Categories
мэдээ спорт

Монголын шигшээ баг жүдогийн дэлхийн аваргаас хоёр хүрэл медальтай буцна

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо үргэлжилж өнөөдөр дуусах юм.

Тэмцээн нийт долоон өдөр үргэлжлэхэд манай улсын 18 бөх 14 жинд хүч үзсэн. Өнөөдөр сүүлийн өдрийн хоёр жинд барилдсан бөхчүүд ялагдсанаар Монголын жүдо бөхийн шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өндөрлүүллээ.

Тэмцээнээс шагналт байр эзэлсэн бөхчүүд:

Хүрэл медаль:

  • МУГТ М.Уранцэцэг -эмэгтэйчүүдийн 48 кг жинд
  • ОУХМ Ё.Басхүү эрэгтэйчүүдийн -66 кг жинд

Тавдугаар байр:

  • ОУХМ Г.Алтанбагана эрэгтэйчүүдийн -90 кг жинд

Долоодугаар байр:

  • ОУХМ Л.Өнөболд эрэгтэйчүүдийн -60 кг жинд
  • ОУХМ, Л.Сосорбарам эмэгтэйчүүдийн -52 кг жинд
  • Дэлхийн аварга Саид Моллаи эрэгтэйчүүдийн -81 кг жинд

Ийнхүү нийт 2 хүрэл медаль, 1 тавдугаар байр болон гурван долоодугаар байр эзэлснээр Монголын шигшээ баг 118 улсаас 18 дугаар байранд бичигдэж байна.

Харин Японы шигшээ баг 3 алт, 3 мөнгө, 2 хүрэл, Гүржийн шигшээ баг 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальтайгаар бусдыгаа хошуучилж байна.

Эрэгтэйчүүдийн +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг жингийн барилдаанууд өнөө шөнө болсноор Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дуусаж олимпын эрх олгох чансаа тодорч эхлэх учиртай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *