Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“BTS” хамтлагт дипломат пасспорт олгожээ

К-попын алдартай “BTS” хамтлаг НҮБ-ын хуралд уригдсан учир тэдэнд дипломат пасспорт олгожээ. Тус хамтлаг НҮБ-ын Ерөнхий ассамблейн Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтад үг хэлэх юм.

“BTS” хамтлаг “Өөрийг хайрла” кампанит ажлын хүрээнд цар тахлын хүнд цаг үед хүмүүсийг хэрхэн сэтгэл зүйн болон бусад хүндрэл бэрхшээлээ даван туулах, өөрийгөө хэрхэн хайрлах талаар эерэг мессежийг дэлхий даяар хэдэн сая шүтэн бишрэгчдэдээ өгч буй нь олны сайшаал хүртсэн юм.

Үүгээр ч зогсохгүй “BTS” хамтлагийн Өмнөд Солонгосын эдийн засагт оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, Ерөнхийлөгч Мун Жэ Ин тус хамтлагийг соёлын тусгай элчээр тодруулсан. “BTS” хамтлагийн “Dynamite” сингл нь “Billboard”-ийн “Hot 100” жагсаалтад орсон амжилтыг үзүүлсэн.

Хамтлагийн гишүүд дипломат пасспорттой болсноор нисэх буудлаар шалгалтгүй нэвтрэх гэх мэт тусгай эрхийг эдэлнэ. “BTS” хамтлаг өмнө нь 2018 онд НҮБ-ын хуралд англи хэлээр өөрийгөө хөгжүүлэх талаар илтгэл тавьж байсан.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

“Apple” компани iPhone 13 болон iPhone 13 Pro зэрэг дөрвөн шинэ загварыг танилцууллаа

Жил бүрийн есдүгээр сард болдог “Apple” компанийн шинэ бүтээгдэхүүний танилцуулга энэ жил “California Streaming” нэрийн дор болж өнгөрлөө.

Энэ удаа тус компани iPhone ухаалаг гар утасныхаа дөрвөн шинэ загвар, iPad төхөөрөмжийнхөө хоёр шинэ загвар болон том дэлгэцтэй Apple Watch ухаалаг бугуйн цагийг танилцуулжээ.

Ингээд шинээр танилцуулсан бүтээгдэхүүнүүдтэй товч танилцъя.

iPhone 13 – Өмнөх загвартай ижил хэлбэр, хийц, дэлгэцний жижгэрүүлсэн оруулга

Шинэ iPhone 13 ба iPhone 13 Mini загварууд нь гадаад хэлбэр, хийцийн хувьд өмнөх iPhone 12 загвартай ижил болсон байна. Ялгаруулах хоёрхон зүйл нь диагональ байрлалтай (iPhone 12-ынх босоо байрлалтай) арын хос камер, хэмжээ нь жижгэрсэн дэлгэцийн дээд талын хар оруулга байлаа.

Шинэ iPhone-ууд шинэ A15 Bionic чипээр тоноглогдож, өмнөх загваруудаасаа илүү багтаамжтай батарейтай болсон байна. Тодруулбал бүрэн цэнэгээр iPhone 13 Mini нь өмнөхөөсөө 1.5 цаг, iPhone 13 нь 2.5 цаг удаан ажилладаг болжээ.

Мөн дэлгэц нь 28 хувиар илүү тод дүрслэлтэй болж, төв процессор нь 50 хувиар илүү, график процессор нь 30 хувиар илүү хурдтай болсон байна.

Санах байгууламжийн багтаамжийн сонголтыг 128GB-аас эхлүүлсэн нь өмнөх оны загваруудаас хоёр дахин нэмэгджээ.

iPhone 13 ба iPhone 13 Mini загварууд таван өнгөний сонголттой худалдаанд гарах ба шинээр нэмэгдсэн өнгө нь ягаан (Pink) юм.

iPhone 13 Mini нь $729, iPhone 13 нь $829 эхлэх үнээр есдүгээр сарын 17-ноос захиалгаа эхэлж, есдүгээр сарын 24-нд худалдаанд гарахаар болжээ.

iPhone 13 Pro – Сайжруулсан дэлгэц, илүү хурд, багтаамж

Шинэ iPhone-ий өндөр үзүүлэлттэй загварууд болох iPhone 13 Pro, iPhone 13 Pro Max-ийг бас танилцуулжээ.

Эдгээр шинэ загварууд нь 2020 оны iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max загваруудаас гадаад хэлбэр, хийцийн хувьд ялгаагүй. Гол том дэвшил нь дэлгэцний давтамжийг Apple-ийн ProMotion adaptive refresh reate технологийн тусламжта 120Hz хүртэл болгон нэмэгдүүлжээ.

Өөрөөр хэлбэл тоглоом тоглох зэрэг илүү хүчтэй график шаардсан хэрэглээний үед дэлгэц автоматаар секундэд 120 хүртэл удаа шинэчлэгддэг горимд шилжинэ гэсэн үг юм.

Шинэ A15 Bionic чипний ачаар камерны чадал нэмэгдэж, батарейн ажиллагаа өмнөх загваруудаасаа мөн 1.5-2.5 цагаар уртассан байна.

Бас iPhone 13 Pro ба iPhone 13 Pro Max нь анхны 1TB хэмжээ бүхий санах байгууламжийн сонголттой iPhone загварууд болжээ.

iPhone 13 Pro нь $999, iPhone 13 Pro Max нь $1,099 эхлэх үнээр есдүгээр сарын 17-ноос захиалгаа авч, есдүгээр сарын 24-нд худалдаанд гарна.

Шинэ iPhone загваруудын бас нэг дэвшил Cinematic Mode, Photograph Styles

Бүх iPhone 13 загваруудын камер нь Cinematic Mode, Photograph Styles гэсэн хоёр шинэ боломжтой болсон байна.

Cinematic Mode нь видео дүрсийг бичихдээ гол объектыг тодруулж, арын хэсгийг бүдгэрүүлэх Portrait (хөрөг) маягийн горим юм. Өөрөөр хэлбэл гэрэл зурагт байсан боломжийг видео дүрсэнд нэвтрүүлжээ. Ингэснээр iPhone-ий камераар мэргэжлийн түвшний видео бичих боломжтой болж байна.

Нөгөө нэг шинэ боломж нь Photograph Styles юм. Энэ нь гэрэл зураг авахдаа Vibrant, Rich Contrast, Warm, Cool зэрэг хэд хэдэн горимоос сонгож, зурагныхаа өнгө аяс, уур амьсгалыг өөрчлөх боломжтой гэсэн үг.

Есдүгээр үеийн iPad, тавдугаар үеийн iPad Mini

Apple компани өнгөрсөн шөнө iPad бүтээгдэхүүнийхээ хоёр шинэ загварыг танилцуулсан нь есдүгээр үеийн iPad, тавдугаар үеийн iPad Mini байлаа.

Шинэ iPad нь А13 Bionic чипээр тоноглогдож, 12MP-ийн өргөн тусгалтай нүүрний камертай болсон байна. Хамгийн багадаа 64GB-ийн санах байгууламжтай гарах шинэ iPad нь есдүгээр сарын 24-нөөс $329 эхлэх үнээр худалдаалагдаж эхлэх гэнэ.

Сүүлийн 2.5 жил орчим хугацаанд огт шинэчлээгүй байсан iPad Mini бүтээгдэхүүнээ Apple энэ удаа том загваруудтай ижил түвшний техник үзүүлэлттэйгээр гаргасан байна.

Тухайлбал илүү хурдтай чип, 12MP нүүрний камераар тоноглож, 5G холболтыг нэмж, USB-C порттой болгожээ. Мөн соронзон тогтоогчтой хоёрдугаар үеийн Apple Pencil үзэгтэй ажиллах боломжийг нэмсэн байна.

