Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​Өнөөдөр Tupac Shakur буудуулсан өдөр

1996 оны есдүгээр сарын 7-ны орой Тупак Амару Шакур бизнесийн хамтрагч Трэси Даниэль Робинсоны төрсөн өдөрт оролцохоор Невада мужийн Лас Вегас хотод иржээ. Шакур өөрийн продюссер, найз Suge Knight-ын хамт MGM Grand-д болж байсан Брюс Селдон болон Майк Тайсон нарын тулааныг үзжээ.

Тулаан дуусаад гарах үед Шакурын бүлгийн хэн нэгэн нь үүдний танхимд Southside Compton Crip бүлгийн гишүүн “Baby Lane” хочит Орландо Андерсоныг байгааг харсан. Буудлын хяналтын камерт Түпакийн талынхан Андерсонруу довтолсон нь бичигдсэн байна.
Шакур дараа нь буудлынхаа өрөөгөөр орсны дараа Найттай хамт түүний Death Row бүлгийн “Клуб 662” нэртэй шөнийн цэнгээний газарлуу хар өнгийн ВMW 750iL загварын хөнгөн тэргэнд сууж урт цуваанд багтан хөдөлжээ.
11:15 минутын орчимд цуваа гэрлэн дохион дээр зогсож байхад цагаан өнгийн, дөрвөн хаалгатай сүүлийн загварын “Кадиллак” машин гарч ирэн зорчигчийн цонхоор Түпакын сууж явсан машин руу галлажээ. Түүний биенд дөрвөн ч сум туссан бөгөөд гарт нь, нэг нь гуянд нь харин үлдсэн хоёр сум цээжинд нь туссанаас нэг сум нь баруун уушгинд нь оносон байжээ.
Энэ үед Түпакийн бие хамгаалагч Франк Александр машинд байгаагүй бөгөөд хожим Шакурын найз охин Кидада Жонесийн машиныг барих үүрэгтэй байсан гэж.
Шакурыг Өмнөд Невадагийн Их Сургуулийн эрүүл мэндийн төвд /University Medical Center of Southern Nevada/ аваачин тайвшруулах тариа хийж, сэхээн амьдруулах тусламж үзүүлжээ.
Гэвч 1996 оны есдүгээр сарын 13-ны 16:03 цагт Түпак Шакур 25 насандаа дотуур цус алдалтаас болж нас барав. Нас баралтад хүргэсэн гол шалтгаан бол сумны шархнаас болсон уушигны зогсонги байдал, амьсгалын дутагдал байжээ.

1 хүн болон эмнэлэг гэх мэтийн зураг байж болноТүүний шарилыг маргааш нь л чандарласан бөгөөд Оутлoз бүлгийн гишүүд түүний “Хар Исүс” /Black Jesus/ дууг дуулангаа чандрых нь зарим хэсгийг тамхитай холин татсан гэх яриа байдаг.

Түүний үхлийн талаар олон таамаг байдаг ч одоогийн байдлаар алуурчныг бат нот тогтоогоогүй байгаа билээ. Харин эсрэгээр түүний фэнүүдийн дунд түүнийг үхээгүй амьд байгаа гэж үздэг бөгөөд тэр ч байтугай хэд хэдэн удаа бусадтай хамт байгаа зургийг нь засваргүй хэмээн үзэж түүнийг хаа нэгтэй амьдарч байгаа гэдэгт итгэсээр байна. Үхлийн тухай таамгууд:

3 хүн гэх мэтийн зураг байж болно

Biggie Smalls буюу The Notorious B.I.G: Гадуур хамгийн өргөн хүрээтэй яригддаг бөгөөд, илүү үнэмшилтэй гэж үзэгдэж болохоор таамаглал. Тэдний хоёр бүлэглэлийн хооронд үүссэн дайны хохирогчид гэж үздэг. Tupac-ийн үхлээс жил хүрэхгүй хугацааны дараа 24 настай Biggie-г алсан нь Pac-ын өгшөөг авсан хэрэг гэж үзэх нь элбэг.
Puff Diddy: Түүнийг хамгийн гол орлогын үүсвэр Biggie-г 1 номерийн реппер болгон борлуулахад хамгийн гол саад болсон Тupac-ыг устгаснаар замаа цэвэрлэсэн байж болно гэж сэжиглэсэн.
Suge Knight: Tupac-ын продюсер, сайн найз нь байсан. Түүний Тупактай хийсэн гэрээ дуусахад 2 сар үлдээд байсан тул ирээдүйн хамтрах одтой нь таарах өрсөлдөгчийг алсан байх боломжтой. Мөн тэрээр эцсийн мөчид нь хамт байсан ч нэг ч суманд оногдоогүй нь сэжигтэй. Магадгүй түүнийг үргэлжлүүлэн Biggie Smalls, Yaki Kadafi нарын үхэлтэй ч холбоотой байх боломжтой гэж ярьцгаадаг.
Orlando Anderson: Түүнийг хамгийн сүүлд Тупактай муудалцаж байсныг камерт бичсэн нь гол сэжиглэх үндэс болно. Тэгэхдээ түүнийг цагдаа нар уг хэрэгтэй холбогдуулан байцаасан ч холбоогүй хэмээн орхисон. Магадгүй тэр хэн нэгний шидсэн өгөөш болж түүнийхээ гайгаар хэлмэгдэн 1998 онд амиа алдсан байж болох.
Тэр үхээгүй: Энэ зүгээр ч нэг таамаг төдий юм биш. Tupac есөн сар шоронд суугаад гарч ирэхдээ өөртөө Макавели /Makaveli/ гэдэг нэртэй болж гарч ирсэн. Түүний шоронд уншсан номонд “Принц” хэмээх хочтой Италийн улс төрч Макэвели 25-н насандаа хуурамчаар ухдэг ба олон жилийн дараа ахин гарч ирдэг тухай байсан юм. Энэ л түүнийг амьд гэх цуурхалын бодит эх билээ.

1 хүн болон тоосгон хана гэх мэтийн зураг байж болно

Тэрээр 1971 оны зургадугаар сарын 16-нд Нью Йорк хотд төрж Бронкс дүүрэгт хүүхэд насаа өнгөрүүлсэн. Түүний төрөхдөө авсан нэр нь Лесэйн Пэриш Крукс /Lesane Parish Crooks/ байжээ. Түүний цомгууд дэлхий даяар 75 сая гаруй борлогдсон. Анхны дуу нь “Same Song” нэртэй байв.
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ЗӨВЛӨГӨӨ: Турахын тулд мэдэж авах ёстой 4 шинэ зүйл

Жингээ хасахын тулд мэдэж авах ёстой дөрвөн шинэ зүйлийг хүргэе.


Зургаан удаа ид

Өдөрт зургаан удаа бага багаар хооллох нь хоёр удаа их идсэнээс дээр гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Бага багаар идсэнээр та өлсөж, их идэх зуршлаа орхино. Бага багаар идэхдээ хоолныхоо илчлэгийг ч их хасах шаардлагагүй.

Сүү уу

Сүүн бүтээгдэхүүн их хэрэглэх нь турахад эсрэг заалттай байдаг үе байсан. Харин одоо мэргэжилтнүүд жингээ хасахын тулд сүү, сүүн бүтээгдэхүүнийг тохируулан хэрэглэж байхыг зөвлөх болжээ. Сүүнд байх кальци, витамин С зэрэг нь бодисын солилцоог сайжруулж, жингээ хурдан хасахад тань тусална.

Самар, оливын тос, авакода

Өөх тосны хэрэглээгээ самар, оливын тос, авакодогоор хангаарай.

Унт

Турахын тулд хөдөлгөөн хэрэгтэй ч шөнийн цагаар та нойроо бүрэн гүйцэд авсан байх ёстой. Нойр дутуу явах нь таргалах үндэс болдог.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Энэ намар тренч цувнууд эргэн моданд орлоо

1980-аад онд ид эрчээ авч байсан сатин, винил, лаакан савхин материалтай тренч цувнууд эргэн моданд орлоо. Ихэвчлэн тод эсвэл саармаг өнгөөр урласан энэхүү цувны материал нь салхи нэвтрүүлэхгүй тул сэрүүн цаг агаарт тохиромжтой.


Шагай хүрсэн урт загвар

Зөвхөн тренч гэлтгүй шагай хүрсэн урт пальто, юбка, даашинзууд олон брэндийн шинэ цуглуулгад багтжээ. Энэхүү цувыг бүх төрлийн хувцастай зохицуулж болохоос гадна хормойн доогуураа цухуйна гэж санаа зоволтгүйгээр макси юбкатай хослуулах боломжтой.

