Өчигдрийн 11:00 цагаас хойш улсын хэмжээнд нийт 18,031 хүнд
шинжилгээ хийхэд 26 тохиолдолд халдвар илэрлээ. Улаанбаатарт 2 шинэ тохиолдол
бүртгэгдлээ. 24 цагийн хугацаанд Сэлэнгэд 9, Орхонд 1, Дархан-Уулд 11,
Дорноговьд 2 тохиолдол шинээр батлагдлаа. Нийслэлийн Баянзүрх, Баянгол дүүрэгт хамгийн их тохиолдлууд бүртгэгдсэн байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдлуудыг авч үзвэл үзвэр үзсэн караокед орсон хамт хоол идсэн бариа засал хийсэн ийм хүмүүс өвдсөн. Сүүлийн батлагдсан тохиолдол Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Аманхуур хорооллоос бүртгэгдсэн” гэлээ.