Categories
мэдээ спорт

Б.Сүхбат Зүүн Азийн АШТ-ээс алтан медаль хүртлээ DNN.mn

Монголын жүдо бөхийн холбооны шигшээ баг тамирчид урд хөршийн Вэнжоу хотноо болж буй Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч сорьсон “Женко” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Сүхбат алтан медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүлэв.

Шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатараар ахлуулсан залуучуудын шигшээ багаас бүрдсэн эмэгтэй 7, эрэгтэй 6 тамирчин энэ сарын 26-28-ны өдрүүдэд тус тэмцээнд өрсөлдөх юм гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *