Categories
гадаад мэдээ

Омикрон хувилбарыг BA.1, BA.1.1, BA.2, BA.3 гэсэн дөрвөн дэд хувилбартай хэмээн тодорхойлоод байгаатээврийн

Канадад коронавирусийн омикрон хувилбарын BA.2 дэд хувилбараар халдварласан 51 тохиолдол илэрсний дийлэнх нь хилийн чанадаас ирсэн хүмүүс байгаа талаар мэдээлжээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард анх илэрсэн BA.2 нь халдварлах чадвар өндөр омикрон хувилбарын дэд хувилбар бөгөөд наад зах нь 40 улсад илрээд байна. Канадад бүх хувилбарыг үргэлжлүүлэн судалж байгаа бөгөөд Засгийн газар вакцинжуулалт, нийгмийн эрүүл мэнд, халдвар хамгааллын дэглэмийг “Ковид-19” болон түүний хувилбаруудын тархалтыг бууруулах гол хүчин зүйл гэж үзэж байгаа ажээ. Омикрон хувилбарыг BA.1, BA.1.1, BA.2, BA.3 гэсэн дөрвөн дэд хувилбартай хэмээн тодорхойлоод байгаа юм. Түүнээс BA.2-ыг омикроны анхны хувилбараас илүү “нууцлагдмал” хэмээн үзэж байгаа бөгөөд энэ нь генетикийн зарим шинж чанар нь илрүүлэхэд илүү хүндрэлтэй болгож байгаатай нь холбоотой юм байна.

Зарим газарт BA.2 хурдацтай тархаж буй байдал ажиглагдсан нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. Судлаачдын мэдээлж байгаагаар BA.2 нь маш олон удаа мутацид орсноос 20 орчим нь вирусийн сөртөнгийн уурагт явагджээ. Дани улсад эхний шатны дүн шинжилгээгээр BA.2 болон анхны омикроноор халдварласны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоон үзүүлэлтэд ямар нэг ялгаа ажиглагдаагүй байна. Канадын Нийгмийн эрүүл мэндийн агентлагийн мэдээлснээр, BA.2 нь BA.1-тэй олон талаараа ижил төстэй ч халдварлах чадвар, илрэх байдал, дархлаанаас зугтаж болзошгүй мутациудаараа ялгаатай байна. Гэвч одоогоор цуглуулаад байгаа нотолгоонууд нь хоёр дэд хувилбарын ялгааг үнэлэхэд хангалтгүй байгаа тул дотоодын тохиолдлуудыг хянаж, хилийн чанад дахь нөхцөл байдлыг үргэлжлүүлэн судлах болно гэжээ.

Канадад “Ковид-19” халдвар 10410 хүнээс шинээр илэрснээр халдварын нийт тохиолдлын тоо 2971462-т хүрчээ. Цар тахал дэгдсэнээс хойш тус улсад 33134 хүн энэхүү өвчнөөр нас барсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *