Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дугаар хадгалах үйлчилгээний жилийн хураамж 20 мянган төгрөг болжээ DNN.mn

Тээврийн хэрэгслийн улсын дугаар хадгалах үйлчилгээний жилийн хураамж 20,000 төгрөг боллоо гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлэв. Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 90 хүртэл хоногоор хадгалах үйлчилгээг өнгөрсөн онд нэвтрүүлсэн юм.

Өөрийн хэрэглэж байсан тээврийн хэрэгслийн дугаарыг дараагийн машиндаа хүртэл тодорхой хугацаанд хүлээх шаардлага гарвал Авто тээврийн үндэсний төвийн 70070018 дугаарын утсаар холбогдож, хоногийн 5500 төгрөгөөр 90 хүртэл хоног хадгалуулах боломжтой гэнэ.

Дугаар хадгалах үйлчилгээний жилийн хураамж 20 мянган төгрөг болжээ

Categories
мэдээ улс-төр

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг 11 дүгээр сарын 26-нд улс орон даяар тэмдэглэнэ DNN.mn

Монгол Улсын Их Хурал 2023 онд 64 дүгээр тогтоол баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэхээр тусгасан билээ.

Уг тогтоолд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улс орон даяар тэмдэглэж, Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, түүхэн судалгааны болон танин мэдэхүйн бүтээл туурвиж нийтийн хүртээл болгох, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах, төрийн ёслол хүндэтгэлийн бусад арга хэмжээг зохион байгуулахаар тусгасан.

Энэ хүрээнд Улсын Их Хурал Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан хийж, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалтыг зохион байгуулна.

Монгол Улсын Үндсэн хууль бүрэн эхээрээ

Мөн их, дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулан “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдэвт хичээл, “Үндсэн хуульт ёс: өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, ойд зориулсан үзэсгэлэн, хүчит бөхийн барилдаан болон төрийн ёслол хүндэтгэлийн бусад арга хэмжээг зохион байгуулна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад хонины цул мах 11.000-12.000 төгрөг байна DNN.mn

Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ ханшийн /2024.11.18/ мэдээллийг хүргэж байна.

Махны үнэ ханш
Төрөл Бөөний үнэ

/ малчдаас авах үнэ /

Жижиглэнгийн үнэ

/лангуун дээрх үнэ /

          Ястай           Цул
Ямааны мах 6300-6500 8500-9000 9500-10.500
Хонины мах 7500-8800 10.500-11.500 11.000-12.000
Үхрийн мах 8000-11.000 14.500-15.000 15.000-17.000
Адууны мах 6000-6800 8500-10.000 9500-10.000
Тэмээний мах 5500-6500 10.500 11.000

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шөнийн нийтийн тээврийн чиглэл, цагийн хуваарь DNN.mn

Нийтийн тээврийн шөнийн автобус иргэдэд үйлчилж буй цагийн хуваарийг хүргэж байна.

Чиглэлүүд:

ШҮ: 1 Офицер -5 шар

ШҮ:2-Нисэх-Сүхбаатарын талбай

ШҮ:3-Сүхбаатарын талбай -Зунжин худалдааны төв

Цагийн хуваарь:

Ажлын өдөр- 22:15-01:15 цаг

Амралтын өдөр-23:00-01:50 цаг

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно DNN.mn

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2024 оны 11-р сарын 20-ны лхагва гаригт болно.

Энэхүү тохиролд 2024 оны 10-р сарын 01-нээс 10-р сарын 31-ний хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдах юм.

Сугалааны тохирол ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна гэж Татварын Ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 1.7 сая болжээ DNN.mn

Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 158.4 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Мөн энэ оны гуравдугаар улиралд өмнөх улирлаас 49.9 мянган төгрөгөөр нэмэгджээ.

2024 оны 3-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс өрхийн хөдөө аж ахуйн бодит орлого буурч, цалин хөлсний бодит орлого нэмэгджээ. Харин өрхийн сарын дундаж бодит зарлага 2024 оны 3-р улиралд 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10 хувиар өссөн байна.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Эрүүгийн хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 11 дүгээр сарын 11-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 77 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 58 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 884 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 8 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлэв.

Эрүүгийн хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Categories
мэдээ нийгэм

Өрхийн эмнэлэг, амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж эхэлжээ DNN.mn

Нийслэлийн хэмжээнд 1123 ор дэлгэн ажиллаж байгааг албаныхан мэдээллээ.

Энэ талаар НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Батцоож “Нийслэлийг 22 бүс болгоод, бүс бүр дээр амбулатори байгуулсан. Өрхийн эрүүл мэндийг төвийг мөн уртасгасан цагаар ажиллуулж байна. Ажлын өдрүүдэд 20.00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10.00-17.00 цаг хүртэл ажиллана. Бямба гарагаас ажиллаж эхэлсэн. 1000 гаруй үзлэг хийсэн байна. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт идэвхжилийн түвшинд байна. Нийт үзлэгийн 6.3 хувийг томуу, төст өвчин эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногоос бага зэрэг өссөн үзүүлэлт” гэв.

Categories
story-news

Д.Пүрэвдаваа: Парламент нь үндсэндээ Засгийн газрынхаа мэдэлд байна

Categories
гадаад мэдээ

Дональд Трамп гадаад бодлогын албан тушаалтнуудаа зарлав DNN.mn

АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд Бүгд найрамдах намын Флорида мужаас сонгогдсон сенатор 53 настай Марко Рубиог нэр дэвшүүлж, түүнийг “манай үндэстнийг хамгаалагч”, “манай холбоотнуудын үнэнч найз, нөхөр нь байх болно” гэж мэдэгдэв. Марко Рубио 2010 онд АНУ-ын Сенатын гишүүнээр сонгогдсоноос хойш гадаад бодлогод “харцага” байр суурь баримтлагчдын нэг болж, ялангуяа Вашингтоныг Хятад, Иран, Куба, Венесуэлийн эсрэг хатуу чиг хандлага баримтлахыг шаардах болсон. Хариуд нь Хятад түүнд хориг арга хэмжээ авсан.

Рубио 2014 онд Крымийг Орост нэгтгэсний дараа Оросын банкуудыг олон улсын төлбөрийн үйлчилгээний SWIFT системээс салгахыг уриалж байсан бөгөөд үүнээс гадна 2022 оны гуравдугаар сарын эхээр Рубио Бүгд найрамдах намын өөр нэг сенатор Час Грасслигийн хамт Оросын бүх төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эсрэг өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авахыг санал болгож, эцэст нь тэрээр санаачилгаа бодит хэрэг болгосон.

Харин хариуд нь Кремль Марко Рубиод хориг арга хэмжээ авч, ОХУ-д орж ирэхийг хуулиар хориглосон билээ. Ийнхүү АНУ анхны латин америк гаралтай бас Орос, Хятадын хоригт орсон “харцага” Төрийн нарийн бичгийн даргатай болох нь тодорхой болов. Тэрээр “Би Төрийн нарийн бичгийн даргын хувьд ерөнхийлөгч Трамптай хамтран энх тайвныг хүчээр тогтоох болно” гэж мэдэгдсэн бол сэтгүүлчид түүнээс Израилийн армийн байлдааны явцад Палестины олон тооны энгийн иргэд амь үрэгдэж байгаа талаар ямар бодолтой байгааг нь асуухад “Би ХАМАС 100 хувь буруутай гэж бодож байна” гэж хариулжээ. Мөн Удахгүй Цагаан ордны тэргүүн болох Дональд Трамп Афганистаны дайны ахмад дайчин, Хятадын бодлогыг шүүмжлэгч гэдгээрээ алдаршсан 50 настай Майкл Вальц гэх бас нэг “харцага”-ыг өөрийн засгийн газрын зөвлөх буюу АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргаар ажиллуулна гэж мэдэгдсэн. Энэ хоёр хүн “харцага” гэдгээс гадна хоёулаа Флорида мужаас гаралтай.

Чухамхүү Марко Рубио, Майкл Вальц хоёрын удирдлага дор гадаад бодлого хариуцсан тус тусдаа том бүтэц ажиллаж “Ийм арга хэмжээ авч явуулах хэрэгтэй юм байна” гэсэн шинжлэх ухааны судалгааны баталгааг засгийн газарт танилцуулах болно. Харин АНУ-ын ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд хоёрт ийм бүтэц байхгүй. Энэ нь Марко Рубио, Майкл Вальц хоёрын үгээр АНУ-ын гадаад бодлого явагдана гэсэн үг.

 

Бэлтгэсэн
Г.АМАРСАНАА