Categories
мэдээ цаг-үе

Т.Мягмарсүрэн: Уул уурхайн бүтээгдэхүүн болон газрын тосны экспортын тээвэрлэлт хэвийн явагдаж байна DNN.mn

Далайд гарцгүй Монголын дамжиж гарах гарцууд! | News.MN

Боомтуудын үйл ажиллагааны талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Т.Мягмарсүрэнгээс тодрууллаа.


-Өнөөдрийн байдлаар хэдэн боомт үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна вэ?

-Монгол Улс БНХАУ-тай нийт авто замын 13 боомтоор хиллэдгээс өнөөдрийн байдлаар Баянхошуу, Бичигт, Замын-Үүд, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Булган гэсэн найман боомтоор зөвхөн ачаа тээвэрлэлт явагдаж байгаа бол ОХУ-тай Алтанбулаг, Цагааннуур, Ханх, Боршоо зэрэг боомтуудаар тээвэрлэлт хэвийн явагдаж байна.

-Ямар бараа бүтээгдэхүүн импортоор орж ирж байгаа вэ?

-Импортын бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт Замын-Үүд, Гашуунсухайт, Булган, Цагааннуур, Алтанбулаг, Боршоо гэсэн боомтуудаар хэвийн явагдаж байна. Бараа төрөл хэмжээний талаарх мэдээллийг Гаалийн ерөнхий газраас авах нь зүйтэй байх.

-Ямар бараанууд экспортоор гарч байгаа вэ?

-Уул уурхайн бүтээгдэхүүн болон газрын тосны экспортын тээвэрлэлт хэвийн явагдаж байна. Бусад экспортын барааны мэдээллийг мөн Гаалийн ерөнхий газраас авах нь зүйтэй.

-Эрээн боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу?

-Монгол, Хятадын хилийн Замын-Үүд Эрээн авто замын болон төмөр замын боомтоор ачаа тээвэрлэлт тасралтгүй хэвийн явагдаж байна. 2022 оны нэгдүгээр сараас хойш наймдугаар сарын 23-ны өдрийн байдлаар Замын-Үүд боомтоор автотээврээр нийт 15.549 чингэлгээр

316.655 тонн ачаа импортоор нэвтрүүлсэн байна.

-Үйл ажиллагаа нь зогссон хэдэн боомт байна вэ?

-Хавирга, Сүмбэр, Байтаг, Даян боомтуудын үйл ажиллагаа түр хугацаанд зогссон байдалтай байна. Бусад боомтуудын үйл ажилла гаа хэвийн явагдаж байгаа.

-Ямар шалтгааны улмаас зогссон байгаа вэ?

-Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд БНХАУ-ын талаас өөрийн талын боомтын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон.

-Үйл ажиллагаа нь хэзээ сэргэж, хэвийн горимдоо орох вэ?

-Хилийн боомтуудын үйл ажиллагаа сэргэх талаар Гадаад харилцааны яамнаас тодруулах нь зүйтэй. Хоёр улсын хилийн асуудал яригдаж байгаа болохоор манайхаас дангаараа хариулт өгөх боломжгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *