Categories
мэдээ эдийн-засаг

Монгол улсын “саарал жагсаалт”-нд оруулах эсэхийг шийдвэрлэх хугацааг сунгажээ

Саарал жагсаалтад орвол ямар
эрсдэлтэй болох талаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга
Х.Батчулуун “Саарал жагсаалтад орох нь санхүүгийн системд ноцтой эрсдэл
учруулах, банкны гадаад гүйлгээг зогсоох эрсдэлтэй байдаг.

Санхүүгийн системийн үйл ажиллагаанд доголдол үүсэхэд үр дагавар
нь нийт эдийн засагт шууд мэдрэгдэж, аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт олоход ч
хүндрэлтэй болно. Оллоо гэхэд энэхүү хөрөнгө оруулалтынх нь зардал эрс
нэмэгдэж, эцсийн бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлж, эцсийн хэрэглэгч болох
энгийн хүмүүст дарамт болдог” гэж тайлбарлаж байв.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Олон Улсын
санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага /FATF/-ын Ази, Номхон далайн бүс нутаг
хариуцсан бүлэг /APG/-ийн жилийн уулзалт Балба Улсын Катманду хотод өнгөрсөн
сарын 21-27 -ны өдрүүдэд болжээ.

Уулзалтад Монгол Улсаас Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн
нарийн бичгийн даргаар ахлуулсан, Монголбанк, СЗХ, СЯ, ХЗДХЯ, УЕПГ, АТГ, ЦЕГ
зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг оролцсон юм байна.

Тус уулзалтын үеэр Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг
санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд 2017 онд хийсэн Харилцан үнэлгээний
тайлангаар өгөгдсөн зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлж байгаагаа тайлагнасан талаар
Монголбанк мэдээлжээ.

Уг тайлангаас Монгол Улсын авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр
дүн, үйл ажиллагааны цаашдын чиглэлийг харгалзан үзээд Монгол Улсыг Олон Улсын
санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллагын “саарал жагсаалт”-нд оруулах эсэхийг
шийдвэрлэх хугацааг дахин 12 сараар сунгаж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа,
арга хэмжээний үр дүнг нь харахаар болсон байна.

Categories
мэдээ эдийн-засаг

13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурчээ

2018 оны наймдугаар сарын хоёрны өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 496,451 ширхэг хувьцаа арилжигдсанаас таван хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол есөн хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс “Хай Би Ойл” (HBO+11.82%) болон “Махимпекс” (MMX+1.11%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Техник Импорт” (TEX-13.64%) болон “Адуунчулуун” (ADL-13.00%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр “TOP 20” индекс 19466.12 нэгж болж 0.67 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,381,568,891,091.22 төгрөг боллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Зээлийн лавлагаанд тусгахгүй байх иргэний зарим мэдээллийн нөхцөлийг тодорхойлов

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар зээлийн мэдээллийн сангаас мэдээлэл солилцох хүрээнд зээлийн лавлагаанд тусгахгүй байх иргэний зарим мэдээллийн нөхцөлийг тодорхойлжээ.

Уг нөхцөлд:

  • 2018 оны зургадугаарын сарын 01-ний өдрөөс өмнө санхүүгийн түрээсийн төлбөр нь бүрэн төлөгдөж дууссан,
  • Нэгээс дээш хугацаа хэтэрсэн болон чанаргүй санхүүгийн түрээсийн төлбөрийн түүхгүй байх, гэж заасан ба эдгээр нөхцөл хангагдаж буй иргэний зээлийн мэдээллийн сан дахь түүхийг хязгаарлахаар болов. Энэхүү арга хэмжээ нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн 28.1, 28.4 дэх хэсгийг тус тус үндэслэн иргэдийн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн үйлчилгээг тэгш хүртэх эрх ашгийг хамгаалахад зорьж байгаа юм.
Categories
мэдээ эдийн-засаг

Хагас жилийн дотор Монгол банк 9.34 тонн алт худалдан аваад байна

Монголбанк долдугаар сард 2,132 кг алт худалдан авснаар энэ оны эхнээс хойш нийтдээ 9.34 тонн алт худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үед 8.94 тонн алт авч байснаас 399 кг-аар их буюу 4%-иар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

2018 оны долдугаар сарын байдлаар нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 97,883.50 төгрөг байлаа.

График 1. 1990-2018 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ

График 2. 2018 оны долдугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ

Categories
мэдээ эдийн-засаг

Дөрвөн хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байна

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 1,152,946 ширхэг хувьцаа арилжсанаас 7 компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байв.

Тодруулбал “Баялаг Налайх” BNB+14.99 хувиар “ЛэндМН ББСБ” LEND+5.11 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Ар Баянхангай” ABH-11.11 хувиар, “Багануур” BAN-5.26 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр “TOP 20” индекс 19257.17 нэгж болж 0.45 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,3 их наяд 51 тэрбум 567 сая 648,963.49 төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 эндээс авна уу.

Categories
мэдээ эдийн-засаг

БНХАУ-руу гурил экспортлох хүсэлтэй байна

БНХАУ-ын Зах зээлийн хяналтын ерөнхий газрын дэд сайд Цинь Ижи тэргүүтэй хяналтын байгууллагын төлөөлөгчид саяхан манайд оронд ажиллаж хүнсний аюулгүй байдал, хоёр орны хоорондын экспорт, импорт, ЖДҮ-ийг хөгжүүлэх талаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулетай ярилцаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Гадаад, дотоодын ААН-үүдийг бүртгэж, итгэмжлэл-баталгаажилт олгох, аж үйлдвэр, хүнсний бараа бүтээгдэхүүний чанарын хяналт, Монополын эсрэг зохицуулалтыг хэрэгжүүлдэг БНХАУ-ын Засгийн газрын тохируулагч агентлаг болох Зах зээлийн хяналтын газар (State Administration for Market Regulation)-ын дэд сайд Цинь Ижи айлчлалынхаа хүрээнд хийсэн уулзалтын үеэр манай хүнсний болон мах үйлдвэрлэгч ААН-үүд БНХАУ руу бүтээгдэхүүнээ экспортлоход эрх олгох, стандарчилал, хэмжилзүй, итгэмжлэл-баталгаажилт зэрэг чиглэлээр санал солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж эрэлхийлж байгаагаа илэрхийлсэн юм. Үүний өмнө хоёр талын хооронд байгуулсан Бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийн дагуу хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө харилцан тохиролцох талаар уулзах үеэр ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле хоёр улсын ХАА-н салбарт хамтарч ажиллах тодорхой саналуудаа илэрхийлсэн юм. Тухайлбал, ХАА-н гаралтай органик хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, БНХАУ руу зөвхөн адууны мах экспортлоод зогсохгүй үхэр, хонь, ямааны махны экспортлох хүсэлтэй байгаа тул түр хоригийг цуцлахыг хүссэн. Мөн Монгол Улсаас БНХАУ-д буудайн гурил, хөх тарианы гурил экспортлох саналыг холбогдох газарт уламжилж өгөх, Чанарын хяналт, шалгалт хорио цээрийн асуудал хариуцсан газартай дэд сайдын түвшний ажлын хэсгийн уулзалтыг ойрын хугацаанд хийх хүсэлтэй байгаагаа хэллээ. Түүнчлэн хивэг үйлдвэрлэж буй ААН-ийн үйл ажиллагаанд хянан магадлагаа хийх, хүнсний аюулгүй байдал хангасан бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх тал дээр хамтарч ажиллах санал тавилаа. Уулзалтад Монголын талыг төлөөлж, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл, ХХААХҮЯ-ны ЖДҮ, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн захирал С.Төгсбилэг нар оролцсон юм. БНХАУ-ын талаас, Хятадын гэрчилгээ, магадлан итгэмжлэлийн удирдлагын газрын дэд дарга Лиу Вейжүн, Хэмжилзүйн газрын дэд дарга Дү Юүэжүн, Гадаад хамтын ажиллагааны газрын дэд дарга Ма Вэншиү нарын албаны хүмүүс байлцав. Монголын талаас Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл мал эмнэлгийн салбарын үйлчилгээг шинэ шатанд гаргахад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, малын эмч бэлтгэх, мэргэшүүлэх тал дээр хамтарч ажиллах хэрэгтэй байна гэсэн бол ХХААХҮЯ-ны ЖДҮ хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан ЖДҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулалтаар дэмжиж экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, ЖДҮ-ийн зориулалттай тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээс, бусад санхүүгийн хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах боломж олгох, бизнес эрхлэгчдэд зориулсан богино, дунд, урт хугацааны сургалтад хамруулах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зэргээр өөр өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд хэд хэдэн санал тавьсан юм.
БНХАУ-ын Зах зээлийн хяналтын ерөнхий газрын дэд сайд Цинь Ижи эдгээр тодорхой саналыг хамтран ажиллах төлөвлөгөөндөө тусгах боломжтой эсэхийг сайтар судлан үзээд, ойрын хугацаанд хариу өгөн, зарим саналыг холбогдох газарт уламжлахаа илэрхийлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Долоон хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ

2018 оны долдугаар сарын 26-ны өдөр I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 2,202,337 ширхэг хувьцаа арилжигдсанаас долоон хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Жинст Увс’ (JIV+8.64%) болон ‘Мик Холдинг’ (MIK+7.22%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Бөөний Худалдаа’ (BHL-12.67%) болон ‘Женко Тур Бюро’ (JTB-10.11%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 1,320 ширхэг үнэт цаасыг 138.9 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр ‘TOP 20’ индекс 19475.13 нэгж болж 1.14 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,366,977,994,710.56 төгрөг боллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

“Мэдлэг солилцох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг сайжруулах, оролцогчдын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын аргачлалыг боловсруулах үүднээс Сангийн яам БНСУ-ын хөгжлийн хүрээлэнтэй хамтран санхүүгийн “Мэдлэг солилцох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй. Хөтөлбөрийн хүрээнд хоёр үндсэн асуудлаар зөвлөмж боловсруулсны эхнийх нь хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн орчинг сайжруулах тухай бол хоёр дахь нь зөвлөмж Монгол Улсад эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог хөгжүүлэх юм.

Хоёр дахь зөвлөмжийг боловсруулахад Санхүүгийн зохицуулах хороо төслийн багтай хамтран ажилласан бөгөөд уг зөвлөмж нь банкнаас бусад хадгаламж татдаг байгууллагууд болох хадгаламж зээлийн хоршоодод эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог сайжруулахад чиглэсэн талаар СЗХ-ны Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ариунаа судалгааны ажлын үр дүнг хэлэлцэх уулзалтын үеэр танилцуулсан юм.

Төслийн багийн бүрэлдэхүүнд БНСУ-ын Хан Шин, Хонгик, Кёнги, Донгук зэрэг их сургуулиудын эрдэмтэн, профессорууд ажилласан ба судалгааны үр дүнг танилцуулах уулзалтад Монголын хөрөнгийн бирж, ТӨХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК, Арилжааны төлбөр тооцоо ХХК, Хөдөө аж ахуйн бирж ХХК, “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” ТББ, дотоодын кастодиан банкууд, хадгаламж зээлийн хоршоод зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Categories
мэдээ эдийн-засаг

16 компанийн хувьцаа арилжаалжээ

2018 оны долдугаар сарын 20-ы өдөр I, II, III ангиллын 16 хувьцаат компанийн 268,386 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монгол Базальт” (MBW+2.36%) болон “Монгол Шуудан” (MNP+1.38%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “АйТүүлс” (ITLS-1.42%) болон “Говь” (Gov-0.91%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 5,794 ширхэг үнэт цаасыг 606.4 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр “TOP 20” индекс 19633.64 нэгж болж 0.2 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,430,727,137,270 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ эдийн-засаг

Гаалийн ерөнхий газар улсын төсөвт 1.2 их наяд төгрөг төвлөрүүлжээ

Зураг

Гаалийн ерөнхий газар энэ оны эхний хагас жилд улсын төсөвт 1.2 их наяд төгрөг төвлөрүүлжээ.

Тус байгууллага энэ оны эхний хагаст нэг их наяд төгрөг төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээснээ 200 сая буюу 15.7 хувиар давуулан биелүүлж буй юм. Гаалийн байгууллагын орлого импортын өсөлттэй салшгүй холбоотой. Монгол Улс энэ оны эхний зургаан сард 2.3 тэрбум ам.долларын бараа, түүхий эд импортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 40 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүний дийлэнхийг мал, амьтан ургамлын гаралтай бараа, хүнсний бүтээгдэхүүн, дизелийн түлш, тоног төхөөрөмж, төмөрлөг бүтээгдэхүүн, бүх төрлийн автомашины импорт эзэлсэн байна.

Монгол Улсын гаалийн байгууллага жил бүрийн эхний хагас жилд дунджаар 0.7 их наяд төгрөг татварт төвлөрүүлдэг байсан юм.