Categories
гадаад мэдээ

Францын Ерөнхийлөгчид халдсан иргэнд 4 сар хорих шийтгэл оноожээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг олон нийттэй гар барин мэндчилэх үед нь алгадсан хэрэгт буруутгагдсан Дамьен Тарельд шүүхээс дөрвөн сар хорих шийтгэл оноосон байна.

Францын шүүх хэт барууны үзэлтэй Дамьен Тарельд 18 сар хорих ял оноожээ. Гэхдээ шүүхээс 14 сар хорих шийтгэлийг нь эчнээ болгож 4 сарын хорих ялыг нь биеэр эдлүүлэхээр шийджээ. Францын Ерөнхийлөгчийг Валенсад айлчилж байх үед энэ хэрэг гарсан юм.

Дамьен Тарель Ерөнхийлөгч Эммануэль Макроныг улс орныг талцуулж хувааж байна гэж буруутгаж ийм алхам хийснээ тайлбарласан байна. Харин Ерөнхийлөгч Эммануэль Макрон хэт их үзэн ядалт ардчилалд аюултайг анхааруулсан юм. Францын социалистуудын тэргүүн Марин Ле Пен Тарелийн энэ алхмыг эрс шүүмжилж улс төрд хүчирхийлэл байх ёсгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *