Categories
мэдээ нийгэм

Багануурт баригдах цахилгаан станцын төслийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Багануурын цахилгаан станц төсөл”-ийн концессын гэрээтэй холбоотой асуудлаар Эрчим хүчний сайд болон холбогдох албаныхантай уулзлаа. Багануур-Чойрын бүс буюу Дорноговь, Дундговь, Хэнтий аймгийн өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах эх үүсвэр хэрэгтэй байгаа бөгөөд аюулгүй, найдвартай ажиллагааны төлөвлөлтийг цаг алдалгүй хийх шаардлагатай байна. 2017 оноос хойш тодорхой шалтгааны улмаас зогсонги байдалд орсон цахилгаан станцыг дөрвөн жилд багтаан барьж, 21 жил ашиглахаар анх гэрээнд тусгажээ. Орчин үеийн техник, технологид суурилсан станц жилд хоёр сая тонн нүүрс хэрэглэнэ гэсэн тооцоо гарсан. Энэ төсөл хэрэгжсэнээр 300 гаруй тогтмол ажлын байр, 2500 орчим ажлын байр шинээр бий болно. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан, үндсэн тоног төхөөрөмжийг гэрээ байгуулж оруулж ирэхээр төлөвлөсөн байна. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан, хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор нөлөөгүй, бүс нутгийн эдийн засаг, нийгэмд томоохон үр өгөөж өгөх, ажлын байр олноор бий болгох энэ мэт төсөл, хөтөлбөрийг Засгийн газар бүх талаар дэмжинэ. Хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай байх энэ төсөлтэй холбоотой хэлэлцээрийг эрчимжүүлнэ” гэлээ.

1 хүн, сууж байна, костюм болон дотор гэх мэтийн зураг байж болно

1 хүн, сууж байна болон дотор гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *