Categories
мэдээ улс-төр

ХЗБХ: Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлт буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуультай холбоотой Цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Ингэснээр байнгын хорооны санал дүгнэлтийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Үндсэн хуулийн цэц “Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан болон ерөнхийлөгчөөр ажиллаж буй хүн дахин нэр дэвших болоод Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1-ийн 2. 5.4 дэх заалтууд нь Үндсэн хуулийн 1.2, 30.2, 70.1 гэсэн заалтуудыг тус тус зөрчинө” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *