Categories
мэдээ эдийн-засаг

Татвараа төлөхдөө “Цахим төлбөрийн систем”-ээр дамжуулан бүртгэх, хяналт тавих боломжтой боллоо

Хувь хүн, хуулийн этгээд татвараа төлөхдөө “Цахим төлбөрийн систем”-ээр дамжуулан бүртгэх, хяналт тавих боломжтой болжээ. Татварын удирдлагын нэгдсэн систем (TAIS)-ийн нэвтрүүлэлттэй холбоотойгоор Татварын албанаас нэхэмжлэлд суурилсан цахим төлбөрийн системийг шинээр хөгжүүлээд байна. Энэ ажлын хүрээнд арилжааны зургаан банктай системийн хөгжүүлэлт хийн, 2019 оны гуравдугаар сарын 01-ээс цахим төлбөрийн системийг улс даяар нэвтрүүлж эхэлжээ.

Ингэснээр татварын төлөлтийг зөвхөн нэхэмжлэлд суурилсан байдлаар хүлээн авдаг болсон байна. Өмнө нь тухайн төрлийн татварыг дансанд хийдэг байсан бол одоо зөвхөн Татварын удирдлагын нэгдсэн системээс өгсөн лавлагааг үндэслэн нэхэмжлэхэд суурилсан цахим татварын төлөлтийг нэвтэрч байгаа юм. Өөрөөр хэлбэл, татвар төлөгч татвараа төлөхдөө дээрх зургаан банкны интернэт банкийг ашиглаж болно. Түүнчлэн Монголбанкны e-Commerce төлбөрийн системийн хөгжүүлэлтийг хийж дуусгажээ.Гэрээнд зааснаар 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон арилжааны бүх банкинд байрших татварын орлогын “0” үлдэгдэлтэй дансыг хааж, татварын орлогыг дээрх зургаан банкинд байрших татварын орлогыг дамжуулан бүртгэх цахим нэг дансаар дамжуулан автоматаар татварын орлогыг хүлээн авна.

Нэхэмжлэхэд суурилсан "Цахим төлбөрийн систем" нэвтрүүллээ

Categories
мэдээ эдийн-засаг

Өнгөрсөн сард 84.1 кг алт худалдан авчээ

Монголбанкны Эрдэнэсийн сан 2019 оны хоёрдугаар сард 84.1 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 438.6 кг алт худалдан авснаас 354.5 кг дутуу буюу 81 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн хугацаанд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9.5 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 2.3 кг алт худалдаж авчээ.

2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь байв. Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувь, алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5 хувийг нэмж, нийт 5-10 хувиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж алт олборлогч байгууллага, иргэдээс худалдан авч байгаа юм.

Өнгөрсөн сард алтны зах зээлийн үнэ 1300 ам.доллараас дээш байсан тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 10 хувьтай байв. Мөн тус сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 111,748.31 төгрөг байжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

31.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг 487 зээлдэгчид олгоод байгаа аж

Ипотекийн зээлийг 2019 онд хэрхэн хэрэгжүүлэх эсэх талаар Монголбанкны зүгээс “Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сард 15.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 210 иргэнд олгожээ. Харин оны эхний өссөн дүнгээр 31.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийт 487 зээлдэгчид олгоод байгаа” гэжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурчээ

Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 788,639,725 төгрөгийн үнийн дүн бүхий 375,711 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Адуунчулуун” ХК (ADL+9.68%) болон “Жинст Увс” ХК (JIV+8.43%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Техник Импорт” ХК (TEX-9.61%) болон “Шивээ Овоо” ХК (SHV-5.68%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 6,488 ширхэг үнэт цаасыг 673,994,450 төгрөгөөр арилжаалагдсан байна

“TOP 20” индекс 0.41 хувиар буурч 20902.58 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,453,124,178,052.25 төгрөг боллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Төв банк өнгөрсөн сард 84.1 кг алт худалдан авчээ

Төв банк өнгөрсөн сард 84.1 кг алт худалдан авчээ. Ингэснээр худалдан авсан алтны хэмжээ өмнөх оны мөн үеэс 354.5 кг-аар бага буюу 81 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн хугацаанд Төв банкны Дархан-Уул аймаг дахь хэлтэс 9.5 кг алт, Баянхонгор аймаг дахь салбар 2.3 кг алт худалдаж авчээ.

Төв банк өнгөрсөн сард 84.1 кг алт худалдан авчээ

Алт худалдан авалт буурсныг Төв банкнаас АМНАТ-тэй холбон тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, 2014 оны нэгдүгээр сарын 24-нээс энэ оны нэгдүгээр сарын 1 хүртэл Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь байсан бөгөөд дээрх хугацаанаас эхлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувь, алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5 хувийг нэмж, нийт 5-10 хуваар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж буй. Түүнчлэн өнгөрсөн сард алтны зах зээлийн үнэ 1300 ам.доллараас дээш байсан тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 10 хувьтай байсан хэмээн тайлбарлаж буй. Дашрамд мэдээлэхэд, өнгөрсөн сард грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 111.7 мянган төгрөг байжээ.

Төв банк өнгөрсөн сард 84.1 кг алт худалдан авчээ

Categories
мэдээ эдийн-засаг

Баянзүрх дүүргийн ЖДҮ эрхлэгчид Хятадын зах зээлд гарна

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс болон Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв хамтран хороодын Засаг дарга нар болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдэд “Ганц мод” хилийн боомт дахь Монгол худалдааны төвийн төслийг танилцууллаа.

Тодруулбал БНХАУ-н Баяннуур хотын “Ганц мод” хилийн боомтод Монгол худалдааны төв шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид БНХАУ-н зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдан борлуулах боломж нээгдсэнтэйхолбогдуулан энэхүү арга хэмжээг зохион байгуулсан байна.

Төслийн хэлэлцүүлэгт дүүргийн Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн захирал А.Гэрэлт-Од, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Ариунболд болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Д.Сумъяабазар: Канадаас импортлоход зориулан зээлийн шугам нээх боломжтой

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар КанадынЭкспортыг дэмжих агентлагийн Олборлох үйлдвэрлэл, төслийн санхүүжилт хариуцсан захирал Френк Келлитэй уулзав.

Уулзалтын үеэр сайд Д.Сумъяабазар 2018 оны 10 дугаар сард Торонто хотноо уулзахдаа хөндөж ярилцсан Монгол Улсын бизнесийн орчны талаарх үнэлгээг эргэн харж, эергээр сайжруулах чиглэлээр арга хэмжээ авсанд талархлаа илэрхийлээд Монгол Улсын уул уурхайн салбарт Канадын хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэх, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд техник, технологи, тоног төхөөрөмж Канад Улсаас импортлоход зориулан зээлийн шугам нээж, хамтран ажиллахад ахиц гаргах байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

КанадынЭкспортыг дэмжих агентлаг нь Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийсэн хамгийн том хөрөнгө оруулагч юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол улс хөгжлийн хурдасгуур том төслүүдээ Торонтод танилцууллаа

Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-ноос зохион байгуулдаг олон улсын уул уурхай чуулга уулзалт Канадын Торонто хотноо өнөөдөр эхэллээ. 87 дахь жилдээ зохион байгуулж байгаа уг уулзалт, үзэсгэлэнд ашигт малтмалын хайгуул, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжүүдийн оролцдог, энэ салбарынхны хамгийн том арга хэмжээ юм. Монгол Улсын хувьд 2006 оноос уг арга хэмжээнд оролцож ирсэн бөгөөд энэ жилийн PDAC-2019-д УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй УУХҮЯ, АМГТГ, Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэс ХК-ийн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож байна.

87 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уул уурхайн салбарын хамгийн том, нэр хүнд бүхий олон улсын энэхүү чуулга уулзалтад 135 орны 25600 гаруй төлөөлөгч, 3500 гаруй хөрөнгө оруулагч оролцож буй. Уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг болон уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч дэлхийн нэр хүнд бүхий 1000 гаруй компани Торонтогийн чуулга уулзалтын хүрээнд үзэсгэлэн гаргаж, өөрийн үйл ажиллагаагаа сурталчилж, танилцуулж, худалдааны гэрээ хэлэлцээр хийж, хөрөнгө оруулалт татдаг уламжлалтай. PDAC-2019 чуулга уулзалтын эхний өдөр буюу өнөөдөр Торонто хотноо Монгол Улсаа сурталчилсан Mongolia@PDAC2019 арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Mongolia@PDAC2019 арга хэмжээний нээлтэд Монгол Улсаас Канад улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд, Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Спрул, УИХ-ын гишүүн А.Ундраа нар үг хэлж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Монгол Улсын уул уурхайн салбарын бодлого, хөгжил” сэдэвт илтгэл тавив.

Мөн арга хэмжээний үеэр “Хөгжлийн хурдасгуур томоохон төслүүд”, “Уул уурхайн хөгжил, хөрөнгө оруулалтын өгөөж” сэдвээр салбар хуралдаанууд зохион байгуулж, Хөрөнгө оруулалтын орчны өрсөлдөх чадвар сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Mongolia@PDAC2019 арга хэмжээнд гадаадын хөрөнгө оруулагчид, зочид оролцон Монголын уул уурхайн салбарын томоохон төслүүдтэй танилцаж, цаашид баримтлах бодлого, ирээдүйн талаар сонирхсон асуултаа асууж, хариулт авсан юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Тогтвортой санхүүжилтийн нийтлэг зарчмыг нэвтрүүлнэ

Монголбанк, Монголын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн Холбоо хамтран “Шилдэг ТоС-Банк” уралдааныг Монгол Улсад банкны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан 15 банкны дунд зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг, Засгийн газрын Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлд энэ тухай тусгасан байдаг. Тиймээс ТоС хөтөлбөрийн хүрээнд банкуудын эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, байгаль орчин, нийгэмд ээлтэй олон улсад мөрдөж буй тогтвортой санхүүжилтийн нийтлэг зарчим, шилдэг туршлагыг санхүүгийн системд нэвтрүүлэхэд уралдааны зорилго оршиж байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Нэг сая 93 мянган иргэн үнэт цаасны данс нээлгэжээ

“Эрдэнэс-Тавантолгой” компани энэ жил хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараана гэдгээ мэдэгдсэн. Тус компанийн хувьцааг нийтдээ хоёр сая 511 мянган иргэн эзэмшиж байгаа ажээ. Эдгээр иргэдийн нэг сая 93 мянга нь үнэт цаасны данс нээлгэсэн байна. Харин олонх нь буюу сая 418 мянга нь данс нээлгээгүй байгаа ажээ. “Эрдэнэс-Тавантолгой” компани ногдол ашиг тарааж эхлэхээс өмнө хувьцааны данс нээлгэсэн байхыг зөвлөж байгаа юм.