8.3 инчийн дэлгэцтэй шинэ iPad Mini есдүгээр сарын 24-нд $499-өөс эхлэх үнээр зарагдах ажээ.

Хамгийн том дэлгэцтэй Apple Watch

Apple-ийн зарласан бас нэг шинэ бүтээгдэхүүн нь ухаалаг бугуйн цаг Apple Watch Series 7 байлаа. 41 ба 45 мм-ийн хэмжээтэй дэлгэцтэй гарч байгаа нь өмнөх бүх загваруудаас хамгийн томд тооцогдож байна. Тодруулбал Series 6 нь 40 ба 44 мм-ийн хэмжээтэй дэлгэцтэй юм.

Таван шинэ өнгөний сонголттой Apple Watch Series 7 энэ намрын сүүлээр (тодорхой өдөр зарлаагүй) $399-өөс эхлэх үнэтэй худалдаанд гарах тухай Apple мэдээлжээ.

iOS 15, iPadOS 15, WatchOS 8 үйлдлийн системийн шинэ хувилбарууд

iOS 15, iPadOS 15, WatchOS 8 зэрэг Apple-ийн үйлдлийн системүүдийн шинэ хувилбарууд есдүгээр сарын 20-нд зах зээлд нэвтрэхээр болжээ.

“California Streaming” арга хэмжээний хураангуй дүрс бичлэгийг дараах холбоосоор үзэх боломжтой.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​МetGala-2021: Оны хамгийн загварлаг гэгдэх улаан хивсний ёслол боллоо

Бидний хүсэн хүлээдэг оны хамгийн загварлаг үдэш болж өнгөрлөө. “Met Gala” үдэшлэг жил бүрийн тавдугаар сарын эхний даваа гаригт Нью-Йоркийн “Метрополитен” музейд зохион байгуулагддаг уламжлалтай ч цар тахлын улмаас энэ жил есдүгээр сар хүртэл хойшлогдсон билээ.
“MetGala-2021” АНУ-ын загварын салбарын алдар нэрийг магтан дуулах сэдэв дор, “American Independence” буюу “Америкийн тусгаар тогтнол” гэсэн дресс кодтой явагдсан юм.

3 хүн, зогсож буй хүмүүс, хөлийн өмсгөл болон дотор гэх мэтийн зураг байж болно

4 хүн, зогсож буй хүмүүс болон хөлийн өмсгөл гэх мэтийн зураг байж болно

3 хүн, зогсож буй хүмүүс болон хөлийн өмсгөл гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно

3 хүн, зогсож буй хүмүүс болон хөлийн өмсгөл гэх мэтийн зураг байж болно

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно

2 хүн, зогсож буй хүмүүс болон костюм гэх мэтийн зураг байж болно

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно

1 хүн, зогсож байгаа болон дотор гэх мэтийн зураг байж болно

4 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

1 хүн гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Эможи ямар утга агуулдаг вэ?

Анх эможи нь текст, мессеж хэсгийн тоо хэмжээг хэмнэх зориулалттай анх гарч байжээ.

Бидний төдийлөн мэддэггүй сонирхолтой, утга агуулдаг Японы эможинуудийг хүргэж байна.


1.

Эдгээр нь санамсаргүй хамаагүй үг үсгийг илэрхийлж байгаа хэрэг биш юм. Энэ бол цусны бүлгийг харуулж байна.

2.

Үүнийг Япончууд аз хийморь, аз жаргалыг илтгэх зорилгоор хэрэглэдэг.

3.

Энэ бол ихэвчлэн сироп эсвэл чихэрлэг өтгөрүүлсэн сүүгээр амталдаг Японы алдартай амттан юм.

4.

Энэхүү тэмдгийг цэнхэр цэцэг эсвэл алмаазтай андуурч магадгүй юм. Гэхдээ Япончууд өөр нөхцөлд ашигладаг. Энэ нь зүгээр л ХӨӨРХӨН гэсэн утгатай

5.

Жигнэмэг шиг харагдах энэ эможи нь Японы алдарт сенбэй амттан юм. Энэ бол будааны жигнэмэг, шар буурцагны амлагчаар амталж нүүрсэн дээр шарсан мах юм.

6.

Энэ эможи нь та бидний бараг сайн мэдэх зөв буруу гэдгийг харуулах аж.

7.

Японд багш нар нь оюутнуудыг шалгалт өгөхөд нь ашигладаг бөгөөд амжилт, сурагчид туйлын сайн байгаа гэдгийг харуулдаг.

8.

Эйфелийн цамхаг шиг энэхүү барилга нь Японы 2 дахь хамгийн өндөр барилга болох Токио цамхагийг илтгэдэг.

9.

Зүгээр ч нэг байшин биш Японы шуудангийн бэлэг тэмдэг юм.

10.

Барууны соёлд энэхүү дүрсийг ихэвчлэн ядарсан эсвэл өөрсдийнхөө гүн бодолд автсаныг харуулахыг хүсдэг хүн ашигладаг. Харин Япон хүмүүс үүнийг уучлалт гуйх, уучлал хүсэх зорилгоор ашигладаг бөгөөд энэ эможи нь бөхийх байдлыг илэрхийлдэг.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Гэм зэм” жүжгийн гол дүрд Д.Лхагва тоглоно

Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театр байгуулж, нээлтээ нэрт зохиолч Ф. М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр хийх гэж буй.

Сэтгэл зүйн төрлийн тус жүжгийг ОХУ-ын ГИТИС-ийг дүүргэсэн М.Батболд найруулах юм. Тэгвэл тус жүжгийн гол дүрд жүжигчин Д.Лхагва тоглохоор болжээ. “Guys” хамтлагаар уран бүтээлийн гараагаа эхэлж, өдгөө LVA энтертайнмент байгуулан “Амьдрал төсөл”, “Дурлалын гэмт хэрэг”, “Фэйсбүүк од”, “Мухар гудамж”, “1990” зэрэг уран бүтээлийг үзэгчдэд хүргэснээр нь Д.Лхагвыг үзэгчид мэдэх юм.

Дашрамд дурдахад, “Гэм зэм” жүжгийг зохиолч Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойд зориулан төрсөн өдрөөр нь буюу ирэх арваннэгдүгээр сарын 11-нээс олны хүртээл болгохоор төлөвлөжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Матрикс” киноны шинэ анги трейлэрээ цацлаа

Уран зөгнөлт цуврал кино болох “The Matrix” киноны дөрөвдүгээр анги 2021 оны зул сарын баяраар нээлтээ хийнэ. Гол дүр Неог танилцуулсан анхны трейлэр энэ амралтын өдрүүдээр цацагдлаа. Шинэ ангид Киану Ривз, Кэрри-Энн, Жада Пинкетт-Смит, Яхья Абдул-Матин, Нил Патрик, Жессика Хенвик, Жонатан Грофф, Тоби Онвумере нар тогложээ.

Найруулагч Энди болон Ларри Вачтовски нарын бүтээсэн шинжлэх ухааны уран зөгнөлт уг киноны нэгдүгээр анги 1999 онд дэлхийн кино театруудад гарсан юм. “Оскар”-ын наадмын дөрвөн шагналыг хүртсэн энэхүү кино шинэ үйл явдлуудаар үргэлжилж, “The Matrix. Reloaded” болон “The Matrix. Revolutions” ангиуд нь 2003 онд дэлгэцнээ гарсан билээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Амьдралдаа хэвшүүлбэл зохих долоон хэв маяг

Бидний бие махбодь болон сэтгэлзүйн хувьд ядардаг. Гэвч хамгийн сонирхолтой нь амьдралын хэв маягаа өөрчлөхөд л эрч хүчээр дутахгүй, цовоо сэргэлэн болох бүрэн боломжтой байдаг билээ.


Ингээд та бүхэнд амьдралдаа хэвшүүлбэл зохих долоон хэв маягийг танилцуулж


1. ТЭНЦВЭРТЭЙ ХООЛЛОЛТ

Мэргэжлийн хоол зүйч нарын зөвлөснөөр хүн өдөрт 3-4 цаг тутамд хооллож байх хэрэгтэй. Гэхдээ хүн бүрийн амьдралын хэмнэл өөр байх тул энэ тоо ч мөн хэлбэлзэх аж. Иймд өлсөх болон цадах мэдрэмжээ анхаарал хандуулаарай.

Мөн өглөө болон өдрийн хоолоо идэхгүй байх нь эрч хүчийг чамгүй их хэмжээгээр бууруулдаг тул заавал идэх хэрэгтэй. Өдрийн хоолондоо дан ганц уураг болон нүүрс ус агуулсан хүнснээс гадна эслэг, амин дэм зэрэг хүний биед зайлшгүй шаардагдах элементийг хэрэглэж байх нь чухал юм.

2. ХАНГАЛТТАЙ ХЭМЖЭЭНИЙ УС УУХ

Бидний биед усны шаардлагагүйгээр ажилладаг эрхтэн тогтолцоо гэж үгүй. Жишээлбэл, ус бага ууснаар зүрхэнд цусыг эргэлдүүлэхийн тулд илүү ачаалах шаардлага гардаг. Мөн бодисын солилцоо удааширснаар эрч хүчгүй болсон мэт мэдрэмж төрнө. Иймээс байнга ядарсан, сулбагар мэт мэдрэмж төрөх нь ус бага уудагтай чинь ч холбоотой байж болох юм.

Гэхдээ аливаа зүйлийн хэмжээг хэтрүүлбэл хортой байдгийн адилаар усыг ч мөн хэт их ууж болохгүй.

3. НОЙРОО САЙН АВАХ

Мэдээж хэрэг эрч хүч нь нойртой салшгүй холбогдоно. Судалгаагаар насанд хүрсэн хүн хоногт дунджаар 7-8 цаг, хүүхэд 9-10 цаг унтах шаардлагатай байдаг нь тогтоогдсон. Гэхдээ биеийн хүчний дасгал хийдэг бол үүнээс ч их унтах нь зүйтэй.

4. КАФЕЙНААС ТАТГАЛЗАХ

Кофе, энергийн ундаа тэргүүтэй бүтээгдэхүүнд ихээр агуулагдах кафейн гэх бодис нь бидний биед богино хугацаанд эрч хүч өгөх чадалтай ч түүнээс ч их хүчийг эргүүлэн авдаг гэдгийг мэдэх үү?

Өглөө бүрийг кофегоор эхлүүлэх нь тийм ч буруу зүйл биш ч гэлээ өдрийн эрч хүчээ кофенд даатгасаар байвал эцэст нь кафейн агуулсан хүнсэнд дасал болох эрсдэлтэй.

Кафейн агуулсан бүтээгдэхүүнүүд: Кофе, ногоон цай, шоколад, энергийн ундаа, бохь.

5. ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ

Өдөр тутамдаа идэвхтэй дасгал хөдөлгөөн хийснээр эрч хүч ч дагаад нэмэгддэг. Учир нь дасгал хийсний дараа биед “аз жаргалын” гэх тодотголтой эндорфин даавар ялгарч, зүрхний цохилт хурдсаж, цусны эргэлт сайжирдаг билээ.

6. СТРЕССЭЭ БАГАСГАХ

Хэт их стрессдэх нь эрч хүчийг бууруулаад зогсохгүй нойронд муугаар нөлөөлдөг. Нойроо хангалттай авч чадаагүй хүн өдрийн цагаар ядарсан, уур уцаартай байх бөгөөд дахиад л стресстдэг. Өөрөөр хэлбэл стрессийн тойрогт л орчихдог гэсэн үг.

Тиймээс өөрийн сонирхдог зүйлээ хийж, дуртай хөгжмөө сонсон стрессээ тайлж хэвшээрэй.

7. СЭТГЭЛЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДДЭЭ АНХААРАХ

Хүний эрч хүч бие махбод болон сэтгэлзүйн хоёр хүчнээс бүрэлддэг. Нэгэнт дээрх зургаан дадлыг амжилттай хэвшүүлсэн бол сэтгэлзүйн эрүүл мэнддээ ч мөн анхаараарай. Жишээлбэл, гэрийн даалгавраа хийсний дараа, хэт их чимээ шуугиантай газраас гарч ирсний дараа танд сэтгэлзүйн хувьд амралт хэрэгтэй. Тиймээс бясалгалыг туршиж үзэхийг зөвлөж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Gangbay” хамтлагийн “Gilbee” цомгийн нээлт энэ сарын 17-нд болно

“Gangbay” хамтлаг “Gilbee” цомгийнхоо нээлтийг есдүгээр сарын 17-нд хийхээр товложээ. Тодруулбал, цомгийн нээлт Цацрал төвийн “Punk House”-д болох аж.

Тус хамтлагийн тухайд “Ганган цагаан”,“Мamacita”, “Далдад”, “Seen”, “Могжоохон хүү” зэрэг уран бүтээлээрээ олны танил болсон. Гэсэн ч өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тарж буйгаа мэдэгдсэн юм. Залуус өөрсдийн карьераа хөөж тус тусдаа дуу хийж байсан ч удалгүй буцаад нийлж, хэд хэдэн уран бүтээл хийгээд буй билээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Рианна аавынхаа эсрэг шүүхэд өгсөн гомдлоо цуцалжээ

АНУ-ын алдарт дуучин Рианна аавынхаа эсрэг шүүхэд өгсөн хэргээ хэрэгсэхгүй болгожээ.

Тэрээр өөрийн аав Рональд Фентийг 2019 онд шүүхэд өгсөн бөгөөд аав нь түүний нэрийг зөвшөөрөлгүй ашиглаж, хуурамч сурталчилгаа хийн, хувийн нууцад нь халдсан гэж буруутгасан юм.

Түүнчлэн Рональд Фенти Рианнагийн зөвшөөрөлгүйгээр гадаадад аялан тоглолт зохион байгуулахыг оролдсон аж. Робин Рианна Фенти гэх бүтэн нэртэй алдарт дуучин хоёр жилийн өмнө шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Хэдийгээр ноён Фенти Рианнагийн аав боловч түүнд Рианнагийн нэрийн өмнөөс бизнесийн үйл ажиллагаа явуулах эрх мэдэл байхгүй, хэзээ ч байгаагүй” хэмээн мэдэгджээ.

Уг хэргийн шүүх хурал энэ сарын 22-ны өдөр болох ёстой байсан ч Рианна өнгөрөгч мягмар гаригт хэргийг хэрэгсэхгүй болгох өргөдлөө гаргажээ.

Үүний шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа хэдий ч Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг аавтайгаа тохиролцоонд хүрсэн гэж таамаглаж байгаа юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​Венецийн 78 дахь кино наадмын онцлох хувцаслалтууд

Дэлхийн хамгийн томоохон кино наадмын нэг болох Венецийн кино наадам Италийн Лидо арал дээр есдүгээр сарын 1-10-ны өдрүүдэд ёслол төгөлдөр үргэлжилж байна.
“Spencer”, “Dune”, “Last Night in Soho”, “The Last Duel”, “Madres paralelas” зэрэг олон шилдэг кинонууд нээлтээ хийж байна. Ингээд Венецийн 78 дахь кино наадмын онцлох хувцаслалтуудаас хүргэж байна.

2 хүн гэх мэтийн зураг байж болно

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

3 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

3 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

3 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

3 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно