Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Жүжигчин Кристен Стюарт Диана гүнжийн дүрд тогложээ

Холливудын алдарт жүжигчин Кристен Стюарт “Спенсер” киноны гол дүр, Диана гүнжийн дүрийг бүтээжээ. Киноны трэйлер өчигдөр цацагдсан бөгөөд киног арваннэгдүгээр сарын 5-ны өдөр дэлгэцнээ гаргахаар төлөвлөжээ.


Уг кинонд Диана гүнжийн тухай гарах бөгөөд хунтайж Чарльзтай гэрлэлтээ цуцлуулах шийдвэрийг гаргасан 1991 оны үймээн самуунтай амьдралынх нь тухай өгүүлнэ.

Пүрэв гаригт цацагдсан шинэ трейлер хааны гэр бүлийнхэнтэйгээ хамт оройн зоог барихаар хүлээлгэсэн Диана ариун цэврийн өрөөнд түгшиж буйгаар эхлэх аж. Мөн түүний хажууд суух нэгэн эмэгтэй “Тэд бүгдийг мэднэ” гэхэд тэрээр “Тэд мэдэхгүй” гэхээс харилцан яриа бараг гарахгүй.

“Twilight” киноны од, өдгөө 31 настай жүжигчин бүсгүй Диана гүнжийн алхаа гишгээ, толгойгоо үл ялиг гилжийлгэдэг гээд түүний биеийн хэлэмжийг мэдрэмжтэй илэрхийлж дүрээ гаргажээ.

“Спенсер” киноны найруулагчаар Пабло Ларрейн ажилласан бөгөөд тэрээр өмнө нь 2016 оны “Жеки” киног мөн найруулж жүжигчин Натали Портманыг тэргүүн хатагтай асан Жеки Кеннедийн дүрд сонгон тоглуулсан юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“THE HU” хамтлаг аялан тоглолтоо АНУ-аас эхлүүлнэ

Монголын хүннү рок урсгалыг дэлхийд таниулахаар зорьж буй “The Hu” хамтлаг 2021 оны анхны “Хүн” нэртэй аялан тоглолтоо АНУ-аас эхлэхээр төлөвлөжээ. Хамтлагийн залуус наймдугаар сарын 28-нд эх орноосоо нисэх бөгөөд есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарыг дуустал аялан тоглолтоо үргэлжлүүлэх аж.

The Hu" хамтлаг аялан тоглолтоо Америкаас эхлүүлнэ | News.MN

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Spider Man: No Way Home” киноны албан ёсны трейлер цацагдлаа

“Marvel” студи “MCU” цувралын шинэхэн анги “Spider Man: No Way Home”-ын албан ёсны богино трейлер цацлаа.

Үзэгчдийн хүсэн хүлээсэн кино баатрын шинэ ангид 2002, 2004 онд гарч байсан “Spider-Man” киноны “Otto Octavius” тэргүүтэй дүрүүдийг сэргээжээ. “Sony pictures” болон “Columbia pictures” компанитай хамтран бүтээж буй шинэ анги нь MCU цувралын 27 дахь кино болох юм. Киноны ерөнхий найруулагчаар “Spider-Man: Homecoming”, “Spider-Man: Far From Home” ангиудыг найруулсан Жон Ваттс ажилласан.

“Spider Man: No Way Home” кино албан ёсоор арванхоёрдугаар сарын 17-нд АНУ-д нээлтээ хийхээр төлөвлөж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Энэ намрын загварын чиг хандлага

Дизайнерууд цэцгэн хээг ихэвчлэн хавар-зуны цуглуулгууддаа оруулдаг ба намрын загваруудаа уг хээгээр чимэх нь ховор байдаг. Харин энэ удаад загвар зохион бүтээгчид хэвшмэл ойлголтыг эвдэн намар-өвөл 2021 цуглуулгадаа цэцгэн хээтэй пальто, тренч цув, юбка, свитер, ноосон цамц, өмд гэх зэрэг бүх төрлийн хувцсыг урлажээ.

Жишээлбэл, “Celine” загварын ордон цэцгэн хээтэй миди юбкаг урт түрийтэй гутал, дулаан хантааз, жийнсэн курткатай хослуулж салхитай, бүрхэг намрын өдөр өмсөхөд тохиромжтой, загварлаг төрхийг бүрдүүлжээ.

Харин “Rachel Comey” брэнд навчис, цэцэгс шарлаж буйг илтгэсэн ногоон, шаргал цэцэгтэй өмдийг beige өнгийн гадуур хувцас болон гуталтай хослуулж хэт эрээн биш тун нь таарсан төрхийг бүрдүүлсэн байна. Мөн 2000-аад оны хэв маяг эргэн моданд орсныг “Blumarine” ордон намар-өвөл 2021 цуглуулгаараа харууллаа. Ягаан цэцгэн хээтэй топ, өмд, үслэг кардиганы хослол нь яг л “Legally Blonde” киноны гол дүр Эль Вудсын бодит амьдрал дээрх хувилбар шиг нь харагдаж байсан юм. Эдгээрээс гадна “Dior”, “Victoria Beckham”, “Callas Milano” брэндүүдийн цуглуулгаас хээний хувьд адилхан ч загвар, урт, загварчлалын хувьд тэс өөр тренч цувнуудыг олж харах боломжтой.

Энэ намар ямар хээ моданд орох вэ? (фото 1)
Celine Fall/21
Энэ намар ямар хээ моданд орох вэ? (фото 2)
Celine Fall/21
Энэ намар ямар хээ моданд орох вэ? (фото 3)
Rachel Comey Fall/21
Энэ намар ямар хээ моданд орох вэ? (фото 4)
Rachel Comey Fall/21
Энэ намар ямар хээ моданд орох вэ? (фото 5)
BLUMARINE Fall/21
Энэ намар ямар хээ моданд орох вэ? (фото 6)
BLUMARINE Fall/21
Энэ намар ямар хээ моданд орох вэ? (фото 7)
Christian Dior Fall/21
Энэ намар ямар хээ моданд орох вэ? (фото 8)
Victoria Beckham Fall/21
Энэ намар ямар хээ моданд орох вэ? (фото 9)
Câllas Milano Fall/21
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Өөрт нь тусалсан хүмүүсийг өдөр бүр халуун дулаанаар тэвэрдэг имж

Австрали улсын Алис Спрингс хотод амьдардаг Queen Abigail имж “тэвэрдэг” гэх хочоороо цахим ертөнцөд ихээхэн алдартай.

Абигейл имж ердөө таван сартайдаа зэрлэг байгальд ганцаар өнчирч үлдэхдээ “The Kangaroo Sanctuary’’ ашгийн бус байгууллагын ажилчдын буянаар аврагдсан байна. Аби хамгийн хөгшин нь хэрнээ хамгийн эрх нь юм. Тэр ирсэн зочид бүрийг халуун дулаан тэврэлтээр угтан авдаг гэнэ.

No description available.

Ихэнх имж 10 сар хүрч байж эхийнхээ уутнаас гарч бие даан амьдрах чадвартай болдог тул Абигейл хүмүүсийн тусламжгүйгээр зэрлэг байгальд амьд үлдэх боломжгүй байсан аж.

Амийг нь аварсан ачтануудад талархлаа илэрхийлэхийг хүссэн мэт Аби хүмүүсийг тэврэх дуртай.

No description available.

Энэ газарт зөвхөн түүнтэй уулзаж, хамт зургаа авхуулахыг хүссэн олон жуулчид ирдэг бөгөөд Аби ч үүнд их сурцтай гэнэ.

No description available.

No description available.

No description available.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​Дэлхийн нарыг ховор хардаг 10 хот

Нарны хэт ягаан туяа нь хүний арьсанд хавдар үүсгэх аюултай гэж үздэг ч өглөө, оройн нарыг хүн төрөлхтний биед онцгой ашиг тустай гэдгийг хэд хэдэн судалгаагаар нотолсон байдаг.

Гэтэл дэлхийн нар харах хувь заяа бараг байдаггүй зарим хотын иргэд хурц нар харахаараа баяр наадам болсон мэт л баясдаг аж.


1.Мурманск – ОХУ

No description available.

Оросын Мурманск нь Хойд туйлын тойрогт багтдаг хамгийн том хот юм. Энд туйлын шөнө 40 хоног үргэлжилдэг бөгөөд энэ үеэр нар тэнгэрийн хаяанд хүртэл харагддаггүй. Өдөр нь шөнөөс ялгаагүй харанхуй учраас энд амьдрахаар шийдсэн хүмүүс сэтгэлзүйгээ бэлдэх хэрэгтэй болдог. Нартай өдрийн тоо жилд 71-ээс хэтрэхгүй.

2.Курина – Швед

No description available.

Шведийн хамгийн хойд хэсэгт орших Кируна хот нь Хойд туйлын тойргоос 150 километрийн зайд оршдог. Энд цагаан шөнө жилд хоёр удаа болдог бөгөөд туйлын шөнө сар хүрэхгүй хугацаагаар үргэлжилдэг. Жилд нартай өдрийн дундаж тоо 70 байдаг.

3.Южно-Курилск – ОХУ

No description available.

Кунашир арал дээрх тосгон Южно-Курилск нь Алс Дорнодын бүс нутагт харьяалагддаг. Оршин суугчид жилийн 69 өдөр л нар үздэг. Жил бүрийн аравдугаар сард Южно-Курилск хотод зургадугаар сараас ч илүү дулаан байдаг нь сонирхолтой.

4.Жуно – АНУ

No description available.

Аляска мужид оршдог Жуно хотын 99 хувийг зах хязгааргүй тайга хүрээлсэн байдаг. Нарны хувьд жилд дунджаар 64 хоногоос илүүгүй хугацаанд л гарах бөгөөд бусад үед нь байнгын бүрхэг байдаг.

5.Кёльн – Герман

No description available.

Германы Кёльн хотыг албан ёсоор “Рейн мөрөн дээрх метрополис” гэж нэрлэдэг. Энэ хот нь Европын эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэдэг боловч жилд ердөө 62 өдөр нар үздэг аж. Атлантын далайгаас ирдэг борооны үүлс, манан энэ хотыг дүнсгэр, гунигтай болдог байна.

6.Бирмингем – Их Британи

No description available.

Англи улс нь манан, бороотой цаг агаараараа алдартай. Тус улсын хоёр дахь том хот Бирмингем нь ихэнхдээ мананд хучигдсан байдаг бөгөөд иргэд нь жилд ердөө 56 хоног л цэлмэг хөх тэнгэр хардаг байна.

7.Принц Руперт – Британийн Колумби

No description available.

Кайенн арал дээрх Принц Руперт боомт хот нь Скене голын аман дээр уулсын дунд оршдог. Үзэсгэлэнтэй хэдий ч мананд хучигддаг тус хот жилд 50 орчим өдөр л нартай байдаг.

8.Никольское – ОХУ

No description available.

Камчаткын хязгаарын нутаг дэвсгэрт орох Никольское тосгон бол Берингийн хоолойн арлууд дээрх цорын ганц суурин юм. Тосгоны иргэд үүлэрхэг цаг агаарт бүр дассан бөгөөд жилд 41 өдөр л нарны туяа үздэг гэнэ.

9.Торшавн – Дани

No description available.

Дэлхийн хамгийн үүлэрхэг хот бол Данийн Торшавн юм. Энэ хотод өдөрт хоёр цагаас илүү (жилд нийт 36 өдөр гэсэн үг) нар гардаггүй аж.

10.Ян Майен – Норвеги

No description available.

Атлантын далай дахь Норвегийн Ян Майен арал манай гарагийн хамгийн нарны гэрэл бага үздэг газар юм. Тиймээс энд хэзээ ч хүмүүс суурьшиж байгаагүй бөгөөд сүүлийн үед л цаг уур, навигацийн станцууд байгуулагдаж цөөн хэдэн ажилчид байрлах болсон байна. Тус арал дээр нарны туяа жилийн 34 хоногт л манан дундуур цухуйн гарч ирдэг гэнэ.

Б.АНГИРМАА

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​Тархины тухай сонирхолтой баримтууд


1. Тархины хувьд бодит байдал ба төсөөлөл нь нэг зүйл.

Тархи нь ямар нэгэн бодлыг бодит эсвэл төсөөлөл гэдгийг мэдэлгүйгээр ханддаг. Тиймээс л өөдрөг бодолтой хүн илүү жаргалтай байдаг аж.

No description available.

2. Оюуны ажил тархийг ядраадаггүй

Тархи ядарсан мэдрэмж нь бидний сэтгэл хөдлөлөөс болдог.

3. Тархи ихэвчлэн автомат горимд ажилладаг

Бидний ихэнх бодлууд өмнөх өдрийн бодлууд байдаг. Тийм болоод гутранги үзэлтэй хүмүүст өөрчлөгдөх хэцүү байдаг. Ер нь бясалгал хийж, тархиа цэвэрлэх нь зүйтэй юм.

4. Бид бодож байгаа зүйлээ хардаг

Та юу хармаар байна түүнийгээ бодож төсөөлөх хэрэгтэй.

5. Тархийг булчин шиг дасгалжуулах хэрэгтэй

Тархинд булчин шиг дасгал хөдөлгөө хэрэгтэй. Цэвэр агаарт дасгал хийх, шинэ зүйл сурах, зөв хооллолт, сайн унтах, шинэ газар үзэх, ном унших гэх мэт дасгалуудаас хийж болох юм.

6. Тархи амардаггүй.

Биднийг унтаж байхад ч гэсэн тархи ажиллаж л байдаг.

7. Хааяа тархийг цэвэрлэх хэрэгтэй

Мянга мянган сөрөг бодлуудаар дүүргэхгүйн тулд тархиа цэвэрлэх хэрэгтэй. Үүний тулд бясалгал хийхийг зөвлөж байна.

8. Мартах нь сайн. Учир нь мэдрэлийн системийн уян хатан байдлыг хадгална

Шинэ дурсамжаа хадгалахын тулд бид хуучин дурсамжаа бага багаар мартдаг. Ерөнхийдөө таагүй зүйл, бодохыг хүсдэггүй дурсамжуудаасаа туршлага хуримтлуулсныхаа дараа ангижирч гэгээлэг дурсамжуудаар дүүргэх хэрэгтэй.

9. Тархи өвдөлт мэдэрдэггүй

Тархинд өвдөлт мэдрэгч байдаггүй нь хачирхалтай.

10. Бид өөрсдийн тархийг өөрчилж чадна

Шинэ зүйл хийхэд үүнтэй зэрэгцэн маш олон мэдрэлийн холбоосууд бий болдог. Хэрвээ бид ямар нэгэн зүйлийг чадахгүй гэж бодвол тархины гүнд энэ бодол нь аль хэдийнэ биелэлээ олж эхэлдэг. Харин чадна гэж бодвол тархи таныг зорилгодоо хүрэхэд тань туслах болно.

Г.Байгальцэцэг

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​Дэлхийн алдартай виртуал музей


Уран зураг үзнэ гэдэг зүгээр нэг зураг харахаас илүү өөртэйгөө ярилцах боломжийг бий болгодог.

ХХ зууны уран зургуудын ихэнх нь дүрс, зураг, будагны чанараасаа шалтгаалан хийсвэр байх нь бий. Орчин үеийн нийгмийн хөгжлийг тодорхойлох хамгийн сонирхолтой зүйл бол урлаг уран зураг юм.

Технологи өндөр хөгжсөн өнөө үед гэртээ сууснаар ертөнцөөс тусгаарлагдана гэсэн үг биш юм. Дэлхийн алдартай музей, концертын танхимууд үйл ажиллагаагаа цахим ертөнцөд нээлттэй болгож, дээд зэрэглэлийн урлаг соёлын үйл ажиллагааг үзэх боломж олгожээ. Тиймээс зурагт, “Netflix”-ээ хойш тавиад Европын агуу түүхт урлагийн музейгээр бодит мэт мэдрэмжийг мэдрэн виртуал ертөнцөөр аялаарай.


Алдарт зураач Винсент ван Гогийн XVIII зууны үеийн уран бүтээлээс авахуулаад орчин цагийн урлагийн бүтээлүүд ч багтжээ.

1. Италийн Сэргэн мандлын үеийн мастеруудын олон гайхалтай бүтээлийн цуглуулгыг багтаасан Флоренцын Uffizi Галерей нь улсынхаа хамгийн алдартай музейд зүй ёсоор тооцогддог аж.

No description available.

2. Орчин үеийн урлаг, архитектурын шүтэн бишрэгчдийн дунд алдартай Нью Йорк дахь Гүггенхаймын музей

No description available.

3. Хагацсан сэтгэлийн музей /Museum of Broken Relationships/

No description available.

4.Орчин үеийн урлагийг шимтэн сонирхдог хүн бүрийн заавал үзэх ёстой Лос Анжелес дахь The Broad музей

No description available.

5. Бүтээл бүрийг агаарт хөвж байгаа мэт өвөрмөцөөр байршуулсан Сан Паулогийн урлагийн музей

No description available.

Г.Байгальцэцэг

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​Солонгосын алдарт жүжигчин Ма Тун Сог ирэх сард хуримаа хийнэ


Ма Тун Сог нь 1971 онд төрсөн бөгөөд өдгөө 50 хүрч байна. Жүжигчин болохоосоо өмнө Америкт холимог тулааны тамирчдын хувийн дасгалжуулагч, бэлтгэл хангагч хийдэг байжээ.

Сонирхуулахад “Солонгос, Америкийн давхар иргэншилтэй бөгөөд гадаадад нэр нь Don Lee юм. Ма Тун Сог өдгөө фитнесст олон цагийг өнгөрүүлдэг.

Түүний хувийн амьдрал их нууцлаг байдагт нь охид бүсгүйчүүд таатай хандаж, одоо хүртэл найз бүсгүй, эхнэргүй байх хэмээн “найдлага тээдэг” байв. Чухам Ма Тун Сог нэгэн бүсгүйтэй 4 жилийн турш үерхэж байгаа бөгөөд энэ онд түүнтэйгээ гэрлэхээр шийдсэн аж.

Түүний сүйт бүсгүй Е Жон Хва нь загвар өмсөгч, фитнесийн багшаас гадна Азийн сошиал ертөнцөд маш алдартай. Нөхөр болох хүнтэйгээ адил халуухан бие галбиртай түүнийг заримдаа “Солонгосын хамгийн сайхан биетэй бүсгүй” ч гэж нэрлэдэг аж. Тэрээр Ма Тун Согоос 17 насаар дүү юм.

Хэдий насны зөрүү их ч хоорондоо ижил төстэй зүйл маш олонтой бөгөөд хамт байхдаа өсвөр насны хосууд шиг л хөгжилтэй, өхөөрдөм байдаг гэжээ. Хайртай хүнтэйгээ 2020 онд гэрлэхээр төлөвлөсөн ч Ма Тун Сог 2019 оны Каннын кино наадмын үеэр хэлж байсан ч цар тахал, ажлын шахуу хуваарийн улмаас хойшлогдож, 2021 оны есдүгээр сард хуримаа хийхээр болсон байна.

Б.АНГИРМАА

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Лэди Гагагийн дээд зэргийн стиллэг хувцаслалт


Лэди Гагагийн өвөрмөц хэв маяг хэзээ ч хоцрогддоггүй, цаг агаарын нөхцөл байдлаас үл шалтгаалан түүний “N.Y.C”-ийн гудамжинд хийсэн сүүлийн үеийн өвөрмөц загварлаг зургаас нь харж болох юм.

Тэрээр наймдугаар сарын 3-ны мягмар гаригаас эхэлж, наймдугаар сарын 5-ныг хүртэл “Radio City Music Hall”-д тоглодог Tony Bennett-тэй хийсэн “MTV Unplugged” тоглолтынхоо бэлтгэл сургуулилтад хамрагдсан бөгөөд баасан гаригт цацагдахаар төлөвлөгджээ.

Долдугаар сарын 27-нд Гага уран зөгнөгч үү гэмээр хар урт ханцуйтай өдтэй мини даашинз өмсөн Марк Жейкобсын есөн инчийн гутал өмссөн байв.

No description available.

Мөн тэрээр дараа нь энэхүү даашинзан дээрээ хар есөн инчийн өндөр өсгийт өмсөн хайрцган загвартай хар цүнхээр гоёжээ.

Долдугаар сарын 28-нд Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр ягаан, шар өнгийн цэцгээр хүрээлсэн 70-аад оны үеийн гоёл чимэглэлээр хийсэн пастел шар цүнх, мууран шилээр гоёсон харагдана.

No description available.

Найм хоногийн дараа буюу наймдугаар сарын 5-нд од Кристофер Жон Рожерсийн мөрөвчгүй бөмбөгөр хормойтой даашинзаар гоёжээ.

No description available.

Мөн л өөрийн өвөрмөц стилээрээ 8 инчийн өндөр өсгийтөө өмсөн алхана.

Наймдугаар сарын 5-нд тоглолтоос гарахдаа тэрээр гоёмсог чимэглэл бүхий V хэлбэрийн даашинз өмсөж, мууран будалт хийн гоёмсог гоёл чимэглэлээр чимэглэсэн байв.

No description available.

Г.Байгальцэцэг