Тренч цувны улирал ирлээ: Ямар загварууд моданд орсон бэ? (фото 3)

Харилцан адилгүй залгаас, өнгө, хээнүүд орсон загвар

Харилцан адилгүй өнгө, хээ, бүтэцтэй материалуудыг хооронд нь залгах нь намрын гол трендүүдийн нэгээр тодроод байна. Тухайлбал, Burberry загварын ордон жийнсэн оруулгатай тренчийг урлаж өөрсдийн логотой, сонгодог загвараасаа завсарлага авсан бол Paco Rabbane брэнд сул эсгүүртэй, зузаан цувандаа PVC деталиудыг оруулжээ.

Тренч цувны улирал ирлээ: Ямар загварууд моданд орсон бэ? (фото 5)

Өнгөлөг

Зугаатай зуны өдрүүд дуусаж албан ёсоор намар ирсэн хэдий ч энэ нь тод, өнгөлөг хувцаслахаа болих шалтгаан биш юм. Тиймдээ ч Fendi, Valentino, Dries Van Noten брэндүүд тренч цуваа урлахдаа шар, улаан өнгийг сонгожээ. Харин Виктория Бекхэм, Мария Грация Кьюри бүтээлч захирлууд намар-өвөл 2021 цуглуулгадаа цэцгэн хээг оруулсан байна.

Тренч цувны улирал ирлээ: Ямар загварууд моданд орсон бэ? (фото 7)

Классик загвар

Та өдөр тутамд, ажилдаа болон бусад үед тохиромжтой энгийн атлаа загварлаг төрхийг бүрдүүлэхийг хүсэж байгаа бол классик тренчээ өмсөхөд л хангалттай. Beige өнгийн миди тренч цув хэзээ ч моданаас гарахгүй тул энэхүү загварыг хүн бүр хувцасны шүүгээнийхээ нэг хэсэг болгоорой.

Тренч цувны улирал ирлээ: Ямар загварууд моданд орсон бэ? (фото 9)

Шоотой загвар

Шоо бол 2021 оны намар-өвлийн чиг хандлагын гол хээнүүдийн нэг юм. Givenchy брэндийн цуглуулгад өндөр захтай windowpane хээтэй тренч багтсан бол Rag & Bone загварын ордон сул эсгүүр бүхий Prince Wales хээтэй цувыг урласан харагдлаа.

Тренч цувны улирал ирлээ: Ямар загварууд моданд орсон бэ? (фото 12)

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Их Британид зул сарын баярын уур амьсгалыг энэ сараас эхлүүлнэ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хант Улс энэ есдүгээр сарын 23-наас /2021.09.23/ христийн мэндэлсний баяр буюу зул сарын баярын уур амьсгалын оруулах зорилготой албан ёсоор кино суваг нээжээ.

Ингэснээр тус улсын иргэд зул сарын холбогдолтой хүссэн киногоо үзэж, уур амьсгалдаа бэлдэх боломжтой гэсэн байна. Харин өөр нэг талаас зул сарыг үнэ цэнэтэй байлгахын тулд 11 сарын сүүл хүртэл иймэрхүү төрлийн арга хэмжээг зохион байгуулахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлж, няцааж байгаа аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Patek Philippe” компани “Sky Moon Tourbillon” загвараа танилцуулав

Наймдугаар сард тансаг зэрэглэлийн бугуйн цаг үйлдвэрлэгчид хэд хэдэн шинэ загвараа худалдаанд гаргаад байна.

Тухайлбал, Швейцарын “Patek Philippe” компани нарийн функцтэй тансаг зэрэглэлийн “Sky Moon Tourbillon” загвараа танилцууллаа. Энэхүү бугуйн цагийг гар аргаар урласан бөгөөд зөвхөн нэг цагийг бүтээхэд 100 гаруй цаг зарцуулжээ.

No description available.

Харин “Chanel” брэнд спорт хэв маягийг “Monsieur”-ийн тансаг хэв маягтай нэгтгэн эрчүүдэд зориулсан “J12 Superleggara” загвараа худалдаанд гаргасан байна. Энэхүү цагийг керамик, ган материалаар хийсэн бөгөөд 39 мянга орчим ам.доллароор худалдаалж байгаа аж. “J12 Superleggara” цагны анхны хувилбарыг анх 2005 онд танилцуулж байжээ.

Швейцарын бугуйн цагны экспорт тавдугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 37.2 хувиар өссөн байна. Цар тахал дэгдсэн 2020 онтой харьцуулахад тансаг зэрэглэлийн бугуйн цагны зах зээл эргэн сэргэх төлөвтэй байгааг шинжээчид онцолж байгаа юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Тэнгэр баганадсан барилгуудын” өдөр өнөөдөр тохиож байна

Жил бүрийн Есдүгээр сарын 3-нд тэнгэр баганадсан өндөр барилгыг барихад хувь нэмрээ оруулсан барилгачид, архитектор болон инженерүүдийн хөдөлмөр, бүтээлийг зүй ёсоор үнэлэх өдөр болгон тэмдэглэдэг юм байна.
1880-аад оноос эхлэн тухайн үед баригдсан 10-20 давхар барилгуудыг ингэж нэрлэж байж. Харин 20-р зуун гарсаар барилгын технологиуд эрс сайжран асар өндөр барилгууд баригдах болсон тул 40-өөс дээш давхар 150 метрээс /492 фут/ өндөр барилгыг энэ ангилалд тооцохоор болжээ. Харамсалтай нь Монголд маань энэ шаардлагыг хангасан байшин одоогоор баригдаагүй байгаа юм байна.

3 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Хэт өндөр барилгуудыг ган араг ясан дээр хэмнэлтийг харгалзан барьдаг. Барилгын геометрийг дээд зэргийн боломжит орон зайг тулгуур бүтцийн доод өртөгтэй хослуулах замаар төслийг нь зохиодог. Ийм барилгын хувьд салхины үүсгэдэг ачааллын үед тогтвортой байдлыг хангах нь хүндхэн зорилт болдог. Барилгын өндөр нэмэгдэх тусам салхины хүч шугаман бус, харин гадагш чиглэсэн (y = aЧ хэлбэрийн функцээр явагдана, х –үл хамаарах хувьсагч) байдлаар өсдөг. Барилгын төслийг үнэн зөв зохиохын тулд үүнийг яг онож тооцоолох шаардлагатай.
Тэнгэр баганадсан барилгуудыг үндсэндээ ган каркасан дээр босгодог. Модон араг ястай барилга шиг тулгуур бүтцүүдийг босоо багануудаар болон хэвтээ дам нуруу ашиглан босгодог.
Босоо тулгуурууд нь янз бүрийн хэлбэртэй байдаг. Үүнд: ган араг яс, бетонон гол хэсэг, том руу нь багыг хийх замаар угсарсан ган хоолойнууд болон том том бүтцүүд зэрэг багтана.
Олон тооны хяналтын тогтолцоог хослуулсны ачаар өргөгч шат нь хөдөлгөөний хамгийн аюулгүй хэрэгсэл болжээ. Нэг бүхээгийг 10 хүртэлх утас хангадаг. Агшин бүрт тэдгээрийн зөвхөн нэг нь ажилладаг. Мөн өргөдөг шатанд эрчим хүч тасрахд автоматаар ажиллах механик тоормосууд бий.
Өнөөдөр дэлхий даяар 150 метрээс өндөр 100 болон түүнээс дээш барилгатай 9 хот байна. Үүнд: ХонгКонг 355, ШэнЖинь 289, Нью Йорк 284, Дубай 201, Шанхай 163, Токио 158, Чонгжин 127, Чикаго 127, Гуанжоу 118 тэнгэр баганадсан барилгатай хэмээн жагсчээ. 
Дэлхийн хамгийн өндөр барилгын рекордыг 1857 оны гуравдугаар сарын 23-нд ашиглалтад орсон 79 фут өндөр Манхэттэний “E. V. Haughwout” барилга эзэмшиж байсан бол удалгүй 1894 онд анхны 150 метрээс өндөр барилга баригдсан нь АНУ-ын Филадельфи хотын захиргааны 155,8 метр /511 фут/ барилга боссоноор жинхэнэ утгаараа тэнгэр баганадсан барилгын үе эхэлжээ. Харин өнөөдөр 2010 онд АНЭ улсад ашиглалтанд орсон 2,717 фут буюу 828 метр өндөр 163 давхар “Бурж Халифа” тэргүүлж байна. Араас нь 2015 онд ашиглалтанд орсон 632 метр “Шанхай” цамхаг жагсдаг аж.
Харин Монголын хувьд 2016 онд ашиглалтад орсон “Шангрила” зочид буудлын 35 давхар 135 метрийн өндөр С цамхаг тэргүүлдэг бол ардаас нь 2013 онд ашиглалтанд орсон 25 давхар 109 метрийн өндөр “Туушин” зочид буудал жагсдаг ажээ.
Одоогоор Монголд баригдаж байгаа хамгийн өндөр барилгыг “Мак Товер” гэж нэрлэсэн байх бөгөөд 2013 онд ажил нь эхэлсэн энэ барилга бүтэн босвол 40 давхар 180 метрийн өндөртэй байх бөгөөд бид утгаараа тэнгэр баганадсан /Skyscraper/ барилгатай болох юм байна.Энэ өдрийг та тэнгэр баганадсан өндөр барилгын дээрээс тольдонгоо оройд нь байх ресторанд хооллон тэмдэглэвэл сайн гэнэ. Тийм барилгагүй бид өндөр барилгыг барих шинжлэх ухаанч технологийг судлах, угсардаг тоглоомоор мөрөөдлийн өндөр барилгаа барьж өнгөрүүлнэ гэнэ шүү.
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Олон дагагчтай жиргээчид “Twitter”-ээс мөнгө олох боломжтой болжээ

Twitter олон дагагчтай хэрэглэгчдэд мөнгө олох боломжийг олгосон “Super Follows” үйлчилгээгээ танилцууллаа.

10 мянгаас дээш дагагчтай жиргээчид Super Follows үйлчилгээг идэвхжүүлснээр түүний нийтлэлийг зөвхөн мөнгө төлсөн буюу “Subscribe” хийсэн хэрэглэгчид унших боломжтой болох юм.

Шинэ функцийг одоогоор зөвхөн Канад, АНУ-д байрлах iOS үйлдлийн систем дээр буюу iPhone гар утас хэрэглэгчид ашиглах боломжтой.

Төлбөр төлсөн Super Followers нь дагаж байгаа хүндээ тусгай тэмдэгтээр танигдана.

Twitter компани уг үйлчилгээг долоо хоногийн дараа дэлхий даяар нээлттэй болгох ба удахгүй Android гар утасны хувилбарыг бэлэн болгоно гэв.

Super Followers нь төлбөрөө Stripe ашиглан төлөх бөгөөд сарын 2.99, 4.99 эсвэл 9.99 ам.доллар гэсэн төлбөрийн хувилбартай.

Super Follows идэвхжүүлсэн жиргээчдийн хувьд нийт төлбөрийн 97 хувийг ашиг болгон хүртэх боломжтой.

Гэхдээ Twitter-ээс үүнд хязгаар тогтоосон ба нэг хүний амьдралын насан туршийн хэрэглээний хэмжээ буюу орлого нь 50 мянган ам.долларт хүрсэн жиргээчид цаашид 80 хувиас нь ашиг хүртэх юм.

Super Follows үйлчилгээг авах боломжгүй хэрэглэгчид хүлээлгийн жагсаалтад бүртгүүлэх боломжтой.

Уг үйлчилгээг авахад 10 мянгаас дээш дагагчтай байх, 18 нас хүрсэн байх, сүүлийн 30 хоногт 25-аас олон жиргээ оруулсан байх гэсэн шаардлагыг тавьж байгаа юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Флекситариан: Махны хэрэглээгээ хэрхэн багасгах вэ?

Сүүлийн жилүүдэд мах болон сүүн бүтээгдэхүүний оронд ургамлын гаралтай бүтээгдэхүүн илүү их анхаарал татаж байгаа билээ. Энэ нь зөвхөн “цагаан хоолтон” болон “веган” хүмүүсийн ачаар биш харин “Flexitarian” буюу “уян хатан хоолтнууд”-ын тоо нэмэгдсэнтэй мөн холбоотой юм. “Флекситариан” хүмүүс амьтны гаралтай бүтээгдэхүүнээс бүрэн татгалздаггүй харин багасгахыг эрмэлздэгээрээ “веган” хүмүүсээс ялгаатай юм. Тэгвэл энэхүү хооллолтын давуу болон сул тал нь юу вэ? Хоол тэжээлийн мэргэжилтнүүд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ? Мөн махны хэрэглээгээ хэрхэн их хүч хөдөлмөр зарцуулахгүйгээр багасгах вэ? зэрэг мэдээллийг танд энэ удаагийн Энтертаймэнт булангаараа хүргэж байна.


Яагаад махны хэрэглээгээ багасгах хэрэгтэй вэ?

Махнаас бүр мөсөн татгалзсанаар эсвэл махны хэрэглээг багасгаснаар таны эрүүл мэндэд эерэг өөрчлөлтүүд гарч, байгаль орчин болон амьтдад үзүүлж буй хор нөлөө тань эрс багасах билээ. Тэр ч бүү хэл өнгөрсөн жил халдвар судлаачид махнаас аль болох татгалзах талаар ярьж эхэлсэн. Гэсэн хэдий ч “цагаан хоолтон” болон “веганчууд”-ын тоо төдийлөн өсөхгүй байгаа бөгөөд дийлэнх орнуудад махны хэрэглээний түвшин урьд урьдынхаас өндөр байна. Амьтны гаралтай бүтээгдэхүүнээс бүрэн татгалзаж чадсан хүмүүс энэ үзэгдлийг тайлбарлахдаа мах огт хэрэглэхгүй байх нь тийм ч амар даалгавар биш тул махны хэрэглээ одоо хүртэл өндөр хэвээр байгааг онцолжээ.

Флекситариан дэглэмийн төрлүүд:

Цагаан хоол болон амьтны гаралтай бүтээгдэхүүн хослуулан хэрэглэх хэд хэдэн хувилбар байдаг байна.

1.Оройн 18 цаг хүртэл цагаан хоолтон

Энэхүү аргыг сэтгүүлч Марк Битман гэх хүн зохиосон бөгөөд оройн 18:00 цаг хүртэл зөвхөн ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр хооллох хэрэгтэй юм. Харин оройн хоолондоо заавал цагаан хоол идэх шаардлагагүй байна. Учир нь найз нөхөдтэйгөө хамт гадуур оройн зоог барих үе их тохиодог тул ургамлын гаралтай хоолыг ердийн ресторануудын цэсээс олоход төвөгтэй байдаг билээ.

13 Things I Wish I Knew Before I Went Vegan | No Meat Athlete

2.Ажлын өдрүүдэд цагаан хоолтон

Энэхүү зарчим нь маш ойлгомжтой бөгөөд мөрдөж биелүүлэхэд хялбар билээ. Түүнчлэн бусад бүх “флекситариан” дэглэмүүдийн адил хангалттай уян хатан юм. Гэхдээ та өөрийгөө хэтэрхий их хязгаарлаж байгаа мэт мэдэрвэл уг дэглэмийн дүрмийг зөрчиж болно. Жишээлбэл, хэрэв пүрэв гаригт та содон, өвөрмөц хоолтой газар найзуудтайгаа орсон боловч цагаан хоолны сонголтгүй байх тохиолдолд өөрийгөө хорилгүй махан төрлийн хоол авч идээрэй. Харин ингэснийхээ дараа бямба эсвэл ням гаригуудын нэгэнд цагаан хооллох ёстой юм шүү.

Being a Happy Weekday Vegetarian | My Cooking Without Borders

Долоон хоногийн тав хоногт нь амьтны гаралтай бүтээгдэхүүнээс татгалзсанаар махны нийт хэрэглээгээ 70%-иар бууруулсантай тэнцэх юм.

3.Махгүй даваа гариг

Бусад өдрүүдээс илүү даваа гаригт бид эрүүл мэнддээ илүү анхаарал, халамж тавьдаг нь судалгаагаар нотлогдсон байна. Тухайн өдөр хүмүүс хоолны дэглэм барьж, спортоор хичээллэж, тамхинаас гарч, цахимаар эрүүл мэндийн талаар мэдээлэл хайх зэрэг үйлдлүүдийг хийдэг юм. Тийм учраас хэрэв та амьдралынхаа хэв маягийг өөрчилж, эрүүл мэндэд тань тустай зуршлуудыг хэрэгжүүлэхээр шийдсэн бол даваа гаригт эхлэх нь хамгийн тохиромжтой юм. Түүнчлэн дээр дурдсан хувилбаруудыг мөрдөхөд бэлэн биш байгаа хүмүүсийн хувьд зөвхөн даваа гаригт цагаан хооллох нь зөв сонголт болно.

Meatless Mondays // News // Campus Dining // University of Notre Dame

Уг арга барил нь Пол Маккартни ба түүний охид Мэри, Стелла нар 2009 онд Их Британи улсад “Meat Free Monday” гэх хөдөлгөөнийг эхлүүлсний дараагаар өргөн тархаж эхэлсэн билээ.Нэмж дурдахад, өнөөдрийн байдлаар энэхүү хөдөлгөөнийг дэлхийн 40 гаруй улс орон дэмжиж байна. Мөн Кэти Перри, Том Хэнкс, Опра Уинфри зэрэг алдартнууд тус хөдөлгөөнд идэвхтэй оролцдог билээ.

4.Челленжид хамрагдах

Урт хугацааны туршид ийм дэглэм барих хүсэлгүй хүмүүст тохиромжтой богино хугацааны олон төрлийн сорилтууд бий. Иймэрхүү сорилтод хамрагдсанаар та тодорхой хугацааны турш махгүй хоолны амттай жорууд, мөн махыг орлуулах ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдийн талаар мэдээлэл авах болно

Veganuary Doesn't Need To Be A Challenge - Chef's Compliments.

Одоогоор хамгийн алдартай цагаан хоолны челленжээр "Veganuary" нэрлэгдэж байгаа. 2021 оны нэгдүгээр сард л гэхэд л уг челленжид 500,000 гаруй хүн хамрагдсан байна. Тэр ч бүү хэл Rammstein хамтлагийн ахлагч Тилл Линдеманн мөн тус сорилтод оролцжээ.

Флекситариан дэглэмийн давуу талууд

Хоол тэжээлийн мэргэжилтнүүд ургамал болон амьтны уургийн харьцаа 50:50 байх ёстой хэмээн зөвлөдөг. Харин EAT-Lancet байгууллагын судлаачид ургамлын гаралтай уургийг амьтны уурагтай харьцуулахад 3:1 харьцаатай байлгахыг зөвлөж байна. “Байгаль дэлхийгээ аварч, 2050 он гэхэд 10 тэрбум хүн хооллох чадвартай байхын тулд улаан махны хэрэглээг хоёр дахин багасгах хэрэгтэй бөгөөд хүнсний ногоо, жимс, самар зэрэг бүтээгдэхүүнүүдийн хэрэглээг эсрэгээр нь хоёр дахин нэмэгдүүлэх хэрэгтэй” хэмээн судлаачид хэлжээ.

Ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийн гол давуу тал нь зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд оршдог юм. Амьтны гаралтай бүтээгдэхүүний хэрэглээг багасгасны улмаас гарсан ашиг тусын хамгийн тод жишээг “Хойд Карелия” төслөөс олж харах боломжтой. Тодруулбал, уг төслийн хүрээнд Финлянд улс сүүлийн 40 жилийн хугацаанд иргэдийнхээ хоол тэжээлд эерэг өөрчлөлт оруулж чадасны улмаас дундаж наслалтыг 13 жилээр нэмэгдүүлж, зүрхний өвчнөөс шалтгаалсан нас баралтын тоог долоо дахин бууруулж чадсан байна.

Амьтны гаралтай бүтээгдэхүүний хэрэглээг багасгахын хэрээр идэх хоолны тань сонголт ховордох болно гэж бүү санаа зовоорой. Сэвэгзарам, вандуй, киноа будаа, шар буурцаг, шош, төрөл бүрийн үр тариа зэрэг уургаар баялаг олон төрлийн ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд байдаг. Мөн эдгээр бүтээгдэхүүнүүдэд уургаас гадна маханд байдаггүй ашигт орцууд болох эслэг болон антиоксидантууд агуулагддаг байна.

Идэж дассан махны амтнаасаа татгалзахыг хүсэхгүй байгаа хүмүүст таатай мэдээ дуулгахад, амт болон бүтцээрээ махнаас ялгагдахааргүй бүтээгдэхүүнүүд зах зээлд өдөр ирэх тусам илүү өргөн сонголттойгоор танилцуулагдаж байна. Мөн Стэнфордын саяхны хийсэн судалгаанд жирийн мах болон ургамлын гаралтай махан котлетын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг харьцуулсан бөгөөд ургамлын гаралтай мах нь илүү эрүүл болохыг тогтоосон билээ.

Н.ЦОГЗОЛМАА


Categories
мэдээ энтертаймент-ертөнц

БАГШ НАРТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ: Амьд цэцгийг хэрхэн удаан хадгалах вэ?

Өнөөдөр 2021-2022 оны хичээлийн шинэ жил албан ёсоор эхэлж байна. Харин энэ өдөр багш нар маань шавь нарынхаа өгсөн баглаа цэцгэнд дарагддаг билээ. Тэгвэл өнгө үзэмж төгс цэцгийн баглаагаа хэрхэн шинээр нь хадгалж, удаан хугацааны турш нүдээ баясгахаа мэдэхгүй байгаа бол та бидний бэлтгэсэн мэдээллийг уншаарай. Бид танд цэцгийн баглааг шинээр нь хадгалах чухал аргуудыг хүргэж байна.


1. Өрөөний температур тохируулах

Амьд цэцгийг шууд тасалгааны хэмд тавибал амархан хатдаг. Тиймээс аль болох бага багаар дасгаж байгаад өрөөндөө оруулаарай.

Амьд цэцгийг хэрхэн удаан хадгалах вэ?

2. Навчийг нь авах

Цэцгээ удаан хадгалахыг хүсэж байгаа бол усанд орох ишний навчийг аваарай. Усанд байгаа навч маш хурдан муудаж цэцгийн бусад хэсгүүдэд муугаар нөлөөлдөг байна.

3. Ишийг нь тайрах

Хурц иртэй зүйлээр цэцэгнийхээ доод ишийг тайрна. Голт бор гэх мэт хатуу цэцэгний ишийг тайрахад жаахан хүндрэлтэй байж магадгүй. Гэхдээ удвал гэх мэт зөөлөн цэцгийн ишийг тайрахад хялбархан байдаг билээ.

Какие цветы комнатные можно держать в доме: Лучшие комнатные растения для  дома, благоприятные для дома и семьи —

4. Зориулалтын уусмал бэлтгэх

Цэцгээ шинээр нь хадгалахын тулд усанд нь зориулалтын уусмал хийх хэрэгтэй. Үүнийг та цэцгийн дэлгүүрээс худалдан авч болно. Хэрэв ийм боломж байхгүй бол ваартай усандаа нэг ёотон хийчихэд болох юм.

Амьд цэцгийн баглаагаа хэрхэн удаан хадгалах вэ?

5. Аспирин хийх

Аспиринтай ус мууддаггүй. Тиймээс нэг ширхэг аспиринийг таллаж, нухаад ваартай усандаа хийгээд сайтар хутгаж өгөөрэй.

6. Sprite ундаатай усанд хийх

Савтай усандаа Sprite ундаа хийнэ. Энэхүү уусмалдаа цэцгээ хийж тавихад 14 хоног шинэ хэвээрээ байх нь.

Хятадын эрдэмтэд “Sprite”-ыг шар тайлах шилдэг ундаа хэмээн үзжээ

7. Цэцгээ халаах

Зарим нэг цэцгийг ваартай усанд хийхээсээ өмнө ишнийх нь ёроолыг час халуун усанд хэсэг дүрээд авах хэрэгтэй. Ингэснээр цэцэгний шүүс гадагш ялгарахгүй болж, дотроо хадгалагдан үлддэг. Ийм цэцэг илүү удаан шинээрээ байна шүү дээ.

Амьд цэцгийг хэрхэн удаан хадгалах вэ?

8. Тасалгааны хэм

Цэцгийг гэрэлтэй өрөөнд хадгалах нь зүйтэй. Гэхдээ нарны шууд тусгал дор тавьж болохгүй. Шөнийн цагаар цэцгээ чийгтэй, сэрүүн газар хадгалах бөгөөд 17-18 хэмд байлгах нь зөв. Ингэснээр цэцэг удаан хугацаанд шинээрээ байдаг ба харин 22 хэмээс дээш температуртай өрөөнд хурдан хатдаг ажээ.

Амьд цэцгийг хэрхэн удаан хадгалах вэ?

Н.ЦОГЗОЛМАА

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ABBA хамтлаг ирэх долоо хоногт шинэ дуунуудаа танилцуулна

Нэгэн үе Швед улсын нэрийн хуудас болж явсан “АВВА” хамтлаг эргэн нэгдэж, шинэ бүтээлүүд гаргажээ.

Тодруулбал, ирэх долоо хоногт шинэ дуунуудаа цацахаар болсон байна. Тэд 2016 онд эргэн нэгдэхээ зарласан бөгөөд энэ хугацаанд таван шинэ уран бүтээл гаргасан байна. Шинэ уран бүтээлийн тоглолтоо 2019 онд хийхээр төлөвлөж байсан цар тахлын улмаас хоёр жил хойшилсон байна.

ABBA хамтлаг 1972 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 375 сая хувь цомог борлуулж дээд амжилт тогтоосон юм. Гэвч 1980-аад оны дундуур хамтлаг албан ёсоор таржээ.