ШУТИС-ийн харьяа Коосэн загварын Технологийн дээд сургуулийн захирал А.Ганбаяртай ярилцлаа.
-Коосэн сургуульд есдүгээр анги төгссөн хүүхдүүд шалгаруулж авдаг юм байна. Ингэхэд манай есдүгээр ангийн сурагчид Коосэнгийн шаардлага хангаж байна уу. Японд бас есдүгээр анги төгссөн хүүхдүүд авдаг гэсэн. Тэдэнтэй харьцуулах боломжтойюу?
-Элсэлтийн шалгалт Японы Коосэнгуудад арван жил авсан шалгалтын материалаар авсан. Өмнө нь нэг сарын давтлага өгсөн л дөө. Тэр бодлогуудыг үзэхэд Японд Коосэнд геометрийн талын сэтгэн бодох чадварын шалгалтуудих авдаг юм байна. Манайд тийм юм алга.
-Коосэнгийн шалгалт авахдаа Японы Коосэнгийн шалгалтын материалыг шууд хуулбарладаг уу. Эсвэл Монголын нөхцөлд тохируулж өөрчилсөн гэсэн үг үү?
-Японд Коосэнд ямар шалгалт авдаг тэр бүх материалыг бид авсан. Бэлтгэх явцад манайхаас нэлээд өөр байсан учраас бид хүүхдүүдэд давтлага өгсөн юм.
-Геометрийн хичээлд сайн байх ёстой гэсэн үг үү?
-Инженер хүн чинь математик, физикийн суурь мэдлэг сайн байх ёстой. Яагаад гэвэл байнга тооцоо бодно шүү дээ. Сэтгэн бодох чадварт геометр их үүрэгтэй юм байна. Манайхаас ялгаатай нь тэр.
-Есдүгээр ангиасаа орж ирсэн хүүхдүүд хэдэн жил суралцаад ямар мэргэжлээр төгсөх вэ?
-Таван жил сураадмеханик, цахилгаан электроникийн инженер, барилгын инженер гэсэн гурван мэргэжлээр төгсөнө. Ямар ч оронд бүтээн байгуулахын тулд эхлээд дэд бүтцээ сайн шийдэх хэрэгтэй. Дэд бүтцээ байгуулахад хамгийн хэрэгтэй таван салбар бий. Механик, цахилгаан электроник, зам барилга, мэдээллийн технологи, химийн технологи.
-Яагаад хүүхдийг есдүгээр ангиас нь авдаг юм бол?
-Хүүхэд багадаазадгай сэтгэлгээтэй байдаг. Хориг хязгаар байхгүй, чөлөөтэй сэтгэдэг өөрийгөө хөгжүүлэх сонирхол их байх үед нь сургаж тайлбарлаж өгдөг сургалт. Насанд хүрэхдээ хүн чөлөөтэй сэтгэж чадахгүй болдог.
-Хэр олон хүүхэд элсч оров. Коосэнг монгол хүүхдүүд хэр сонирхож байна?
-Эцэг эхийн хувьд хүүхдээ юм хийдэг болгомоор байна, инженер болгомоор байна гэсэн хүсэл их байдаг.
-Танайхичээлүүд Монгол сургуулиас өөр байх. Сургалтын үеэр юу бүтээдэг вэ?
-Эхний гурван жил Монголын бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгох ёстой. Тийм учраас ахлах сургуульд заавал үзэх хичээлээ зааж өгнө. Эхний жил мэргэжлийн хичээл цөөхөн орно. Хоёр дахь жилээс мэргэжлийн хичээлүүд нь нэмэгдээд явах юм. Гол онцлог нь “Бүтээх ухаан” хичээл байгаа юм. Дадлага туршлагад суурилсан хичээл л дээ. Эхлээд инженерийн ажлыг үзүүлчихээд ахлах ангид орохдоо яагаад ийм болсон юм гэдэг тооцоог нь хийдэг юм.
-Шалгалтад хамрагдахаар хэдэн хүүхэд бүртгүүлээд байна вэ?
-Энэ жил манайх механикийн, зам барилга, цахилгаан электроник гэсэн гурван ангидаа нийт ерэн хүүхэд авна. Одоогийн байдлаар 30-40-өөд хүүхэд л бүртгүүлсэн байна. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөлт энэ долоо хоногт болж дүнгээ гаргаж байгаа юм шиг байна лээ. Түүнтэй холбоотой юм уу аль эсвэл мэдээлэл дутуу хүрч байх шиг байна.
-Засгийн газрын тэтгэлгээрсурах уу эцэг эх нь сургалтын төлбөрөө төлөх үү?
-Эцэгэх нь төлбөрөө төлнө. Жилийн гурван сая төгрөгийн төлбөртэй. Дадлагад түшиглэсэн сургалт учраас хүүхдүүд материал их хэрэглэдэг. Японоос бас багш нар ирнэ. Цахилгааны эсэргүүцэл хэмждэг багажгэхэд лзадгай ирдэг. Хүүхдүүд багшаараа заалгаад, өөрөө гагнаад, насан туршийн багаж болгож авдаг. Иймэрхүү юманд их зардал ордог.
-Та өөрөө Коосэн төгссөн юм байна, мэдээллийн технологийн инженер юм уу?
-Уг нь цахилгааны инженер, дипломын ажил мэдээллийн технологитой холбоотой учраас тэр чиглэлээр ажилд ороод мэдээллийн технологийн чиглэлээр Японд 18 жил ажиллалаа. Нийтдээ 22 жил Японд сурч, ажилласан.“Fujitsu”,“Sony”,“IBM”, “Hitachi” гээдЯпоны том том компаниудад ажиллаж үзсэн дээ. Хамгийн том ажил гэвэл “Fujitsu”-д байхдааЯпоны 320 шоронг холбосон сүлжээ хийсэн.Хоригдлууд өөрийнх нь хоригдож байгаагазар байхгүй номыг өөр шоронгоос захиалж авч болдог, эм дутагдалтай бол өөр газраас олж авдаг сүлжээ л дээ. Есөн шидийн юм хийсэн. Хамгийн сүүлд “Hitachi” компанийн Орос дахь үйлдвэрийг байгуулахад хамтарч ажилласан. “Hitachi” Японд бүх юм хийдэг компани. Хиймэл дагуулаас авахуулаад атомын цахилгаан станц бүгдийг хийдэг. “Hitachi”-гийн хүнд машин механизм хийдэг компани дэлхийд 33 үйлдвэртэй. 34 дэхийг нь Орост барьсан юм.
-Япончууд Монголд үйлдвэр барих сонирхол байдагуу?
-Засгийн газар хоорондын эдийн засгийн харилцан түншлэлийн гэрээ байгуулагдсанаар таатай нөхцөл бий болсон. Нэр заасан бараа бүтээгдэхүүнийг Японд татваргүй гаргах боломжтой. Японы үйлдвэрлэгч компаниуд Монголд орж ирэх таатай нөхцөл бүрдлээ.
-Японд хийхээр яадаг юм?
-Хөдөлмөрийн үнэлэмж нь өндөр. Монголд хямд ажиллах хүчтэй, хоёрт манайх ашигт малтмал, түүхий эдээр баялаг. Хятадад үйлдвэрлээд Япон руу гаргахад 24 хувь орчмын татвартай. Монголд үйлдвэрлээд гаргахад татваргүй болсон.
-Монголдажиллах хүч хэр байгаа юм бол доо?
-Энэ маш чухал. Японы компаниуд орж ирэхэд Японы сургалтын стандартаар бэлтгэгдсэн хүмүүс байх нь маш чухал. Коосэн төгссөн хүнд Японд бол 30-40 компани ажлын байр санал болгодог. Намайг төгсөхөд ч олон компани санал тавьж байсан. Япон компаниуд бол эхлээд боловсон хүчин л харна. Орост үйлдвэр барихад боловсон хүчний асуудал маш хэцүү байсан.
-Манайх Коосэнгийн чанарыг ч гэсэн оруулж ирж чадах болов уу?
-Коосэн машөндөр шаардлагатай учраас бүгдийг богино хугацаандхийхэд хэцүү. Шаталсан маягаар үе шаттайгаар аажмаар хийнэ. Японы Боловсролын яамны харьяа Коосэнгийн агентлаг манай БСШУЯ-тай хамтарч ажиллахаар болсон. Манай сургуулийг багшаар хангах, стандарт хянах, тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ хийсэн юм. Манай сургуульд өнгөрсөн жил хоёр сая долларын тоног төхөөрөмж буцалтгүй тусламжаар бэлэглэх болсон. 12 төрлийн лаборатори авах юм.
-Японы Коосэн загварын сургалтыг хэр олон орон авсан бэ?
-Азид их сонирхдог. Европоос Финлянд харилцаатай байдаг. Азиас хамгийн түрүүнд сонирхсон нь Малайз. Малайзын Ерөнхий сайд Махатир гэдэг хүн “Зүүн тийш харъя” гэсэн бодлого барьсан. Зөвхөн Англи, Америкт хүн сургах биш,Японд хүнээ сургаад үйлдвэрлэл хөгжүүлэх бодлого юм.Энэ хүрээнд хүмүүсээ Коосэндсургаад боловсон хүчин нь бэлтгэгдчихээр Япон компаниуд Малайз руу ордог.“Манай сургалтын системээр сурсан инженерүүд байна” гээд сонирхдог. Ингэж татсан туршлагууд бий. Малайз, Индонез, Тайланд, Энэтхэгбайна. Эх орондоо сургалтын тогтолцоог оруулж ирж байгаагаараа Монгол анхных. Бидний дараахан Туркүүд очиж Коосэнгийн агентлагтай гэрээ хийсэн. Анхныхгэдэг утгаараа манайд том дэмжлэг бий.
-Японд сурахад зардал өндөр биз дээ?
-57 Коосэн байдгаас 51 нь улсынх. Сургалтынзардал өндөр ч Япон улсын бодлогоороо сургалтын төлбөрөө хямдхан байлгадаг. Тэнд ч манайхтай адил төлбөр нь 2500 доллар орчим байдаг. Гэхдээ нэг хүүхдийн сургалтанд зориулж улсаас жилд 10 мянган доллар зарцуулдаг.
-Манайхулсаас тийм их мөнгө өгч чадахгүй шүү дээ?
-Гэхдээ арга зам бий. Манайх улсын сургууль. Байрны халаалт улсаас өгдөг. Коосэн сургууль дээрээ Технологийн төв байгуулаад орон нутгийн компаниудын технологийн асуудлыг шийдээд, захиалгаарсудалгаа хийж өгнө, хамтарсан бүтээгдэхүүн хийнэ. Японд ч тийм байдаг. Түүгээрээ хүүхдүүддээ зориулах мөнгө олжболдог. Зам хагархай байна. Нэг өдөр халж хөрөөд температурын зөрүү маш ихтэй. Ийм нөхцөлд Орос технологийн асфальт авчраад цацчихаар хагаралгүй яах юм бэ.Судалж байгаад тэгшхэн зам хийж болно. Хүүхдийн сагсны талбайд бороо орохоор ус тогтчихоод байна. Яагаад тэгшхэн хийж болдоггүй юм бэ. Энэ мэтийг бид судалж шийдэж болно.