Categories
мэдээ улс-төр

Ард түмнээр эрх баригчдын үйл ажиллагааг дүгнүүлэх ёстой

Ардчилсан намын удирдлагууд мэдээлэл хийлээ.

Өнөөгийн нийгэм, улстөр, эдийн засагтай холбоотой асуудлаар өнгөрсөн бямба гаригт АН-ын улстөрийн зөвлөл хуралдсан. Дээрх асуудлуудыг авч хэлэлцээд МАН-ын эрх барьж байгаа энэ гурван жилийн хугацаанд нийгэм эдийн засаг яаж өөрчлөндсөн талаар хуралдсан. Манай улстөрийн зөвлөл шийдвэрээ гаргасан. Энэ хугацаанд АН сөрөг хүчин болж ажилласаар ирсэн. Бид бодит байдалд дүн шинжилгээ хийж аливаа асуудалд ухаалаг хандаж, шийдвэр гаргахыг хичээж ирсэн. Улстөрийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх зөвлөмжийг УИХ дах АН-ын бүлэгт хүргүүлсэн байгаа. Сая УИХ дах АН-ын бүлэг хуралдаад улстөрийн зөвлөлөөс гарсан шийдвэрийг зуун хувь дэмжин хүлээн авлаа.

АН-ын улстөрийн зөвлөлөөс гаргасан мэдэгдэл:

2016 онд МАН 65 суудал авч дийлэнх олонхыг бүрдүүлсэн. МАН нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд мөрийн хөтөлбөр амлалтаа ор тас умартан төр удирдах чадваргүй болохоо хангалттай харууллаа. Төрийн бүхий л шатны албан тушаалыг 60 тэрбумын гэх сүлжээгээр арилжаалж, ЖДҮДС гэх мэт иргэдэд шууд очих боломжийг хулгайлан зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн МАН-ын бизнес ултөрийн зөрчилдөөнд Монголын төрийг бүхэлд нь мухардалд орууллаа. Төрийн бүхий л шатанд талцал хуваагдал бодитой нүүрлэж, УИХ нь гишүүн дутуу, ЗГ нь бүрэлдэхүүн дутуу, Улаанбаатар хот нь удирдлагагүй, нийт 28 аймгийн иргэдийн төлөөлөгч нь өнөөдрийн байдлаар хуваагдлын байдаалтай байна. УИХ дах МАН-ын гишүүд өндөр албан туушаалтнуудынх нь авилгал хулгай, хүний амь гэх мэт үйлдсэн эрүүгийн гэмт хэргүүд нь эрх баригчдын нүүр царайг харуулсан төдийгүй байнгын ажиллагаатай УИХ-ыг бүрэн зогсоож, төрд итгэх иргэдийн итгэлийг бүрэн хөсөрдүүллээ. АН үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийн мухардлаас гарах гарцыг хийн УИХ-ын ээлжит бус сонгуулийг яаралтай зарлан явуулж нийт ард түмнээр эрх баригчдын үйл ажиллагааг зайлшгүй дүгнүүлэх ёстой гэж үзэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *