Categories
улс-төр цаг-үе

Ч.Лодойсамбуу УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд даргаар сонгогдлоо DNN.mn

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд даргаар сонгогдлоо.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг 2024-2028 онд гурван дэд даргатай ажиллахаар үйл ажиллагааны дүрмэндээ тусгасан бөгөөд УИХ-ын гишүүн Хишигдэмбэрэлийн Тэмүүжин, Батбаярын Жаргалан, Чулуунбилэгийн Лодойсамбуу нар дэд даргаар ажиллана.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Б.Нарантулга: Хүүхдүүд томчуудаас өөрийг нь ойлгохыг л хүсдэг DNN.mn

Дэлхий нийтэд 11 дүгээр сарыг “Уй гашууг даван туулж байгаа хүүхдүүдийг ойлгуулах сар” гэж тэмдэглэдэг. Үүнтэй холбогдуулан урлагийн сэтгэл засалч, сэтгэл судлалын магистр Б.Нарантулгатай ярилцлаа.


-Та сэтгэл зүйн ямар чиглэлээр түлхүү ажилладаг вэ?

-Би 2015 оноос хойш сэтгэл зүйчээр ажиллаж байна. Голчлон сэтгэцийн эмнэлгүүдээр ажиллаж байсан. Одоо урлагийн сэтгэл заслын чиглэлээр мэргэшин ажиллаж байна. Урлагийн сэтгэл засал гэдэг бол уй гашуу тохиох үед хайртай дотны хүндээ хэлж амжаагүй үгээ бүтээлээр дамжуулан гаргах, сэтгэл хөдлөл мэдрэмжээ илэрхийлэх, тайтгарах боломжийг өгч, хөндий хоосон, дутуугийн мэдрэмжийг бууруулдаг. Тийм ч учраас тархийг амрааж, бие махбодыг сэргээдэг онцлогтой.

Уй гашуу гэдэг зөвхөн хайртай дотны хүнээ алдах мэдрэмжээр хязгаарлагддаггүй гэдэг. Ямар ямар хэлбэртэй байдаг вэ?

-“Greaf and loss” гэсэн үг байдаг. Энэ нь монгол хэлнээ уй гашуу, хагацал гэсэн утга илэрхийлдэг. Бид уй гашуу гэдгийг хайртай дотны хүнээ алдсан үед тохиолддог зүйл гэж ойлгодог. Гэвч энэ нь ямар нэгэн байдлаар маш үнэтэй зүйлээсээ хагацах, үнэтэй зүйлээ алдах үеийн мэдрэмж юм. Хүн дуртай ажлаасаа гарах, хайртай тэжээвэр амьтнаа алдах, хайртай хүнээсээ салах, дурсамжтай зураг, бичлэгээр дүүрэн гар утсаа алдах зэрэг үед уй гашууг мэдэрдэг.

Ямар нэгэн байдлаар хагацал үзээд, “Loss” буюу алдагдал мэдэрсэн хүнд хүмүүс “Чи ямар сүртэй юм бэ” гэж хэлэх тохиолдол түгээмэл байдаг. Гэтэл тухайн хүний сэтгэл зүйн асуудлыг бусад хүн гаднаас нь хараад тодорхойлох боломжгүй. Өөрөөр хэлбэл, тэр хүний юу мэдэрч байгааг өөрийнхөө мэдэрч байгаатай жишиж, тэнцүүлэх ямар ч боломжгүй. Уй гашууг даван туулах үедээ хүн хоосон мэдрэмжийг маш ихээр авдаг бөгөөд уур бухимдал, гомдол, сэтгэл гутралыг мэдэрдэг.

-Уй гашуу бага насны хүүхдэд илүү хүнд тусдаг байх. Хүүхдүүд уй гашууг хэрхэн даван туулах талаар танд хандаж, зөвлөгөө авдаг уу. Тэдэнд ямар төрлийн уй гашуу хамгийн түгээмэл тохиолддог вэ?

