Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчний 120 дугаар анги мод үржүүлгийн газартай болов DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд байна. Энэхүү үндэсний хөдөлгөөнийг Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн идэвхтэй дэмжиж, мод тарих, ургуулах, арчлан хамгаалах ажлыг амжилттай гүйцэтгэн, манлайлах үүрэгтэй оролцож байгаа аж. Тодруулбал, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн 2022-2030 онд 27 сая мод зөвхөн тариад орхих бус арчлан хамгаалж, усалж, ургуулах ажлыг хэрэгжүүлэх юм байна.

Түүнчлэн Зэвсэгт хүчний ангиудад Мод үржүүлгийн төвийг шинээр ажиллуулж эхэллээ. Тухайлбал, БХЯ, ЗХЖШ-аас төлөвлөсний дагуу Зэвсэгт хүчний 9 ангид Мод үржүүлгийн газар болон Мод үржүүлгийн Сургалтын төвийг шинээр нээж, үйл ажиллагаа эхлүүлжээ.

Энэ хүрээнд өчигдөр Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн Мод үржүүлгийн газрын нээлтийн ажиллагаа болов. Энэ үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал, Материал, техникийн газрын дарга, бригадын генерал М.Мөнхбаяр болон ЗХЖШ, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, тус ангийн бие бүрэлдэхүүний төлөөлөл оролцож, мод тарьжээ.

БХЯ, ЗХЖШ-аас энэ оны эхэнд Хөдөө аж ахуйн их сургуулийн Агро-Экологийн сургуулийн багш нартай хамтран сургагч багш бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгуулсан нь үр дүнгээ өгчээ. Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн Мод үржүүлгийн газрын нээлтийн үеэр тус ангийн Мод үржүүлгийн газрыг хариуцан ажиллаж буй ойн инженер З.Болдбаатар мод тарихаар ирсэн нийт алба хаагчдад богино хугацааны сургалт явуулж, заавар өгчээ. Мод үржүүлгийн газарт мод тарихаар ирсэн нийт генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч нар болон ажилтан албан хаагчид олон тооны мод үндэс, мөчир мөн үрээр нь суулгаж тарилаа.

Ийн Зэвсэгт хүчний 120 дугаар ангиас Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны нутаг дэвсгэрт шинээр байгуулсан Мод үржүүлгийн газар байнгын ажиллагаанд шилжлээ. Энэхүү Мод үржүүлгийн газарт 4 га талбайн хөрсийг боловсруулж, модны үр, мөчрийг бэлтгэн, цахилгаан болон усжуулалтын ажлыг бүрэн шийдвэрлэсэн аж. Уг Мод үржүүлгийн газарт зөвхөн энэ онд гэхэд л бургас, улиас, гүйлс, хайлаас, агч, арц зэрэг 6 нэр төрлийн 50000 модыг тариалах, үржүүлэх зорилтыг дэвшүүлээд байгаа юм байна.

Ташрамд дуулгахад, ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *