Categories
гадаад мэдээ

АНУ-ын 37 муж улс “Google” компанийг шүүхэд өгчээ

АНУ-ын 37 муж улс хамтран “Google” компанийг монополийн эсрэг хуулийг зөрчсөн хэмээн тус улсын Калифорни муж дахь холбооны шүүхэд өгсөн тухай “Politico” сонин уламжиллаа.

“Google” компани өөрийн “Google Play” хавсралтыг борлуулдаг дэлгүүрүүдээс 30 хувийн татвар авч буйг дээрх мужууд хууль бус гэж үзэн ийнхүү зарга үүсгэжээ.

Үүнээс өмнө АНУ-д “Google” компанийг гурван ч удаа монополийн эсрэг хуулийг зөрчсөн хэмээн шүүхэд өгч байсан аж. Тэдгээрийн нэгд нь, тус компани “Facebook” компанитай хуйвалдан интернэт дэх олон нийтийн сүлжээний реклам сурталчилгаанд өрсөлдөгчиддөө дарамт үзүүлэн дангаар эзэмшихийг завдсан хэмээн буруутгаж байв.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *