Монголын холимог тулааны урлагийн MFC холбоо, АНУ-ын “Dragonhouse MMA”-тай хамтран өнөөдөр/2021.11.14/ “Zhong Luo series 02” өдөрлөгийг зохион байгуулж байна.
Энэхүү өдөрлөгт Монгол Улсаа төлөөлөн MFC холбооны аваргын бүсээ хамгаалахаар М.Нандин-Эрдэнэ “Ангууч” хочит Б.Баттөр, чөлөөт бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, залуу тамирчин Ө.Тэмүүжин нар оролцлоо.
Холимог тулааны MFC холбооны ээлжит эвент АНУ-ын Сан Франциско хотод болж байна. Б.Баттөр эхний үед 24 секунтэд Америк тулаанч Нэйтан Монтаног хүнд цохилтоор яллаа. Мөн Гавьяат тамирчин П.Өнөрбат тулааны хоёрдугаар үед Америк тулаанч Деннис Агуйларыг нокаутаар ялжээ.