Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дубайд дэлхийн хамгийн гүн усан сан нээгджээ

Дэлхий дээрх хамгийн гүн усан сан Арабын Нэгдсэн Эмирт Улсын Дубай хотноо нээгджээ.

60 метрийн гүнд шумбах боломжтой эл “Deep Dive” усан санд усан доорх амьдралыг сонирхдог хүмүүст зориулан бүхий л нөхцөлийг бүрдүүлсэн байна. Тухайлбал, усан сангийн ёроолд эртний суурингийн туурийг дуурайлган “живсэн хот”-ыг байгуулжээ.

Тус усан сан 14 сая ус багтаах хүчин чадалтай бөгөөд энэ нь Олимпын зургаан усан сантай дүйцэхүйц хэмжээ юм.

Нэг цаг “Deep Dive” усан санд орох төлбөр 135-410 ам.доллар гэнэ. Усан сан хясааны хэлбэртэй. Үүгээр энэ бүс нутгийг эрт дээр үед алдаршуулсан сувдны шумбагчдын дурсгалыг мөнхөлсөн аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​Дэлхийн попын ертөнцийн шинэ өнгө Билли Айлиш

Хурц өнгө, өвөрмөрц шийдлээрээ орчин цагийн хөгжмийн ертөнцөд хувьсал хийж чадсан Билли Айлишийг энэ удаагийн энтертаймент буландаа онцолж байна.

Өргөн навсгар хувцас, өнгө өнгийн үс, жихүүдэс хүргэм клипүүдээрээ бусдаас ялгарч чадсан Билли ирэх арванхоёрдугаар сард 20 нас хүрнэ. Тэрээр 2001 онд Калифорни мужийн Лос-Анжелес хотод төрж өсчээ. Түүний жинхэнэ нэрийг Билли Айлиш Пайрат О’Коннелл гэдэг. Дээрээ дөрвөн насны зөрүүтэй ганц ахтай. Биллигийн эцэг, эх нь энтертаймент салбарынх. Тэд хүүхдүүддээ гэрээр боловсрол олгож байжээ. Ээж нь хоёр хүүхдэдээ хэрхэн дуу бичихийг заадаг байсан бол аав нь Биллиг төгөлдөр хуур тоглуулж сургажээ. Билли дөрөвхөн настайдаа анхны дуугаа бичсэн тухайгаа нэгэн сэтгүүлд ярьсан байдаг. Хар нүхний талаарх уг дууны нэр нь “Fingers crossed”. Энэ дуугааБилли өөрийн үзэх дуртай цуврал болох “Walking D**d” – с улбаалан бичиж байснаа дурсжээ.
No description available.
Билли найман настайдаа Лос-Анжелес хотын хүүхдийн найрал дууны хамтлагт орж, 11 настайгаасаа эхлэн өөрөө дуунуудаа бичих болжээ. Тэрээр ах Финнеас О’Коннеллтой эвсэг бөгөөд уран бүтээлийн хамтрагчид юм. Одоогоос таван жилийн өмнө буюу 14 настайдаа ахынхаа зохиосон “Ocean Eyes” нэртэй дуугаа SoundCloud тавцан дээр цацсанаар од болох гараагаа эхлүүлсэн гэдэг. Үүнээс хойш 15 настай авьяаслаг дуучин “Don’t Smile At Me” нэртэй мини цомог гаргав. Мөн хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий Interscope дуу бичлэгийн компанийн гэрээг өөрийн болгож чаджээ. Үүгээр ч зогсохгүй түүний шүтэн бишрэгчдийн дунд Nirvana хамтлагийн экс бөмбөрчин, Foo Fighters хамтлагийн ахлагч Дэйв Грол, Radiohead-ын Том Йорк, дуучин Сэм Смит нар багтдаг.
No description available.
Билли нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би 13 настайдаа “Revolution Dance Center” гэх бүжгийн төвд элссэн ч энэ газарт тийм ч сайхан дурсамжууд үлдээгүй юм. Эндээс Body Dysmorphia буюу өөрийн биеийнхээ талаар таагүй зүйлс бодох өвчин эхэлсэн. Тэнд байхдаа маш тухгүй байдаг байсан бөгөөд сүүлдээ өөрийгөө толинд ч харж чадахаа больсон. Үүнээс болж үргэлж том сулбагар хувцас, малгайтай цамц өмсдөг болсон” гэжээ.
No description available.
Хэнтэй ч адилтгах аргагүй зөөлөн хэрнээ гүнзгий хоолойгоор дуугаа дуулдаг Билли 18 -хан насандаа гайхалтай амжилтын эзэн болж байв. АНУ-ын Лос Анжелес хотноо дэлхийн дуу хөгжмийн хамгийн том наадмуудын нэг Грэммийн таван гол шагналыг хүртсэн юм. Тэрбээр оны шилдэг дуу, шилдэг шинэ залуу уран бүтээлч, шилдэг цомог, шилдэг бичлэг, шилдэг поп цомгийн шагналын эзэн болсон. Тэрээр хамгийн өрсөлдөөнтэй дөрвөн төрөлд шагнал хүртсэн хамгийн залуу уран бүтээлч болоод зогсохгүй дуучин Тэйлор Свифтийн амжилтыг эвдэж түүхэнд бичигдсэн билээ.
No description available.
Биллигийн уран бүтээлийн жанр нь бараан талдаа. Зарим дуунууд нь жихүүдэс хүргэм. Тэгсэн атлаа түүний зөөлөн хоолойгоор меланхолик, мөрөөдөмтгий, готик өнгө аястай дуунууд залуусыг байлдан дагуулдаг. Билли Айлишийн бүтээлүүдэд хагас өнгүүд, зөөлөн аялгуу, айдас төрүүлэм шивнээ давамгайлдаг гэх үү дээ. Дууны шүлгүүдэд нь гэгээн хайрын тухай мөртүүд үзэгдэхгүй. Харин айдас, шаналал, гуниг, түнэр харанхуйн тухай этгээд текстүүд хөвөрнө. Билли Айлишийг “BBC Music” дэлхийн хамгийн ирээдүйтэй залуу уран бүтээлчдийн нэгээр нэрлэж байсан юм. Instagram-д 87.7 сая дагагчтай болж чадсан энэ эршүүд маягийн охин Spotify стриминг тавцан дээр нэг тэрбум хандалт авч, тоглолтуудынх нь тасалбар үргэлж “sold-out” гэсэн бичигтэй байдаг байв. “When We Fall Asleep Where Do We Go?” нэртэй анхны цомгийг нь“Apple Music” тавцанд худалдаанд гарахаас нь өмнө 800 мянган хүн хүлээж байсан удаатай юм. Тус стриминг үйлчилгээний бүх цаг үеийн рекордыг тогтоогоод байсан билээ.
No description available. Дэлхийн хөгжмийн ертөнцөд гялалзаж яваа 19-хөн настай дуучин Билли саяхан мөн л инстаграмын рекордыг эвдсэн юм. Энэ удаад гадаад өнгө төрхөндөө эрс өөрчлөллтийг хийж, сая, сая дагагчдадаа таашаагджээ. Неон ногоон үсээ шаргал болгосноор цэнхэр нүд нь тодорч, ялдамхан эмэгтэйлэг дүр төрхийг бүтээжээ. Үснийхээ өнгийг өөрчилсөн зургаа инстаграммдаа тавьсан даруйд зургаахан минутын дотор нэг сая гаруй лайк авч,шинэ рекорд тогтоосон байна. Ингэснээр инстаграмын бүх цаг үеийн хамгийн олон лайктай арван постыннэг болсон юм. Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард “Billie Eilish: The World’s a Little Blurry” хэмээх баримтат киногоо цацахаас өмнө, “Баримтат кино маань нээлтээ хийсний дараа үснийхээ өнгийг өөрчилнө. Үүгээр нэг эрин үе дуусч, дараагийн эрин үе эхэлж буйг илэрхийлнэ” гэж байсан нь энэ ажээ.

No description available.

No description available.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ФОТО: Алдартай “meme”-ний эзэд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Залуус бидний өдөр тутамдаа ашигладаг “meme”-ний “template” буюу загвар болсон хүмүүс эдгээр он жилүүдэд хэрхэн өөрчлөгдсөн талаар сонирхолтой мэдээллийг хүргэж байна.


1. SAM GRINER

Meme загварын нэр: Success kid

Түүх: 2007 онд Laney Griner нэртэй бүсгүй хүүгийнхээ элс идэх гэж буй зургийг Flickr хуудсандаа байршуулснаар алдартай meme загвар болох эхлэл тавигдсан байна.

2. TARDAR SAUCE

Meme загварын нэр: Grumpy Cat

Түүх: Бидний сайн мэдэх ууртай царайт муурын жинхэнэ нэрийг Tardar Sauce гэдэг. 2012 оны есдүгээр сард эзэн нь түүний зургийг Reddit сүлжээнд байршуулснаар алдартай болжээ. Муур үргэлжид л ямар нэгэн зүйлд уурласан, дургүйцсэн мэт царайлдгаараа олонд танигдсан бөгөөд түүний Инстаграм хуудас 2.5 гаруй сая дагагчтай байжээ. Харамсалтай нь тэрээр 2019 онд буюу 7 настайдаа нас барсан байна.

3. KABOSU

Meme загварын нэр: Doge

Түүх: Харин Doge нэрт meme загварын эзэн Kabosu нохойн зураг 2013 онд алдаршжээ. Түүний зураг авахуулах гэж огт хичээгээгүй мэт хичээсэн төрх нь олны хайрыг татсан болов уу. Kabosu өдгөө 15 настай бөгөөд мөн л өөрийн гэсэн Инстаграм хуудастай. Түүний хуудсаар зочлох бол ЭНД дараарай.

4. ZOE ROTH

Meme загварын нэр: Disaster Girl

Түүх: Энэхүү алдарт зургийг 2004 онд Zoe-ийн аав Dave Roth дарсан бөгөөд цаана шатаж буй байшин хөршийнх нь байшин байсан аж. Харин үүнээс гурван жилийн дараа зургийн уралдаанд оролцохоор энэхүү бүтээлээ илгээтэл тухайн уралдаандаа түрүүлж, зураг нь сэтгүүл дээр гарсан гэдэг.

5. CHLOE

Meme загварын нэр: Side-Eyeing Chloe

Түүх: 2013 онд YouTuber KAftC дүү нарыгаа сургуульд нь хүргэж өгөхдөө “өнөөдөр сургуульдаа явахгүйгээр Disneyland руу явах болно” гэж хэлжээ. Уг мэдээг сонссон Lily охин баярласандаа уйлж байсан бол Chloe охин юу болоод байгааг нэг л ойлгож өгөхгүй “алдарт” царайгаа гаргасан байдаг.

6. DREW SCANLON

Meme загварын нэр: Blinking White Guy

Түүх: Интернэт орчинд одоо ч алдартай байгаа энэхүү загварын эзэнг Drew Scanlon гэдэг. Тэрээр 2013 онд “Giant Bomb” нэртэй видео тоглоомын вэбсайтад продюсерээр ажилладаг байсан бөгөөд сайтын нэгэн нэвтрүүлгийн шууд дамжуулалтын үеэр багийнхаа гишүүний хараал хэлж буйг сонсоод дээрх царайны хувирлыг гаргасан аж.

7. ANDRAS ARATO

Meme загварын нэр: Harold Hiding The Pain

Түүх: Дотроо ямар нэгэн өвдөлтийг нуугаад ч байгаа юм шиг энэхүү өвөөгийн зураг 2011 онд интернэт орчинд алдаршиж байжээ. Хачирхалтай нь тэрээр 2018 онд Киев хотод зохион байгуулагдсан Ted Talk-ийн үеэр алдартай “meme”-ний загвар болсон тухайгаа ярьсан байдаг.

8. KAYODE EWUMI

Meme загварын нэр: Roll Safe

Түүх: Энэхүү “meme”-ний загвар BBC сувгийн 2016 онд цацагдсан “Hood Documentary” хэмээх гурван ангит баримтат киноны үеэр бий болжээ. Kayode өдгөө 27 настай аж.

9. NICK YOUNG

Meme загварын нэр: Confused Nick Young

Түүх: Энэ бол Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин асан Nick Young-ийн “Thru The Lens” хэмээх баримтат киноны үеэр гаргасан царайны хувирал юм. Уг киноны нэгэн хэсэгт ээж нь түүнийг бага байхдаа яг л алиалагч шиг байсан талаар ярихад ийм царай гаргасан байдаг.

10. JORDAN PEELE

Meme загварын нэр: Sweating Jordan Peele

Түүх: Харин энэ бол “Key and Peele” цувралын нэгэн ангид комедиан Jordan Peele-ийн гаргасан царай юм. Та бүхэнд сонирхуулан хэлэхэд тэрээр чадварлаг комедианаас гадна чадварлаг кино найруулагч билээ. Jordan сэтгэхүйн, аймшгийн төрлийн “Get Out” (2017), “Us” (2019) зэрэг бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгоод байгаа юм.

12. М.НАРАНМӨНХ

Meme загварын нэр: Би зайлаад өгье

Түүх: Дэлхийн бусад орнуудтай харьцуулахад Монгол улс meme-ний урлагт харьцангуй залуу тоглогч. Гэхдээ оройхон гараад ширүүхэн дайрна гэдгийн адил монгол залуусын хийдэг “meme”-ний чанар, хурд зэрэг нь гайхалтай сайн.

Жүжигчин М. Наранмөнхийн “Миний ах атаман” киноны үеэрх царайны хувирал нэг хэсэгтээ л хөгжөөсөн билээ.

Эх сурвалж: Bored Panda

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ЗӨВЛӨГӨӨ: Наранд борлосон гарын арьсаа цайруулах аргууд

Зуны улиралд хүн бүрийн арьс чийгээ алдаж, хуурайшиж, борлодог нь нууц биш. Бид нүүр болон хүзүүндээ нарны тосыг тогтмол түрхдэг боловч гарандаа түрхэлгүй орхигдуулдаг. Нөгөөтээгүүр, гартаа нарны тос түрхсэн ч гар маань олон зүйлд хүрч байдаг учраас тос нь амархан арилчихдаг. Тиймээс бидний гар нүүрнээсээ ч бор болчихдог шүү дээ. Гарын арьс нь борлосон хэмээн санаа зовж буй уншигчид маань дараах зургаан аргаас сонгож, өөрт хамгийн боломжтойг нь туршиж үзээрэй. Эдгээр аргууд нь арьсыг цайруулахаас гадна гэмтсэн арьсыг тань нөхөн сэргээх болно.

Нарны хэт ягаан туяа бидний арьс руу нэвчиж, меланоцит хэмээх эсүүдийг өдөөдөг. Эдгээр эсүүд нь меланин гэх бор өнгийн пигментийг ялгаруулдаг тул арьс маань борлодог аж.

1. ТАРАГ БОЛОН ТУРМЕРИКТЭЙ МАСК

Бэлтгэх арга: Хэрэглэх хэмжээгээрээ таргаа бэлтгээд дээрээс нь нэг амны халбага турмерик нэмж, сайтар хутгаад гар дээрээ түрхэнэ. Ингээд 20 минутын дараа угаагаарай.

Тараг нь пробиотикоор баялаг учраас арьсыг зөөлрүүлж, чийгшүүлж өгдөг бол турмерик нь арьсны өнгийг сэргээдэг аж.

2. НИМБЭГНИЙ ШҮҮС

Бэлтгэх арга: Нимбэгний шүүсээ бүлээсгээд гараа дүрж 20 минут орчим байлгана. Эсвэл нимбэгний шүүсээ хөвөнд шингээж гартаа түрхээд 20 минутын дараа угаах хэрэгтэй.

Нимбэгний шүүс элгийг цэвэрлэнэ – Өглөө.мн

Нимбэгний шүүсэнд агуулагдах C витамин нь таны арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалахаас гадна борлосон арьсыг эрчимтэй цайруулна. Харин нимбэгний шүүс хэрэглэсний дараа гарын арьс хуурайшиж болзошгүй тул чийгшүүлэх тос түрхээрэй.

3. ЗУУН НАСТ

Зуун настын навчнаас гарч буй шингэнийг гарынхаа борлосон хэсгээр түрхээрэй. Үүнийг юутай ч холих шаардлагагүй. Өглөө болон орой түрхээд унтвал үр дүнтэй.

Зуун наст ургамлын 8 ач тус | Zaag.MN

Зуун наст нь антиоксидант буюу хоргүйжүүлэх шинж чанартайгаас гадна арьсны эсүүдийг хамгаалж, өнгийг сэргээдэг.

4. ӨРГӨСТ ХЭМХТЭЙ ЗУУРМАГ

Бэлтгэх арга: Нэг аяга өргөст хэмхийн шүүсэн дээр бага зэрэг нимбэгний шүүс нэмээд турмериктэй хольж хутгана. Ийнхүү өтгөрүүлж гарынхаа борлосон хэсэгт түрхээд хагас цаг орчим байлгаад усаар зайлаарай.

5. БҮЙЛСИЙН ҮРТЭЙ МАСК

Бэлтгэх арга: Бүйлсийн 5-6 ширхэг үрийг шөнийн турш усанд дэвтээнэ. Үүний дараа блендэрт хийж сүүтэй холиорой. Бэлтгэсэн маскаа гартаа түрхэж маргааш өглөө нь угаах хэрэгтэй.

Бүйлсийн үр нь витаминаар баялаг учраас арьсыг хамгаалдаг.


Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Аялахад тохиромжтой Монголын үзэсгэлэнт газрууд

Монгол Улс аялахад хамгийн тохиромжтой 10 орны нэгээр нэрлэгджээ. Өргөн уудам нутаг, үзэсгэлэнт байгаль, аж амьдрал, зан заншил үүнд нөлөөлсөн нь гарцаагүй биз. Тэгвэл аялагчиддаа зориулан аялахад тохиромжтой Монголын үзэсгэлэнт газруудыг танилцуулж байна.


ТЭРХИЙН ЦАГААН НУУР, ХОРГЫН ТОГОО

Хоргын тогоо нь Архангай аймгийн Тариат сумын нутагт оршдог. Гарал үүслийн хувьд девоны үеийн боржин чулуу, дөрөвдөгч галавын галт уулын чулуулгаас тогтоно. Унтарсан галт уулын гүнзгий өрх, хүрмэн хад, цохио, ангал, агуй хоргодох газар ихтэй тул Хорго гэж нэрийджээ. Амсар нь 300-400 метр бол гүн нь 70-80 метр. Харин гадна талын налуу нь 35-40 хэм бол тогооны дотор талын налуу нь 45-50 хэм аж. Тэрхийн цагаан нуур нь далайн төвшнөөс дээш 2060 метр өндөрт байдаг. Энэ нуурт 10 гол цутгадаг, цэвэр устай, урт нь 16 км, өргөн нь 5-6 км, гүн нь 6-20 метр. Ганц гол эх авч урсдаг бөгөөд энэ нь Суман гол юм. Энэхүү нуур голдоо жижиг аралтай ажээ.

ХӨВСГӨЛ НУУР

Монгол Улсын хамгийн гүн, цэнгэг уст нуур. Мөн Монголын болон гадаадын иргэдийн сүүлийн жилүүдэд хамгийн ихээр аялах болсон газруудын тэргүүн эгнээнд бичигддэг. Нийт усны эзлэхүүн 381 мянган шоо метр бөгөөд дэлхийн нийт цэнгэг усны 1 хувь болно. Хөвсгөл нууранд нийт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг юм. Нэг очиж үзэсгэлэнт байгалийг нь харсан хүн дахин очихгүй байна гэж үгүй.

АЛТАЙ ТАВАН БОГД УУЛ

Алтай таван богд уул нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт байрладаг ба түүний биологийн тогтоц төрөл зүйл нь Монголд байхгүй өвөрмөц гэж жуулчид ярьдаг. Энэ нь таван ноён оргилоос бүрддэгтэй нь холбоотой юм.

УВС НУУР, ИХ НУУРУУДЫН ХОТГОР

Увс нуур нь далайн төвшнөөс дээш 753 метр өндөрт орших, 3350 ам дөрвөлжин километр нутагтай Монгол Улсын хамгийн том нуур юм. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд давсархаг, гүехэн устай. Мөн Увс нуур нь Их нууруудын хотгорын хойд хагаст оршдог. Увс нууранд Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагил, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг том, жижиг 38 гол, горхи цутгадаг. Хан хөхийн нуруу нь Их нууруудын хотгор руу түрэн орж, Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Увс нуурын орчимд байгалийн бүх бүслүүр нэг дор байдаг учир ЮНЕСКО-гийн байгалийн өвд бүртгэгдсэн байдаг. Уг нууранд аялахдаа хог, хаягдлаа зориулалтын саванд хийхийг сануулж байна.

Увс Аймагт Очоод Үзэхгүй Л Бол Харамсах Газарууд – Soninsodon.life

ГУРВАН ЦЭНХЭРИЙН АГУЙН ХАДНЫ СҮГ ЗУРАГ

Аялагчдын төдийгүй түүхчид, археологичдын хамгийн их сонирхол татсан хэсэг. Мөн өнгөрсөн түүхийн үнэт олдвор. Ховд аймгийн Манхан сумын нутаг Монгол Улсын нутгаас палеолит үеийн урлагийн бүтээл болох зосон зураг энэ агуйгаас олдсон бөгөөд энэ нь Монголд төдийгүй Төв Азийн хүй нэгдлийн урлагийн голомтод зүй ёсоор тооцогддог. Агуйн хананд ан амьтан, мод зэргийг дүрслэхдээ нэг хэсгийг улаан хүрэндүү, нөгөө хэсгийг арай цайвар ягаан өнгөтэй улаан зосоор зуржээ. Мөн заан, хирс, анааш зэрэг амьтдыг дүрсэлсэн байдаг бөгөөд зарим амьтныг чухам ямар амьтан болохыг одоогоор тогтоогоогүй байна. Агуйн хананы өндөр 2.5 метр аж.

УЛААН ЦУТГАЛАН

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байрлах Улаан цутгалан хүрхрээ нь зуны дэлгэр цагт гадаад, дотоодын аялагч, жуулчдын үзэхийг хүсдэг хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг юм. Өвөрхангай аймгийн Орхон голын баруун биед цутгах Улаан голд үүссэн 20 гаруй метр өндрөөс буух 10 орчим метр өргөн хүрхрээ. Орхон гол нь Гятрууны нуруунаас Хархорин сум хүртэлх 130 километр газарт галт уулын хүрмэн чулуун дундуур урсдаг.

САЙХАНЫ ХӨТӨЛ

Сэлэнгэ аймгийн төвөөс 10 хүрэхгүй км-ийн зайтай Монгол Оросын бараг хил дээр байгалийн үзэсгэлэн бүрдсэн Сайханы хөтөл хэмээх сайхан газар бий. Өмнө нь Тэмээн хүзүүтийн хөтөл хэмээн нэрийддэг байсан эл газрыг жанжин Д.Сүхбаатар “Үнэхээр сайхан хөтөл юм аа” хэмээн уулга алдсанаас хойш Сайханы хөтөл хэмээн нэрийдэх болсон гэдэг. Сайханы хөтөлийн байгалийн үзэсгэлэнгийн нэг нь Орхон, Сэлэнгэ мөрөн энд нийлж, цааш урссаар Байгаль нуурт цутгадаг. Энд мөн Сайн эрс цуглаж байсан хэмээх агуй бий.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дуа Липа өөрийн зургийг нийтлээд шүүхэд дуудагджээ

Английн алдарт поп дуучин Дуа Липа паппарацчны дарсан, өөрийн зургийг цахим хуудастаа нийтлээд, шүүхэд дуудагдлаа. Тухайлбал, тэрбээр 2019 оны хоёрдугаар сард онгоцонд суухаар дугаарлаж байх үеийнхээ зургийг олж, Instagram хуудастаа оруулжээ. Гэвч тус зургийг “Integral Images” хэмээх компанийн зурагчин дарсан бөгөөд тус компани зургийн зохиогчийн эрхийг эзэмшдэг аж. Тиймээс “Integral Images” компани Дуа Липаг “Мэдсээр байж зохиогчийн эрх зөрчин, зөвшөөрөлгүйгээр оюуны өмч ашигласан. Түүнчлэн Дуа Липа олон дагагчтай бөгөөд түүгээрээ багагүй мөнгө олдог. Өөрөөр хэлбэл Дуа Липа бусдын оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашиглаж мөнгө олсон” хэмээн буруутгаж, шүүхэд дуудсан байна.

Үнэхээр ч Зохиогчийн эрхийн тухай хуулиар гэрэл зураг бол зурганд орсон хүний биш, зурагчны өмч мөн юм. Гэхдээ эх сурвалжуудын олж мэдсэнээр “Integral Images” компани Дуа Липагийн үйлдлээс хоёр долоо хоногийн дараа тус зургандаа зохиогчийн эрх авсан аж. Мөн маргаан дагуулсан зургаа Дуа Липа цахим хуудсаасаа устгасан байна. Хэдий тийм ч компанийн зүгээс Дуа Липагаас 150 мянган ам.доллар нэхэмжилж, цаашид ижил үйлдэл хийхгүй байх сануулга өгөхийг шаардаж буй аж.

Дуа Липагаас өмнө Жижи Хадид, Лайам Хемсворт, Хлое Кардашиан, Ариана Гранде, Жастин Бибер, Женнифер Лопез тэргүүтэй одод ижил шалтгаанаар шүүхэд дуудагдаж байжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Жүжигчин Хён Бин “Tom Ford Beauty” брэндийн төлөөлөгчөөр сонгогджээ

“Crash Landing On You” цувралын гол дүрийг бүтээсэн БНСУ-ын жүжигчин Хён Бин “Tom Ford Beauty” брэндийн Ази, Номхон далайн хэсгийн төлөөлөгчөөр сонгогджээ.

Тэрээр “Би дизайнер Том Фордыг эртнээс шүтэн биширсээр ирсэн. Тиймээс түүний удирдан явуулдаг брэндийн бүс нутгийн анхны төлөөлөгчөөр сонгогдсондоо баяртай байна. Энэ миний хувьд нэр төрийн хэрэг” гэж мэдээлжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Black Widow” энэ сарын 9-нд нээлтээ хийнэ

“КОВИД-19” цар тахлаас үүдсэн нөхцөл байдал дэлхийн кино урлагийн салбарт асар их хүндрэл бэрхшээл авчирсан. Зөвхөн Холливудад гэлтгүй дэлхийн олон улсад кино урлагийн салбарынхан шинэ бүтээлийнхээ нээлтийн товыг удаа дараа хойшлуулсан билээ.

Нээлтээ хойшлуулж өнгөрсөн тавдугаар сарын 7-нд товлоод байсан ч дахин хойшлуулсан “Marvel” студийн “Black Widow” бүрэн хэмжээний кино энэ сарын 9-нөөс үзэгчдэд хүрэх бөгөөд дэлхий дахины ажиллаж байгаа кинотеатрууд болон “Disney+” стриймингээр үзэгчдэд хүрэх юм байна.

Сонирхуулахад, .

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Demon Slayer” анимэйшний II улирлын шинэ трэйлер цацагджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Anime Expo”-гийн үеэр Aniplex компаниас алдарт “Demon Slayer: Kimetsu no Yaiba” цувралын II улирлын трэйлерийг цацсан байна.

Анимэйшнийг бүтээгчид энэ улиралд өрнөх шинэ даалгаврыг “Эрэгтэй, эмэгтэй хүний хүсэл тэмүүлэл болон ихэрхүү зан. Хайр болон үзэн ядалтаар эргэлдэж буй шөнийн хот” гэж тодорхойлжээ.

“Demon slayer” буюу “Чөтгөрийн ангууч” нь ийм нэртэй Японы хамгийн сайн борлуулалттай манга цувралаас сэдэвлэсэн бүтээл юм.

Танжиро Камадо хэмээх залуу хүүгийн гэр бүл чөтгөрийн дайралтад өртөн амь үрэгдэнэ. Түүний дүү Незуко чөтгөр болж хувирсан ч, нинжин сэтгэл, сэтгэл хөдлөлийнхөө зарим хэсгээ хадгалж үлдэж чадсанаар Танжиро хараалыг эмчлэх арга замыг эрэлхийлнэ. Өшөөгөө авч эдгэх аргыг хайж байхдаа Танжиро чөтгөрийн ангуучдын бүлэгт элсдэг.

Чөтгөрийн ангууч хоёрдугаар улирлын гол утга санаа тодорхой болоогүй хэдий ч “Demon Slayer the Movie: Mugen Train”-ий үйл явдлаас сэдэвлэхээр болжээ.

Сэтгэл хөдөлгөсөн сонирхолтой үйл явдлыг фенүүдийн сэтгэл зүрхэнд үлдээе. Манган дээр гардаг шиг шинэ улиралд Танжиро найзуудын хамт хотын Улаан дэнлүүний гудамж дахь чөтгөрүүдийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг мөрдөж буйгаар үйл явдал өрнөнө.

Манганы фенүүд чөтгөрийн ангуучийн трэйлер дээр Тэнгэн Үзүйг гарсанд тун сэтгэл хангалуун байгаа. Тэрээр удахгүй гарах шинэ бүлэгт чухал үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

Мөн уг бүтээлийн эхний улирал болон киноны үргэлжлэл анимэйшнийг хийсэн “Ufotable” шинэ улиралд ч эргэн ирж байна.

Дашрамд дурдахад, өнгөрсөн сард “SEGA” алдарт франчайзид суурилсан 3D тулаант тоглоом болох “Demon Slayer: Kimetsu no Yaiba – The Hinokami Chronicles”-ийн анхны трэйлерийг цацсан билээ.

Чөтгөрийн ангууч анимэйшний хоёрдугаар улирлын нээлтийн тов энэ оны сүүлээр тодорхой болох төлөвтэй байна.

Эх сурвалж: Yolo.mn

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Энэ зуны онцлох монгол дуунууд

Өнгөрсөн жилийн зургадугаар сард реппэр Ginjin, Mrs.M нарын “Бороо” дуу хит болж байсан бол энэ жил ямар дуунууд их хандалт авсныг сонирхоцгооё.

Өнгөрсөн зургадугаар сард монгол уран бүтээлчид ямар шинэ уран бүтээлүүд гаргасныг хүргэж байна.

1. NENE – HALUUN MARUUJI

Цацагдсан огноо: Зургадугаар сарын 4

Хандалт: 775K

Тайлбар: Зуныг зайрмаггүйгээр төсөөлөх аргагүй. Өнгөрсөн жилээс уран бүтээлийн гараагаа эхэлсэн реппэр Nene зургаадугаар сарын хамгийн их хандалтыг авчээ.

“Чи миний хайрын Boo

Чихэрлэг хайрын түүх”

2. UYANGADARI – VIBES
Цацагдсан огноо: Зургадугаар сарын 7

Хандалт: 711K

Тайлбар: “Туйлын туяа” дуугаараа цахим ертөнцийг байлдан дагуулж байсан Egga хамтлагийн дуучин Г.Уянгадарь “Тоонот” студитэй хамтран дуу гаргажээ. Түүний дуу цацагдсан цагаасаа эхлэн олон мянган хандалтыг авсан юм.

“Нэг л мэдэхэд эргэн тойрон өөрчлөгдөж байна
Хүсэл мөрөөдлийнхөө зүг рүү хөтлөгдөж байна”

3.ROOCKIE – GANGSTER LOVE

Цацагдсан огноо: Зургадугаар сарын 8

Хандалт: 424K

Тайлбар: Бороотой үед сонсох дуу нэгээр нэмэгдлээ. Бүрхэг, сэрүүхэн өдөр эмо дуу сонсохыг хүсвэл энэ дууг санал болгоё.

“Намайг чи хайрласан хайраараа
Энэ гунигаас минь авраарай”

4.GANGBAY – TAIL FT BADAGAA (S&I)

Цацагдсан огноо: Зургадугаар сарын 12
Хандалт: 732K

Тайлбар: Gangbay хамтлаг реппэр Бадагаатай хамтарсан шинэхэн уран бүтээлээ өнгөрсөн сард цацсан юм. Энэхүү дуунаас эрч хүчийг мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна.

“Зүрх алдан гүйж явсан үе минь саяхан мэт санагдах юм
Зүүдэнд намайг ирж үнсэх чиний царай надад тодхон үзэгдэх юм сайхан минь”

5.DOID – LOVE

Цацагдсан огноо: Зургадугаар сарын 6

Хандалт: 302K

Тайлбар: Өнгөрсөн үеийг өгүүлэх мэт энэхүү дуу нь шинэлэг, содон клипээрээ бусдаас ялгарч чаджээ.

“Өмнө нь хэзээ ч болж байгаагүй удаан агшинд

Надаас гарсан баяр хөөр, зүрх зориг, итгэл үнэмшил”

6.GINJIN – YER NI DEMII

Цацагдсан огноо: Зургадугаар сарын 20
Хандалт: 313K

Тайлбар: Реппэр Ginjin энэ зуныг угтан “Ер нь дэмий” дуугаараа шүтэн бишрэгч, сонсогчдынхоо сонорыг мялаалаа. Тэрээр “Үргэлж өөдрөгөөр амьдралыг харцгаая” гэж ээ.

“Өөрөө л бүтээсэн бүгдийг нь

Хэн ч надад үнэгүй өгөөгүй”

7.BUSGUI- HURD feat
DASHNYM

Цацагдсан огноо: Долдугаар сарын 2

Хандалт: 278K

8.Becca – Comfy

Хандалт: 921K


Н.ЦОГЗОЛМАА