-Монголчууд “Уй гашуу бол амьдралын нэг хэсэг” гэж өөртөө маш хатуу хандах замаар энэ үеийг давдаг болох нь ажиглагддаг. Ойр дотны хүнээ алдсан хүүхдүүд ихэвчлэн сэтгэл зүйчид ханддаг. Жишээ нь, хамгаас хайртай ээж нь нас барчихаад байхад хүүхдэд үнэнийг хэлэхгүй байх тохиолдол түгээмэл байна. Томчууд тэдэнд ээжийг нь “Хол явчихсан, бурхан болсон” гэж хэлдэг. Бурхан болох гэдэг ямар утгатай үг болохыг хүүхдүүддээ тайлбарлаж хэлдэггүй. Нас барсан хайртай хүнээ гэнэт хүчтэй санадаг нь хүүхдийн онцлог. Насанд хүрэгчид уй гашууг далайд живж байгаа мэтээр мэдэрдэг бол хүүхдүүд мартах үедээ мартаж, санах үедээ санадаг. Бага насны хүүхэд уй гашууг зөв даван туулаагүй нь 3-4 жилийн дараа сэтгэл гутралын өвчнөөр өвдөх, сэтгэл зүйн асуудалтай болох, зан үйлд нь өөрчлөлт орох, хорт бодис хэрэглэх зэргээр илэрдэг.

Хүний тархи аливаа асуудлыг урт хугацаанд ухамсаргүйгээр төлөвлөдөг. Жишээ нь, бага насны хүүхдүүд “Миний аав намайг насан эцэс болтол, эсхүл хөгшин болтол надтай хамт байна, аав минь хөгшин болоогүй учраас үхэхгүй” гэж боддог. Өөрөөр хэлбэл, хүүхдэд аав нь хөгшин харагддаггүй бол нас барсан гэдгийг тархи нь хүлээж авдаггүй.

-Хүүхдийн амсаж, мэдэрч болох хамгийн хүнд хэцүү уй гашуу юу вэ. Өвдөх, өнчрөх хоёр л зовлон бий. Бусад нь түр хугацааны сорилт байдаг гэдэг…

-Хамгийн хэцүү хагацал бол ээжээсээ хагацах. Хүүхдийн аав нь нас барвал ээж гэдэг маш том итгэл найдвар үлддэг. Гэтэл ээж нь байхгүй болчихвол хүүхэд хорвоо ертөнц дээр ямар ч асран хамгаалагчгүй үлдэж байгаа мэт мэдрэмж авдаг. Өөрөөр хэлбэл, хамгаалагдсан мэдрэмж нь үгүй болдог. Би нэг уй гашууг даван туулж байгаа 10-15 хүүхэдтэй сарын хугацаанд ажилладаг. Тэдний 70 хувьд нь хайртай дотны хүн нь нас барсан тухай хэлддэггүй болох нь ажиглагдсан. Энэ нь хүүхдэд хайртай дотны хүн нь хэзээ ирэх бол гэсэн байнгын хүлээлтийг үүсгэдэг. Хамтдаа хийж байсан үйлдлээ хийх үедээ тэр хүнээ илүү ихээр санадаг. Жишээлбэл, хүүхэд орой бүр ээжтэйгээ хамт шүдээ угаадаг байсан бол шүдээ угаах бүрдээ “Ээж хаачсан юм бол” гэдэг асуултыг өөрөөсөө асууж, “Ээж минь ороод ирэх болов уу” гэсэн хүлээлттэй байдаг. Энэ нь урт хугацааны турш үргэлжилбэл хүүхдийг энергийн хувьд маш их ядралд оруулдаг.

-“Нэг л өдөр ирнэ дээ” гэсэн хүлээлтийг нь зогсоохын тулд үнэнийг хэлэх хэрэгтэй гэсэн үг үү?

-Тийм. Хүүхэд учраас мэдэхгүй, ойлгохгүй гээд хайртай дотны хүн нь нас барсан гэдгийг хэлж өгдөггүй. Дээрээс нь хүүхэд айна гэж бодоод оршуулгад нь явахыг хориглодог. Хүүхэд юунаас, яагаад айна гэж. Аав, ээжээсээ айх юм уу, үгүй. Харин тэр хүүхдийг авч яваад, ээжийгээ тэвэрмээр байвал тэврүүлэх хэрэгтэй, үнсмээр байвал үнсүүлэх хэрэгтэй. Эс тэгвээс бид тэр бяцхан хүүхдийн хүслийг харгисаар хорьж байна шүү дээ. Хүүхэд хэчнээн бага балчир байсан ч оршуулгын ёслолд оролцохоор тархины бор гадаргад нь “Амьд байсан хүний бие ямар нэгэн хөдөлгөөн хийж чадахгүй болохоор ийм болдог юм байна. Тэгээд тэр хүнийг маань шатаасан, эсвэл газарт булсан” гэсэн танин мэдэхүйн үйл явц явагддаг. Ингэснээр тархи нь “Ээж минь ороод ирнэ” гэсэн итгэл найдвар, хүлээлтийг зогсоодог. Тиймээс тухайн хүүхдэд хайртай хүн нь байхгүй болсон гэдгийг ойлгуулаад, хүлээлтэд нь цэг тавьж өгөх нь чухал.

-Өөд болсон хүний араас уйлах муу гэж хориглодог. Томчууд хүүхдэд сэтгэлээ онгойлгох боломж олгох ёстой юу?

-Хүүхдүүд томчуудаас өөрийг нь ойлгохыг л хүсдэг. Хүүхдэд нь уй гашуу тохиоход зарим эцэг эхчүүд тэдэнд хэтрүүлэн анхаарал тавиад байдаг. Энэ нь тухайн хүүхдэд өмнө нь ийм байгаагүй хэрнээ одоо яагаад ингээд байгаа юм бол гэсэн асуулт үүсгэдэг. Эсвэл “Би сул дорой юм байна” гэсэн мэдрэмж төрүүлдэг. Эсрэгээр нь, огт тоохгүй байх нь хүүхдийн орхигдсон, хоосон мэдрэмжийг тэлдэг. Томчууд “Энэ хүүхдэд миний тусламж хэрэгтэй байна даа” гэж анзаарсан үедээ тэдэнтэй ярилцаж, дотрыг нь ухаад байхаас илүүтэйгээр гарыг нь бариад, нурууг нь илээд, хажууд нь суух хэрэгтэй. Энэ үед хүүхдэд “Энэ хүн миний хэцүү мэдрэмжийг хуваалцаж байна” гэсэн ойлголт төрдөг. Боломжтой бол хүүхдээр нас барсан хүнийх нь тухай бага багаар яриулах хэрэгтэй. Эсвэл “Аав” гэдэг үгийг өөрийнх нь амаар хэлүүлэх, аавдаа юу хэлмээр байсныг нь яриулах зэрэг нь энгийн юм шиг хэрнээ маш чухал байдаг.

Нас барсан хүний хойноос уйлвал тэр хүн нь их зовдог гэх мэтчилэнгээр томчууд хүүхдийн уйлахыг хориглодог. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхдэд өөрийнхөөрөө гашуудах боломж олгодоггүй. Мөн эхнэр, нөхөр хоёрын нэг нь нас барчихвал үлдсэн нь “Би хүчтэй байх ёстой” гэж бодоод хүүхдийнхээ хажууд уйлдаггүй, шаналж буйгаа харуулдаггүй, хамтдаа шаналдаггүй. Энэ нь тухайн хүүхдэд “Аав уйлахгүй байгаа юм чинь би ч бас уйлж болохгүй. Хэрэв уйлвал би их сул дорой харагдах юм байна” гэсэн ойлголт, мэдрэмж төрүүлдэг. Нас барсан хүний тухай яриа маш хаалттай, хүнд хэцүү сэдэв мэтээр хүлээн авч, тэр хүний тухай харилцан ярилцдаггүй. Мэдээж нээлттэй ярьдаг гэр бүл олон бий.

-Уй гашууг даван туулах үе шат, цаг хугацаа гэж бий юу?

-Кюблер-Росс гэдэг эрдэмтэн үхэхээ хүлээгээд хэвтэж байгаа хүмүүстэй 20 жил ажилласан байдаг. Ажиллаж байхдаа хүмүүст сэтгэл зүйн түгээмэл өөрчлөлт гардаг болохыг анзаарч, уй гашууг даван туулах үе шатыг тогтоосон. Би удахгүй үхнэ гэдгээ мэдсэн хүн болон хайртай дотны хүмүүсээ алдсан хүн дараах үе шатыг даван туулдаг. Эхнийх нь шокын үе. Энэ үед хүмүүс өөрийгөө хүнд өвчтэй гэдгийг сонсоод цочролд ордог. Гэхдээ уй гашуу тохиолдож байгаа хүн бүр шоконд ордоггүй. Хоёр дахь нь харууслын үе, гурав дахь нь уур бухимдлын үе, дөрөв дэх нь тухайн хүнийг хэсэг амраадаг. Энэ үед “Би ингэсэн ч болоосой, тэгсэн ч болоосой” гэж боддог. Тав дахь үе нь сэтгэл гутралын үе. Энэ үе маш урт хугацаанд үргэлжилнэ. Хамгийн сүүлийн үе шатанд хүлээн зөвшөөрөх үйл явц явагддаг. Энэ үед хүн “Энэ хүн хэзээ ч ирэхгүй юм байна. Энэ хүнийг санах мэдрэмж хэзээ ч дуусахгүй юм байна” гэдгийг ойлгосны дараа эдгэрэлт явагдаж, тэр хүнийг бага багаар тавьж явуулдаг.

-“Үхэж байгаа нь биш, үлдэж байгаа нь үхдэг” гэж хүмүүс ярьдаг шүү дээ?

-Тийм. Үхэж байгаа хүний зовлон ямар нэгэн байдлаар дуусч байдаг бол үлдэж байгаа хүмүүсийн зовлон эхэлж байдаг. Монголчууд бэлгэдэлт сэтгэлгээтэй ард түмэн учраас үхэл хагацал, уй гашуу гэдэг үгээс маш их дөлдөг. Ингэлээ гээд таны амьдралд энэ зүйл тохиолдохгүй гэсэн баталгаа байхгүй. Аав нь нас барчихаад байхад юу ч болоогүй юм шиг ажил явдлыг нь хийгээд, бүх зүйлийг нь зохицуулж гүйгээд, ерөөсөө уйлдаггүй хүмүүс байдаг. Ийм хүнийг хүмүүс хараад “Энэ ямар хатуу сэтгэлтэй хүүхэд вэ” гэж боддог. Яг үнэндээ энэ хүн хатуу сэтгэлтэйдээ биш, тэр хүнд мэдээг сонсоод шоконд орсон байхыг үгүйсгэхгүй. Шокын үе явагдаж байна гэдэг бол тархины хамгаалах механизм ажиллаж байна гэсэн үг. Тархи бол хүнийг хамгаалах үүрэгтэй эрхтэн. Хайртай хүн нь нас барсан гэдгийг сонсоод тухайн хүн “Энэ мэдрэмжийг яг одоо даван туулах боломжгүй” гээд шокын байдалд ордог. Тэр хүн ямар ч мэдрэмжийг мэдрэхгүй. “Хайртай хүн чинь нас барчихлаа” гэдэг үг яг л сандал, аяга, цонх гэж хэлж байгаа мэт нөлөөлдөг. Энэ тохиолдолд тэр хүн ухамсартайгаар уйлах гэж оролдсон ч уйлж чаддаггүй.

-Та ямарваа нэгэн уй гашууг туулаад явж буй, сэтгэл зүйчээс зөвлөгөө авч чадахгүй байгаа бага насны хүүхдүүдэд хандан сэтгэлийн үгээ хэлж болох уу?

-Дэлхий нийтэд 11 дүгээр сарыг уй гашууг даван туулж байгаа хүүхдүүдийг ойлгох сар гэж тэмдэглэдэг. Энэ сарыг манай улс ноднин жилээс тэмдэглэж эхэлсэн. Энэхүү сарын нэр “Итгэл найдварын цэнхэр эрвээхий”. Эрвээхийн өсөлт хөгжлийн хамгийн хэцүү үе нь авгалдайн үе байдаг. Энэ үеийг давсны дараа эрвээхий ямар үзэсгэлэнтэй болдгийг бид мэднэ. Уй гашууг давж буй хүн үүнтэй яг адилхан.

Таны судсаар ээж, аавын тань цус гүйж, булчин шөрмөсөнд тань аав, ээжийн тань эд эс байгаа. Тиймээс хайртай дотны хүний тань бие нь байхгүй болсон ч таны дотор амьд байгаа гэдэгт итгээрэй. Хүний итгэл найдвар хэзээ ч мөхдөггүй. Хүн үхэх үед л итгэл найдвар нь тасардаг шүү дээ. Цэнхэр өнгө уй гашуу, нулимсыг бэлгэддэг. Чи дотроо хэчнээн гунигтай байсан ч өөрийнхөө дотор байгаа хайртай хүнтэйгээ эрх дураараа эрвээхий мэт нисч болно гэдгийг хэлмээр байна. Чамд одоо хэцүү байгаа ч бүх зүйл алсран холдоно. Мөн хайртай хүмүүстэйгээ холбоотой бүтээл хийж байгаарай гэж зөвлөмөөр байна.

Ө.Анхзаяа

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр улаагчин гахай өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 19, Ангараг гариг. Билгийн тооллын 19, Хэрцгий охин одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 08:05 цагт мандаж 17:11 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, хараал жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн. Модон хохимой өдөр

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 1 хэм хүйтэн байна DNN.mn

Хур тунадас: Нийт нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -27…-32 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -17…-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -10…-15 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…+8 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17…-19 градус, бусад хэсгээр -9…-11 градус хүйтэн, өдөртөө 0…+2 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -17…-19 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -18…-20 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Улсаасаа баян компаниудтай байж л бид хөгжинө” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы  тэргүүн нүүрт Бизнесийн ухааны доктор, эдийн засагч Б.Лхагважав “Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс болчихоод байна” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • Сэтгүүлч А.Баярмаа “1937 оны
    хэлмэгдүүлэлт энэ цаг үед үргэлжилж байна” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Улсаасаа баян компаниудтай байж л бид хөгжинө” хэмээн өгүүллээ

  • Монгол Улсын гавьяат эмч, клиникийн профессор Д.Адилбиш “Улс төр, бизнесийн бүлэглэлүүд “Хүрээ” амаржих газрын хашаан доторх газрыг луйвардаж авсан” хэмээн ярилаа.
  • Монголын нийгэмд нөлөөтэй хүмүүсийн үр хүүхэд бөөнөөрөө сонгогдсон шинэ парламент. Энэ тухай  V нүүрээс уншаарай

Эрчим хүчний зохицуулах хорооны мэргэжилтэн Д.Энхтүвшин “Шинэчилсэн тарифаар айл өрхийн сарын эхний 150 кВт.ц хүртэлх хэрэглээг 175 төгрөгөөр тооцно” гэлээ.

ГАДААД МЭДЭЭ: Оросын нутагт цохилт өгөхийг зөвшөөрөв

Кино шүүмжлэгч, кино судлаач Б.Амарсанаа “Монголд сайн зохиолтой кино маш бага байдаг” хэмээн ярьсныг VII нүүрээс уншаарай.

АРЫН НҮҮР: Таны ганцхан инээмсэглэл хэн нэгэнд аз жаргал бэлэглэдэг гэдгийг мэдэх үү


 

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2024 оны эхний аравдугаар сард нийт 156 улстай худалдаа хийжээ DNN.mn

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний аравдугаар сарын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Гадаад худалдаа Монгол Улс 2024 оны эхний аравдугаар сард нийт 156 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 22.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 13.2 тэрбум ам.доллар, импорт 9.6 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 3.6 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.8 тэрбум ам.доллар , экспорт экспорт 732.7 сая ам.доллар, импорт 2.0 тэрбум ам.доллароор тус тус өсөж, тэнцэл 1.3 тэрбум ам.доллароор буурсан байна.

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Чингис хаан” сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ DNN.mn

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Засгийн газар шинээр эмхлэгдэн байгуулагдаж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болж өөрчлөгдсөн болохыг дурдаж, 2025 онд Чех Улсад Монгол Улсаас хийхээр төлөвлөгдөж буй айлчлалын үеэр спорт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулах саналтай буйгаа илэрхийлэв.

Үүний зэрэгцээ Монгол Улсын Филармонийн Морин хуурын найрал Чех Улсын нийслэл Прага хотод ирэх оны гуравдугаар сард тоглохтой холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор “Чингис хаан” сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн Үндэсний музейд зохион байгуулахаар Чингис хаан Үндэсний музей, Чехийн Үндэсний музей 2024 оны зургаадугаар сард гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу үзэсгэлэн дэглэх бэлтгэл ажлын талаар ярилцав.

Мөн хоёр улс спортын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд дасгалжуулагч, тамирчид болон мэргэжилтнүүдийг харилцан урьж, хамтарсан бэлтгэл хийх зэрэг бусад холбогдох үйл ажиллагаа зохион байгуулах, туршлага солилцох хүсэлтэй буйгаа Элчин сайд Ян Вытопилд илэрхийллээ гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Төрийн байгууллагуудын 70 хувь нь кибер халдлагын эрсдэлээ тооцоолж чаддаггүй DNN.mn

2021 онд MNS ISO/IEC 27001 стандартын дагуу орон нутгийн 605 төрийн байгууллагад үнэлгээ хийжээ.

Судалгаанд хамрагдсан байгууллагуудын 35 хувь нь мэдээллийн аюулгүй байдлын бодлоготой ч үлдсэн байгууллагуудад хангалтгүй гэсэн дүн авчээ. Байгууллагуудын 53 хувь нь эд хөрөнгийн удирдлагын асуудлыг шийдвэрлэж чадсан гэж үзсэн ч үлдсэн 47 хувь нь сайжруулалт хийх шаардлагатайг тодорхойлов.

Дээрх байгууллагуудын 43 хувь нь хүний нөөцийн асуудлыг зохистой шийдвэрлэж байгаа боловч энэ чиглэлээр ахиц гаргах шаардлагатай аж. Мөн 23 хувь нь мэдээллийн аюулгүй байдлын зохицуулалт хангалтгүй түвшинд байгааг илэрхийлжээ.

Мөн Монгол Улсын 67 төрийн байгууллагын дунд кибер аюулгүй байдлын судалгаа хийсэн байна. Тодорхой хэлбэл, 32.35 хувь нь мэдээллийн технологийн асуудлыг хариуцсан тусгай нэгжтэй, 29.41 хувь нь ямар нэгэн байдлаар кибер халдлагад өртөж байжээ.

Мөн 50.33 хувь нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах стандарт, фреймворк дагаж мөрддөггүй, 30 хувь нь эрсдэлийн үнэлгээ огт хийлгэдэггүй. Хамгийн анхаарал татах статистик нь дээрх байгууллагын 70.59 хувь нь өөрсдийн мэдээллийн аюулгүй байдлын халдлагад өртөх эрсдэлээ мэдэхгүй, 56.67 хувь нь мэдээллийн аюулгүй байдлын бодлого, баримт бичийг боловсруулаагүй байна. Тус судалгаа нь төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлын талаарх хандлага, бэлэн байдлыг тодорхойлжээ.

Судалгаанд Монгол Улсын Их Хурлын 5 байгууллага, Засгийн газрын 28 агентлаг, Засгийн газрын 14 төв орон нутгийн 14 бусад 5 байгууллагыг тус тус хамруулсан гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.  

Categories
гадаад мэдээ

Филлипин улсад “Пепито” нэртэй хүчтэй хар салхи шуурчээ DNN.mn

Филлипин улсын Квирино мужийн Нагтипунан орчимд “Пепито” нэртэй супер хар салхи арваннэгдүгээр сарын 17-нд 305 км/цагийн хурдтай шуурсан талаар тус улсын Агаар мандал, геофизик, одон орон судлалын албанаас мэдээллээ.

Энэхүү хүчтэй хар салхины сөрөг үр дагаварт олон тооны дэд бүтэц эвдэрч, сүйтсэн бөгөөд 650 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна.  Одоогоор амь нас эрсдсэн хүний тоо болон бусад хохирлын талаар албан ёсоор мэдээлээгүй байгаа юм.

Эх сурвалж: https://www.brigadanews.ph/

Categories
мэдээ нийгэм

Х.Нямбаатар: Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн барилгын ажилд төрийн өмчийн компани оруулахгүй DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өглөө.

Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой нэгдсэн төлөвлөлттэй 20 мянган өрхийн цогцолбор хорооллыг байгуулахаар ажиллаж буй. Тодруулбал, Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж байна. Уг байршилд нийт 158 га талбайн 2000 гаруй нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 1700 гаруй айлын газрыг чөлөөлөөд байгаа юм.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд ойрын хугацаанд 300 айлтай зөвшилцөх хүлээлттэй байгаа. Хамгийн томоохон хэлэлцээрт орох айлууд бол Долоон буудлын эцсийн нэг давхар худалдаа үйлчилгээ эрхэлдэг объектууд юм. Үүнийг бид ерөнхий төлөвлөлттэйгөө уялдуулахаар төлөвлөж байна. Уг төслийн санхүүгийн асуудал шийдэгдсэн бөгөөд газар чөлөөлөлт амжилттай явж байгаа. Мөн бүтээн байгуулалтын барилгажилтад төрийн өмчийн компани бус хувийн байгууллагуудыг оролцуулахаар төлөвлөж байна. Тендерийг арванхоёрдугаар сард зарлана. Иймд үндэсний бүтээн байгуулагчид идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.

Түүнчлэн Баянхошуу дэд төвд эхний ээлжийн 440 айлын орон сууц барьж буй. Барилгын ажил дууссаны дараа дараагийн ээлжийн газар чөлөөлөлтийн хэлэлцээрийг хавар эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Мөн Баянхошуу, Сэлбэ дэд төвийн инженерийн бүтээн байгуулалтын ажил дууссан.