Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дэлхийн алдартай оддыг залуу настай нь уулзуулжээ

Амьдрал бол урсан өнгөрөх лаа биш агшин зуур дүрэлзэх бамбар юм. Цаг хугацааг буцаах боломжгүй ч Нидерландын дижитал артист Ard Gelinck гэрэл зургаар дамжуулан хоббигоо ажил хэрэг болгон дэлхийн алдартай оддыг залуу үетэй нь уулзуулжээ.


ДЭЛХИЙН АЛДАРТАЙ ОДОД ЗАЛУУДАА ЯМАР БАЙСНЫГ СОНИРХУУЛЖ БАЙНА


Sylvester Stallone

No description available.

Naomi Campbell

No description available.

Justin bieber

No description available.

Leonardo DiCaprio

No description available.

Angelina jolie

No description available.

Ariana Grande

No description available. Ed sheeran

No description available.

Jennifer Aniston

No description available.

The weekend буюу Abel Tesfaye

No description available.

Adele

No description available.

Jason Momoa

No description available.

Lionel Messi

No description available.

Б.АНГИРМАА

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Мадонна 63 насныхаа төрсөн өдрөө Италид тэмдэглэжээ


Өчигдөр Америкийн поп дууны хатан гэгдэх Мадонна 63 насныхаа төрсөн өдрөө Итали улсад гэр бүл, найзуудынхаа хамт тэмдэглэжээ.

1958 оны наймдугаар сарын 16-ны өдөр төрсөн бөгөөд ийнхүү 63 нас хүрч байгаа аж.

Тэрээр анх 1978 онд бүжигчнээр урлагийн ертөнцөд хөл тавьж байсан. Хожим нь ганцаарчлан дуулж эхэлснээр амжилтын гараагаа эхлүүлсэн билээ. 1983 онд анхны цомгоо хэвлүүлж байжээ.

Түүний гаргасан бүхий л цомог, дууны бичилт, хөгжмийн хэмнэл нь өвөрмөц.

No description available.

“Like a Virgin”, “Papa Don’t Preach”, “Like a Prayer”, “Vogue”, “Frozen”, “Music”, “Hung Up” болон “4 Minutes” зэрэг дуунууд нь дэлхийн улс орнуудын хөгжмийн жагсаалтуудыг тэргүүлж байсан билээ.

No description available.1979 онд кинонд тоглон дэлгэцийн бүтээлийн гараагаа эхлүүлж байсан тэр хожмоо “Алтан бөмбөрцөг”-ийн хөгжимт инээдмийн бүтээлийн Шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг Эвита (1996) кинонд бүтээсэн дүрээрээ хүртэж байв. Мадонна дэлхий даяар цомгоо 300 сая хувиар борлуулснаараа “Гиннессийн дээд амжилтын ном”-нд бичигдсэн байдаг.

No description available.

Б.Ангирмаа

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Суурин утас 2025 он гэхэд хэрэглээнээс гарна

Харилцаа холбооны салбар 2025 он гэхэд суурин утаснаас бүрэн ангижрахаар шийджээ. Энэ өөрчлөлт дохиолол хамгааллын систем, цахилгаан шатны утас, төлбөрийн терминал, гудамжны төлбөртэй утасны бүхээг зэрэг олон зүйлд багагүй нөлөөлөх билээ. Түүнчлэн гар утас хэрэглэдэггүй өндөр настангууд болон хөдөө орон нутгийн хүмүүст дээрх өөрчлөлт хэрхэн нөлөөлөх нь таашгүй юм.

Мэргэжилтнүүдийн тооцоолсноор Нэгдсэн Вант улсад л гэхэд нийт өрхүүдийн зжргаан хувь буюу 1.5 сая айл цахим сүлжээнд холбогдоогүй, хагас сая айл гар утас ашигладаггүй аж. Үүнээс үзвэл суурин утсын хэрэглээнээс гаргах нь тэдгээр хүмүүсийн хувьд мэдээлэл солилцоход багагүй хүндрэл учруулах бололтой.

Мөн Их Британийн 75-аас дээш насны иргэдийн тал хувь нь цахим технологи ашигладаггүй аж. Тиймээс суурин утас хэрэглээнээс гарсны дараа зайлшгүй цахим технологи ашиглаж эхлэх хүмүүст зориулж, элдэв луйвар, залилангийн асуудлыг анхаарч, тэднийг хамгаалах шаардлага тулгарч байгааг салбарынхан онцолжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ЗӨВЛӨГӨӨ: Сэтгэл түгшилт хэтэрвэл эмгэг болно

СЭТГЭЛ ТҮГШҮҮР ГЭЖ ЮУ ВЭ. ХЭРХЭН БИЙ БОЛДОГ ВЭ?

Сэтгэл түгшилт нь хүн болгонд байдаг хэвийн мэдрэмж бөгөөд ирээдүйд болох үйл явдлаас айх мэдрэмж юм. Амьтдын сэтгэл ч бас түгшдэг. Жишээ нь: чоно харсан буга аюул ойртож байгааг мэдэрснээр “тулалдах эсвэл зугтах” команд тархинд нь очдог. Зугтах командын дагуу бугын зүрхний цохилт хурдсаж, хүүхэн хараа нь томорч, амьсгал нь түргэсэж түгшиж эхэлдэг.

Харин хүмүүс бид өөр зүйлээс болж сэтгэл түгшдэг. Жишээ нь: чи ангийнхныхаа өмнө илтгэл танилцуулахаар гарсан гэж төсөөлье. Энэ үед чиний бие чоно харсан бугатай адилхан “тулалдах эсвэл зугтаах”-д бэлддэг. Сонирхолтой нь энэ мэдрэмж ихэнх хүмүүст илтгэлээ сайн танилцуулахад тусалдаг. Харин сэтгэл түгшүүрт автсан хүмүүс хэт их сандарснаас болоод анхаарал нь төвлөрөхгүй, амьсгаа нь түргэсэж, ярьж байхдаа түгдэрч, хэлэх гэж байсан зүйлээ мартдаг. Зарим тохиолдолд илтгэлээ тавилгүй зугтаах тохиолдол ч бий.

Сэтгэл түгшилт үүсэх шалтгаан

Сэтгэл түгшилт үүсэхэд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Өсвөр насны дааврын өөрчлөлтөөс болж сэтгэл зүй хямрах тохиолдол цөөнгүй байдаг ба эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс хоёр дахин их сэтгэл түгшүүрт автах магадлалтай байдаг. Эцэг эхээсээ сэтгэл түгшилтийн ген өвлөх тохиолдол ч бий. Мөн амьдралын хурдацтай хэмнэл, дарамт шахалт, ар гэр болон нийгмийн тогтворгүй байдлаас шалтгаалж сэтгэл түгшүүр үүсэж болно. Харин сүүлийн үед Коронавирусийн халдвараас үүдсэн сэтгэл түгшүүр ихээр нэмэгдэж байна.

СЭТГЭЛ ТҮГШИЛТИЙГ ХЭРХЭН БАГАСГАХ ВЭ?

Өөрийн сэтгэл мэдрэмжээ илэрхийлэх. Юун түрүүнд, сэтгэл түгшээж буй асуудлаа итгэл даах хүнд ярьж, санаа бодлыг нь сонсох хэрэгтэй. Гэр бүлийн гишүүд, багш, нийгмийн ажилтан эсвэл сургуулийн сэтгэл зүйчдээ хандаж болно. Ингэж өөрт тулгамдаж буй асуудлыг бусадтай хуваалцсанаар чиний сэтгэлд хуримтлагдсан бул хар чулуу хөнгөрөх болно. Дотнын найзтайгаа ярилцах хэрэгтэй ч тэд мэдлэг, туршлагаар чамтай адил тул насанд хүрэгчид илүү тус хүргэх болно.

Өөртөө шүүмжлэлтэй хандахаа болих. Хүн өөрийн бүх алдаа дутагдлаа хэнээс ч илүү сайн мэддэг тул өөртөө хамгийн хатуу шүүмжлэлийг өгдөг. Өөрийнхөө талаар мөн ирээдүйд болох үйл явдлын талаар сөрөг зүйлс ургуулан бодож түүндээ итгэснээр сэтгэл түгшүүр улам нэмэгддэг. Энэ нөхцөлд сөрөг бодлуудаа эерэг болгоход анхаараарай. Мөн ихэнх сөрөг бодлууд биелдэггүй гэдгийг өөртөө сануулаарай.

Цагийн хуваарь, төлөвлөгөөтэй болох. Сэтгэлийн түгшүүрээ багасгах бас нэгэн үр дүнтэй арга бол “сайн төлөвлөлт”. Хийх шаардлагатай зүйлсээ өдөр цагаар нь хуваарилж, түүнийгээ ягштал даган мөрдвөл өөр зүйлд санаа зовж сатаарах нь багасах болно. Ажлаа хойш тавьснаар дараа нь түүнийгээ богино хугацаанд амжуулах гэсээр улам их түгших болно. Иймд аль болох ажлаа хойш тавилгүй хийж эхлээрэй. Хийх явцдаа бодож байснаас чинь тийм ч хэцүү зүйл биш гэдгийг ойлгох болно.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Өнөөдөр “Солгой гартнуудын олон улсын өдөр” тохиож байна

Дэлхийн хүн амын арав гаруй хувь нь солгой гартай байдаг учраас энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, баярлахаасаа илүүтэйгээр солгой гартнуудын өмнө тулгардаг асуудлыг шийдвэрлэдэг аж.

Эрт дээр үеэс солгой гартай хүмүүст их л сэжиглэнгүй хандаж иржээ. Европын орнуудад чөтгөрийг солгой гартай байсан гэлцдэгээс үүдэн ийм хүмүүстэй хүнлэг бусаар харьцдаг байж. Хүн яагаад солгой төрдөг болох нь одоо хэр тайлагдаагүй байгаа ба удамшилтай холбож үздэг ч хоёулаа баруун гартай эцэг эхээс солгой хүүхэд төрөх нь ч бий.

Хойд Ирландын эмч Питер Хепперын хэдэн зуун жирэмсэн эхийн урагт хийсэн судалгаагаар нийт ургийн 90 хувь нь баруун гарын эрхий хуруугаа хөхөж, 12 нас хүрэхдээ бараг бүгд баруун, харин солгой гарын эрхий хуруугаа хөхөж байсан ургийн ¾ нь солгой болсон байжээ. Түүний анзаарснаар хүүхэд хоёр нас хүртлээ хоёр гараа адилхан ашигладаг байж болох ч хоёр наснаас хойш ихэнх нь үндсэн гараа сонгодог байна. Хэрэв ээж нь баруун, аав нь солгой бол тэдний хүүхэд солгой байх магадлал 17 хувь, эсрэгээрээ бол 22 хувь, эцэг эх нь хоёулаа баруун бол солгой хүүхэд төрөх магадлал 10 хувь, харин солгой хосоос солгой хүүхэд төрөх магадлал 25 хувь гэж тодорхойлж байна.

Солгой цөөнхүүд баруун гартнуудаас илүү авьяаслаг, ухаалаг байдаг ажээ. Сод авьяастай таван хүн тутмын нэг солгой байдаг нь үүнийг баталжээ. Хүн төрөлхтний түүхэн дэх 400 агуу хүний гуравны нэг нь солгой байсан аж. Тухайлбал, Моцарт, Леонардо да Винчи, Микеланжело, Иван Павлов, Маяковский, Сергей Эйзенштейн, Пол Маккартни, Билл Гейтс нарыг дурдаж болно.

Мөн Юлий Цезарь, Александр Македонский, Наполеон Бонапарт, Карл хаан, Уинстон Черчилль, Жанна Д”Арк мөн Америийн сүүлийн үеийн дөрвөн ерөнхийлөгч Рональд Рейган, эцэг Жорж Буш, Билл Клинтон, Барак Обама нар солгой.

Солгой гартнуудын олон улсын өдөр “Баруун гартнуудын ертөнц”-д амьдарч буй тэдэнд үргэлж ямар нэг байдлаар төвөг, бэрхшээл учирч байдгийг илэрхийлж, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг ажээ.

Америкийн Арканзас мужийн Топика хотын солгой гартнууд дэлхийн солгой гартнуудыг нэгтгэн, эрх ашгаа хамгаалах зорилгоор анх 1976 оны 8 дугаар сарын 13-нд солгой гартнуудын байгууллагыг Диан Кемпбэл гэдэг хүний удирдлага дор байгуулан, энэхүү өдрийг тэмдэглэж эхэлснээс хойш хэд хэдэн оронд тэмдэглэдэг болоод байв. Харин 1992 оны 8 дугаар сарын 13-нд “Солгой гартнуудын клуб” байгуулагдаж, нийгэмд тархсан солгой гартнуудын талаарх хандлагыг өөрчлөх ажлыг ихээр явуулдаг болсон байна. Дэлхий даяар баруун гараар ашиглахад зориулагдсан багаж хэрэгслүүд, компьютерын хулгана, хайч түгээмэл байдгаас гадна авто замд баруун гарын дүрмийн дагуу машин жолооддог гэх мэтээр солгой гартнуудыг “ялгаварлаж”, үүнээс үүдэн солгой гартнууд осолд илүү их өртдөг байна.

Зарим нэг мэдээлэлд, эрэгтэйчүүд ихэвчлэн солгой байдаг бөгөөд амьтад ч бас солгой байх боломжтой. Солгой гартнууд баруун гартнуудаас илүү харшил, астмад өртөмтгий байдаг аж.

Сонирхуулахад, Эртний Ромчууд анх зүрхэнд илүү ойр тул солгой буюу зүүн гарын ядам хуруунд хуримын бөгж зүүдэг болжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Нигери “Twitter”-т тавьсан хоригоо цуцална

Нигери улс “Twitter” нийгмийн сүлжээнд зургаадугаар сарын 4-нөөс тавьсан хоригоо удахгүй цуцална гэдгээ лхагва гарагт мэдэгджээ.

“Нигерийн Засгийн газар болон “Twitter” компанийн удирдлагуудын харилцаа найрсаг түвшинд очсон” гэж Нигерийн Мэдээллийн сайд Лай Мохаммед Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Үйл явдлыг эргэн сануулбал, Ерөнхийлөгч Мухаммаду Бухаригийн нийтэлсэн салан тусгаарлагчдын талаарх жиргээг “Twitter” заналхийлсэн агуулга бүхий хэмээн үзэж устгасантай холбогдуулан тус улс хориг тавиад байсан юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монголд анхны агаарын дүүжин ресторан нээгджээ

Улаанбаатар хотод, Их тэнгэрийн амаас зүүн тийш хоёр км зайтай байрлах “Туул гарден”-д “UB in the Sky” агаарын дүүжин ресторан нээгджээ. Тус ресторан нь кранаар өргөгдсөн байх бөгөөд 45 метрийн өндөрт байрладаг аж.

Нэг удаадаа 18, нэг өдөрт 200 орчим хүн хүлээн авах чадалтай бөгөөд ирсэн зочдоос гадна 4-5 хүн ажилладаг байна. Рестораны гол хэсэгт тогооч, зөөгч, комедиан, аюулгүй албаны ажилтан ажиллаж, зочдыг хамгаалалтын бэхэлгээтэй суудалд суулгаж, хотын нөхцөл байдлыг агаар дээрээс тольдонгоо тансаг зэрэглэлийн үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

No description available.

Тус ресторанаар нэг цаг үйлчлүүлэх нэг хүний төлбөр нь 200 мянган төгрөг. Үүнд, амьд хөгжим эсвэл комедиан сонголтоор, европ хоол, зууш, дессерт, уух зүйлс багтжээ. Үүнээс хойш цаг сунгах тохиолдолд хөнгөлөлт үзүүлдэг байна.

Үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хэрхэн хангадаг талаар рестораны зохион байгуулагчаас тодруулахад “Бид бүх үйлчлүүлэгчдээ бэхэлгээтэй сандалд суулгаж, аюулгүй албаны ажилтанг байнга байлгадаг. Энэхүү төхөөрөмжийг өмнө нь БНХАУ-д аюулгүй ашиглаж байхад нь захиалж хийлгэсэн. Аюулгүй байдалдаа санаа зовохгүй байж болно” гэлээ.

Агаарын дүүжин ресторан нь зөвхөн Улаанбаатар хотод биш Энэтхэгийн Нойда, Банглоре, Мумбай, Английн Лондон, Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотуудад алдартай, сүлжээ ресторан юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ЗӨВЛӨМЖ: Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн хэрэгцээ

Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ хийж буй үйлдэл эрсдэлтэй байх вий гэдэгт санаа зовнидог. Сүүлийн үед хүүхдийнхээ сэтгэл зүйд анхаарал хандуулах ээж аавуудын тоо эрс нэмэгдэж байна.


ӨСВӨР НАСНЫХАН ГЭЖ ХЭН БЭ?

Өсвөр нас нь 13-18 насыг хамран авч үздэг. Зарим тохиолдолд өсвөр насыг бэлгийн бойжилттой хольж солих тохиолдол байдаг. Энэ нь бэлгийн бойжилт (8-14 нас) буюу бие физиологит гарч буй өөрчлөлтийг өсвөр насны хамгийн чухал хэсэг гэж ойлгодогтой холбоотой. Бэлгийн бойжилт гэдэг бол физиологи болон дааврын хөгжил. Гэвч үнэндээ өсвөр насны хөгжилд тархины хөгжил, нийгэм сэтгэл зүйн хөгжил, харилцаа холбоо гээд олон талын хүчин зүйл нөлөөлж байдаг.

Өсвөр насны хүүхдийн тархины хөгжил


3 хүртэлх насанд хүүхдийн тархи идэвхитэй хөгжиж байдаг гэдгийг бид мэддэг. Харин өсвөр насны эхэн үе буюу 11-13 насны хооронд тархины хоёр дах эрчимтэй хөгжил явагддаг. Энийг 1999 онд Тархи судлалын эрдэмтэд олж илрүүлсэн байдаг ба энэхүү хөгжил нь нилээн үсрэлттэй, идэвхитэй хөгжил юм.

Өсвөр насанд сэтгэхүй, танин мэдэхүйн хувьд маш том хөгжил явагддаг нь төсөөлөн бодох, тооцоолох чадвар. Тэд аливаа зүйлд дүгнэлт хийх чадвар нь илүү нэмэгддэг. Гэхдээ тэдний шийдвэр гаргалтууд сэтгэл хөдлөл дээрээс гарах нь элбэг. Учир нь тэдний үйлдлүүд лимбийн систем (сэтгэл хөдлөл хариуцдаг хэсэг)-д илүү тулгуурладаг. Өөрөөр хэлбэл “рационал” (логиктой, бодит) шийдвэрүүд гаргахад туслах тархины төв нь хараахан гүйцэт хөгжиж амжаагүй байдаг. Шийдвэр гаргах энэхүү үйл явцын үр дүнд “use it or lose it” буюу “хүлээн зөвшөөрөх эсвэл бүрмөсөн хасах” гэсэн зарчимаар дүгнэлтүүд хийдэг. Энэ байдал нь ерөнхийдөө 25 нас хүртэл үргэлжилдэг (гэхдээ мэдээж бие хүний туршлагатай хамааралтай гэдгийг санах хэрэгтэй).

Даавраас хамаарсан сэтгэл хөдлөл


Бэлгийн бойжилттой холбоотойгоор бий болж буй дааврын өөрчлөлт нь тархинд хүчтэй нөлөө үзүүлдгийн нэг жишээ бол окситоцин. Энэ даавар нь хайр болон холбоо харилцаатай илүү холбоотой. Окситоцин нь хүнд тайван болоод ойр дотно мэдрэмжийг үүсгэдэг. Өсвөр насныханы хувьд энэхүү дааврын нөлөөгөөр хүн бүр өөрийг нь анхаарч байгаа гэсэн мэдрэмжийг үүсгэдэг. Зарим судлаачдын (McNeely and Blanchard) судалгаанаас харахад энэ мэдрэмж нь 15 орчим насанд хамгийн оргил цэгтээ хүрдэг. . Тэд нэг талаас насанд хүрэгчид шиг биеэ авч явах гэж хичээдэг боловч “шагнал, урамшуулал, магтаалд” дуртай. Өөрөөр хэлбэл тэд хийж буй үйлдлүүдээрээ бусдаас хүндлэл, магтаал авахыг хүсдэг. Бусдын хайр халамжийг авах, анхаарлын төвд байхыг илүүтэй хүсэх хүсэл биелэхгүй тохиолдолд тэд сэтгэлээр унаж, өөртөө сэтгэл ханамжгүй болдог.

Нийгмийн түгшүүр


Тархинд явагдаж байгаа хөгжлийн процесс нь өсвөр насныхныг илүү эмзэг, сэтгэл хөдлөл өндөртэй, хоёрдмол болгодог ба эцэг эхчүүдийг төөрөгдөлд оруулдаг. Түүнчлэн тэдний нийгмийн айдас насанд хүрэгчдийг бодвол илүү өндөр байдаг нь төсөөлөх чадвар болон бусдаас магтаал сонсох хүсэлтэй нь холбоотой. Өсвөр насныхны өөрийн үнэлэмж нь дотоод гэхээсээ илүү гадаад сэдэлтэй.

Түүнчлэн тэдний бодол санаа тогтворгүй байдаг. Тэдний үзэл бодол, шийдвэр гаргах чадвар нь тогтворжиж амжаагүй байдаг учраас асуудалтай нүүр тулахдаа буруу шийдвэр гаргах магадлал өндөр. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ хэр зэрэг өндөр болсоноос үл хамааран тэд хөгжиж байгаа гэдгийг нь санаж хараа хяналтаа тавих ёстой.

Уур бухимдал ба эмзэг байдал


Өсвөр насныханы санаа зовдог, сэтгэл судлаачид ханддаг томоохон асуудал бол уур бухимдал байдаг. Тэдний хувьд харилцааны чадваруудыг олж эзэмшиж байгаа ч түүнийгээ хараахан бүрэн ашиглах чадваргүй байдаг. Тийм учраас ихэнх өсвөр насныханд тэднийг ойлгох, хүлээцтэй сонсох, дэмжих хамгийн дотны хүмүүс буюу хүлээцтэй эцэг эхчүүд хэрэгтэй байдаг. Энэ нь эцэг эхчүүд хүлцэнгүй бай гэсэн үг биш. Мэдээж эцэг эхчүүд хүүхдүүддээ шаардлага тавих, хяналттай байх хэрэгтэй. Харин тэдэнтэй ярилцах үедээ хүлээцтэй сонсож чаддаг байх нь чухал. Энэ дээр нэг зүйл нэмж хэлэхэд эцэг эхчүүд хүүхдийнхээ хувьд үлгэр дууриал авдаг “баатар”-тай адилхан. Тэд ярихдаа дуугаа өндөрсгөх эсвэл үл тоомсорлож эхлэвэл хүүхдүүд ч мөн түүнийг нь дууриадаг.

ТА ХҮҮХДЭЭ ХААШ НЬ ЧИГЛҮҮЛЭХ ВЭ?

Өсвөр насныхны сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд нь дурсамжуудыг илүү бат бөх хадгалахад нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл тэд болж буй үйл явдал, нөхцөл байдалд насанд хүрэгчид болон бусад насны хүүхдүүдийг бодвол илүү мэдрэг ханддаг.

Тиймээс тэд аль болох таатай дурсамж болон үр дүнтэй туршлага хуримтлуулах хэрэгтэй.

Цаашлаад нийгэмд амжилттай байх буюу бие хүний төлөвшлийн суурь чадваруудын 70%-ийг өсвөр насанд бүрэлдэн тогтдог. Дурсамж болон туршлагаар дамжуулан хүүхдийн төлөвшилд эерэгээр нөлөөлхийн тулд баримтлах хэд хэдэн зарчим бий. Эдгээр нь:

  1. Хүүхдэд бодит мэдээлэл өг. Гэр бүл доторх харилцаа, нийгэмд болж буй үйл явдлыг нуухаас илүүтэй тэдэнд зөв мэдээллийг өгөх нь тухайн асуудлыг даван туулхад туслах болно
  2. Тэдэнд хариуцлага хүлээлгэ. Өсвөр насныхан өөрийгөө хамгийн чухал гэж үзэх нь элбэг байдаг учир бусад хүний өмнө хариуцлага хүлээлгэж сургах хэрэгтэй. Үүний тулд гэр бүл дотор ямар үүрэг (гэрийн ажилд оролцох, ээж ааваа сонсох, дүү нарынхаа хичээлийг хийлгэх гэх мэт) гүйцэтгэх вэ гэдгийг нь тодорхой болгож өг.
  3. Харилцаа холбоогоо тасалдуулж огт болохгүй. Ямар нэг эрсдэлт үйлдэл (тамхи татах, гадуур тэнэх, тоглоомд донтох, анимед донтох гэх мэт) хийж буй хүүхдүүдийн цаана хайр халамжийн дутагдал байдаг. Тиймээс тэдэнтэй ярилцахаа хэзээ ч зогсоож болохгүй.
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дэлхийн хамгийн стресстэй ажлын байрны жагсаалтыг гаргажээ

Дэлхий дээрх бүхий л ажил стресстэй байдаг. Гэхдээ зарим ажил нь илүү стресстэй байдаг аж. Ингээд мэргэжил сонголтын CareerAddict сайтаас дэлхийн хамгийн стресстэй ажлын байруудын жагсаалтыг хүргэж байна.


1. ХУВИЙН ТУСЛАХ

Ихэнх ажлын байрууд ажлын тогтсон цагтай байдаг. Гэхдээ хувийн туслахууд 24/7 бэлэн байх ёстой гэхэд хилсдэхгүй болов уу. Энэ төрлийн ажилтнуудад гүйцэтгэх ажил маш олон байдаг тул зохион байгуулалт, цаг төлөвлөлтийн өндөр ур чадвар шаардагддаг билээ.

2. ГЭРЛЭЛТ БА ГЭР БҮЛИЙН СЭТГЭЛЗҮЙЧ

Хосын харилцаанд үүссэн асуудал, дутагдсан мэдрэмжийг нөхөх, бие биенийхээ ялгаатай талыг нь хүлээн зөвшөөрүүлэх зэрэг нь амаргүй гэдэг нь тодорхой. Үйлчлүүлэгчдийнх нь харилцаа хурцадмал байдалд орсон бол асуудлыг намжаах нь ч мөн гэр бүлийн сэтгэлзүйчдийн хийх ажил. Гэхдээ мэдээж хамгийн сайхан нь тэднийг эвлэрч, аз жаргалтайгаар хөтлөлцөн гарахыг харах явдал билээ.

3. САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧ

Санхүүгийн олон тоо баримт, өгөгдлийг судалж, бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалтын тухай зөвлөгөө, чиглүүлэг өгөх ажлыг санхүүгийн шинжээчид хийдэг. Хэдийгээр тэд үргэлж стресстэй ажиллахгүй ч зах зээлийн нөхцөл байдал муугаар эргэх үед олон хэцүү үйлчлүүлэгчидтэй нүүр тулах болдог.

4. ГОМДОЛ БАРАГДУУЛАХ АЖИЛТАН

Гомдол барагдуулах ажилтнууд үргэлж л ямар нэгэн асуудал тулгарсан үйлчлүүлэгчтэй харьцдаг. Тэд үүсээд буй нөхцөл байдлыг намжааж, хэрэглэгчийн гомдлыг мэргэжлийн түвшинд, цаг тухайд нь шийдвэрлэх ёстой байдаг. Аливаа байгууллагын хувьд хэрэглэгч нэн тэргүүнд байдаг тул гомдол барагдуулах ажилтан бол яах аргагүй чухал ажлын байр билээ.

5. БАРИЛГЫН АЖИЛТАН

Биеийн хүчний ажил хүнийг бие махбод болон сэтгэлзүйн аль алинаар нь ядраадаг. Тэд цаг агаарын эрс тэс, эрсдэлтэй нөхцөл байдалд ажиллахаас гадна үргэлж л дээд албан тушаалын хэн нэгэн нь тэдэнд зааж зааварлаж байдаг.

6. АХЛАХ ТОГООЧ

Өдрийн цайны цаг болон оройн цагаар рестораны гал тогоо хэрхэн ажилладгийг бид уран сайхны кино болон цөөнгүй нэвтрүүлгээс үзсэн билээ. Тэд үйлчлүүлэгчдийн захиалгыг цаг тухайд нь, чанартайгаар бэлдэж өгөх ёстой. Багийнх нь гишүүн багахан алдаа гаргахад л өмнөөс нь хариуцлага хүлээх шаардлагатай болдог. Чадварлаг хамт олноо алдалгүйгээр барьж, захиалга бүрийг чанартай гаргахын тулд тэд юуг ч хийхэд бэлэн байдаг гэж хэлж болно. Үүнээс гадна тэд энэ бүх хугацаанд халуун зуухны хажууд байдаг гээд бод доо.

7. ГАЛТ ТЭРЭГНИЙ ЖОЛООЧ

Галт тэрэгний жолооч болохын тулд нүдний хараа дээд зэргийн сайн байх ёстой. Ингэж байж л тэд зорчигчдоо зорьсон газарт нь аюулгүй, хугацаанд нь хүргэж өгч чадна. Сонсоход амар, сонирхолтой юм шиг сонсогдож байж магадгүй ч маш их хариуцлага хүлээдэг албан тушаал юм шүү.

8. НИСЭХ ОНГОЦНЫ ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ИНЖЕНЕР

Тэд нисэх онгоцны хөдөлгүүр суурилуулахаас эхлээд цахилгаан болон системтэй холбоотой гэмтлийг засаж гүйцэтгэдэг. Мэдээж агаарт нисэж буй зорчигчдыг хүрэх газарт нь аюулгүй хүрэхэд тээвэрлэж буй онгоц нь эвдрэл гэмтэлгүй, “төгс” байх ёстой. Хүний амь настай холбоотой ажил байх нь шүү дээ.

9. АЧААНЫ МАШИНЫ ЖОЛООЧ

Өдөржин жолоо бариад л урагшаагаа яваад л байхад болох юм шиг санагдаж байж болох ч ачааны том том машиныг хот дотор унах нь үнэхээр амаргүй байдаг аж.

10. НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДАГЧ

Тэд тэнгэрт нисэж буй онгоцнуудын хөдөлгөөнийг хянаж, нисгэгчид чиглүүлэг өгдөг. Мөн нисэх онгоцны буудал болон нисэх зурваст газар дээрх хөдөлгөөнийг ч хянана. Тэд мөнхийн сонор сэрэмжтэй байхаас гадна ямарваа нэг асуудал гарах үед нисэгчид зөвлөгөө өгдөг.

11. СПОРТЫН ШҮҮГЧ

Спортын тэмцээн уралдааныг зурагтаар үзэхэд л догдолдог. Гэтэл талбайн хажууд зогсоод торгууль өгч, ялагчдыг тодруулна гэдэг хэчнээн хэцүү гэж бодно? Тоглогч, дасгалжуулагч, бүр үзэгчдийн байнгын хэл амтайгаас гадна амь насанд нь заналхийлэх тохиолдол ч байдаг байна.

12. БАГШ

Бид жилд нэг удаа зохион байгуулагддаг “Сурагчдын нэг өдөр” өдөрлөгөөр л багшилна гэдэг хэчнээн хэцүүг мэдэрдэг. Сурагчдадаа мэдлэгийг сургалтын төлөвлөгөөний дагуу олгохоос гадна “хэцүү” сурагчидтай харьцана гэдэг…

Тэд энэ ажлыг жилийн ганцхан өдөр биш, бүхий л өдөр хийдэг гэхээр хайрлахгүй байхын аргагүй билээ.

13. ОПЕРАТОР

Ширээний ард суугаад л хүмүүстэй өдөржин утсаар ярина гэхээр дэлхийн хамгийн амархан ажил шиг санагдаж магадгүй юм. Царайг нь ч хараагүй хүндээ утасны цаанаас бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахаас гадна бухимдсан хэрэглэгчидтэй ярьж, асуудлыг нь шийдвэрлэхэд туслах шаардлагатай тулгардаг. Мэдээж чи байгууллагынхаа өмнөөс тухайн хэрэглэгчтэй ярьж байгаа учир өөдөөс нь бухимдсан өнгө аясаар ярьж ч болохгүй.

Харилцааны чадвар сайтай нэг нь энэ албан тушаалаас карьераа амархан дээшлүүлж чаддаг бол сэтгэлзүйдээ хүнд шарх авах нэгэн ч бий.

14. СЭТГЭЛ ЗАСАЛЧ

Сэтгэлзүйн шинжлэх ухаан бол судалж барамгүй өргөн цар хүрээтэй салбар билээ. Иймд үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл санааны болон сэтгэцийн эмгэгийг эмчлэхийн тулд олон тооны ном товхимол, судалгаа шинжилгээг уншиж судлахаас эхлээд маш их ачааллыг үүрэх шаардлагатай болдог. Кинон дээр намуухан орчинд суугаад, үйлчлүүлэгчтэйгээ ярилцаад, их л амар тайван ажил шиг харагддаг боловч угтаа бол тийм биш аж.

15. НИЙГМИЙН АЖИЛТАН

Нийгмийн ажилтнууд ажиллаж буй салбар, чиглэлээсээ хамааран өндөр настнууд, бага насны хүүхдүүд, хүнд өвчинтэйгөө тэмцэж буй хүмүүсээс эхлээд сэтгэцийн эмгэгтэй хүмүүстэй хүртэл тулж ажиллах нь бий. Шөнө оройн цагаар, олон цагийн ээлжээр ажиллах нь тэдний өөрсдийнх нь бие махбод болон сэтгэлзүйн эрүүл мэндэд сайнгүй нөлөө үзүүлдэг. Гэхдээ ажил, мэргэжил бүхэнд сайхан зүйл байдгийн адилаар тэд хийсэн ажлынх нь үр дүнд нийгэмд эерэг өөрчлөлт гарч буйг харж урамшдаг байна.

16. IT МЕНЕЖЕР

Мэдээллийн технологийн ажилтнуудын ажлыг хэдэн товч дарж, үг бичээд болчихдог ажил гэж хардаг хүмүүс цөөнгүй. Гэвч бүхэл бүтэн байгууллагынхаа мэдээллийн технологийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангаж ажиллана гэдэг их эрсдэлтэй бөгөөд хариуцлагатай ажил. Тэд маш богино хугацаанд үр дүнтэй шийдлийг сэдэж, асуудлыг шийдвэрлэх шаардлагатай тулгардаг. “Мэдээллийн” гэгдэж буй энэ эрин зуунд үнэхээр л “стресстэй” ажил шүү.

17. ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ЭМЧ

Түргэн тусламжийн тасгийн эмч нар дуудлагын дагуу очиход тэднийг юу хүлээж буйг тааварлах үнэхээр боломжгүй. Үргэлж л таагүй дуудлага ирж байдаг тэд олон цагаар ээлжид ажиллана гэхээр хэчнээн стресстэй байх нь тодорхой.

18. БАРТЕНДЕР

Энэ жагсаалтад бартендерийг яагаад оруулсан юм бол гэж гайхаж магадгүй. Хүмүүст хүссэн зүйлийг нь хундагалж өгөөд, хүсвэл ойр зуурын яриа ч өрнүүлчихнэ. Гэвч үнэндээ ээлж нь эхэлснээс дуусах хүртэл зогсоогоороо үйлчлэхийн зэрэгцээ төрөл бүрийн зэргийн согтолттой үйлчлүүлэгчидтэй эелдгээр харьцана гэдэг амаргүй л болов уу.

19. ХУУЛЬЧ

Хуулийн салбарын ажилтнууд мөн л цаг үргэлж асуудалтай үйлчлүүлэгчидтэй харилцах бөгөөд хүнд дарамт шахалт, нөхцөл байдал дунд ажилладаг. Удаан хугацаанд үргэлжлэх шүүх хуралд ялалт байгуулахын тулд зарим тохиолдолд нойр, хоолгүй ажиллах ба энэ салбарт ажилладаг боловсон хүчнүүд карьерынхаа аль нэг үед ажлаас болоод эрүүл мэндийн асуудалтай заавал нүүр тулгардаг гэж хариулжээ.

20. МЭС ЗАСАЛЧ

Хагалгаа хийх явцад гэнэтийн нөхцөл байдал цөөнгүй тохиолддог бөгөөд өвчтөнийхөө амийг аврахын тулд алдаа гаргалгүйгээр дээд зэргийн хариуцлагатай байна гэдэг тэдний сэтгэлзүйд маш их дарамт болдог байна.

21. ТАКСИНЫ ЖОЛООЧ

Согтуу, бүдүүлэг зорчигчид, хажуугаар давхилдан өнгөрөх галзуу жолооч, түгжрэл, цаг агаарын онц ноцтой нөхцөл байдал зэрэг нь таксины жолоочдод тулгардаг бэрхшээлүүдийн ердөө цөөн хэд нь. Үүнээс гадна төлбөрөө төлөлгүй зугтаах, амь насанд нь ямар нэгэн байдлаар заналхийлэх гээд явж өгнө дөө.

22. БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТАН

Ямар нэгэн хэлтэс, байгууллагын удирдлага байна гэдэг “cool”. Гэхдээ өндөр албан тушаалыг дагаж өндөр үүрэг хариуцлага ирдэг. Байгууллагын чинь бүх үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхийг хянахын тулд ажлын бус цагаар ч ажилдаа санаа зовж, байгууллагынхаа ирээдүйг шийдвэрлэх чухал шийдвэрийг гаргах шаардлагатай болдог. Мэдээж гаргасан шийдвэрийг чинь дагаж ирэх хариуцлагыг ч бас хүлээх нь тодорхой.

23. PR ХАРИУЦСАН ЗАХИРАЛ

Мөн л удирдах албан тушаалтны адилаар ажлын бус цагаар ч үйл ажиллагаандаа санаа зовниж, хяналт тавьж сууна. Байгууллага, үйлчлүүлэгчийнхээ нэр хүндийг хариуцаж ажилладаг тул хэчнээн хариуцлагатай гэдэг нь тодорхой биз ээ.

24. СУРВАЛЖЛАГЧ

Хэдийгээр чухам ямар нөхцөл байдал, үйл явдал руу очиж байгаагаа мэдэж байгаа ч тэнд юу болохыг хэн ч таашгүй билээ. Өглөө нь студид ажиллаж байсан бол өдөр нь “дайны талбар” дээр ажиллаад явах ч магадлалтай. Мөн нэг мэдээний сураг дуулбал тухайн мэдээллийг мэргэжил нэгтнүүдээсээ урьтаж олон нийтэд мэдээлэхийн тулд галзуу юм шиг л ажиллана.

25. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИЦУУЛАГЧ

Хэн нэгэн хүний эсвэл албан газрын тэмдэглэлт өдрийг зохион байгуулах ажлыг үйл ажиллагааны зохицуулагч гүйцэтгэнэ. Мэдээж энэ бүхэн төгс байх ёстой. Танай багийнхан ганц л алдаа гаргахад сэтгэл дундуур хоцорсон үйлчлүүлэгч байгууллагын чинь нэр хүндийг унагаж чадах билээ.

Хэдий хамгийн сайнаараа хичээсэн ч зарим тохиолдолд өөрөөс чинь шууд бус хамаарах алдаа мадаг гарах эрсдэлтэй байдаг. Тиймээс найдвартай түнш, өргөн цар хүрээний танил, арын албаны ажлыг төгс гүйцэтгэгч ажилтнууд, асуудлыг богино хугацаанд үр дүнтэй шийдвэрлэж чадах ур чадвар зэрэг зүйлс зайлшгүй шаардлагатай байна.

Эх сурвалж: Career Addict

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Twitter” буруу ташаа мэдээлэлтэй тэмцэхийн тулд мэдээллийн агентлагуудтай хамтран ажиллана

“Twitter” компани нийгмийн сүлжээн дэх буруу ташаа мэдээллийг илрүүлэхийн тулд олон улсын мэдээллийн томоохон агентлагууд болох “Reuters”, “Associated Press”-тэй хамтран ажиллахаар болсноо мэдэгджээ.

Тодруулбал, эдгээр агентлаг нь “Twitter” нийгмийн сүлжээнд голчлон жиргэж буй үйл явдлуудын талаар дэлгэрэнгүй, бодитой мэдээллийг хэрэглэгчдэд хүргэхэд туслалцаа үзүүлэх юм.

Ингэснээр буруу ташаа мэдээллийн тархалтыг бууруулна хэмээн “Twitter” компани найдаж байна. Мөн тус компани платформ дахь худал мэдээллийг устгахыг хүссэн шаардлагаа шинэчилжээ.

“Twitter”-ийн мэдээлснээр, аливаа баримтаас үүдэн маргаан үүссэн үед бодитой, үнэн зөв мэдээллийг хурдтай олгох боломжийг энэхүү түншлэл бүрдүүлэх ажээ.