийг бүтээсэн Сыму Люгийн 32 насны төрсөн энэ өдөр тохиосон бөгөөд тэрбээр 1989 оны дөрөвдүгээр сарын 19-нд төржээ.

“Shang-Chi and the Legend of the Ten Rings” анх 2021 оны долоодугаар сарын 9-нд нээлтээ хийхээр товлосон ч хойшилсон. Учир нь “Marvel” студи “Black Widow” бүрэн хэмжээний киноныхоо нээлтийг тавдугаар сарын 7-нд товлоод байсан ч дахин хойшлуулж, 7 дугаар сарын 9-нд хийхээр болсон. Үүнтэй холбоотойгоор “Shang-Chi and the Legend of the Ten Rings” бүрэн хэмжээний кино ирэх есдүгээр сарын 3-нд нээлтээ хийхээр болсон юм. Түүнчлэн “Марвел” студи “Shang-Chi and the Legend of the Ten Rings” киноныхоо албан ёсны трэйлэрийг энэ сарын 25-нд дэлхий нийтэд цацлаа.

Дашрамд дуулгахад, .

No description available.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Вьетнамын “Тарзан” тосгоны амьдралд дасалгүй ширэнгэдээ амьдрах болжээ

Вьетнамын “Тарзан” хочтой Хо Ван Ланы түүх олон хүнийг гайхшруулсан хэвээр байна. Тэрбээр 51 настай бөгөөд амьдралынхаа 41 жилийг ширэнгэд өнгөрүүлжээ. Түүнийг анх ширэнгээс олсноос хойш найман жил өнгөрсөн байна.

Тэрбээр тосгонд амьдарч эхэлснээс хойш нийгэмшлийн асуудал тулгарч байгаа аж. Жишээлбэл, Лан одоо ч эрэгтэй, эмэгтэй хүн юугаараа ялгаатайг сайн ойлгодоггүй гэнэ. Тэдний гэр бүлийг олон жил ажиглаж, баримтат кино бүтээсэн Алваро Церезо “Ланд ямар ч бэлгийн дур сонирхол байдаггүйг би баттай хэлж чадна. Түүний нөхөн үржихүйн зөн совин аль эрт алга болсон байх” гэжээ.

Лан хэдийгээр тосгоны амьдралд чадахаараа дасч, хүмүүстэй цуг байх нь таалагдаж байсан ч ойгоо их санадаг байжээ. Ялангуяа аав нь нас барснаас хойш тэрбээр ихэд ганцаардсаар ширэнгэдээ эргэн очихыг улам их хүсдэг болсон гэнэ. Тиймээс ах нь түүнийг эргээд ширэнгэдээ очихыг зөвшөөрснөөр Лан өссөн ширэнгэдээ ганцаар амьдарч, сард нэг удаа тосгонд очдог болжээ.

Гунигт түүх

Түүний аав Вьетнамын дайнаас өмнө ээж, эхнэр, дөрвөн хүүхэдтэйгээ амар жимэр амьдардаг байжээ. Гэвч дайн эхэлж, тэрээр цэрэгт татагдан АНУ-ын армитай байлдах болов. Гэтэл одоогоос 49 жилийн өмнөх нэгэн өдөр тосгонд нь бөмбөг унахыг сонсоод яаран очтол ээж, хоёр хүү нь нас барсан байжээ.

Тэр үед маш ихээр цочирдсон тэрээр сэтгэцийн өөрчлөлттэй болж, эхнэр болон хоёр бага хүүтэйгээ аюулгүй газарт очсон аж. Гэвч түүний сэтгэц эрүүл байхаа нэгэнт больж, эхнэртээ гар хүрэх болсон гэнэ. Удалгүй тэрбээр хоёр нас хүрэх гэж байсан бага хүү Ланыг аваад ширэнгэ рүү зугтжээ.

Түүнээс хойш 12 жилийн дараа Ланы ах тэднийг ойгоор удтал хайсны эцэст олж уулзсан гэдэг. Анх аав нь хүүгээ таниагүй аж. Тэр цагаас хойш ах нь жилдээ хоёр удаа тэдэнд будаа, давс, тос зэрэг зүйлс хүргэж өгдөг болсон гэнэ. Харин 2013 онд Ланы нас ойд амьдрахад тохирохооргүй болсонд ах нь нутгийн удирдлагуудтай нийлэн аав, дүү хоёроо ятгаж, тосгонд амьдруулжээ. Аав нь сэтгэцийн өөрчлөлтөөсөө болоод 2017 онд нас барсан гэдэг.

Харин Лан дөнгөж хоёр настайдаа ширэнгэд амьдарч эхэлсэн тул нийгмийн амьдралыг огт санадаггүй аж. Тэрбээр ширэнгэд амьдрахдаа ойгоос жимс, зөгийн бал, сармагчин, могой, гүрвэл, мэлхий, харх гээд идэж болох бүхнийг түүж, агнаж сурчээ. Түүний хамгийн дуртай хоол хархны шарсан толгой гэнэ.

Ланаас эмэгтэй хүн гэж мэддэг байсан эсэхийг нь асуухад тэрбээр “Мэддэггүй байсан. Аав надад тийм юм огт ярьж байгаагүй” гэж хариулжээ. Тэр ширэнгэд амьдарч байхдаа нийт ердөө таван удаа л алсаас хүний бараа харсан бөгөөд тухай бүрдээ чимээгүйхэн зугтаж, нуугддаг байсан аж.