Categories
гадаад мэдээ

БНХАУ ковидын эсрэг үйлчилгээтэй “Paxlovid” эмийг эмчилгээнд хэрэглэхээр болжээ

БНХАУ-ын Засгийн газар “Paxlovid” эмийг “Ковид-19” өвчний эсрэг эмчилгээнд хэрэглэх зөвшөөрлийг иргэддээ өглөө. Энэ нь тус улсад албан ёсоор зөвшөөрөгдсөн “Ковид-19” өвчний анхны эм болж байна. Эмийг АНУ-ын Pfizer компани бүтээсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 100 гаруй улсад ханган нийлүүлэх талаар яриа, хэлэлцээр хийж байгаа аж.

Энэхүү үйл явдалд Pfizer компанийн төлөөлөгч мэдэгдэл хийсэн байна. Тэрээр “Дэлхийн даяар цар тахлын эсрэг эрчимтэй тэмцэж байна. БНХАУ-ын тал “Paxlovid” эмийг хүлээн зөвшөөрсөн нь ард иргэдийнхээ эрүүл мэндийг бодсон сайн шийдвэр юм” гэжээ. Гэвч БНХАУ-ын тал тус эмийг худалдаж авах болсон эсэх талаар мэдээлэл өгөөгүй юм.

БНХАУ-д Ковид19 халдварын тохиолдол өдөрт 250 бүртгэгдэж байна. Энэ нь хорио цээрийн хатуу бодлоготой холбоотой гэж хөндлөнгийн шинжээчид үзэж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *