Categories
мэдээ нийгэм

Нефтийн үнэ буурчээ

Европын орнуудад “COVID-19” халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэж байгаагаас шалтгаалан эдийн засгийн сэргэлт саарч магадгүй байгаатай холбоотойгоор баасан гаригт нефтийн үнэ гурван хувиар буурчээ.

Тодруулбал, “Brent” маркийн нэг торх нефтийн нэгдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 2.35 ам.доллар буюу 2.9 хувиар буурч, 79.89 ам.долларт хүрчээ. Мөн “WTI” маркийн нефтийн 12 дугаар сард нийлүүлэх үнэ 3.6 хувиар буурч, 76.10 ам.долларт, нэгдүгээр сард нийлүүлэх үнэ 75.78 ам.долларт хүрсэн байна.

“Тодорхойгүй нөхцөл байдал зах зээлийн хэтийн төлөвт нөлөөлж байна” гэж Чикаго хотод төвтэй “Price Futures” группийн ахлах шинжээч Пил Флинн ярьжээ. “COVID-19”-ийн өвчлөл нэмэгдсэний улмаас орон даяар хөл хорио тогтоох шийдвэрийг Европын орнуудаас хамгийн эхэнд Австри гаргаад байна. Мөн тус тивийн хамгийн том эдийн засагтай орон болох Герман халдварын улмаас хөл хорио тогтоож магадгүйг анхааруулаад байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *