Categories
мэдээ нийгэм

Х.Бунд-Очир: Нийт дуудлагын 60 хувь нь эмнэлэгт хэвтэх хүсэлтэй байна

Эмнэлэг, сургууль, зочид буудалд 690 ор бэлджээ

“Ковид-19 ба орны зохицуулалт” сэдвийн хүрээнд ЭМЯ-ны Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Х.Бунд-Очир мэдээлж байна.

Тэрээр “Өнөөдрийн байдлаар утсаар 373 дуудлага ирснээс 50-60 хувь нь эмнэлэгт хэвтэх хүсэлтэй, зарим яаралтай дуудлагад эмнэлгийн тусламжийг хугацаа алдахгүй үзүүлэн ажиллаж байна. Манай ор зохицуулалтын баг 20 хүний бүрэлдэхүүнтэй.

Сүүлийн өдрүүдэд ачаалал нэмэгдэж байна. Хүсэлт гаргасан иргэн бүрийг эмнэлэгт хэвтүүлэхгүй, тухайн хүнийг очиж үнэлэн, дүүргийн хариу арга хэмжээний багт мэдээлж, хэвтүүлэх эсэхийг шийднэ.

Өчигдөр 542 хүнд ор хуваарилж эмнэлэгт хэвтүүлсэн

Хэрэв өвдсөн иргэн хаашаа хандахаа мэдэхгүй бол 119 дугаар руу хандах боломжтой ба ингэснээр дотоод сүлжээгээр ор зохицуулах баг руу шилжүүлнэ. Бид өмнөх орой нь нийт 18 эмнэлгээс орны мэдээлэл авч хэдэн хүн хэвтүүлэх боломжтой вэ гэдгийг тандан мэдээд хуваарилалтаа хийдэг. Өчигдөр 548 иргэний мэдээлэл ирснээс 18 эмнэлгийн 542 сул оронд хэвтэх иргэдээ нэн шаардлагатай буюу улаан эрэмбэд хуваарилсан. Үүнээс 0-16 насны 76 хүүхэд, улаан болон улбар шар эрэмбэд байсан 249 хүн, шар эрэмбийн 223 хүнээс 217 иргэнд хуваарилалтыг хийсэн” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *