Categories
мэдээ нийгэм

1000 хүүхдэд амьдрал бэлэглэсэн төслийн багийнхныг төрийн дээд одонгоор шагналаа

“Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн П.Ангараг, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зүрхний эмч Т.Болормаа, Э.Наранцацралт нар төрийн дээд одон медалиар шагнууллаа.

255922761_3092395654370955_5895209076122792252_n 1000 хүүхдэд амьдрал бэлэглэсэн төслийн багийнхныг төрийн дээд одонгоор шагналаа
“Зүрх хамгаалах төсөл” ТББ нь 2001 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Монголын зүрхний гажигтай хүүхдүүдийг эмчлэх зорилгоор анх байгуулагдаж байсан түүхтэй. Байгуулагдсан цагаасаа Япон улсын “Heart saving project” ТББ-тай хамтарч Монголын 21 аймагт бага насны нийт 20 орчим мянган хүүхдийн зүрхний оношлогоо, шинжилгээг хийж, 1000 орчим хүүхдэд зүрх сэтгүүрдэх мэс ажилбарыг амжилттай хийжээ. Төслийг Монгол болон Япон улсын сайн санаат ард иргэдийн хандиваар санхүүжүүлж ирсэн байна.

Манай улсад зүрхний төрөлхийн гажиг нийт төрөлтийн 5 орчим хувийг эзэлдэг бөгөөд энэ өвчин нь хүүхдийн амь насанд өндөр эрсдэлтэйд тооцогддог тул эрт үед оношилж, эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байдаг аж. Төсөл манай улсад хэрэгжиж эхлээд энэ жил 20 жилийн ойтой золгож байна. Энэхүү түүхэн ойг угтаж салбарын яамнаас төслийг амжилттай хэрэгжүүлсэн баг, хамт олныг ийнхүү шагнажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *