Categories
мэдээ эдийн-засаг

ИНФОГРАФИК:Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль тогтоомжуудын талаар бэлтгэсэн инфографикуудыг Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаад Банкны тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн инфографик, танилцуулгыг толилуулж байна.

Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн санаачилж Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Categories
мэдээ эдийн-засаг

Шүүхээс “УБТЗ” ХНН өөрийн эд хөрөнгөө эргүүлэн авах шийдвэр гаргалаа

Image result for Л.Пүрэвбаатар

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргаар хоёр жил орчим ажилласан Л.Пүрэвбаатар нь үүрэгт ажлаа гүйцэтгэж байхдаа УБТЗ-ын хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1,5 тэрбум төгрөгийн үнэтэй тансаг хаус захиалан бариулж эзэмшиж байсан. “УБТЗ ХНН” нь Л.Пүрэвбаатарын энэхүү Иргэний хууль, Компанийн тухай хууль, Авлигын эсрэг хууль Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг ноцтой зөрчсөн хууль бус үйлдлийг таслан зогсоохоор холбогдох шүүхийн байгууллагад хандсан билээ. Өнөөдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг шүүн хэлэлцсэн бөгөөд “УБТЗ” ХНН өөрийн эд хөрөнгөө эргүүлэн авах шүүхийн шийдвэр гарлаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Чөлөөт худалдааны хэлэлцээр хэрэгжсэнээр Монгол-Японы бараа эргэлт 72.1 хувиар өсчээ

Зураг

Япон Улс манай улстай Эдийн засгийн түншлэлийн буюу анхны чөлөөт худалдааны хэлэлцээрийг амжилттай хийсэн.

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, Японы тал 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифын заримыг чөлөөлж, нөгөө хэсгийг нь үе шаттайгаар бууруулахаар болсон билээ. Хэлэлцээрийг хэрэгжүүлэхээр Япон, Монгол хоорондын хамтарсан комисс байгуулж, энэ хүрээнд 13 дэд хороог байгуулан ажиллаж байгаа юм. Хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2016 оны 6 дугаар сарын 7-ноос энэ оны гуравдугаар 31-нийг хүртэлх хугацаанд Япон Улсаас манайд импортолсон нийт 210.1 сая ам.долларын үнийн дүн бүхий барааны 17.2 тэрбум төгрөгийн гаалийн албан татварыг хөнгөлсөн байна. Оны эхний гурван сарын байдлаар 38.6 сая ам.долларын үнийн дүн бүхий бараанд 3.8 тэрбум төгрөгийн гаалийн албан татварын хөнгөлөлт үзүүлжээ. Энэ нь өнгөрсөн 2017 оны мөн үетэй харьцуулбал 2 дахин өссөн үзүүлэлт гэдгийг Гаалийн Ерөнхий газраас тодотгож байна.
Түүнчлэн хэлэлцээр хэрэгжиж эхлээд хоёр жилийг үдэж буй бөгөөд энэ хугацаанд хоёр улсын худалдааны нийт бараа эргэлт хэлэлцээр хэрэгжиж эхлээгүй үетэй харьцуулбал 72.1 хувиар өсч, 98.5 сая ам.долларт хүрчээ. Тодруулбал хоёр орны бараа эргэлт 2016 оны гуравдугаар сард 57.2 сая ам.доллар, 2017 оны гуравдугаар сард 77.6 сая ам.доллар, 2018 оны гуравдугаар сард 98.5 сая ам. долларт хүрээд буй юм.
Гарал үүслийн шаардлагыг хангаж хөнгөлөлттэй тарифаар импортолсон бараа нь Япон улсаас импортолсон нийт барааны үнийн дүнгийн 40 орчим хувийг эзэлж байна. Тарифын хөнгөлөлт эдэлсэн барааны ихэнх хувийг суудлын автомашин, уул уурхайн хүнд даацын машин механизм, түүний сэлбэг хэрэгсэл эзэлж буй аж.

Харин манай улсын хувьд Япон Улс руу энэ оны эхний 3 сарын байдлаар, 1, 842.51 мянган ам.долларын бараа экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 26.4 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Уг хэлэлцээрээр барааны худалдаа, гарал үүслийн дүрэм журам, гаалийн үйл ажиллагаа, эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуй, худалдаан дахь техникийн саад тотгор, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг сайжруулах, оюуны өмч, цахим худалдаа, өрсөлдөөний бодлого, хамтын ажиллагаа, хувь этгээдийн шилжилт хөдөлгөөн, Засгийн газрын худалдан авалт зэрэг 17 тодорхой асуудлыг зохицуулахаар харилцан тохирсон байдаг.
Гаалийн байгууллага уг хэлэлцээрийн хүрээнд Барааны худалдаа /гаалийн тарифын зохицуулалт/,Гарал үүслийн дүрэм,Гаалийн үйл ажиллагаа /худалдааг хөнгөвчлөх/ дэд хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, хэлэлцээрээр тохирсон гарал үүслийн шаардлага хангасан /Монголын талаас 5700, Японы талаас 9300 орчим төрлийн/ барааны импортын гаалийн татварыг шууд “тэг”-лэх, эсхүл үе шаттайгаар бууруулах замаар тодорхой хугацааны дараа “тэг”-лэх зохицуулалтын хэрэгжилтийг ханган ажиллаж буй юм.

Япон улсаас Монгол Улсад импортолсон бараа:

Барааны төрөл Хэмжих
нэгж
Хэмжээ Үнэ
/сая ам.доллар/
1 Суудлын автомашин, түргэн тусламжийн, тусгай зориулалтын машин ширхэг 45146 233.4
2 Хүнд даацын машин, механизм, экскаватор, ачааны автомашин ширхэг 2118 12.8
3 Сэлбэг, хэрэгсэл, дугуй ширхэг 755663 25.9
4 Гоо сайхан, ахуйн хэрэглээний бараа 3.9
5 Гэр ахуйн бараа, цахилгаан хэрэгсэл ширхэг 169170 5.5
6 Эм, эмнэлэгийн хэрэгсэл ширхэг 9.2
7 Бусад 78.1
Нийт 368.8

Монголоос Япон экспортолсон бараа:

Барааны төрөл Хэмжих
нэгж
Хэмжээ Үнэ
/мянган ам.доллар/
1 Мал, амьтны гаралтай түүхий эд,
өлөн гэдэс, гүзээ, эмийн үйлдвэрлэлд хэрэглэх амьтны эд эрхтэн
кг 9320.5 304.3
2 Ааруул кг 269 2.2
3 Цэвэр зөгийн бал кг 126 1
4 Чацарганы тос, чацарганы шүүс литр 1172.5 9.7
5 Хөнгөн цагаан бусад эдлэл кг 419520.6 480.1
6 Мал амьтны нарийн ширхэгт үс, ноосон ээрмэл утас кг 6198.8 343.1
Categories
мэдээ эдийн-засаг

Н.Баяртсайхан: Монголбанк хуримтлагдсан алдагдлаа буурууллаа

Н.Баяртсайхан зурган илэрцүүд

Монголбанкны үйл ажиллагааны үзүүлэлт сүүлийн таван жилийн турш алдагдал зааж байсан ч өнгөрсөн онд ашигтай гараад байгаа билээ. Энэ талаар тодруулахаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай ярилцсанаа уншигч танд толилуулж байна.

– Сүүлийн таван жилийн турш алдагдал хүлээж байсан Монголбанк нэг жилийн дотор яаж ашигтай ажиллав, бодлогын ямар арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсэн бэ?

Монголбанкны үйл ажиллагааны үзүүлэлт 2012-2016 онд тасралтгүй алдагдалтай гарч байсан нь үнэн. Гэвч хуримтлагдсан алдагдлыг нэмэгдүүлэхгүйн тулд сүүлийн хоёр жилд эрчимтэй арга хэмжээ авч ажилласнаар 2017 оны үйл ажиллагааны үр дүнгээр 176.6 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Ингэснээр өмнөх онуудад хуримтлагдсан алдагдлын хэмжээ буурч байгаа юм. Үүнд юу нөлөөлсөн бэ? гэхээр гадаад валютын улсын албан нөөцийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 3 тэрбум ам.долларт хүргэж, өмнөх оны мөн үеэс 3 дахин өсгөсөн. Үүний тулд бид нэгдүгээрт, алт, мөнгө худалдан авах үнийг дэлхийн зах зээлийн ханштай нийцүүлэх шийдвэрийг гаргаснаар нийт худалдан авсан алт мөн онд 20.0 тоннд хүрэв. Энэ бол Монголбанк анх удаа ийм хэмжээний алт худалдаж авсан түүхэн өндөр үзүүлэлт шүү дээ. Алтны биет хэмжээний өсөлтөөс гадна дэлхийн зах зээл дээрх алтны үнэ оны эхнээс 10 орчим хувиар өссөн нь алтны орлого нэмэгдэх, цаашилбал нөөц өсөхөд эерэг нөлөөллөө. Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газраас Олон улсын хөрөнгийн захад “Хуралдай” болон “Гэрэгэ” бондыг гаргахад Монголбанк хамтран оролцож амжилттай гаргасан нь нөлөөлсөн. Гуравдугаарт, ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ОУВС болон донор орнуудаас 700 сая гаруй ам.долларын санхүүжилт орж ирсэн. Энэ бүхний үр дүнд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, хувийн секторт гадаадын хөрөнгө оруулалт ч бас нэмэгдэв. Цаашдаа Монголбанк үйл ажиллагаанаас олох ашгаараа хуримтлагдсан алдагдлыг хааж, Төв банкны бие даасан хараат бус байдлыг сэргээхэд дэмжлэг болон ажиллана.

– Тэгвэл үүнээс өмнө яагаад алдагдалтай ажиллаж байсан юм бэ?

Монголбанкны алдагдлыг сүүлийн жилүүдэд ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлж, хуримтлагдахад хүргэсэн суурь шалтгаан нь валютын орох урсгал татарсан үед түүнтэй уялдуулан валютын гарах урсгалыг бууруулаагүй буюу валютын нөөцөө гамнаж хэмнээгүй явдал байсан. Түүхий эдийн үнийн уналт, макро эдийн засаг дахь гадаад сөрөг шоктой нийцүүлэн валютын ханшийг уян хатан тогтоохын оронд ханшийн сулралтыг удаашруулах, үр ашиггүй оролдлого (интервенц)-ыг Монголбанк хийсэн нь гадаад валютын нөөцийн хэмжээг хурдацтай бууруулж, улмаар гүйлгээнд байгаа Монгол төгрөгийн валютын баталгаа эрс буурсан. Бас нэг гол шалтгаан нь төсвийн шинжтэй үйл ажиллагаанд Монголбанк оролцож хэт өндөр зардал гаргасантай холбоотой. Монголбанкнаас төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулж, төгрөгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн нь урсгал дансны алдагдал өндөр байх, гадаад валютын хүрэлцээ алдагдах шалтгаан болсон.

– Энэ алдагдал Төв банкны хараат бус байдлыг алдагдуулахад хүргэсэн үү?

Тийм ээ. Олон жил дараалан алдагдалтай ажилласан Төв банк Засгийн газраас хараат бус, бие даасан байдлаа алдаж, өөрийн гол үүргүүдийн нэг болох инфляцийг тогтвортой нам дор барих чадвараа алддаг. Нэгэнт инфляцийг тогтвортой нам дор барих чадвараа алдвал Монголбанк үндсэн зорилт болох үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрдэг. Иймээс бид Монголбанкны алдагдлыг бууруулах, хараат бус байдлаа бэхжүүлэх, инфляцыг тогтворжуулах, төгрөгийн тогтвортой байдлыг хангахын төлөө тууштай ажиллах болно.

– Олон улсын туршлагаас харахад төв банкууд алдагдлаасаа яаж гарсан байдаг юм бол?

Тухайлбал, Бразил, Чили, Чех, Унгар, Өмнөд Солонгос болон Тайланд улсын төв банкуудын алдагдалд орсон байдал нь янз бүр байдаг. Алдагдлыг арилгахад авч хэрэгжүүлсэн нийтлэг арга хэмжээнүүдийг авч үзвэл, тухайн улсын засгийн газраас үнэт цаас гаргах замаар санхүүжүүлсэн эсвэл тухайн улсын төв банк төсвийн шинжтэй үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхээ зогсоож, өөрөө алдагдлыг хариуцан арилгасан байдаг.

– Манай улсын төсвөөс Төв банкны алдагдлыг бууруулахад санхүүжилт хийсэн тохиолдол бий эсэх талаар мэдээлэл дуулдаж байгаагүй юм байна шүү?

ОУВС-гийн зүгээс аливаа Төв банк алдагдалтай ажилласан тохиолдолд Засгийн газрын үнэт цаас гаргах замаар алдагдлыг санхүүжүүлэхийг зөвлөдөг. Гэвч төсвийн алдагдал өндөр, хүндрэлтэй хэвээр, Засгийн газрын өрийн тааз тулсан байгаа тул өндөр дүнгээр нэмж үнэт цаас гаргах орон зай байхгүй байгаа юм. Иймд макро эдийн засгийн одоогийн нөхцөл байдалд Монголбанкны алдагдлыг ийм байдлаар шийдвэрлэх боломжгүй байна. Иймд, цаашид алдагдлыг нэмэгдүүлэхгүй байх, одоогийн хуримтлагдсан алдагдлыг урт хугацааны туршид тогтвортойгоор бууруулахын тулд хэд хэдэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

– Тухайлбал, ямар арга хэмжээнүүд авч болохоор байгаа талаар тодруулж өгөөч.

Юуны өмнө, Төв банкны чиг үүргээс давсан төсвийн шинжтэй бодлогын үйл ажиллагаа авч хэрэгжүүлэхгүй байх хэрэгтэй. Бид энэ ажлыг эхлүүлж Төв банк /Монголбанк/-ны тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж, дээрх нөхцөл байдлыг бүрдүүлж чадсан. Үүний хамт гадаад зээлийг барагдуулах замаар Төв банкны гадаад өглөгийг бууруулж, балансын бүтцийг эрүүлжүүлэх шаардлагатай. Мөн валютын ханшийн макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэй байдлыг хадгалж, ханш уян хатан тогтох зарчмыг тууштай баримтлах, зах зээлд ажиллах боломж олгох хэрэгтэй. Мэдээжийн хэрэг, гадаад валютын нөөцийг хуримтлуулах бодлогыг үргэлжлүүлэн баримталж, гадаад валютын цэвэр нөөцийг эерэг түвшинд аваачих юм. Эдгээрээс гадна Төв банкны үнэт цаасаар дамжуулан арилжааны банкуудын илүүдэл нөөцийг татдаг тогтолцооноос аажмаар татгалзаж, Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч захад оролцох сонгодог хэлбэрт шилжих явдал. Эдгээр хүчин зүйлсийг бүрдүүлж чадаж байж алдагдалгүй байх боломж бүрдэнэ.

Ярилцсанд баярлалаа.

Categories
мэдээ эдийн-засаг

“Mongolia Mining-2018”-д 20 орны 130 орчим аж ахуйн нэгж оролцоно

Mongolia Mining-2018 зурган илэрцүүд

Уул уурхайн салбарт баримталж байгаа Монгол Улсын бодлогыг олон улсад таниулах, дэвшилтэт тоног төхөөрөмжийг эх орондоо нутагшуулах, хөрөнгө оруулалт татах зорилго бүхий “Mongolia Mining-2018” Олон улсын үзэсгэлэн энэ сарын 04-06-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.

Энэ үзэсгэлэн зохион байгуулах хорооны дарга Т.Баттулга мэдээлэл хийлээ. УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, МҮХАҮТ болон “Оюу Толгой”, “Майнэкс Монгол”, “Эрдэнэс Монгол” компани хамтран 8 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд Монгол, ОХУ, БНХАУ, Канад, Чех, АНУ, ХБНГУ зэрэг 20 орны 130 орчим аж ахуйн нэгж оролцох аж. Мөн гадаад болон дотоодын уул уурхайн салбарын 2000 гаруй төлөөлөгч үзэсгэлэнг үзэж сонирхохоор мандат авсан гэдгийг Т.Баттулга дарга онцлов.

Тэрбээр, “Үзэсгэлэнгийн үеэр тодорхой сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө. Энэ удаагийн үзэсгэлэнд оролцох ханган нийлүүлэгч компаниудын тоо нэмэгдсэн. Тухайлбал, Канад, Финланд, Англи, Итали, Украйнаас ханган нийлүүлэгчид оролцоно. “Mongolia Mining”-т оролцогчдын тоо өссөн үзүүлэлтээс харж болно. “Mongolia Mining-2017”-д 120 аж ахуйн нэгж оролцож байсан бол энэ жил 130 болж нэмэгдсэн. Ингэснээр Буянт-Ухаа спорт цогцолборт үзэсгэлэнгийн талбай хоёр сарын өмнө дүүрсэн. Гэсэн хэдий ч энэ удаагийн үзэсгэлэнд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдээс талбай худалдан авах санал ирсээр байна” гэлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ноолуур 40-80 мянган төгрөгийн үнэтэй байна

ноолуурын үнэ зурган илэрцүүд

Хавар цагт малчид ямаагаа самнаж, ноолуураа борлуулдаг. Тэгвэл өнөөдрийн байдлаар яманааы ноолуур Сүхбаатар аймагт хамгийн өндөр үнэтэй байгаа аж.

Тодруулбал мааны нэг килограмм цагаан ноолуурын үнэ Дорнод аймагт хамгийн бага буюу 40.0 мянган төгрөг, Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу 80.0 мянган төгрөгийн үнэтэй байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хуучин орон сууцны үнийн индекс 7.74 хувиар буурчээ

хуучин орон сууц\ зурган илэрцүүд

Монголбанк болон “Тэнхлэг зууч” компани хамтран I сарын байдлаар орон сууцны үнийн индексийг танилцуулжээ. Энэ оны I сард ерөнхий индекс 1.015 болж суурь үе буюу 2013 оны I сарынхаас 1.5 хувиар өсчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.53 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Шинэ орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.02 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 3.28 хувиар өссөн тухай Монголбанкнаас мэдээлэв. Харин хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 7.74 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Индексийг тооцоолохдоо Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4751 орон сууцны мэдээллийг хамруулсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Оюутолгой” ХХК 861.5 сая төгрөгийн нөхөн татвар, торгуулийг улсын төсөвт төлнө

Оюутолгой зурган илэрцүүд

Гаалийн байгууллагаас “Оюутолгой” ХХК-д хийсэн бүрдүүлэлтийн дараах шалгалтын үр дүн болон тус компанид тавьсан Гаалийн улсын байцаагчийн актыг “Оюутолгой” ХХК үл зөвшөөрч, Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх захиргааны хэргийн болон давж заалдах шатны шүүхээс Гаалийн байгууллагын шалгалтын үр дүнг хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж дүгнэсэн байна. Тус захиргааны хэрэг 2018 оны I сард Монгол Улсын Дээд Шүүхээр хянагдаж, тус шүүхээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр эцэслэн шийдвэрлэжээ. “Оюутолгой” ХХК 2013-2015 онд БНХАУ-аас худалдан авсан цахилгаан эрчим хүчний гаалийн үнэд нэмэгдэж тооцогдох нийт 13.2 тэрбум төгрөгийн зардалд нийт 861.5 сая төгрөгийн нөхөн татвар, торгуулийг улсын төсөвт төлөхөөр боллоо. Цаашид мөн энэ төрлийн зардалд тус компани жил бүр 1-1.5 орчим тэрбум төгрөгийг Гаалийн байгууллагад нэмж төлөхөөр болж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Активын чанарын үнэлгээн дээр стресс тест нэмж хийнэ гэв

Монгол банкны улирдлагууд арилжааны банкуудад хийгдсэн Активын чанарын үнэлгээний талаар мэдээлэл хийлээ. Энэхүү хуралд Монгол банкны хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан, Эрх зүй, хяналтын хэлтсийн ахлах хуульч Т.Дэлгэрхүү, Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, Статистикийн хэлтсийн дарга Б.Батсүрэн, Санхүү мэдээллийн албаны дарга Х.Батчулуун нар оролцов.

Тэд Арилжааны банкуудад хийсэн активын чанарын үнэлгээний үр дүн, УИХ-аар хэлэлцэгдэж байгаа хууль эрх зүйн шинэчлэл, Улаанбаатарын зөвшилцөл хэлэлцүүлгийг Монгол банкнаас санаачлан хийсэн талаар болон Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах таван сарын хугацаатай аяныг Монгол банкнаас зарлаж амжилттай хэрэгжүүлж байгаа талаараа ярьсан юм.

Активын чанарын үнэлгээний үр дүнгийн талаар Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан “Активын чанарын үнэлгээний үр дүнд ДНБ-ий 2 хувьтай тэнцэх өөрийн хөрөнгийн дутагдал гарсан. Гэсэн хэдий ч банкны системийн үзүүлэлтүүд сайн байна. Тухайлбал өөрийн хөрөнгийн хүрэлцээтэй байдал 13.7 хувь, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 45 хувь гарсан. Систем энэ зэргийн дутагдлыг аваад гарахаар харагдаж байгаа. Монголбанкны зүгээс зөвхөн системийн дутагдлыг олон нийтэд мэдээлэхээр шийдсэн. Банк тус бүрээр мэдээлэл гаргахгүй.

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Активын чанарын үнэлгээн дээр стресс тест нэмж хийнэ гэж байгаа. Энэ хүрээнд бүх банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ төлөвлөгөөгөө бизнес төлөвлөгөөний хамт Монголбанканд ирүүлнэ. Эцсийн тоог 3 дугаар сардаа тогтоож банкуудад мэдэгдэнэ” гэв.

Монгол банкнаас гаргасан статистик, үзүүлэлт

2018 оны нэгдүгээр сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт 15,8 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31,7 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Харин өнгөрсөн оны эцсээс 0,6 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж. Мөнгөний нийлүүлэлтийн 55 хувийг төгрөгийн хадгаламж эзэлж байгаа юм. Нийт зээл өнгөрсөн сарын байдлаар 13,5 их наяд төгрөг байгаа бөгөөд цалин тэтгэвэр хэрэглээний зээл ихэнхи хувь буюу 22 хувийг эзэлсэн тоон үзүүлэлт гарчээ.

Монгол Улсын гадаад өрийн үлдэгдэл 27.4 тэрбум ам.доллар болж, өмнөх улирлаас 5 хувиар өссөн аж. Гадаад өрийн хэмжээ нэмэгдсэн нь ОУВС-гийн хөтөлбөрүүдийн хүрээнд орж ирсэн санхүүжилтийг дагаад зээлийн хэмжээ нэмэгдэж байгаа гэнэ.

Орон сууцны ипотекийн зээл хамгийн эрсдэл багатай зээлд тооцогдож байгаа бөгөөд нийт зээлийн 1.8 хувь нь чанаргүй зээлээр бүртгэгдсэн. Ипотекийн зээл авч байгаа иргэдийн 38.6 хувь нь 40-60 ам.метр, 28.2 хувь нь 60-80 ам.метр, 24 хувь нь 40-өөс доош ам.метр талбайтай орон сууц авсан байна.

2017 оны эцсийн байдлаар хөрөнгө оруулалт 31,6 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь гадаадаас татсан авсан хөрөнгө оруулалт нь нэмэгдсэнтэй холбоотой аж. Гадны орнуудаас Монгол Улсад 37,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсан байна. Үүний 46 хувь нь гадаадын шууд хөрөнгө оруулалт, 13 хувь багцын хөрөнгө оруулалт, 40 хувь нь бусад хөрөнгө оруулалт эзэлж байна. Гадаад хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад долоон хувь буюу 2,2 тэрбум ам.доллараар өссөн. Хөрөнгө оруулалт нэмэгдсэн нэг шалтгаан нь “Хуралдай”, “Гэрэгэ” бонд голлон нөлөөл үзүүлсэн байна.

Б.АМАРТҮВШИН


Categories
мэдээ эдийн-засаг

​НӨАТ-ын сугалааны тохирол ням гаригт болно

Image result for НӨАТ-ын сугалааны тохирол ням гаригт болно

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол энэ сарын 18-ны ням гаригт болно.

Энэ удаагийн тохиролд энэ оны нэгдүгээр сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримт багтах аж. Баримтаа энэ сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлэн НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдаж, азтан болох боломжтой юм.