УИХ-ын чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Энэ төсөлд будаа, ургамлын тос, өвс, тэжээлийг гаалийн татвараас чөлөөлөх тухай тусгасан юм. Өмнө нь уг хуулийн төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн билээ.
Хуралдааны үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “НӨАТ, гаалийн татвараас чөлөөлснөөр тухайн бүтээгдэхүүн яг хэдэн төгрөгөөр буурахыг хэлэх боломжгүй. Энэ хуулийг баталснаар үнэ өсөхгүй, нөөцийг нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм” гэдгийг онцоллоо.
-УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Гааль, НӨАТ-ын татварыг чөлөөлөхдөө цаашид анхаарах нэг зүйл бий. Бид зөвхөн чөлөөлөөд орхидог. ХХААХҮ-ийн яам бол НӨАТ-ын татварын тайлан гаргаж үзээгүй болохоор мэдэхгүй байх. Татварынхан байсан бол асуумаар байгаа юм. Мөнгө төлдөг бол НӨАТ-ын баримт бичиж өгдөг байх ёстой. Өмнө нь чөлөөлсөн компаниуд ийм зүйл байхгүй байгаа. Чөлөөлсөн компаниудын өмнөөс ЖДҮ эрхэлж байгаа хүмүүс баримт өгч байгаа, аж ахуй нэгж нь өмнөөс нь төлж байгаа шүү. Би үүнийг Сангийн сайдад хэлсэн ч Сангийд сайд ойлгомжгүй байдлаар тайлбарлаад өнгөрсөн. НӨАТ-аас чөлөөлж байгаа бол бүх байгууллага НӨАТ-ын баримт бичиж өгөх ёстой гэдэг зарчмаа бариарай. НӨАТ-аас чөлөөлөгдсөн гээд баримт бичиж өгөхгүй байгаагаа болих хэрэгтэй. Би нарийн юм яриад байна шүү. НӨАТ, гаалийн татвараас чөлөөлж байгаа ч наадах чинь хэрэглэгчийн гар дээр ирээд үнэтэй болох процесс шүү. НӨАТ-аас чөлөөлөгдөж байгаа бол төр буцаагаад тэр компанитай өөрөө харьцах ёстой. Чөлөөлсөн байгууллага өөрөө НӨАТ-ын баримтаа иргэдэд бичиж өгдөг байх ёстой. Ингэхгүй бол наадах чинь цаашид бүр хавтгайрна шүү” гэлээ
УИХ-ын чуулган үргэлжилж байна.