Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Алсын зайнаас “Анимейшн” бүтээх кино зохиолын уралдаан зарлалаа

Монгол Улсад хөл хорионы чанга дэглэмтэй энэ цаг үед уран бүтээл хийх боломжгүй болоод байгаа билээ.

Харин дэлхийн бусад улсуудад аль хэдийнэ “Ковид-19” цар тахлын үеэр кино урлагийн салбар алсын зайнаас хэрхэн хамтран ажиллаж, кино контент бүтээх технологийн инновацийг уран бүтээлчид эрэлхийлж онлайн хэлбэрээр явуулсан “Кинцуги” хэмээх 20 минутын богино хэмжээний киног бүтээсэн байна. Тус киног Англи, АНУ гэсэн хоёр улсаас хагас жилийн хугацаанд сүүлийн үеийн технологийн дэвшил болоод, хамтын ажиллагааны онлайн арга барил, платформуудыг ашиглан киноны пре-продакшн буюу бэлтгэл ажлыг хийжээ.

Богино хэмжээний уран бүтээлийн пост продакшн Холливудад хийгдэх бөгөөд Монгол улсын хувьд коронавирусээс үүссэн онцгой нөхцөл байдалд уялдуулан кино уран бүтээлчид гэр гэрээсээ нэгдэн алсын зайнаас “анимейшн” төрлөөр 5-7 минутын уран бүтээл хийж оролцох гэж байна. Монголын багийн уран бүтээлийн сэдвийг олон нийтийн дунд нээлттэй уралдаан зарлан шалгарсан зохиолоор бүтээлээ туурвих аж.

Англи улсад хийгдэж буй “Кинцуги” дээр нэмэгдэж Америк, Мексик, Дубай, Египет, Хятад, Тайван, Австрали болон Монгол улсын багууд алсын зайнаас хамтран 10 богино хэмжээний киног хоёр сарын дотор хийхээр боллоо. Монгол улсын багт Баяр Энтертайнмент, “Vast Mongolia”, “Lotus Pictures”, “GSS- Globalsmart Solution”, “Хануй” фильм зэрэг байгууллагууд хамтран ажиллахаар болжээ.

Улс орон бүр хэрхэн алсын зайнаас хамтран ажиллаж байгаа тухай баримтат кино мөн бүтээгдэх бөгөөд баримтат кино болоод эдгээр креатив хамтын бүтээлүүдийг 2021 оны хоёрдугаар сарын 18-нд АНУ-д зохион байгуулагдах 2021 оны Холливудын Технологийн Инновацийн үзэсгэлэн хуралд (HPA Tech Retreat 2021) танилцуулах юм.

Энэхүү алсын зайнаас хамтран ажиллах шинэ арга барил нь дэлхийн хаанаас ч уран бүтээлээ туурвих цоо шинэ боломж, гарцыг нээж байгаа юм.

Коронагаас үл хамааран бүтээн туурвих хүсэлтэй Монголын багт нэгдэх сонирхолтой уран бүтээлчид, байгууллагууд оролцох боломжтой.

Энэхүү уралдаанд оролцохын тулд:

Сэдэв: Нээлттэй

Шаардлага: Корона вирустэй холбоотой байх

Жанр: Анимейшн

Метраж: 5-7 мин

Коронавирус дотроо алдаагүй байх үеийн зураг, нэг нүүрэнд багтаасан зохиолын синопсис байх бөгөөд арваннэгдүгээр сарын 25-ны дотор sales@lotuspictures.mn хаягаар явуулах юм.

Олон улсын наадамд оролцох бүтээлийн Эх зохиолч кредитийн эзэн болох алтан боломжийг бүү алдаарай.

Д.Отгонтуяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *