Categories
мэдээ улс-төр

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Өнөөдөр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхбол Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд И.К.Азизовыг Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хэлэхдээ “Монгол улс, Орос улсын эртний уламжлалт найрсаг, сайн хөршийн харилцааны нэг гол бүрэлдэхүүн хэсэг нь цэргийн харилцаа байсан, энэ харилцаа одоо ч чухал байр эзэлсэн, амжилттай хөгжсөн хэвээр байгаад би баяртай байна. Энэ онд хоёр талын хамтын хүчин чармайлтаар батлан хамгаалах салбарын харилцаанд олон арга хэмжээнүүд амжилттай хэрэгжлээ. Энэ бүхнийг хийхэд чухал дэмжлэг үзүүлсэн Элчид сайд танд болон танай элчин сайдын яамны дэргэдэх Цэрэг, агаарын цэргийн атташегийн албанд Батлан хамгаалах яамны өмнөөс талархал илэрхийлье” гээд Батлан хамгаалахын сайд, Элчин сайд нар хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, энэ хүрээнд 2018 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээнүүдийн талаар ярилцан, цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны цаашдын чиглэлийн талаар санал солилцов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *