Categories
мэдээ эдийн-засаг

Экспортын орлого 13.2 ам.долларт хүрч тэнцэл ашигтай гарчээ DNN.mn

Үндэсний статистикийн хороо өнөөдөр энэ оны аравдугаар сарын нийгэм эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулна.

Тус хорооны мэдээлснээр манай улс энэ оны эхний 10 сард нийт 156 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 22.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 13.2 тэрбум ам.доллар, импорт 9.6 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 3.6 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

бичвэр нарын зураг байж магад

Categories
мэдээ нийгэм

Бөөрөлжүүтийн цахилгаан станцад гал гарч, эрчим хүч нийлүүлэх ажил хойшиллоо DNN.mn

Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг 600 мBт хүчин чадалтай барихаар төлөвлөж, эхний ээлжийн 150 МВт-ын зуухны анхны галлагааг өнгөрсөн аравдугаар сарын 5-ны өдөр эхлүүлсэн.

Гэвч уг цахилгаан станцад осол гарчээ.

Тодруулбал, “Цэцэнс Майнинг Энд Энержи” ХХК буюу “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-аас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Монгол улсын эрчим хүчний шинэ эх үүсвэр болох 600 МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүт цахилгаан станцын эхний ээлжийн 150 МВт-ын зуухны анхны галлагааг 2024 оны аравдугаар сарын 5-ны өдөр амжилттай эхлүүлсэн.

Харамсалтай нь 2024 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн өглөөний 05:00 цагийн үед нүүрс татах туузан дамжуулга байгууламжийн С6 хэсэгт галын осол гарлаа. Галыг богино хугацаанд бүрэн унтраасан бөгөөд ослын шалтгаан нөхцөлийг тодорхойлохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

Энэхүү ослын улмаас төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх хугацаа хойшилж байгаад хүлцэл өчье. Галын ослоос гарсан хохирлыг богино хугацаанд засварлаж хэвийн үйл ажиллагаанд оруулахаар захиалагч болон ерөнхий гүйцэтгэгч Синостийл компанийн инженер техникийн ажилтнууд шуурхай ажиллаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Мал эмнэлэг, хорио цээрийн хяналтын цэгээр 150.88 тн худалдаалах мах нэвтрүүлжээ DNN.mn

Нийслэл хотод Мал эмнэлэг, хорио цээрийн хяналтын цэгээр нэвтэрсэн мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний мэдээллийг 2024 оны 11 дүгээр сарын 17-ны байдлаар танилцуулъя. Тодруулбал:

-Худалдаалах мах 150.88 тн

-Нөөцийн мах 25.4 тн

-Экспортын мах 65.56 тн

-Сүү 51.6 тн

-Өндөг 380600 ш

-Түүхий эд 0.06 тн

-Арьс шир 3300 ш

-Отроор 5 адуу

-Үржлийн зориулалтаар 82 адуу, 56 үхэр хяналтын цэгээр нэвтэрсэн байна гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.  

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудын тов, дараалал DNN.mn

УИХ-аар энэ 7 хоногт хэлэлцэх асуудлуудын тов, дарааллыг хүргэж байна.

ДАВАА ГАРАГ /2024.11.18/
Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
1 Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 15.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 “Их Эзэн Чингис хаан”
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I)
1 Хууль зүйн байнгын хороо Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаан 14.00 334 тоот
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II)
1 УИХ-ын даргын 2024 оны 114 дүгээр захирамжаар байгуулагдсан Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцаж, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн үйл ажиллагаатай танилцах 14.00 Монгол Улсын Боловсролын Их Сургууль
2 УИХ-ын даргын 2024 оны 86 дугаар захирамжаар байгуулагдсан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 15.30 “Их засаг”
3 УИХ-ын даргын 2024 оны 95 дугаар захирамжаар байгуулагдсан Ашигт малтмалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 16.30 “Их Эзэн Чингис хаан”
МЯГМАР ГАРАГ /2024.11.19/
Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I)
1 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаатай танилцах 11.00 Боловсролын зээлийн сангийн байр
2 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 “Их засаг”
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II)
1 УИХ-ын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 12.00 334 тоот
2 УИХ-ын даргын 2024 оны 99 дүгээр захирамжаар байгуулагдсан Иргэний шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийг хангах хүрээнд хот дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 15.30 “Үндсэн хууль”
3 УИХ-ын даргын 2024 оны 103 дугаар захирамжаар байгуулагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 16.30 “Их засаг”
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
1 Нийгмийн бодлогын байнгын хороо · Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсох

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай/

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэм, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулах журам батлах тухай/
10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо ·  Байнгын хорооны тогтоолын төсөл /Байнгын хорооны тогтоолд нэмэлт оруулах тухай/

·   Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай/

·  Байнгын хорооны тогтоолын төсөл /“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

·     Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай/

10.30 “Их Эзэн Чингис хаан”
3 Хууль зүйн байнгын хороо
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын товыг тогтоох тухай/
14.00 “Жанжин Д.Сүхбаатар”
4 Инновац, цахим бодлогын байнгын хороо
  • Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын мэдээллийг сонсох
  • Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийг сонсох
14.30 “Их Эзэн Чингис хаан”
ЛХАГВА ГАРАГ /2024.11.20/
Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I)
1 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 “Их засаг”
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II)
1 УИХ-ын даргын 2024 оны 105 дугаар захирамжаар байгуулагдсан Криптовалюттай холбоотой харилцааг хуулиар зохицуулах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 УИХ-ын даргын 2024 оны 156 дугаар захирамжаар байгуулагдсан Хиймэл оюун ухааныг ашиглан хууль, хууль хоорондын зөрчил, хийдэл, давхардлыг арилгах шийдэл боловсруулж, нэвтрүүлэх асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 11.00 “Үндсэн хууль”
3 УИХ-ын даргын 2024 оны 98 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 “Их засаг”
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
1 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ·   Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ 13.00 “Жанжин Д.Сүхбаатар”
ГУРАВ.ХЯНАЛТЫН СОНСГОЛ
1 Хууль зүйн байнгын хороо Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсгол 10.00 “Их Эзэн Чингис хаан”
ДӨРӨВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
1 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо “Спортын салбарын үйл ажиллагаа, эрх зүйн орчин” уулзалт-хэлэлцүүлэг 14.00 Спортын төв ордон
ПҮРЭВ ГАРАГ /2024.11.21/
Д/Д ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЦАГ ТАНХИМ
1 10.00 “Их хуралдай”
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

2024 оны 11-р сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -10…-15 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…+8 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 0…+2 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.

Categories
нүүр-хуудасны-онцлох

Д.Энхтүвшингийн улс төр Танхимыг талцуулж гурав хуваажээ DNN.mn

МҮХАҮТ-ыг Худалдаа аж үйлдвэрийн 3 дугаар зүйлд Танхимын тухай ойлголтыг “Танхим нь аж ахуйн нэгж, байгууллагуудаас худалдаа, үйлдвэрлэл эрхлэхтэй холбогдсон нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болон худалдаа, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор байгуулсан ашгийг төлөө бус хуулийн этгээд мөн” гэж тодорхойлсон. Улс төрөөс ангид бөгөөд аж ахуйн нэгж байгууллагуудын эрх ашгийг хамгаалдаг байгууллага гэсэн үг.

Гэвч сүүлийн үед Танхим улс төрийн нөлөөнд эрчтэйгээр оржээ. Энэ нь Танхимын одоогоор хүчин төгөлдөр ерөнхийлөгч Д.Энхтүвшин УИХ-ын гишүүн болсноос үүдэлтэй гэж захирлууд харцгааж байна. Энэ сацуу “Танхим ийм замбараагүй байдалд хэзээ ч орж байгаагүй бөгөөд түүхэндээ ийм дотоод хагарал үзээгүй. Д.Энхтүвшин ажилтайгаа зууралдаж “Топ-100”-ийн шалгаруулалтыг хүртэл бүтэн жил гацаалаа” гэх захирал нэмэгдсээр байна. Тэгээд “Улс төр яагаад Танхимд ороод ирчихэв” гэдгийг захирлууд өөр хоорондоо дүгнэн ярилцах болжээ. Үүнийг хоёр шалтгаантай холбож байна.

Нэг дэх нь, Д.Энхтүвшин Танхимын ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөлгүй үргэлжлүүлээд УИХ-ын гишүүний албан тушаалтай хавсран хийгээд байх сонирхолтой холбоотой юм байна. Гэтэл 2024 оны арваннэгдүгээр сарын 23-нд Танхимын шинэ ерөнхийлөгчийг сонгоно. “Таван богд”-ын Ц.Баатарсайхан дараагийн ерөнхийлөгч болох магадлалтай. Ц.Баатарсайхан ерөнхийлөгч болох нь Д.Энхтүвшингээс гадна Танхимд өнөөг хүртэл нөлөөтэй явж ирсэн аж ахуйн нэгжийн захирлуудад таалагдахгүй байгаа. Зарчим, байр суурийн зөрүүтэй гэсэн үг.

Хэрэв Ц.Баатарсайхан сонгогдвол Танхимын дансанд байсан мөнгийг самрын бизнест оруулсан. Мөн night club тохижуулахад зарцуулсан зэрэг асуудлууд гарч ирнэ. Гэхдээ эдгээрийг Танхимын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ажлын албаны хүмүүс нь дэлгэж тавихаар бэлдэж байгаа тухай захирлуудын дунд яригдаж байна. Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 11 дүгээр зүйлд Танхимын санхүүжилт, түүний эх үүсвэрийн талаар 1.Танхимын санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

1/гишүүний татвар;

2/иргэд, байгууллагын хандив;

3/үйлчилгээний орлого.

2.Танхим нь ашиг олох зорилгоор аж ахуйн үйл ажиллагаа явуулахгүй боловч Иргэний хууль, энэ хуульд заасан буюу дүрмийнхээ зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйлчилгээг төлбөртэй гүйцэтгэнэ.

3.Танхимын үйлчилгээний хөлсний хэмжээг танхимын саналыг үндэслэн Сангийн сайд, Худалдаа үйлдвэрийн сайд хамтран тогтооно гэсэн. Мөн 12 дугаар зүйл. Танхимын эд хөрөнгийн хариуцлага

1.Танхим нь өөрийн эд хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээнэ.

2.Танхим гишүүдийнхээ бусдын өмнө хүлээх үүргийг, гишүүд танхимын хүлээх үүргийг тус тус хариуцахгүй гэж заасан байдаг. Яригдаж буй асуудлууд баттай болоод явчихвал энэ хуулиас хальж Эрүүгийн хуулиар ч шийдэгдэх магадлалтай.

Харин Д.Энхтүвшин өнөөдрийг хүртэл эдгээрийг хөндөлгүй явж ирсэн. Тиймээс одоогийн Танхимын улирдах багийн цөөнгүй хүн түүнийг дэмжсээр байна. Энэ дээр нэмээд Д.Энхтүвшин Танхимыг бүхэлд нь хөдөлгөхөөр

“Намайг дэмжиж хэвлэлийн хурал хийгээч” гэж viber групп чат дээр хүмүүсээр бичүүлээд байгаа. Мөн тэрээр П.Цагааны хүүгийн хамт ШангриЛа-д nught club ажиллуулдаг. Тэндээ захирлуудыг цуглуулж “Танхимаа өгөхгүй” гэдэг lobby-g хийх болсон. Эдгээрт нь Танхимын Удирдах зөвлөлийн зарим гишүүн эгдүүцэж байна. Тэд “Танхимыг Д.Энхтүвшингийн улс төрийн байгууллага болгохгүй” гэх болжээ.

Энэ бүхнээс болоод өнөөдөр Танхимынхан “Д.Энхтүвшинг дэмжигчид”, “Д.Энхтүвшинг эсэргүүцэгчид”, “Хэн нь дийлэхийг хөндлөнгөөс ажиглагчид” гээд гурав хуваагдчихлаа.

Хоёр дахь шалтгаан нь улс төртэй шууд холбоотой. Д.Энхтүвшин Танхимын ерөнхийлөгчийн ажлаа өгөхгүй гэхээр Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулийг зөрчөөд байгаа.

Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 1-т “УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж заасан.

Нэг үгээр хэлбэл, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээс өөр давхар ажил эрхэлж болдоггүй хуультай. Хэрвээ хуульд зааснаас бусад хориглосон албан тушаал хашиж байгаа хүн УИХ-ын гишүүнээр сонгогдвол тангараг өргөхөөсөө өмнө уг албан тушаалаас болих ёстой. Бас л хуульчилсан. УИХ-ын тухай хуульд “43.1.Гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд дараахь ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх эрхтэй:

43.1.1.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн;

43.1.2. Улс төрийн намын сонгуульт албан тушаал;

43.1.3. Багшлах болон эрдэм шинжилгээний ажил;

43.1.4. Монгол Улс гишүүнээр элссэн олон улсын байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын гүйцэтгэх удирдлагаас бусад үндсэн чиг үүрэгтэй нь холбоотой сонгуульт албан тушаал.

43.2.Гишүүн УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө энэ хуулийн 43.1-д зааснаас бусад ажил, албан тушаал эрхэлж байсан бол гишүүний тангараг өргөхөөсөө өмнө тухайн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргуулсан байна” гэсэн байна. Хуулиараа Д.Энхтүвшин УИХ-ын гишүүний тангараг өргөхөөсөө өмнө Танхимын ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх ёстой байсан. Тэр утгаараа хууль зөрчөөд дөрвөн сар гаруй болчихож байна.

Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар энэ хуулийн зөрчлийг тоолгүй эс үйлдлээр өнгөрөөсөөр өнөөдрийг хүрсэн. Тэднээс хуулийг хэрэгжүүлэх талаар хүлээгээд нэмэргүй. Учир нь Л.Оюун-Эрдэнэ өөрөө Д.Энхтүвшинг намынхаа list-д бичиж УИХ-д оруулж ирсэн. Харин Шанхайд айлчлах үеэр нь нэгэнт батлагдаж буй төсвийг шүүмжлээд гарч ирсэн нь Л.Оюун-Эрдэнэ Танхимын дараагийн ерөнхийлөгчөөр Ц.Баатарсайханыг дэмжсэнд шаралхаад байгаа гэх. Гэвч энэ нь улс төр талаасаа МАН-д сайнгүй нэр авчирч байна. Нам дотор нь ч тийм уур амьсгалтай. 2028 оны сонгуульд Д.Энхтүвшин шиг иргэний нийгмийн болоод төрийн бус байгууллагын төлөөллүүдийг list-ээр дэвшүүлэхэд хүндрэлтэй болов. Хэрэв Л.Оюун-Эрдэнэ 2028 онд ийм санаачилга дахин гаргавал МАН-ынхан эсэргүүцэх суурь тавигдсан байна. Нэг үгээр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн list-нийхэн ийм байдлаар оноо алдсаар байна. Тэгэхээр МАН-ын генсек Я.Содбаатар санал гаргаж, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар дэмжвэл Д.Энхтүвшин УИХ-ын гишүүнээс эргүүлэн татагдана. Өөрөөр хэлбэл, Д.Энхтүвшинд Танхим нь хэрэгтэй гэвэл УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж таарах нь. Энэ дээр нэр дурдсан дарга нар хийгээд Д.Энхтүвшингийн сонголт. Харин энэ улс төрөөс улбаатай Танхимын талцал хуваагдал нь хэрхэх бол доо?

Ажиглагч  А.Батболд

 

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр улаан нохой өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 18, Сумъяа гариг. Билгийн тооллын 18, Гөрөөсөн толгой одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 08:03 цагт мандаж 17:12 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна DNN.mn

 Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Ерөө голын хөндийгөөр -25…-30 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -18…-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6…-11 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -10…-15 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…+8 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -19…-21 градус, бусад хэсгээр -12…-14 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -20…-22 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө  -21…-23 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы  тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваатай ярилцлаа.  Тэрбээр “парламент нь
үндсэндээ Засгийн газрынхаа мэдэлд байна Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Монгол Улсын 2023 оны ТОП-100 аж ахуйн нэгж тодорлоо

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай” хэмээн өгүүллээ.

  • Дэлхий нийтэд 11 дүгээр сарыг “Уй гашууг даван туулж байгаа хүүхдүүдийг ойлгуулах сар” гэж тэмдэглэдэг. Үүнтэй холбогдуулан урлагийн сэтгэл засалч, сэтгэл судлалын магистр Б.Нарантулгатай ярилцлаа.

Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр “Шинэ 15 жилд Төрийн банк ногоон хөгжилд түүчээлнэ” гэлээ.

Д.Энхтүвшингийн улс төр Танхимыг талцуулж гурав хуваажээ

Арын нүүр: Хоолондоо хүнсний эслэг нэмээрэй


 

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаараас уншаарай.

 

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

 

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

 

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

 

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ

“Ланд-200 маркийн автомашин хямд худалдана” гэж бусдыг залилжээ DNN.mn

“Наадам центрийн гадаа иргэн М нь өөрийгөө төрийн байгууллагад ажилладаг, актлагдсан Тоёота ланд маркийн автомашиныг 60 сая төгрөгөөр гаргаж өгнө хэмээн бусдыг залилсан” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад иргэн Э нь өөрийн Хаан банкны данснаас Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн М-ийн дансанд 330 сая төгрөг шилжүүлж, залилуулсан байна. Иймд Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна хэмээн Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.