Categories
мэдээ нийгэм

“Цэргийн албатай холбоотой зөрчлийн үндэс шалтгааныг олж, таслан зогсоохын тулд онцгой анхаарч ажиллаж байна” гэв

Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлж байна.

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Ц.Ганзориг “Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн нь эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалах, аж үйлдвэрлэл, улс орны аж ахуйг хөгжүүлэх зэрэг цаг ямагт манлайлсаар ирсэн.

Бид сүүлийн үед цахим орчинд өрнөсөн цэргийн албатай холбоотой зөрчлийн үндэс шалтгааныг олж, таслан зогсоохын тулд онцгой анхаарч ажиллаж байна.

Зэвсэгт хүчнээ улс төржүүлэх, улс төрийн үйл ажиллагаандаа татан оруулснаар иргэний дайнд хүргэж, улс орноо мөхөөх хүртэлх түүх олон бий. Энэ гашуун түүх манай Монголд бүү тохиолдоосой гэдгийг ЗХЖШ-ын даргын хувьд хэлье.

Ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүдийг бид хүндэтгэдэг. Гэхдээ зэвсэгт хүчинтэй холбоотой нээлттэй хэлэлцүүлэг хийсэн нь төрийн болон албаны нууцыг алдагдуулах нөхцөл үүссэн гэж үзэж байгаа.

Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн ордонд мэдээлэл хийснийхээ дараа ЗХЖШ дээр ирсэн. Ингэхдээ гурван чиглэлээр үүрэг өгсөн. Үүнд,

-Цэргийн албыг сайжруулах асуудлаар гаргасан ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар ярилцсан.

-Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийг хойшлуулж, хэзээ хаана ямар арга хэмжээ зохион байгуулах боломжтой талаар санал солилцсон.

-Цэргийн нэгдсэн холбоотой хамааралтай үйл ажиллагааны талаар лавлаж асуусан. Гэтэл өчигдөр орой Монгол Ардын Намаас мэдээлэл хийхдээ, Ерөнхийлөгчийн ЗХЖШ дээр ирсэн асуудлыг улс төрийн өнгө аястай болгож ярьж байгааг ЗХЖШ-аас албан ёсоор няцааж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *