Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк болон Найман шарга захын валютын ханш

Image result for Монголбанк (Өчигдөр)Монголбанк (Өчигдөр)

Ам.доллар /USD/ 2400.13

Евро /EUR/ 2955.64
Иен /JPY/ 22.28
Фyнm /GBP/ 3,321.90
Рубль /RUB/ 41.51
Юань /CNY/ 378.17

Вон /KRW/ 2.21

Image result for Найман шарга зах

Найман шарга (15:00 цагт)

Ам.доллар /USD/ авах -2395, зарах- 2400

Евро /EUR/ авах- 2950, зарах- 2960
Иен /JPY/ авах- 21.90, зарах- 22.15
Фyнm /GBP/ авах- 3300, зарах- 3350
Рубль /RUB/ авах- 41.60, зарах- 42.20
Юань /CNY/ авах- 377.50, зарах- 378.50
Вон /KRW/ авах- 2.16, зарах- 2.17
Categories
мэдээ эдийн-засаг

Сайд Д. Сумъяабазар АмЧамын гишүүдтэй уулзлаа

Сайд Д. Сумъяабазар  АмЧамын гишүүдтэй уулзлааМонгол дахь Америкийн Худалдааны Танхимаас (АмЧам Монгол) өнөөдөр зохион байгуулсан Бизнес уулзалтад Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д. Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, орлогч дарга М.Энхжаргал болон УУХҮЯ-ны газар, хэлтсийн дарга нар болон бусад албан тушаалтан оролцлоо.Уулзалтын үеэр сайд Д. Сумъяабазар уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөгжил, тулгарч буй бэрхшээл, цаашдын төлөвлөгөө, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, гадаадын хөрөнгө оруулагчидтай санал солилцож, асуулт, хариултын хэлэлцүүлэг хийв. Уулзалтад АмЧамын гишүүн байгууллагууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, гадаадын элчин сайдын яамд, худалдааны танхимын төлөөлөл хүрэлцэн ирэв.Сайд Д. Сумъяабазар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ хувийн хэвшлийн салбарыг дэмжиж, хөгжүүлэхийн төлөө идэвх чармайлт гарган ажилладагт нь АмЧам Монголд талархал илэрхийлээд: “АмЧамаас зохион байгуулж буй өнөөдрийн Бизнес уулзалт цаг үеэ олсон уулзалт болж байна. Монгол Улсын Засгийн газар, салбарын сайдын зүгээс би хариуцлагатай хөрөнгө оруулагчдад тогтвортой, нээлттэй бодлого хэрэгжүүлэх ёстой гэдэг зарчмыг баримтлан ажиллаж байна. Уул уурхайн бодлого, энэ салбарт төлөвлөгдөж буй ажлууд хүн, байгаль гэсэн суурь зарчмуудад тулгуурлан явах ёстой гэж би үздэг. Иймд уул уурхайн бүхий л үйл ажиллагаа ил тод, нээлттэй байхаас гадна өндөр хариуцлагатай байх ёстой тул УУХҮЯ-наас энэ зарчмыг бодлогын баримт бичгүүддээ байнга тусгаж байгаа. УУХҮЯ дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг бодитоор дэмжсэн хөгжлийн бодлого, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлд АмЧамын шинээр байгуулагдаж буй Уул уурхай, хүнд үйлдвэр, дэд бүтцийн хороотой хамтран ажиллах болно” гэв.АмЧамын ТУЗ-ийн дарга Стив Поттер нээлтийн үгэндээ Монгол улс 2018 оны 3-р сард Prospectors & Developers Association of Canada конвенцийн уулзалтад оролцох гэж буйд нь амжилт хүсээд: “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам бодлогын чанартай томоохон баримт бичгүүдийг шинэчлэн боловсруулж, тур дундаа Уул уурхайн тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа нь хуулийн давхцалыг арилгахаас гадна хөрөнгө оруулагчдын илтгэлийг сэргээх, хөрөнгө оруулалтыг татахад ихээхэн ач холбогдолтой юм.АмЧам Монгол нь дээрх салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжиж, хувийн хэвшлийнхний эрх ашгийг хамгаалах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэр, дэд бүтцийн хороог шинээр байгуулж байгаа бөгөөд ил тод, хариуцлагатай уул уурхайн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, улмаар олон улсын төвшинд өрсөлдөх чадвартай салбар болгон хөгжүүлэхэд Засгийн газартай нягт хамтран ажиллахад бэлэн байна” гэдгээ илэрхийлэв. АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага. Тус байгууллага нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Завхан аймагт улсын нөөцөөс 850 тонн өвсийг үнэгүй олголоо

Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нараар ахлуулсан Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг өнөөдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд аймагт ажиллаж байна. Тосонцэнгэл сумын онцгой комиссыг хуралдуулж, аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд өвөлжилтийн нөхцөл байдлын тухай танилцуулгыг хийлээ. Тус хуралд, УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар оролцсон.Завхан аймгийн хувьд 2018 оны 01 дүгээр сард хүйтний эрч эрс чангарч, Тосонцэнгэл, Их-уул Тэлмэн, Отгон, Сонгино, Баянтэс, Тэс, Цэцэн-Уул сумдын нутгаар 45-53 градус хүрч хүйтэрсэн байна. Түүнчлэн 2017 оны 10 сарын 01-нээс 1 сарын 30-ыг хүртэлх хугацаанд аймгийн хэмжээнд нийт 17-52 удаагийн их бага хэмжээний хур тунадас орсон. 10 дугаар сард олон жилийн дунджаас бага, 11, 12-р сар, 2018 оны 01 дүгээр сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж бүх нутгаар цасан бүрхүүл тогтож цасны дундаж зузаан 5-30 см хүрээд байгаа аж.Гантай байсан газруудад мал бэлчээрлэх боломжгүй болж, тарга тэвээргээ огцом алдаж, өвс тэжээлийн дутагдалд орж малын хорогдол ихэссэн байна.

Мөн орон нутгийн Цэцэн-Уул Марз, Тэлмэн Хасгай, Баянхайрхан Төөнт, Минж, Баянтэс Улаан үзүүр, Элс даваа, Хужир дөрөлж, Тэс Зээрэн даваанууд хаагдсан. Явган шуурга байнга болж байгаагаас орон нутгийн зарим замууд хаагдаж малчдад төрийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл үүссэн байна.Өдрийн цагаар уур манан үүсч үзэгдэх орчин хязгаарлагдсанаас иргэд төөрөх, цасанд суух, дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдийн түлш царцаж тусламж хүссэн дуудлагын тоо эрс ихсэж Онцгой байдлын газрын ачаалал нэмэгджээ. Эрчим хүчний шугам сүлжээнд гэмтэл гарч, цахилгааны хязгаарлалтанд орсон, халаалт дулаанд түлш нүүрсний зарцуулалт нэмэгдсэн бол Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, сумдын Эрүүл мэнд, ЗДТГ-ын автомашинуудад эвдрэл гэмтэл гарч, шатахууны зарцуулалт хоёр дахин ихэсчээ.2018 оны 02 дугаар сард нутгийн хойд, зүүн хойд, зүүн хэсгээр ахиу тунадас орох, нутгийн хойд хагаст олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа тул өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа талаар Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд танилцууллаа.Завхан аймгийн хэмжээнд 232 өрхийн 740 хүн отор нүүдлээр яваа бөгөөд 0-5 насны хүүхэд- 89, жирэмсэн эх- 1, ахмад настан- 17, хөгжлийн бэрхшээлтэй- 11 иргэн байгаа аж.Аймгийн хэмжээгээр 24 сумын 115 багт 9100 малчин өрхөд 3.6 сая мал өвөлжиж байгаа бол Их-уул, Тосонцэнгэл, Отгон, Шилүүстэй, Баянтэс, Асгат, Ургамал, Түдэвтэй сумдын 115 өрхийн 249 хүн, 71,7 мянган толгой мал хөрш зэргэлдээ Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Говь-Алтай аймгуудын 17 сумын нутагт отроор өвөлжиж байна.Аймгийн аюулгүйн нөөц болон аймгаас тендэр зарлан бэлтгэсэн 178,5 тн өвс, 437,5 тн тэжээлийг өвөлжилт хүндэрсэн сумдад хуваарилан олгож өнөөдрийн байдлаар 27,5 тн тэжээл үлдсэн байна.Цагаан зудтай 8 сум, цагаан зудархуу 7 суманд өвс-138,5 тн, тэжээл 302.5 тн хуваарилан олгосны зэрэгцээ өвөлжилт хүндэрч болзошгүй 7 сум 1 аж ахуйн нэгжид өвс 40 тн, тэжээл 135.5 тн хуваарилан олгожээ.Аймгийн Онцгой комиссын хуралдааны үеэр тус аймагт ажиллаж буй Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг, УИХ-ын гишүүдээс аймаг, орон нутгийн удирдлага, иргэд тодорхой асуулт асууж, орон нутгийн удирдлагын зүгээс хэд, хэдэн санал хүсэлтийг тавилаа.Тухайлбал, аймаг дахь улсын нөөцийн цэг салбаруудад өвс, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх, малчдад өвс 400 тн, тэжээл 400 тн-ыг хөнгөлөлттэй нөхцөлөөр нэмж олгуулах, малчдад хуваарилсан өвс, тэжээлийг хүргэж өгөх болон өвөлжилтийн бусад хэрэгцээнд шаардлагатай 60 тн шатахууныг улсын нөөцөөс олгох, Тэлмэн, Цагаанхайрхан суманд 2017 онд гарсан малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд гарсан зардлыг шийдвэрлэх, малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх зориулалт бүхий мал эмнэлгийн ДУК автомашиныг шинэчлэх, АЗЗА-ТӨХК-ийн 2017, 2018 онуудад ашигласан машин, механизмуудын түрээсийн зардал 40.0 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлэх зэрэг хүсэлтийг тавив.Түүнчлэн аймгийн мал эмнэлгийн ДУК автомашиныг шинэчлэх асуудлыг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле газар дээр нь шийдвэрлэлээ.Мөн өвөлжилтийн хүндрэлтэй байгаа нөхцөл байдлыг харгалзан Эрүүл мэндийн яамнаас Яруу, Дөрвөлжин сумдын Эрүүл мэндийн төв, Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн автомашиныг ханган шийдвэрлэснээ хүлээлгэн өглөө.Тус аймгийн өвөлжилтийн нөхцөл байдал, сумдын өвс, тэжээлийн нөөц дууссан зэрэг аймаг, орон нутгаас тавьсан саналыг үндэслэн Завхан аймагт улсын нөөцөөс 850 тонн өвсийг үнэгүйгээр, 1150 тонн тэжээлийг 50 хувь хөнгөлөн олгохоор Улсын Онцгой комиссын шуурхай бүлгээс шийдвэрлэж, өвс, тэжээлийн эхний цувааг аймаг, орон нутагт хүлээлгэн өглөө.

Аймгийн Онцгой комиссын хурлын төгсгөлд, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин,

-Засгийн газраас олгосон өвс, тэжээлийг хавтгайд нь тэгшитгэхгүйгээр, өвөлжилт хүндэрсэн сумдад хуваарилан олгох,

-Мэргэжлийн байгууллагууд харилцаа, хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо сайжруулах, мэдээ мэдээллийг түргэн шуурхай, тогтмол солилцоход анхаарч ажиллах,

-Оторт яваа малчидтайгаа байнгын холбоо тогтоож, мэдээ мэдээллээр хангах, тэр дундаа нярай болон 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг онцгой анхаарч, эмнэлгийн үйлчилгээ хүргэх

-Отроор яваа малчдаас малын хөлийн татвар, хураамж авч байгааг тухайн орон нутгийн удирдлагатай сайтар ярьж, тохиролцож харилцан ашигтайгаар шийдвэрлэх

-Отроор нүүдэллэж яваа малчдыг аль аймаг, сумынх гэдгээс үл хамааран хүнс тэжээл, шаардлагатай эм, түлш, нийгмийн халамжийн үйлчилгээг хүргэхэд дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч ажиллах,

-Малын гоц халдварт мялзан, шүлхий өвчин халдварлах бүхий л эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүн, амьтан, техникийн шилжилт хөдөлгөөнийг хянах, ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ малыг вакцинжуулахдаа вакцины чанарт анхаарах зэрэг үүрэг чиглэлийг өглөө.

Categories
мэдээ эдийн-засаг

ОУВС-ийн үнэлгээний багтай уулзалт зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын валютын сангийн өргөтгөсөн /ОУВС/ санхүүжилтийн хөтөлбөрийн бүтцийн жишиг үзүүлэлтийн хүрээнд Татварын ерөнхий газар ба ОУВС хооронд Хамтран ажиллах санамж бичиг байгуулсан болно. Уг санамж бичигт туссан асуудлаар талуудын хооронд 2017 онд хийсэн ажлын гүйцэтгэл, 2018 оны төлөвлөгөөг хэлэлцэж, харилцан санал солилцсон уулзалт зохион байгуулагдлаа.

Тус уулзалтад Татварын ерөнхий газрын дэд дарга Б.Заяабал болон бусад удирдах ажилтан мөн ОУВС-ийн үнэлгээний багийн ахлагч, Ази номхон далайн хэлтсийн дэд дарга Жеф Готлиеб болон ахлах эдийн засагч Уэндэл Даал, ОУВС-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ноён Нэйл Сакэр, Татварын ерөнхий газарт ажиллаж буй суурин зөвлөх Кэйтлин Күиглэй нар оролцлоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Ипотекийн чанаргүй зээл буурах төлөвтэй байна

Өнөөдөр Монгол банкны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд Монгол банкнаас гаргасан судалгаа, статистикийн үр дүнг танилцуулав. Тус хуралд Монгол банкны Мөнгөний бодлогын газрын дарга Б.Баярдаваа, Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир нар оролцлоо.

Өнгөрсөн онд арилжааны банкууд иргэд, аж ахуйн нэгжид 13.4 их наядын зээл олгожээ. Зээлийн ихэнхи хувь нь цалин, тэтгэвэр, хэрэглээ болон үл хөдлөх, худалдааны зээл байсан байна. Чанаргүй зээлийн хувь буурахгүй байгаа. Харин хугацаа хэтэрсэн зээл улсын хэмжээнд буурах төлөвтэй байгаа аж. Төгрөгийн зээл 18,8 хувьтай байгаа бол үүнээс иргэдийн зээлийн хүү 20,1 хувьтай байна. Харин гадаад вальютын зээлийн хүү 11,6 хувьтай байгаа аж.

Монгол банкнаас гаргасан судалгаа, статистикийн үр дүнг Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир танилцуулав.

“Мөнгөний нийлүүлэлт 15,8 их наяд төгрөг байна. Хамгийн өндөр хувийг “Төгрөгийн хадгаламж” 54 хувьтай эзэлж байгаа.

Ипотекийн зээл нийт дүндээ 4,3 их наяд төгрөг байна. Ипотекийн чанаргүй зээл сүүлийн гурван жил тасралтгүй өссөөр ирсэн. Харин эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтүүдтэй холбоотой өнгөрөгч оны есдүгээр сараас буурах төлөв ажиглагдаж байна.

Монгол Улс гадаад байгууллагуудаас ямар хэмжээний өглөг, авлагатайг тооцож гаргасан. Монгол Улс гадаад байгууллагуудаас 4,620,5 сая долларын авлагтай байна. Харин гадаад өглөг 35,465,5 сая байна.

Монгол Улс 2017 оны гуравдугаар улирлын байдлаар 26 тэрбум 24 сая долларын гадаад өртэй байна” гэв.

Инфляцийн хүлээлт

“Улирал бүр тооцдог инфляцын хүлээлтийг мөн тооцож гаргасан. Ирэх оны инфляцыг 4,6-8,4 хувь байх хүлээлт байгаа” гэж Монгол банкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.ГанОчир хэлэв. Энэхүү тооцоог иргэд, ААН болон шинжээчдээс судалгаа авч гаргадаг байна.

Судалгаагаар иргэд эдийн засагийн төлөвийг сайжирна гэж хүлээж байгаа аж. Тэд 2018 оны дөрөвдүгээр улиралд инфляцын түвшинг зорилтот түвшнөөс бага байна гэж үзсэн байна. Мөн иргэдийн дийлэнхи нь ирэх онд өрхийн санхүүгийн байдал сайжран, цалингийн түвшин өсч, төгрөгийн ханш чангарна гэсэн хүлээлттэй байгаа гэж судалгаанд хариулсан аж.

Орон сууцны түрээсийн индекс

2015 оноос Орон сууцны түрээсийн индекс буурч ирсэн бөгөөд өнгөрөгч оны тавдугаар сараас өсөх хандлагатай болсон байна.

Банкны тухай хуулиар арилжааны банк нь охин болон хараат компани байгуулахыг хориглосон. Тэгвэл банкны салбарынхан банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж, мөнгө хүүлэхийг энэ хуулиар хязгаарласан уу гэсэн сэтгүүлчийн асуултад Монгол банкны Хууль эрх зүйн газрын захирал Б.ГанбатБанкны хууль зөвхөн банкны үйл ажиллагааг зохицуулна. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа тусдаа зохицуулалттай.

Банкны тухай хуулиар арилжааны банк нь охин болон хараат компани байгуулах боломжгүй. Харин тухайн банкийг байгуулсан толгой компани нь охин болон хараат компаниа байгуулаад явах бололцоотой. Энэ нь банк мэргэжлийн үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлж, үүнээс бусад үйл ажиллагаа хэрэгжүүлэхийн тулд хараат болон охин компани байгуулахыг хуулиар хориглосон.

Энэ заалт 2019 оноос мөрдөгдөнө. Тэгэхээр байгуулчихсан охин компани болон хараат компанийг сая баталсан хуульд нийцүүлээд явна гэсэн үг” гэв.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ эдийн-засаг

Д.Мөнхтүшиг “Рио Тинто”-гийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллана

Д. Мөнхтүшиг Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирлаар томилогдлоо.

Рио Тинто групп Монгол Улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлж өргөжүүлэхээр Улаанбаатар хотод шинэ оффис нээж буй бөгөөд 80 гаруй монгол ажилтан энд ажиллах аж.
Шинэ оффис нь тус группын хайгуулын хөтөлбөр, технологийн төвд дэмжлэг үзүүлж, Монгол дахь бүх түншлэгч талуудтай харилцаагаа бэхжүүлэхэд анхаарч ажиллах аж. Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торресийн багтай уялдаатай ажиллана гэжээ.
Шинэ оффист Рио Тинтогийн Монгол дах геологи хайгуулын баг болох “Рио Тинто Экпслорейшн” (Ар-Ти-Икс) болон Рио Тинтогийн Мэдээллийн систем, технологийн багийн Монгол дахь салбар болох “Монголиа Дэливэри Цэнтр” (Эм-Ди-Си) байрлах бөгөөд “Монголиа Дэливэри Цэнтр” нь Рио Тинтогийн олон улс дахь үйл ажиллагаанд дэмжлэг үйлчилгээ үзүүлэх аж.
Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак хэлэхдээ “Монгол Улс нь Рио Тинтогийн хувьд стратегийн ач холбогдол бүхий зах зээлүүдийн нэг бөгөөд бид урт хугацаанд үйл ажиллагаа явуулах болно. Бид 2010 оноос хойш Монгол ажиллагсдын цалин, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалт, орон нутгийн хөрөнгө оруулалт зэргээр Монголд нийт долоон тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад татвар, хураамж хэлбэрээр Монгол Улсын Засгийн газарт 1.5 тэрбум ам.доллар төлсөн. Д.Мөнхтүшиг “Монгол Улсын итгэлт түнш болохоор зорьж буй компанийг удирдах гэж буйд баяртай байна. Рио Тинто нь Оюу толгойгоор дамжуулан Монголд үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бөгөө энэхүү хөрөнгө оруулалтаа урт хугацааны бат бэх түншлэл болгон хөгжүүлэхээр чармайж байна. Цаашид Рио Тинтогийн зүгээс манай улсад улам бүр нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлж, чиглүүлэхэд хувь нэмрээ оруулах гэж буйдаа таатай байна” хэмээн онцолжээ.
Дашрамд дурдахад, Д.Мөнхтүшиг нь төрийн алба, уул уурхай, түүхий эдийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд өмнө нь “Нобел” группын Монгол дахь салбар, Монголын Хөрөнгийн Бирж, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын алба болон хэд, хэдэн томоохон компаниудад удирдах түвшинд ажиллаж байжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ямааны завод ноосны арилжаа идэвхжив

Зураг

Хөдөө аж ахуйн биржийн өчигдрийн арилжааг 1.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэхүү мөнгөн дүнг ямааны завод ноосны арилжаа бүрдүүлжээ. Ямааны завод цайвар ноос кг нь 16500 төгрөг байгаа бол бараан ноос 15900 төгрөг байна. Дулаан хадгалах бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд ноосны арилжаанд голлох худалдан авалтыг хийжээ. Улирлаас шалтгаалан дулаалгын материал хийхэд ямааны завод ноосны эрэлт их байгаа учир ийнхүү арилжаа идэвхжсэн байна. Харин ноолуурын форвард арилжааны хувьд 14 компанийн албан захиалга гэрээгээр баталгаажиж захиалгын дүн хоёр тэрбум төгрөг болжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Өнгөрсөн онд эдийн засаг 3.8 хувийн өсөлттэй гарчээ

төрийн ордон зурган илэрцүүд

Өнгөрсөн он эдийн засагт үүссэн хүндрэлийг арилгаж, төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэн, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн жил байлаа. Үүний дүнд эдийн засгийн өсөлт хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 3.8 хувьд хүрчээ.

Эдийн засгийн өсөлтийг салбараар нь үзвэл хөдөө аж ахуй 4.4, үйлчилгээ 8.5 хувь өсөхөөр байна. Нүүрс, төмрийн хүдэр, алт, цайр зэрэг бүтээгдэхүүний олборлолт нэмэгдэж байгаа ч Оюутолгойн баяжмалын хэмжээ болон түүнд агуулагдах зэс, алтны хэмжээ буурснаас уул уурхайн салбар өнгөрсөн онд 7.8 хувиар буурсан дүн гарчээ.

Өнгөрсөн онд экспортын хэмжээ анх удаа зургаан тэрбум ам.доллар давж, гадаад худалдааны тэнцэл 1.9 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.2 тэрбум ам.доллар, алтны худалдан авалт 20 тоннд хүрч, хандивлагч орон, олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр төлбөрийн тэнцэл нэг тэрбум гаруй ам.доллар ашигтай гарсан байна. Улсын гадаад валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрчээ.

Засгийн газар Төрийн сангаас гадуурх төсвийн байгууллагуудын данс болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслүүдийн дансыг хааж Төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж байна. Мөн Монголбанкнаас Төрийн сангийн төррөгийн харилцах дансны үлдэгдэлд хүү тооцож олгох, Засгийн газраас валютын эх үүсвэрээ зөвхөн Монголбанкинд худалдах гэрээ байгуулжээ.

Түүнчлэн өндөр хүүтэй дотоодын үнэт цаасны арилжааг зогсоох, буцаан худалдан авах зэрэг өрийн зохицуулалт хийснээр ирэх онуудад төлөх хүүгийн зардлыг 119 тэрбум төгрөгөөр багасгаж, дотоод үнэт цаасны өрийн үлдэгдлийг бууруулсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанкны Ерөнхийлөгч мэдэгдэл гаргалаа

Image result for Монголбанк

Сүүлийн үед Монголбанкинд ирж буй мэдээллийг дэнслэн үзэж дараах мэдэгдэл гаргахаар шийдэв.

Цалин, тэтгэвэр, эд хөрөнгөө барьцаалан банкнаас зээл авч, түүгээрээ криптовалют худалдан авч буй зарим иргэдийн талаар надад сонсогдож эхэлсэн нь миний сэтгэлийг ихэд зовоож, түгшүүр төрүүлж байгааг нуухгүй хэлье.

Криптовалют гэдэг нь нэгдсэн нэг удирдлагагүй буюу аль нэг Төв банкны зохицуулалтгүй, бие даасан байдалтай, цахим хэлбэрийн тооцооны хэрэгсэл юм.

Монголбанк нь криптовалютыг мөнгөн тэмдэгт хэмээн үзэхгүй болохыг юуны өмнө мэдэгдье. Тэр нь төлбөр тооцооны хууль ёсны бодит хэрэгсэл болж чадахгүй юм. Мөнгөн тэмдэгтийг зөвхөн улс орны Төв банкууд л гаргах, хэвлэх эрхтэй. Монгол Улсын Төв банкны баталгаатай хууль ёсны мөнгөн тэмдэгт, төлбөрийн хэрэгсэл бол төгрөг юм.

Криптовалютын эрсдэлийн талаар дүгнэлт гаргах ажлын хэсэг Монголбанк дээр байгуулан судалгаа хийлгэв. Судалгаанд үндэслэн блокчейн технологид суурилсан криптовалютыг хөрөнгө оруулалт хэлбэрээр худалдан авахаас сэрэмжлүүлж байна. Иргэд хохирон үлдэхээс болгоомжлуулах нь миний үүрэг.

Улс орон, Төрийн байгууллагын хяналт шалгалтаас хол, зохицуулалт байхгүй бүтээгдэхүүн болох криптовалют худалдан авахдаа эрсдэлээ сайтар тооцон үзэж, долоо хэмжиж байж нэг огтлох зарчмаар хянуур, хашир хандахыг уриалж байна. Өөрийнхөө сайн мэддэг, чаддаг зүйлдээ эрсдэл багатай хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна.

Хэрэв улс орнуудын төрийн холбогдох байгууллагаас криптовалютын хэрэглээг хязгаарлаж эхэлбэл биткойн зэрэг криптовалютын үнэ цэнэ маш хурдтайгаар унах эрсдэлтэйг анхааруулъя.

Учир нь криптовалютаар дамжуулан татвараас зайлсхийх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа явагдаж байна хэмээн нотлогдвол түүнийг хориглох магадлал өндөр юм. Энэ талаар Монголбанк урд нь удаа дараа байр сууриа тодорхой илэрхийлж байсан болно.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН

2018 он.

Categories
мэдээ эдийн-засаг

Зэсийн ханш 8000 ам.долларыг давах магадлал өндөр байгаа гэнэ

Өнгөрсөн 2017 онд дэлхийн зах зээл дээр зэсийн ханш 30 хүртэл хувиар өссөн бол уг өсөлт 2018 онд ч үргэлжлэх төлөвтэй байгаа гэж эдийн засагчид дүгнэж байна. Тэдний таамгаар зэсийн ханш 8000 ам.долларыг давах магадлал өндөр байгаа гэнэ. Энэ онд БНХАУ, Энэтхэгийн зэсийн эрэлт өндөр хэвээр байх бөгөөд АНУ-д барилгын салбар сэргэсэн нь эрэлтэд нөлөөлөх бололтой. Бас БНХАУ хаягдал металлын импортыг ирэх оны сүүлчээс хориглох тухай хуулийн төсөл хэлэлцэж байгаа нь зэсийн баяжмалын импортыг өсгөх болов уу гэсэн хүлээлт үүсгээд байгааг онцолжээ.