ӨмнөдМонголын залуу дуучин Т.Цэцэнбилэгийн “Ганган Хул” уран бүтээлийн цомгийн нээлт Хөххотод болжээ.
Цомогт “Өндөр халиун морь”, “Амьдрал өргөсөн ээж минь”, “Бурхан шажин огторгуй”, “Дөрвөн цагийн дурсамж”, “Өнчин цагаан ботго”, “Ганган Хул”, “Зүүдний говь”, “Үүр шөнийн нулимс”, “Зонхир луужын шил”, “Нартай сүү” гэсэн дуу багтжээ.
Монгол ардын уртын дуу, ардын дуу, зохиолын дууг өөрийн хоолойндоо тохируулан амилуулсан байна.
Т.Цэцэнбилэг нь Өвөр Монголын Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Хүрээтнуур сумын Харгант багийн Уугуул малчин Ц.Түмэн-Өлзий, Б.Жавзангийн том охин юм.
Тэрбээр Өвөр Монголын уртын дууны урлаг судлалын гишүүн, Үзэмчин уртын дууны нийгэмлэгийн гишүүн. Өвөр Монголын Урлаг жүжгийн хүрээлэнгийн Үлгэр урлагийн бүлгэмийн гоцлол дуучнаар ажиллаж байна.