Categories
мэдээ нийгэм

“Цагаан хаданд дуртай жолоочоо хил нэвтрүүлж, дургүйгээ буцаах нь түгээмэл боллоо” гэв

Гашуунсухайт боомтод үүссэн нөхцөл байдал, авилга, хуйвалдааны талаар жолооч нар мэдээлэл өглөө. Жолооч П.Баярхүү дараах мэдээллийг өглөө:

-Гашуунсухайт боомтоор манай улсын нүүрсний экспортын 40 хувийг гаргадаг, том боомт. Гэтэл өнгөрсөн хавраас хилийн татан авалт удааширсан. Өдөрт 50-100 машин л гаргадаг болсон. Долдугаар сарын 25-наас энэ боомтыг ногоон бүс боллоо хэмээн зарлаад тээвэр эхэлсэн. Өдөрт дээд тал нь 250 машин гарч байна. Хүндрэл үүсээд хагас жил боллоо. Гашуунсухайт боомтод авлига, тушаалтнуудын хуйвалдаан, авлига, хээл хахууль гаарсан. БНХАУ-ын тал биднийг найдваргүй боомт гэж дүгнэж байна.

Цагаан хаданд 9 сая тонн нүүрс овоолготой байна. Үүнийг хилээр гаргах нь Гашуунсухайт боомтын үндсэн үүрэг мөн. Цагаан хаданд юу болдог вэ эхээр жолооч нарыг 14 хоног Цагаан хаданд тусгаарладаг. Дараа нь жолооч нарыг бөмбөлөгт оруулан тусгаарладаг. Хоёр удаа шинжилгээ өгөөд хариу сөрөг гарвал хил гардаг. Хэрэв бөмбөлгийн нэг жолоочийн хариу эерэг гарвал бусад 36 жолооч мөн хил нэвтэрч чадахгүй болно. Хилийн боомтын зөвлөл, МХЕГ, Авто тээврийн үндэсний төв гэх мэт 5-6 байгууллага тээврийг хариуцдаг. Шинжилгээний хариу зөрүүтэй гарснаас жолооч нар маш их хохирч байна. Сул эерэг гарлаа гээд жолооч нарыг Цагаан хаднаас буцаадаг. Гэтэл нийслэлд ирээд шинжлүүлэхээр сөрөг гардаг. Хүссэн бөмбөлгийн жолооч нараа түрүүлж хилээр гаргаж байна гэж бид хардаж байна. Үүний бодит жишээ нь би өөрөө.

Цагаан хад ногоон бүс тул түргэвчилсэн шинжилгээ өгөөд нэвтэрдэг. Нэг жолооч 25 мянган төгрөг тушаадаг. Нөгөө хамраасаа шинжилгээ өгтөл мөн эерэг гарсан гэв. Шинжилгээний хариуг нотлох бичиг цаас өгдөггүй. Зүгээр л надад харуулаад өнгөрсөн. Нийслэлд ирээд хариу өгтөл минийх сөрөг гарсан. Ийм явдал олон жолоочид тохиолдож байна. тэд 28 хоногийн турш ажлаа хийж чадахгүй болдог. Өдөрт 2-3 бөмбөлөг буюу 100 орчим жолоочийг Цагаан хаднаас буцаасан. Нэг бөмбөлгийн ор хоногийн нэг сарын зардал 1.8 сая төгрөг төлдөг. Тусгаарлах байранд 100-120 мянган төгрөг мөн төлдөг. Компаниуд ийм өндөр зардалтай.

Эрүүл хүмүүс хохирдог систем бий боллоо. БНХАУ-ын тал Цагаан хаданд олон жолооч байлгахыг зөвшөөрдөггүй. Нэг жолооч нэг машин нүүрсийг 9 сая төгрөгөөр гаргадаг. 25 км зам тээвэрлэдэг. Авлига гаарлаа. Тэнд байгаа дарга нар өөр хоорондоо хонь чоно болсон. Хилийн цэргийн албаныхан болон авто тээврийн байгууллагууд маргалддаг. Хэн юу хариуцах нь ойлгомжгүй. Гарын үсэг зурахаасаа айдаг. Хэн шийдвэр гаргах нь тодорхойгүй болсон гэв.

Хилийн боомтын зөвлөлийн даргаар төрийн хүн, хилийн цэргийн н.Хундагаа хурандаа, дэд даргаар УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа ажилладаг. Одоо 1000 орчим жолооч тэнд бөмбөлөгт орох гээд хүлээж байна. Бөмбөлгийг мөнгө гэж ойлгоорой. Оочер дайрч байна. Жолоочийн рэйс бүр мөнгө болсон. Хөшигний ард ийм заваан юм болдог. Хилийн боомтын зөвлөлийг Сангийн яам хариуцдаг. Жинхэнэ завхралыг Н.Амарзаяа хийсэн. 3500 жолоочийг энэ хүн тусгаарлах байр руу таттал тэнд халдвар тарсан. Нийтийн 00-той байранд оруулсан байсан юм. Тэгээд халдвар авсан жолооч нарыг нийслэл рүү явуулж, халдварыг тараасан. Одоо дөрвөн дарга нэг дор гарын үсэг зурж шийдвэр гардаг болсон. Гэтэл өнөө дарга нар нь цуглахаа болилоо. Тэд нэг дор цуглах нь Балжинням, Дашнямтай өдөр шиг боллоо. Л.Оюун-Эрдэнэ сайдад хандаж хэлэхэд, би шүгэл үлээлээ. Та мухардалд орчихлоо. Хилийн боомтын зөвлөлийн дарга нарыг сольж, шинэ хүмүүс томилж өгнө үү. Нүдэн дээр зарим жолооч илүү рэйс хийгээд, зарим нь ажилгүй хүлээж байгаа тул бид хардаж байна гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *