Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дэлхий дахинд өдөрт дунджаар 4.7 сая хүн коронавирусийн эсрэг вакцин хийлгэж байна

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэлийн мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр, Сүүлийн 24 цагт манай улсад коронавирусийн халдварын 34 тохиолдол батлагдлаа. Улаанбаатар хотод халдварын 11 голомт идэвхтэй, халдвар эрчимтэй нэмэгдэх хандлага байгааг тархвар зүйн муруйнаас харж болно. Гэр бүл, хамт олны хүрээнд халдвар дамжиж байна. Эрүүл мэндийн байгууллагуудын долоон тусгай дугаарын утсанд сүүлийн 24 цагийн хугацаанд 2451 иргэн хандаж, коронавирусийн халдварын талаар зөвлөгөө, мэдээлэл авлаа.

Дэлхийн 73 улс оронд өнөөдрийн мэдээгээр 128 сая хүн тун вакциныг иргэддээ хийгээд байна. Дэлхий дахинд нэг өдөрт дунджаар 4.7 сая хүн коронавирусийн эсрэг вакцин хийлгэж байна гэсэн үг. Вакцины хүрэлцээ хангамжаас шалтгаалж эхний ээлжинд эрсдэл бүлэг болох эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд болон онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын албан хаагчид, өндөр настнууд, архаг суурь өвчтэй иргэдэд хийж байна. Манай улс ч гэсэн эхний ээлжинд дээрх эрэмбэ дарааллаар иргэдээ вакцинжуулалтад хамруулна.

Сар шинийн баяр ойртож байгаатай холбоотой иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдлээ. “Цахимаар золгоё” уриалгыг ЭМЯ-наас дэмжиж байна. Ялангуяа Улаанбаатар хот халдварын өндөр эрсдэлтэй, идэвхжилтэй голомт болсон. Сүүлийн өдрүүдэд өндөр настан болон архаг хууч өвчтэй иргэд хүндэрч эмнэлэгт ирж байна.

Халдвар ахуйн хавьтлаар дамжиж байгаа тул энэ жилийн цагаар сараар айлаар зочлохгүй, цахимаар золгохыг иргэддээ уриалж байна гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *