Categories
мэдээ улс-төр

АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Майкл Клеченскиг томилжээ

АНУ-аас Монголд суух Элчин сайдаар Майкл Клечески томилогджээ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимаас АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Майкл Клеченскиг өнгөрсөн Лхагва гаригт томилсныг албан ёсоор баталгаажуулсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2018 оны VIII сард гадаадад суух элчин сайдуудын томилгоог хийсэн. Майкл Клеченски нь 2015 оноос хойш Филиппиний Манила дахь АНУ-ын Элчин сайдын яаманд байнгын төлөөлөгчөөр ажиллажээ. Тэрбээр Казахстаны Астана дахь АНУ-ын ЭСЯ-нд мөн 2013-2015 оны хооронд байнгын төлөөлөгчийн албан тушаалыг хашсан бөгөөд 30 гаруй жил Ази, Европын улс орнуудад ажиллахдаа эдийн засгийн хөгжил болон ардчиллын асуудлаар мэргэшсэн төдийгүй хэцүү нөхцөл байдалд ч өндөр ур чадвартай ажилладгаа Иракт байхдаа харуулжээ.

Майкл Клеченски ОХУ-ын Москва болон Санкт Петербургт тус бүр хоёр жил, Иракт хоёр жил, Швейцарын Женевт гурван жил, Филиппиний Манилад нийт долоон жил, Польш улсад дөрвөн жил, АНУ-ын Цагаан ордонд хоёр жил тус тус ажилласан байна. Мөн тэрбээр НАТО болон Цөмийн аюулаас урьдчилан сэргийлэх төвд ажиллаж байсан туршлагатай. Майкл Клеченски нь Орос, Польш, Франц, Тагалог хэлтэй бөгөөд гадаад харилцааны чиглэлээр Жоржтауны их сургуульд бакалавр, Колумбийн их сургуульд магистрын зэргээ хамгаалжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *